Connect with us

Урлагийн мэдээ

Дуучин Наран хэрхэн баргил хоолойтой болсон шалтгаанаа хуваалцжээ

Published

on

МУГЖ, дуучин С.Наран:

“Дуулах мэдрэмж маань бүр багаасаа байсан. Орос дуу дуулдаг хүүхэд байлаа. Тэр үед дан Орос багш нар ирдэг байлаа. Хөвсгөлд байхад ч гэсэн Орос багш байсан. Орос дуу нэлээн сурдаг байсан. Илүү их гоё санагддаг байсан л даа. Манай Мөрөнгийн хажууд Оросын тосгон байсан.

Орос хүүхдүүдтэй нийлээд дуулаад их гоё мэдрэмж л дээ. Хүүхэд байхдаа мэдээж л нарийхан хоолойтой байсан. Хүн чинь цаг өнгөрөх тусам өөрийгөө нээгээд явдаг шүү дээ. Хүний үндсэн характер, зан араншингаас хамаараад хоолой маань үргэлж өөрчлөгдөж байдаг юм байна л даа.

Миний энэ зан араншинтай ямархуу хоолой тохирох вэ гээд хайгаад ч юм уу өөрөөсөө нээх гээд оролдоод байсан. Цаанаасаа хоолой чинь зан ааштайгаа адилхан гараад ирдэг юм байна. Гэхдээ хүнд хоолойн техник гэж явж байгаа шүү дээ. Хүнээс чинь янз янзын сэтгэлгээ онцлог гардаг шүү дээ. Зөөлөн, хурц, хатуу гэдэг юм уу. Энэ болгонд хүний хоолойн темпер өөрчлөгөх ёстой гэж боддог.

Зөөлөндүү, бас хэтэрхий орилоод байх нь ч хаашаа юм бэ. Нарийхан сайхан хоолойгоор нинжин сэтгэлийг харуулсан дуу дуулах ёстой аав ээждээ зориулж гэдэг ч юм уу тэгж боддог. Кино драмд орсон. Манай ангийнхан чинь Амбий, Бооёо, Ичинхорлоо эд нар шүү дээ. Мөрөнд явж байхад тэнд дуулдаг байсан охин Наран нааш ир гээд Соёлын ордны урд дуудсан.

Очсон чинь Кино драмын шалгалт авч байна чи ороод үзээч гэхээр нь яахав дээ гээд орчихсон чинь тэнцчихсэн. Маамхүү, Уртнасан гээд багш нар шалгалт авч байсан. Гэхдээ дуучин болох эсвэл хүний дотоод ертөнц чинь драм шүү дээ жүжиг шүү дээ. Эхлэл төгсгөл өрнөл гээд. Дуу ч гэсэн эхлэл төгсгөл өрнөлтэй. Оюутан байхдаа би ер нь тайзан дээр авах мэдрэмж нь, ганцаараа зогсох тэр мэдрэмж нь надад илүү таалагдаж байсан.

Ганцаараа тэр бүх дүрийг дотроод бодоод хоолойгоороо дамжуулан гаргаж хүнд хүргэнэ гэдэг бол үнэхээрийн гайхамшигтай мессеж хүргэх юм байна гэж ойлгосон л доо. 10 жилд байхдаа урлагийн үзлэгт идэвхитэй хүүхэд байсан. 1992 онд Франц дууны уралдаанд оролцоод гранд приг нь авч байсан юм.

Тэгээд урамшаад энэ мэдрэмж юм байна гэж ойлгосон. 1993 онд бүх рок попынхон Циркт дууны уралдаан болж байсан юм. Тэгэхэд анхны уран бүтээлээ Ангирмаагийн өөртөө бичсэн бичлэгээр орж би 3-р байран орж байлаа. Баачка нэгт орж байлуу даа ямар ч байсан Ариунаа 2-т орж байсан юм.

Хурд 1-т орлуу аль нь ч байлаа. Ямар ч байсан би 3-т орж байсан. Ингээд ерөнхийдөө өөрийн гэсэн дуутай боллоо, өмчтэй боллоо. Би өөрөө энэ замналыг сонгосон өөрөө өөрийгөө л хөгжүүлсэн. 1991 онд хөдөөнөөс орж ирээд тэр үед магнитфон гэж байлаа шдээ. Кассет зардаг байсан үе. Тэндээс би Queen, ACD, Pink Floyd сонсдог байлаа. Энэ гурван хамтлагийг тасралтгүй сонсдог чихэвчний хөгжимнөөс салдаггүй тийм хүүхэд байлаа.

Тэр үед хэцүү үе байлаа. Хөдөөний охин хотод бөөн тэмцэл дотор ороод заримдаа шар гозолзоод л, талханд очерлодог хэцүү үе. Тэр стрессийг хөдөөний охин аав ээжээ хол хөгжим сонсож тэс өөр ертөнцөд амьдардаг байлаа шд. Тэгээд Кино драм төгсөөд Хятадад Волож ах Гантөр, өөр хэн билээ байз, талийгч Ганбаа бид нар хамт Өвөр Монгол явж бааранд тоглоод. Тэр маш том сургалт.

Жинхэнэ бизнес гэдгээ ойлгоод ирж байгаа юм. Өөрөөр тэмцвэл энэ маш ашигтай бизнес. Маш ашигтай зах зээл юм байна гэдгийг нь ойлгож байгаа юм. Нэг хэсэг “Говь”-д дуугаа бэлдээд Гантөртэй хамт нэлээн шинэ сонирхолтой дуунууд гаргаад байж байсан. Тэгээд “Говь”-ийн дарга өөрчлөгдөөд дараа нь Хятад руу явдаг болсон. Буцаад иртэл 1998 онд цэргийн ассемблей урагшаа Хятад руу явах болоод тэдний хамт олонтой China Performing Art Agency-ийн урилгаар хамт явж байгаа юм.

Тэнд би жинхэнэ Хятадаар дуулах, Хятадын зах зээлийг гүн гүнзгий мэдэрсэн цаг үе. Тасралтгүй хэдэн сар тайзан дээр Хятад даяар цэргийн ассемблтэй хамт явсан. 2000 оноос 2008 он хүртэл Meet in Beijing гээд Хятадууд 2008 оны олимпдоо бэлдээд 8 жилийн хугацаанд соёлын өөрчлөлт хийнэ гээд айхтар төлөвлөгөө хийсэн.

Гадны одууд, өөр ертөнцийг Хятадад нэвтрүүлж эхэлсэн л дээ. Тэр бодлогын хүрээнд би 8 жилийн турш олон удаа Хятад руу жил бүр урилгаар явдаг болсон. Монголчуудтайгаа ч тэр ганцаараа ч тэр. Andy Lau-тай дуулж байлаа. Нэг ширээний ард сууж байлаа. Тэгээд энэ миний амьдрах зам юм байнаа гээд сонгосон. Тэгээд дискээ гаргасан.

2004 онд Хятада очиж сураад байнгын тоглолтонд ороод мөнгөө аваад л сайхан буцаж үрээд сайхан амьдарч байлаа. 2008 оноос хойш цөөрсөн. Гэхдээ ерөнхийлөгч, дарга нар нь өөрчлөгдөөд бизнесүүд хумигдаад ирсэн л дээ. Гаднаас олон дуучид авчрах нь тансаг гэж үзсэн юм уу. Би бие даасан концерт 4 удаа л хийсэн. 4 жилд ганц л удаа хийдэг. Монголын зах зээл чинь бага шүү дээ.

Нэг их байнга ижилхэн концерт тоглож байхаар нэг мөсөн өөртөө таашаалтай зүйлд л хөдөлсөн нь зөв. Тэртэй тэргүй завгүй байна л даа. Дуучид таг байгаад байгаа юм шиг мөртлөө цаанаа хурим найр, үйл ажиллагаа тасрахгүй юм даа. Шинэ дуунууд хийх гээд байна. Би бол үүргийг нь авдаг. Наран эгч хүмүүсийг босгох хэрэгтэй байна танд л найдаж байгаа шүү гээд хэлчихээр бөөн бодол болчихно шүү дээ.

