Connect with us

Урлагийн мэдээ

Ө.Уянга: Янз бүрийн яриа гараад байхаар нь мэдэгдэл хийгээд хамтлагаасаа гарсан

Published

on

-Хєвсгєл аймгийн унаган охин шvv дээ. Нутагтаа хэр очиж байна?

-Ер нь жил болгон очдог доо. Очихгvй л бол санаа амардаггvй. Зун амрангуутаа шууд Хєвсгєл явдаг.

-Усанд сэлж чаддаггvй гэж сонсч байсан. Vнэн vv?

-Яг vнэнийг хэлэхэд сайн сэлж чадахгvй. Бvр уснаас айдаг хvмvvсийг бодвол арай гайгvй. Хvмvvс гол ус ихтэй газрын хvн юм чинь сайн сэлдэг байх гэж боддог байх.

-Багадаа ямар охин байв. Дуу дуулах авьяас багаас тань тодорсон уу?

-Би гурван настайгаасаа тавдугаар анги тєгсєх хvртлээ Хєвсгєлийн Шинэ-Идэр гэж суманд амьдардаг байлаа. Тэр vедээ бvжиглэдэг байсан. Дараа нь ахлах ангидаа ороод Мєрєн хотод нvvж ирсний дараа дуулах дуртай болсон. Хотоос зохион байгуулдаг “Эзэн Чингисийн vр сад” гээд наадамд оролцоод тvрvvлж байлаа. Ер нь сургуулийн урлагийн vзлэг, тэмцээн уралдаануудад оролцдог хvvхэд байсан.

-Гэр бvлийнхэнд нь урлагийн хvн бий юу?

-Манай гэр бvлийнхэн дотор урлагийн хvн байхгvй.

-Дуучин болохыг багаасаа мєрєєдсєн vv. Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?

-Наймдугаар ангиасаа эхлээд гvнзгийрvvлсэн сургалттай ангид суралцаж, хєгжим, онолын суурь тавигдаж эхэлсэн. Тэгээд тєгсєхдєє л шууд дуулаачийн ангид элсэлтийн шалгалт єгнє гэсэн зорилготой байсан даа.

-Хvний нэр тухайн хvнийхээ хувь заяаг бэлгэдэж байдаг. Таны нэр ч гэсэн таны цээлхэн хоолойг бэлгэдсэн юм шиг санагддаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь хvний нэр их утга учиртай байдаг гэж боддог. Нэрийг минь миний аав єгч байсан гэж ярьдаг. Дотроо уянгалаг сайхан хvн болоосой гэж бэлгэдэж энэ нэрийг хайрласан байх. Тэр сайхан бэлгэдлээр нь би єнєєдєр ингээд дуучин болчихсон явж байгаа ч юм билvv.

-“Классик жем” хамтлагт байх vеэ дурсаач?

-Дандаа сайхан залуучууд байсан болохоор цаг наргvй их хєдєлмєрлєж байсан. Бид дєрвєн жил шахам хугацаанд идэвхитэйгээр уран бvтээл хийж, бие даасан тоглолт, хоёр цомог гаргаж байлаа. Хамтлаг голдуу эх орны сэдэвтэй дуунууд, хvмvvсийн зvрх сэтгэлд байсан хуучны дуунуудыг шинэчилж, орчин vеийн хэлбэр маягт оруулан дуулж байсан. Vvгээрээ бид vзэгчдэд их хvрч байсан байх. Ялангуяа “Эх орон” гэж дуугаараа хvмvvсийг байлдан дагуулж байсан гэж боддог. Мєн хамтлагаараа зvvн, баруун аймгуудад аялан тоглолт хийсэн. Очсон аймаг бvрийнхээ тєв талбай дээр нь задгай шоу тоглолт хийдэг байлаа. Сайхан дурсамжтай vеvдийг хамтлагтайгаа єнгєрvvлсэн.

-Таныг хамтлагаасаа гарсны дараа сонин хэвлэлvvдээр янз бvрээр л бичиж байсан. Яг vнэн шалтгаан нь юу байсан юм бол?

