Дотоод
Р.Эмүжин улс төржиж “бурхан байвал Баттулга, Элбэгдорж хоёрыг аваач” гэлээ

Та бидний мэдэх зохиолч Эмүжин үе үе улс төрждөг нэгэн. Тэрбээр сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүчтэй шүүмжлэх болсон. Зарим хүмүүс түүнийг У.Хүрэлсүхийг дэмждэг ч гэх юм билээ. Тэр өнөөдөр Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын талаар ийнхүү өгүүлжээ.
“Энэ хоёр хүнд ямар ч ялгаа байсангүй. Нэг нь цагаан дээлтэй, нөгөөх нь хөх дээлтэй. Цагаан торгон дээлт нь Н.Алтанхуягийг АН-ын дарга байхад сонгогдон Ерөнхийлөгч болсон. Хөх дээлт нь С.Эрдэнийг АН-ыг удирдаж байхад төрийн тэргүүнээр заларсан. Элбэгээ Ерөнхийлөгч болсныхоо дараа буурь руугаа буцан дайрч, Н.Алтанхуягийгаа нүүрсний хэргээр нүүргүй болтол нь шалгаж, ойр дотнын хүмүүсийг нь хорьж, төрөлх намынхаа удирдах байгууллага, парламентад нэр дэвшигчдийг самарч, салаа замаар сажлуулсан.
Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын төлөө ер бусын их хүч гаргаж, хөлдөө элэг зүрхнээс уяатай энхрий АН-аа чирэхийн дайтай чирсэн. Х.Баттулга ч бас түүний араас алхаж, Ерөнхийлөгч болмогцоо өөрийг нь энэ сэнтий дээр хөтөлж гаргаж ирсэн С.Эрдэнийгээ шатнаас түлхэж, шаварт хутгаж, хэд хэдэн хэргээр шалгуулж, хэрүүлийн гал өрдсөн. Бүр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь АН-ын дэмжигчдийн урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн байж олж зарлагадсан гэх хэдэн тэрбум төгрөгийг одоо болтол өгнө гээд өгөөгүй, төлнө гээд төлөөгүй, төрөлх голомтдоо түймэр тавихаас наагуур, тулаад босох тулгагүй болтол нь хөмөрсөн.
Элбэгдорж, Баттулга хоёрын энэ эврээ ургахаар эхийгээ мөргөдөг үйл хэргийн аль алинд нь идэвхийлэн зүтгэсэн ганц хүн байдаг нь З.Энхболд. Үр дүнд нь өнөөдөр АН хоёр хуваагдаж, хоёр бүлэг хоёулаа даргын сунгаа хийгээд, нийтдээ есөн нэр дэвшигч наашаа ч үгүй, цаашаа ч үгүй яг гацав, таг суув. Хоёрын хоёр хүн, тэр тусмаа Ерөнхийлөгчийн суудал дээрээс бүтэн 12 жил шүүх прокурортойгоо хамтраад орон гэрээ самраад, оочдог аягаа хага шидээд байхад харин ч АН оршин тогтноод, олзлолдон тэмцээд байгаа нь монголчуудын сэтгэл зүрхэнд үүрд уяатай ардчилсан үзэл баримтлалын асч ядан буй дөлний ач юм даа.
Эдүгээ С.Эрдэнийн АН-ын даргад Ц.Оюунгэрэл, М.Тулгат, Л.Гүндалай, Ц.Уртнасан, Ч.Өнөрбаяр нар хүч үзэхээр гараанаас гарсан. Ц.Тувааны АН-ын даргад С.Эрдэнэболд, Ц.Пүрэвдаваа, О.Амартүвшин, О.Цогтгэрэл нар нэр дэвшсэн. Дүн нь энэ сарын 28-нд гарна. За мэдээж, хэн хэн нь итгэл үнэмшлээрээ хийж буй сонгуулийн дараа нэг, нэг хүн ялалт байгуулна. Эцэст нь АН хоёр даргатай хэвээрээ үлдэнэ. Хэн нь жинхэнэ дарга, аль нь зүй ёсны даргын сонгууль болохыг хэзээ, хэн, хэрхэн тогтоохыг хэлэхэд хэцүү.
Хоёр хүнээ холбоод хүлэлтэй биш, хос бөгжөөр гагналтай биш. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бол суулгачихна гэхсэн. Аягүй л бол хоёр залуу холдоо хурдлаад гараад ирнэ. Ингээд цагаан дээлт, хөх дээлт хоёр албан тушаалын төлөө алалцаж, алалцааныхаа хөлд АН-ыг хайр найргүй үрсний эцэст иймдээ тулчихаад сууж байна даа. Бас хоёулаа эдүгээ болж буй хоёр өөр сунгаанд сэм сэм хүнээ шургуулж, нам нам хуйвалдсан. Өө тийм, энэ хоёр маань хоёулаа шүүх засаглалд шүлс унаган шунаж, намынхныхаа шүүсийг шахсанаараа бас адилхан.
Элбэгдоржийн гадаад харилцаа илүү дөнгүүр, Баттулга харин энэ тал дээр эрүү нь гацаатай. Хэн хэн нь өргөөд гаргасан АН-ынхаа өвөр рүү өшиглөж, шат гишгүүр болгосон ардчилалдаа шанаа өгсөн улс даа. Яршиг зүгээр, эв нэгдлийн бурхан тэнгэр гэж байдаг бол энэ хоёр хүнээ аваач ээ. Монголын ардчилалд хоймроо засч, хогшлоо базааж, бодлогоо шинэчилж, босгоо өндөрлөх боломж хэрэгтэй байна, за” гэсэн байв.
Дотоод
Хайж байна. Туслаарай!

