Connect with us

Танд зөвлөхөд

Сар шинийн үеэр хязгаарлалт тогтооно

Published

on

Монгол улсад илэрч буй Ковид-19-ийн тохиолдлын тоо буурч байсан боловч илүү тархах чадвартай Омикрон хувилбар дотоодод илэрсэнээс хойш халдварын тоо огцом нэмэгдээд байна. Сүүлийн өдрүүдэд нэг өдөрт илрэх тоо 2000 даваад байгаа юм. Үүний өмнө өдөрт ердөө 100 гаруй халдвар бүртгэгдэж буурч байсан билээ.

Тэгвэл удахгүй болох гэж буй сар шинийн баяртай холбоотойгоор халдварын тархалт огцом нэмэгдэнэ хэмээн мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Гэхдээ ямар нэгэн хатуу хөл хорио тогтоохгүй гэдгийг Улсын Онцгой Комиссын зүгээс мэдэгдсэн. Халдварын тоо нэмэгдээд оргил үедээ өдөрт л 10 мянгаас дээш тохиолдол илэрнэ хэмээн УОК-оос мэдэгдсэн юм.

Хэдийгээр УОК-оос ийм мэдээлэл хийсэн ч гэсэн зарим аймгууд өөрсдийн гэсэн тусгай журам, хязгаарлалт тогтоохоор болсон аж. Зарим нь сар шинийн баярыг хориглож тэмдэглэхгүйгээр хязгаарлах шийдвэр гаргажээ. Эдгээр аймгуудын талаар авсан мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ

Тус аймгийн онцгой комиссоос 1 сарын 13-ний өдөр үүрэг бүхий шийдвэр гаргасан. “Монгол улсад коронавирус халдварын мутацлагдсан хувилбар Омикроны батлагдсан тохиолдол бүртгэгдсэн, мөн 2022 он гарсаар сүүлийн 13 хоногт аймгийн хэмжээнд нийт 157 тохиолдол батлагдаж халдварын тохиолдол хүн амын дунд хурдацтай тархаж байгаатай холбогдулан дараах үүргийг хүргүүлж байна. Үүнд

Тус аймагт 20222 оны 1 сарын 13-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар олон нийтийн хамарсан сургалт, семинар, хурал, урлаг соёл спортын уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй байж албан байгууллага, худалдаа үйлчилгээний газарт халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, хяналт тавьж ажиллах” зэрэг заалт орсон байна.

ДАРХАН-УУЛ АЙМАГ

Цар тахлын улмаас Дархан-Уул аймгийн онцгой комисс 1 сарын 11-нд хуралдсан. Хурлын шийдвэрийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал иргэдэд танилцуулж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн бизнесийн үндсэн үйл ажиллагааг аль болох хязгаарлахгүй, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллана гэдгийг онцолсон байна.

Тус хурлаас аймгийн хэмжээнд ААНБ, иргэдийг дараах ГУРВАН ШИЙДВЭРИЙГ дагаж мөрдөхийг чиглэл болгосон юм. Үүнд: 1. Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан бүх төрлийн тэмцээн, уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.2. Төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, сургалт зохион байгуулахгүй байхаар болов. 3. Сар шинийн баяраар төр, хувийн хэвшлийн байгууллагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх зэргээр аливаа үйл ажиллагаа зохион байгуулахгүй, нутгийн зөвлөлүүд нийтийг хамарсан нэгдсэн золголт хийхгүй. Харин нийт иргэдийг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг аймгийн Онцгой комиссоос уриалсан байна.

ЗАВХАН АЙМАГ

Коронавируст халдварын тархалт улсын хэмжээнд төдийгүй Завхан аймагт нэмэгдэж, он гарсаар 155 тохиолдол бүртгэгдэж, одоогоор 105 хүн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа юм. Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 20 суманд тархаж, дэгдэлт зогсохгүй байна.

Иймд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос дараах шийдвэрийг гаргалаа. 1. Дархлаажуулалтын вакцинд хамрагдаагүй жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй албан хаагчдад урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн болон хамгааллын үйлчилгээг үзүүлэх, дархлаажуулалтыг эрчимжүүлэх

2. Олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын болон сургалт, зөвлөгөөн, хурал цуглааны үйл ажиллагааг 2022 оны 1 сарын 14-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зохион байгуулахгүй байх3. Төрийн байгууллагууд сар шинийн баярыг угтсан болон тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулахгүй байх4. 0-5 настай хүүхэдтэй эцэг, эх, жирэмсэн албан хаагчийг цахимаар ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх

5. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин нь хүний болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр тархах эрсдэл өндөр тул ард иргэд, олон нийт хорио цээрийн дэглэмийг чанд сахих шийдвэрүүдийг тус тус гаргаж “Цагаан сар”-ын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, нэг дор олноороо цуглаж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, шаардлагагүй тохиолдолд гадуур сэлгүүцэхгүй байхыг уриаллаа.

