Connect with us

Сайхан Түүхүүд

Янжингаажидын авах боломжтой хөрөнгүүдийг танилцуулж байна

Published

on

Т.Ганболдын зүгээс гэрлэлт нь хүчин төгөлдөр бус хэмээх гомдлын гаргаснаас Улсын байцаагч шалгаад гэрлэлтийг нь хүчингүй байна хэмээн шийдвэр гаргасан байдаг. Тэгвэл Янжингаажид үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гээд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгожээ.

Өөрөөр хэлбэл Т.Ганболд, Янжингаажид нар нэг гэр бүл буюу албан ёсоор гэрлэсэн хэмээн үзсэн байна. Мэдээж Улсын бүртгэлийн байгууллага эсвэл Т.Ганболдын зүгээс давж заалдах шатны шүүхээр явж магадгүй юм. Харин тэд албан ёсоор гэр бүл гэдэг нь тодорхой болж салвал хөрөнгөө хэрхэн хуваан авах эсэх нь тэдний тохиролцоо эсвэл шүүхийн шийдвэрээр шийдэгдэх асуудал юм.

Одоогоор Янжингаажидийн бичсэнээс харахад тэдний дунд хуваагдах хөрөнгө нь ойролцоогоор 200 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хэмээн үзэж болохоор байна. Янжингаажид бүсгүйн бичсэн постноос харахад тэдний хөрөнгийн жагсаалтанд:

Нүхтийн Корпорейт зочид буудал,
Корпорейт Хотел энд Конвеншн Центр,
Сингапур дахь 20 сая ам.долларын 2 ширхэг тансаг байр,
Берлин дэх 1,75 сая еврогийн 4 өрөө байр,

4-5 ширхэг Rolls Royce машин,
Porsche,
BMW,
40 тэрбумын Шамбала хаус хотхон

зэрэг байгаа аж. Нийт хөрөнгөө 200 тэрбум орчим төгрөг хэмээн Янжингаажид бүсгүй өөрөө бичсэн юм. Тэгэхээр хөрөнгөө хувааж авбал тэр 100 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө авах эрхтэй гэсэн үг аж. Монголд ч биш Дэлхийд бас баян тансаг гэр бүлийн салалтууд иймэрхүү явагддаг.

Үүний хамгийн том жишээ бол Дэлхийн хоёр дахь баяр эрхэм Джефф Безосын салалт билээ. Тэрбээр 25 жил ханилсан хань МакКензигээс салахдаа түүнд Амазон компанийхаа хувьцаанаас 19.7 сая ширхэгийг буюу 4 хувиа өгсөн бөгөөд энэ нь тухайн үедээ зах зээлийн үнэлгээгээр 38.3 тэрбум ам.доллартай тэнцэж байлаа. Ингэснээр МакКензи бүсгүй дэлхийн тэргүүн баян эмэгтэйчүүдийн нэгт зүй ёсоор орж ирсэн.

Үүнтэй ижил Билл Гейтс мөн эхнэр Мелиндагаас салж байгаагаа мэдэгдсэн билээ. Биллийн хөрөнгө салахынхаа өмнө 152 тэрбум доллар байсан бөгөөд тэд хувааж авбал 76 тэрбум орчмыг Мелиндад өгөх нь. Энэ нь бас л дэлхийн тэргүүлэх баян хатагтай нарын жагсаалтанд шууд оруулнаа гэсэн үг юм.

Монгол улсын Гэр бүл салалтын тухай хууль

11 дүгээр зүйл. Гэрлэлт дуусгавар болох

11.1.Гэрлэгч өөд болсон болон түүнийг өөд болсон гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болсонд тооцогдоно.

11.2.Гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэлт дуусгавар болно.

11.3.Гэрлэлт дуусгавар болсныг бүртгэх журмыг хуулиар тогтооно.

12 дугаар зүйл. Гэрлэлт цуцлах журам

12.1. Гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны буюу шүүхийн журмаар цуцална.

12.2. Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно.

12.3. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг баримтлана.

