Connect with us

Дотоод

15 машины толь, дугуйг хагалсан этгээдүүдийг баривчилжээ

Published

on

2021-12-25 наас 26-нд шилжих шөнө СБД-ийн 11 дүгээр хороо Хангай хотхоны … байрны зүүн талд автозамын 1 дүгээр эгнээнд байрлуулсан 15 автомашины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж гэмтээсэн тухай дуудлага ЦБ ирсэн бөгөөд Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай шалгаж хэргийг А, Т нар үйлдсэнийг илрүүлэн СБД-ийн ЦГ-ын 2 хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэлийн алба

Тэд 2005 онд төрсөн 16 настай бөгөөд эхний мэдүүлгээр гэртээ цахим тоглоом тоглож байгаад гарч дээрх хэргийг үйлдсэн гэжээ. Нэг нь “гарч машины дугуй хагалая” гэж тохиролцож гараад улмаар цонхыг хагалж, толийг нь хугалан, дугуйг нь хагалсан гэж мэдүүлжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

С.Нарандэлгэр: Миний анхны урласан даалинг Урчуудын эвлэлийн хороон дарга “туучихсан” байсан…

Published

on

Намайг С.Нарандэлгэр гэдэг. Би уран хатгамалч, арьсан урлаач мэргэжтлтэй. Хамгийн анхны даалингаа сургууль дээрээ байхдаа урлаж бүтээж байсан. Тэр их гоё түүхтэй. Нэгдүгээр курсийн ажил дуусаж, үзэсгэлэн болсон. Тэр үзэсгэлэн дээр миний даалин алга болсон байдаг юм байна лээ.

Тэгээд 4 жилийн дараа манай сургуулийн захирал тэр даалинг барьчихсан явж байгаад “Энэ даалинг хэн урласан бэ. Энийг уруудын эвлэлийн хорооны дарга манай урлан дээрээс хулгайлсан байна” гэсэн.

Одоо тэр даалинг маань сургуулийн маань захирал өөрөө хэрэглэдэг. Үзэсгэлэнд олон даалин байгаа шүү дээ. Түүн дотроос сонгож хулгайлна гэдэг нүдэнд нь туссан байна.

Тэгээд манай захирал манай сургуулийн оюутны хийсэн бүтээлийг чи авсан байна гээд буцааж аваад өөрөө эдэлж хэрэглээд явж байна. Нөгөө талдаа тэр олон том уран бүтээлчид оюутан охины хийсэн юмыг хоорондоо авсанд нь би билэгшээж байсан. Тэр ч үүднээсээ даалин руу орсон байх. Зүү ороох нь яг хүний гараар хийгддэг.

Энийг машин техникээр хийх боломжгүй. Яагаад гэхээр давхар үйлдлээр явагддаг учраас зөвхөн гар хатгамлаар оёно. Зүү ороосны дараа энэ хатгамал маань ханзарч урагддаггүй. Чимэглэх урлагийн хамгийн тансаг төрөл.

Дарханы урлагтай зүйрлэвэл дарханы утсан сүлжмэлээс ч нарийн хийгддэгээрээ хатгамлын урлаг маань хүнд төрлийн урлаг. Үр хүүхдүүддээ үлдээх өв соёл. Төр засаг дуулдаг бүжиглэдэг хүмүүсийг л соёл гэж хүлээж аваад боловч оюуны их уурхай, оюуны өмчийг, оюуны бүтээлийг тоож авч хэлэлцдэггүй.

Төрийн маш алдаатай бодлогоос болоод өнөөдөр мэргэжлийн боловсон хүчин байхгүй болсон. Нэг зүү орооход 5-10 секунд шаардагддаг. Энд маш олон хатгаас хийгддэг. Энэ хатгааснаас шалтгаалаад хэр удаан байх уу, тухайн хүний барьж сууж байгаа цагаасаа их шалтгаалдаг. Онцлоод хэлэхэд миний урласан ногоон дарь эх байна. Энийг би зөвхөн байгалийн гэрэлд өдрийн цагаар урлаад бүтээхэд 3 жил 6 сарын хугацаа шаардагдсан байдаг.

Энэ нь сэтгэлийн ур, нздний ур, гарын ур. Гурван ур нийлснээр хүн уран болно гэдэг. Энэ гурван ур нэг зүүний хатгаас дээр, яг нэг цэг дээр хүрч ирдэг. Хүн өөрөө өөртэйгөө ярих, бясалгах, аливаа зүйлийг тунгаан бодох боломжийг хатгамлын урлаг олгодог. Оёж байх явцад бол орчлонгоос тасарч байдаг.

Орчин цагийн олон мэдээллүүд дунд хүний тархи толгой их стресстдэг. Энэ стрессийг тайлж өгдөг. Элдэв зүйл бодохоо больж байна. Хатгамлаа бариад суухаар хэдэн цаг сууснаа ч мэдэхээ больдог.

Маш сайхан байна гэж шавь нар маань хэлдэг. “Хатан урлахуйн ухаан” компани болоод урлангаа байгуулаад урлангийнхаа дэргэд уран хатгамлын хөөрөгний даалин урлах сургалтыг явуулаад 10 аад жил болж байна.

Ойролцоогоор 3000 гаруй шавь нартай. Бараг 4000 болж байна. Эрэгтэй хүмүүс ч сургалтанд маань сууж олон сайхан даалин урласан байдаг. Олны танил, шүүгч, тамирчин, топ моделиуд гээд олон хүмүүс сургалтанд маань сууж олон сайхан даалин урласан байгаа.

