Connect with us

Дотоод

Дуучин Болд сураггүй алга болж Цагдаагаас эрэн сурвалжилж байна

Published

on

Камертон хамтлагийн дуучин Д.Болд сураггүй алга болсон талаар Цагдаагийн Ерөнхий Газрын зарлалд бичжээ.

Хан-Уул Дүүрэг Дэх Цагдаагийн Газрын 1-Р Хэлтэс   2021-03-18 12:00:00 /Заралсан/

Эцэг/Эх/: Доржсүрэн
Нэр: Болд
Нас: 42
Хүйс: Эр

Танд энэ хүний талаар өгөх мэдээлэл байгаа бол доор байрлах МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УТСАНД холбогдож цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг хүсье.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулиас

14.2. Иргэдээс авсан мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага төлбөрийг олгоно.

14.5. Цагдаагийн байгуулага мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах үүрэгтэй.

ХУД-ийн ИХАШШүүхийн 2020.05.01 дугаар 183/ШШ2020/01164 тоот шийдвэрээр иргэн Доржсүрэн овогтой БОЛД рд:хо78111672-ыг эрэн сурвалжилж байна.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ

Доржсүрэнгийн Болд 1978 оны 11-р сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид элсэн орж 1997 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. 1995 онд Камертон хамтлагийг байгуулж одоо хүртэл рок поп урсгалаар уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд 2005 оноос эхлэн бие даасан уран бүтээлийн гараагаа эхэлсэн.

Дуучин Болд 2006 онд өөрийн B Production-г үүсгэн байгуулсан бөгөөд уг ажлын хүрээнд хэд хэдэн авъяаслаг уран бүтээлчийг хөгжүүлж олон нийтэд таниулснаас өнөөдрийг хүртэл дуучин Маралжингоо, Эгшиглэн, Агиймаа, Sho хамтлаг /Опозит/ нарын уран бүтээлийн хүмүүс сонссоор байна.

2018 онд Монгол ТВ-р цацагдсан The Voice of Mongolia шоуны 1-р улирлын дөрвөн шүүгч, дасгалжуулагчдийн нэгээр сонгогдон ажилласан. Мөн энэ улирлын сүлд дуу “Гуниг бүхэн баяртай”-г зохион дуулсан.

1. Хeвгvvдийн анхны дeрвeл “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд 1978 оны 11-р сарын 16-нд Улаанбаатар хотод тeржээ. Сонирхолтой нь тус хамтлагийн гишvvд нь нэг нэг насны эeрeeтэй бeгeeд Л.Ган-Эрдэнэ 1978, Б.Эрдэнэбат 1977, Г.Мэнд-Амар 1979 онд мэндэлсэн байна.

2. Тэрээр тенор буюу хоёрдугаар хоолойгоор дуулдаг.

3. “Камертон” хамтлагийг байгуулж, eдий зэрэгт хvрэхэд тvvний гавьяа их. Одоогоос арван жилийн eмнe буюу 1995 оны 6-р дугаар сарын нэгэн eдeр Б.Эрдэнэбат, Л.Ган-Эрдэнэ хоёр ХБК-ийн шатан дээр Д.Болд, Г.Мэнд-Амар нартай тааралдаад ангийнх нь гурван охины хоолойтой тэдний хоолой нийлэхгvй байгааг хэлжээ. Гэтэл маргааш нь Д.Болд алдарт “Веаtlеs”-ийн “Vesterdау”-г ноотолчихсон ирж, тэдэнтэй уулзаад дeрвeн хоолой салгаж дуулсан чинь маш гайхамшигтай болсноор уг хамтлаг мэндэлсэн юм.

4. Д.Болдод нэг эгч, нэг ах байсан. Эгч Ж.Цолмон нь та бvхний сайн мэдэх “Хулан” тураах клубын захирлын албыг хашдаг бол манай урдаа барьдаг морин хийлчдийн нэг, ах Ж.Ариунболд нь одоогоос хэдэн жилийн eмнe бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан билээ.

