Connect with us

Дотоод мэдээ

Жүжигчин Мишээлийн нөхөр ажилгүй болох нь ээ!

Published

on

Жүжигчин Мишээлийн нөхөр Д.Ихбаяр нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчөөр ажилладагаас гадна хотын даргын инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч гэдэг албан тушаалыг хашдаг.

Тэгвэл Д.Ихбаяр нь саяхан шахмал түлшний үнэ хямд байгаа нь иргэд ихээр түлж улмаар агаарын бохирдолд нөлөөлж байна гэх утгатай үг хэлсэн нь иргэдийн шүүмжлэлийг бий болгосон. Тэгвэл Засгийн газраас чиглэл өгсний дагуу агаарын бохирдлын асуудалтай холбоотойгоор албан тушаалтнуудад хариуцлага тооцож эхлээд байна.

Эдгээрийн нэг нь Д.Ихбаяр болж байгаа сурагтай. Хотын дарга захирамж гаргахаар бэлтгэж байгаа үүнд нийслэлийн агаарын бохирдын эсрэг төслүүдийн удирдагч Ихбаяр багтсан бололтой.

Үүний өмнө Засгийн газраас шийдвэр гарч Байгаль орчны сайд Уртнасан болон дэд сайд Батбаяр, мөн тус яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөж буй Д.Ганболд нь нэгэн хэвлэлд өгсөн тодруулагдаа сүүлийн 1 жилийн хугацаанд Уртнасан сайдтай хамт ажиллахад төвөгтэй байсан гэх мэдээлэл өгчээ.

Ийнхүү залуу үеийн төлөөлөл болж шинийг эрэлхийлж ажиллахаар томилогдсон залуу үеийн төлөөлөл болох Д.Ихбаяр өөрийн хэлсэн үгнээс болов уу эсвэл агаарын бохирдол буурах бус нэмэгдсэнээс болов уу ажлаасаа чөлөөлөгдөхөөр боллоо. Цаашид түүний оронд ямар эрхэм томилогдож нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ямар ажлыг таницлуулж, хэрэгжүүлэх вэ гэдгийг харах үлдлээ.

Сонирхуулахад Д.Ихбаярын хувьд УИХ-ын гишүүн Н.Учртай их дотно найз бололтой. Тэр өөрийн хуудсандаа энэ тухайгаа дурсан бичсэн байдаг.

“Анх найзтайгаа танилцаад яг 20 жил болжээ. Анх танилцаад удаагүй байхдаа миний хөгшин аав, ээжийнхээ сургуульд сурдаг юм чинь дүн бол асуудалгүй, хичээлдээ явсан яваагүй ялгаагүй биздээ гэж асууж билээ. Гэтэл Учрал үгүйээ тэр тусмаа 2дахин үүрэг хариуцлага нэмэгддэг багш нар жижиг алдааг хүртэл харж дүгнэдэг учраас ёстой үгүй гэж хэлж билээ.

Би өөрөө 2 багшийн хүүхэд байж тийм асуулт асууж л байдаг. (Жаахан хүүхэд байждээ) тэр цагаас хойш найзынхаа хийж байгаа, аливаа юманд хандаж байгааг харахаар дандаа 2дахин илүү гэсэн тэр үеийн асуултын хариулт үргэлж бодогддог. 2004 он хавьцаа нэг нэвтрүүлэгт ороод ном унших цахимаар унших 2-ын аль нь илүү вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд Номын хуудас эргүүлж тэр хүлээлт, тэр үнэр, тэр мэдрэмжийг авах кайф гэж билээ тэр нэвтрүүлэг үзсэн олон залуус ном уншдаг болсон гэж би итгэдэг.

Бас ямар хурдан уншдаг гээч хаан бууз ч билүү ширээн дээр баахан онигоо байдаг байсандаа. Буузаа нийслэл саладтай хүлээх зуур хараад өнгөрөх төдийд л инээгээд л яав гэхэд наад онигоогоо уншаач гэнэ гайхмаар. Гадагшаа явахдаа ачааны тал нь ном авч явна. Нэг мэдэхэд л ном бичээд дуусгаж байдаг гайхамшигтай хөдөлмөрч хүн шүү. Найзуудынхаа төлөө бүх зүрх сэтгэл, цаг хугацаагаа зориулж чаддаг найзуудыгаа дэндүү эрхмэлдэг.