13 дугаар зүйл. Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах

13.1. Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гаргана.

13.2. Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага нь энэ хуулийн 1З.1-д заасан хүсэлтийг хянан үзэж 30 хоногийн дотор гэрлэлтийг цуцалж болно.

14 дүгээр зүйл. Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах

14.1. Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

14.2. Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

14.З. Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.

14.5. Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.6. Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

14.7. Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.

14.8. Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд оногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс, түүнчлэн дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан, нуусан, гэрлэлт цуцалсан нь түүний буруутай үйлдлээс шалтгаалсан нь тогтоогдсон нөхцөлд шүүх Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

14.9. Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулна.

14.10. Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнээс гэрлэлтээ цуцлуулсан нь Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ хуульд харшлахгүй бол гэрлэлт цуцлуулсныг хүчинтэйд тооцно.

14.11. Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гэрлэлтээ Монгол Улсад захиргааны ба шүүхийн журмаар цуцлуулж болно.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Сайхан Түүхүүд

Тэр эмээтэй ууртай жолооч таараад орхиод явсан бол яах байсан бол

Published

on

By

Та бүхэнд АНУ-ын томоохон метрполитан хот болох Нью-Йорк хотын таксинд явдаг нэгэн жолоочийн бичсэн зүйлийг хүргэж байна.

“Дуудлага өгсөн хаягийн дагуу байрны гадаа ирмэгц сигналдлаа. Хэдэн минут хүлээсний дараа дахин сигналдав. Орой ээлжийн хамгийн сүүлчийн дуудлага байсан тул орхиод явчихмаар байсан ч яагаад ч юм машинаанаасаа буун байшинд дөхөж очоод хаалгыг нь аажуухан тогшлоо.

“Жоохон хүлээзнээрэй одоохон” хэмээн сулхан хоолойгоор хөгшин эмээ хариуллаа. Ямар нэг зүйлийг шалан дээгүүр чирэх нь сонсогдоно. Нэлээн удсаны эцэст 90 гаруй насны жижигхэн эмээ миний урд хаалга онгойлгон гарч ирэв. Эрээн судалтай даашинз, торон гивлүүртэй жижиг малгай өмссөн тэр яг л 40-өөд оны киноноос гараад ирэв үү гэмээр санагдаж байлаа. Түүний хажууд жижигхэн чемодан байх бөгөөд гэрийг нь ажвал сүүлийн хэдэн жил хүн амьдраагүй болов уу гэлтэй бүх тавилгыг нь даавуугаар бүтээсэн байх юм. Ханан дээр ямар ч цаг байсангүй, шүүгээ болгоны тавиур хов хоосон.

– Миний чемоданыг гаргаж өгөхөд туслаач гэж тэр хэлэв. Би чемоданыг нь машинд хийчихээд буцаж ирж эмээг түшихэд тэрээр надаас зөөлхөн сугадаж зугуухан алхсаар машинд суув. Эмээг надад баярлаж талархахад нь ” Зүгээр дээ, би үйлчлүүлэгчидээ өөрийнхөө ээжийг амьд байсан бол халамжлах байснаар л халамжлахыг хичээдэг юм” гэж хариулав.

– Өө тиймүү. Ёстой сайн хүү байна. Энэ миний очих хаяг, хотын төвөөр дамжин очиж болох уу?

– Хотын төвөөр дамжина гэвэл нилээд тойрч очих байхдаа эмээ

– Зүгээр зүгээр. Би асрамжийн газар луугаа очиж байгаа болохоор яараагүй ээ.

Би толиндоо түүнийг харлаа. Түүний харцан дахь оч хэдий унтарчээ. Гэвч тэрээр ямар нэг зүйлд итгэлтэй байх бөгөөд түүний нүднээс зөөлөн туяа цацарч байлаа.

– Гэр бүлээс минь үлдсэн хүн байхгүй хэмээн зөөлөн хоолойгоор хэлээд эмч нар намайг удаан амьдрахгүй гэж хэлсэн хэмээн үргэлжлүүлэхэд нь би таксины тоолуураа аажуухан унтраалаа.