ОРХОН АЙМАГ

Орхон аймгийн онцгой комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргасан. Үүнд төрийн болон төрийн бус байгууллага, аж хуй нэгжүүд нэгдсэн золголтын үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх, цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх (гаднаас зочин урихгүй байх), олон нийтийг хамарсан сургалт хурал зөвлөгөөн семниар арга хэмжээг халдвар хамгааллын дэглэм баримтлан танхимын 50% дүүргэлттэйгээр болон цахимаар зохион байгуулах, задгай талбайд зохион байгуулагдахаас бусад тэмцээн уралдааныг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хориглох зэрэг шийдвэр багтжээ.

ДОРНОД АЙМАГ

Тус аймгийн онцгой комисс хуралдаж тодорхой шийдвэрүүд гаргасан байна. Үүнд XVII жарны Усан барс жилийн Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг аймгийн иргэдэд уриалжээ. Нийт төрийн байгууллагууд болон төрийн өмчит орон нутгийн өмчит байгууллагуудад олон нийтийг хамарсан уулзалт, цуглаан, шагнал гардуулах арга хэмжээг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс мөн оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаагаар хориглов. Аймгийн хэмжээнд соёл урлаг үзвэр үйлчилгээ спортын арга хэмжээг дээрх хугацаанд хязгаарлана.

УВС АЙМАГ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.13, 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, Засгийн газрын 2021 оны 385 дугаар тогтоол тус тус үндэслэн, аймгийн Онцгой комиссын 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Коронавируст халдвар “КОВИД-19”-ын цар тахлын 4 дүгээр давалгаа эхэлж, Омикрон хувилбар дотоодод бүртгэгдэж, халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны 1 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн 2 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлалтын болон зохион байгуулалтын арга хэмжээ авсугай.

2. Дээрх хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлах аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

3. Хүнс, барааны зах, дэлгүүр, барилгын материалын дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 10:00 цагаас 18:00 цаг хүртэл, супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 08:00 цагаас орой 22:00 цаг хүртэл ажиллах цагийн хязгаарлалтыг тогтоосугай.

4. Уламжлалт сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд тэмдэглэх, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн албан газар, аж ахуйн нэгж байгууллага, нутгийн зөвлөл, хамт олны золголтыг зохион байгуулахгүй байхыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.

5. Төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчдад ажлын байранд халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажилтан, алба хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал нарт зөвшөөрсүгэй.

6. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Шуурхай штабын дарга (Ж.Александр), Онцгой байдлын газрын дарга (хурандаа Б.Баттулга), Цагдаагийн газрын дарга, (цагдаагийн дэд хурандаа А.Амарбат), Мэргэжлийн хяналтын газрын дарга (Ц.Мөнхбаяр), Эрүүл мэндийн газрын дарга (Ц.Алимаа) нарт тус тус үүрэг болгосугай.

ХОВД АЙМАГ

Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлж зарим аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглож байна. Тодруулбал Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл хориглох шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Мөн Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгосон байна. Иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллахыг уриалжээ.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Танд зөвлөхөд

Буруу хүрдтэй машин хориглох, ачилтын төлбөрийг 100 мянгах болгох зэргээр санал авч эхэллээ

Published

on

By

Улаанбаатар хотын замын хэт их ачааллыг бууруулах зөөлөн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд иргэдээс санал авч байна. Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан 13 асуулт бүхий авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай санал асуулгыг зохион байгуулж байгаа юм.  

Улаанбаатар хотын нягтаршил ихтэй байршлуудад их багтаамжийн авто зогсоол шинээр байгуулах, Албан байгууллага, аж ахуйн нэгжийн авто зогсоолын эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд төлбөрийн уян хатан тогтолцоонд шилжих, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх ажил, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаа тогтоож хориглох зэрэг хэд хэдэн шийдлүүд дээр санал авч байна. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлж, автомашин худалдах, худалдан авах эрэлт, нийлүүлэлтийг зохицуулснаар автомашины хэрэглээг зохистой түвшинд хүргэж, замын ачааллыг багасгаж, түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулна гэж үзжээ. Иймд иргэн та www.ulaanbaatar.mn/votes холбоосоор нэвтэрч, санал асуулгад оролцох боломжтой.

2022 оны зургаадугаар сарын 1-н хүртэлх хугацаанд цахим санал асуулгыг авч байна.

1. Улаанбаатар хотын нягтаршил ихтэй байршлуудад их багтаамжийн авто зогсоол шинээр байгуулах, цаашид үе шаттайгаар нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу?

2. Албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид нь байгууллагын гаднах авто зогсоолд өдрийн турш тээврийн хэрэгслээ байрлуулж, зөвхөн өглөө болон оройны оргил ачааллын үед авто замын хөдөлгөөнд оролцдог. Энэхүү байдлыг халах, авто зогсоолын эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд төлбөр авдаг тогтолцоонд шилжинэ. Авто зогсоолын төлбөр нэмэгддэг, хасагддаг уян хатан тарифт шилжихийг дэмжиж байна уу?

3. Бензин хөдөлгүүртэй автомашин сард 200,000-350,000 төгрөгийн түлш зарцуулдаг бол цахилгаан хөдөлгүүртэй автомашин сард 20,000-50,000 төгрөг зарцуулдаг бөгөөд байгаль орчинд илүү ээлтэй байдаг. Цаашид цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу?

4. Улаанбаатар хотын авто замын сүлжээг 7 жилийн хугацаанд 2 дахин нэмэх төлөвлөгөө гарсан. Энэ хугацаанд Улаанбаатар хотод шинээр бүртгэх автомашины бүртгэлийг хязгаарлахыг /квот тогтоох/ дэмжиж байна уу?

5. Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцоход саадыг тойрч гарах, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд хүндрэл бэрхшээл ихтэй. Мөн буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн тусгал зүүн гар тал руу тусах тохиргоотой байдаг нь шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцох үед эсрэг урсгалын тээврийн хэрэгслийн жолоочийн нүдийг гялбуулах, зам тээврийн осол гарах эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Иймд цаашид буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох шийдвэрийг та дэмжиж байна уу?

6. Монгол Улс Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай Венийн конвенцыг хүлээн зөвшөөрч, 1997 онд нэгдэн орсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар Монгол Улс нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулдаг. Баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашиныг хэдэн оноос хойш зорчихыг хориглохыг дэмжиж байна вэ?

7. Улаанбаатар хотын авто зам ашигласны төлбөрийг 20,000₮ болон 40,000₮ гэж тогтоон, жигд авч байгаа нь их явсан нь бага татвар төлж, бага явсан нь их татвар төлөх нөхцөл болж байгаа тул автомашин зам ашигласны төлбөрийг явсан километрээр авдаг болох тогтолцоонд шилжихийг дэмжиж байна уу?

8. Улаанбаатар хотын 4-6 эгнээ зам дагуу байрладаг авто зогсоолын зориулалтыг өөрчилж, авто замын хөдөлгөөнд саад учруулахгүй байдлаар тохижуулж, таксины зогсоол болгон өөрчлөхийг дэмжиж байна уу?

9. Улаанбаатар хотын Их тойруу, Бага тойруу хэсэгт байрлах гудамж, замын 1-р эгнээг хааж зогссон тээврийн хэрэгслийн ачилтын төлбөрийг 60,000 төгрөгөөс 100,000 төгрөг болгон нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу?

10. Улаанбаатар хотод ирж байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдийн оргил /07:00-11:00, 17:00-21:00/ цагуудад замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг дэмжиж байна уу?

11. Улаанбаатар хотод хүүхдүүдийг харьяаллын бус цэцэрлэг, сургуульд оруулж, тэднийг хүргэх, буцааж гэрт нь зөөх байдлаар нийслэлийн авто замд зохиомол ачаалал үүсдэг. Тиймээс цаашид нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамран сургах тойрогт нь сургахыг дэмжиж байна уу ?

12. Нийслэлд 2019 онд 586.866 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2020 онд 659.939 болж нэмэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 5.9 хувиар өссөн үзүүлэлт. Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн оношилгоо, даатгал, татвар, нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодын төлбөрүүдийг тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээгээр дамжуулан төлөх боломжтой болно. Иймд тээврийн хэрэгслийн техник хяналтын гэрчилгээг цахимжуулахыг дэмжиж байна уу ?

13. Цагдаагийн алба хаагчийн уулзварт хөдөлгөөн зохицуулах үйл ажиллагааг зогсоож, гэрлэн дохиогоор замын хөдөлгөөн зохицуулахыг та дэмжиж байна уу?

Continue Reading

Танд зөвлөхөд

Эрчүүд гэртээ ороход эхнэр тань ууртай байна уу? Ийм учиртай гэнэ

Published

on

By

Үүрэг хариуцлага. Гэр бүл дахь үүрэг хариуцлага 50% 50%-тай байх нь тухайн гэр бүлийг тогтвортой байхад чухал нөлөө үзүүлдэг. Гэвч ихэнхдээ эрчүүд ажил хийж, мөнгө олж байгаагаа үүрэг хариуцлагаа хүлээж байна гэж боддог. Гэхдээ энэ нь хэдий гэр бүлдээ зарцуулж байгаа ч ажил тань нөгөө талдаа таны сонгосон сонголт байдаг. Харин гэр бүл хамтын шийдвэр байдаг тул гэрт ирээд үүрэг хариуцлагаа хуваах ба туслах, чөлөөлөх, орон зай олгох, ойлгох, халамжлах, хуваалцах зэрэг юм.

