Connect with us

Дотоод мэдээ

Б.Баярсайхан гишүүн Л.Энх-Амгалан сайдыг хэлэх үггүй болгов

Published

on

“Чүдэнз” Амараагийн эгч, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан байнгын хорооны хурал дээр үг хэллээ.

“2021 оны 1 дүгээр сарын 21-ээс том ажлын хэсэг дэд ажлын хэсэгтэйгээ уулзсан. Жилийн хугацаанд 10 удаа уулзсан байгаа. 1 сарын 21-нд УИХ-ын гишүүд, ажлын хэсгийн гишүүд тодорхой чиглэл өгсөн байгаа.

Өмнө нь хийгдэж байсан олон улсын байгууллагууд, Мобиком, Дэлхийн Зөн байгууллагуудтайгаа уулзаж туршлагаа судлаарай, эрс тэс уур амьсгалтай говь хангайн нөхцлөө сайн судлаарай, олон улсын байгууллагууд элчин сайдын яамдуудтай уулзаарай, технологийн шийдлийг орон нутгийнхаа онцлогт зориулж хийгээрэй, Азийн хөгжлийн банкны өмнө нь боловсролын салбарт хийгдсэн бүтээн байгуулалтыг үзэж танилцаж туршлага судлаарай гээд 2021 оны 1 сарын 21-ээс 12 сар хүртэл нийтдээ бид нар 11 дэх удаагаа байнгын хорооны хурлаар орж ирж байгаа юм.

Энэ том ажлын хэсэг бол үнэхээр дэд ажлын хэсэгт сар тутамд бид хяналтаа тавьж чиглэлээ өгч шахаж явсан. Миний хэлээд байгаа нэг гол зүйл бий. Төрийн албанд хугацаа алдуулаад улсын ажлыг хойш нь татаад хариуцлага алдсан хүмүүс яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ? Боловсролын яаман дээр бүтцийн өөрчлөлт хийгдсэн.

Өмнө нь энэ ажлыг хариуцаж байсан хүнд сайд та арга хэмжээ авсан уу? Энэ ажлыг өдийг хүртэл маш их их хэлсэн. 1 сарын 21-ээс хойш бид нар 9 сар хүртэл хэдэн удаа хуралдсан байна? Тендерээ зарлаач ээ, технологио шалгаруулчихсан уу яг яаж өгөх гээд байгаан бэ, эсвэл үндэсний том компанид нь өг, аймаг аймгаар нь эсвэл том том төсөл болгоод өгчих, эсвэл урд нь хийж байсан компаниудтайгаа зөвлөж ямар аргаар энэ тендерээ зарлаж хамгийн гол нь чанартай ажлыг хийж нэг сумын, нэр цэцэрлэгийн жорлон чанартай байх ёстой гэдэг шаардлагыг тавьсан.

Харамсалтай нь дэд ажлын хэсэгт оролцож байгаа зарим хүмүүсийн энэ удааширсан байдал мэдэхгүй би санаатайгаар ажил хойшлуулсан гэж бодохгүй байна. Үнэндээ Энх-Амгалан сайдаа 10 удаа салбарын сайдаас дутахгүйгээр энэ ажилд санаа тавьж хуралдсан. Үнэндээ ажил бол хангалтгүй байгаа. Өнөөдөр бол шийдэлээ ярьж байгаа тохиолдолд би ямар нэгэн асуултыг дэд ажлых хэсгээс бол асуухгүй.

Би Энх-Амгалан сайдаас та энэ ажлыг ямар нэгэн алдаа дутагдалгүйгээр салбарын сайдын хувьд цаашдаа аваад явах боломж харагдаж байна уу? Би Барилга хот байгуулалтын сайд Мөнхбаатар сайдтай хэд хэдэн удаа уулзсан. Мөнхбаатар сайдын хувьд технологи, барилга талаас нь анхаарахад нэлээн олон удаа сүүлийн 2,3 удаа дэд ажлын хэсгийг аваад хуралдчихсан байгаа байхгүй юу.