5. Тvvний гэр бvлд урлагийн хvн олон. Eвee нь АЖ, тeрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьян, аав нь манай шилдэг архитекторчдын нэг бол ээж нь дуурийн дуучин. Мeн ээжийнх нь дvv Ж.Батсайхан “Соёл-Эрдэнэ”, хvv Б.Батчулуун нь “Никитон” хамтлагт тоглодог байв.

6. Тэр, дуулж, ая эохиохоос гадна шvлэг муугvй бичдэг. Анх “Хэн ч eгeeгvй хайр” шvлгээ дуу болж, хамтлагийнхаа анхны “18 нас” цомогт оруулжээ. Энэ шvлгээ дуучин залуу маань хайр дурлалдаа ид шатаж байсан болохоор eстой л онгодоор хeлeглeж байж зохиосон гэдэг.

7. Анхны тоглолт “18 нас” нь тvvний хувьд бусад тоглолтоос нь илvv маш гоё, vгээр хэлшгvй дурсамж vлдээсэн аж.

8. Тvvнд охид бvсгvйчvvдээс хайр дурлалын захиа их ирдэг. Бяцхан нууц задлахад нэгдvгээр ангид байхдаа анх хайрын захиа авч байсан тэр, захианыхаа эзэнтэй vерхсэн юм гэсэн. Гэхдээ тухайн уед сэтгэл нь догдлоод, бас эмэгтэй хvний сэтгэлийг хундэтгэсэн гэнэ билээ. Тэгэхээр “Камeртон” хамтлагийн ахлагч энэ залуу бусдаас хавьгvй эрт хайр дурлалаар амьсгалсан байгаа биз

9. Д.Болд маш олон охинд сэтгэл алдарч байсан хэдий ч хайр мeн, бишийг нь ялгадаггvй байж. Ямар сайндаа л нэг хvн ийм олон дурлалтай учирдаг юм байх даа гэж бодож байх вэ дээ.

10. Дуучин залуу маань eдгee эхнэр, хvvхдийн хамт амьдардаг. Гэргий нь тус хамтлагийн гишvvн Б.Эрдэнэбатын эхнэрийн дvv, уран нугараач бvсгvй гэдгийг фенvvд нь сайн мэдэх биз. Харин тvvний амиа тавьдаг Б.Эгшиглэн охин нь хоёр настай ба “Хайрын хvч” цомгийнх нь “Хvvхдийн eртeнц” дууны клипэд тоглосон юм.

11. Анх eeртee зориулаад худалдаж авсан vнэтэй зvйл нь дугуй. Гэхдээ eeрee худалдаж аваагvй л дээ. Тэрээр аав, ээжийгээ шаналгасаар байгаад одоогоос 16 жилийн eмнe буюу 1989 онд 340 тeгрeгeeр дугуйгаа авахуулсан аж. Баярласандаа болоод эхэндээ eдeр шeнeгvй дугуйгаа унаж тоглодог байсан ба хэсэг хугацааны дараа уйдсан нь лавтай.

12. Бага байхын л хамтлаг байгуулж, дуу хоолойгоо ард тvмэндээ хvргэхийг хvсдэг байсан мань эр eeр олон зvйлийг мeрeeддeг байсан нь мэдээж. Гэхдээ тvvний хувьд дээрх хvсэл нь биелсэнийг бид сайн мэднэ. Мeрeeдлee биелvvлэхийн тулд тэр eeрee ч их хeдeлмeрлeсeн билээ.

13. Д.Болд vргэлж хvvхдээрээ байх юм шиг санаж, “Буцаад хvvхэд болох юм сан” гэсэн томчуудын яриаг дооглонгуйгаар сонсдог байж. Гэхдээ бvх юм юу гэж бодож санаснаар нь болох вэ дээ. Охиноо тeрeхeд том хvн, тэр тусмаа эр хvн болсноо ухаарсан тэрээр аав болоод магнай хагартал баярласнаа дурсах тун дуртай.

14. Eeрийнхee тeлee хийсэн анхны зeв бeгeeд ухаалаг алхам нь хамтлаг байгуулсан явдал. Уншигч та ч гэсэн vvнтэй санал нийлэх биз. Зeв, ухаалаг алхам хийгээд урамшсандаа уран бvтээлээ шаргуу хийсээр “Камертон”-ыг Монголын рок, поп урлагт eeрийн гэсэн орон зайгаа эзэлсэн шилдэг хамтлагуудын тоонд багтааж чадсан юм.

