Connect with us

Сайхан Түүхүүд

МҮОНРТ хуулиа барьж ажиллана уу!

Published

on

МҮОНТВР хуулийнхаа дагуу хөтөлбөртөө дараах бодлогыг баримталж ажиллах ёстой. Өнөөдөр хуулиа сахиж чадаж байна уу?Европын холбоо болон бусад улс орны нийт 11 ЭСЯ-наас хэвлэлийн хурал хийхэд МҮОНТВ очоогүй.

Гэсэн атлаа Оросын ЭСЯ сэтгүүлчдийг хүлээж авахад очсон, РЦНК дээр болсон уулзалтад мөн очсон. Өнөөдөр Жуковын талбайд болж буй жагсаалыг бас сурвалжиллаа. ХУУЛИА БАРЬЖ АЖИЛЛАНА УУ!!!

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Сайхан Түүхүүд

Тэр эмээтэй ууртай жолооч таараад орхиод явсан бол яах байсан бол

Published

on

By

Та бүхэнд АНУ-ын томоохон метрполитан хот болох Нью-Йорк хотын таксинд явдаг нэгэн жолоочийн бичсэн зүйлийг хүргэж байна.

“Дуудлага өгсөн хаягийн дагуу байрны гадаа ирмэгц сигналдлаа. Хэдэн минут хүлээсний дараа дахин сигналдав. Орой ээлжийн хамгийн сүүлчийн дуудлага байсан тул орхиод явчихмаар байсан ч яагаад ч юм машинаанаасаа буун байшинд дөхөж очоод хаалгыг нь аажуухан тогшлоо.

“Жоохон хүлээзнээрэй одоохон” хэмээн сулхан хоолойгоор хөгшин эмээ хариуллаа. Ямар нэг зүйлийг шалан дээгүүр чирэх нь сонсогдоно. Нэлээн удсаны эцэст 90 гаруй насны жижигхэн эмээ миний урд хаалга онгойлгон гарч ирэв. Эрээн судалтай даашинз, торон гивлүүртэй жижиг малгай өмссөн тэр яг л 40-өөд оны киноноос гараад ирэв үү гэмээр санагдаж байлаа. Түүний хажууд жижигхэн чемодан байх бөгөөд гэрийг нь ажвал сүүлийн хэдэн жил хүн амьдраагүй болов уу гэлтэй бүх тавилгыг нь даавуугаар бүтээсэн байх юм. Ханан дээр ямар ч цаг байсангүй, шүүгээ болгоны тавиур хов хоосон.

– Миний чемоданыг гаргаж өгөхөд туслаач гэж тэр хэлэв. Би чемоданыг нь машинд хийчихээд буцаж ирж эмээг түшихэд тэрээр надаас зөөлхөн сугадаж зугуухан алхсаар машинд суув. Эмээг надад баярлаж талархахад нь ” Зүгээр дээ, би үйлчлүүлэгчидээ өөрийнхөө ээжийг амьд байсан бол халамжлах байснаар л халамжлахыг хичээдэг юм” гэж хариулав.

– Өө тиймүү. Ёстой сайн хүү байна. Энэ миний очих хаяг, хотын төвөөр дамжин очиж болох уу?

– Хотын төвөөр дамжина гэвэл нилээд тойрч очих байхдаа эмээ

– Зүгээр зүгээр. Би асрамжийн газар луугаа очиж байгаа болохоор яараагүй ээ.

Би толиндоо түүнийг харлаа. Түүний харцан дахь оч хэдий унтарчээ. Гэвч тэрээр ямар нэг зүйлд итгэлтэй байх бөгөөд түүний нүднээс зөөлөн туяа цацарч байлаа.

– Гэр бүлээс минь үлдсэн хүн байхгүй хэмээн зөөлөн хоолойгоор хэлээд эмч нар намайг удаан амьдрахгүй гэж хэлсэн хэмээн үргэлжлүүлэхэд нь би таксины тоолуураа аажуухан унтраалаа.

