Connect with us

Урлагийн мэдээ

Acool: Юунаас ч бүү ай, үргэлж чамайг дэмжих болно

Published

on

Дуучин Анхбаяр буюу Acool маань саяхан гэр бүлээрээ Малдив улсад аяласан юм. Хүч хөдөлмөрөөрөө өдий зэрэгт хүрч, хүүхдүүдийн эрхий төлөө тэмцэж дуу хоолойгоо байнга хүргэдэг дуучны маань талаар иргэд ам сайтай байдаг юм билээ.

Тэр гэргийнхээ талаар ийн бичжээ.

“Би үргэлж чамаараа гоёж чинийхээ ухаанд уяардаг шүү! Хатан ухаан шингэсэн хүүгийн минь ээж хайрт Чамдаа хайргүй байхын аргагүй ээ!

Чи минь хамгийн шилдэг шүү юу ч болсон чинийхээ ард бат зогсох хайр чинь БИ байна! Юунаас ч бүү ай! үргэлж чамайгаа дэмжиж түших болноо! Хамтдаа бүхнийг бүтээнэ хамтдаа насан турш амьдарнаа хайрт минь” гэжээ. Үнэхээр л халамжтай мундаг хань бололтой!

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Урлагийн мэдээ

Шүүгч Отгонбаяр амьдардаг газраа ил болгожээ

Published

on

By

The Voice нэвтрүүлгийн шүүгч, Хурд хамтлагийн авьяаслаг гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр өөрийн хуудсаараа “гадаа ганган б н оо дасгал ч гоё б ноо” хэмээн пост оруулсан бөгөөд ингэхдээ өөрийн хамтлагийн нэртэй адилхан компани болох Хурд Группын барьсан Хүннү 2222 хотхонд сандал дээр хэвтэж байгаагаа харуулжээ.

Шударга, хээгүй шүүгч хэмээн үнэлэгдээд байгаа гавьяат маань ийнхүү өөрийн амьдардаг хотхоноо ил болгов бололтой.

Та бүхэндээ Отгонбаяр шүүгчийн хэвлэлд өгч байсан сонирхолтой ярилцлагаас хүргэе.

-Миний мэдэхийн 1960-70 оны залуучууд vсээ урт ургуулж, тэр нь бидэнд сонин санагдаж, би єєрєє цагдаа байсан мєртлєє vсээ урт ургуулаад цагдаагийн ажлаас хєєгдєж байсан vе л дээ, Тэгэхээр та нарын хувьд ямар хамтлаг дууг сонсож, рок поп урсгал чиглэлийг єєрсдийн бvтээлийн гол чиглэл болгох санаа тєрсєн бэ?

-Анх бид бvхэн ер нь гадаадын хамтлаг, дуучдыг их сонсож байсан. Голдуу барууны урсгалын, тэр дундаа америкиин хамтлаг дуучдыг тvлхvv сонсоно. Ер нь америк англичууд дэлхийн хєгжмийг тодорхойлдог шvv дээ. Анх гарч ирж байсан vеийнхээ урт vс, кнопон куртка, гинж зvvсэн хэв маягаа бид одоо хvртэл алдаагvй байгаа. Сvvлийн vеийн залуу хамтлаг, дуучид маань харин vсээ тайруулаад стиль имижээ єєрчилж байна. Гэхдээ яг vндсэн рок хамтлагууд урт vстэй хэвээр байгаа.

Бид бvхэн багаасаа “Smoking”,”Boney-M”, “Rolling Stouns”, “Nazar” гэх мэт хамтлагуудыг сонсож єссєн л дєє. Мєн америкуудаас “Metallica”, “Aerosmith” гэх мэтийн залуучуудыг байлдан дагуулж байсан хамтлагуудыг сонсож, тvvнээс vлгэр дууриалал авч, vvнийг монголд нэвтрvvлэхийн тулд монгол сайхан пентатоник аялгууг хольж монгол рок маягийн хамтлагууд vvссэн. Энэ хамтлагууд нь бол “Харанга”, “Соёл эрдэнэ”, тvvний араас “Хурд” хамтлаг гарч ирсэн юм.

-Та нарын тухай сонин хэвлэл, телевизээс харж байдаг л даа. Танай аав ер нь тємєр замын хvн. Тэнд єсєж єндийсєн нэг айлын арван хvvхэд тийм vv?

