Connect with us

Дотоод

Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа

Published

on

“Хас” банкаар овоглодог Ард Группын эзэн Ч.Ганхуяг өнөөдөр ОХУ-ын Спутник-V вакциныг хийлгэжээ. Тэрбээр үүнийхээ дараа уг вакцины талаар мэдээлэл, танилцуулга бүхий хуудсыг хүмүүст хуваалцсан байна.

Уг цаасан дээр: Спутник-V вакциныг дэлхийн 50 орчим оронд хэрэглэж байгаа бөгөөд Монгол улс тус вакциныг бүртгэсэн 23 дахь улс юм.

ОХУ-ын Спутник V хэмээх энэхүү вакцинд хамрагдсанаар:

Вирусийн эсрэг дархлаа нь эхний тунгаас хойш 18 хоногоос бий болох ба хоёрдахь тунг хийлгэснээр бүрэн дархлаа үүснэ.

Нэгэнт үүссэн дархлаа нь одоогийн хийгдсэн судалгаагаар 2 жил хүртэл хүчинтэй байна.

Ноцтой харшил болон гаж нөлөө одоогоор бүртгэгдээгүй.

Вакцин хийлгэснээр халдвараас 91.6% хүндрэлээс 100% сэргийлэх боломжтойг судалгаагаар баталсан байна.

Вакцин хийлгэсний дараах зөвлөмж

Вакцин хийлгэснээс хойш дараах шинж тэмдэг эхний 1-2 өдөрт илэрч болох ба 3 дахь өдрөөс хэвийн болно.

Вакцин тарьсан хэсэгт улайх, хавдах, хөндүүрлэх, загатнах шинж илэрч болох ба аяндаа арилна. Эдгээр шинж тэмдэг илэрсэн үед гараар хүрэх, маажих, угаах, боолт хийх, эм, тос түрхэх, бусад зүйлээр жин тавьж болохгүй.

Хөнгөн хэлбэрийн халуурах үе мөч, булчин өвдөх, нойрмоглох, толгой өвдөх, ховор тохиолдолд хэсгийн тунгалгийн булчирхай томрох шинж байж болох ба үүнд ямар нэг эмчилгээ хэрэггүй.

Хэт мэдрэмтгий хүмүүст дотор муухайрах, бөөлжих, хэт мэдрэгшлийн урвал илэрч болох тул вакцин тариулсны дараа 30 минут ажиглалтын хэсэгт хүлээсний дараа гэртээ харьж болно.

Вакцин тариулснаас хойш 3 хоног спиртын төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй” гэжээ.

ШЕЙР ХИЙХ

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Дотоод

Хэрэгцээтэй байгаа цахилгаан станцаа барих мөнгийг халамжинд өгөх нь!

Published

on

By

Хүн бүрт багахан мөнгө өгнө, эсвэл үнэгүй үйлчилгээ хүртэх нөхцлийг санал болгоно, ӨЛБӨГӨР идэвхигүй тэмцэлгүй амьдрах зам руу бага багаар татан оруулдаг. Ийм зүйл нэмэгдэх тутам хүмүүс тэр халамжийг өгч байгаа эрх баригч намаас, улс төрчдөөс хамааралтай болж эхэлдэг.

Автобусаар хөнгөлөлттэй зорчино, хүүхдийн мөнгө, цалинтай ээж, насны хишиг, одонгийн мөнгө, хөнгөлөлттэй эм, хүнсний толан гэх мэт нь бүгд халамж. Халамжийн сэтгэлгээ газар аваад ирэхээрээ эрүүл саруул хүмүүс халамж авахаар, төрөөс өгч буй үнэгүй зүйлийг авахаар хөөцөлдөж эхэлдэг. Эцэстээ энэ халамжийг авах нь намын ялгаварлал, ар өврийн хаалганы асуудал хүртэл болж зүсээ хувиргадаг.

Манай улс энэ чигтээ явбал төсвөөс жилдээ бараг 2 их наяд төгрөгийн халамж тараахаар болж байна. Хэрэгцээтэй байгаа цахилгаан станцаа барих мөнгө шүү дээ. Бид нөөцөө зөв зарцуулахгүй бол бүгд төлөөсийг нь ирээдүйд төлнө.

