Connect with us

Урлагийн мэдээ

Парист амьдарч байгаа дуучин Мягмарсүрэнгийн амьдрал

Published

on

Нэгэн цагт бидэнд уянгалаг хоолойгоороо гайхалтай дуунууд хүргэж байсан дуучин Мягмарсүрэн маань өдгөө Франц улсад амьдарч байгаа билээ. Тэрбээр Франц дахь амьдралынхаа талаар ийнхүү бичжээ.

“Хүсч л байвал бүү ухарХүрье гэвэл хүрнэ ….. Гадаа халуун метронд сэрүүхээн байна.Сайхан хаваржиж байна уу манай хөөрхөнүүд”

“Эртний түүхт Франц Улсад өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн наран жаргах энэ орой Булонь-ийн ойг хөндлөн гулд туулаад ирсэн Монгол бүсгүй нь байнаа. Угтах ирээдүйг өнө эх дэлхийд амгалан тайван өвчин хуучгүй Аз жаргалтай байлгаарай гэж нарнаасаа би гуйлаа. Түүнтэй яриад алхах гоё байлаа шүү. Маргаашийн нар өнөөдрөөс сайхан гэрэлтэх болтугай. Айл бүр инээд баяслаар бялхаж байг. Эх нутаг Монголд минь Жаргалтайн дэлгэр цагаагчин Үхэр жил минь тавтай морил”

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мягмарсүрэнтэй Монголдоо ирэнгүүт нь уулзаж цөөн хором ярилцлаа. Тэрээр хүүхдүүдийн хамт Франц улсад амьдарч, ажиллаж байгаа билээ.

-Танаар сонин сайхан юутай байна. Хэзээ ирэв?

-Би ирээд арав гаруй л хонож байна. Одоо хэд хоногийн дараа буцна даа.

-Та Францад их удлаа. Суурин байх уу?

-Манай гэр бүл 2005 онд явсан гэж бодохоор 14 жил болчхож. Хүүхдүүд сургуульд сурч байгаа болохоор бид Францад суурин байгаа.

-Таны сүүлд хийсэн тоглолт хэр болсон бэ?

-Түрүү жил ханийнхаа 65 насны ойн хүндэтгэлийн тоглолтыг хийсэн. Францад хамт тоглодог хөгжимчидтэйгээ ирээд гурван тоглолт хийсэн л дээ. Тоглолтууд их гоё болсон. Манайхан франц хөгжимчдийг их гоё хүлээж авсан. Манай Түмээгийн дуунууд аугаа гоё бүтээлүүд байдаг болохоор үзэгч түмэн, ирсэн дуучид үнэхээр сайхан хүлээж авсан.

-Та Францад дуулж байгаа юу?

-Дуулж байгаа. Бас Францын 10 жилийн сургуулийн бага насныханд Монголын соёл урлагийг таниулах хичээл заадаг.

-Та чинь багш болчихсон юм байна шүү дээ?

-Тэгсэн. Би Парисын Дорно дахины хэл иргэншлийн хүрээлэнд долоон жил багшилсан. Сүүлийн нэг жил сурагчдад Монголын соёл урлагийг таниулах хичээл зааж байна. 

-Та Монголдоо байхдаа их эрэлттэй, чөлөө завгүй л дуулж явдаг байсан. Амьдралын хэмнэлээ өөрчлөхөд ямар байсан бэ?

-Тийм ээ, байнга л дуулж, уран бүтээлээ хийдэг байлаа. Тэгээд “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг шиг тэндээ дасан зохицоод амьдарч байна. Ерөнхийдөө бид Парис явах талаар олон жил бодож, судалж байсан л даа. Францчууд дуучдыг байгаагаар нь хүлээж авах дуртай. Манайд бол тайзны урлаг тал руугаа нэлээн ажилладаг. Гэхдээ яах вэ тэнд ардынхаа дууг, дуурийн хэсгүүд дуулна. Монголчууддаа поп дуунуудаа жаахан дуулж байна даа.

