Connect with us

Урлагийн мэдээ

Отгонбаяр: 4 хүүхдээ эмчид үзүүллээ!

Published

on

The Voice нэвтрүүлгийн шүүгч, coach Отгонбаяр өөрийн багийн 4 хүүхдүүдийнхээ хоолойг үзүүлжээ.

“За хагас final шүү дээ 4 хүүхдүүдээ хоолойн мэргэжлийн эмч Доржсүрэн дүүдээ үзүүллээ бүгд сайн voice-дайчид урагшаа” хэмээн Отгоо шүүгч маань бичив.

The Voice of Mongolia нэвтрүүлэг нь Монголын шинэ дуу хоолой, өнгө төрхийг шалгаруулах зорилготой тэмцээн юм. Эхний улирлын анхны дугаар 2018 оны 1-р сарын 21-нд Монгол Телевизээр дамжуулагдан үзэгчдэд хүрчээ. Хамгийн анх телевизийн продьюсер Жон де Мол-ын санаачлагаар The Voice of Holland нэртэйгээр зохиогдож байсан The Voice шоуны монгол дахь хувилбар ийнхүү Монголчуудын хүртээл болсон билээ.

Энэ улирлын ялагчаар Ука шүүгч, дасгалжуулагчийн багийн оролцогч, дөнгөж 17 настай дуучин Ц. Энгүүн тодорсон юм. Бусад финалд шалгарсан оролцогчдыг дурдвал – Отгонбаяр шүүгчийн багаас А.Болормаа, Болд шүүгчийн багаас Ж.Ариунжаргал, Ононбат шүүгчийн багаас Б.Өсөхбаяр нар тунан үлдэн, ялагчийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон байсан билээ.Мөн энэ улирлын сүлд дуугаар шүүгч, дасгалжуулагч Болдын дуулсан “Гуниг бүхэн баяртай” хэмээх дуу эгшиглэж байв.

2017 оны сүүлчээр Монгол телевиз шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулсан бөгөөд Хурд хамтлагийн гоцлол гитарчин, дуу зохиогч, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Дамбын Отгонбаяр, Камертон хамтлагийн дуучин, Монгол Улсын Төрийн Соёрхолт Доржсүрэнгийн Болд, Киви хамтлагийн ахлагч, дуучин, продьюсер, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан Даваагийн Уламбаяр, On & Off Production-ы ерөнхий захирал, продьюсер, найруулагч, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Сэдбазарын Ононбат нарын нэр байжээ. Харин хөтлөгчдөөр, Монголчуудын хайртай жүжигчид Г.Анхбаяр, Э.Ууганбаяр нар зарлагдсан бөгөөд тэд өмнө нь хамтдаа Авьяаслаг Монголчууд шоуны 1,2-р улирлыг хөтөлсөн туршлагатай билээ.

1-р улиралд “I Want You”-с гадна ямар ч товчлуур байгаагүй ба, шүүгчид ‘steal’, ‘save’ хийх боломжгүй байсан билээ. Дүрмийн хувьд, Blind Audition шатанд шалгарсан 99 оролцогчдоос 4 шүүгч, дасгалжуулагч нар маань багтаа тус бүр 16, нийт 64 оролцогчийг цааш авч үлдэн, дасгалжуулах ба 2-р шат буюу The Battle шатанд шүүгчид өөрийн багийн 2 оролцогчдыг хооронд нь өрсөлдүүлэн, улмаар ялагчаа шүүгч өөрөө шийдвэрлэх ёстой. 3-р шатанд нэг шүүгчийн тунан үлдсэн 8 оролцогчоос 4 нь дараагийн шатанд шалгарах юм. 4-р шатанд шалгарсан нэг багийн 4, нийт 16 оролцогч нар зөвхөн Монгол дуу дуулахаараа онцлогтой. Хагас шигшээ тоглолтод нийт 8 оролцогч үлдсэн байх ба багийн 2 оролцогчид тусдаа дуу дуулан хоорондоо өрсөлдөж, ялсан нь финалын шатанд шалгарах юм.