-Би дээрээ найман ахтай. Хамгийн том ах маань өөд болчихсон. “Цэргийн бодол” дууг зохиосон л доо. Тэр ах одоо байсан бол таны насны хvн л дээ. Тухайн vедээ хєгжмийн урлагаар нэлээн их гvйдэг байсан. “Ган зам”, “Ногоон гэрэл” гээд анх рок поп хамтлагууд vvсч байх vед л хєгжмийн урлаг хєєж их гvйдэг байсан. Тvvний л vйл хєдлєлийг бид тусгаж авч ээжээсээ гуйж байгаад нэг тєгрєг жаран мєнгєний банзан гятар авахуулаад тvvн дээрээ цуварч тоглодог байсан. Тэгээд л тємєр замын “Ногоон толгой”, “Рашаант” єртєєгєєр л их тоглож єссєн хvvхдvvд дээ.

-Тємєр замын єртєє гэдэг чинь нэг бодлын их сайхан газар шvv дээ. Нам гvм, хэдхэн айлтай. СГЗ Пvрэв гуайн “Уулын намар” гэж сайхан тууж байдаг даа. Тэндээс би тємєр замын єртєєний амьдралыг сайхан байдаг юм байна даа гэж бодсон юм. Нэг vе “Цэргийн бодол” хэмээх дууг аялдаггvй хvмvvс гэж бараг байдаггvй байсан. Энэ дуу анх ер нь яаж vvссэн бэ?

-Энэ дуу анх намайг гурван настай байхад 1973 онд зохиогдсон дуу. 1973 онд манай ах цэрэгт очоод нэг бvсгvйд сэтгэлтэй болсон юм байна лээ. Одоо байгаа гэргий нь л дээ. Тэгээд энэ “Цэргийн бодол” дуу зохиогдсон юм. Тvvнээс хойш цэргийн хуаранд их дуулагддаг болсон л доо. Уг нь жаахан єєрчлєгдєєд, ая нь хvртэл єєрчлєгдєєд явчихдаг байсан. Дорнодын цэрэг нэг єєр маягаар дуулаад. Энэ дуу маань анх хотын “Хужирбулан”-д зохиогдсон дуу. 1991 онд ах маань санал тавьснаар “Цэргийн бодол”-ыг дуулж, хvний сонорт хvргэсэн юм. Энэ дуу бусад дуунаас тасарч гарч ирсэн.

Блиц: Таны бахархал юу вэ?

Миний бахархал мэдээж эх орон, хоёрт гитар

-Ээжийн тухай дуугаа яаж зохиосон бэ?

-“Ээждээ” дууг Євєрхангайд байдаг хєгжмийн зохиолч Хашхvv гэдэг залуу зохиосон. Анх Хашхvvг энэ дуугаа зохиосны дараа эндээс монгол телевиз очоод сурвалжлага авахад тєгєлдєр хууран дээр

” Хатуу хvтvv хорвоогийн жамыг дагаад
Холдоод байх шигсанагдах юм даа ээжээ” гээд дуулаад эхлэнгvvт нь бид нар “Наад дууг чинь бид дуулах дуу байна” гэж эндээс утасдаж байлаа.

Зарим хvмvvс биднийг рок поп хамтлаг байж, ээжийн тухай эх орны тухай дуу дууллаа гэж шvvмлэлттэй ханддаг л даа. Би vvнээс эсрэг бодолтой байдаг . Бид нар заавал ийм дуу дуулна гэж жагсаагаад дуулаад байгаа юм биш. Ямар нэг уран бутээл гэдэг маань хvний сэтгэлгээнээс гарч ирдэг болохоор дуулахгvй байхын аргагvй. Дууны шvлгийг бид алдаж яах юм бэ?. Манай хамтлагийг шvvмжилдэг хvмvvс манай бусад CD-г сонсож vзээч ээ. Та бvхний сонсохыг хvсч байгаа хvчтэй рок дууг бид дуулсан байгаа.

-Таны хэлэх дуртай vг

-Цоглог байгаарай, єєдрєг байгаарай.

-Та нар саяхан америк яваад ирсэн. Америкаас ирээд єгсєн ярилцлагандаа “Бид одоо шинэ юм хийнэ” гэсэн байсан. Одоо яг ямар бvтээл дээр ажиллаж байна?

-Бид одооноос ТЗДБЧуулга дээр бэлтгэлээ хийж эхлээд байна. Ер нь америкт байхдаа єєрсдийгєє єєрчлєх, шоу бизнес, шоу урлаг гэдгийг мэдэрсний vндсэн йээр хуучин хэв маягаа алдалгуи жаахан орчин vеийн хэв маягийг оруулсан дуунууд хийх гэж байна. Сvvлийн vеийн залуус гадны урлагийг дууриагаад монгол нь vнэртэхээ байгаад гадныхыг хуулаад байна. Монголоо алдаж болохгvй. Монгол урлаг гэдгийг таниулахын тулд vндэсний урлагаа шингээж єгєх хэрэгтэй шvv дээ.

-Шинэ жилээр нэг охин байцаагаад байсан л даа. Тэгэхдээ ярьсан л даа. Концертын дараа миний гитарын утсыг нэг бvсгvй тайлж аваад явчихсан гээд. Тэр маань монгол эмэгтэй юу? Гадаад уу?