Жүжигчин Ганчимэг маань байна. Миний хайртай шавь нарийн маань нэг. Ганчимэг маань аавдаа зориулж даалингаа урласан. Тэр даалингаа ажлынхаа цаг заваар, киноныхоо хажуугаар урлахдаа 4 жилийн хугацаанд урлаж, аавдаа бэлэг барьсан.

Энийг Марал гээд шавь маань, Misguamaral брендийг үүсгэн байгуулагч загвар үохион бүтээгч Марал шавь маань ханьдаа зориулж урласан.

Одоогоор захиалгаа 5-100 саяын хооронд яригддаг. Зарим нэг нь дуудлага худалдаагаар орно. Дуудлага худалдаагаар хичнээн сая хүрэх нь тодорхой бус байдаг. Саяхан цагаан сар, наадмын үеэр манай шавь нарын даалин 15 20 сая хүрч байсан.

Даалинг маань хэрэглэдэг олон хүмүүс бий. Түүн дотроос нэрээ нууцлахыг хүсдэг ч хүн байна. Нууцлах шаардлаггүй зүгээр гэх ч хүмүүс байна. Нууцлах шаардлаггүй гэсэн хүн гэвэл экс ерөнхийлөгч Х.Баттулга байна. Одоо манай даалинг эдэлж хэрэглээд явж байгаа.

Би бүтээлээ хийгээд 10 гаран жил болж байна. Энэ хугацаанд би нэг ч удаа энэ бүтээлийг тэдэн саяар зарна, ингэж ашиг олно гэж бодож урлаж байгаагүй. Бүх бүтээлдээ сэтгэл зүрхээ шингээж урладаг. Энэ Нарандэлгэр гэдэг хүний урласан бүтээлээс гадна энэ Монголын маань өв соёл гэдгээрээ бидний үр хойчод үлдэж хоцорно.

Энэ 1000 жил магадгүй 5000 жилийн дараа түүхийн явцад судлагдаж гарч ирэхэд энэ ингэж сайхан урлажээ гэж дурсагдаж ярих, түүнийг үлдээхийн тулд чин сэтгэл, зүрнээсээ оёж хатгадаг.

Монгол хавтагыг Япон хүнд зориулж хатгаж урласан. Тэр таван нүдэнтэй хавтагаа монгол мөнгөөр 10 сая төгрөгөөр үнэлсэн. Үүнийг төлж авахдаа нөгөө Япон хүн үнэхээр баярлаж бахдаад “Би өөрөө байхгүй болсон ч гэсэн миний үр хойчид хоцрох юм уу. Машин аваад байр аваад үлдэж хоцордоггүй шүү дээ. Байнга солигддог. Энэ хэзээ ч солигдохгүй үр хойчид маань үлдэж хоцорно ямар гоё юм бэ “гээд гайхаж талархаж хүлээж авсан. Энэ нь дэлхийн улс үндэстэнд сонин содон зүйл байгаа боловч нандин зүйл болж хоцорч байгаа. ” гэв.

Continue Reading

Дотоод

Шүүхийн буруу жишгийн талаар өмгөөлөгч ийнхүү хэллээ

Published

on

Өмгөөлөгч Б.Баяраа Шүүхийн буруу жишигийн тухай ийнхүү хэлжээ.

Тэрээр: “Жишээ 1. Сүүлийн жилүүдэд орон сууцны талбайн хэмжээ дутсантай холбоотой шүүхийн маргаан их гарсан. Анхан, давж заалдах шатны шүүхээс талбайн зөрүү нэхэмжилсэн өмчлөгчийн нэхэмжлэлийг хангаж, харин УДШ-ээс Иргэний хуулийн 254.6 дахь хэсгийг баримтлан өмчлөх эрхийг шилжүүлэн авсанаас хойш 6 сарын дотор нэхэмжлэл гаргаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгодог жишиг тогтсон.

УДШ-ийн энэ жишиг буруу байсан нь цаг хугацааны явцад улам тодорхой болж байна. Учир нь барилгын ажил гүйцэтгэгч компани нь тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд төдийгүй барилгын зураг төслийн ажлыг мөн тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн этгээдээр хийлгүүлдэг тул метр квадрат бүү хэл сантиметрийн зөрүү ч гарах ёсгүй, тэр бүү хэл барилгын зураг төслийг зөрчиж гүйцэтгэвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үр дагавартай.

Иймд барилгын компани талбайн хэмжээгээ мэдэхгүйгээр ихэсгэж зарах ямар ч боломжгүй төдийгүй шулуухан хэлэхэд энэ нь хэрэглэгчийг хуурч мэхэлсэн залилангийн шинжтэй үйлдэл гэдэг нь тодорхой юм.

Иргэний эрх зүй талаас авч үзэхэд захиалагч иргэн байрны мөнгө төлөх үүрэгтэй болохоос орон сууцыг доголдолгүй зохих ёсоор нийлүүлэх үүргийг хүлээхгүй, түүнийг хянах ч үүрэг байхгүй.

Бодит байдал дээр иргэд байрны талбайн хэмжээгээ өөрсдөө хэмжинэ гэдэг юу л бол? За шугам бариад мөлхлөө гэхэд булан тохой, багана, нугалаа, тэгш бус хэмтэй хана гээд нарийн хэмжих бараг боломжгүй, тэгээд ч шинэ байр авангуутаа 6 сарын дотор шүүхээр маргана гээд явахгүй байх.