-Та Францад удаан амьдарлаа. Франц орон, франц хүмүүстэй танилцаад, соёл, харилцаанд нь дассан байх. Одоо ахуй орчинд нь уусч байна уу?

-Угаасаа тэгэхгүй л бол “жийгдэнэ” шүү дээ. Тийм соёл өндөр хөгжсөн газарт чинь яг тэр хүмүүсийн адил хурдтай амьдарч, зүтгэнэ гэдэг бидэнд хэцүү л байдаг. Гэхдээ хичээгээд явж л байна.

-Хөгжилтэй орны олон зуун жилийн соёлын хөрс рүү нэвтэрч ороод, багш болсон гэхээр үнэхээр бахархалтай санагдаж байна. Та франц хэл хэр сурав?

-Одоо бол франц хэлийг сайн сурсан. Сурахад төвөгтэй, хэцүү хэлний тоонд ордог болохоор амаргүй л байсан. Хоёр хүүхэд маань надад тусалж, дуулах, хүмүүстэй харилцах тал дээр зөвлөж, тэднээсээ ихийг сурч байна шүү дээ. Бага хүү маань Парист төрсөн. Одоо 12 хүрч байна.

-Та гэртээ ирээд явах зууртаа сурсан соёлоо түгээж байгаа биз дээ?

-Тэгнэ шүү дээ. Би Монголдоо франц хэл, соёл заадаг. Олон компанийн хүсэлтээр хүмүүстэй францын соёл, амьдрал ахуй, урлаг уран сайхан, түүх соёлоос үзсэн харснаа хуваалцаж байна. Одоо “Хайрын тэнгэр чамайг орхидоггүй” гэж шинэ дууны клипэн дээрээ ажиллаж байна. Удахгүй үзэгчдэд хүрнэ. Тэр клипээс Мягмарсүрэн юу хийж, яаж явна вэ гэдэг нь харагдах байх аа.

-Клипний зураг авалтаа хэзээ хийв?

-Одоо хийгээд л явж байна. Би өдөр тутмын эрч хүчтэй мундаг эмэгтэйн дүрийг гаргах гэж хичээж, ажиллаж байгаа. Одоо бидний насныхан илүү эрч хүчтэй байхгүй бол болохгүй байна.

-Яагаад?

-Бидний хажууд дэлхий ертөнц маш хурдтайгаар хөгжиж, амьдрал өөрчлөгдөж байна. Бид өөрсдийгөө нас 40 гарчихлаа, 50 хүрчихлээ гэж бодохгүйгээр энэ хурдтай нийгмийг гүйцэж, мөр зэрэгцэн алхахын тулд фитнесс, балетаар хичээллэж, олон ажлынхаа хажуугаар гэр бүлээ авч явах, хүүхдүүдээ сургах хүмүүжүүлэхдээ анхаарч, завгүй явахгүй бол хоцорно, хөгширнө. Өөрсдийгөө яагаа ч үгүй гэрт суулгах хэмжээнд аваачиж болохгүй. Дээр үеийн 40, 50, 60-тай хүмүүс нэлээн оворжуу харагддаг байсан. Гэтэл одоо нийгмээ дагаад улам залуужаад байгаа. Тэгэхээр бид хаа байсан юм, бууж өгөхгүйгээр, эрч хүчтэй амьдрах ёстой.