Эхнэр нь ( Selenge Chuluun) чамд би чухал юмуу найзууд уу гэх гомдол байнга хэхэ. Тэгээд дээрээс нь сонгогчид нэг бүрчлэн санаа тавина. Байнга л шаналж явдаг уулзах бүрт л тойрог улс орныхоо хөгжлийн төлөө санаа нь зовинож шинэ боломж, шинэ гарц шийдэл ярьсаар угтдаг хүн шүү. Тэгж яриад олон хүнээс санаа бодлыг нь маш сайн сонсоод маш хурдан ажил болгож чаддаг гээд яриад магтаад байвал дуусахгүйнээ. Яаж энэ их олон ажлыг зэрэг амжуулж бүх хүмүүсд цаг гаргадаг юм бүү мэд.

Эдгээр зүйлийг бичиж байхад бүхий л сайхан дурсамжууд нүдний өмнө зурайж байна. Насныхаа тооноос илүү олон жил найзламаар байна. Яг жилийн өмнө төрсөн өдрийн мэндчилгээг минь унших үгүйг ч мэдэхгүй дахиж уулзах үгүй ч тодорхойгүй аймшигтай байж билээ. Тийм болохоор өнгөрсөн хугацааны бүх дурсамжаа бичмээр л байна даан ч өнөөдөртөө багтаж дуусахгүй биз.

Миний найз урт насалж, удаан жаргаарай. Найздаа эрүүл энхийн дээдийг хүсье. Дахиж гэр бүл, үр хүүхэд, найз нөхдийгөө, ард түмнээ сандаргахгүй шүү. Эрхэм баян эрүүл мэнд билээ. Найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Гуниг харууслыг ч жаргал мэтээр ганцхан найзууд туулах хүчтэйГомдож туниж, хайрлан хамгаалж гал шиг үерхэлээ дуулах дуртай. Чи миний сэтгэлийн цаасыг чимж өгсөн өнгийн харандааХар бараан хүйтэн бүхнийг халхалж өгдөг сайн найз минь” гэжээ.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Дотоод мэдээ

Тэр хайрт нөхрөө алдаад өдөр бүр булшийг нь эргэдэг байв

Published

on

By

София Ротару хайрт нөхрөө алдаад хувийн гаслан амссанаа нуусангүй. Ардын жүжигчин бүсгүй хуримласан Анатолий Евдокименко-той 35 жил амьдартал нөхөр нь гэнэт өнгөрчээ. Дуучин бүх цэнгүүнээ хойшлуулан хайртынхаа булшнаас холдсонгүй өдөр бүр эргэж тойрсоор яг нэг жилийн дараа тайцнаа гарчээ.София Ротару ердөө нэг л удаа нөхөрт гарсан юм.

Алдарт дуучин цорын ганц нөхөр Анатолий Евдокименко-той 35 жил амьдарч хүү Русланыг хүмүүжүүлсэн юм. гэтэл гэнэт аймшигтай гаслан гэр бүлийг дайрав. София Ротару бүхний түрүүнд яаравчлан гэнэт бүх цэнгүүнээ хойшлууллаа. Юу болов оо?Анатолия Евдокименко-г дайрч нөхөр үгүй болов. София Ротару тохиолдсон зүйлд удаан хугацаагаар итгэж чадахгүй байлаа. Бүсгүй өдөр бүр булшнаас холдсонгүй, гагцхүү зөвхөн хүүгийнхээ халамжаар дадсан амьдралдаа эргэн оржээ. Нөхрөө оршуулсны дараа яг нэг жилийн дараа жүжигчин анх удаа тайзан дээр гарч, түүний урын санд талийгаач нөхөртөө зориулсан хэд хэдэн шинэ дуу оржээ.

София Ротару одоо ч талийгаачийнхаа тухай гашуудсаар байна. Ардын жүжигчин хүч дутаад буйгаа нуусангүй, харин өөр нөхрийн тухай бодож зүрхлэхгүй ажээ. Зөвхөн хүү хайртай гэр бүл: Үнэхээр элбэг баян он жилүүд миний амьдрал дахь хамгийн гайхамшигтай үе. Толик бол миний бүх амжилтын хамтын зохиогч гэж би үргэлж ярьдаг байв, ярьсаар ч байна. Тэр бол гайхамшигтай хань, эцэг байлаа. Одоо би ханиараа маш их дутаж байна гэжээ.

