Connect with us

Дотоод

С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ

Published

on

 “Сайхныг тань харангуутаа дурласан юм, Сэтгэлийг тань танингуутаа итгэсэн юм…” хэмээн дуулж 1990-ээд онд монголчуудыг байлдан дагуулж байсан МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар өнөөдөр “Сэтгэлийн үг” хэмээх хамтарсан тоглолтоо хийх гэж байна. Уг тоглолтод МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, МУГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, дуучин Д.Болд, Э.Чулуунчимэг гэсэн нийтийн дууны төлөөлөл болсон гэр бүлийн хос дуучид оролцож үе үеийн хит болсон уран бүтээлээсээ толилуулах юм. Тоглолтын талаар Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.

 -Юуны өмнө маргааш тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргье. Олон жилийн дараа хамтарч тоглолт хийх болсон талаар уншигчдад маань дэлгэнгүй яриач?

-Баярлалаа. Бид хоёр 23 жилийн дараа нэг тайзнаа хамт гарч, олон түмэндээ тоглолтоо өргөн барих гэж байгаадаа баяртай байна. У.Далантай маань сонгодог урлагаар, би уртын дууны чиглэлээр сурч төгссөн. Хэсэг хугацаанд тус тусынхаа ажлыг хийж, хамтдаа уран бүтээл хийсэнгүй.  Тоглолт маань их сайхан болно гэж итгэж байна. Өнгөрсөн хугацаанд бид хоёрыг “Хамтарсан уран бүтээлээ хийнэ үү”, “Хамтарсан тоглолтыг чинь зохион байгуулж өгье” гэсэн санал их ирдэг байсан. Гэвч бид хоёрын ажил амжихгүй явсаар өдий хүрсэн.

Харин дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг хоёр “Та хоёрын дууг сонсч өссөн. Одоо ч сонсох дуртай. Хамтарч дуулсан олон сайхан уран бүтээлээ нэгтгээд цомог болговол сайхансан. Ер нь тоглолтоо хий. Хоёр дүү нь зохион байгуулж өгье” гэсэн.  Тэгээд бид гурван сарын эхээр уулзаад ийнхүү ярилцсан. Ярилцсан ажлаа хурдан хугацаанд ажил хэрэг болголоо. Бид хоёр энэ олон жилийн дараа хамтраад дуулахад сэтгэлд нэг л сайхан байна. Хийж бүтээж байсан уран бүтээлүүдээ шинэ өнгө, шинэ хэмнэлээр дууллаа. Ард түмэн биднийг дахин хамт дуулаасай гэж хүсч байсан учраас их сайхан хүлээж авсан. Маргааш болох тоглолт маань дан хайрын дуу эгшиглэнэ. Халуун алга ташилттай, халуухан үдэш болно гэж бодож байна.

-“Сэтгэлийн булаг” цомог гараад 15 хонож байна. Борлуулалт их сайн байгаа гэж сонслоо?

-Тиймээ. Бид хоёр 4 сарын 1-нд цомгийн баяраа хийсэн. Энэ өдөр хүмүүс нэг нэгнээ хуурдаг бол бид хэнийг ч хуураагүй, үзэгчдээ уран бүтээлийн бэлэг барьсан. Цомгийн баярт маань маш олон хүн ирсэн. Ирсэн хүн бүрт гарын бэлгээ гардуулсан. Шинэ цомогт багтсан дуунуудаа дүрсжүүлж, олон түмэндээ барьсан байгаа.

Хөгжмийн найруулагч нь энэ хоёр дууг түрүүлж бичсэн юм. Монгол түмэндээ тоглолтоосоо өмнө бэлэг барих гэж яарсан учраас “Сэтгэлийн үг”, “Сэтгэлийн булаг” дуугаа дүрсжүүлсэн.

-Та хоёрыг дахиад хослон дуулах болсноор хамтран ажиллах уран бүтээлийн санал ирж байна уу?

 -Шинэ уран бүтээл хийх бодолтой байна. Хөгжмийн зохиолч, яруу найрагчдаас хамтран ажиллах санал ирж байгаа.

-Урлагийнхан амьдралдаа хамгийн их золиос гаргасан байдаг. Та уран бүтээлийн замаар замнахдаа юуг золиослов?

 -Дуучин хүн уран бүтээлээ туурвиад явахаар ар гэрээ хаядаг. Гэрийнхэндээ зарцуулах цаг бага байдаг учраас бид гэр бүлээ хоёрдугаарт тавьдаг. Намайг өдий зэрэгт хүргэхэд чуулгын маань хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхний тус дэм нөлөөлсөн. Би ганцаараа уран бүтээл туурвиад сонсогчидгүй бол дуучин болж чадахгүй. Тиймээс уран бүтээлийг минь шимтэн сонсч, алга ташилтаар угтдаг үзэгчдэдээ олон сайхан уран бүтээлээр бэлэг барихыг хүсдэг.