15. “18 нас” тоглолтоо СТe-нд хийсний дараа анхны их хэмжээний мeнгee авсан ба энэ нь ойролцоогоор 200 гаруй мянган тeгрeг байж л дээ. Тэр veд нилээд их мeнгe байсан болохоор eeрт хэрэгтэй багагvй зvйлээ худалдан авсан аж.

16. Тvvний хобби нь дуу хeгжмeeс гадна фото зураг авах. Хамтлагийнхан болоод гэр бvл, найз нeхeдтэйгээ энд тэнд явахдаа фото аппаратнаас салдаггvй тэрээр гэрэл зургийн нилээд арвин цуглуулгатай.

17. Сvvлийн vед “Тайхар” клубт бодибилдингээр хичээллэж булчинлаг сайхан биетэй болоод буй Д.Болд vндэсний бeхийг шимтээд vзээд байдаггvй. Гэхдээ улсын наадам, цагаан сар зэрэг томоохон барилдааны шeвгийн дeрвeн бeхийн барилдааныг яаж ийж зав гаргаж байгаад vзчихдэг.

18. Дуучин залуу маань анх “Siemens S4” маркын 99192309 дугаартай гар утастай байсан аж. Харин одоо 9911 9515…. дугаартай утсаар ажлаа амжуулдаг.

19. Тэр одоогоос найман жилийн eмнe буюу 1997 онд “Тоёота селика” маркын машин хeлeглeж байсан бол одоо “Land cruiser” унаж буй.

20. Eнгeрсeн зун “Хайрын хvч” нэртэй биe даасан анхны цомгоо гаргасныг фенvvд нь мэдэж байгаа биз. 14 дуутай уг CD манай анхны 100 хувь R and B цомог болсон билээ. Мeн 11 р сарын 18,19, 23-нд “UB palace”-т “Хайрын хvч” тоглолтоо хийсэн юм.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Дотоод

Өмгөөлөгч Пүрэвдулам: Сангийн сайд үндсэн хууль зөрсөн шийдвэр гаргасан тул ОГЦОР

Published

on

Өмгөөлөгч А.Пүрэвдулам: “Сарангэрэл иргэдээ нийгмийн гарал байдлаар нь гадуурхаж ёс зүйн хариуцлага хүлээсэн. Харин сангийн сайд нь Үндсэн хуульд заасан хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар гадуурхсан шийдвэр гаргалаа. Хууль хүн бүрд эрх тэгш. Дараагийн огцрох сайд Жавхлан” гэжээ.

Учир нь сангийн сайд ардын хүүхдүүдийг алагчлан үзэж өчигдөр хүүхдийн мөнгийг 80 хувьд нт өгөх боломжтой хэмээн мэдээлэл хийснээ өнөөдөр залруулж 91 хувь болгосон. Тэрээр” Цар тахалтай байх хугацаанд хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн орлогыг дэмжсэн.

Үүнийг огцом бууруулах боломжгүй. Өндөр орлоготой хэсэг хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар дунд, бага орлоготой хэсэгт хүүхдийн мөнгө тасалдахгүй байх боломжийг баталгаажуулах юм. 100 мянгаар хэвээр хадгална. 3.7 саяас дээш орлоготой өрхүүд өндөр орлоготойд тооцогдоно” хэмээн хэлсэн.

Түүнчлэн орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татвар тогтооно. Шаталсан татварын 2018 онд өргөн бариад дэмжигдээгүй. Тэр үед хамрах хүрээ нь нэлээдгүй том байсан. Босго орлого нь 1.5 сая, гурван сая, таван сая гэсэн шатлалтай байсан. Харин одоо босго орлогыг илүү өндөр тавиад, хамрах хүрээг бага болгосон. 817 мянган ХХОАТ төлөгчдийн 0.1 хувь нь үүнд хамрагдана. 0-10 сая төгрөгийн орлоготой бол дээр 10 хувь хэвээрээ, 10-15 сая төгрөгийн орлогод 10 сая давсан хэсэг дээр 15 хувийн татвар ногдуулна.