– Ямар замаар явах уу хоёулаа хэмээн би түүнээс асуулаа. Шөнийн туршид бид 2 хотоор зугаалж тэр нэгэн цагт лифт ажилуулагчаар ажиллаж байсан газраа, нөхөртэйгээ анх суусны дараа амьдарч байсан дүүргээ зааж өгч билээ. Мөн тавилгын дэлгүүрийн урд түр зогсохыг гуйлаа. Түүнийг жоохон охин байхад тэнд бүжгийн заал байдаг байсан бөгөөд тэрээр бүжгийн дугуйланд нь явдаг байжээ. Зарим үед намайг ганц нэг байшингийн урдууд аажуухан явахыг гуйх бөгөөд ямар нэг бодолд автан чимээгүйхэн тэдгээр байшингууд руу ширтэнэ. Гүн харцны цаана ямар дурсамж нуугдаж байгаа нь шигүү ойг алсаас харахад нууцлаг бөгөөд сүрдмээр байдагтай адил санагдана. Үүр цайж нарны туяа багахан туяарч эхлэхэд тэрээр гэнэт:

– Би их ядарч байна. Явъя даа хэмээлээ.

Бид 2 түүний заасан хаяг руу юу ч ярилгүй чимээгүйхэн явцгаав. Намхан цагаан байшингийн гадаа ирмэгц 2 сувилагч түүнийг тосон авахаар гарч ирэн түүнийг тун анхаарал болгоомжтой түшиж хөдөлгөөн бүрийг нь ажиглана. Намайг машины араас түүний чемоданыг гаргаж байх хооронд тэрээр аль хэдий тэргэнцэр дээрээ суужээ.

– Чамд хэдийг өгөх билээ хэмээн түрийвчээ онгойлгон асуув.

– Хэд ч хэрэггүй ээ эмээ.

– Амьдрахад чинь мөнгө хэрэгтэй шүү дээ…

– Өөр зөндөө зорчигч байгаа гэж хэлээд өөрийн эрхгүй би түүнийг тэвэрч билээ. Тэр намайг өөрийнхөө хэмжээнд тун чанга тэвэрсэн.

– Өнөөдөр чи надад жаргалтай мөчийг бэлэглэлээ. Баярлалаа гэж тэрээр гараас минь атган хэлээд 2 сувилагчийн хамт өглөөний манан дунд уусан ууссаар асрамжийн газар луугаа орлоо . Ард минь хаалга хаагдах чимээ сонсогдлоо. Энэ бол амьдралын төгсгөл, амьдралын хаалга хаагдаж байгаагийн чимээ байсан юм.

Ямар ч зорчигч авалгүйгээр зорилгогүй хаашаа ч хамаагүй гүн бодолд автан явсаар л байлаа. Бүхэл өдрийн туршид ямар нэг зүйл ярихыг хүссэнгүй. Эмээ дээр ууртай нэгэн жолооч таараад түүнийг хүлээж тэсэлгүй орхиод явсан бол яана? Би машинаасаа буулгүй сигналдчихаад яваад өгсөн бол яана?

Би амьдралдаа хэзээ ч ийм чухал зүйлийг хийж байгаагүй юм билээ. Бидний анзааралгүй орхисон, тэвчилгүй хаясан, чухалд тооцолгүй өнгөрөөсөн аливаа нэгэн зүйл хэн нэгний хувьд ямар чухал, ямар үнэ цэнэтэй, ямар жаргалтай зүйлд хувирдагийг бид мэдэхгүй…” гэсэн юм.

Continue Reading

Сайхан Түүхүүд

Г.Эрдэнэчимэг гомдол гаргаж байгаагаа мэдэгдлээ

Published

on

By

Дуучин Эрдэнэчимэг нэр бүхий сайтуудын эсрэг гомдол гаргаж байгаагаа мэдэгдэв.