-Монгол эмэгтэй байсан л даа. Энэ бол америкт болсон явдал. Концерт дуусаад пижигнэж байх хооронд, нэг эмэгтэй гитарын утас тайлж байсан. Гайхаад тасарчихсан юм болов уу гээд хараад байсан чинь тайлж дуусаад “За, баярлалаа. Би vvнийг чинь авлаа” гээд яваад єгсєн. Тvvнд нь би дургvйцээгvй. Харин ч гоё санагдсан. Эх орноо санасан хvмvvс дуучдын ороолт, малгайг нь аваад vлддэг ч юм уу? сэтгэлийн илэрхийллээ янз бvрээр гаргадаг юм байна лээ.

-Америкт монголын нэртэй олон хvн байдаг шvv дээ. Гарьд Сvхбат, Энхболд гээд л. Тэдэнтэй уулзсан уу? Тэнд байдаг монголчууд ер нь ямар байдаг юм байна? Эрчvvдээ хvндэлдэггvй улс гэж ярьж байсан. Яагаад тэгж санагдав, тэр талаараа яриач?

-Сvvлийн vед монгол залуус америкт их очиж, сурч, ажиллаж амьдарч байгаа нь болж байна. Тэнд зохиолчидтой их таардаг. Гарьд Сvхбат ах, олимпийн хvрэл медальт Энхбат ахтай хvртэл америкт таарсан. Америкт байдаг улс их гоё байдаг гэж манай залуучууд бодоод гадаад явахыг хvсдэг. Гэвч тийм байж чаддаггvй юм. Яг очихоор их хэцvv байдаг юм шиг байна лээ. Олон жил болчихсон залуус нь аргаа олчихдог л доо. Шинээр орсон залуус нэлээн шалгуур давж байгаад суурьшдаг.

Тэр залуусаа би их харамлангуй байдаг. Монголын нийгэм ийм замбараагvй зохион байгуулалт муутай байгаагаас болж, сайхан инженер залуу, бєх маань харийн нутагт аяга таваг угаагаад л явж байгаа нь харамсалтай санагдсан. Монгол орон маань зєв удирдагчтай, зєв зохион байгуулалтанд орчихвол гадаадад байгаа бvх залуус маань хvрээд ирнэ. Хятад, солонгос ч гэх юм уу гадаадынхан эх орноосоо нэг л гарсан бол очсон газраа бvгчихдэг. Харин манай монгол залуус хэзээ ч эх орон руугаа гэсэн сэтгэлтэй байдаг. Тэд хэзээд эргэж ирнэ. Ер нь сайхан цаг ирэх л байх л даа.

-Блиц: Таны баримталдаг зарчим

-Шударга байх

-Миний насныхны сонсдог рок хамтлаг гэхээр нєгєє нэг “Харанга”, “Хурд”, “Чингис хаан” л байдаг юм шиг байгаа юм. Тэгэхээр та бvхэн маань залуу хойч vедээ яаж анхаарал тавьдаг вэ?

-Манай хамтлаг байгуулагдаад 10 гаруй жил болж байна. Олж авсан чадвараа залуустаа зааж єгєх хэрэгтэй гэж бодож байна. Тэд над шиг хорин хэдэн наснаасаа гитар тоглоод сурчихвал миний насан дээр мэргэжлийн надаас ч илvv болно. Манайх дэргэдээ хєгжмийн жижигхэн клvб байгуулах гэж байгаа. Гэхдээ олон хvvхдэд зааж чадахгvй л дээ. Гитар заалгах 15, бємбєр заалгах 5 хvvхдийг сонгож аваад зааж єгнє гэж боддог шvv .
Залуу хvvхдvvдэд хандаж хэлэхэд, дураараа тоглож байгаа нь гоё шvv.

Ээмэгнийхээ тухай дуулаад, нэг уудаг найзыгаа шvvмжлээд дуулчих жишээтэй. Энэ нь гоё санагддаг. Бас дутагдалтай тал бий. Тэд гитараа хєглєєгvй байж тайзан дээр гараад тоглож байдаг. Гитарыг нь ядахдаа хєглєєд суулгачих юмсан гэж боддог. Тэгээд би хоёр сарын хугацаанд гитарыг хєглєх, хєг гэдгийг заана . Бидэнд хоёр сарын л зав гардаг юм.

-Ажиглаад байхад танайхны дууны vг нэлээн цэгцэрчихсэн сайхан шvлгvvд дээр ая хийж єєрсдєє энэ тал дээр их анхаардаг юм шиг байгаа юм. Харин сvvлийн vеийн залуу дуучдыг хараад байхад vгийн сахилга бат, яруу найргийн ариун цэвэр гэдэг юм уу энэ талаар учир дутагдалтай байдаг юм шиг надад санагддаг. Энэ талаар бусад залуу шинэ хамтлагуудад юу хэлмээр байна?