– Ямар замаар явах уу хоёулаа хэмээн би түүнээс асуулаа. Шөнийн туршид бид 2 хотоор зугаалж тэр нэгэн цагт лифт ажилуулагчаар ажиллаж байсан газраа, нөхөртэйгээ анх суусны дараа амьдарч байсан дүүргээ зааж өгч билээ. Мөн тавилгын дэлгүүрийн урд түр зогсохыг гуйлаа. Түүнийг жоохон охин байхад тэнд бүжгийн заал байдаг байсан бөгөөд тэрээр бүжгийн дугуйланд нь явдаг байжээ. Зарим үед намайг ганц нэг байшингийн урдууд аажуухан явахыг гуйх бөгөөд ямар нэг бодолд автан чимээгүйхэн тэдгээр байшингууд руу ширтэнэ. Гүн харцны цаана ямар дурсамж нуугдаж байгаа нь шигүү ойг алсаас харахад нууцлаг бөгөөд сүрдмээр байдагтай адил санагдана. Үүр цайж нарны туяа багахан туяарч эхлэхэд тэрээр гэнэт:

– Би их ядарч байна. Явъя даа хэмээлээ.

Бид 2 түүний заасан хаяг руу юу ч ярилгүй чимээгүйхэн явцгаав. Намхан цагаан байшингийн гадаа ирмэгц 2 сувилагч түүнийг тосон авахаар гарч ирэн түүнийг тун анхаарал болгоомжтой түшиж хөдөлгөөн бүрийг нь ажиглана. Намайг машины араас түүний чемоданыг гаргаж байх хооронд тэрээр аль хэдий тэргэнцэр дээрээ суужээ.

– Чамд хэдийг өгөх билээ хэмээн түрийвчээ онгойлгон асуув.

– Хэд ч хэрэггүй ээ эмээ.

– Амьдрахад чинь мөнгө хэрэгтэй шүү дээ…

– Өөр зөндөө зорчигч байгаа гэж хэлээд өөрийн эрхгүй би түүнийг тэвэрч билээ. Тэр намайг өөрийнхөө хэмжээнд тун чанга тэвэрсэн.

– Өнөөдөр чи надад жаргалтай мөчийг бэлэглэлээ. Баярлалаа гэж тэрээр гараас минь атган хэлээд 2 сувилагчийн хамт өглөөний манан дунд уусан ууссаар асрамжийн газар луугаа орлоо . Ард минь хаалга хаагдах чимээ сонсогдлоо. Энэ бол амьдралын төгсгөл, амьдралын хаалга хаагдаж байгаагийн чимээ байсан юм.

Ямар ч зорчигч авалгүйгээр зорилгогүй хаашаа ч хамаагүй гүн бодолд автан явсаар л байлаа. Бүхэл өдрийн туршид ямар нэг зүйл ярихыг хүссэнгүй. Эмээ дээр ууртай нэгэн жолооч таараад түүнийг хүлээж тэсэлгүй орхиод явсан бол яана? Би машинаасаа буулгүй сигналдчихаад яваад өгсөн бол яана?

Би амьдралдаа хэзээ ч ийм чухал зүйлийг хийж байгаагүй юм билээ. Бидний анзааралгүй орхисон, тэвчилгүй хаясан, чухалд тооцолгүй өнгөрөөсөн аливаа нэгэн зүйл хэн нэгний хувьд ямар чухал, ямар үнэ цэнэтэй, ямар жаргалтай зүйлд хувирдагийг бид мэдэхгүй…” гэсэн юм.

Continue Reading

Сайхан Түүхүүд

Г.Эрдэнэчимэг гомдол гаргаж байгаагаа мэдэгдлээ

Published

on

By

Дуучин Эрдэнэчимэг нэр бүхий сайтуудын эсрэг гомдол гаргаж байгаагаа мэдэгдэв.