Тэгэхээр нэгэнт байнгын хороогоор орж байгаа юм чинь салбарын сайд энэ ажлыг юу гэж харж байна? Энэ бол болдог, бүтэлгүйтэл гаргахгүйгээр бүх жорлонг орчин үеийн ус байгууламж болгох боломжтой. Тэгэхээр энэ дээр бидний сэтгэл, зарим хүмүүсийн хариуцлага алдсан асуудал байгаа. Тэгээд би салбарын сайдаас энэ асуудлыг яаж харж байгаан, нэг хоёрдугаар ээлжийн алдааг засаад 3,4 дүгээр ээлжийн ажлыг илүү оновчтойгоор тендерийг нь зарлаад 2022 он гэхэд дуусгах боломж бидэнд байна” гэлээ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан үүнд хариулт өгсөн юм.

“Энэ бол хэцүү төсөл шүү дээ. Их хэцүү төсөл байхгүй юу. Хэцүү төсөл учраас өмнө нь Монгол улсад хэрэгжүүлсэн Мобикомын төсөл, Дэлхийн Зөнгийн төсөл гээд. Би хөдөө орон нутгаас 3дахь удаагаа сонгогдож байгаа гишүүн л дээ. Хөдөө орон нутгийн жорлон цэвэрлэх байгууламжийн асуудлыг хэд хэдэн шийдлүүдлээр хийх гэж янз бүрийн төсөл хэрэгжүүлээд нэлээн их итгэл үнэмшил унтарсан гэдэг юм уу.

Тиймээс цэвэрлэх байгууламж дээр битгий алдаа дутагдал гараасай гэдэг үүднээс л би 2 сард сайдаар томилогдож очсон. Ажилтай нь танилцуулаад манай яамны дангаараа хийх ажил биш юм байна, энэ бол маш том эрсдэл байдаг. Улаанбаатар хотод хэрэгжсэн Азийн хөгжлийн банкаар хэрэгжсэн гэр хорооллын төслүүд ч гэсэн алдаа гаргачихсан төслүүд зөндөө л байгаа шд.

Тэгээд үүнийг нь засая, залруулая, Барилга хот байгуулалтын яам гээд мэргэжлийн яамыг нь оруулая, Байгал орчны яам гээд нийт гурван яамны төрийн нарийн бичгийн даргын түвшинд энэ асуудлуудаа шийдэж байж ямар ч байсан эхлээд технологийн түвшинд зөв шийдлээ гаргачих нь зүйтэй юм байна гэж сэтгэл гаргасан ухаантай юм л даа. Тэгээд ЗГ руу оруулж байж, ЗГын шийдвэрээр 3 яамны төрийн нарийн бичгийн даргын ажлын хэсэг гараад ажилласан.

Энэ дээр юун дээр алдсан бэ гэхээр манай яамны ажил хариуцаж байсан хүмүүст хариуцлага алдсан зүйл байсан уу гэвэл байсан. Тендерийг зарлахдаа өөрөө жишиг зургаар зарласан ийм том алдаа болсон. Ер нь жишиг зургаар зарлах гол үндэслэл бол бид нар цаг хожьё л гэж бодсон. Хоёрдугаарт бол орон нутагт их итгэсэн. Орон нутаг дээр байгаа барилга хот байгуулалтын нэгж, газар дээр сум бүр дээр очоод хэмжилтүүдийг нь хийгээд шаардлагатай бол хөрснийх нь судалгааг хийгээд ирүүлчихээч гэсэн чинь энэ ирсэн юм нь бүгдээрээ зөрчихсөн байхгүй юу.

Хамгийн харамсалтай нь. Тэгээд хариуцлагыг би өөрөөсөө холдуулаад байгаа юм байхгүй, Баярсайхан гишүүнээ. Хариуцлага хүлээхэд ч бэлэн байна. Нэг их сэтгэл дутаад хөндий хүйтэн сэтгэлээр хандаад байгаа зүйл ерөөсөө алга. Нэг хүүхэд ч гэсэн нэг өдөр сайхан олон улсын стандарт хангасан ариун цэврийн газартай газар амьдраасай гэж хүн бүрийн л хүсэл байгаа шд.

