Connect with us

Танд зөвлөхөд

Дээд айл дэвслээд байвал манай гэр бүл ингэж шийддэг

Published

on

“Дээд айл дэвсэлсэн, доод айл хэцүүдсэн асуудлууд яригдаж байна. Манай гэр бүл хэрхэн шийддэгээ хуваалцья. Манайх 2 хүү 2 охинтой. Хамгийн бага 3 настай охин маань эгч 2 ахаасаа дутахгүй үсэрдэг болсон.

Гэхдээ манайх 10 цагаас гэхэд унтдаг хэвшилтэй. Оройтлоо гэхэд 11 цагт. Ээж ганц хашгирлаа манай хүүхдүүд нам болдог. Доод айлын эмээ толгой өвдөнө гэхэд манай хүүхдүүд хичнээн бага ч ойлгодог. 18-12 тоотын Намсрайжав эгчийг манайх гдг айл 15 жил бөмбөрдөж байна. Бид жилдээ ядаж 1 удаа орж уучлал гуйж золгох эсвэл урьж цай уулгадаг.

Охин нь Оюунчимэг эгч Эх нялхаст ажилдаг болохоор манай 4н хүүхдийг бас л эх барьж авсан гэж хэлж болохуйц ачтай хүн. Ер нь хүүхдээ 10 цагаас хойш унтуулахгүй байгаа нь нөгөө талаас хүүхдүүд хүмүүжүүлж асран хамгаалж чадахгүй байгаагийн шинж. Нөгөө талаас өсөлт хөгжилт биологийн цагийг алж эрүүл өсөж торних төрмөл эрхийг нь зөрчиж байгаа.

Ялангуяа тархины урд хэсгийн хөгжил доройтож ууртай ааштай түргэн зантай хүлээцгүй хэрцгий тогтворгүй АРАНШИНТАЙ хүүхэд бий болдог гэжуагаа. Хожим хичээл сурлаганд нь ч сөргөөр нөлөөлдөг нь ирээдүйд хэн болохыг нь ч шийддэг нягууртай. 22-23 цагийн унтлага бол хүүхдэд хамгийн чухал дотоод шүүрэл, биохимийн урвал явагддаг үешүү. Аав ээжүүд анхаарна биздээ.

ХӨРШӨӨ ХҮНДЛЭЕ, ХӨРШИЙН ХҮҮХДЭЭ ХАЙРЛАЦГААЯ.”

Ulziinaran Purevtogtokh

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Танд зөвлөхөд

Буруу хүрдтэй машин хориглох, ачилтын төлбөрийг 100 мянгах болгох зэргээр санал авч эхэллээ

Published

on

By

Улаанбаатар хотын замын хэт их ачааллыг бууруулах зөөлөн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд иргэдээс санал авч байна. Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан 13 асуулт бүхий авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай санал асуулгыг зохион байгуулж байгаа юм.  

Улаанбаатар хотын нягтаршил ихтэй байршлуудад их багтаамжийн авто зогсоол шинээр байгуулах, Албан байгууллага, аж ахуйн нэгжийн авто зогсоолын эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд төлбөрийн уян хатан тогтолцоонд шилжих, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх ажил, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаа тогтоож хориглох зэрэг хэд хэдэн шийдлүүд дээр санал авч байна. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлж, автомашин худалдах, худалдан авах эрэлт, нийлүүлэлтийг зохицуулснаар автомашины хэрэглээг зохистой түвшинд хүргэж, замын ачааллыг багасгаж, түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулна гэж үзжээ. Иймд иргэн та www.ulaanbaatar.mn/votes холбоосоор нэвтэрч, санал асуулгад оролцох боломжтой.

2022 оны зургаадугаар сарын 1-н хүртэлх хугацаанд цахим санал асуулгыг авч байна.

1. Улаанбаатар хотын нягтаршил ихтэй байршлуудад их багтаамжийн авто зогсоол шинээр байгуулах, цаашид үе шаттайгаар нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу?

2. Албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид нь байгууллагын гаднах авто зогсоолд өдрийн турш тээврийн хэрэгслээ байрлуулж, зөвхөн өглөө болон оройны оргил ачааллын үед авто замын хөдөлгөөнд оролцдог. Энэхүү байдлыг халах, авто зогсоолын эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд төлбөр авдаг тогтолцоонд шилжинэ. Авто зогсоолын төлбөр нэмэгддэг, хасагддаг уян хатан тарифт шилжихийг дэмжиж байна уу?