-“Пентатоник” наадам дээр нэг хvvхэд гарч ирээд “Шинэ vе, шинэ эрин рvv ирлээ. Хуучны яруу найргаасаа салцгаая” гэж хэлэхээр нь би “Юу гэж балайраад байгаа юм бэ? . Чи чинь юу яриад байгаа юм. Яаж чи ингэж хэлж чадаж байна. Наад vг чинь зєвхєн чиний єєрийн чинь бодол жижигхэн имиж стилийг ийм том юмтай яаж зvйрлэж чадаж байна аа” гэж хэлсэн. Бvvр болоогvй Гvрээ ахын шvлгийг шvvмжилж мєрийг нь уншсан бил vv, яалаа. Тэгэхээр нь миний дургvй хvрээд ер нь ингэж болохгvй, цэгцтэй байх ёстой. Цэгцтэй байхгvй бол нєгєє замбараагvй юмыг дуулах гээд байна шvv дээ. Тэгэхээр та нарын бичсэн гоё шvлгvvдийг унших хэрэгтэй байна. Уншдаггvй байхгvй юу. Хvн зєв амьдрах хvмvvжлийг ном, шvлэг уншиж байж олж авна. Тэгэхгvй єнєєдєр бууз, хуушуур, тvмпэн шанага дуулаад байхаар чинь хэрэггvй.

-Энэ чинь чиний хэлдгээр боорцгоо бvгдийг тавьдаг гэдэг шиг, оюун санааны боорцгоо бусадтай хувааж идэж байна гэсэн vг шvv дээ. Яг єєрийн бага насны тухайгаа уншигч тvмэнтэйгээ хуваалцахгvй юу?

-Миний бага нас “Ногоон толгой” 35 гэсэн зєрлєгєн дээр єнгєрсєн. “Чоно”-ын Дэрмээ, Цогоо, Мєнхєє, Отгонбаатар бид тав дэрсхэн єссєн. Тухайн vед их гоё байсан. Тэрvvхэн хавийн хvvхдvvд хоорондоо их найз, бусад зєрлєгийн хvvхдvvдтэйгээ чулуугаар нүүлгэлцэнэ. Ээж тvмпэнтэй боорцог хийгээд л эргэхэд дуусчихаж байгаа юм чинь. Банди нар их ширvvн шvv дээ. Энэ зун бага насаа єнгєрvvлсэн “Ногоон толгой”-н зєрлєгний модон байшиндаа очно гэж бодож байгаа. Тємєр замчдын 70 жилээр бид дуулна гэж бодож байгаа.

Блиц: Єєртєє зориулсан хамгийн том хєрєнгє оруулалт юу вэ?

Гитар худалдаж авсан. 500 доллараар.

-Бид бvхний урилгыг хvлээн авч хvрэлцэн ирсэн Отгонбаяртаа баярлалаа. Та бvхэн ээжээс арвуулаа. Тэгээд аав, ээжийгээ дуулж дуунд мєнхєлсєн буянтай хvvхдvvд. Монголын vрс та бvхэн шиг ийм буянтай байгаасай гэж хvсч байна.

Эх сурвалж: Ардын Сонин

“Хурд” хамтлагийнхантай уулзахаар 120 мянгатыг зорилоо. Шинэ байрандаа ороод удаагvй ч нэлээд сайн тохижуулаад амжиж. Тоглолтын бэлтгэлийн хажуугаар байраа янзална гээд тун ч завгvй байжээ. Гэхдээ бvгд ард хоцорч одоо шагнал урамшууллаа ханандаа байрлуулах л vлдсэн байв. Хамтлагийн гитарчин, ая зохиогч, “Пентатоник” академийн гишvvн Д.Отгонбаяртай ярилцлаа.

-“Хурд”-ынхан шинэ байрандаа ороод сайхан тохижжээ?

-Саяхан л єєрсдийн гэсэн байртай боллоо. Олон жил тvрээсийн байранд уран бvтээлээ амьдруулсаар ирсэн. Тиймээс бидний уран бvтээлийг дэмжиж байрандаа байлгасан бvх компаниуддаа баярласнаа илэрхийлье. Та нарын хvчинд олон сайхан уран бvтээл мэндэлжээ. Биднийг уран бvтээлээ хийх бoломж олгосон та бvхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна.

-“Хурд” хамтлаг нэг хэсэг нам гvм байлаа. Шинэ уран бvтээл хийгээд чимээгvй байв уу эсвэл…?