Тэр тусмаа УИХ-ын гишүүдийн, Засгийн газрын гишүүдийн хүсэл тэмүүлэл бүгд л ийм байгаа. Монгол улсад мөрдөгдөж байгаа энэ тендерийн хуулийг чинь бид яах юм бэ? Тендерийн хуулийг чинь тэгж л мөрдүүлэхгүй бол угаасаа энэ нөхдүүд чинь тендерийн хуулиар өөр нөхцлөөд тендер зарлавал эд нар чинь хэрэгт орно шд. Бид нар хүнийг хэрэгт төвөгт ортол нь шууд гэрээ хий гэж хэлэлтэй биш ийм л зовлон байна шд.

Өнөөдөр улсын төсөв дээр хамгийн том алдаа, сая 2022 оны төсөв дээр ч гэсэн батлагдаад гараад ирэхэд нөгөө л нэг зураг төсөлгүй, нөгөө л нэг газаргүй обьектууд тавигдчихсан явж байгаа байхгүй юу. Олон жил ярьж байгаа. Би УИХ-ын эмэгтэй гишүүдэд талархаж байна. Ямар ч байсан Эрдэнэт Үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд 100 тэрбум төгрөг олж ирнэ гэдэг бол маш их мөнгө.

Энийг хариуцлагатайгаар хэрэгжүүлэх нь бидний үүрэг гэвэл мөн. Гэлээ гэхдээ яг өнөөдөр энэ Монгол улсад мөрдөгдөж байгаа тендерийн хуулийн дагуу тендерүүдийг зохион байгуулахгүй бол ийм зовлон үүсч байна. Бид тендерүүдээ улсын төсвийг батлагдсаны дараа 12 сараас эхлээд 2 сарын 1 хүртэл тендерээ зарлаад дуусаад…” хэмээн хэлсэн юм.

Харин Б.Баярсайхан гишүүн тодруулж үг хэллээ.

“Л.Энх-Амгалан сайд та эмзэглэх хэрэггүй ээ. Би танд хариуцлага тооцоё гэж яриагүй. Бүхэл бүтэн нэг жил УИХ-ын гишүүд, ажлын хэсэг, дэд ажлын хэсэгтэй хуралдаад танай яамны төрийн нарийн бичгийн дарга солигдоод хийж байгаа ажлыг жилийнхээ бараг босгон дээр тантай байнгын хорооны хурал дээр ярьж байгаа юм.

Монгол улсад бүх жорлон бүтэлгүйтчихсэн юм биш. Таны яриад байгаа Мобиком, Дэлхийн зөнгийн амжилттай одоо ч гэсэн халуун устай явж байгаа зөндөө олон орон нутагт жорлон байгаа. Бүгд бүтэлгүйтээгүй. Үгүй. Танай Хөвсгөл аймагт л бүтэлгүйтсэн юм байгаа биз. Олон аймаг орон нутагт ажиллаж байгаа. Та анхнаасаа бүтэлгүйтэнэ гээд авах дургүй л байсан. Энэ бол Боловсролын салбарт хүүхэд хамгааллын маш том ажил.

Энийг хууль нь ийм байдаг юм гээд жил алдчихаад ийм юм яриад сууж байж болохгүй” гэлээ.

Харин салбарын сайд Л.Энх-Амгалан:

“Баярсайхан гишүүнээ, ганц хоёр гишүүний үгэнд эмзэглээд байдаг хүн биш биш. Шүүмжлэлийг хариуцлагатайгаар хүлээж авна. Алдаа дутагдлууд байгаа. Энэ ажлын ард бүгдээрээ гарая гэдэг ийм л хүсэл байгаа шд. Би та бүхний хийсэн ажлыг манай яамны дэд ажлын хэсгээс илүү их сэтгэл гаргаж хийсэн, илүү нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ирж танилцуулж байна гэж хүлээж авч байна шд.

