Connect with us

Урлагийн мэдээ

С.Зоригт: 10 жилд байхдаа нэг охинд аймар хаягдсан. Тэрнээс болоод

Published

on

Дуучин, хөтлөгч, комедиан Зоригтийн өрнүүлсэн сонирхолтой ярианаас хүргэж байна.

“Миний мэргэжил бол дуучин гэж мэргэжлээр төгссөн. Гэхдээ Соёл Урлагийн Их Сургуулийг зөвхөн дуучнаар төгсөж байгаа ч гэсэн жүжиглэх урлагийн хичээл, маркетинг менежмент гээд. Яг сурч чадвал чамд байгаа авьяасыг хөгжүүлэх бүх юмыг тэнд сургаж зааж байдаг.

Дандаа л том том урлагийн доктор профессорууд тэнд ажилладаг. Гэхдээ хичнээн ч доктор, профессорууд байлаа байлаа гээд хүн өөрөө авьяастай байх хэрэгтэй гэж боддог. Анх мэргэжлээ сонгоход хоёр гурван салаа зүйлтэй. Нэг нь бол манай гэрийнхэн намайг цэргийн хүн болгох гэж байсан юм. Өвөө маань цэргийн хүн байсан болохоор.

Цэргийн сургуульд оруулна гэж байсан. Тэгээд 10 жил төгсөх үедээ ээж өвөө бид гурав суугаад хурал шиг юм хийж байгаа юм. Ээж надад хэлсэн л дээ. Чи өөрийнхөө хүсч байгаагаа л яг яамаар байна түүгээрээ л яв. Тэрнээс чамайг хүсэхгүй байхад чинь цэргийн хүн юм уу хүсэхгүй байхад чинь өөр мэргэжлээр явуулахгүй. Хүн сайн ч явна муу ч явна амьдралыг таашгүй.

Тиймээс муугаар ярихад ямар нэгэн зүйл чинь бүтэлгүй байлаа гэхэд ээж өвөө хоёр намайг хүсэхгүй байхад ийм мэргэжил рүү оруулсан шүү гэж харамсах юм битгий хийгээсэй гэж чамайг бодож байна чи өөрөө мэд гэхээр нь би урлагийн хүн болоё гэж бодсон. Гэхдээ үүнийгээ би гэрийнхэндээ хэлээгүй байсан шалтгаан байлаа.

Би 8-р ангидаа нэг охинтой үерхдэг байсан юм. Анхны хайр гэх юм уу. Түүндээ аймар хаягдаад. Тэрийг би хэлээгүй байхгүй юу. Хаягдаад ямар хүн байснаа харуулмаар санагдаад, тэр үед намайг хурцласан зүйл л дээ. Тэгсэн чинь ТВ-ээр гарч байгаа хүмүүс гоё харагдаад. Энэ бол инээдмийн киноны зохиол шиг юм шиг яриад байна л даа.

Нөгөө олон салаа гэдгийн нэг нь байхгүй юу. Тэгээд би урлагаар явмаар санагдаад. Одоо бол тэр эмэгтэйд баярлаж явдаг. Намайг аймар хурцласан. Одоо миний жаахан ч гэсэн амжилттай явж байгаа нь тэр хүнтэй холбоотой. Нөгөө талаар ээжтэй бас холбоотой байгаа биз. Зөв юмыг хэлээд би урлагаар явсан. Багаасаа урлагийн үзлэг гээд ангидаа бас юманд орж байлаа.

Өмнө нь газар тариалангийн бизнес хийдэг байсан. Өмнө нь нэг хүнтэй хамтарч тийм зүйл дээр ажилладаг байсан. Одоо тэр бол миний ажиллах зүйл дууссан. Араас нь бас зөндөө зүйл хийсэн. Нэг хүнтэй компани гэж ажиллуулж байлаа. Видео рекламны компани байгуулж байсан. Тэр маань олон жил амжилттай ажилласан. Бас л юуны агуу хоёр тийшээ болсон.

Уналт босолт гэвэл том юм ярих гээд байна л даа. Өөрийнхөө хэмжээнд унаад босоод явсан. Эцэстээ урлагтай холбоотой ажлаа хийгээд явдаг. Урлагийн хүн гэхээрээ л “Өө би урлагийн хүн” гэж явдагаа болиод байгаа. Больчихсон ч байгаа. Дээр үед урлагийн хүн гэхээр уяхан сэтгэлтэй сулхан тэй гээд ярьдаг байсан. Урлаг гэхээр хөнгөн хийсвэр алиалагч ч юм шиг хүн баярлуулаад явдаг юм шиг.

Одоо бол өөр үе. Энэ бол хараар ярихад хүртэл олны танил урлагийн хүн байх нь ажлыг сайн бүтээдэг болчихсон. Би жишээлбэл амьдрал дээрээ өөр ажил хийдэг. Тэр ажлыг маань миний урлаг соёл аль болох гэгээлэг эерэг урлагийн хүн байхыг боддог. Тэр нь ажилд маань нөлөөлдөг. Хүнтэй ороод уулзахад тэс өөр. Энэ талаасаа урлагийг харах хэрэгтэй.

Урлагийг өөрөөр харах хэрэгтэй. Энэ бол бизнес байхгүй юу. Миний бодол энэ. Өнөөдөр дуучид том том студид очиж бичлэг хийлгэх шаардлаггүй болчихож байна. Гэрээсээ бүх юм home studio болчихсон. Өөрөө үгээ аяа зохиогоод өөрөө продюсер хийчихэж байна. Заавал том продюсер дээр очоод би дуучин болох гэсэн юм намайг яагаад өгөөч гэх шаардлаггүй болсон.

Том том шоу хийгдээд байна. Түрүүллээ тэр хүн хайчсан бэ? Мэдэхгүй. Дурсамж болоод үлддэг. Бүх юм нь бэлэнчлээд байгаа мөртлөө чи өөрөө чанартай байхгүй бол угаасаа чамайг гаргаж ирэхэд ядах юмгүй болчихлоо. Бүх юм нь бэлэн болсон. Одоо хүний өөрийнх нь сэтгэн бодох, мэдрэмж, авьяас нь үлдээд байна. Хичнээн гоё том студид очиж бичүүллээ гээд гарч байгаа дуу нь сэтгэж байгаа үг нь хийж байгаа ая нь ялгаагүй бол ялгаагүй мэдэхгүй болчихсон.

Сүүлийн үед надад тэгж санагдаад байгаа. Мэдээж жижүүрийн хэдэн үг байгаа шдээ. Хөдөлмөрч байх, цаг барих, хариуцлагатай байх. Энэ угаасаа ийм үед байхгүй бол хохь нь шд. Угаасаа байх ёстой. Би 2012 онд суруулиа төгссөн өнөөдөр 2020 он гараад явж байна гэхээр 8 жил болсон байна.

Өөрөө өөртөө байсан юмнуудаа ярихад бол залуу хүн өөрийгөө маш их зүйл үзсэн, би аймар их ажилласан, би бол үсчин ч байлаа маникур ч хийлээ ингэж тэгж явсан гэдэг яриа тэнэг санагдаад байдаг. Тэр бол тэр хүний өөрийнх л асуудал. Угаасаа л юм юм үзсэн нь ойлгомжтой байж таарна шд. Зүв зүгээр вагоноор явж байгаа ирэхгүй шүү дээ.

Ийм ойлгомжтой өрөвдөлтэй юм битгий яриасай гэж боддог. Одоо үед бол дандаа эерэг. Тийм үеүүд байсан одоо бол би ийм болсон улам ингэмээр байна гээд хэв маяг нь хүртэл өөрчлөгдөөсэй гэж боддог. Мэдээж надад ч гэсэн байсан. СУИС-т сурч байхдаа хоолой бичүүлээд эргүүлээд рекламны студид ажиллаад тэндээсээ дүр гуйж олоод кинонд явж орж байснаа дуу бичигч хүртэл хийснээ өөрөө орж жүжиглээд угаасаа энд чинь аймар юм ордог.

Энэ бүх салбарт байдаг юм. Эцсийн эцэст ингэж явж байгаад нэг дөрөө олдог юм шиг байгаа юм. Байх ёстой зүйл бол тууштай байх хэрэгтэй. Хөдөлмөрлөсөн хүнийг нэг юм шагнадаг гэдэг үг байдаг шүү дээ. Тэр бүхэн үнэн. Би ирээдүйг гоёор боддог. Алдаанууд надад зөндөө байсан. Миний мэргэжил дээр гэхэд хит дуу төрнө гэдэг маш хэцүү.