Иймд 6 сарын дотор шаардлага гаргаагүй бол нэхэмжлэх эрхээ алдана гэх УДШ-ийн байр суурь хууль зүйн талаасаа ч бодит байдал талаасаа ч тэр үндэслэлгүй юм. Шүүхийн энэ жишиг одоо бага зэрэг зөөлөрсөн. Яваандаа зөв тал руугаа зүгшрэх нь цаг хугацааны асуудал биз. Нөгөө талаар барилгын компаниудын бизнес этик ч сайжирсан тул энэ төрлийн маргаан багассан.

Жишээ 2. Бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн дотоод үйл ажиллагаа буюу бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг өөрсдөө бие даан тогтоох явцад төрөөс оролцох үндэслэл байхгүй (зөвхөн хуульд заасан картель, демпинг, монополь гэх цөөн тохиолдлыг эс тооцвол).

Гэтэл сүүлийн үед жижиглэнгийн зах зээл дээрх худалдаа эрхлэгчдийн үнийн асуудалд ШӨХТГ үндэслэлгүй оролцож, үнээ өндөр тогтоосон гэж торгууль оногдуулж, улмаар шүүхээс уг актыг үндэслэлтэй гэж шийдвэрлэх боллоо.

Захиргааны шүүхийн жишгээс үзэхэд ахимаг насны шүүгчид төрийн оролцоо байх ёстой гэсэн байр суурьтай байгаа бол залуу шүүгчид чөлөөт зах зээлийн зарчмаар зохицуулагдана, бизнесийн эрх чөлөөнд төрийн оролцоо байхгүй гэсэн байр суурьтай байна (хувь хүний төлөвшсөн нийгэм, эдийн засгийн нөхцөл нөлөөлдөг биз).

Харамсалтай нь ахимаг насны туршлагатай шүүгч нар эцсийн шийдвэр гаргахад олонх болох юм. Шүүгч нарын тухайд бизнес эрхэлдэггүй, мөн энэ салбарт зөвлөгөө өгсөн туршлагагүй учраас аж ахуйн дотоод үйл ажиллагааг сайн мэдэхгүй гэдгээр зөвтгөж болох юм.

Гэхдээ аж ахуйн эцсийн зорилго буюу ашиг олох, үүний тулд үнэ, бусад нөхцлөө өөрөө тогтоох бизнесийн дотоод үйл ажиллагаанд төрийн оролцоо бий болгох үүдийг анхнаас нь нээж болохгүй, хэрэв энэ тохиолдолд зөвхөн далд эдийн засаг бий болгохоос биш хүчээр зах зээлийг хааж боож хориглож зохицуулах ямар ч боломжгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үзэхэд орлуулах боломжтой барааны үнэд төрөөс оролцож болно гэх мэтчилэн ямар ч хуульд байхгүй үндэслэлээр шийдвэрээ зөвтгөсөн байх юм. Орлуулж болдог барааны үнийг өсгөж болно, болохгүй бол өсгөхгүй гэж хаана зохицуулсаныг ёстой бүү мэд.

Энэ төрлийн маргаан цаашид үндэслэлтэй шийдвэрлэгдэж, шүүхийн зөв жишиг тогтох нь цаг хугацааны асуудал биз ээ” гэв.

Continue Reading

Дотоод

МУГЖ Т.Борхүү: Олон улсын кинонд дүр бүтээхэд “Монгол жүжигчний яаж тоглож байгааг хар. Үлгэр жишээ ав” гэж хэлдэг

Published

on

Монголын алтан үеийн жүжигчдийн нэг Тангадын Борхүүг танихгүй мэдэхгүй хүн гэж үгүй. Тэрээр “Өглөө”, “Ирж яваа цаг”, “Цэргийн хүү” Талын цуурай”, “Би нисэх дуртай” зэрэг МУСК-нд залуу насны дүрээ мөнхөлсөн сүүлд “Хөхөө”, “woman” киноны гол, туслах дүрээр олон улсын кино наадмаас шилдэг дүрийн шагнал хүртсэн, Хятад, Өвөрмонголд уригдаж олон арван ээжийн дүр бүтээсэн юм.

МУГЖ Т.Борхүү: Борхүү гэдэг нэрийг миний аав өгөхдөө нээх цагаан байгаад яах вэ хүний цагаан хэл ам хүрчихнэ, нээх хар байгаад яах вэ буруу юм болчихно гэж бодоод дундуур нь Бор гэдэг нэр өгчихсөн юм болов уу даа гэж боддог. 1944 оны Бичин жилийн Говь алтай аймгийн Халиу сумын нутагт Хар азаргын нуруунд Тангад гэж айлын гуравдугаар охин болж төрсөн.

1967 онд өглөө киног хийх болж, тэр кинонд онцгой хэлтсийн дарга Дамирангийн эхнэрт тоглосон. Миний анхны ард түмний танил болж үлдсэн дүр. Ээждээ загнуулаад л үсээ тайруулдаг тэр дүр юм даа. Оюутан байхаасаа л эхлээд кинонд явсан.

Гэхдээ театр ажиллаж байхдаа театрын тайзан дээр гол туслах олон зуун дүрд тоглосон. Монголынхоо аймгууд гурван суу сумдыг хэд тойрсон бэ гэхээс очиж үзээгүй газар бий юу гэж асуухгүй байх. Киноны хувьд оюутан байхаасаа эхлэн тоглосон. Гуравдугаар курсд байхдаа “Өглөө” кино.