Дөрөвдүгээр шат буюу Монгол дууны шатанд шүүгчид тус бүрдээ багтаа 4 оролцогчидтой ба хоёр шүүгчийн баг нэг өдөр үзүүлбэрээ үзүүлсэн юм. Эхний багийн 4 оролцогчийн үзүүлбэр дууссаны дараа багийн шүүгч 1 оролцогчийг сонгон, дараагийн шатанд тэнцүүлэх ба үлдсэн 3 оролцогчийн дунд үзэгчдийн Санал хураалт нээгдэж, хамгийн өндөр санал авсан 1 оролцогч мөн дараагийн шатанд шалгарсан юм.

Хагас шигшээ дугаар 5-р сарын 2-нд цацагдсан ба шүүгч тус бүр багтаа 2 оролцогчидтой шоуг эхлүүлсэн. Бүх оролцогчид багийн дарааллын дагуу үзүүлбэрээ үзүүлсэн ба баг тус бүрийн үзүүлбэрийн дараа үзэгчдийн Санал хураалт зөвхөн 5 минутын турш нээгдэж, санал хураалтад ялсан оролцогч Финалын шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм.

Эцсийн шатанд баг тус бүрээс 1,1 оролцогч тунан үлдсэн байсан ба эдгээр нь: Отгонбаяр шүүгчийн багаас Болормаа, Болд шүүгчийн багаас Ариунжаргал, Ука шүүгчийн багаас Энгүүн, Ононбат шүүгчийн багаас Өсөхбаяр нар билээ. Эхлээд 4 оролцогч тус бүр өөрсдийн дуугаа дуулсны дараа үзэгчдийн Санал хураалтын шугамын 1-р шат нээгдсэн ба, тэр хооронд оролцогчид шүүгчтэйгээ хамт дуулсан юм. Эхний шатны санал хураалтын дүнгээс хамгийн өндөр санал авсан 2 оролцогч өөрсдийн оригнал (цоо шинэ) дуугаа үзэгчдэд толилуулан үзүүлсний дараа үзэгчдийн санал хураалтын шугам дахин нээгдэж, ялагч тодорсон юм.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Урлагийн мэдээ

Хүрэлхүүгийн бага охин амьдралын нэг шатыг алхлаа

Published

on

By

Монгол улсын гавьяат жүжигчин Хүрэлхүүгийн үзэсгэлэнт бага охин Сүрэн дээд сургуулиа төгсчээ. Тэрбээр олон улсын эрх зүйч хэмээх мэргэжлийг сонгосон аж. Хошин урлагийн салбарт нэр хүндтэйд тооцогдоог Хүрэлхүүгийн том охин Х.Намуун нь бизнесийн салбарт амжилттай орж өөрийн гэсэн брендтэй хүртэл болоод амжсан.

Харин бага охин Х.Сүрэн нь ийнхүү дээд сургуулиа төгссөн нь энэ юм. Сүрэнгийн хувьд эгч Намууныхаа хамтаар аавынхаа найруулсан кинонд дүр бүтээгээд амжсан билээ. Х.Сүрэнгийн хувьд эгчийнхээ араас дагаж загвар, гоо сайхны салбарт хүч үзэх болов уу хэмээх хүлээлт байгаа.

Хааяа нэг рекламны зурагт ороод зургаа авахуулчихаж байгааг нь харахад үнэхээр тийм бололотой юм билээ.

Сүрэн нь өөрийн биеийн галбирыг нуудаггүй нэгэн. Бикини хувцас гэх мэт биеэ харуулсан хувцастайгаа авахуулсан зургуудаа байнга ил тод тавьдаг. Төгс мэт сайхан биетэй хүн тэгэлгүй л яахав. Үүнээс гадна аялал зугаалганд их явдаг юм билээ. Гадаадаар аялан явж буй зургууд нь түүний хаягаар дүүрэн бий.

Мөн өөрийнхөө унадаг уу гэмээр нэгэн машиныг 21 насны төрсөн өдрөөрөө харуулсан бөгөөд Benz үйлдвэрийн E400 хэмээн машин дээр суусан зургаа оруулсан байдаг юм.