Бие биенийхээ үгийг сонсож сурмаар байна. Ганцаараа микрофон олдсон дээр хашгираад орилоод яриад байх шаардлага ерөөсөө ч байхгүй шд. Би ч гэсэн хашгирч орилж ярьж чадна шд. Жаахан асуудалдаа бодитой хандая л гэлээ. Чи ганцаараа хашгираад байх шаардлаггүй шд. Чи хариуцаж байсан ажлаа хийхгүй яасан юм тэгвэл?” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

“Энх-Амгалан сайд намайг хашгирч байна гээд байна. Энэ хашгирахаар нөхцөл байдал байгаа юмаа. Өнөөдөр Монгол хүүхдүүд зун амардаг, өвлийн хүйтэн намрын сэрүүн, хаврын хавсарганд 70-200 метрт байрладаг нүхэн жорлонд айж сандарч тэр байтугай уух шингэнээ хүртэл хасч бие засдаг. Энэ бол хашгирахаар нөхцөл байдал.

Та сайдын хувьд гишүүдийн ажлыг хүндэтгэх хэрэгтэй. Жилд 10 удаа ажлын хэсэг хуралдаж газар дээр нь очиж ажилласан энэ гишүүдийн цаг зав, сэтгэл санаа, зориулж байгаа бүх зүйл байгаа. Би хийсэн ажлаа ингэж үнэгүйдүүлмээргүй байна. Энэ бол миний нэг жилийн хөдөлмөр. УИХ-ын гишүүдийн оролцох ажил гэж байна. Оролцож болохгүй ажил гэж байна.

Төрийн албан хаагчдын буюу дэд ажлын хэсгийн өөрсдийнх нь 100 хувь хийж гүйцэтгэх ажил дээр УИХ-ын гишүүн шууд оролцоод тендер зарлаад технологи шийдээд явж болохгүй та үүнийг мэдэж байгаа. Та өөрөө хийхгүй яасан юм гээд байна. Би танд хариуцлагатайгаар албан ёсоор хэлчихэе. Би байнгын хорооны протоколд ч гэсэн тэмдэглүүлэхийг хүсч байна.

Энэ ажлын хэсэг хангалттай ажилласан. Энд сууж байгаа гишүүд хангалттай цаг зориулсан. 1 жилд 10 удаа хуралдсан. Сар бүр хуралдсан. Бид нар яах уу? Туугаад явах уу? Энэ дэд ажлын хэсгийг хүмүүсийг туугаад явах уу? Яаж ажлыг нь хийлгэх үү? Гишүүд болгон үүн дээр цаг заваа зарцуулж ажилласан. Та үүнийг битгий үгүйсгээрэй. Би таныг Завхан аймагт урья. Та ажиллаарай. Улиастай, Тосонцэнгэл сумуудын сургуулиуд дээр Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар танай яамны төрийн нарийн бичгийн дарга байхдаа дотуур байрыг нь бүрэн янзлуулсан сайн бүтээн байгуулалт хийсэн байгаа.

Яг хотын халуун ус шиг халуун устай, дотроо жорлонтой ийм тохилог бүтээн байгуулалт бас хийж болдог юмаа. 20-оос 21 дүгээр зуунд чирч орж ирсэн хөгжлийн хоцрогдол бол модон жорлон. Модон жорлонд бие засдаг хүүхдүүд энэ асуудлыг бол үнэхээр хөөрхий өөрсдөө гомдоллодоггүй. Гэхдээ өсвөр насны охидууд, бага насны хүүхүүд хохирч байна.

Дотуур байрны асуудлаас болж ээж нь хүүхдээ авч яваад аав нь малаа хариулж үлдээд гэр бүл салж байгаа гэх мэт олон асуудлууд байж байгаа. Үүнийг дагаад маш олон хөгжлийн хоцрогдол гараад байхад та хаширлаа гэнэ. Би хашгирч байна. Бүр 2016 оноос хойш хашгирсаар байгаад ингээд МАН-ын мөрийн хөтөлбөрт үүнийг суулгаад салбарын сайд Ё.Баатарбилэг сайдын үед ЗГын хөтөлбөрт оруулаад өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ ажлыг Эрдэнэт Үйлдвэрээр хийлгэх санхүүжилтийг нь олж өгөөд шийдүүлж өгөөд энэ ажил явж байгаа юм.