Одоо 80-тай хүмүүс ч залуу болчихсон, Францад тийм л байдаг. Тэнд эмэгтэй хүн 62 насандаа тэтгэвэрт гардаг. Тэтгэвэрт гарангуутаа “Одоо би өөртөө анхаарч, өөрийнхөө сайн сайхныг хийх, бүтээх ёстой” гээд гоо сайханд орж, фитнесс, гимнастик, бүжгийн дугуйланд яваад, төгөлдөр хуур тоглож, дуу сураад л, уран зураг зурж эхэлдэг. Тэгэхээр тэр зүйлс, амьдралын хэв шинжийг Монголд авчрах хэрэгтэй байна л даа. Манайхан ч ялгаагүй чөлөөт цагаа гоё өнгөрүүлдэг болсон байна. Тийм болохоор яагаа ч үгүй эмээ өвөөгийн ажил хийгээд суулгүй эрч хүчтэй байх хэрэгтэй. Тэгж байж л урт насална, жаргана, амьдрал улам амттай болно шүү дээ. Манайхан арай эрт, 50, 55 настайдаа тэтгэвэрт гарах юм, тийм ээ?

-Манайхан тэтгэврийн насыг нэмлээ гээд уурладаг шүү дээ. Тэр нь дундаж наслалтын байдлаас л шалтгаалж байх шиг байгаа юм.

-Хүн ер нь ажиллаж, олны дунд явах сайхан шүү дээ. Манай улс их сайхан болж, хөгжиж байна. Улам гоё энергитэй, улам гоё хөгжих ёстой. Тэгэхийн тулд хүн бүр ажиллах, тэмцэх хэрэгтэй.

-Та их гоё харагдаж байна. Нэлээн жин хасчээ. Чөлөөт цагаараа юу хийж байна?

-Би фитнесст яваад хоёр сарын хугацаанд л ийм гоё боллоо. Бодибилдингийн Азийн хоёр удаагийн аварга Сарангуа багштай хичээллэж, заавар зөвлөгөөнийх нь дагуу хичээгээд их гоё хөнгөрч, өөртөө таалагдаж байгаа. Манайд сайн багш нар, дасгал сургууль хийх орчин байна. Илүүдэл жинтэй хүн бол өөрөө хичээх, дасгал хийх л хэрэгтэй.

-Та залуу байхын л их нухацтай, гоё ярьдаг байсан. Одоо улам л ухаантай болсон байх. Франц оронд очлоо, жаргал зовлон, хагацал ч үзлээ. Ингээд бодоход тэнд очих ёстой байсан ч юм уу, хувь заяаны тохиол гэдэг ч юм уу, тийм юм байсан болов уу?

-Бид “Урд насандаа та хэн байсан бэ. Юу хийж явсан бол” гэдэг асуултад цочдоггүй. Хүн бүрт нэг тийм зэрвэс бодол, төсөөлөл байдаг шүү дээ. Хөгжилтэй дурсамж хэлэхэд, Түмээ бид хоёр яг тэгж үзсэн чинь манай нөхрийг “Урд насандаа сурвалжит франц бүсгүй байсан” гэж гараад. Түмээ түүнийг сонсоод “Тэгээд л бид Парист ирчихсэн юм байна шүү дээ” гэж ярьдаг байсан.

-Сонин тохиолдол байна шүү?

-Сонин шүү дээ. Бид хоёр түүнийг ярьж их хөгжилддөг байсан. Амьдралд, бас тэгээд хүлээгээгүй эвгүй юм үзсэн л дээ. Би нэг хэсэг их ганцаардаж, уйлж, үймэрч явлаа. Одоо ч гэсэн надад тэр хүний орон зай аягүй үгүйлэгддэг…(Хэсэг чимээгүй болж, нулимсаа арчив)

-Гэхдээ цаг хугацаа энэ бүхнийг даван туулахад тусалж байна уу?

-Үгүй юм байна. Одоо долоон жил өнгөрч байхад ч сэтгэлээс ерөөсөө гардаггүй… Хамгийн аймаар нь тэр л юм байна. Би хорин хэдхэн настайдаа ханьтайгаа гэрлээд, хамтдаа 17, 18 жил хамт амьдарсан.

-Уучлаарай, эмзэг сэдэв хөндчихлөө. Тэр хүнийг орлох хүн гэж хаа байх вэ дээ. Хөөрхөн хүүхдүүд чинь байгаа шүү дээ?

-Тийм ээ. Миний хоёр хүүхэд чинь их ухаантай, ээжийгээ ерөөсөө уйлуулдаггүй. “Ээж ээ, гоё дуртай юмаа хий” гээд л. Харин намайг жин хассанд их дургүй байгаа. Сарангуа багш маань хоолны дэглэм өгөөд, тэгээд гэртээ очоод хөргөгчөө онгойлгоод үүнийг идэж болохгүй, уухгүй, тэр нь болно гэсэн чинь хөвгүүд маань ”Хөөх ээж та гоё л байсан шүү дээ. Яах гэж турсан юм. Та тарган нь хөөрхөн л байсан шүү дээ” гээд. Гэхдээ бүх дуртай зүйл, чипс ундаа, кола гээд л бүгдийг хорьсон.

-Та цаашдаа ч ирэн очин байх юм уу?

-Хүний төрсөн нутаг гэдэг үргэлж сэтгэлд уяатай байдаг. Цаашдаа олон гоё ажил хийхийн тулд ирж, очоод л явна даа.

-Та Монгол Францын соёлын элч болж байгаа юм байна даа?

-Зарим хүн харилцаа, соёлын гүүр болж байна гэсэн, их сайхан санагдсан. Намайг хайрлаж хүндэлдэг, сайхан үгсээ харамгүй хэлдэг хүмүүст талархаж, хичээж явдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам л даруу, энгийн байхыг эрхэмлэх болдог юм байна.

Эх сурвалж: “Ардчилал Таймс”

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Урлагийн мэдээ

Хүрэлхүүгийн бага охин амьдралын нэг шатыг алхлаа

Published

on

By

Монгол улсын гавьяат жүжигчин Хүрэлхүүгийн үзэсгэлэнт бага охин Сүрэн дээд сургуулиа төгсчээ. Тэрбээр олон улсын эрх зүйч хэмээх мэргэжлийг сонгосон аж. Хошин урлагийн салбарт нэр хүндтэйд тооцогдоог Хүрэлхүүгийн том охин Х.Намуун нь бизнесийн салбарт амжилттай орж өөрийн гэсэн брендтэй хүртэл болоод амжсан.

Харин бага охин Х.Сүрэн нь ийнхүү дээд сургуулиа төгссөн нь энэ юм. Сүрэнгийн хувьд эгч Намууныхаа хамтаар аавынхаа найруулсан кинонд дүр бүтээгээд амжсан билээ. Х.Сүрэнгийн хувьд эгчийнхээ араас дагаж загвар, гоо сайхны салбарт хүч үзэх болов уу хэмээх хүлээлт байгаа.

Хааяа нэг рекламны зурагт ороод зургаа авахуулчихаж байгааг нь харахад үнэхээр тийм бололотой юм билээ.

Сүрэн нь өөрийн биеийн галбирыг нуудаггүй нэгэн. Бикини хувцас гэх мэт биеэ харуулсан хувцастайгаа авахуулсан зургуудаа байнга ил тод тавьдаг. Төгс мэт сайхан биетэй хүн тэгэлгүй л яахав. Үүнээс гадна аялал зугаалганд их явдаг юм билээ. Гадаадаар аялан явж буй зургууд нь түүний хаягаар дүүрэн бий.

Мөн өөрийнхөө унадаг уу гэмээр нэгэн машиныг 21 насны төрсөн өдрөөрөө харуулсан бөгөөд Benz үйлдвэрийн E400 хэмээн машин дээр суусан зургаа оруулсан байдаг юм.

Continue Reading

Урлагийн мэдээ

Ононбатын хань Нансалмаа нөхрөө “магтжээ”

Published

on

By

Монголын рок попын ертөнцөд олон жилийн турш өөрийн мэдлэг чадвараа харуулж, өнөөдрийг хүртэл салбартаа амжилттай ажилласаар байгаа эрхэмүүдийн нэг бол яах аргагүй On&Off продакшнаар овоглодог Ононбат билээ. The Voice нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж мундаг продюсер хэвээрээ гэдгээ харуулж чадсан түүнийг үнэлэх хүмүүс маш их бий.

Тэгвэл өнөөдөр Ононбатын насан баяр болж байгаа юм байна. Ононбатын гэргий Нансалмаа ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэж дараах сэтгэгдлийг хүргүүлжээ.

“Миний нөхрийн ухаан чадварыг, мэдлэг оюуныг манайхан сайн мэднэ. Хүмүүсийн мэддэггүйг найзууд нь, хамтрагчид нь сайн мэднэ. Харин би нэвт мэднэ. Хорвоогийн хамгийн романтикуудийн нэг, хорвоогийн том мөрөөдөгчдийн нэг, хорвоогийн түмэн живаа хүмүүсийн сортой зүйрлүүлэх сайн чанартай, том үсгээр эхлэн бичигдэх Хүн. Хүүхдүүддээ ийм хайртай аав ховор.

Эхнэртээ ийм хайртай, халамжтай нөхөр ховор. Ер нь ховор Хүн. Хайрлаж чаддаг, хайр дааж чаддаг, хариуцлага гэдэг үгний мөн чанарыг харуулж чаддаг, зөвхөн ажил мэдлэгээрээ энэ цаг хугацааны оюуны том баялаг бүтээгч болж чадсан Хүн. Хатуу хорвоог зөөллөж өгдөг Хүн. Хайртай чамдаа Тайз дэлгэц, Хөгжим дуу, Компьютер техникийнхээ дээдийг эдлэн бялхаж, party кино баяр хөөрөөр бас байнга бялхаж, сэтгэл итгэл дүүрэн, хөдөлгөөн эрүүл мэнд сайн, Бурханы ивээлд санасан бүхэн нь саадгүй бүтэж явахыг ерөөе. Төрсөн өдрийн мэнд” гэв

Мөн хэдхэн хоногийн өмнө Нансалмаа дараах эргэцүүллийг үлдээсэн юм.

“Нөхөр бид хоёрын ажиглаж, санаа нийлдэг зүйлс олон талдаа. Энэ нь хамт ажилладаг нэг гэр бүлийн хоёрын маргаан гүнзгийрч ширүүн маргаан болдоггүй үндэс нь байх. Бид хоёрын анзаарч байгаагаар зун бүтэн нэг сараар хоцорч ирдэг болсон. Оройтож ирээд оройтож буцаж байгаа.

Намар ба хаврын улирал уртасч зун, өвөл хавчигдагдаад байгаа анзаарагдсан. Өнөөдөр нар буцдаг өдөр гэж одон орон судлалаар тогтоогдсон өдөр. Гэхдээ манай нар яг өнөөдөр бол зун дөнгөж эхэлж байхад юу хийсэн гэж буцах болж байна хэхэ. Харин жилийн хамгийн урт өдрийн мэндийг хүргэнгээ урт насал удаан жаргахыг бүгдэд нь ерөөе.”

Continue Reading

Урлагийн мэдээ

Эрэгтэй хүүхэд 60 хүртлээ томоождоггүй гэдгийн тод жишээ Бажид баяр хүргэе!

Published

on

By

Люмино хамтлагийн гишүүн Бажигийн төрсөн өдөр болж байна.

“Өнөөдөр Хөдөлмөрийн баатар, соёлын гавъяат зүтгэлтэн, ард түмний гавъяат, Минт-ийн элч төлөөлөгч дуучин, алтан гадас одонт Бажигийн төрсөн өдөр.

Өнөөдөр тэр 100-н талыг буюу 50 насыг зооглож байна. Буянтай буурайдаа олон жил биднийгээ тайз болон дэлгэцээр баясгаж байгаад нь талархаж, зөвхөн хайрын үгс илгээх өдөр.