Больё гэхэд жилд 10-20 дуу хийж байж нэг нь хит болдог ч юм уу. Нэг бол хит дуу гарах ч үгүй. Энэн дээр хөдөлмөрлөөд юм үнэн байгаад байхаар, үнэнч байгаад байхаар нөлөөлнө. Энэ явахгүй дуу байна даа гэдгийг нь би мэдсээр байж азанд итгээд хааяа явчихдаг шдээ гээд ашиггүй олон дуунууд хийсэн байдаг.

Тэр чинь эргээд яривал урдаас хэн ч худалдаж авахгүй мангар бүтээгдэхүүн авч ирчихээд Монголд зарах гээд байгаатай ижил зүйл байхгүй юу. Тийм юман дээр зөндөө алдаж байсан. Гэхдээ тэрийгээ хийх болгондоо алдаж байсан нь эргээд туршлага болж орж ирдэг нь гоё л доо.

Алдаа зөндөө байсан. Хааяа мэргэжил маань ямар хэцүү юм бэ, зүгээр маркетинг юм уу цэргээрээ явчихсан бол гэж шантрах үе гарна. Одоо бодоход тэгээд би яах байсан юм? Өнөөдөр маркетинг ч гэсэн байх ёстой юм нь болчихсон байна. Надад менежер байхгүй. Би өөрийнхөө менежерийг хийгээд явж байна. Өөрөө ингээд орчин үед Улаанбаатарт маркетинггүй бол явахгүй болчихсон байгаа биз?

Би олон кинонд дүр голохгүй тоглодог байсан. Одоо бол гол дүрд тоглодог болсон. Өмнө нь би дүр голдоггүй байлаа. Ямар ч дүр байсан хүний сэтгэлд үлдтэл нь тоглох хэрэгтэй гээд явдаг байв. Гэхдээ би энэ киноны ард яг ямар баг ажиллаж байна тэрийг нь их хардаг байсан. Аймар гоё туршлагатай гоё багийн кинонд ороод жижиг дүр байсан ч кино үзээд гарсан хүмүүс Зори тэрийг гоё гарч байнаа гэж яриулах нь миний гол зорилго.

Одоо бол гол дүрд тоглодог болчихсон. Дээрээс нь нэг кинон дээр өөрөө толгойлоод кино хийгээд үзчихсэн кино гэж юу юм контент гэж юу байдаг юм гээд ямар ч байсан хүн үзчихмээр киног бол эхлүүлээд хийчих байх гэж өөрийгөө боддог шд. Давуу тал нь өөрөө кинондоо тоглочихно, киноныхоо дууг дуулчихна, киноныхоо маркетинг хийчихнэ, киноныхоо зураг авалтыг өөрийнхөө компаниар хийчихнэ. Борлуулалт, продюсер, мөнгийг нь ч болтугай гаргачихна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Ul Medeh Podcast

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Урлагийн мэдээ

Хүрэлхүүгийн бага охин амьдралын нэг шатыг алхлаа

Published

on

By

Монгол улсын гавьяат жүжигчин Хүрэлхүүгийн үзэсгэлэнт бага охин Сүрэн дээд сургуулиа төгсчээ. Тэрбээр олон улсын эрх зүйч хэмээх мэргэжлийг сонгосон аж. Хошин урлагийн салбарт нэр хүндтэйд тооцогдоог Хүрэлхүүгийн том охин Х.Намуун нь бизнесийн салбарт амжилттай орж өөрийн гэсэн брендтэй хүртэл болоод амжсан.

Харин бага охин Х.Сүрэн нь ийнхүү дээд сургуулиа төгссөн нь энэ юм. Сүрэнгийн хувьд эгч Намууныхаа хамтаар аавынхаа найруулсан кинонд дүр бүтээгээд амжсан билээ. Х.Сүрэнгийн хувьд эгчийнхээ араас дагаж загвар, гоо сайхны салбарт хүч үзэх болов уу хэмээх хүлээлт байгаа.

Хааяа нэг рекламны зурагт ороод зургаа авахуулчихаж байгааг нь харахад үнэхээр тийм бололотой юм билээ.

Сүрэн нь өөрийн биеийн галбирыг нуудаггүй нэгэн. Бикини хувцас гэх мэт биеэ харуулсан хувцастайгаа авахуулсан зургуудаа байнга ил тод тавьдаг. Төгс мэт сайхан биетэй хүн тэгэлгүй л яахав. Үүнээс гадна аялал зугаалганд их явдаг юм билээ. Гадаадаар аялан явж буй зургууд нь түүний хаягаар дүүрэн бий.