Дөрөвдүгээр курсп байхдаа “Цэргийн хүү” “Талын цуурай” “Ирж яваа цаг ” “Би нисэх дуртай” гээд олон кино бий. Сүүлийн хоёр гурван жил нилээн хэдэн киноны гол дүрд тоглочихлоо. Нас биеийн байдал ч тэр ээжийн дүрд тоглох болсон байна.

Гэхдээ ээж дотроо янз янзын дүрд тоглох болдог юм байна. Би өөрөө зөөлөн эерэг талдаа хүн гэж боддог. Театрт байхдаа ч голдуу тиймэрхүү дүрд л тоглодог байсан. Гэтэл сүүлийн үед сүнс чөтгөр ч болдог юм байна. Янз янзын л юм болж байна.

Би одоо 74 нас хүрч байна. Гэхдээ би өөрийгөө 74тэй гэж боддоггүй. Тэр зургийн дундуур байшингийн дээгүүр нисэх хэсэг байсан. Тэгэхэд Хятадын алдарт найруулагч Шук найруулагч”Зүрх зүгээр үү, даралт ихэсдэг үү, нисэж чадах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “Монголд нисдэг кино хийдэггүй болохоор мэдэхгүй байна ” гэсэн.

Тэгтэл “Чадна, Үгүй” гэдэг л хоёр үг хэрэгтэй гэсэн. Тэгсэн миний дотор нэг шар хөдөлж байгаа юм шиг, нэг юм огшоод ирсэн. Тэгээд л дотроо чи Монгол хүн шүү дээ. Тоглож чадна гэж ирчихээд чадахгүй гэх юм уу гэж бодогдоод чадна гэчихсэн. Тэгээд тэд нар чинь хамгаалалт их сайн хийдэг.

Тохой, толгой тархи цээжний хамгаалалтыг маш сайн хийдэг. Одоо яаж нисгэдэг юм бол доо гэж бодож байтал циркийн агаарын гимнастик дээшээ хөөрөөд явчихдаг шиг нарийн троссоор шунх гээд л татаад явчихсан. Тэгээд байшингийн дээвэр дээр гараад л дээд давхруудын цонхоор хулгай хийх юм хайж байгаа юм.

Чөлөөнд гарснаасаа хойш олон улсын кинонд тоглосон нь тэнгэрээс өгсөн хишиг буян, ээж аавын буян заяа байдаг юм болов уу. Би бол эгэл жирийн л хүн. Хүнээс гоц гойд байх юмсан гэж хэзээ ч боддоггүй. Гадаадад явж байхдаа ч дотоодод эх орондоо байхдаа ч хүнээс содон байх юмсан гэж би хэзээ ч боддоггүй. Аль болохоор нийтлэг, олныхоо дунд нэг их ялгараад байхгүй, хувцаслахдаа ч гишгээд явсан ч гоц гойд байя гэж боддоггүй.

Би энэ зургийг авахаас хэд хоногийн өмнөөс хурдан авхуулах юмсан гэж бодогдоод байсан. Яагаад ч юм мэдэхгүй энэ хэсэг л сонин санагдаж байсан. Би амьдралдаа ийм дүрд тоглож үзээгүй ч болмоор сангдаад, сүүл амандаа хийсэн чинь үнэнээсээ яваад өгдөг юм биш байгаа гэсэн сонин бодол төрж байсан.

Найруулагч Жамъяансүрэн маань ч зураг авахын өмнө “Борхүү гуай юмыг яаж мэдэх вэ сүүл амруу чинь хийхэд үнэнээсээ хоолой руу чинь гулгаж ороод таглачих тохиолдол гарвал ямар нэгэн дохио өгдөг юм шүү. Дуугай байж байгаад явчихвал яана” гэж байсан.

Сүүл өмхүүлдэг хэсэгт миний хүү Цэрэнболд хүчээр өгөөгүй. Өөрийгөө сэхэл авахгүй болсон гэдгээ мэдсэн, хүүхдүүд маань бүгд ирээд явсан, уулзах хүмүүстэйгээ уулзсан, бага охинтойгоо зүүдэндээ уулзсан, одоо болсон бүх юм дуусч гэдгээ би өөрөө мэдэрч байсан.

Өвгөн маань бурхан болохынхоо өмнөхөн “Би ханийгаа гавъяат авахыг л үзэхгүй юм байж. Надад тийм зураг төөрөг байхгүй байсан юм байж. Гэхдээ миний хөгшин ард түмний гавьяатыг чинь би хөөцөлдөж байгаад авч өглөө. Энэ л буян болог чамд ” гэж хэлж байсан.

Би өдий 60 гарчихаад гадагшаа олон удаа тоглоод улсынхаа нэрийг гаргаад явж байна. Миний нэр гарахгүй шүү дээ. Монгол улсын л нэр гарна. Нэг Монгол жүжигчин ирээд явсан гээд л ярина. Урд явж байхад тэр хамт тоглож байгаа хүмүүсийг энэ Монгол жүжигчнийг хар, яаж тоглож байгааг үлгэр жишээ ав гэдэг.

Миний банкны дэвтэр дээр 10 мянган төгрөг ч байхгүй. Кинонд тоглосон мөнгөө авч ирээд л цацчихдаг. Хэдэн хүүхдүүддээ хуваагаад л өгчихдөг юм. Хулгана шиг хураагаад яах вэ гээд л кинонд тоглосон мөнгөө цацчихдаг юм” гэлээ.