-Яг мэргэжлийнхээ ажлыг хийж эхлэхгvй бол нас минь намайг хvлээхгvй шvv дээ. Урлаг чинь хvнийг хvлээгээд байдаггvй айхтар хуультай. Тэгээд янз бvрийн яриа гараад байхаар нь албан ёсоор хэвлэлийн бага хурал зарлаад, “Цаашдаа би дуурийн дуучин чиглэлээрээ ажиллаж, амьдрах хэрэгтэй боллоо” гэж мэдэгдэл хийгээд хамтлагаасаа гарч байсан.

-Дуулахаас гадна жvжиглэх авьяасаа “Мама миа” мюзиклээр харуулсан. Энэ дэлгэцийн уран бvтээлийн тухай ярья?

-“Мама миа” мюзикл дэлхийн олон оронд кино хэлбэрээр тавигдсан байдаг. UBS телевизийн урилгаар дvрийн пробонд ороод тэнцэж гол дvрд тоглосон. Намайг сонгохдоо рок поп, дуурь гээд аль ч чиглэлээр дуулчихдаг болохоор сонгосон юм шиг байгаа юм. Тэгээд маш богино хугацаанд ABBA хамтлагийн 20 гаран дууг англи хэл дээр дуулж бичvvлж байлаа. Киноны зураг авалт Тэрэлжид явагдсан. Намаржингаа зураг авалттай, хот Тэрэлж хоёрын хооронд их явсан даа. Би ер нь уран бvтээлч хvн єєрийгєє хєгжvvлэхийн тулд єєр єєр зvйлд хvчээ сорьж байх нь зєв юм болов уу гэж боддог. Гэхдээ дэлгэцийн уран бvтээл хvнд ажил байсан. Энд ажиллаж байхдаа vе тэнгийнхээ олон сайхан жvжигчдээс олон зvйлийг суралцсан. Би єєрєє ч тэр хэмжээгээрээ хєгжсєн гэж боддог.

-Одоо дэлгэцийн уран бvтээлийн санал ирж байна уу. Хэрхэн хvлээн авч байна?

-Хааяа ганц нэг санал ирдэг. Гэхдээ театрын ажил ихтэй байгаа учраас тєдийлєн хvлээж авч чадахгvй байна. Гэхдээ миний хvсч явдаг, надад тохирох зvйл таарвал саналыг хvлээж авна гэж боддог.

-Бие даасан тоглолтуудын тухай яръя. “Монгол” тєсєл маш амжилттай болсон шvv дээ?

-Бие даасан тоглолтоо жил болгон хийдэг. “Гранд опера”-гийнхаа хvрээнд олон тоглолт хийлээ. Хамгийн сvvлд “Grand opera in the night” тоглолтоо СТЄ-нд тоглосон. “Монгол” бол бvтэн тєсєл. Монголын сонгодог урлаг, элит хєгжмvvд, тэр агуу хєгжмvvдийг харуулах гэж, тэдгээрийг дуу хоолойгоороо илэрхийлэх гэж тэр тєслийг зохион байгуулсан. Мєн “Монгол” тоглолтыг цуврал болгож тоглосон. “Монгол-1” тоглолтонд Б.Дамдинсvрэн, Д.Лувсаншарав, Л.Мєрдорж, Н.Жанцанноров, Б.Шарав, Б.Бямбабаяр, Ш.Єлзийбаяр гэх зэрэг vе vеийн алдартай хєгжмийн зохиолчдын бvтээлvvдийг эгшиглvvлж байлаа. Харин “Монгол-2” бол талархал, хvндэтгэлийн тоглолт болсон. Мєн энэ тоглолт ганц уран бvтээлчийн бvтээлvvдээр дагнаснаараа онцлог. Тєрийн соёрхолт, УГЗ Б.Шарав гуайн бvтээлvvдээр дагнасан энэ тоглолтоо єнгєрсєн есдvгээр сард тоглосон.

-“Реголлета”, “Норма”, “Увидаст лимбэ” гээд дэлхийн алдартай дууриудын аринуудыг дуулсан. Та єєрєє ямар ари дуулах дуртай вэ. Алинд нь их хайртай вэ?