Дуучин маань:

“БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 2-р ХЭЛТЭСТ 2022-06-24нд

Г.Эрдэнэчимэг миний бие нэр бүхий сайт, пэйж хуудас, хувь хүмүүсийг Эрүүгийн хуулийн 13-р зүйлийн 14т заасан гэмт хэргийг үйлдэж нэр хүндэд халдан илт худал мэдээлэлийг ярилцлага өгсөн мэтээр олон нийтэд тараан, хандалт авах хэрэгслэлээ болгон хувь хүний үзэл бодлыг өөрийн дураар зохион гүтгэн удаа дараа доромжилж байгаад гомдолтой байгаа тул өргөдөлгаргаж өглөө! Хамгийн сүүлд 2020оны 1 сард C1 тв “Алганы хээ” нэвтрүүлэгт ярилцлага өгсөн байдаг.” гэжээ.

Continue Reading

Сайхан Түүхүүд

Баячууд, дарга нар гэрийн үйлчлэгчээрээ Филиппин ажиллуулдаг шалтгаан нь энэ гэх юм

Published

on

By

Bold Tovuu:

“Манай баячууд, дарга нар гэрийн үйлчлэгч, хүүхэд харагчаар Филиппин хүүхнүүдийг их ажлуулдаг. Анх цалин $500 байсан одоо $1000 гарсан гэсэн. Тэдний англи хэл ч гэж юу байхав. Ийм цалингаар дээд сургуулийн мундаг англи хэлтэй, бүр тооны багшийг хөлсөлж болмоор юм шиг санагддаг.

Тэгсэн хамгийн гол нь гэр орны таагүй дотоод уур амьсгал, харилцаагаа гадагшаа алдахгүй гэж ингэдэг гэхийн” гэжээ.

Харин Happyflower-ийнхон ийнхүү дүгнэлт бичсэн байдаг юм.

“Филиппин үйлчлэгч үү? Монгол үйлчлэгч үү?

Монголд өнөөдөр 10 мянган айл гэрийн үйлчлэгчтэй байна. Үүнээс 4000 нь филиппин үйлчлэгч байдаг ажээ. Монголчуудыг бодвол үг дуугардаггүй, юм “туудаггүй”, ажилсаг, байнгын чөлөө гуйгаад байдаггүй, дээрээс нь харьцаа сайтай, хамгийн гол нь англи хэлтэй болохоор хүүхдүүд хэл сурна гэж манайхан ихээр сонгодог гэнэ. Хэдий сайн чанаруудтай ч өөр зан заншил, өөр хэв маяг, ямар нэг шашны урсгал гээд цаг хугацаа өнгөрөх тусам монгол хүнтэй хамт өсөөгүй хүүхэд филиппин ёс заншлаар хүмүүжиж байна.

Манайхан гэрийн үйлчлэгчийн ажлыг зарцын ажил гэж ойлгодог. Энэ бол гэрийн эзэгтэйн тэр тусмаа эхнэр хүний ажил. Заавал баячууд гэрийн үйлчлэгчтэй байдаг гэсэн ойлголтоос илүү өнөөгийн нийгэмд гэр орон, үр хүүхэд, арын ажлыг нь амжуулаад өгөх гэрийн үйлчлэгч зайлшгүй шаардлагатай байгааг захын хүнээс асуухад хэлээд өгнө. Хамаг цагаа гэртээ юм угааж, хоол хийхэд зориулж байснаас илүү ихийг бүтээх чадалтай хүн гэрийн үйлчлэгчтэй байх нь хэн хэндээ хэрэгтэй.

Найдвартай, итгэл даах, сайн гэрийн үйлчлэгч бэлтгэдэг байгууллага манай улсад 5-6 байдаг гэнэ. Ажил хэмээн үзэж улсын бүртгэлд авдаг байна. Монголдоо мэргэжлийн үйлчлэгч бэлтгэдэг болсон өнөө цагт заавал мода дагаж Филлиппин үйлчлэгч авах нь зөв үү. Бодох л асуудал.”

Continue Reading

Онцлох мэдээ