Энэ бол таны ажлын хариуцлагатай холбоотой. Та нэг удаа ч гэсэн энэ ажлын хэсэг дээрээ орж үзээгүй. Нэг удаа ч гэсэн та дэд ажлын хэсгээ өөрөө хуралдуулж дуудаж уулзаагүй байгаа шүү. Үүнийг чинь мэднэ. Үнэхээр бухимдаж байна. Та салбарын сайд юм чинь тогтоолоо өөрөө гаргана шүү. Би ажил хийсэн хүний хувьд үгээ хэлэх үүрэгтэй гэж бодож байна” гэсэн юм.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Дотоод мэдээ

Тэр хайрт нөхрөө алдаад өдөр бүр булшийг нь эргэдэг байв

Published

on

By

София Ротару хайрт нөхрөө алдаад хувийн гаслан амссанаа нуусангүй. Ардын жүжигчин бүсгүй хуримласан Анатолий Евдокименко-той 35 жил амьдартал нөхөр нь гэнэт өнгөрчээ. Дуучин бүх цэнгүүнээ хойшлуулан хайртынхаа булшнаас холдсонгүй өдөр бүр эргэж тойрсоор яг нэг жилийн дараа тайцнаа гарчээ.София Ротару ердөө нэг л удаа нөхөрт гарсан юм.

Алдарт дуучин цорын ганц нөхөр Анатолий Евдокименко-той 35 жил амьдарч хүү Русланыг хүмүүжүүлсэн юм. гэтэл гэнэт аймшигтай гаслан гэр бүлийг дайрав. София Ротару бүхний түрүүнд яаравчлан гэнэт бүх цэнгүүнээ хойшлууллаа. Юу болов оо?Анатолия Евдокименко-г дайрч нөхөр үгүй болов. София Ротару тохиолдсон зүйлд удаан хугацаагаар итгэж чадахгүй байлаа. Бүсгүй өдөр бүр булшнаас холдсонгүй, гагцхүү зөвхөн хүүгийнхээ халамжаар дадсан амьдралдаа эргэн оржээ. Нөхрөө оршуулсны дараа яг нэг жилийн дараа жүжигчин анх удаа тайзан дээр гарч, түүний урын санд талийгаач нөхөртөө зориулсан хэд хэдэн шинэ дуу оржээ.

София Ротару одоо ч талийгаачийнхаа тухай гашуудсаар байна. Ардын жүжигчин хүч дутаад буйгаа нуусангүй, харин өөр нөхрийн тухай бодож зүрхлэхгүй ажээ. Зөвхөн хүү хайртай гэр бүл: Үнэхээр элбэг баян он жилүүд миний амьдрал дахь хамгийн гайхамшигтай үе. Толик бол миний бүх амжилтын хамтын зохиогч гэж би үргэлж ярьдаг байв, ярьсаар ч байна. Тэр бол гайхамшигтай хань, эцэг байлаа. Одоо би ханиараа маш их дутаж байна гэжээ.

ЖИЧ:Европ, Америк тивийн орнууд, Оросод ч ялгаагүй алдартай дуучин, жүжигчин, улстөрчид төчнөөн удаа нөхрөө сольсон, өчнөөн удаа гэрэлсэн гэх тоо тавиад бахархах мэт мэдээлсэн байдаг. Гэтэл оросын энэ ардын жүжигчин алдартай дуучин София Ротару бусдаас онцлогтой ажээ. Үгүй тэгээд нөхрийнхөө булшийг өдөр бүр эргэж тойрно. Жинхэнэ хайр гэж байна гэдгээр энэ жүжигчний тухай мэдээг орчуулан тавилаа. Таалах болтугай.Өнөөдрөөс гурван өдөр номын баяр, өргөтгөсөн худалдаатай.

Би зохиолч С.Пүрэвсүрэнтэй хамт нэг асарт сууж номоо худалдана. Энэ Цахим сүлжээнд андын холбоотой 5000 хүн бий. Тэднээс надтай холбоотой дагагч гэгч 500 гаруйхүн бий гэсэн тоо байна. Өвгөн зохиолчийн номыг сонирхож ирвэл баруун хойт асруудын эх хавиар суух юм гэсэн байх аа.Бүх бараа таваарын үнэ өсөж байна. Миний хувьд сөрнө. Номоо хямдруулна. Зохиолч нарт сөрнө гэсэн нэр томъёо байдаг.