ЗАРЛАЛ: Нэр: Алтансарнай нас-40, өндөр 155 см орчим гуравдугаар сарын 24-ны орой 22 цагийн үед БЗД-ийн 16-р хорооллоос гараад ор сураггүй алга болсон!
Гарахдаа богино бор куртик, бор өмд, богино хар лакан гуталтай явсан.
Харсан хүн байвал холбоо барина уу? Утас: 95659876, 95655687, 88808157

Дотоод
Энэ эмээ хог түүдэг хүн дээр очоод хийсэн үйлдэлд та итгэхгүй дээ

“Нэгэн эмээ хог түүдэг хүнд 160,000 төгрөг өглөө. Боолтоо хийлгэх санаатай ” очер ” хүлээж эмнэлэгийн цонхоор ойр орчноо ажиглаж суутал хогын пүнкерт нэгэн хүн нилээн удаан саатлаа.
Бодвол зайлуул , мөнгө олох санаатай шил, лааз л хайгаа биз. Тун удалгүй миний хажууд суугаа хөгшин цонхоор харж зогссоноо гадагш гарлаа.
Нөгөө хүн рүү очиж өврөө уудалснаа юу ч юм өгчихөөд хоёр хацрыг нь гараараа дулаацуулж духан дээр нь үнсэж харагдлаа.
Удалгүй эмээ хажууд минь ирж суугаад ” хөөрхий дөө, ямар хүний үр ингэж зовж шаналж амьдардаг байнаа. Бид чинь баян улс шүү дээ. Ингэж хог түүж амьдарч явснаас эмээтэйгээ явж мал малла гэж хэлээд томографикт толгойгоо харуулах гэж цуглуулсан 160,000 төгрөгөө өгчихлөө.
За би яахав ээ, дараа нь л болно биз. Энэ хүүг яана даа одоо. Нөгөө мөнгө нь юу л болоо аж, 5 хүүхэдтэй,эхнэр нь өөд болсон. Хамгийн бага охин нь 6 сартай гэнээ. Зайлуул даа, ганц хонины мах авч ирж өгөх юмсан ” гэж хэлээд нулимсаа арчиж, санаа алдлаа.
Эмнэлэгийн коридорт сууж байсан хүмүүс энэ эмээг хараад бүгд л дор бүрнээ нэгийг бодож , хоёрыг тунгаасан байх.
Хүний мөс чанараа гэж энэ шүү дээ.
Хог түүж яваа халтар царайтай, ноорхой хувцастай, ядарсан нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж, түүнээс сэжиглэхгүйгүүр үнсэж , түүнтэй ярилцаж зогссон энэ агуу эхийн сэтгэлийг юутай ч үл жишмээр. Бахархалтай
Монголчууд бид нэг нэгнээ чин сэтгэлээсээ хайрладаг бөгөөд уйлж байснаа аргадаж, ядарч яваа нэгнээ буйран дээрээ орхилгүй дагуулаад явдаг ард түмэн .
Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэгсэн. Төр засаг минь эдийн засгаар хямарсан байж болноо, түмэн олон минь хүн чанар, хүнлэг сэтгэлээр хямарч болохгүй юм байна гэдгийг энэ эмээгээс дахин харах шиг боллоо.
Сайхан сэтгэлт эмээ минь урт наслаж, удаан жаргаарай” гэлээ.
Дотоод
Ц.Хулан хорих ангиас захидал бичжээ

Яруу найрагч Цоодолын Хулангийн цагдан хорих ангиас ард түмэндээ хандсан мэдэгдэл бичсэнийг хүргэж байна.
Эх болсон ард түмэндээ хүргэх сонордуулга
Эх орон газар шороо, ард түмэндээ халуун хайртай эгэл яруу найрагч эмэгтэй намайг эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээр яриад байгаагийн цаад бодит үнэнийг хэлэх цаг болов.
Хуулийн байгууллага “хэрэг”-ийг шуурхай шалгаж олон түмэнд үнэнийг хэлэх байх гэж найдсан минь талаар болж хэвлэл мэдээлэл, сошиалаар гүтгэн гүжирдсэн, бодит байдлыг гуйвуулж намайг гадаадын тагнуулын байгууллагад элссэн, улсын нууцыг дамжуулсан гэх гүтгэлгийг зориуд тарааж, миний гадаад ертөнцтэй харьцах,
үнэнийг олон нийтэд хүргэх бүх боломжийг хааж Монгол -Хятадын харилцааны тодорхой асуудлаар байр суурийн ялгааны золиос болж байгаа мэтээр ярьж, хэвлэл мэдээлэл телевизээр гэмт хэрэгтэн гэж зарлагдсаар гурван сар шахам шоронд сууж байна.
Би гэр бүл, ээж аав, үр хүүхэд тэр ч байтугай өмгөөлөгчтэйгөө шилний цаанаас ТЕГ-ын хяналтын дор утсаар хэдэн үг сольж байна. Би эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай гэдгээ уран бүтээл, ажил үйлсээрээ байнга илэрхийлж ирсэн.
“Цэцгийн толгой тасаддаггүй үртэй байхыг хүснэ
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ” гэсэн чин хүсэл минь биелсэнгүй, олигархийн мөнгөөр угжуулсан төрийн машинд толгойгоо тасдуулах цаг минь ирж байх шиг байна.
Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.
Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй.
Монгол Улсын нууцын ямар нэг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэг бичиг баримт дамжуулаагүй.
Баяны хүүхэд Х богд болохыг эсэргүүцэж өөрийн байр сууриа 2016 оноос олон нийтэд ил тод хэлж байсныг минь монголчууд мэднэ.
Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна. Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэх бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна.
Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амuа өгөхөд ч бэлэн байна.
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа