Connect with us

Урлагийн мэдээ

Дуулж чаддаггүй нь дуучин болдог, Дуучин нэгэн нь дуулахаа больдог гэх мөртүүд учиртай

Published

on

…Дуулж чаддаггүй нь дуучин болдог
Дуучин нэгэн нь дуулахаа больдог… гэх мөртүүд гавьяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяагийн 1990-ээд оны дунд үед дуулсан нэгэн дуунд бий. Үнэндээ энэ дууны үгийг бүтнээр нь авч үзвэл, түүний сэтгэлийн өнгө хийгээд хэлэхийг хүссэн олон зүйлийг мэдэрнэ. Тухайн цагт монголын рок попын ертөнцөд тоотой хэдхэн хамтлаг, дуучин байсныг ч хэлэх үү.

Орцны хамтлаг олноор төрж, болсон болоогүй дуу зохиогоод л реп бүжиг энэ тэрээр өрсөлдөөд эхэлсэн нь поп хатагтайд таалагдаагүй бололтой. Мөн дуучин болох хүсэлтэй хүүхдүүд янз бүрийн уралдаан тэмцээнд оролцоод л утгыг нь ч бараг мэдэхгүй шахам гадаад үгээр хамтлагаа нэрийдэж, рок попын ертөнцөд хөл тавихаар зүтгэсэн нь нууц биш. Мэдээж хэрэг, өөрийн гэсэн орон зайг бий болгохоор шамдаж яваа эмэгтэй уран, бүтээлчдийн дунд ч тодорхой хэмжээний өрсөлдөөн байсан биз.

Энэ ч утгаараа, нэгэн үе бүтэлгүй дурлалаас өгсүүлээд зам зуурын учрал, дурлалын романс, амьдралын алдаа оноогоо дуулдаг байсан Б.Сарантуяа ийн өрсөлдөгчиддөө зориулж дээрхи дууг бичүүлсэн байж болох талтай. Үнэндээ түүний дуунуудаас амьдрал, хайр дурлап гээд бүхий л асуудлыг нь мэдэх боломжтой юм чинь. Амьдралаа дуулах “хоббитой” гэдгээ дуучин бүсгүй ч өөрөө хүлээн зөвшөөрсөн юмдаг. Түүний “мөнхийн өрсөлдөгч” хэмээгдсэн гавьяат жүжигчин Т.Ариунаа ч тухайн үед өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн дуунуудыг бичүүлдэг байлаа.

Өрсөлдөгч хэмээн нэгэн хэсэг олон зүйлс сонсогддог байлаа.

/Харин одоо хэр нь үүндээ гэмшиж явдаг төдийгүй түүнтэй жаргал зовлонгоо хуваалцдаг сайн найзууд гэж хэн бүхэнд итгүүлэхийг хүсдэг.сурв/. Үүгээр ч зогсохгүй, Б.Сарантуяагийн дуулсан “Мартья” дууны нэрийг эсрэгцүүлэн “Мартахгүй” нэртэй дуу бичүүлэх маягаар хэрэндээ л өрсөлддөг байж. Энэ ч яахав, угаасаа цагийн шапгуурт хоёулаа тунаж үлдсэн төдийгүй өнөө хэр нь рок попын ертөнцийг өнгөлж яваа шилдэг уран бүтээлчид болсон. Тэгвэл өнөөдрийн рок попын ертөнц ямархуу хөгжилд хүрсэн, цар хүрээгээ тэлсэн, урсгал чиглэл нь нэмэгдсэнийг хэн хүнгүй л мэдэж байгаа.

Баруун зүүнгүй хуулж, баахан дуураймал дуучид гарч ирээд хөл толгой нь мэдэгдэхгүй бужигналдаж явсаар эцэстээ хэн чадвартай, бас урлагт хайртай нь тунаж үлдэх биз. Өмнөхөө бодвол бас ч гэж гайгүй байна аа, одоо. Хуулбар дуугаараа танигдаж, хувцас ч гэхэд хэцүүхэн эд өмсч зүүсэн охид хөвгүүдээс замын дунд үлдэх нь үлдэж, урагшлах нь урагшилсаар яваа. Нэг хэсэг намжмап байсан дуу хуурын тэмцээн уралдаан ч сүүлийн үед эрс нэмэгдэж, живхнээсээ салаагүй цэцэрлэгийн жаалуудаас эхлээд таяг тулсан эмээ, өвөө нар хүртэл дуучин болохоор шамдаж буй.

Харин нийтийн, рок поп дууны уралдаанаас тодорсон мөнөөх авьяастнууддаа ялагч нэр зүүж, шагнал урамшууллаар “дарсан” хойноо таг мартчихдаг жаахан гажиг “систем” манай урлагт бий. Цаадуул нь ч “Урлаг бол миний амьсгалах агаар. Түүнгүйгээр амьдарч чадахгүй” гэж ирээд л уйлах нь халаг юм болж гарч ирчихээд ганц нэг дуу дуулаад л “Оддын өвчин”-д нэрвэгдээд гүн “хордлого” болчихдог гэмтэй. Өмсч зүүхээ анхаараад өөрийг нь үргэлж фэнүүд дагаж, хэвлэлийн баатар болж явахыг туйлаас хүсэн мөрөөддөг ахархан бодолтой одонцоруудыг “эмчлэх” тун ч хэцүү юм билээ.

“МN-25 дугаар суваг’’ телевизээс зохион байгуулдаг “Макing the band” шоу нэвтрүүлгээс “Аnemonе”, “Ехtасу” нэртэй хоёр ч хамтлаг төрсөн. “Аnemonе” хамтлагийн продюссерээр “UP music” продакшны захирал, “Харанга” хамтлагийн хөгжимчин, ая зохиогч, гавьяат жүжигчин, дуучин Б.Чулуунбат. Хатуухан ааштай продюссерийнхээ ачаар тэд нэлээд хэдэн дуу дуулсан ч уран бүтээлдээ тэр бүр анхаараад байдаггүй гэх. Харин телевизийн нэвтрүүлэг хэсч, энд тэнд ярилцлага өгөөд л өөрсдийн нэртэй нисэх онгоцтой болохыг мөрөөдөж буйгаа олонд мэдэгдүүлэхийн тулд хэдийд ч хамаагүй цугладаг идэвхтэй охид.

Үүнээс гадна “Univers best songs-2009” наадмын ялагч Ч.Цэлмүүн гэдэг охин хатуу шалгуураар шүүгдэж, дуучин нэрийг зүүчихээд зүгээр л уйдаагаа гаргах гэж энэ нэвтрүүлэгт оролцсон мэт сэтгэгдэл бусдад төрүүлээд одсон. Кино, жүжгийн хэдэн дуу дуулж, ганц цомог гаргачихаад л “Би урлагаас уйдаж байна. Од байхаас залхаж байна. Одоо хуучин Цэлмүүн надад үгүйлэгдэж байна” гэж ирээд л сүржигнэв. Урлаг түүнийг өөрийгөө танихгүй болтол нь өөрчлөөд бүр залхаасан юм байх аа.

Угтаа бол, урлагийн ачаар олонд танигдсан түүнд өмнөх Цэлмүүнээ хэн байсныг санах хүртлээ өөрчлөгдөхөд “Оддын өвчин”-өөс гадна “Би дуучин болчихлоо” гэж өөртөө сэтгэл ханасан их зан л нөлөөлсөн байх. Хэн юугаа хийх нь хувь хүний асуудал гээд үүнийг орхиё. Уран бүтээлд нь зөвлөж, туслах, чиглүүлж өгөх продюссер байхгүй учраас менежмент дутагдаад шантардаг биз. Энэ мэтээр энд тэндхийн студи продакшнаас төрсөн дуучид ч цагийн аясаар алга болдог нь мөн л продюссертэй холбоотой асуудал. “Продюссер бол мөнгө цацаад тэтгэж суудаг хүн биш.