Сарын орлого нь 12 сая бол 10 сая дээр нь 10 хувийн татвар, хоёр саяд нь 15 хувийн татвар ногдуулна. Дэлхийн улс орнууд жигд ийм арга хэмжээ авч байна. Өндөр орлоготой хэсэг нь эдийн засгийн хүнд нөхцөлд ачаалал авах, бага орлоготой, инфляцад илүү нэрвэгдэж байгаа хэсэгт тусламж дэмжлэгтэй явах зарчим барьж байна” гэж хэлсэн юм.

Энэ нь мөн л Монгол улсын үндсэн хуулийн 14,2 зүйл заалтыг зөрчсөн үйлдэл болсон тул түүнийг огцруулах хэрэгтэй хэмээн үзэж байна.

Үндсэн хуулийн 14 2 т ” Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэжээ.

Жавхлан сайдын уг шийдвэр өрд иргэдээ хөрөнгө чинээгээр нь гадуурхсан үйлдэл боллоо.

Continue Reading

Дотоод

Б.Жаргалсайхан их сургуулиудыг хааш нь нүүлгэх байршлыг нь заалаа

Published

on

Их сургуулиудыг хөдөө орон нутаг руу нүүлгэх нь олон эерэг талтай. Олон жилийн толгойны өвчин болсон түгжрэлийн асуудал нэгдүгээрт шийдэгдэнэ. Хоёрдугаарт орон нутагт байгаа сургуулиуд тухайн аймгийнхаа эдийн засгийг тэлнэ. Ингэснээр хөдөө орон нутаг, аймгууд хөгжөөд бид үйлдвэрлэгч улс болох бүрэн боломж бий. Үүнтэй холбоотой төр засгаас тодорхой төлөвлөлт хийгдэж, зураг төсөл гарсан ч бодит ажил хэрэг болоогүй л байна.

Буянгийн Жаргалсайхан их дээд сургуулиудыг нүүлгэх асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлжээ.

“#ХЦДС-г Дорнод руу. Тэнд очоод хил дээрээ шууд дадлагаа хийгээд хил хамгаалалтандаа хүч нэмээд байж байг.

#АШУИС-г Хөвсгөл рүү. Хамгийн их хүн амтай, мөн хамгийн их ХБИ-тэй иргэдтэй аймаг.

#ШУТИС-г Эрдэнэт рүү. Уул уурхай машин техник гээд шууд практиктай холбогдоход амар шүү. Тэгээд ч тэнд бэлэн салбар сургууль нь байгаа.

#Төмөр замын дээд сургуулийг Дархан руу. Асуудал ойлгомжтой.

#ХААИС-г Архангай болон Сэлэнгэ рүү хуваагаад. Архангай хамгийн олон малтай, Сэлэнгэ газар тариалангийн аймаг.

#МУБИС-г Ховд руу. Олон ястны өлгий аймаг, хүүхэд бүрийн онцлогийг судлаг. Тэгээд ч салбар сургууль нь байгаа.

#СУИС-г Дундговь руу. Дуу хуурын нутагт очоод эхлээд ардын өв соёлоо сайн судлаадхаг. Тэгээд ч тэнд энерги нь бий

#Шашны их сургуулийг Дорноговь руу. Асуудал ойлгомжтой.

#БХИС-г Өвөрхангай руу. Аль ч аймаг руу ойролцоо зайтай, батлан хамгаалах бодлогын хувьд ч эерэг байршил.

#МУИС-г Хэнтий рүү. Яахав эзэн Чингисийнхээ нутагт очоод илүү сайн сурцгааг.

#Цагдаагийн академийг Баян-өлгий рүү. Гэмт хэрэг зөрчил баруун аймгуудад илүү их гардаг.

#Цэцэрлэгийн багшийн сургуулийг Сүхбаатар руу. Зүгээр л тэгж бодлоо. Хаана ч очсон хөөрхөн сургууль шд.

#Тагнуулийн сургуулийг Өмнөговь руу. Монголын баялаг ил далд хамгийн ихээр хил гардаг аймаг.

#хотын МСҮТ-үүдийг бүгдийг нь Төв аймаг руу. Газар нутаг томтой. Юу л бол юу л байгаа аймаг.