МУГЖ Т.Борхүүгийн хэвлэлд өгч байсан ярилцлагаас…

-Гавьяат жүжигчин болсон талаараа хэрхэн сонсов. Баярт мэдээгээ хэнтэй анх хуваалцсан бэ?

-Өмнөх орой нь утсаар хэлдэг юм билээ. Улаанбаатар хотоос 2200 гаруй км зайтай Ховд аймгийн Үенч суманд найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Хөхөө” кинонд зургаа авхуулчихаад дөнгөж ирээд байлаа. Тэр орой Ардын жүжигчин А.Энхтайвантай дараагийн уран бүтээлийнхээ тухай ярилцаж суутал утас нь дуугардаг юм байна. Нэг хүнтэй их л чухал зүйл ярьж байх шиг байна. Утсаа тасалчихаад нэлээд байж байснаа “За, таныг маргааш өглөө 11.00 цагт Төрийн ордонд ирээрэй” гэж байна гэлээ. Гайхаад учрыг нь асуутал “Гавьяат жүжигчин болжээ, Та” гэсэн.

-Хүндтэй цолоор шагнуулан, нэрээ дуудуулж зогсоход юу бодогдов?

-Манай урлагийнхнаас дөрвөн хүн Гавьяат жүжигчин, Г.Равдан Ардын жүжигчин цол хүртлээ. Баяртай байлгүй яах вэ.

-Олон хүн таныг эл шагналыг аль эрт хүртэх ёстой байсан гэдэг юм билээ. Нууцхан хүлээж байв уу?

-Хэлж мэдэхгүй юм. Гурван ч удаа миний тодорхойлолтыг гаргаж өгч байсан гэсэн. Өмнө нь Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байлаа. Урлагийн тогоонд 50 гаруй жил “чанагдсан”-ыг минь үнэлсэнд баярлаж байна.

-Таныг Говь-Алтай аймгийн Халиун сумын хүн гэж сонссон. Хөдөөний охин хэрхэн урлагт дурласан юм бол?

-Бурхан буудай уулын ард орших Хар азаргын нуруунд өссөн хүн дээ. Ээж, аав минь эгэл сайхан малчин байлаа. Тэднийхээ гар дээр, мал маллаж л хүн болсон. Би эцэг, эхээс дөрвүүлээ. Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй. Ах, эгч минь өөд болсон, хөөрхий. Дүү минь гэр бүлийнхний хамт Булган аймагт амьдардаг юм.

Урлагийн хүн болно гэж төсөөлж ч байсангүй. Эмч болно л гэдэг байлаа. Эмнэлэг, эмийн сан руу орохоороо нүдэнд харагдсан эмнүүдийн нэрийг бичиж аваад, цээжилнэ. Яах вэ, юм юм сонирхдог сониуч зан минь урлагт татагдахад нөлөөлсөн байх. Сурагч байхдаа спорт, урлаг, соёлын арга хэмжээнд их идэвхтэй оролцдог байв. Дуулж, бүжиглэнэ, шанз, мандолин тоглочихно. Тэр үед манай аймгийн Соёлын ордонд Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар ажиллахаар ирсэн юм. Түүний удирдлагад урлагийн арга хэмжээнүүдэд оролцдог байлаа.

-Тэр үедээ сонинд бичигдэж байсан гэдэг байх аа?

-1961 онд “Хөдөлмөр” сонинд “Авьяаслаг охин” гээд гарч байлаа. Тэр сониноо одоо ч хадгалдаг шүү. Дунд ангид байх үед манайх Говь-Алтайгаас Дорноговь руу нүүж, тэнд хоёр жил сурлаа. Дараа нь аравдугаар ангидаа Дундговь руу шилжиж, төгссөн юм. Ангийн маань багш Ш.Лувсандорж Ч.Сүхээ бид хоёрт Багшийн дээд сургуулийн кино драмын ангийн хуваарь өгчихсөн.

Одоогийнх шиг сонгох боломж байсангүй л дээ. Сургуулиас хуваарилсан л бол үгүй, солино гэх эрхгүй. Ингээд дунд сургуулийн найзтайгаа хамт 160 хүүхдээс шигшигдэж явсаар, тэнцэж, төгссөн дөө. Ч.Сүхээ маань манай ангиас төрсөн анхны Гавьяат. Ингэж л багш минь миний амьдралын замыг өөр тийш эргүүлсэн юм. Түүнд их талархаж явдаг. Гавьяат жүжигчин цол хүртсэний дараа багш минь баяр хүргэж, утсаар ярьсан.

-Урлагийн сургууль таны төсөөлснөөс хэр өөр байсан бэ?

-Улаанбаатар хотыг огт үзээгүй хөдөөний охин л ирж байлаа. Хамаатны ахтайгаа хамт хот руу гарсан юм. Гэтэл тус тусдаа машинд суух боллоо. Миний суусан машин арай түрүүлж ирээд, Тээврийн товчоон дээр буулгачихаад явчихав. Хоёр, гурван цаг хүлээлээ. Ахын суусан машин ирдэггүй ээ. Таньдаг хүн битгий хэл, хаана, юу байгааг нь ч мэдэхгүй болохоор гайхаад л суугаад байлаа. Тухайн үед Тээврийн товчоо хавьд гэр хороолол байсан шүү дээ.