-“Евгений Онегин”, “Траветта”, “Реголетта” “Увидаст лимбэ” гээд сайхан сайхан дууриуд байна л даа. Гэхдээ яагаад ч юм их романтик хєгжимтэй “Богем” дуурьт их дуртай. Гэхдээ хараад байхад єєрийнхєє хамгийн зовж гаргасан дvрvvдэд л хvн их хайртай байдаг юм шиг. “Увидаст лимбэ” гэхэд л vлгэрийн сэдэвтэй, “Реголетта” “ тvvхэн, “Траветта” ордны амьдралыг єгvvлж байх жишээтэй. Их дээд єнгє авдаг болохоор Шєнийн хатны дvрд vзэгчид дуртай байдаг. Харин би єєрєє “Траветта” дуурийн Веолетагийн аридаа л их хайртай. Дуучнаас их техник шаарддаг, бас миний хоолойн єнгийг их сайн гаргаж єгдєг. Харин “Норма” дуурь бол манайд тавигдаж байгаагvй. Зvгээр тоглолтонд зориулж ариг нь дуулж байлаа. Энэ ари бас хvмvvст их таалагдсан байсан.

-“Торго” салонтай хамтарч ажилладаг байсан. Одоо аль салонаар vйлчлvvлж байна?

-Одоо ч “Торго” салонтой хамтарч ажиллаж байгаа. Vндэсний хувцсыг орчин цаг vетэй нийлvvлж гайхамшигтайгаар урладаг хамт олон. Ямар нэгэн тоглолт болохоор л “Торго” салоныг зорьдог. Миний “Монгол” тєсєл, тоглолтуудад хамтарч ажилласан.

-МУГЖ цол тэмдгээр шагнуулах болсон тухайгаа анх хэрхэн сонсов. Сонсоод яаж хvлээж авч байв?

-Ємнє нь би ер нь нуурандаа залбирч vзээгvй л дээ. Яг энэ зун явахдаа яагаад ч юм єглєє эрт босоод, нуурандаа, далай ээждээ залбирч суусан. Яг єдрийн хоолоо идэх гээд гарч байхад утас дуугарсан. Тэгтэл Ерєнхийлєгчийн Тамгын газраас ярьж байсан. Тэгээд “Танд баяр хvргэе. Маргааш ордны тєв хаалган дээр бэлэн байгаарай. Та МУГЖ цол тэмдгээр шагнуулж байна” гэж хэлсэн. Би бvр шоконд ороод юу гэхээ ч мэдээгvй. Балмагдсандаа ямар сонин юм бэ гээд л бодож суусан. Хамгийн тvрvvнд МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг эгчид хэлж байсан санагддаг. Ер нь тєр засгийн хvндтэй шагналыг яг ид хийж бvтээж байгаа vе дээрээ авахаар их урам зориг авдаг юм байна лээ. Гэхдээ тэр хэрээр цаашаа хийх зvйлээ улам чанаржуулах, бас хариуцлага єндєрсєж байгааг ухаарсан. Тэгээд энэ эрчээрээ тоглолтоо хийх нь зєв юм байна гэж бодоод “Монгол-2” тоглолтоо хийсэн дээ.

-УДБЭТ-тай амьдралаа холбоод хичнээн жил болж байна?

-Яг арван жил болж байна. 2002 онд СУИС-аа тєгсєєд, 2003 оны намар анх театртаа гоцлол дуучнаар ирж байлаа. Энэ хугацаанд олон сайхан дvрvvдийг бvтээгээд, их туршлагажиж явна даа.

-Театрт ирээд хамгийн анх ямар дуурийн, ямар дvрээр тайзан дээр гарсан бэ?

-Би энэ театрынхаа тайзан дээр єєрийнхєє тєгсєлтийн тоглолтыг хийж анх гарч байсан. Яг гоцлол дуучнаар ирээд Тєрийн соёрхолт Шарав гуайн “Чингис хаан” дуурийн Сорхогтан хатны дvрд тоглож байлаа.