Continue Reading

Урлагийн мэдээ

Ононбатын хань Нансалмаа нөхрөө “магтжээ”

Published

on

By

Монголын рок попын ертөнцөд олон жилийн турш өөрийн мэдлэг чадвараа харуулж, өнөөдрийг хүртэл салбартаа амжилттай ажилласаар байгаа эрхэмүүдийн нэг бол яах аргагүй On&Off продакшнаар овоглодог Ононбат билээ. The Voice нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж мундаг продюсер хэвээрээ гэдгээ харуулж чадсан түүнийг үнэлэх хүмүүс маш их бий.

Тэгвэл өнөөдөр Ононбатын насан баяр болж байгаа юм байна. Ононбатын гэргий Нансалмаа ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэж дараах сэтгэгдлийг хүргүүлжээ.

“Миний нөхрийн ухаан чадварыг, мэдлэг оюуныг манайхан сайн мэднэ. Хүмүүсийн мэддэггүйг найзууд нь, хамтрагчид нь сайн мэднэ. Харин би нэвт мэднэ. Хорвоогийн хамгийн романтикуудийн нэг, хорвоогийн том мөрөөдөгчдийн нэг, хорвоогийн түмэн живаа хүмүүсийн сортой зүйрлүүлэх сайн чанартай, том үсгээр эхлэн бичигдэх Хүн. Хүүхдүүддээ ийм хайртай аав ховор.

Эхнэртээ ийм хайртай, халамжтай нөхөр ховор. Ер нь ховор Хүн. Хайрлаж чаддаг, хайр дааж чаддаг, хариуцлага гэдэг үгний мөн чанарыг харуулж чаддаг, зөвхөн ажил мэдлэгээрээ энэ цаг хугацааны оюуны том баялаг бүтээгч болж чадсан Хүн. Хатуу хорвоог зөөллөж өгдөг Хүн. Хайртай чамдаа Тайз дэлгэц, Хөгжим дуу, Компьютер техникийнхээ дээдийг эдлэн бялхаж, party кино баяр хөөрөөр бас байнга бялхаж, сэтгэл итгэл дүүрэн, хөдөлгөөн эрүүл мэнд сайн, Бурханы ивээлд санасан бүхэн нь саадгүй бүтэж явахыг ерөөе. Төрсөн өдрийн мэнд” гэв

Мөн хэдхэн хоногийн өмнө Нансалмаа дараах эргэцүүллийг үлдээсэн юм.

“Нөхөр бид хоёрын ажиглаж, санаа нийлдэг зүйлс олон талдаа. Энэ нь хамт ажилладаг нэг гэр бүлийн хоёрын маргаан гүнзгийрч ширүүн маргаан болдоггүй үндэс нь байх. Бид хоёрын анзаарч байгаагаар зун бүтэн нэг сараар хоцорч ирдэг болсон. Оройтож ирээд оройтож буцаж байгаа.

Намар ба хаврын улирал уртасч зун, өвөл хавчигдагдаад байгаа анзаарагдсан. Өнөөдөр нар буцдаг өдөр гэж одон орон судлалаар тогтоогдсон өдөр. Гэхдээ манай нар яг өнөөдөр бол зун дөнгөж эхэлж байхад юу хийсэн гэж буцах болж байна хэхэ. Харин жилийн хамгийн урт өдрийн мэндийг хүргэнгээ урт насал удаан жаргахыг бүгдэд нь ерөөе.”

Continue Reading

Урлагийн мэдээ

Эрэгтэй хүүхэд 60 хүртлээ томоождоггүй гэдгийн тод жишээ Бажид баяр хүргэе!

Published

on

By

Люмино хамтлагийн гишүүн Бажигийн төрсөн өдөр болж байна.

“Өнөөдөр Хөдөлмөрийн баатар, соёлын гавъяат зүтгэлтэн, ард түмний гавъяат, Минт-ийн элч төлөөлөгч дуучин, алтан гадас одонт Бажигийн төрсөн өдөр.

Өнөөдөр тэр 100-н талыг буюу 50 насыг зооглож байна. Буянтай буурайдаа олон жил биднийгээ тайз болон дэлгэцээр баясгаж байгаад нь талархаж, зөвхөн хайрын үгс илгээх өдөр.