Аргаа бараад хүмүүсээс Улсын багшийн дээд сургууль хаана байдгийг асууж, заалгаад, хувийн хэрэг, аттестатаа өвөртөлж явсных очиж бүртгүүллээ. Цаг ч нэлээд явлаа. Мөнгө байдаггүй. Ийш тийш харвал сургуулийн хашаан дотор манаачийнх бололтой гэр барьчихаж. Очоод учраа хэлээд, “Ганц хонуулаач гээд гуйя. Зөвшөөрөхгүй бол гэрийг нь бараадсхийгээд гадаа нь хоноё” гэж бодлоо. Тэгж байтал бүрий болсон хойно ах минь ашгүй ирж намайг авсан даа. Ингэж л хөглөж, хотын хүн болсон.

-Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийн хэд дэх төгсөлт байв?

-Хоёр дахь төгсөлт. Гавьяат жүжигчин Ч.Сүхээ, С.Дамдин, Д.Цэрэндарьзав, З.Жарантав, А.Янжмаа, Сэлэнгэ аймгийн Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагч асан Н.Балдан, Дорноговь аймгийн Хөгжимт драмын театрын дарга байсан Д.Болд бид нэг анги.

-Сургуулиа төгсөөд л Улсын хүүхэд, залуучуудын театрт хуваарилагдсан уу, та?

-Би сургууль төгсөхдөө дипломынхоо ажлыг Улсын драмын теарт хийж байлаа. Төгсөөд тэнд ажиллана гэж бодож байсан ч Улсын хүүхэд, залуучуудын театраас урилга ирж, намайг өрсөөд авчихсан юм. Танай төгсөлтөөс тэр, тэрийг авна гээд нэр цохсон юм билээ. Ингээд 1967 онд ангиасаа долуулаа тэнд очсон. Мөн ангийн маань багш, “Сүхбаатар” киноны Янжмаад тоглосон, Гавьяат жүжигчин Ө.Ренчинноров уран сайхны удирдагчаар, Н.Раднаа багш туслах найруулагчаар очиж ажилласан.

-Тайзан дээр анх ямар дүрээр гарч байв?

-Хоёрдугаар дамжаанд байхад Улсын драмын театрынхан орон нутгаар аялан тоглолт хийнэ, манай ангиас дөрвөн хүүхэд авна гэв. Ингээд З.Жарантав, А.Янжмаа, Д.Болд бид дөрөв сонгогдсон. Арай дээр гэж сонгосон нь тэр юм болов уу даа. Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 45 хоног “Отелло”, “Хар санаа, хайр сэтгэл”, “Лир ван”, ”Тамирын бэр” жүжгийн туслах дүрд тоглож байлаа.

Г.Гомбосүрэн, Д.Ичинхорлоо, Б.Дашдаваа, Ц.Гантөмөр, Г.Мягмарнаран нарын мундаг жүжигчний дэргэд байсандаа олзуурхдаг юм. Улсын хүүхэд, залуучуудын театрт очоод анх “Ромео, Жульетта” жүжигт Ромеогийн ээж, хатагтай Монтекийн дүрд тоглосон. Арванхоёрдугаар сарын 31-нд жүжгээ тоглосон санагдана. Дараа нь Д.Маамхүү гуайн найруулсан “Залуу гварди” жүжигт тоглосон.

-Улсын хүүхэд, залуучуудын театрт та алтан үеийн олон сайхан жүжигчинтэй хамтран ажиллаж байсан. Тус театрыг татан буугдтал ажилласан уу?

-Би Ардын жүжигчин А.Очирбат, Гавьяат жүжигчин Б.Энхтуяа, М.Мягмар, Л.Жанчивдорж, Г.Дашхүү, Ч.Хүрэл гээд олон сайхан жүжигчинтэй ажиллаж байлаа. Урлагийн байгууллагууд дотроос хамгийн хамтач, амь нэгтэй нь байсан даа, бид. Манай театрыг Д.Маамхүү, С.Гэндэн, Б.Мушгиа, С.Сугар, Д.Лхасүрэн нарын олон мундаг найруулагч удирдаж явсан. 1995 онд театрын байдал эвгүйтээд эхлэхэд нь И.Нямгаваа найруулагчид “Тэтгэврээ тогтоолгочихоод ажиллая” гэсэн юм. Гэтэл найруулагч “Жүжигтээ тоглоно шүү. Бас зохион байгуулах ангийн дарга болгомоор байна” гэлээ. Ингэж хэдэн жил ажиллаад, больсон доо.

-Тэгээд л чөлөөт уран бүтээлч болсон уу?

-Үндэсний цирк, Дуурийн театрт зохион байгуулагчаар хэсэг ажилласан.

-Театрын тайзнаа та хэчнээн жүжгийн дүрээр “амьдарсан” байдаг бол?

-Надаас илүү унхиатай хүн бол жагсаалт гаргаад, тэмдэглэл хөтлөөд явах байсан биз. Надад даанч тийм бодол байсангүй. Уг нь жагсаавал нэлээд л тоо гарна даа.

-“Шувуу бүхэн жаргалтай” жүжигт бүтээсэн дүр тань үзэгчдийн сэтгэлд хоногшсон байдаг юм билээ.