-УДБЭТ аялан тоглолт, бригадаар хэр явдаг вэ. Мєн бие даасан аялан тоглолт хийж байв уу?

-Ер нь манай дуурийн дуучид аялан тоглолт тэр болгон хийдэггvй. Харин манай театр зуу шахам хvний бvрэлдэхvvнтэйгээр Сvхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудаар аялан тоглолтоор яваад ирлээ. Vзэгчид vнэхээр амьд урлаг, сонгодог урлагаар цангасан байсан. Иймэрхvv аялан тоглолтыг vе vе хийж баймаар санагдсан.

-Одоо ямар уран бvтээл дээр ажиллаж байна?

-Манай театр “Кармен” дуурийг франц хэл дээр шинэчилж тавихаар бэлтгэж байна. Би энэ дуурийн цыгануудын нэг Фраскита гээд эмэгтэйн дvрд тоглох гэж байна. Харин хувийн уран бvтээлийн хувьд яг одоо Шарав гуайн романсуудыг цомог болгож гаргах гээд бичлэгийн ажлаа эхлээд явж байна.

-Дараагийн цомог хэзээ гарах вэ?

-Би цомог гаргах тал дээр их хойрго. Бие даасан ганц л цомог гаргасан байна. Хамтлагаараа бол “Дурсамж”, “Эх орон” гээд хоёр цомог гаргаж байсан. Харин одоо тоглолтуудынхаа тvvвэр, шилдэг бvтээлvvдийг эмхэтгээд DVD гаргахаар ажиллаж байна. Дараагийн цомогт Б.Шарав гуайн бvтээлvvд, Р.Чойном, Б.Лхагвасvрэн зэрэг мундаг мундаг яруу найрагчдын шvлгээр хийсэн дуунууд байгаа учраас их сайн ажиллахгvй бол болохгvй байна.

Эх сурвалж: “Нийслэл Таймс”

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Урлагийн мэдээ

Хүрэлхүүгийн бага охин амьдралын нэг шатыг алхлаа

Published

on

By

Монгол улсын гавьяат жүжигчин Хүрэлхүүгийн үзэсгэлэнт бага охин Сүрэн дээд сургуулиа төгсчээ. Тэрбээр олон улсын эрх зүйч хэмээх мэргэжлийг сонгосон аж. Хошин урлагийн салбарт нэр хүндтэйд тооцогдоог Хүрэлхүүгийн том охин Х.Намуун нь бизнесийн салбарт амжилттай орж өөрийн гэсэн брендтэй хүртэл болоод амжсан.

Харин бага охин Х.Сүрэн нь ийнхүү дээд сургуулиа төгссөн нь энэ юм. Сүрэнгийн хувьд эгч Намууныхаа хамтаар аавынхаа найруулсан кинонд дүр бүтээгээд амжсан билээ. Х.Сүрэнгийн хувьд эгчийнхээ араас дагаж загвар, гоо сайхны салбарт хүч үзэх болов уу хэмээх хүлээлт байгаа.

Хааяа нэг рекламны зурагт ороод зургаа авахуулчихаж байгааг нь харахад үнэхээр тийм бололотой юм билээ.

Сүрэн нь өөрийн биеийн галбирыг нуудаггүй нэгэн. Бикини хувцас гэх мэт биеэ харуулсан хувцастайгаа авахуулсан зургуудаа байнга ил тод тавьдаг. Төгс мэт сайхан биетэй хүн тэгэлгүй л яахав. Үүнээс гадна аялал зугаалганд их явдаг юм билээ. Гадаадаар аялан явж буй зургууд нь түүний хаягаар дүүрэн бий.

Мөн өөрийнхөө унадаг уу гэмээр нэгэн машиныг 21 насны төрсөн өдрөөрөө харуулсан бөгөөд Benz үйлдвэрийн E400 хэмээн машин дээр суусан зургаа оруулсан байдаг юм.