Нуулгүй хэлэхэд өнөөдөр халамжийн төлөөсөө бид төлөөд эхэлсэн байна. Зарим зүйлээс улсаараа нийтээрээ зоригтой татгалзахгүй бол улам л намагт шигдэнэ, эргэж гарахад бүр л хэцүү болно.

Халамж “ХАВТГАЙ”-рах тусам ажилгүйдэл өсч, ядуурал нэмэгддэг, иргэдийн орлого буурдаг, улс орныг чимээгүй сүйрүүлдэг ТАХАЛ гэдэг нь олон улс орны жишээгээр батлагдсан байдаг шүү.

Эх сурвалж: Рэгзэнгийн Шинэгэрэл

Continue Reading

Дотоод

Яндангаа хөөлье-Өнөтэй өвөлжье

Published

on

By

Угаарын хийн мэдрэгч төхөөрөмж нь ажиллагаагүй болж, эвдэрсэн гээсэн зай хураагуур нь дууссан юм биш биз!

Хэрвээ угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь эвдэрсэн, гээсэн, зай хураагуур нь дууссан бол хайртай дотны хүмүүсийнхээ төлөө худалдааны төвөөс худалдан авч, зай хураагуурыг сольж ажиллуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Улаан гэрэл: Угаарын хийн аюултай түвшин илэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж дохиолол дуугарна. АНХААРУУЛГА: Энэхүү дохиолол нь танай гэр байшинд угаарын хийн хуримтлагдаж угаартах эрсдэл үүсч байгааг илтгэнэ.

Ногоон гэрэл: 30 секунд тутамд анивчвал уг төхөөрөмж зөв ажиллаж байгааг илтгэнэ.

Шар гэрэл: Мэдрэгч гэмтэлтэй үед шар өнгийн гэрэл анивчиж дохиолол дуугарна.

Continue Reading

Дотоод

Д.Мөнх-Эрдэнэ, Б.Жаргалсайхан нарын маргалдаж “барилдсан” шалтгаан ийм байжээ

Published

on

By

Өнөөдөр олон нийтийн дунд сенсаац тарьсан нэгэн зүйл бол лайвтай зочин Мөнх-Эрдэнэ болон “Буян”-гийн Жагаа нарын хооронд болсон “барилдаан” юм. Шүүхийн гадаа нэлээн “үзэлцсэн” хоёрыг маань өнөөдөр Монголчууд нийтээрээ үнэлэлт дүгнэлтээ өгөөд сууцгааж байна.

Тэгвэл энэ хоёр маань өмнө нь бие биенийхээ талаар юу хэлж байсан, яагаад ийм байдалд хүрсэн талаар эргэн санавал:

Б.Жаргалсайхан “Боль л доо. Ийм юмнуудыг хуулиар болдоггүй юм бол шар хаданд аваачаад хэвтүүлээч. Мөнх-Эрдэнэ жаахан юмтай. Урд консулаар явж байсан, тэндээ машин тэрэг зарж байсан наймаа хийж байсан нөхөр байна лээ шд.

Ам нээвэл л хүн доош нь хийгээд, хүнийг гэр орон гэр бүл амраг саднаар нь холбож доошн нь хийж яриад байх юм. Тэрийгээ одоо боливол яачихсан юм бэ Мөнх-Эрдэнэ ээ? Чамаас айгаад байх юм байхгүй шүү.

Миний нэрийг хүртэл оруулж байгаад доош нь хийж байгаа харагдсан. Би чамд муу зүйл хийсэн юм байхгүй. Чи жаахан хэрээ мэдээд ангалзаарай. Х.Нямбаатараа энэ зүгээргүй хүмүүсээ аваачиж шар хаданд хэвтүүл л дээ. Яагаад олон нийтийн сүлжээгээр эд нарыг хашгируулаад байгаан бэ?