Эрэгтэй хүүхэд 60 хүртлээ томоождоггүй, хөдөлгөөнтэй байдааааг гэдгийн хамгийн тод томруун жишээ болон явж байгаа хүмүүн билээ. МУСТА Baji Batkhishig-даа зүрх илгээе”

Baji&Yalalt

Люмино хамтлаг нь албан ёсоор 1998 онд MC,Skitzo,Baji,Хөлгөө,Чинзоо гэсэн 5 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулагдасан. 2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдхүүнтэй болж өөрчлөгдсөн. 2013 оноос хамтлагийн бүрэлдэхүүнд DJ Zolo орж ирснээр Люмино хамтлаг нь албан ёсоор 4 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Монгол улсад Хипхоп урсгалыг олонд таниулж хүмүүсийн хүртээл болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хамтлаг юм. Тэдний анхны ХИТ дуунууд нь хайрын өнгө аясыг илүүтэйгээр тусгаж байснаараа нийт сонсогчдыг хипхоп сонсоход нөлөөлсөн гэж үздэг.

Тэдний 1999 оноос хойш хийсэн дууны дугаралтууд өнөөдөрч гэсэн сонсоход чанарын шаардлага хангасан хэвээр байгаагаас харвал маш чанарлаг зүйлсийг анхнаасаа төлөвлөж хийж ирсэн нь харагддаг. Монголд ‘sample’ гэдэг зvйлийг утгаар нь ашигласаар ирсэн хипхопын үндсэн урсгалын (mainstream) хамтлаг юм. Тэдний эхний дуунуудаас авхуулаад өнөөдрийг хүртэл гарч байгаа ихэнх дуунуудыг МС продюсерлэж, хөгжмийг Бат-Эрдэнэ (Аранза) нар хамтран хийж ирсэн. Тэд дууг 2 сувгаар хийдэг. Продюсер МС-гийн хэсэгт ихэнх дуу багтдаг бол Анхаа, Бажи мөн бие даан дуунуудыг хийж эхэлсэн байдаг.

Хүнийх, Тайван, Заримдаа, Шөнө дунд цас орж байна! гэсэн дуунуудыг энд дурьдаж болно. 1999-2006 оныг хүртэл уран бүтээлийн идэвхтэй үед байж 5 бие даасан студийн цомог, “Танихгүй охины захидал” уран сайхны кино, 30 орчим видео клип, 20 гаран бие даасан тоглолтыг хийсэн байдаг. Люмино+Аранза+Даваахай (Zaya’sh) энэ 3 тухайн үедээ нэргүй л болохоос Label компаны хэмжээнд гар нийлэн ажиллаж дорвитой бүтээлүүдийг үйлдвэрлэдэг байсныг тэдний дээх нь үеийн бүтээлүүдээс харж болно.

Тэд энэ хугацаанд Монголын хөгжмийн дээд шагнал болох “Пентатоник”-ийн цомыг 4 удаа хүртжээ. 2008 оноос хамтлагийн гишүүд бие даасан уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд Анхаа “Cuthberth” гэсэн нэрээр Модерн Номадстай хамтарсан чиллаут стилийн хөгжмийн цомог гаргаж, 2009 оноос МС өөрийн соло реп дуунуудыг сонсогчдод хүргэж, өндөр үнэлэлт авсанаар 2011 онд Platinum beatz, Romantic beatz гэсэн бие даасан студийн хос цомог гаргаж, “The Secret of rap” нэртэй орчин цагийн хөгжмийн тухай номыг өөрөө бичиж редактор хийн гаргасан байдаг.

Мөн 2009 оноос Бажи соло “rnb” дуунуудыг хийж олны сонорт хүрч эхэлсэн. 2012 оноос Люмино хамтлагийн уран бүтээл эргэн идэвхжсэн ба “Хэмнэл нэрэгч” хэмээх төсөл хэрэгжүүлж, аялан тоглолт болон шинэ дуунуудыг үйлдвэрлэсээр байна.

Continue Reading

Онцлох мэдээ