За ингээд сургуулиудыг дагаад багш нар, тэдний гэр бүл, үр хүүхэд, оюутнууд, оюутны гэр бүл аав ээж ах дүү нар нь, тэр их хүний урсгалуудыг дагаад хотод шингэсэн ЖДҮ эрхлэгч нар буцаад нутаг руугаа явна.

Хотын талаас илүү нь алга болно. Яг саяын наадмын үе шиг эл хуль. Дадлагын мөнгө төгрөг ч хэмнэгдэнэ.Цэвэр агаарт цэвэр хоол хүнстэй эрүүл мэнд нь ч сайн.Хотод үлдсэн байр савыг нь эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудад өг. Бид одоо өөрсдөө үйлдвэрлэгч улс болох ёстой. Аймгууд ч дорхноо хөгжөөд ирнэ” гэв.

Continue Reading

Дотоод

Давгадорж аваргын тансаг амралтын газар приустэй хүнд үйлчилдэггүй

Published

on

Монгол улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Давгадорж сяахан “Аса Ланд” нэртэй тансаг зэрэглэлийн жуулчны баазаа ашиглалтад оруулжээ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Орхон голын хөвөөнд байрлах тус бааз нь УБ хотоос 370 км зайтай.

Нэг ээлжиндээ 180-240 хүн хүлээж авах хүчин чадалтай бөгөөд Канад хаус маягийн 72 өрөө, Модерн загварын люкс гэр 21 өрөөтэй аж. Түүгээр ч зогсохгүй бүх өрөө нь ТОТО брендийн 00 душ эйр кондишнтэй.

Монгол өв соёл, ёс заншлыг шингээсэн хийцтэй энэхүү амралтын газар нь муухан зочид буудлаас илүү үйлчилгээний соёлтой гэнэ шүү. Гэвч приустэй хүмүүст Сарангэрэл сайд асны хэлдгээр “улныханд” үйлчилдэггүй гэнэ.

Төмс Зоригоо Катя нар бал сараараа очсон биш “Аса Ланд” амралтын газрынханд хөөгдөөд ирсэн хэмээн сошиал хуудсанаа хуваалцаж байсан. Тодруулбал, Нөгөө лаг тансаг “Аса Ланд” амралтын газар ирлээ. Тэгсэн чинь приустэй хүнд үйлчилдэггүй юм байна. Дараа гоё машинтай болж байгаад ирэхээс. Аймар дээрэлхүүллээ. Хүнийг гаднаас нь хараад шууд дүгнэдэг юм байна” хэмээн тус амральтын газрын талаар сэтгэгдлээ хуваалцаж байв.

Тус амралтын газар баячуудад зориулагдсан мэт. Бүр нисдэг тэрэг бууж, тансаг зэрэглэлийн машинтай эрх ямбатнууд орж гарахыг бодоход тэдэнд л үйлчлүүлдэг болотой. Кофе нь 19000 төгрөгөөс дээш хоол 39000 дээш үнэтэй . Хамгийн хямдхан нь л энэ гээд бод.

“Цирк”-ийг Д.Дагвадоржийн ээж Х.Пүрэвбадам удирдаж, эхнэр М.Отгонцэцэг 100 хувь эзэмшиж байгаа. Аса аварга циркийг хувьчлан авч, шинэчлэн засвар хийнэ хэмээн мэдэгдэл хийсэн ч өнөөдөр циркчид бэлтгэл хийх заалгүй болж, эхнээсээ циркийн ахмад уран бүтээлчид ажилгүй болцгоосон.

Аса аварга Циркийг аваад оронд нь тансаг амралтын газар бариулчихав уу хэмээн олон нийт ч хардаж байгаа.

Асашёорюү Д.Дагвадорж өмнөх гэргий Тамираасаа албан ёсоор салж, тусдаа амьдарсаар багагүй хугацааг үдэж буй. Энэ талаараа ч өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв. Харин 2 жилийн өмнөөс дахин гэрлэсэн гэдгээ олонд зарласан юм. Их аваргын шинэхэн гэргийг М.Отгонцэцэг гэдэг.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status