Continue Reading

Урлагийн мэдээ

Ононбатын хань Нансалмаа нөхрөө “магтжээ”

Published

on

By

Монголын рок попын ертөнцөд олон жилийн турш өөрийн мэдлэг чадвараа харуулж, өнөөдрийг хүртэл салбартаа амжилттай ажилласаар байгаа эрхэмүүдийн нэг бол яах аргагүй On&Off продакшнаар овоглодог Ононбат билээ. The Voice нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж мундаг продюсер хэвээрээ гэдгээ харуулж чадсан түүнийг үнэлэх хүмүүс маш их бий.

Тэгвэл өнөөдөр Ононбатын насан баяр болж байгаа юм байна. Ононбатын гэргий Нансалмаа ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэж дараах сэтгэгдлийг хүргүүлжээ.

“Миний нөхрийн ухаан чадварыг, мэдлэг оюуныг манайхан сайн мэднэ. Хүмүүсийн мэддэггүйг найзууд нь, хамтрагчид нь сайн мэднэ. Харин би нэвт мэднэ. Хорвоогийн хамгийн романтикуудийн нэг, хорвоогийн том мөрөөдөгчдийн нэг, хорвоогийн түмэн живаа хүмүүсийн сортой зүйрлүүлэх сайн чанартай, том үсгээр эхлэн бичигдэх Хүн. Хүүхдүүддээ ийм хайртай аав ховор.

Эхнэртээ ийм хайртай, халамжтай нөхөр ховор. Ер нь ховор Хүн. Хайрлаж чаддаг, хайр дааж чаддаг, хариуцлага гэдэг үгний мөн чанарыг харуулж чаддаг, зөвхөн ажил мэдлэгээрээ энэ цаг хугацааны оюуны том баялаг бүтээгч болж чадсан Хүн. Хатуу хорвоог зөөллөж өгдөг Хүн. Хайртай чамдаа Тайз дэлгэц, Хөгжим дуу, Компьютер техникийнхээ дээдийг эдлэн бялхаж, party кино баяр хөөрөөр бас байнга бялхаж, сэтгэл итгэл дүүрэн, хөдөлгөөн эрүүл мэнд сайн, Бурханы ивээлд санасан бүхэн нь саадгүй бүтэж явахыг ерөөе. Төрсөн өдрийн мэнд” гэв

Мөн хэдхэн хоногийн өмнө Нансалмаа дараах эргэцүүллийг үлдээсэн юм.

“Нөхөр бид хоёрын ажиглаж, санаа нийлдэг зүйлс олон талдаа. Энэ нь хамт ажилладаг нэг гэр бүлийн хоёрын маргаан гүнзгийрч ширүүн маргаан болдоггүй үндэс нь байх. Бид хоёрын анзаарч байгаагаар зун бүтэн нэг сараар хоцорч ирдэг болсон. Оройтож ирээд оройтож буцаж байгаа.

Намар ба хаврын улирал уртасч зун, өвөл хавчигдагдаад байгаа анзаарагдсан. Өнөөдөр нар буцдаг өдөр гэж одон орон судлалаар тогтоогдсон өдөр. Гэхдээ манай нар яг өнөөдөр бол зун дөнгөж эхэлж байхад юу хийсэн гэж буцах болж байна хэхэ. Харин жилийн хамгийн урт өдрийн мэндийг хүргэнгээ урт насал удаан жаргахыг бүгдэд нь ерөөе.”

Continue Reading

Урлагийн мэдээ

Эрэгтэй хүүхэд 60 хүртлээ томоождоггүй гэдгийн тод жишээ Бажид баяр хүргэе!

Published

on

By

Люмино хамтлагийн гишүүн Бажигийн төрсөн өдөр болж байна.

“Өнөөдөр Хөдөлмөрийн баатар, соёлын гавъяат зүтгэлтэн, ард түмний гавъяат, Минт-ийн элч төлөөлөгч дуучин, алтан гадас одонт Бажигийн төрсөн өдөр.

Өнөөдөр тэр 100-н талыг буюу 50 насыг зооглож байна. Буянтай буурайдаа олон жил биднийгээ тайз болон дэлгэцээр баясгаж байгаад нь талархаж, зөвхөн хайрын үгс илгээх өдөр.