Ойлгож байна шүү дээ. Энэ бол бас л үл бүтэх нөхөр байна лээ шд. Би мэдэх л юм байна лээ. Тэр С.Эрдэнэтэйгээ уулзаж юм ярьж байгаад бичлэг хийгээд тэрийгээ намуудад зарсан л юм байна лээ шд 100 сая төгрөгөөр. Би тэрийг нь мэднэ шдээ наад нөхрийг чинь. Зүгээр шантаажчин юм билээ.

Магадгүй Мөнх-Эрдэнэ мэтийнх нь ард Элбэгдорж байгаа бол Элбэгдоржоо чи больчих. Одоо чамайг ахиад улс төрд гаргахгүй. 2 удаа ерөнхийлөгч хийгээ биз дээ? Одоо Монголчуудыг хооронд нь ингээд нэгийг нь нэгээр нь элдэвээр хэлүүлдэг ажил хийдгээ больчихвол яасан юм?

Наадах чинь улс төрийн тэмцэл биш. Улс төрийн тэмцэл бол нийгэм эдийн засаг улс орны асуудлаар шүүмжлэх, мэтгэлцэхийг улс төрийн тэмцэл гэдэг юм. Тэрнээс хүн доош нь хийхийг улс төр гэдэггүй юм шүү дээ” гэсэн юм.

Харин лайвчин Мөнх-Эрдэнэ өнөөдөр шүүхийн гаднаас дараах мэдээллийг хийсэн билээ.

“Намайг түрүү жилээс хойш лайв хийлээ гээд шүүхээс дууддаг байсан цагдаа дуудаад зөрчлийн хэрэг нээгээд. Бүтэн жил цагдаа шүүхээр явж байна. Орох болгондоо би Үндсэн хуулинд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэсэн гэдгээ хэлээд ялсан, ялдаг.

Яагаад гэвэл үнэн ялдаг юм, зөв ялдаг юм. Ноднин Нямдоржийн бузрыг ярьсаар байгаад төрөөс зайлуулсан. Нямдорж намайг зөрчлийн хэрэг нээгээд шүүхээр яллах гээд дийлээгүй ээ. Цагдаагаар зөрчлийн хэрэг нээгээд прокуророор хянуулаад дийлээгүй ээ.

Буянгийн Жагаа гэж нөхөр нийгмийн даатгалын сангийн 10 хэдэн 20 тэрбум төгрөгийг яасан байх нь уу? Капитал банкнаас аваад “идчихсэн”. Тэгээд ноднин лайв хийгээд очсон чинь миний утсыг цохиж унагаасан. Үүн дээр Буянгийн Жагаа гомдол гаргаад Сүхбаатар дүүргийн нөгөө Мөнгөнтулга нар шүүхээр ороод би ялчихлаа. Буянгийн Жагааг ялчихлаа.

Нийгмийн даатгалын сангаас Жагаа ах 20 хэдэн тэрбум луйвардсан луйварчин. Нийгмийн даатгалын сангийн 20 хэдэн тэрбумаа төл. Одоо бас баян хүний дүрд тоглочихсон. Би Жаргалсайханыг ялсан. Яагаад гэвэл шударга ёс ялдаг юм.

Буян Жагаа дампуурчихсан шүү, та нар андуураад байгаа. Би удам судраар нь мэднэ. Одоо Жагаа шиг нөхдүүдээр Монголчуудаа хэзээ ч дээрэлхүүлэхгүй. Жагааг баян гэдэг. Үүнийг шударга гэдэг. Шударга биш. Ардын намын тролл. 2017 онд МАН-аас 500 мянган доллар авч байсан тролл.

Жаргалсайхан хотын төвд зочид буудлыг нураачихсан. Балгас болгочихсон. Дотор нь сүнс байдаг гэсэн би үнэн гэж бодож байгаа. Буян Жагаа дампуурчихсан. Одоо худлаа ярьж хүмүүсийн толгойг эргүүлэхгүй шүү. Хангай зочид буудал нь нурчихсан. Одоо рекламны самбараас мөнгө олж байгаа” гэж хэлээд удалгүй олон нийтэд ил болсон “барилдаан” өрнөсөн билээ.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status