Суудлаас нь босгох хэрэгтэй үүрэгтэй очдог. Сайхан амьдрал. Шунал төрөхгүй зөвхөн уран бүтээлийн төлөө л бид шунаж байгаа юм. Тэр үед Хятад руу гарах маш хэцүү байсан. Би ч тэгээд азтай гэх нь ч хаашаа юм миний хөдөлмөрийн үр шим л дээ. Би Хятадын компанитай гэрээ хийж байсан. Би чинь сонин зантай хүн шүү дээ. Мөнгө гэж бодохоосоо илүү жишээ нь би тайзан дээр аялагатай байх ёстой.

Заавал төгс Хятадаар дуулах албагүй. Гэхдээ дууг нь мэдээж сайн дуулна. Хятад дуу л дуулаарай гэдэг. Би Хятадын жүжгийн 5 дуу, киноных нь 1 дууг дуулсан. Японд ч гэсэн би хөгжмийн зохиолчийн 2 дууг нь ч дуулж өгсөн. Мөнгөө төлөөд эхний вариантуудыг нь дуугаар авдаг байхгүй юу. Хятадын зах зээлд гэрээ хийхээр Монгол хүн чинь хэцүү зантай. Мундаг байранд оруулаад явж байгаа юм л даа.

Илүү ажиллуулах гээд. Чи манайтай гэрээ хийчихээд үүнийгээ зөрчих гээд байна гэхээр нь би та нар тэгвэл гэрээндээ зааснаараа ингэх ёстой гээд маргаан үүссэн л дээ. Тэгэнгүүт нь би ерөөсөө гэрээг болилоо гээд больсон. Яагаад гэвэл би Монгол хүн Хятад дуучин биш шүү дээ. Тэгэхээр Монгол гэдэг юм яваад байна. Гэрээгээ тэр үед дуусгасан.

Мэдээж тоглолтуудаар дуудна. Өвөр Монгол руу нэг их явахыг хүсдэггүй. Хятадын зах зээл нь эх газар дээрээ их гоё л доо. Жишээ нь Сичуан зэрэг дээр зөндөө тоглож байсан. Нэг дуучинг нэг BMW машин ч юм уу аваад явдаг байхгүй юу. Тэгээд тоглолт дуустал машинтайгаа явна. Өөрсдийнх нь нэг од явж байна гээд машин дайвалзтал фэнүүд нь хөдөлгөж байгаа юм чинь.Тийм айхтар байдаг. Их гоё шдээ. Сонин мэдрэмж авдаг” гэв.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Урлагийн мэдээ

Хүрэлхүүгийн бага охин амьдралын нэг шатыг алхлаа

Published

on

By

Монгол улсын гавьяат жүжигчин Хүрэлхүүгийн үзэсгэлэнт бага охин Сүрэн дээд сургуулиа төгсчээ. Тэрбээр олон улсын эрх зүйч хэмээх мэргэжлийг сонгосон аж. Хошин урлагийн салбарт нэр хүндтэйд тооцогдоог Хүрэлхүүгийн том охин Х.Намуун нь бизнесийн салбарт амжилттай орж өөрийн гэсэн брендтэй хүртэл болоод амжсан.

Харин бага охин Х.Сүрэн нь ийнхүү дээд сургуулиа төгссөн нь энэ юм. Сүрэнгийн хувьд эгч Намууныхаа хамтаар аавынхаа найруулсан кинонд дүр бүтээгээд амжсан билээ. Х.Сүрэнгийн хувьд эгчийнхээ араас дагаж загвар, гоо сайхны салбарт хүч үзэх болов уу хэмээх хүлээлт байгаа.

Хааяа нэг рекламны зурагт ороод зургаа авахуулчихаж байгааг нь харахад үнэхээр тийм бололотой юм билээ.

Сүрэн нь өөрийн биеийн галбирыг нуудаггүй нэгэн. Бикини хувцас гэх мэт биеэ харуулсан хувцастайгаа авахуулсан зургуудаа байнга ил тод тавьдаг. Төгс мэт сайхан биетэй хүн тэгэлгүй л яахав. Үүнээс гадна аялал зугаалганд их явдаг юм билээ. Гадаадаар аялан явж буй зургууд нь түүний хаягаар дүүрэн бий.

Мөн өөрийнхөө унадаг уу гэмээр нэгэн машиныг 21 насны төрсөн өдрөөрөө харуулсан бөгөөд Benz үйлдвэрийн E400 хэмээн машин дээр суусан зургаа оруулсан байдаг юм.