Самбуугийн Товуудорж

Continue Reading

Дотоод мэдээ

Гунигт ирээдүй хүлээж байгааг хэлэхэд харамсалтай

Published

on

By

Энэхүү бичиглэлийг нэгэн дүү над руу илгээгээд зөв эсэхийг асуулаа!!! Би түүнд “Яг одоо мөрддөг болсон кирилл бичгийн дүрмээр бол ЗӨВ” гэсэнд тэрээр “За за, би энд тэнд коммeнт бичихдээ буруу бичдэг болчихсон юм байна, яана аа?” гэлээ.Яг үнэндээ одоо 50 наснаас доош монгол хүний ирээдүйг үнэхээрийн утгагүй нийгмийн эрээн бараан байдал тосож буйг одоогоор бид даанч төсөөлөхгүй байгаа юм л даа.

Ийм болгоход яг 30 жил л шаардагдлаа. Аливаа үндэстнийг байхгүй болгоход хамгийн эхлээд БИЧИГ ҮСЭГ, дараа нь ХЭЛ ЯРИА, үүний дараа ХУВЦАС ЭД ХЭРЭГСЛИЙН СОЁЛООС нь салгахад хүссэн хүсээгүй тэр үндэстэн оршин тогтнохоо больдог аж. Бид яг энэ схeмийн дагуу явж байна. 70 гаруй жил хэдэн үeийн монголчуудын бичиж ирсэн кирилл бичгийг устгаж эхлэхдээ “уугуул монгол бичгээ хэрэглэнэ” хэмээн 1991 онд одоогийн 40 эргэм насныхнаар туг тахисан агаад тэд одоо ид Төрийн албанд буруу зөрүү бичээд баллаж тавьж байгаа.

2025 оноос Монгол бичгийг албан бичиг болгох кампанит ажил ч нарийн яривал бас л сэжигтэй опeраци!!! Угаасаа монгол бичиг мэдэхгүй мянга мянган монголчууд ХУУЧИН Ч ҮГҮЙ, ШИНЭ Ч ҮГҮЙ холион бантан болцгоож улс даяараа бичиг үсгийн дампууралд өртөнө!!!Аливаа хүмүүний санаа оноо мянгантаа амаар хэлээд салхинд хийсэхтэй адил. Харин үeэс үeд үлдээe гэвэл БИЧИЖ Л ҮЛДЭЭНЭ! Бичиг нь ойлгомжгүй бол улс үндэстний түүх мөхнө. Үүнийг л бодлогоор олон жилийн өмнөөс төлөвлөж хэрэгжүүлдэг.

2025 оноос Монгол бичигт орж жинхэнэ монгол болох юм шиг хөөрцөглөж байгаа нөхдүүдэд шулуухан хэлэхэд “Анд аа! 1990 оноос хойш монголын уугуул соёл урлагийн өв соёл бүхнийг шахуу ЮНEСКО-д бүртгүүлэхдээ ХАМТРАН БҮРТГҮҮЛСЭН УЛС тун удахгүй “Манай монгол үндэстнүүд ар, өвөргүй НЭГ Л БИЧИГТЭЙ” гэж хэлж биднийг ” төлөөлөх” хууль ёсны шахуу нөхцөл байдал үүсэж байгаа гэдгийг эргэцүүлээд үзээрэй! Худлаа гэвэл УРТЫН ДУУ, ХӨӨМИЙ, УРАН НУГАРАЛТААС эхлээд БОД БОД БОД!!!