Дуучин маань:

“БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 2-р ХЭЛТЭСТ 2022-06-24нд

Г.Эрдэнэчимэг миний бие нэр бүхий сайт, пэйж хуудас, хувь хүмүүсийг Эрүүгийн хуулийн 13-р зүйлийн 14т заасан гэмт хэргийг үйлдэж нэр хүндэд халдан илт худал мэдээлэлийг ярилцлага өгсөн мэтээр олон нийтэд тараан, хандалт авах хэрэгслэлээ болгон хувь хүний үзэл бодлыг өөрийн дураар зохион гүтгэн удаа дараа доромжилж байгаад гомдолтой байгаа тул өргөдөлгаргаж өглөө! Хамгийн сүүлд 2020оны 1 сард C1 тв “Алганы хээ” нэвтрүүлэгт ярилцлага өгсөн байдаг.” гэжээ.

Continue Reading

Сайхан Түүхүүд

Баячууд, дарга нар гэрийн үйлчлэгчээрээ Филиппин ажиллуулдаг шалтгаан нь энэ гэх юм

Published

on

By

Bold Tovuu:

“Манай баячууд, дарга нар гэрийн үйлчлэгч, хүүхэд харагчаар Филиппин хүүхнүүдийг их ажлуулдаг. Анх цалин $500 байсан одоо $1000 гарсан гэсэн. Тэдний англи хэл ч гэж юу байхав. Ийм цалингаар дээд сургуулийн мундаг англи хэлтэй, бүр тооны багшийг хөлсөлж болмоор юм шиг санагддаг.

Тэгсэн хамгийн гол нь гэр орны таагүй дотоод уур амьсгал, харилцаагаа гадагшаа алдахгүй гэж ингэдэг гэхийн” гэжээ.

Харин Happyflower-ийнхон ийнхүү дүгнэлт бичсэн байдаг юм.

“Филиппин үйлчлэгч үү? Монгол үйлчлэгч үү?

Монголд өнөөдөр 10 мянган айл гэрийн үйлчлэгчтэй байна. Үүнээс 4000 нь филиппин үйлчлэгч байдаг ажээ. Монголчуудыг бодвол үг дуугардаггүй, юм “туудаггүй”, ажилсаг, байнгын чөлөө гуйгаад байдаггүй, дээрээс нь харьцаа сайтай, хамгийн гол нь англи хэлтэй болохоор хүүхдүүд хэл сурна гэж манайхан ихээр сонгодог гэнэ. Хэдий сайн чанаруудтай ч өөр зан заншил, өөр хэв маяг, ямар нэг шашны урсгал гээд цаг хугацаа өнгөрөх тусам монгол хүнтэй хамт өсөөгүй хүүхэд филиппин ёс заншлаар хүмүүжиж байна.

Манайхан гэрийн үйлчлэгчийн ажлыг зарцын ажил гэж ойлгодог. Энэ бол гэрийн эзэгтэйн тэр тусмаа эхнэр хүний ажил. Заавал баячууд гэрийн үйлчлэгчтэй байдаг гэсэн ойлголтоос илүү өнөөгийн нийгэмд гэр орон, үр хүүхэд, арын ажлыг нь амжуулаад өгөх гэрийн үйлчлэгч зайлшгүй шаардлагатай байгааг захын хүнээс асуухад хэлээд өгнө. Хамаг цагаа гэртээ юм угааж, хоол хийхэд зориулж байснаас илүү ихийг бүтээх чадалтай хүн гэрийн үйлчлэгчтэй байх нь хэн хэндээ хэрэгтэй.

Найдвартай, итгэл даах, сайн гэрийн үйлчлэгч бэлтгэдэг байгууллага манай улсад 5-6 байдаг гэнэ. Ажил хэмээн үзэж улсын бүртгэлд авдаг байна. Монголдоо мэргэжлийн үйлчлэгч бэлтгэдэг болсон өнөө цагт заавал мода дагаж Филлиппин үйлчлэгч авах нь зөв үү. Бодох л асуудал.”

Continue Reading

Онцлох мэдээ