Continue Reading

Урлагийн мэдээ

Ононбатын хань Нансалмаа нөхрөө “магтжээ”

Published

on

By

Монголын рок попын ертөнцөд олон жилийн турш өөрийн мэдлэг чадвараа харуулж, өнөөдрийг хүртэл салбартаа амжилттай ажилласаар байгаа эрхэмүүдийн нэг бол яах аргагүй On&Off продакшнаар овоглодог Ононбат билээ. The Voice нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж мундаг продюсер хэвээрээ гэдгээ харуулж чадсан түүнийг үнэлэх хүмүүс маш их бий.

Тэгвэл өнөөдөр Ононбатын насан баяр болж байгаа юм байна. Ононбатын гэргий Нансалмаа ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэж дараах сэтгэгдлийг хүргүүлжээ.

“Миний нөхрийн ухаан чадварыг, мэдлэг оюуныг манайхан сайн мэднэ. Хүмүүсийн мэддэггүйг найзууд нь, хамтрагчид нь сайн мэднэ. Харин би нэвт мэднэ. Хорвоогийн хамгийн романтикуудийн нэг, хорвоогийн том мөрөөдөгчдийн нэг, хорвоогийн түмэн живаа хүмүүсийн сортой зүйрлүүлэх сайн чанартай, том үсгээр эхлэн бичигдэх Хүн. Хүүхдүүддээ ийм хайртай аав ховор.

Эхнэртээ ийм хайртай, халамжтай нөхөр ховор. Ер нь ховор Хүн. Хайрлаж чаддаг, хайр дааж чаддаг, хариуцлага гэдэг үгний мөн чанарыг харуулж чаддаг, зөвхөн ажил мэдлэгээрээ энэ цаг хугацааны оюуны том баялаг бүтээгч болж чадсан Хүн. Хатуу хорвоог зөөллөж өгдөг Хүн. Хайртай чамдаа Тайз дэлгэц, Хөгжим дуу, Компьютер техникийнхээ дээдийг эдлэн бялхаж, party кино баяр хөөрөөр бас байнга бялхаж, сэтгэл итгэл дүүрэн, хөдөлгөөн эрүүл мэнд сайн, Бурханы ивээлд санасан бүхэн нь саадгүй бүтэж явахыг ерөөе. Төрсөн өдрийн мэнд” гэв

Мөн хэдхэн хоногийн өмнө Нансалмаа дараах эргэцүүллийг үлдээсэн юм.

“Нөхөр бид хоёрын ажиглаж, санаа нийлдэг зүйлс олон талдаа. Энэ нь хамт ажилладаг нэг гэр бүлийн хоёрын маргаан гүнзгийрч ширүүн маргаан болдоггүй үндэс нь байх. Бид хоёрын анзаарч байгаагаар зун бүтэн нэг сараар хоцорч ирдэг болсон. Оройтож ирээд оройтож буцаж байгаа.

Намар ба хаврын улирал уртасч зун, өвөл хавчигдагдаад байгаа анзаарагдсан. Өнөөдөр нар буцдаг өдөр гэж одон орон судлалаар тогтоогдсон өдөр. Гэхдээ манай нар яг өнөөдөр бол зун дөнгөж эхэлж байхад юу хийсэн гэж буцах болж байна хэхэ. Харин жилийн хамгийн урт өдрийн мэндийг хүргэнгээ урт насал удаан жаргахыг бүгдэд нь ерөөе.”

Continue Reading

Урлагийн мэдээ

Эрэгтэй хүүхэд 60 хүртлээ томоождоггүй гэдгийн тод жишээ Бажид баяр хүргэе!

Published

on

By

Люмино хамтлагийн гишүүн Бажигийн төрсөн өдөр болж байна.

“Өнөөдөр Хөдөлмөрийн баатар, соёлын гавъяат зүтгэлтэн, ард түмний гавъяат, Минт-ийн элч төлөөлөгч дуучин, алтан гадас одонт Бажигийн төрсөн өдөр.