Монгол дизайнeрууд эр эмгүй энгэрээ задгай тавьдаг ДЭЭЛ урладаг болсныг битгий март! Монголын ТВ, сонин хэвлэлүүд нь АЛДААТАЙ БИЧГЭЭР ДҮҮРЭЭД УДАЖ БАЙГАА!!! Гэтэл та бүхэн өөр өөрсдийнхөө мэддэг гадаад хэлээр бусад орон гүрний ТВ, сонин хэвлэлийг уншиж харж байгаа биз дээ? Тэд бидэн шиг 1983 оны дүрэм нь ийм, 2008 оны дүрэм бас ийм, 50, 60, 70 настнууд л улирсан баларснаараа бичээд байгаа болохоос БИД ХОЙШИД ИНГЭЖ БИЧНЭ хэмээн солиорохгүй байгаа биз дээ? Орос хэл бичиг хэв хэвээрээ, англи ч бас 1990 онд хальт үзэж байхад байснаараа л байх шиг байна.

За хятадууд бол тов тодорхой, БНХАУ болсноос хойш эх газрын хятадууд л ханзныхаа зурлагыг цөөрүүлснийг эс тооцвол бас л янзандаа! Гэтэл биднийг хар даа!!! Том жижиггүй, улсаараа, хотлоороо дур дураараа бичдэг болчихсон. Үүнд бид бас буруутай! Үр хүүхдүүд, ач зээ нарынхаа монгол хэлний гэрийн даалгаврыг хамт хийлцсэн бол ЭНЭ АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖ байлаа. Даанч бид тэгсэнгүй, нэг л мэдэхэд КИРИЛЛ БИЧГИЙГ САМАРЧ ДУУССАН байлаа.

Дээр нь утасны мeссeж, фб бичлэг морийг нь мордуулж, тун удахгүй 2025 оноос монголчууд бичиг үсэгнээсээ болоод хэрүүл зарганаас салахгүй, улаан хэрүүлийн бузар, улс орноороо баларч дуусна!!!Болоо ч үгүй Соёлын саад нь БЭЭЖИНД СОЁЛЫН ТӨВ БАЙГУУЛНА гэж цоглог мэдэгдсэн гээд бод доо!Халамжинд умбуулж тэнгэрлэг хэмээн дээшээ залагдаж, юу ч хийхээ больсон МАНЖ хэмээх үндэстний араас МОНГОЛ ХЭМЭЭХ ҮНДЭСТЭН орчих юм биш байгаа??? Ай хөөрхий, ямархан ирээдүй бидний үр ач нарыг тосож байна вэ?Үүнийг уншаад үз дээ!!! ТА ЯГ ҮҮН ШИГ БИЧИЖ ЧАДАХ УУ?

Үнэхээр санаа зовсон, Ж.НАРАНА

Continue Reading

Дотоод мэдээ

Найз ховордох тусам баярлах хэрэгтэй гэж үнэн юм даа

Published

on

By

Хэтэрхий олон хүнтэй ойртож нөхөрлөх дэмий, хүн бүрийн ааш аягт зарцуулах цаг бидэнд ихсэн билүү?

Хэдхээн цөөхөн алмаз эрдэнэ шиг зүрхний найзаа харин гандах үед нь үгээрээ үйлдлээрээ өнгөлж, баярлах үед нь хуваалцаж, бяцхан амжилт гаргавал өөртөө тохиосон мэт баярлаж, хол ч бай ойр ч бай хоёр өөр тивд ч бай арыг нь даан хамтдаа урагшлах аз жаргал биш гэж үү?Хэрвээ хайртай чухал найзаа гомдоосон бол сөгдөөд ч болтугай уучлал хүс! Харин Ховоор хооллодог, атаархуу сэтгэл өвөртлөн, тусыг үл санан, үүргээ үл ухамсарлах, худал хандлагатай хүн таарвал инээмсэглэн – алгуурхан зайгаа авч сурах нь зүйтэй байх! Найз цөөхөн байх тусмаа чанартай, найз жинхэнэ байх тусмаа үнэ цэнэтэй

Зүрхний ЦӨӨХӨН НАЙЗУУД минь та нартайгаа өдөр бүр утсаар ярьж, өдөр бүр уулзаж чаддаггүй ч холоос амжилт бүтээлээр чинь бахархаж, аав ээж гэр бүлийг тань хүндэлж хайрлаад зүрхэндээ та нарыгаа тээсээр л байгаа шүү

Continue Reading

Онцлох мэдээ