Эрчүүдээ гэртээ ороод эхнэр тань их ууртай байна уу? Хэдий та ядарч байсан ч гэрийн ажлаас хуваалцаж, хүүхэдтэйгээ тоглож, олон хүүхдээ хараад өөрт тань ажиллах боломж нөхцөлөөр хангаж байгаад нь талархаж, халамжлах, сэтгэл санааг нь сонсох юм бол магадгүй уурлах нь багасна. Гэрийн ажил, хүүхэд харах ажил хэт ихдээд, гэрээс гарахгүй байхаараа эхнэр тань ингэж уурлаж байгаа юм. Гэртээ тав тухтай баймаар бол эхнэртээ тусал.

Тус бүртээ онцлогтой, сонирхол бүр нь өөр өөр тийшээ, хэрэгцээ бүр нь өөр өөр олон хүүхдээ өглөөнөөс орой болтол гэрийн ажилтай хамтатгана гэдэг маш хэцүү ажил. Та эхнэрийнхээ сэтгэлээс хуваалцах юм бол эхнэр тань хүүхдэдээ, өөртөө зөв хандана. Битгий эхнэрээ ганцаардуулаарай. Төрсөний дараах сэтгэл санааны байдал ч сэтгэл зүйд янз бүрээр нөлөөлж байдаг. Үүнд таны дэмжлэг хэрэгтэй. Гэр бүлдээ хайртай байж, гэрийн ажлаас хуваалцаж, хүүхэдтэйгээ ярилцдаг, бусдад нөлөөтэй байгаарай.

Эх сурвалж: Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

Continue Reading

Танд зөвлөхөд

“Хөөе наад татсан тамхиныхаа ишийг ав” гэж бяцхан хүү ард дугарлаа

Published

on

By

“Хөөе, та наад татсан тамхиныхаа ишийг ав” гэх бяцхан хүү дуугарлаа. Эргээд харвал 5-6 настай болов уу гэмээр жаал өөдөөс минь хараад даналзаж байна. Яалт ч үгүй гудамжинд тамхиныхаа ишийг хаясан миний буруу тул авахаас өөр арга байсангүй. Гэхдээ өдий хүртэл сургуульд ч ороогүй жаалаар загнуулж яваагүй тул гайхсан минь жигтэйхэн.

Энэ бол дөрөв хоногийн өмнө Эрдэнэт хотод болсон явдал л даа. Ээлжийн амралтаа аваад Эрдэнэт хотод байдаг найзтайгаа уулзахаар очиход шөнө дүл болж байсан юм. Өглөө нь босчихоод тамхи татаж байсан царай минь энэ. Эмээтэйгээ хамт цэцэрлэгт явах замдаа саадан дээр түр саатан гулгаж байхад нь би тамхиа татчихаад ишийг нь жишим ч үгүй хаяж байхыг тэр хүү анзаарчээ. Жаахан хүүгээс жавтий хүртсэн би ичих ч шиг, инээд ч хүрэх шиг хэсэг зогслоо.

Эрдэнэт хотын төвөөр жаал алхав. Үнэндээ гудамжиндаа хог гаргаад хаясан айл хунар ч гэж алга. Над шиг хэнэггүй нөхөр тамхины ишээ хаясан болов уу гээд хайгаад ч нэмэр алга. Ийн байтал найз маань хүрээд ирлээ. Хэдхэн хормын өмнө болсон үйл явдлаа тоочин ярьтал “Манай Эрдэнэтийнхэн бурууд нүд хурцаа хө” хэмээн хэлээд намайг дагуулан алхсан юм. Үнэндээ тийм цэвэр хотод тамхи татах ч хүсэл төрөхөө байчихдаг юм билээ.

Эрдэнэт хотын цэцэрлэгийн хүүхэд хүртэл хотоо ийн хайрлаж чаддаг ажээ. Харин нийслэл хот хэмээх их хөлийн газар үнэндээ хогийн тантан болж байгаа юм байна гэдэг бодол төрсөн юм. Найрсаг Улаанбаатарыг бий болгохын тулд бид ядаж л хогоо хогийн цэгт нь хаяж, халуун дулаан инээмсэглэл биесдээ бэлэглэж баймаар санагдсан шүү.

Баттөр Төмөрбаатар

Continue Reading

Онцлох мэдээ