-Би ихэвчлэн ээжийн дүрд тоглосон байдаг юм. Тэдгээрээс хамгийн хоногшсон нь энэ жүжгийн дүр л дээ. Амьдралд нухлуулсан, нөхөртөө дээрэлхүүлдэг эмэгтэй. Жүжигчин Ч.Хүрэлтэй ээж, хүү болж тоглодог байлаа. Ч.Хүрэл маань даруухан, тоглосон дүр бүхэн нь хүнд их хүрдэг. Их бодож байж гүйцэтгэдэг хүн л дээ. Чимээгүй суугаад, дүрээ бодож байдаг сан. Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун багшийн “Хайр” жүжигт Г.Дашхүүгийн ээжийн дүрд тоглож байлаа. Э.Оюун багш “Овоо шүү, Борхүү” гэж билээ. Багш барагтай бол тэгж магтдаггүй хүн байсан.

-Та олон жүжгийн гол дүр бүтээсэн хэрнээ дэлгэцэд залуу насаа мөнхөлж үлдээгээгүй юм билээ.

-Залуудаа киноны гол дүрд тоглоогүй. Хувь дутсан байх. “Өглөө” киног бүтээх үед Жигжид найруулагч намайг Янжмаагийн дүрд шалгуул гэсэн. Тухайн үед Янжмаа гуайг сайн мэддэг хүн ирж киноны багийнхантай хамт шалгасан юм. Тэр хүн “Янжмаа яг л ийм хүн байсан” гээд л, найруулагч магтаад л, би бараг тэнцчихлээ. Сүхбаатар жанжинд Ц.Дашнамжил тоглох болов. Гэтэл Ц.Дашнамжилын хажууд миний нуруу хэт намдаад болдоггүй.

Аргаа бараад Д.Жигжид найруулагч монгол гутлан дотроо өсгийтэй гутал өмсөөд үз гэж хэлж байх вэ дээ. Ингээд намхан нуруунаасаа болж эл дүрийг алдаж, оронд нь онцгой хэлтсийн дарга Дамирангийн эхнэр Хандын дүрд тоглосон доо. Нээрэн, Ц.Дашнамжил хоёрдугаар дамжаа төгсөтлөө манай ангид сурсан юм шүү дээ. Гуравдугаар дамжаанаас дуурийн дуулаачийн анги руу шилжсэн.

-Ийм явдал “Талын цуурай” кинонд бас давтагдсан гэдэг.

-Харин тийм. Би гол дүрд тоглох гээд л урдуураа таслуулчихаад байдаг юм. Гэхдээ үүнд гутарч, гунидаггүй ээ. Харин ч гол дүрийг тодруулахад би зохих үүргээ гүйцэтгэдэг гэж боддог. Ер нь жүжиг ч тэр, кино ч тэр гол дүрээр амь ордоггүй шүү дээ. Гол дүрийг туслах дүрүүд тодруулдаг. “Талын цуурай” кинонд гол дүр болох Түвдэнгийн Борт шалгуулаад бас л тэнцсэн юм.

Гэтэл Соёлын яамнаас Москвад кино урлагийн дээд сургуульд сурч буй Л.Тунгалагийг Борын дүрд тоглуулж, дипломын ажлыг нь хамгаалуул гэсэн шийдвэр ирж, би ухуулагч хүүхэн Дулмаад тоглосон доо. Бас нэг харамсалтай тохиолдол байдаг юм. Найруулагч Б.Нагнайдоржийн “Хүний сайхан сэтгэл” кинонд тоглох байсан ч хань минь явуулаагүй. Тэр үед “Хөхнөөсөө гараагүй хоёрын хоёр жаахан хүүхэдтэй байж яаж явах гэсэн юм” гээд хориглочихсон. Ихэр хүүхэд минь дөнгөж ой гарантай байсан болохоор арга буюу татгалзсан даа.

-Таны хань ямар мэргэжилтэй хүн байв. Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Хань минь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас гаралтай О.Алтангэрэл гэж хүн байсан. Хошууч цолтой, цэргийн хүн байлаа. Дорноговь аймагт Зүүнбаянд аялан тоглолтоор явж байхдаа танилцаж билээ. Манайх таван хүүхэдтэй. Том нь охин, дунд хоёр нь хүү, хоёр бага нь ихэр охин.

-Ихрийн удамтай байх нь.

-Миний ээжийн тал ихрийн удамтай юм.

-Бэлтгэл сургуулилалт, аялан тоглолт гээд нойр, хоолоо хасан гүйдэг байсан байх. Ажил, ар гэрээ авч явах яггүй хэцүү байв уу?

-Хэцүү үе байлгүй яах вэ. Би чинь тоглолтоор хөдөө их явна, нөхөр цэргийн хүн учраас гэрийн бараа харахгүй. Манай хүн намайг завтай үед гэрийн ажилд огт оролцохгүй, тэгсэн атлаа аялан тоглолтоор явах үед минь хүүхдүүдээ ёстой мундаг асарна. Хоёр ээж минь манай хүүхдүүдийг өсгөж өгсөн дөө. Би хүүхэдгүй хүн шиг явдаг байлаа.

-Том охин тань мөн урлагийн мэргэжил эзэмшсэн гэв үү?

-Миний нөлөө байсан байх. Би хүүхдүүдээ янз бүрийн уралдаан, тэмцээнд оролцуулдаг, хамт бэлддэг байлаа. Тэд минь ч авьяастай. Том охиныг аравдугаар ангид байхад Гавьяат жүжигчин Ё.Цог “Эцсийн тушаал” теле жүжиг хийсэн юм. Тэр жүжгийн гол дүрд миний охин, би охиныхоо өтөл насны дүрд тоглож байлаа. Том охин, хүргэн хоёр минь СУИС-ийг төгссөн. Одоо охин минь ГОК-ийн Соёлын төвд менежер, хүргэн Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын даргаар ажиллаж байна. Нэлээд олон кинонд тоглосон.