Харин тухайн уран бүтээлийг хийхээс нь өгсүүлээд олонд хүргэх хүртэл бүх зүйлийг нарийн тооцож ажилладаг хүнийг хэлнэ” гэж нэгэн найруулагч хэлсэн байдаг. Тэгвэл сүүлийн үед нэлээд хэдэн дуучдыг төрүүлж, “од үйлдвэрлэдэг машин” хоч аваад буй “В” продакшны захирал, төрийн соёрхолт Д.Болд чамгүй сайн продюссер гэдгээ харуулсан. Авиа гаргах төдийд л дуу болгоод хувиргачих чадалтай техник технологи, менежмент сайтай продюссер байхад л өнөөдөр хэнбугай нь ч дуучин болох боломжтой. Гэхдээ зарим нь ч арай дэндэж байна аа.

Дуулсан дууг нь больё гэхэд дуучных нь хоолой гэж авах юм алга. Өмнөөс нь бараг хоолойгоо засчихмаар санагддаг сөөнгө хоолойтой хүмүүс дуучин болчихсон жишээ зөндөө л бий. Нийтийн дуучдын холбооны тэргүүн гэгддэг гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнийг сөөнгө хоолойтой гэж хэдэн жил хэвлэлээр чичилсэн нь одоо юу ч биш.

Тэрнээс ч илүү сөөнгө, хахир хоолойтой дуучид олон гарч ирсэн юм чинь. Мань эр нийтийн дууны ертөнцөд гарч ирж буй залуу уран бүтээлчдийн продюссерээр ажиллаж, чамлахааргүй мөнгө салгасаар нэлээд хөлжсөн. Хажуугаар нь бас энд тэнд халтуур хийх юм уу, хааяахан бас хуучин дуунуудаараа тоглолт хийгээд халаасаа түнтийлгэнэ. Хоёр жилийн өмнө Ирланд улсад сурахаар одсон ч хааяа нэг дуучдын тоглолт зохион байгуулах гээд ирчихнэ ээ, бас. За, тэгээд гайгүйхэн шиг менежменттэй продюссер хайсан дуучид цаагуур чинь зөндөө л дөө.

Хөөрхийс, урлагтаа хайртай болохоороо л ингэж уйгагүй явдаг юм гэсэн. Зарим нь яахав ээ, заавал дуучин байх апбагүй. Өөрийнхөө хүссэн чиглэлээр ажиллахын хажуугаар ганц хоёр дуу бичүүлж, цомог гаргаад тоглолт хийх завтай байхад л хангалттай гэж үздэг. Түүнээс биш өдөр шөнөгүй “Урлаг” гэж яриад дуулж хуурдаад явахыг хүсэхгүй юм байх. Тийм хүмүүст продюссер ч хэрэггүй гэдэг нь мэдээж. Тэгвэл дуу бичиж, кпип хийдэг студи продакшнуудын хувьд байнга хамтарч ажилладаг уран бүтээлчид гэж байхаас бус, өөрсдөө продюссерлэнэ гэсэн ойлголт ховор.

Цомог гаргах, тоглолт хийх ажилд нь тусалсан болоод л хэдэн төгрөг сапгачих санаатай яваа тэдний хувьд жинхэнэ уран бүтээлч сэтгэлгээ мартагдсан гэж хэлж болохоор. Ийм учраас дуучид бүх ажлаа өөрөө зохицуулах гэж гүйгээд юун тэр менежмент манатай явж байгаатай цөөнгүй удаа таарсан даа.