-Соёлын тєв єргєєнд акустик амплагед тоглолтоо хийснээс хойш гурван жил орчим нам суулаа. Харин удахгvй шинэ тоглолтоо тавих гэж байна. Ємнєх концертуудаас ялгарах зvйл их бий. Бид анхны тоглолтоо улсын циркт 1994 онд “Хар салхи” нэртэй хийсэн. Асшёорюv аварга циркийг хувьчилж авснаас хойш шинэчлэлт єєрчлєлт хийгдэж их сайжирсан байна. Тэгээд ч хvмvvст хvрэх тохиргоо зэргийг нь бодолцож циркийг сонгосон юм. Хамтлагийн хувьд 14 дэх удаагийн тоглолт гэж бодохоор бас чиг чамлахааргvй амжилт юм. Энэ хугацаанд нийт 11 цомог гаргажээ. Удахгvй 12 дахь цомгоо гаргах гээд ажилдаа орсон байгаа.

-“1000 жилд ганц”, “Симфони хурд”, “Акустик амплагед” гээд танай тоглолтын нэрvvд их сонирхолтой байдаг. Энэ удаагийнхаа тоглолтыг “Хурд” гэж нэрлэх болсны учир?

-Концерт бvрийнхээ нэрэнд их ач холбогдол єгдєг л дєє. Энэ удаагийн тоглолтоо “Хурд” гэж нэрийдэх болсон нь ч учиртай. “Metalica”, “Queen” хамтлагууд тодорхой хугацааны дараа єєрсдийнхєє нэрээр тоглолтоо хийж байсан тvvхтэй. Энэ нь олонд хvндлэгдсэний vр дvнгээ тайлагнаж байгаа хэрэг юм билээ. Бид ч ярилцаж “Хурд” хамтлаг ч концертийн хэмжээнд нэрлэгдэхээр болсон гэж vзээд нэрээ ийн сонгосон юм.

-“Хурд” хамтлаг гадаадад суугаа монголчуудаараа ойр, ойрхон зочилдог. Тэгсэн хэрнээ хєдєє орон нутгийн сонсогч фэнvvдтэйгээ уулзалдах нь ховор гээд хэлчихвал хилсдэхгvй байх?

-Шvvмжлэлийг хvлээн авч байна. Хамгийн сvvлд 1998 онд Дархан аймагт л том тоглолт хийсэн. Хєдєє орон нутгийн vзэгчид дан ганц “Хурд”-аар биш урлагаар цангасан байдаг. Удахгvй он гараад бvх аймгаар зочилно. Урлагийг мэдрvvлэх vvднээс бvрэн бvрэлдэхvvнээрээ тоглолтоо толилуулна гэж бодож байгаа. Ер нь vзэгчид биднийг их санасан байна.. Сvvлд СГЗ, ая зохиогч Л.Балхжав ахын тоглолтон дээр биднийг тайзнаас буулгах тун дургvй байна лээ.

Бид дуу хуураар хvмvvст зєв энерги, амьдрах итгэл, хvч, зориг єгч чаддаг болов уу. Сэтгэл зvрхэнд эх орон минь багтаж, бид тvvгээрээ бахархдаг учраас ийм аялгуу, дуу хуур биднээс гардаг байх. Тvvнийг сонссон хvмvvс Монгол хvн болж тєрснєєрєє бахархах, мєн эх оронч сэтгэлгээг тэдэнд єгч чаддаг гэж боддог. Тиймээс энэ концертыг vзсэний маргааш ч хvмvvс эрч хvч, урам зоригтойгоор ажлаа эхлэх тийм энергийг єгч чадна гэж бардам хэлэх байна.

-Цомгийн ажил ямар шатандаа байна вэ. Фэнvvд чинь шинэ уран бvтээлээр цангаж байсан байх?

-Он гараад нэг цомгоо гаргана. Мєн хєгжмийн хоёр цомог гарах гэж байгаа. Нэг нь акустик гитарын аялгуу, нєгєє нь бусад хєгжимчдийн бvрэлдэхvvний тоглосон цомгууд юм. Цомгийн ажил ерєнхийдєє 90 хувьтай байна. Соёлын тєв єргєєнд удахгvй гитарын концерт тоглоно. Он гараад нэгэн сонгодог дуучинтай хамтарч /нэрийг нь нууцлав/ рок концерт хийх гээд ирэх жилийн ажлынхаа хуваарийг гаргасан.