Мөн өөрийнхөө унадаг уу гэмээр нэгэн машиныг 21 насны төрсөн өдрөөрөө харуулсан бөгөөд Benz үйлдвэрийн E400 хэмээн машин дээр суусан зургаа оруулсан байдаг юм.

Continue Reading

Урлагийн мэдээ

Ононбатын хань Нансалмаа нөхрөө “магтжээ”

Published

on

By

Монголын рок попын ертөнцөд олон жилийн турш өөрийн мэдлэг чадвараа харуулж, өнөөдрийг хүртэл салбартаа амжилттай ажилласаар байгаа эрхэмүүдийн нэг бол яах аргагүй On&Off продакшнаар овоглодог Ононбат билээ. The Voice нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж мундаг продюсер хэвээрээ гэдгээ харуулж чадсан түүнийг үнэлэх хүмүүс маш их бий.

Тэгвэл өнөөдөр Ононбатын насан баяр болж байгаа юм байна. Ононбатын гэргий Нансалмаа ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэж дараах сэтгэгдлийг хүргүүлжээ.

“Миний нөхрийн ухаан чадварыг, мэдлэг оюуныг манайхан сайн мэднэ. Хүмүүсийн мэддэггүйг найзууд нь, хамтрагчид нь сайн мэднэ. Харин би нэвт мэднэ. Хорвоогийн хамгийн романтикуудийн нэг, хорвоогийн том мөрөөдөгчдийн нэг, хорвоогийн түмэн живаа хүмүүсийн сортой зүйрлүүлэх сайн чанартай, том үсгээр эхлэн бичигдэх Хүн. Хүүхдүүддээ ийм хайртай аав ховор.

Эхнэртээ ийм хайртай, халамжтай нөхөр ховор. Ер нь ховор Хүн. Хайрлаж чаддаг, хайр дааж чаддаг, хариуцлага гэдэг үгний мөн чанарыг харуулж чаддаг, зөвхөн ажил мэдлэгээрээ энэ цаг хугацааны оюуны том баялаг бүтээгч болж чадсан Хүн. Хатуу хорвоог зөөллөж өгдөг Хүн. Хайртай чамдаа Тайз дэлгэц, Хөгжим дуу, Компьютер техникийнхээ дээдийг эдлэн бялхаж, party кино баяр хөөрөөр бас байнга бялхаж, сэтгэл итгэл дүүрэн, хөдөлгөөн эрүүл мэнд сайн, Бурханы ивээлд санасан бүхэн нь саадгүй бүтэж явахыг ерөөе. Төрсөн өдрийн мэнд” гэв

Мөн хэдхэн хоногийн өмнө Нансалмаа дараах эргэцүүллийг үлдээсэн юм.

“Нөхөр бид хоёрын ажиглаж, санаа нийлдэг зүйлс олон талдаа. Энэ нь хамт ажилладаг нэг гэр бүлийн хоёрын маргаан гүнзгийрч ширүүн маргаан болдоггүй үндэс нь байх. Бид хоёрын анзаарч байгаагаар зун бүтэн нэг сараар хоцорч ирдэг болсон. Оройтож ирээд оройтож буцаж байгаа.

Намар ба хаврын улирал уртасч зун, өвөл хавчигдагдаад байгаа анзаарагдсан. Өнөөдөр нар буцдаг өдөр гэж одон орон судлалаар тогтоогдсон өдөр. Гэхдээ манай нар яг өнөөдөр бол зун дөнгөж эхэлж байхад юу хийсэн гэж буцах болж байна хэхэ. Харин жилийн хамгийн урт өдрийн мэндийг хүргэнгээ урт насал удаан жаргахыг бүгдэд нь ерөөе.”

Continue Reading

Урлагийн мэдээ

Эрэгтэй хүүхэд 60 хүртлээ томоождоггүй гэдгийн тод жишээ Бажид баяр хүргэе!

Published

on

By

Люмино хамтлагийн гишүүн Бажигийн төрсөн өдөр болж байна.

“Өнөөдөр Хөдөлмөрийн баатар, соёлын гавъяат зүтгэлтэн, ард түмний гавъяат, Минт-ийн элч төлөөлөгч дуучин, алтан гадас одонт Бажигийн төрсөн өдөр.