ЖИЧ:Европ, Америк тивийн орнууд, Оросод ч ялгаагүй алдартай дуучин, жүжигчин, улстөрчид төчнөөн удаа нөхрөө сольсон, өчнөөн удаа гэрэлсэн гэх тоо тавиад бахархах мэт мэдээлсэн байдаг. Гэтэл оросын энэ ардын жүжигчин алдартай дуучин София Ротару бусдаас онцлогтой ажээ. Үгүй тэгээд нөхрийнхөө булшийг өдөр бүр эргэж тойрно. Жинхэнэ хайр гэж байна гэдгээр энэ жүжигчний тухай мэдээг орчуулан тавилаа. Таалах болтугай.Өнөөдрөөс гурван өдөр номын баяр, өргөтгөсөн худалдаатай.

Би зохиолч С.Пүрэвсүрэнтэй хамт нэг асарт сууж номоо худалдана. Энэ Цахим сүлжээнд андын холбоотой 5000 хүн бий. Тэднээс надтай холбоотой дагагч гэгч 500 гаруйхүн бий гэсэн тоо байна. Өвгөн зохиолчийн номыг сонирхож ирвэл баруун хойт асруудын эх хавиар суух юм гэсэн байх аа.Бүх бараа таваарын үнэ өсөж байна. Миний хувьд сөрнө. Номоо хямдруулна. Зохиолч нарт сөрнө гэсэн нэр томъёо байдаг.

Самбуугийн Товуудорж

Continue Reading

Дотоод мэдээ

Гунигт ирээдүй хүлээж байгааг хэлэхэд харамсалтай

Published

on

By

Энэхүү бичиглэлийг нэгэн дүү над руу илгээгээд зөв эсэхийг асуулаа!!! Би түүнд “Яг одоо мөрддөг болсон кирилл бичгийн дүрмээр бол ЗӨВ” гэсэнд тэрээр “За за, би энд тэнд коммeнт бичихдээ буруу бичдэг болчихсон юм байна, яана аа?” гэлээ.Яг үнэндээ одоо 50 наснаас доош монгол хүний ирээдүйг үнэхээрийн утгагүй нийгмийн эрээн бараан байдал тосож буйг одоогоор бид даанч төсөөлөхгүй байгаа юм л даа.

Ийм болгоход яг 30 жил л шаардагдлаа. Аливаа үндэстнийг байхгүй болгоход хамгийн эхлээд БИЧИГ ҮСЭГ, дараа нь ХЭЛ ЯРИА, үүний дараа ХУВЦАС ЭД ХЭРЭГСЛИЙН СОЁЛООС нь салгахад хүссэн хүсээгүй тэр үндэстэн оршин тогтнохоо больдог аж. Бид яг энэ схeмийн дагуу явж байна. 70 гаруй жил хэдэн үeийн монголчуудын бичиж ирсэн кирилл бичгийг устгаж эхлэхдээ “уугуул монгол бичгээ хэрэглэнэ” хэмээн 1991 онд одоогийн 40 эргэм насныхнаар туг тахисан агаад тэд одоо ид Төрийн албанд буруу зөрүү бичээд баллаж тавьж байгаа.

2025 оноос Монгол бичгийг албан бичиг болгох кампанит ажил ч нарийн яривал бас л сэжигтэй опeраци!!! Угаасаа монгол бичиг мэдэхгүй мянга мянган монголчууд ХУУЧИН Ч ҮГҮЙ, ШИНЭ Ч ҮГҮЙ холион бантан болцгоож улс даяараа бичиг үсгийн дампууралд өртөнө!!!Аливаа хүмүүний санаа оноо мянгантаа амаар хэлээд салхинд хийсэхтэй адил. Харин үeэс үeд үлдээe гэвэл БИЧИЖ Л ҮЛДЭЭНЭ! Бичиг нь ойлгомжгүй бол улс үндэстний түүх мөхнө. Үүнийг л бодлогоор олон жилийн өмнөөс төлөвлөж хэрэгжүүлдэг.

2025 оноос Монгол бичигт орж жинхэнэ монгол болох юм шиг хөөрцөглөж байгаа нөхдүүдэд шулуухан хэлэхэд “Анд аа! 1990 оноос хойш монголын уугуул соёл урлагийн өв соёл бүхнийг шахуу ЮНEСКО-д бүртгүүлэхдээ ХАМТРАН БҮРТГҮҮЛСЭН УЛС тун удахгүй “Манай монгол үндэстнүүд ар, өвөргүй НЭГ Л БИЧИГТЭЙ” гэж хэлж биднийг ” төлөөлөх” хууль ёсны шахуу нөхцөл байдал үүсэж байгаа гэдгийг эргэцүүлээд үзээрэй! Худлаа гэвэл УРТЫН ДУУ, ХӨӨМИЙ, УРАН НУГАРАЛТААС эхлээд БОД БОД БОД!!!