-Єнгєрсєн хугацаанд уран бvтээлийн завсарлага авсан уу, эсвэл амарсан хэрэг vv

-Амарна гэхээр хийж байсан зvйлээ орхиод аялж, зугаацах, хєгжмєє тоглохгvй байхыг хэлнэ байх. Гэтэл бид сvvлийн жилvvдэд амралтын єдрєєр гэртээ амарсан тохиодол ч алга. Бид энэ хугацаанд Монголдоо бус гадаадад олон тоглолт хийж, харийн нутагт буй монголчуудаа ээж, аав, эх орных нь ємнєєс эргэж, тойрч урлагаар vйлчилжээ. Тvvнчлэн урлагийнажил цар хvрээ ихтэй. Гитар, бємбєрийн дугуйлан хичээллvvлж, хєгжимд сонирхолтой єнчин, ядуу хvvхдvvдийг vнэгvй сургах гээд цаг завгvй явна.Тэд бидний орцонд дуулдаг шиг цаг хугацаа алдалгvй єнєєдрийн тvвшингээс эхэлж хєгжилтэйгєє хєл нийлvvлэн алхах хэрэгтэй шvv дээ. Бид хийснээ рекламдаад байдаггvй. Энэ бvхэн бидний хийх л ёстой ажил. Vр єгєєж нь хэзээ нэгэн цагт гарах байх гэж итгэж, мєрєєдєж явдаг.

-Танайхаас сурсан хєгжимчид одоо ямар хамтлагт тоглодог вэ?

-Сvvлийн vеийн тоглож байгаа хамтлагуудад манай сургалтаас гарсан хєгжимчид бий. Гоцлол гитарчин, бємбєр, басс гитарыг нь тоглож байна. Єнгєрсєн зун болсон “Coke’n beat”, “Play time” амьд хєгжмийн наадамд шvvгчээр ажиллалаа. Гоё шvv, амьдаар тоглодог 60 гаруй хамтлаг нэг дор єрсєлдєнє гэдэг. Бас нэг зvйл анзаарахад одооны хvvхдvvдэд нэг хамтлагтаа vнэнч байна гэсэн ойлголт алга. Дєрєв, таван хамтлагт зэрэг тоглож, нэгэнд нь дуулж, нєгєєд нь гоцлол, гуравдагчид нь басс гитарчин байх жишээтэй. Нэг бол их мундаг, эсвэл юу ч гэмээр юм дээ. Тийм нэг сvлжээ vvсчихэж. Цус ойртоно гэж хэлдэг дээ. Орчин vеийн хvvхдvvдэд мэдээлэл, харилцаа бvх юм нь бэлэн, дуртай зvйлээ хийгээд байх боломж бvрджээ.

-Тэд чадварлаг байгаа юм биш vv. Нэг дор 60 гаруй хамтлаг єрсєлдлєє гэж байна. Таныхаар энэ ер нь хєгжил vv, эсвэл…?

-Сайн, чадварлаг гэж хэлж чадахгvй. Зохион байгуулалт, ур чадвар, бэлтгэл сайн хийх хэрэгтэй. Vнэнч, зорьсондоо тууштай байх хамгийн зєв бас том шалгуур болов уу. Мэдээж vнэнч, дайчин залуус байдаг. Тэд яваандаа шалгуураар тунаад урлагийн хvн болдог. Урлаг хєгжиж байна. Сайн тоглодог хvvхэд олон байна. Хєгжимчид нь сайн байхад дуучин нь нэг тааруухан, дуучид нь гайгvй бол хєгжимчид нь чирэгдэж байгаа хамтлагууд ч байх юм. Ганцхан соль гитарчныг нь авчихмаар хамтлаг ч байсан. Энд нэг л бужигнаан болоод байгаа юм.

-Таныхаар тэгвэл ямар хамтлагийг сайн гэж нэрлэх вэ. Та их шvvмжлэлтэй ханддаг шvv дээ?

-Амьд хєгжим хєгжиж байна. “Зvгээр”, “Номадс” гээд байна. “Булсара”-гийнхан л гэхэд мэргэжлийн тавцангаас дуугарч эхэлж байна. Тэд олон жил ажиллаж, давах ёстойгоо давж байж энэ бvхнийг ойлгосон байх. Манайд vндэсний хэмжээний амьдаар тоглодог чуулга, хєгжимчид зєндєє байна. Нийтийн дуучид яагаад амьд дуулж болдоггvй юм бэ. Хvлээн авалт, баяр ёслолд CD-гээ тавиад амаа хєдєлгєєд дуулж болно оо. Харин том тоглолтонд амьд хєгжимтэй тоглох хэрэгтэй. Энэ тал дээр л шvvмжлээд байгаа юм. Мєнгє олохын тулд нэг дуу дуулж, клипийг нь хийлгэж цацаад байж болохгvй л дээ. Фонограмм дээр хоолойгоо засдаг юм уу. Ард тvмэн, vзэгчдээ хvндлэх хэрэгтэй.

-Таныг “Хурд”-аас єєр хамтлагтай тоглоно гэж сонссон?

-Гитарын концертоо он гаргаад хийх бодолтой байна. Єєр хєгжимчидтэй тогловол арай єєр саунд гарах болов уу. Манайхан зрительд суугаад vзэг л дээ. Сонин байх болов уу.