-МУГЖ У.Далантай та хоёрыг хайр сэтгэлийн холбоотой байсан гэж ярьдаг. Та ч тухайн үедээ “У.Далантайтай холбоогүй” гэдгээ тайлбарладаг байсан. Энэ талаар та одоо юу гэж хэлэх вэ?

 -Бид хоёр урлагаар холбогдсон уран бүтээлийн найзууд. Хэн хэн нь гэр бүлгүй, залуухан хос дуучид байсан учраас ард түмэн “Энэ хоёр дуучныг нийлүүлчих юмсан” гэж хүсдэг бас ярилцдаг байсан. Шар хэвлэлээр бид хоёрыг олон жил холбож ярилаа. Бидний дунд хайр сэтгэлийн ямар ч холбоо байгаагүй. Тэр ч байтугай бид хоёрыг хамтран амьдраад салсан гэж ярьдаг. Үнэндээ бидний дунд тийм харилцаа байгаагүй. Би хүүгийхээ ааваас өөр хүнтэй ханилж үзээгүй.

-“Сэтгэлийн үг” тоглолтын реклам хэвлэл мэдээллээр цацагдаж байна. Энэ үед нэг бус хүнээс С.Эрдэнэцэцэг гавъяат “хөөрхөн, сайхан” хэвээрээ байна, улам залуужсан байна гэх мэт үгсийг сонсож явлаа. Сайхан бүсгүй байхын нууц юунд байдаг вэ?

-Хүн дотроосоо зөв, эрүүл байх хэрэгтэй. Мөн уурлаж уцаарлахгүй, сайхан унтаж амарч байх хэрэгтэй. Түүнээс биш янз бүрийн эм тариа, мэс засал хэрэглэсэн юм байхгүй. Уурлаж уцаарлахаар хүний тархины, бие мах бодийн олон эс үхэж, хөгшрөлтийг түргэсгэдэг гэж боддог. Тухайн үед болсон асуудлыг хүндээр тусгаж авах хэрэггүй.

-Баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье.

Эх сурвалж: Shuud.mn , С.Эрдэнэцэцэгийн зургийг Mongol HD телевизийн Ододтой Бүжиглэе нэвтрүүлгийн хуудаснаас авав.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Монгол улсын жудочид Антальяагийн “Их дуулга” тэмцээнийг зорилоо

Published

on

By

Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. 

Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:

Эрэгтэй:

60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир

66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр

73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг: Г.Болор-Очир

90 кг: Г.Алтанбагана

-100 кг: Б.Гончигсүрэн

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй:

48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг: Л.Сосорбарам

57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо

63 кг: Б.Ганхайч

70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ

+78 кг: А.Адъяасүрэн

Continue Reading

Дотоод

Сорил: Та удирдагч уу?

Published

on

By

1-10-р асуултанд “Тийм” гэж хариулбал 1 оноо, “Үгүй” гэж хариулбал 0 оноо,
11-20-р асуултанд “Тийм” гэж хариулбал 0 оноо, “Үгүй” гэж хариулбал 1 оноо өгнө.

1. Та байнга уучлал гуйдаг уу?
2. Хэн нэгэн хүн таны хувцсыг шоолж инээвэл та өмсөхөө болих уу?
3. Та өөрийн зөв гэж бодсон үедээ ч маргаан шуугианаас зайлсхийдэг үү?
4. Та элдэв дүрэм журамд амархан захирагддаг уу?

5. Хүмүүсийн гуйлтанд татгалзсан хариу өгч чаддаг уу?
6. Та моод даган хувцаслахыг хичээдэг үү?
7. Хувцас чинь биед эвтэйхэн биш ч гэсэн өөрт чинь зохиж байвал өмсөх үү?
8. Юмыг ойлгодоггүй хүмүүсийг хараад тэвчээр чинь барагддаг уу?

9. Та бусдаас юм гуйдаг уу?
10. Та бусдын анхаарал татахаар хувцасладаг уу?
11. Та хараалын муухай үгс хэлдэг үү?
12. Хүмүүсийг эвгүй тэнэг байдалд оруулахыг хичээдэг үү?

13. Зурагтаар ярьж айгаа хүмүүсийн ярианд эвгүйцдэг үү?
14. Хамт ажиллагсдадаа ажлаа хийж чадахгүй байгаа тухай үнэнийг хэлж чадах уу?
15. Дараа нь юу болохыг бодож тооцоололгүйгээр бодож байгаа юм аа шууд хэлдэг үү?
16. Та өөрийгөө тэвчээр муутай гэж боддог уу?