3. Бензин хөдөлгүүртэй автомашин сард 200,000-350,000 төгрөгийн түлш зарцуулдаг бол цахилгаан хөдөлгүүртэй автомашин сард 20,000-50,000 төгрөг зарцуулдаг бөгөөд байгаль орчинд илүү ээлтэй байдаг. Цаашид цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу?

4. Улаанбаатар хотын авто замын сүлжээг 7 жилийн хугацаанд 2 дахин нэмэх төлөвлөгөө гарсан. Энэ хугацаанд Улаанбаатар хотод шинээр бүртгэх автомашины бүртгэлийг хязгаарлахыг /квот тогтоох/ дэмжиж байна уу?

5. Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцоход саадыг тойрч гарах, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд хүндрэл бэрхшээл ихтэй. Мөн буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн тусгал зүүн гар тал руу тусах тохиргоотой байдаг нь шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцох үед эсрэг урсгалын тээврийн хэрэгслийн жолоочийн нүдийг гялбуулах, зам тээврийн осол гарах эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Иймд цаашид буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох шийдвэрийг та дэмжиж байна уу?

6. Монгол Улс Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай Венийн конвенцыг хүлээн зөвшөөрч, 1997 онд нэгдэн орсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар Монгол Улс нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулдаг. Баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашиныг хэдэн оноос хойш зорчихыг хориглохыг дэмжиж байна вэ?

7. Улаанбаатар хотын авто зам ашигласны төлбөрийг 20,000₮ болон 40,000₮ гэж тогтоон, жигд авч байгаа нь их явсан нь бага татвар төлж, бага явсан нь их татвар төлөх нөхцөл болж байгаа тул автомашин зам ашигласны төлбөрийг явсан километрээр авдаг болох тогтолцоонд шилжихийг дэмжиж байна уу?

8. Улаанбаатар хотын 4-6 эгнээ зам дагуу байрладаг авто зогсоолын зориулалтыг өөрчилж, авто замын хөдөлгөөнд саад учруулахгүй байдлаар тохижуулж, таксины зогсоол болгон өөрчлөхийг дэмжиж байна уу?

9. Улаанбаатар хотын Их тойруу, Бага тойруу хэсэгт байрлах гудамж, замын 1-р эгнээг хааж зогссон тээврийн хэрэгслийн ачилтын төлбөрийг 60,000 төгрөгөөс 100,000 төгрөг болгон нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу?

10. Улаанбаатар хотод ирж байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдийн оргил /07:00-11:00, 17:00-21:00/ цагуудад замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг дэмжиж байна уу?

11. Улаанбаатар хотод хүүхдүүдийг харьяаллын бус цэцэрлэг, сургуульд оруулж, тэднийг хүргэх, буцааж гэрт нь зөөх байдлаар нийслэлийн авто замд зохиомол ачаалал үүсдэг. Тиймээс цаашид нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамран сургах тойрогт нь сургахыг дэмжиж байна уу ?

12. Нийслэлд 2019 онд 586.866 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2020 онд 659.939 болж нэмэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 5.9 хувиар өссөн үзүүлэлт. Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн оношилгоо, даатгал, татвар, нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодын төлбөрүүдийг тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээгээр дамжуулан төлөх боломжтой болно. Иймд тээврийн хэрэгслийн техник хяналтын гэрчилгээг цахимжуулахыг дэмжиж байна уу ?

13. Цагдаагийн алба хаагчийн уулзварт хөдөлгөөн зохицуулах үйл ажиллагааг зогсоож, гэрлэн дохиогоор замын хөдөлгөөн зохицуулахыг та дэмжиж байна уу?

Continue Reading

Танд зөвлөхөд

Эрчүүд гэртээ ороход эхнэр тань ууртай байна уу? Ийм учиртай гэнэ

Published

on

By

Үүрэг хариуцлага. Гэр бүл дахь үүрэг хариуцлага 50% 50%-тай байх нь тухайн гэр бүлийг тогтвортой байхад чухал нөлөө үзүүлдэг. Гэвч ихэнхдээ эрчүүд ажил хийж, мөнгө олж байгаагаа үүрэг хариуцлагаа хүлээж байна гэж боддог. Гэхдээ энэ нь хэдий гэр бүлдээ зарцуулж байгаа ч ажил тань нөгөө талдаа таны сонгосон сонголт байдаг. Харин гэр бүл хамтын шийдвэр байдаг тул гэрт ирээд үүрэг хариуцлагаа хуваах ба туслах, чөлөөлөх, орон зай олгох, ойлгох, халамжлах, хуваалцах зэрэг юм.