Монгол дизайнeрууд эр эмгүй энгэрээ задгай тавьдаг ДЭЭЛ урладаг болсныг битгий март! Монголын ТВ, сонин хэвлэлүүд нь АЛДААТАЙ БИЧГЭЭР ДҮҮРЭЭД УДАЖ БАЙГАА!!! Гэтэл та бүхэн өөр өөрсдийнхөө мэддэг гадаад хэлээр бусад орон гүрний ТВ, сонин хэвлэлийг уншиж харж байгаа биз дээ? Тэд бидэн шиг 1983 оны дүрэм нь ийм, 2008 оны дүрэм бас ийм, 50, 60, 70 настнууд л улирсан баларснаараа бичээд байгаа болохоос БИД ХОЙШИД ИНГЭЖ БИЧНЭ хэмээн солиорохгүй байгаа биз дээ? Орос хэл бичиг хэв хэвээрээ, англи ч бас 1990 онд хальт үзэж байхад байснаараа л байх шиг байна.

За хятадууд бол тов тодорхой, БНХАУ болсноос хойш эх газрын хятадууд л ханзныхаа зурлагыг цөөрүүлснийг эс тооцвол бас л янзандаа! Гэтэл биднийг хар даа!!! Том жижиггүй, улсаараа, хотлоороо дур дураараа бичдэг болчихсон. Үүнд бид бас буруутай! Үр хүүхдүүд, ач зээ нарынхаа монгол хэлний гэрийн даалгаврыг хамт хийлцсэн бол ЭНЭ АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖ байлаа. Даанч бид тэгсэнгүй, нэг л мэдэхэд КИРИЛЛ БИЧГИЙГ САМАРЧ ДУУССАН байлаа.

Дээр нь утасны мeссeж, фб бичлэг морийг нь мордуулж, тун удахгүй 2025 оноос монголчууд бичиг үсэгнээсээ болоод хэрүүл зарганаас салахгүй, улаан хэрүүлийн бузар, улс орноороо баларч дуусна!!!Болоо ч үгүй Соёлын саад нь БЭЭЖИНД СОЁЛЫН ТӨВ БАЙГУУЛНА гэж цоглог мэдэгдсэн гээд бод доо!Халамжинд умбуулж тэнгэрлэг хэмээн дээшээ залагдаж, юу ч хийхээ больсон МАНЖ хэмээх үндэстний араас МОНГОЛ ХЭМЭЭХ ҮНДЭСТЭН орчих юм биш байгаа??? Ай хөөрхий, ямархан ирээдүй бидний үр ач нарыг тосож байна вэ?Үүнийг уншаад үз дээ!!! ТА ЯГ ҮҮН ШИГ БИЧИЖ ЧАДАХ УУ?

Үнэхээр санаа зовсон, Ж.НАРАНА

Continue Reading

Дотоод мэдээ

Найз ховордох тусам баярлах хэрэгтэй гэж үнэн юм даа

Published

on

By

Хэтэрхий олон хүнтэй ойртож нөхөрлөх дэмий, хүн бүрийн ааш аягт зарцуулах цаг бидэнд ихсэн билүү?

Хэдхээн цөөхөн алмаз эрдэнэ шиг зүрхний найзаа харин гандах үед нь үгээрээ үйлдлээрээ өнгөлж, баярлах үед нь хуваалцаж, бяцхан амжилт гаргавал өөртөө тохиосон мэт баярлаж, хол ч бай ойр ч бай хоёр өөр тивд ч бай арыг нь даан хамтдаа урагшлах аз жаргал биш гэж үү?Хэрвээ хайртай чухал найзаа гомдоосон бол сөгдөөд ч болтугай уучлал хүс! Харин Ховоор хооллодог, атаархуу сэтгэл өвөртлөн, тусыг үл санан, үүргээ үл ухамсарлах, худал хандлагатай хүн таарвал инээмсэглэн – алгуурхан зайгаа авч сурах нь зүйтэй байх! Найз цөөхөн байх тусмаа чанартай, найз жинхэнэ байх тусмаа үнэ цэнэтэй

Зүрхний ЦӨӨХӨН НАЙЗУУД минь та нартайгаа өдөр бүр утсаар ярьж, өдөр бүр уулзаж чаддаггүй ч холоос амжилт бүтээлээр чинь бахархаж, аав ээж гэр бүлийг тань хүндэлж хайрлаад зүрхэндээ та нарыгаа тээсээр л байгаа шүү

Continue Reading

Онцлох мэдээ