-“Намирна аа” клипнийхээ дараа бас нэг шинэ дуундаа клип хийлгэсэн байх аа?

-Хамгийн сvvлд “Нvvдлийн кино театр” гэдэг клип хийлээ. Энэ долоо хоногоос гарч эхэлнэ. Одоогийн МVЭСТО-ны суурин дээр vед усны гудамж гэж байжээ. Бид мэдэхгvй л дээ. Энэ гудамд “Нvvдлийн кино театр” байжээ. Бvжиг, кино гаргадаг байж. Тухайн vеийн Улаанбаатарын хамгийн шилдэг харцуул, хvvхнvvд цугладаг газар. Тэнд очдог байсан сэтгvvлч Ойдов ах тvvхийг нь мэддэгийн хувьд шvлэг бичиж, аяыг нь би хийж “Хурд”-ынхан дуулж, клип хийлээ.

-Хурдынхан сургана, сурна гээд л. Бас сургамжлах єнгє аястай болсон юм шиг?

-Хєгшрєєд байна гэж vv. Vгvй ээ. Болоогvй байна. Тодорхой хэмжээний хийсэн уран бvтээлтэй болчихож. Эргээд биднийг сонсох дуртай биднээс vлгэр дуурайл авдаг залууст хэлэх зvйлээ хэлэх хэмжээнд хvрчээ. Нэг зvйлдээ vнэнч, туйлбартай, зєв амьдраг л дээ. Тэр vvднээс л яриад байгаа юм. 60 гарч байж хєгшрєх тухай ярина шvv.

-Хоёулаа ярианы сэдвээ жаахан єєрчилье. Урлагийн менежментийн талаар сонирхох гээд байна л даа. “Хурд” ер нь нэг дуугаа хэдээр дуулдаг вэ?

-Яг тогтсон ханш байхгvй. Манайхан тэгж хатуурхаад байдаггvй. Зуун тєгрєг, арван саяар нэг дууг дуулах нь ч бий. Яг тэд гэж хэлж чадахгvй. Олуулаа єссєн болоод ч тэр vv, буяны хандивын тоглолтод их оролцдог. Биднээс юу гарах юм бэ. Байгаагаараа л очоод дуулаад єгдєг.

-Уучлаарай, таны халаас руу єнгийх гээд байна л даа. Тоглолтоос хэдий хэр орлого олдог бол?

-Бид албан байгууллага, компани, хувь хvний захиалгаар уран бvтээл хийдэг. Гадаадад ч тоглож байгаа. Сонгуулиар л гэхэд бvтэн тоглолтоо 15 саяар vнэлсэн. Дандаа 15 саяар дуулаад байдаг гэсэн vг биш. Албан байгууллагын ой дээр очоод гурав, таван сая тєгрєг оллоо. Тоондоо гол биш юм. “Хурд” гэдэг группын ард 50-60 ам хєдєлж байгаа шvv. Цаана нь хэн нэгний амьдрал хоцрох ёсгvй. Бvгд л хєдєлмєрлєж байна. Бvгдийнх нь амьдрал єєдлєх ёстой. Єдийг хvртэл энэ зарчмыг баримталж ирсэн.

-Одоо бvгд хангалттай амьдарч байна уу?

-Хангалттай. Сайхан байна. Гэхдээ овойж оцойтол олоод, баярхаад Хавайн аралд дээшээ хараад амрах хэмжээний мєнгє надад алга. Хамгийн сvvлийн vеийн бенз аваад унах боломжгvй байна. Надад мєнгє чухал биш. Би урлагт хайртай. Тэгээд л тэр.

-Таны ард хэдэн ам байна вэ?

-Байна даа, таваас зургаан хvн бий шvv. Нєгєє 10 банди нэг охин чинь одоо 60 хол даваад байна. Ах эгч нарын хvvхдvvд байна. Хоорондоо ярилцаж тохиролцоогvй ч ганц хоёрыг нь авч явах асуудал байлгvй яах вэ. Ухамсрын шанаа, урмын vгээр шагнахыгаа шагнаж, оюутан болгох гээд холион бантан хутгаж байна даа.

-Танай ам бvл хэд вэ?

-Ам бvл гурвуулаа. Гэр бvлийн хvнтэйгээ 22, 23-тай нийлж байлаа. Ханилаад арав гаруй жил болжээ. Тэр vеэ санахаар их гоё байдаг юм. Айлын халаасны єрєєнд амьдралаа эхэлж байлаа. Ганц охинтой. Хувийн амьдралаа эргэж харахгvй бол орхигдоод байх юм. Удахгvй бvл нэмэх бодолтой байгаа.