Шинэ цомог, тоглолтын суртапчилгаа, зохион байгуулалт, имиж стиль, хөрөнгө мөнгөө өөрсдөө л шийднэ. Зарим нэг ажлыг нь гүйцэтгэсэн хүмүүс түр хугацаанд. хөлсөөр ажиллаж байгаа болохоор тэгтлээ их шамдаж гүйгээд байхгүй. Энэ мэтээр “төөрсөн” дуучид, төөрөлдсөн продакшнууд олширсон уу гэхээс биш цөөдөөгүй нь лав. Продюссер байхгүй, менежмент гэж юу байдгийг ч мэдэхгүй “нусгай” дуучид “Манай рок попын урлаг хөгжиж байна. Гэхдээ тэр барууны дуучидтай харьцуулж болохгүй. Яагаад гэвэл, тэд чинь лаг техник технологитой байхгүй юу” гэж мэдэмхийрэх нь бий. Яг үнэндээ бол тэр алдартай хамтлаг, дуучид чинь чадаптай, сайн продюссерийн ачаар л дэлхий нийтэд танигдсан юм шүү дээ.

Тэр ч утгаараа, гаргасан цомог нь өндөр борлуулапттай, тоглолт нь үзэгч ихтэй байдаг юм. Уран бүтээлээс гадна хэлж ярих, апхах гишгэх, өмсч зүүх, үерхэж нөхөрлөхөө хүртэл продюссерээр заапгаж, тодорхой менежментийн дагуу ажилласны хүчээр л тэд нэрд гардаг. Мэдээж, насан туршдаа тэгж “мөнгөний боол” мэт амьдарч, утсан хүүхэлдэй шиг бүхнээ заалгахгүй. Харин энэ бүхнийг мэдэхгүй байж цээжээ дэлдсэн одонцруудад бусдын бүтээлийг хуулбарлаж, хүүхэлдэй шиг дуурайх нь таалагдаад байгаа бол урлагт удаан тэсч чадахгүй байх даа.

Р.Есүй
Эх сурвалж: “Үндэсний мэдээ”

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Урлагийн мэдээ

Хүрэлхүүгийн бага охин амьдралын нэг шатыг алхлаа

Published

on

By

Монгол улсын гавьяат жүжигчин Хүрэлхүүгийн үзэсгэлэнт бага охин Сүрэн дээд сургуулиа төгсчээ. Тэрбээр олон улсын эрх зүйч хэмээх мэргэжлийг сонгосон аж. Хошин урлагийн салбарт нэр хүндтэйд тооцогдоог Хүрэлхүүгийн том охин Х.Намуун нь бизнесийн салбарт амжилттай орж өөрийн гэсэн брендтэй хүртэл болоод амжсан.

Харин бага охин Х.Сүрэн нь ийнхүү дээд сургуулиа төгссөн нь энэ юм. Сүрэнгийн хувьд эгч Намууныхаа хамтаар аавынхаа найруулсан кинонд дүр бүтээгээд амжсан билээ. Х.Сүрэнгийн хувьд эгчийнхээ араас дагаж загвар, гоо сайхны салбарт хүч үзэх болов уу хэмээх хүлээлт байгаа.

Хааяа нэг рекламны зурагт ороод зургаа авахуулчихаж байгааг нь харахад үнэхээр тийм бололотой юм билээ.

Сүрэн нь өөрийн биеийн галбирыг нуудаггүй нэгэн. Бикини хувцас гэх мэт биеэ харуулсан хувцастайгаа авахуулсан зургуудаа байнга ил тод тавьдаг. Төгс мэт сайхан биетэй хүн тэгэлгүй л яахав. Үүнээс гадна аялал зугаалганд их явдаг юм билээ. Гадаадаар аялан явж буй зургууд нь түүний хаягаар дүүрэн бий.

Мөн өөрийнхөө унадаг уу гэмээр нэгэн машиныг 21 насны төрсөн өдрөөрөө харуулсан бөгөөд Benz үйлдвэрийн E400 хэмээн машин дээр суусан зургаа оруулсан байдаг юм.

Continue Reading

Урлагийн мэдээ

Ононбатын хань Нансалмаа нөхрөө “магтжээ”

Published

on

By

Монголын рок попын ертөнцөд олон жилийн турш өөрийн мэдлэг чадвараа харуулж, өнөөдрийг хүртэл салбартаа амжилттай ажилласаар байгаа эрхэмүүдийн нэг бол яах аргагүй On&Off продакшнаар овоглодог Ононбат билээ. The Voice нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж мундаг продюсер хэвээрээ гэдгээ харуулж чадсан түүнийг үнэлэх хүмүүс маш их бий.

