Connect with us

Гадаад мэдээ

Хятадууд 6G сүлжээний хурдны рекордыг тогтоож THz-ийн эрин үе эхэлнэ

Published

on

Хятад улс терагерцийн утасгүй холбооны Дэлхийн хамгийн хурдтай шууд дамжуулалтыг хийсэн нь 5G сүлжээнээс 10-20 дахин хурдан байлаа хэмээн Purple Mountain Laboratory компани мэдэгджээ.

Гэртээ үйлдвэрлэсэн 360-430 GHz ийн өндөр хүчин чадал бүхий утасгүй холбооны системийг ашиглан Нанжин дахь өндөр технологи бүхий лабораторид туршилт хийсэн бөгөөд 6G сүлжээний гэх энэ дамжуулалтын хурд 100-200 Gbps (gigabits секундэнд) нь шууд дамжуулалтаараа THz хэмээх үзүүлэлт юм.

Уг лабораторийн хянагч болох Юү Сиаху энэ талаар хэлэхдээ терагерцийн дамжуулалтын технологи нь 6G сүлжээний үндсэн суурь болох бөгөөд шууд дамжуулалтууд, шинэ төрлийн аппликэйшнууд болох AR, VR болон Метаверст өргөн ашиглагдах болно гэлээ.

Үүнээс гадна терагерцийн технологийг сансар болон хиймэл дагуул хоорондын холбоонд ашиглаж болох ба сансар-дэлхий-ус гэсэн гурвалсан холбоонд ашиглагдах болно гэжээ.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Гадаад мэдээ

Сармагчны салхин цэцэг өвчин санаа зовоож эхэллээ

Published

on

By

Сармагчны салхин цэцэг өвчин одоогоор Eвропын Их Британи, Испани, Португали, Итали болон Швед улсад бүртгэгдээд байна. одоогийн мэдээллэр энэ өвчин Eвропд бэлгийн замаар халдварласан нь тогтоогдсон.

Сармагчны салхин цэцэг нь 1970-аад онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад анх бүртгэгдсэн бөгөөд хөнгөн хэлбэрийн цэцэг өвчинтэй төстэй ховор тохиолддог вируст халдвар юм. Баруун Африкт сүүлийн арван жилд тохиолдлын тоо нэмэгджээ.Шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, арьсны тууралт нүүрнээс эхэлж биеийн бусад хэсэгт тархах зэргээр илэрдэг.

Энэхүү халдвар нь зэрлэг амьтны мах идэх, амьтанд хазуулах, уруулах, халдвартай хүнтэй ойр дотно харьцах, биеийн шингэн, бохирдсон эд зүйлтэй нь харьцах болон цусаар дамжин халдварлах боломжтой гэжээ.

Continue Reading

Гадаад мэдээ

Шүүхэд гомдол гаргасан байж байгаад тэнгэрт хальжээ. Харин шүүхийн шийдвэр гарсан байна

Published

on

By

2020 оны 7 сард Японы нэгэн галт тэрэгний жолооч буруу платформруу андуурч орсноос 2 минут илүү хүлээх шаардлага гарч байж. Тухайн 2 минутын хугацаанд жолоочийг ажил хийгээгүй гэсэн шалтгаанаар цалингаас нь 56 еэйн (1400 төгрөг) суутгасныг нөхөр эсэргүүцэж шүүхэд гомдол гаргаж л дээ. Харамсалтай нь өөрөө 50 насандаа энэ жилийн эхээр өвчний улмаас тэнэрт хальчихаж. Гэтэл шүүх хурал нь өчигдөр болж дүгнэлт жолоочийн талд гарч байх юм.

Жолооч 2 минутын хоцрогдлыг ажлын явцад нөхсөн, мөн тухайн 2 минут түүний ажлын цагт багтаж байсан учир хасах үндэслэл байгаагүй гэж. 56 ейнийг буцаан олгох, сэтгэл санааны хохирол 2.2 сая еэйн (50 гаран сая төгрөг) нөхөн олговор олгуулах шийдвэр гаргажээ. Компани давж заалдахгүй ээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна төлбөрийг буцаан олгоноо л гэсэн байна.

Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүмүүст 1 цент ч үнэтэй, төлөвшил хүмүүжил дийлэнх олонхид тэгш байдаг болохоор ёс зүй, хууль дүрэм, шударга байдал зэрэг нь мөн өөгүй, нийгэмийн уур амьсгал төвшин байдаг байх нь… Саяхан нэг хуульч “Япончууд их заргач ард түмэн, муу бүтээгдэхүүн гаргавал тэр шууд л дампуурна, алдаа гаргадаг удирдлагаа шууд л хөөнө. Тийм болохоор бүх хүн бүх зүйлд хариуцлагатай ханддаг. Манай улсын хөгжлийн түлхүүр магадгүй “зарга” сайн хийх байж болох юм” гэсэн юм.

Continue Reading

Гадаад мэдээ

Сингапурын шүүхэд Д.Баярмагнайд холбогдох хэргийн сонсгол болно

Published

on

By

Сингапур улсад Монголын хоёр иргэн казинод залилан хийх гэж байгаад саатуулагдан шалгагдаж байгаа гэх асуудал хэвлэлээр гарч байгаа. Хоёр иргэн саатуулагдсан нь үнэн бөгөөд хувь хүний нууцын асуудал учир түүнийг нь хэлэх боломжгүй гэдэг мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгчээ.

Тэгвэл Сингапур улсын шүүхийн хурлын товыг нээлттэй зарладаг сайт дээр Дэлгэр овогтой Баярмагнайд холбогдох хэргийн сонсгол өнөөдөр буюу 5 сарын 18-нд болж байгаан байна.

Хэрэгт буруутгагдаад байгаа иргэн нь Дэлгэр овогтой Баярмагнай бөгөөд эрүүгийн хэргээр буруутгасан аж. Түүнийг Казиногийн 2006 хуулийн дагуу буруутгаж байгаан байна. Хэргийн дугаар DAC-907665-2022 гэжээ.

Түүнийг WINCHESTER LAW LLC хэмээх өмгөөллийн компани өмгөөлж байгаа бөгөөд SUKDAVE SINGH S/O BANTA SINGH хэмээх нэртэй өмгөөлөгчид байгаа юм байна.

Д.Баярмагнай нь Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан нэгэн хэмээн мэдээлэл Монголын хэвлэлүүдээр гараад байгаа юм. Тэрбээр “Сингапурт казино тоглосон нь үнэн” гэдэг мэдээлэл өгсөн тухай гарчээ.

Эх сурвалж: Сингапурын Шүүхийн Сайт

Continue Reading

Онцлох мэдээ