Эрчүүдээ гэртээ ороод эхнэр тань их ууртай байна уу? Хэдий та ядарч байсан ч гэрийн ажлаас хуваалцаж, хүүхэдтэйгээ тоглож, олон хүүхдээ хараад өөрт тань ажиллах боломж нөхцөлөөр хангаж байгаад нь талархаж, халамжлах, сэтгэл санааг нь сонсох юм бол магадгүй уурлах нь багасна. Гэрийн ажил, хүүхэд харах ажил хэт ихдээд, гэрээс гарахгүй байхаараа эхнэр тань ингэж уурлаж байгаа юм. Гэртээ тав тухтай баймаар бол эхнэртээ тусал.

Тус бүртээ онцлогтой, сонирхол бүр нь өөр өөр тийшээ, хэрэгцээ бүр нь өөр өөр олон хүүхдээ өглөөнөөс орой болтол гэрийн ажилтай хамтатгана гэдэг маш хэцүү ажил. Та эхнэрийнхээ сэтгэлээс хуваалцах юм бол эхнэр тань хүүхдэдээ, өөртөө зөв хандана. Битгий эхнэрээ ганцаардуулаарай. Төрсөний дараах сэтгэл санааны байдал ч сэтгэл зүйд янз бүрээр нөлөөлж байдаг. Үүнд таны дэмжлэг хэрэгтэй. Гэр бүлдээ хайртай байж, гэрийн ажлаас хуваалцаж, хүүхэдтэйгээ ярилцдаг, бусдад нөлөөтэй байгаарай.

Эх сурвалж: Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

Continue Reading

Танд зөвлөхөд

“Хөөе наад татсан тамхиныхаа ишийг ав” гэж бяцхан хүү ард дугарлаа

Published

on

By

“Хөөе, та наад татсан тамхиныхаа ишийг ав” гэх бяцхан хүү дуугарлаа. Эргээд харвал 5-6 настай болов уу гэмээр жаал өөдөөс минь хараад даналзаж байна. Яалт ч үгүй гудамжинд тамхиныхаа ишийг хаясан миний буруу тул авахаас өөр арга байсангүй. Гэхдээ өдий хүртэл сургуульд ч ороогүй жаалаар загнуулж яваагүй тул гайхсан минь жигтэйхэн.

Энэ бол дөрөв хоногийн өмнө Эрдэнэт хотод болсон явдал л даа. Ээлжийн амралтаа аваад Эрдэнэт хотод байдаг найзтайгаа уулзахаар очиход шөнө дүл болж байсан юм. Өглөө нь босчихоод тамхи татаж байсан царай минь энэ. Эмээтэйгээ хамт цэцэрлэгт явах замдаа саадан дээр түр саатан гулгаж байхад нь би тамхиа татчихаад ишийг нь жишим ч үгүй хаяж байхыг тэр хүү анзаарчээ. Жаахан хүүгээс жавтий хүртсэн би ичих ч шиг, инээд ч хүрэх шиг хэсэг зогслоо.

Эрдэнэт хотын төвөөр жаал алхав. Үнэндээ гудамжиндаа хог гаргаад хаясан айл хунар ч гэж алга. Над шиг хэнэггүй нөхөр тамхины ишээ хаясан болов уу гээд хайгаад ч нэмэр алга. Ийн байтал найз маань хүрээд ирлээ. Хэдхэн хормын өмнө болсон үйл явдлаа тоочин ярьтал “Манай Эрдэнэтийнхэн бурууд нүд хурцаа хө” хэмээн хэлээд намайг дагуулан алхсан юм. Үнэндээ тийм цэвэр хотод тамхи татах ч хүсэл төрөхөө байчихдаг юм билээ.

Эрдэнэт хотын цэцэрлэгийн хүүхэд хүртэл хотоо ийн хайрлаж чаддаг ажээ. Харин нийслэл хот хэмээх их хөлийн газар үнэндээ хогийн тантан болж байгаа юм байна гэдэг бодол төрсөн юм. Найрсаг Улаанбаатарыг бий болгохын тулд бид ядаж л хогоо хогийн цэгт нь хаяж, халуун дулаан инээмсэглэл биесдээ бэлэглэж баймаар санагдсан шүү.

Баттөр Төмөрбаатар

Continue Reading

Онцлох мэдээ