-Хэчнээн ач, зээтэй болов?

-Долоон ач, зээтэй, дөрвөн гучтай. Гучаа үзчихсэн эмээ шүү дээ, би.

-Сүүлийн жилүүдэд Та БНХАУ, ӨМӨЗО-ы гэхчлэн гадаадын кинонд түлхүү тоглоод байна уу даа?

-2009 онд Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий намайг ӨМӨЗО-д хийх кинонд зуучилж өгснөөр гаднын уран бүтээлд ажиллаж эхэлсэн дээ. Түүнээс хойш нэлээд олон кинонд ажиллалаа. Өнгөрсөн жил адал явдалт, тулаант төрлийн кинонд тоглож, Бээжинд таван сар гаруй хугацаанд байсан. Энэ сарын 23-нд Бээжинд нээлтийн ёслол нь болно. Өмнө нь Өвөрмонголын телевизийн 22 ангит кинонд мөн тоглосон. Одоо найруулагч Ж.Жамъянсүрэнгийн бүтээж, миний гол дүрд нь тоглож буй “Хөхөө” киног мөн л ӨМӨЗО-д гаргах юм билээ. Олон улсын кино наадмуудад сойх зорилготой гэсэн.

-Ингэж хүний нутаг удаан ажиллахаар хүүхдүүсээ гадна юуг хамгийн их үгүйлдэг вэ?

-Гэрээ их санах юм аа. Шороотой ч гэсэн Улаанбаатараа бодоод байдаг юм. Өвөрмонголд байж болоод байдаг юм. Бээжинд удвал хэцүүдэх янзтай. Цаг агаар нь ч хэцүү. Сар болоод л Замын-Үд рүү очиж визээ сунгуулаад буцдаг юм. Тэр өдрийг хоног тоолоод л хүлээнэ шүү дээ.

-Ажиллах нөхцөл, болзол нь манайхаас их ялгаатай байна уу?

-Ялгаатай шүү. Ажиллах газар, үнэлгээ, хамтран ажиллаж буй хүмүүсийн харилцаа, техник гээд ярих зүйлгүй. Манайд кино урлаг хөгжиж л байна. Гэхдээ тэндхийн хэмжээнд хүрэх бас л болоогүй байна. Мэргэжлийн жүжигчин, хөдөө өссөн, мал маллаж байсан болохоор тэндхийн уран бүтээлд тоглоход их дөхөм байна. Сүүлд тоглосон адал явдалт кинонд нисэж хүртэл үзлээ.

Найруулагч нь “Та хоёр байшингийн хооронд бэхэлгээтэйгээр үсэрч чадах уу. Зүрх, даралт тань хэвийн үү” гэж асуусан. Би ч үзээд алдахаар шийдсэн. Үгүй гэвэл наанадаж миний, цаашилбал монгол жүжигчин гэсэн нэр гарна шүү дээ. Тулалдах, үсрэх, харайх зэргээр нэлээд хэцүү зургууд авахуулсан. Гэхдээ насандаа баймгүй зориг гаргасан. Ажил минь надад улам л амттай санагдаад байгаа.

-“Ээжийн нислэгийн талбай” кинонд бүтээсэн дүрээрээ та “Забайкальсий” олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Энэ жил дахин гадаадын кинонд тоглох уу?

-Тэр киноны үйл явдал хачин гоё. Амьдралын хатуу бүхнийг туулж байгаа ээжийн тухай өгүүлдэг юм. Хүмүүс ч ам сайтай байсан. Харамсалтай нь, шагнал гардуулах ёслолынх нь үеэр өөр киноны ажил давхцаад оролцож чадаагүй.

-Нас ахих тусам туулсан амьдралаа эргэн харж, дүгнэдэг байх. Тэр үед тэгэх ёстой байж дээ гэж халагладаг зүйл танд бий юү?

-1990-ээд онд зах зээлд шилжих үед хэн, хүнгүй л хэцүүдсэн шүү дээ. Тэр үед ханьтайгаа ярилцаад, хоёр өрөө байраа зарж, хүүхдүүдээ тусад нь гарган, өөрсдөө саалийн хэдэн үнээ авч, Гачууртын цаахна руу нүүсэн дээ. Эхэндээ самгардсан. Сүүлдээ хашаандаа мод, бут тарьж тохижуулаад сайхан амьдарсан. Одоо бол бүр ч сайхан байна. Зовлон үзсэн хүн анхиатай, түшигтэй, хөдөлмөрч болдог гэж би боддог юм. Хүүхдүүддээ ч ингэж захидаг.

Би туулсан амьдралдаа харамсдаггүй. Театрт хүссэн ажлаа хийж байлаа. Хүүхдүүд минь сайхан өсөж, амьдарч байна. Одоо ч би хөгширсөн гэлтгүй мэргэжлийн ажлаа хийж байна. Юунд харамсах билээ дээ. 13 улсын уран бүтээлчдийн хамтарсан “Асура” гэж кинонд тоглосон юм. Киноны зураг авхуулахын тулд очих, ирэхдээ зургаан онгоц дамжин ниссэн. Онгоцноос буух бүрт хүмүүс тосож, үйлчлээд л. Би Ерөнхийлөгч, сайд, бүр байг гэхэд даргын охин ч биш шүү дээ. Гэтэл урлагийн буянаар би энэ олон жил ийм сайхан хүндлэл хүлээж явна.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status