17. Та маргаанд ялагдахдаа ууралдаг уу?
18. Та мөнгөө зөвхөн өөртөө болон өөрийн зугаа цэнгэлд зориулан зарцуулдаг уу?
19. Та өөрийгөө авхаалжтай гэж боддог уу?
20. Олны дунд байхдаа аятайхан байж чаддаг уу?

14-20 оноо: Та удирдагч биш. Эгзэгтэй гэнэтийн юм болгонд танд бусдын заавар, зөвлөгөө хэрэгтэй байдаг бөгөд та хүний гуйсан болгоныг биелүүлдэг юм байна.

7-13 оноо: Та хувирамтгай хүн юм. Та бусыг удирдан зохион байгуулж чадна. Та бусдад зөвлөгөө өгөх дуртай. Гэвч танд бусдыг араасаа дагуулан захирахын тулд шийдмэг буюу бараг түрэмгий гэхээр зан чанар алга.

6-ба түүнээс доош оноо: Та бол төрөлхийн удирдагч байхаар заяагдсан хүн юм. Та захирамтгай зантай. Танд хүн зааж зааварлавал та их эмзэг хүлээн авдаг. Хэрэв та чухал ажил алба хашиж чадахгүй бол босогч тэмцэгч болох юм байна.

Continue Reading

Дотоод

Тэр Монголчуудын бахархал байхыг хүсдэг

Published

on

By

Гар урлалын чиглэлээр мэргэшсэн гэж хэлж болох “Ховор угалз” компанийн захирал М.Сувд-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бидэнд өөрийн эрхэлдэг ажлаа танилцуулахгүй юу?    

-Намайг М.Сувд-Эрдэнэ гэдэг. Увс аймгийн Бөх мөрөн суманд төрж өссөн. Одоо Улаанбаатар хотод аж төрж амьдарч байна. Би гар урлалын чиглэлээр сургалт үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг. “Ховор угалз” компанийг удирддаг. Үндэсний монгол, буриад гутлыг  20 гаруй жил урлаж байна.

2011 оноос хойш “Ховор угалз” сургалтын төвөө байгуулаад Сонгинохайрхан дүүрэгт гар урлалын чиглэлээр сургалт явуулж мөн сургалтад суусан хүмүүсээ ажилд оруулж орлоготой болгодог.

-Яагаад гар урлалыг сонирхох болсон юм бэ?

-Би багш мэргэжилтэй. Хөдөөнөөс хотод ирээд ажил хийх зорилготой ирсэн. Аав ээж хоёр минь монгол гутлын дотор талын оймсыг оёдог хүмүүс байсан. Тухайн үедээ тэр оймсоо “Хүчит шонхор” зах дээр нийлүүлдэг байлаа. Тэр үед л ээж аавдаа туслах зорилгоор анх гар урлалыг хийж эхэлсэн.

Одоогоос 20 жилийн өмнө багшийн сарын цалин 250 мянга байсан. Тэр мөнгийг бид долоо хоногт олдог байлаа. Тиймээс залуу хүн чинь гутлаа хийнэ. Багш болно түр зуур л гутлаа хийж байна гэж хэлдэг байсан. Хүмүүс гуталчин гэхээр л хэцүү ядуу хүмүүс энэ мэргэжлээр ажилладаг гэж ойлгодог.

Гэхдээ ямар ч мэргэжилтэй байсан. Хүн өөрийнхөө хийж байгаа зүйлдээ аажмаар дурладаг. Одоо телевиз, радио, сонин сэтгүүлд хүмүүсээ гуталчин ийм байдаг. Энэ гутлыг ингэж хийнэ гээд заагаад явж байна. Хүн өөрөө хийж байгаа ажил мэргэжилдээ дурласных үр шимийг нь бодит байдлаар хүртэхийг л боддог.

-Танай байгууллагыг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусалдаг гэж сонссон?

-Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуунд гар урлалын “Иновацийн төв”-ийг бий болгосон. Толгойтын орон нутагтаа болохоор “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” гэдэг нэртэй ийм хоёр төвийг бий болгоод байж байна. Энэ хоёр төв дээрээ сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтад маань ихэвчлэн өрх толгойлсон ээжүүд хамрагддаг.

Сургалтыг төгссөн бүсгүйчүүдийнхээ ажлын байрыг хангаж, ажил олгодог ийм нэгэн үйл ажиллагаатай газар бий. Энэ хоёр төвийг ажиллуулсан гол зорилго нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх юм. Бидний ажиллаж, амьдарч байгаа газар бол хүмүүсийн хэлдгээр “Жи хороолол” боловч энд ийм амжилттай амьжиргаатай эмэгтэйчүүд байгаа гэдгийг хүмүүст харуулах юм.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status