Эрэгтэй хүүхэд 60 хүртлээ томоождоггүй, хөдөлгөөнтэй байдааааг гэдгийн хамгийн тод томруун жишээ болон явж байгаа хүмүүн билээ. МУСТА Baji Batkhishig-даа зүрх илгээе”

Baji&Yalalt

Люмино хамтлаг нь албан ёсоор 1998 онд MC,Skitzo,Baji,Хөлгөө,Чинзоо гэсэн 5 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулагдасан. 2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдхүүнтэй болж өөрчлөгдсөн. 2013 оноос хамтлагийн бүрэлдэхүүнд DJ Zolo орж ирснээр Люмино хамтлаг нь албан ёсоор 4 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Монгол улсад Хипхоп урсгалыг олонд таниулж хүмүүсийн хүртээл болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хамтлаг юм. Тэдний анхны ХИТ дуунууд нь хайрын өнгө аясыг илүүтэйгээр тусгаж байснаараа нийт сонсогчдыг хипхоп сонсоход нөлөөлсөн гэж үздэг.

Тэдний 1999 оноос хойш хийсэн дууны дугаралтууд өнөөдөрч гэсэн сонсоход чанарын шаардлага хангасан хэвээр байгаагаас харвал маш чанарлаг зүйлсийг анхнаасаа төлөвлөж хийж ирсэн нь харагддаг. Монголд ‘sample’ гэдэг зvйлийг утгаар нь ашигласаар ирсэн хипхопын үндсэн урсгалын (mainstream) хамтлаг юм. Тэдний эхний дуунуудаас авхуулаад өнөөдрийг хүртэл гарч байгаа ихэнх дуунуудыг МС продюсерлэж, хөгжмийг Бат-Эрдэнэ (Аранза) нар хамтран хийж ирсэн. Тэд дууг 2 сувгаар хийдэг. Продюсер МС-гийн хэсэгт ихэнх дуу багтдаг бол Анхаа, Бажи мөн бие даан дуунуудыг хийж эхэлсэн байдаг.

Хүнийх, Тайван, Заримдаа, Шөнө дунд цас орж байна! гэсэн дуунуудыг энд дурьдаж болно. 1999-2006 оныг хүртэл уран бүтээлийн идэвхтэй үед байж 5 бие даасан студийн цомог, “Танихгүй охины захидал” уран сайхны кино, 30 орчим видео клип, 20 гаран бие даасан тоглолтыг хийсэн байдаг. Люмино+Аранза+Даваахай (Zaya’sh) энэ 3 тухайн үедээ нэргүй л болохоос Label компаны хэмжээнд гар нийлэн ажиллаж дорвитой бүтээлүүдийг үйлдвэрлэдэг байсныг тэдний дээх нь үеийн бүтээлүүдээс харж болно.

Тэд энэ хугацаанд Монголын хөгжмийн дээд шагнал болох “Пентатоник”-ийн цомыг 4 удаа хүртжээ. 2008 оноос хамтлагийн гишүүд бие даасан уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд Анхаа “Cuthberth” гэсэн нэрээр Модерн Номадстай хамтарсан чиллаут стилийн хөгжмийн цомог гаргаж, 2009 оноос МС өөрийн соло реп дуунуудыг сонсогчдод хүргэж, өндөр үнэлэлт авсанаар 2011 онд Platinum beatz, Romantic beatz гэсэн бие даасан студийн хос цомог гаргаж, “The Secret of rap” нэртэй орчин цагийн хөгжмийн тухай номыг өөрөө бичиж редактор хийн гаргасан байдаг.

Мөн 2009 оноос Бажи соло “rnb” дуунуудыг хийж олны сонорт хүрч эхэлсэн. 2012 оноос Люмино хамтлагийн уран бүтээл эргэн идэвхжсэн ба “Хэмнэл нэрэгч” хэмээх төсөл хэрэгжүүлж, аялан тоглолт болон шинэ дуунуудыг үйлдвэрлэсээр байна.

Continue Reading

Онцлох мэдээ