Өнөөдөр тэр 100-н талыг буюу 50 насыг зооглож байна. Буянтай буурайдаа олон жил биднийгээ тайз болон дэлгэцээр баясгаж байгаад нь талархаж, зөвхөн хайрын үгс илгээх өдөр.

Эрэгтэй хүүхэд 60 хүртлээ томоождоггүй, хөдөлгөөнтэй байдааааг гэдгийн хамгийн тод томруун жишээ болон явж байгаа хүмүүн билээ. МУСТА Baji Batkhishig-даа зүрх илгээе”

Baji&Yalalt

Люмино хамтлаг нь албан ёсоор 1998 онд MC,Skitzo,Baji,Хөлгөө,Чинзоо гэсэн 5 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулагдасан. 2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдхүүнтэй болж өөрчлөгдсөн. 2013 оноос хамтлагийн бүрэлдэхүүнд DJ Zolo орж ирснээр Люмино хамтлаг нь албан ёсоор 4 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Монгол улсад Хипхоп урсгалыг олонд таниулж хүмүүсийн хүртээл болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хамтлаг юм. Тэдний анхны ХИТ дуунууд нь хайрын өнгө аясыг илүүтэйгээр тусгаж байснаараа нийт сонсогчдыг хипхоп сонсоход нөлөөлсөн гэж үздэг.

Тэдний 1999 оноос хойш хийсэн дууны дугаралтууд өнөөдөрч гэсэн сонсоход чанарын шаардлага хангасан хэвээр байгаагаас харвал маш чанарлаг зүйлсийг анхнаасаа төлөвлөж хийж ирсэн нь харагддаг. Монголд ‘sample’ гэдэг зvйлийг утгаар нь ашигласаар ирсэн хипхопын үндсэн урсгалын (mainstream) хамтлаг юм. Тэдний эхний дуунуудаас авхуулаад өнөөдрийг хүртэл гарч байгаа ихэнх дуунуудыг МС продюсерлэж, хөгжмийг Бат-Эрдэнэ (Аранза) нар хамтран хийж ирсэн. Тэд дууг 2 сувгаар хийдэг. Продюсер МС-гийн хэсэгт ихэнх дуу багтдаг бол Анхаа, Бажи мөн бие даан дуунуудыг хийж эхэлсэн байдаг.

Хүнийх, Тайван, Заримдаа, Шөнө дунд цас орж байна! гэсэн дуунуудыг энд дурьдаж болно. 1999-2006 оныг хүртэл уран бүтээлийн идэвхтэй үед байж 5 бие даасан студийн цомог, “Танихгүй охины захидал” уран сайхны кино, 30 орчим видео клип, 20 гаран бие даасан тоглолтыг хийсэн байдаг. Люмино+Аранза+Даваахай (Zaya’sh) энэ 3 тухайн үедээ нэргүй л болохоос Label компаны хэмжээнд гар нийлэн ажиллаж дорвитой бүтээлүүдийг үйлдвэрлэдэг байсныг тэдний дээх нь үеийн бүтээлүүдээс харж болно.

Тэд энэ хугацаанд Монголын хөгжмийн дээд шагнал болох “Пентатоник”-ийн цомыг 4 удаа хүртжээ. 2008 оноос хамтлагийн гишүүд бие даасан уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд Анхаа “Cuthberth” гэсэн нэрээр Модерн Номадстай хамтарсан чиллаут стилийн хөгжмийн цомог гаргаж, 2009 оноос МС өөрийн соло реп дуунуудыг сонсогчдод хүргэж, өндөр үнэлэлт авсанаар 2011 онд Platinum beatz, Romantic beatz гэсэн бие даасан студийн хос цомог гаргаж, “The Secret of rap” нэртэй орчин цагийн хөгжмийн тухай номыг өөрөө бичиж редактор хийн гаргасан байдаг.

Мөн 2009 оноос Бажи соло “rnb” дуунуудыг хийж олны сонорт хүрч эхэлсэн. 2012 оноос Люмино хамтлагийн уран бүтээл эргэн идэвхжсэн ба “Хэмнэл нэрэгч” хэмээх төсөл хэрэгжүүлж, аялан тоглолт болон шинэ дуунуудыг үйлдвэрлэсээр байна.

Continue Reading

Онцлох мэдээ