-Хуучин цомгуудаас хамгийн эрэлттэй нь ямар цомог байв. Эхний хэдэн цомог эрэлт ихтэй, худалдаанд байдаггvй. Дахин худалдаанд гаргах уу?

-“Best-1″,”Best-2” эхний хоёр цомог хамгийн их борлуулагдсан. Тэр цомгоо дахин гаргахгvй юм уу, бид спонсорлоод дахин хэвлэе гэх хvн олон бий. Гаргасан бvх цомгоороо 2009 онд чемодантай цомог гаргана. Цомгийг цуглуулъя гэж бодсон хvмvvстээ зориулж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны Мэдээ” сонин

Continue Reading

Урлагийн мэдээ

Л.Энх-Амгалан сайд Арслангийн трактор дээр очжээ

Published

on

By

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:

“Говийн зэрэглээ киноны холбооны байр, миний хайртай дүр Арслангийн трактор. Нүдээр үзэх бас л гоё мэдрэмж байдаг юм байна. Дундговь аймгийн Хулд сум.”

“Говийн зэрэглээ” УСК

Бүтээсэн он. 1980
Бүлгийн тоо: 10  /өнгөт/
Найруулагч-Равжаагийн Доржпалам
Зохиогч -Бэгзийн Балжинням

3ураглаач -Бэгзийн Балжинням
3ураач -Батын Болд
Хөгжмийн зохиолч -Дамбийнямын Жанчив
Дууны найруулагч – З.Гаваа , Х.Цэрэнсодном

Нүүр хувиргагч – С.Одсүрэн
Эвлүүлэгч – Д.Батгэрэл, Л.Отгончулуун

Гол дүр:

Хашхүү-Гүррагчаагийн  Эрдэнэтогтох
Номин-Янживын Оюунцэцэг
Арслан-Гурсэдийн Доржсамбуу
Дамба-Жамбалын Занабазар

Ангийн байцаагч -Няндагийн Цэвээнравдан

ДҮРҮҮДЭД: Чойн Хүрэл , Далхсүрэнгийн Гүрсэд, Санжаагийн Бужгар , Чэмидийн Гантөмөр , Д . Цэдэндамбаа

Киноны агуулга

Сумын төвийнхний жирийн амьдрал, хөдөө орон нутагт соёл, олон түмний ажил хэрхэн явагдаж байгаа тухай өгүүлэхдээ эх орныхоо үнэт баялгийг хайрлан хамгаалах, хүн арддаа тустай үйл бүтээх зорилготой залуусын зарчимч, шударга, хөдөлмөрч чанар, хөдөөгийн хүмүүсийн сайхан сэтгэл, хүнлэг ёс суртахууны түвшин зэргийг сургуулийн захирал Хашхүү, холбоочин бүсгүй Номин, тракторчин Арслангийн дүрээр дамжуулан харуулжээ.

Зохиогч- Г.Жигжидсүрэн,  Д,Цэцэг нарын  “Монгол киноны нэвтэрхий толь” номноос иш  татав.

Continue Reading

Дотоод мэдээ

Нара хог түүлцжээ. Тэр нь зүгээр ч нэг хог биш гэнэ

Published

on

By

М.Нарантуяа:

“Түнхэл Тогтвортой Хөгжил Төв ТББ-н санаачлагаар “Хоггүй Түнхэл Аян”-г маань дэмжиж Caritas Czech Republic in Mongolia, Хоггүй Монголын төлөө иргэний нийгмийн байгууллагуудын нэгдсэн төлөөлөл, ШУТИС-н хог хаягдал боловсруулах технологийн ангийн оюутнууд мөн Түнхэл тосгоны засаг дарга @Хүрэл-Эрдэнэ болон засаг захиргааны ажилтан хамт олон болоод сургалт зөвлөгөө, хог түүх ажилд гар бие оролцсон нутгийн иргэддээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Энэ арга хэмжээгээр бид хуванцар хог хагядлыг дахин боловсруулах арга, ингэх нь нийгэм эдийн засаг байгаль орчин гэх тогтвортой хөгжлийг хангах төслийн ач холбогдлийг таниулж, амьдарч байгаа орчин эх нутгаа хайрлах иргэн бүрийн ухамсар хариуцлагыг нэмэгдүүлэх нь эргээд өөрсдийн амьдрах таатай орчинг бүрдүүлдэг тухай олон талын ач холбогдолтой ажлыг амжилттай гүйцэтгэлээ.

Мөн бид хагас өдрийн дотор л гэхэл 40н шуудай дахиварыг цуглуулж УБТЗ-тай хамтран дахиварыг УБ хот руу хог хаягдал дахин ашиглах үйлдвэр лүү ачууллаа. Хоггүй эх нутаг минь та бидний сэтгэл ухамсар хариуцлагаас үүдэлтэй билээ” гэв.

Continue Reading

Онцлох мэдээ