Өнөөдөр тэр 100-н талыг буюу 50 насыг зооглож байна. Буянтай буурайдаа олон жил биднийгээ тайз болон дэлгэцээр баясгаж байгаад нь талархаж, зөвхөн хайрын үгс илгээх өдөр.

Эрэгтэй хүүхэд 60 хүртлээ томоождоггүй, хөдөлгөөнтэй байдааааг гэдгийн хамгийн тод томруун жишээ болон явж байгаа хүмүүн билээ. МУСТА Baji Batkhishig-даа зүрх илгээе”

Baji&Yalalt

Люмино хамтлаг нь албан ёсоор 1998 онд MC,Skitzo,Baji,Хөлгөө,Чинзоо гэсэн 5 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулагдасан. 2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдхүүнтэй болж өөрчлөгдсөн. 2013 оноос хамтлагийн бүрэлдэхүүнд DJ Zolo орж ирснээр Люмино хамтлаг нь албан ёсоор 4 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Монгол улсад Хипхоп урсгалыг олонд таниулж хүмүүсийн хүртээл болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хамтлаг юм. Тэдний анхны ХИТ дуунууд нь хайрын өнгө аясыг илүүтэйгээр тусгаж байснаараа нийт сонсогчдыг хипхоп сонсоход нөлөөлсөн гэж үздэг.

Тэдний 1999 оноос хойш хийсэн дууны дугаралтууд өнөөдөрч гэсэн сонсоход чанарын шаардлага хангасан хэвээр байгаагаас харвал маш чанарлаг зүйлсийг анхнаасаа төлөвлөж хийж ирсэн нь харагддаг. Монголд ‘sample’ гэдэг зvйлийг утгаар нь ашигласаар ирсэн хипхопын үндсэн урсгалын (mainstream) хамтлаг юм. Тэдний эхний дуунуудаас авхуулаад өнөөдрийг хүртэл гарч байгаа ихэнх дуунуудыг МС продюсерлэж, хөгжмийг Бат-Эрдэнэ (Аранза) нар хамтран хийж ирсэн. Тэд дууг 2 сувгаар хийдэг. Продюсер МС-гийн хэсэгт ихэнх дуу багтдаг бол Анхаа, Бажи мөн бие даан дуунуудыг хийж эхэлсэн байдаг.

Хүнийх, Тайван, Заримдаа, Шөнө дунд цас орж байна! гэсэн дуунуудыг энд дурьдаж болно. 1999-2006 оныг хүртэл уран бүтээлийн идэвхтэй үед байж 5 бие даасан студийн цомог, “Танихгүй охины захидал” уран сайхны кино, 30 орчим видео клип, 20 гаран бие даасан тоглолтыг хийсэн байдаг. Люмино+Аранза+Даваахай (Zaya’sh) энэ 3 тухайн үедээ нэргүй л болохоос Label компаны хэмжээнд гар нийлэн ажиллаж дорвитой бүтээлүүдийг үйлдвэрлэдэг байсныг тэдний дээх нь үеийн бүтээлүүдээс харж болно.

Тэд энэ хугацаанд Монголын хөгжмийн дээд шагнал болох “Пентатоник”-ийн цомыг 4 удаа хүртжээ. 2008 оноос хамтлагийн гишүүд бие даасан уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд Анхаа “Cuthberth” гэсэн нэрээр Модерн Номадстай хамтарсан чиллаут стилийн хөгжмийн цомог гаргаж, 2009 оноос МС өөрийн соло реп дуунуудыг сонсогчдод хүргэж, өндөр үнэлэлт авсанаар 2011 онд Platinum beatz, Romantic beatz гэсэн бие даасан студийн хос цомог гаргаж, “The Secret of rap” нэртэй орчин цагийн хөгжмийн тухай номыг өөрөө бичиж редактор хийн гаргасан байдаг.

Мөн 2009 оноос Бажи соло “rnb” дуунуудыг хийж олны сонорт хүрч эхэлсэн. 2012 оноос Люмино хамтлагийн уран бүтээл эргэн идэвхжсэн ба “Хэмнэл нэрэгч” хэмээх төсөл хэрэгжүүлж, аялан тоглолт болон шинэ дуунуудыг үйлдвэрлэсээр байна.

Continue Reading

Онцлох мэдээ