Эрэгтэй хүүхэд 60 хүртлээ томоождоггүй, хөдөлгөөнтэй байдааааг гэдгийн хамгийн тод томруун жишээ болон явж байгаа хүмүүн билээ. МУСТА Baji Batkhishig-даа зүрх илгээе”

Baji&Yalalt

Люмино хамтлаг нь албан ёсоор 1998 онд MC,Skitzo,Baji,Хөлгөө,Чинзоо гэсэн 5 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулагдасан. 2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдхүүнтэй болж өөрчлөгдсөн. 2013 оноос хамтлагийн бүрэлдэхүүнд DJ Zolo орж ирснээр Люмино хамтлаг нь албан ёсоор 4 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Монгол улсад Хипхоп урсгалыг олонд таниулж хүмүүсийн хүртээл болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хамтлаг юм. Тэдний анхны ХИТ дуунууд нь хайрын өнгө аясыг илүүтэйгээр тусгаж байснаараа нийт сонсогчдыг хипхоп сонсоход нөлөөлсөн гэж үздэг.

Тэдний 1999 оноос хойш хийсэн дууны дугаралтууд өнөөдөрч гэсэн сонсоход чанарын шаардлага хангасан хэвээр байгаагаас харвал маш чанарлаг зүйлсийг анхнаасаа төлөвлөж хийж ирсэн нь харагддаг. Монголд ‘sample’ гэдэг зvйлийг утгаар нь ашигласаар ирсэн хипхопын үндсэн урсгалын (mainstream) хамтлаг юм. Тэдний эхний дуунуудаас авхуулаад өнөөдрийг хүртэл гарч байгаа ихэнх дуунуудыг МС продюсерлэж, хөгжмийг Бат-Эрдэнэ (Аранза) нар хамтран хийж ирсэн. Тэд дууг 2 сувгаар хийдэг. Продюсер МС-гийн хэсэгт ихэнх дуу багтдаг бол Анхаа, Бажи мөн бие даан дуунуудыг хийж эхэлсэн байдаг.

Хүнийх, Тайван, Заримдаа, Шөнө дунд цас орж байна! гэсэн дуунуудыг энд дурьдаж болно. 1999-2006 оныг хүртэл уран бүтээлийн идэвхтэй үед байж 5 бие даасан студийн цомог, “Танихгүй охины захидал” уран сайхны кино, 30 орчим видео клип, 20 гаран бие даасан тоглолтыг хийсэн байдаг. Люмино+Аранза+Даваахай (Zaya’sh) энэ 3 тухайн үедээ нэргүй л болохоос Label компаны хэмжээнд гар нийлэн ажиллаж дорвитой бүтээлүүдийг үйлдвэрлэдэг байсныг тэдний дээх нь үеийн бүтээлүүдээс харж болно.

Тэд энэ хугацаанд Монголын хөгжмийн дээд шагнал болох “Пентатоник”-ийн цомыг 4 удаа хүртжээ. 2008 оноос хамтлагийн гишүүд бие даасан уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд Анхаа “Cuthberth” гэсэн нэрээр Модерн Номадстай хамтарсан чиллаут стилийн хөгжмийн цомог гаргаж, 2009 оноос МС өөрийн соло реп дуунуудыг сонсогчдод хүргэж, өндөр үнэлэлт авсанаар 2011 онд Platinum beatz, Romantic beatz гэсэн бие даасан студийн хос цомог гаргаж, “The Secret of rap” нэртэй орчин цагийн хөгжмийн тухай номыг өөрөө бичиж редактор хийн гаргасан байдаг.

Мөн 2009 оноос Бажи соло “rnb” дуунуудыг хийж олны сонорт хүрч эхэлсэн. 2012 оноос Люмино хамтлагийн уран бүтээл эргэн идэвхжсэн ба “Хэмнэл нэрэгч” хэмээх төсөл хэрэгжүүлж, аялан тоглолт болон шинэ дуунуудыг үйлдвэрлэсээр байна.

Continue Reading

Онцлох мэдээ