Тэгвэл өнөөдөр Ононбатын насан баяр болж байгаа юм байна. Ононбатын гэргий Нансалмаа ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэж дараах сэтгэгдлийг хүргүүлжээ.

“Миний нөхрийн ухаан чадварыг, мэдлэг оюуныг манайхан сайн мэднэ. Хүмүүсийн мэддэггүйг найзууд нь, хамтрагчид нь сайн мэднэ. Харин би нэвт мэднэ. Хорвоогийн хамгийн романтикуудийн нэг, хорвоогийн том мөрөөдөгчдийн нэг, хорвоогийн түмэн живаа хүмүүсийн сортой зүйрлүүлэх сайн чанартай, том үсгээр эхлэн бичигдэх Хүн. Хүүхдүүддээ ийм хайртай аав ховор.

Эхнэртээ ийм хайртай, халамжтай нөхөр ховор. Ер нь ховор Хүн. Хайрлаж чаддаг, хайр дааж чаддаг, хариуцлага гэдэг үгний мөн чанарыг харуулж чаддаг, зөвхөн ажил мэдлэгээрээ энэ цаг хугацааны оюуны том баялаг бүтээгч болж чадсан Хүн. Хатуу хорвоог зөөллөж өгдөг Хүн. Хайртай чамдаа Тайз дэлгэц, Хөгжим дуу, Компьютер техникийнхээ дээдийг эдлэн бялхаж, party кино баяр хөөрөөр бас байнга бялхаж, сэтгэл итгэл дүүрэн, хөдөлгөөн эрүүл мэнд сайн, Бурханы ивээлд санасан бүхэн нь саадгүй бүтэж явахыг ерөөе. Төрсөн өдрийн мэнд” гэв

Мөн хэдхэн хоногийн өмнө Нансалмаа дараах эргэцүүллийг үлдээсэн юм.

“Нөхөр бид хоёрын ажиглаж, санаа нийлдэг зүйлс олон талдаа. Энэ нь хамт ажилладаг нэг гэр бүлийн хоёрын маргаан гүнзгийрч ширүүн маргаан болдоггүй үндэс нь байх. Бид хоёрын анзаарч байгаагаар зун бүтэн нэг сараар хоцорч ирдэг болсон. Оройтож ирээд оройтож буцаж байгаа.

Намар ба хаврын улирал уртасч зун, өвөл хавчигдагдаад байгаа анзаарагдсан. Өнөөдөр нар буцдаг өдөр гэж одон орон судлалаар тогтоогдсон өдөр. Гэхдээ манай нар яг өнөөдөр бол зун дөнгөж эхэлж байхад юу хийсэн гэж буцах болж байна хэхэ. Харин жилийн хамгийн урт өдрийн мэндийг хүргэнгээ урт насал удаан жаргахыг бүгдэд нь ерөөе.”

Continue Reading

Урлагийн мэдээ

Эрэгтэй хүүхэд 60 хүртлээ томоождоггүй гэдгийн тод жишээ Бажид баяр хүргэе!

Published

on

By

Люмино хамтлагийн гишүүн Бажигийн төрсөн өдөр болж байна.

“Өнөөдөр Хөдөлмөрийн баатар, соёлын гавъяат зүтгэлтэн, ард түмний гавъяат, Минт-ийн элч төлөөлөгч дуучин, алтан гадас одонт Бажигийн төрсөн өдөр.

Өнөөдөр тэр 100-н талыг буюу 50 насыг зооглож байна. Буянтай буурайдаа олон жил биднийгээ тайз болон дэлгэцээр баясгаж байгаад нь талархаж, зөвхөн хайрын үгс илгээх өдөр.

Эрэгтэй хүүхэд 60 хүртлээ томоождоггүй, хөдөлгөөнтэй байдааааг гэдгийн хамгийн тод томруун жишээ болон явж байгаа хүмүүн билээ. МУСТА Baji Batkhishig-даа зүрх илгээе”

Baji&Yalalt

Люмино хамтлаг нь албан ёсоор 1998 онд MC,Skitzo,Baji,Хөлгөө,Чинзоо гэсэн 5 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулагдасан. 2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдхүүнтэй болж өөрчлөгдсөн. 2013 оноос хамтлагийн бүрэлдэхүүнд DJ Zolo орж ирснээр Люмино хамтлаг нь албан ёсоор 4 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Монгол улсад Хипхоп урсгалыг олонд таниулж хүмүүсийн хүртээл болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хамтлаг юм. Тэдний анхны ХИТ дуунууд нь хайрын өнгө аясыг илүүтэйгээр тусгаж байснаараа нийт сонсогчдыг хипхоп сонсоход нөлөөлсөн гэж үздэг.

Тэдний 1999 оноос хойш хийсэн дууны дугаралтууд өнөөдөрч гэсэн сонсоход чанарын шаардлага хангасан хэвээр байгаагаас харвал маш чанарлаг зүйлсийг анхнаасаа төлөвлөж хийж ирсэн нь харагддаг. Монголд ‘sample’ гэдэг зvйлийг утгаар нь ашигласаар ирсэн хипхопын үндсэн урсгалын (mainstream) хамтлаг юм. Тэдний эхний дуунуудаас авхуулаад өнөөдрийг хүртэл гарч байгаа ихэнх дуунуудыг МС продюсерлэж, хөгжмийг Бат-Эрдэнэ (Аранза) нар хамтран хийж ирсэн. Тэд дууг 2 сувгаар хийдэг. Продюсер МС-гийн хэсэгт ихэнх дуу багтдаг бол Анхаа, Бажи мөн бие даан дуунуудыг хийж эхэлсэн байдаг.

Хүнийх, Тайван, Заримдаа, Шөнө дунд цас орж байна! гэсэн дуунуудыг энд дурьдаж болно. 1999-2006 оныг хүртэл уран бүтээлийн идэвхтэй үед байж 5 бие даасан студийн цомог, “Танихгүй охины захидал” уран сайхны кино, 30 орчим видео клип, 20 гаран бие даасан тоглолтыг хийсэн байдаг. Люмино+Аранза+Даваахай (Zaya’sh) энэ 3 тухайн үедээ нэргүй л болохоос Label компаны хэмжээнд гар нийлэн ажиллаж дорвитой бүтээлүүдийг үйлдвэрлэдэг байсныг тэдний дээх нь үеийн бүтээлүүдээс харж болно.

Тэд энэ хугацаанд Монголын хөгжмийн дээд шагнал болох “Пентатоник”-ийн цомыг 4 удаа хүртжээ. 2008 оноос хамтлагийн гишүүд бие даасан уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд Анхаа “Cuthberth” гэсэн нэрээр Модерн Номадстай хамтарсан чиллаут стилийн хөгжмийн цомог гаргаж, 2009 оноос МС өөрийн соло реп дуунуудыг сонсогчдод хүргэж, өндөр үнэлэлт авсанаар 2011 онд Platinum beatz, Romantic beatz гэсэн бие даасан студийн хос цомог гаргаж, “The Secret of rap” нэртэй орчин цагийн хөгжмийн тухай номыг өөрөө бичиж редактор хийн гаргасан байдаг.

Мөн 2009 оноос Бажи соло “rnb” дуунуудыг хийж олны сонорт хүрч эхэлсэн. 2012 оноос Люмино хамтлагийн уран бүтээл эргэн идэвхжсэн ба “Хэмнэл нэрэгч” хэмээх төсөл хэрэгжүүлж, аялан тоглолт болон шинэ дуунуудыг үйлдвэрлэсээр байна.

Continue Reading

Онцлох мэдээ