Connect with us

Зөвлөгөө

Он сарыг нь харах гэтэл давхар цаас наачихсан байлаа. Хуулаад үзтэл яасан гээч!

Published

on

Та бүхэнд нэгэн хэрэглэгчийн оруулсан гомдлыг дамжуулан хүргэж байна.

Ch Hishgee:

“Дэлгүүр ороод бөөрөнхий мах авах гээд он сарыг нь хартал давхар цаас наацан байхаар нь нэг л сонин санагдаад хуултал дуусах хугацаа 1 сар байсныг 3 сар болгоод наачихсан байх юм. Дэлгүүрын хүнд хэлтэл сүрхий үлдэгдлээ буцаагаад аваад явдаг байсан юм буцаагаад ингэж наагаад аваад ирдэг байсан байна шд заваан юмнуудад хэлнээ гээд хоцрсон байдгийн. Хугацаа нь дуусаагүй юм гэж ер нь байна уу?! Нэг бол давхарлаад наачихна нэг бол солиод наачихна” гэжээ.

Үүнийг нь шалгадаг газар нь шалгаж тогтоогоод хариу тайлбар хийх байлгүй дээ.

Та бүхэнд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа юуг анхаарах ёстой талаар Мэргэжлийн Хяналтын байгууллагын өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой дараах зөвлөмжийг хүргэж байна.

Иргэн та хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа:

– Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэхийг шалгах,

– Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах -цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан эсэх,

– Гадна байдал: Өнгө – өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан өнгөтэй болсон эсэх,

Хэмжээ – шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон эсэхийг жинлэж үзэх,

Хэлбэр – бяцарсан, бутарсан, үйрсэн эсэх,

Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн – тунадас, булингар үүссэн эсэх,

– Үнэр, амт: эвгүй үнэр, исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон эсэх,

– Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг бусад шууд хэрэглэдэг бэлэн бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан зөөвөрлөх,

– Хөлдөөсөн, хөргөөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөлдөөгч, хөргөгчид хийх эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх

          ХЭРЭВ:

  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн;
  • Сав баглаа боодол нь урагдаж гэмтсэн;
  • Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал;
  • Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон;
  • Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн;
  • Хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай нөхцөлд зарж, борлуулж байвал;
  • Дэлгүүрт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал;
  • Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин, эмгэг үүсгэгч бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын 1800-1286, 70128012 шуурхай дуудлагын утас 24 цагийн туршид нээлттэй ажиллаж, иргэдээс ирүүлсэн гомдол саналыг хүлээн авч, хоол, хүнсний хордлого халдвар гарахаас сэргийлж, хууль бус худалдааг таслан зогсоох, эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс татгалзахыг иргэдэд сэрэмжлүүлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Бүтээгдэхүүний хаяг, шошгын мэдээллийг хэрхэн зөв унших талаарх мэдээллийг хүргэе. Хүнсний сав, баглаа, боодлын шошгонд тавих ерөнхий шаардлагыг стандартаар тогтоосон байдаг. Стандартын дагуу тавигдсан хаяг шошгоос иргэд уг бүтээгдэхүүний талаарх үнэн зөв мэдээллийг авах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх  ач холбогдолтой юм.

Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошго нь дараах мэдээллийг багтаана. Үүнд:

– Хүнсний бүтээгдэхүүний нэр

– Бүтээгдэхүүний стандартын дугаар

-Бүтээгдэхүүний найрлагыг бүрдүүлэгч зүйлийн жагсаалт

-Хүнсний нэмэлт хэрэглэсэн бол олон улсын Е тэмдэглэгээний код

-Цэвэр, бохир жин

-Үйлдвэрлэгчийн нэр, хаяг

-Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа

-Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл

-Хүнсийг зөв хэрэглэхийг нийтэд мэдээлэх зорилгоор хэрэглэх зааврыг шошго дээр товч, тодорхой бичнэ.

-Бүтээгдэхүүний тэжээллэг болон илчлэг чанар

-Бүтээгдэхүүн “Үндэсний тохирлын тэмдэг” авсан бол түүний тэмдэглэгээ

Хүнсний бүтээгдэхүүний шошгыг зөв уншиж сурах нь танд болон таны гэр бүлд ямар ач холбогдолтой вэ?

-Хүнсний бүтээгдэхүүний найрлага, тэжээллэг чанарын талаар мэдээлэл авна.

-Хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанарыг мэдсэнээр тухайн бүтээгдэхүүнээс өөрийн болон гэр бүлийнхээ хоол тэжээлийн хэрэгцээнд тохируулан хэрэглэнэ.

-Бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, хугацааг мэдсэнээр гэр бүлийнхээ хэрэгцээнд шинэ, чанартай бүтээгдэхүүн зөв сонгон хэрэглэх боломж бүрдэнэ.

-Хүнсний бүтээгдэхүүнийг хоол тэжээлийн хэрэгцээ, эрүүл мэндийн байдалдаа тохируулан зөв сонгон хэрэглэснээр таргалалт, зүрх судас болон хоол боловсруулах эрхтэн, бодисын солилцооны өвчинд өртөхгүй байж чадна.

Шошгоны мэдээллийг хэрхэн ашиглах вэ?

1. “Найрлагыг бүрдүүлэгч зүйлийн жагсаалт” хэсгээс та бүтээгдэхүүний найрлагад орсон бүх бодисын жагсаалттай танилцана.

2. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн ба хадгалах хугацаа нь 2 янзаар бичигддэг.

-Хэрэв 2 хугацаа бичигдсэн байвал эхнийх нь үйлдвэрлэсэн, дараагийнх нь хадгалалт дуусах хугацаа байна.

-Хэрэв зөвхөн 1 хугацаа бичигдсэн байвал энэ нь үйлдвэрлэсэн хугацаа бөгөөд энэ тохиолдолд хадгалах хугацаа давхар бичигдсэн байна.

3. Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах, мэдрэхүйн үнэлэмжийг сайжруулах, технологийн шинж чанарыг сайжруулах зорилгоор төрөл бүрийн хүнсний нэмэлтүүдийг үйлдвэрлэлд хэрэглэж байна. Хүнсний нэмэлт бодисууд нь стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй тохиолдолд хор нөлөөгүй ба хэтэрвэл хурц болон архаг хордлого, үр хөврөлийн гаж хөгжил, хорт хавдар үүсгэх зэрэг сөрөг үр дагавартай байж болно.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийг богино код буюу тоон тэмдэглэгээгээр дараах байдлаар ангилжээ. Үүнд:

– Е 100 дээш–будагч бодис

– Е 200 дээш–нөөшлөгч бодис

– Е 300 дээш–үл исэлдүүлэгч бодис

– Е 400 дээш–тогтворжуулагч бодис

– Е 450 дээш–тос

– Е 500 дээш–хүчлийг саармагжуулах бодис

– Е 600 дээш–амт, үнэрийг нэмэгдүүлэгч бодис

– Е 700 дээш–нөөц индекс

– Е 900 дээш–үл хөөсрүүлэгч бодис

– Е 1000 дээш–өнгөлөгч агент

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Зөвлөгөө

Яагаад сээрний яс цохuх аюултай гэдгийг эмч тайлбарлав

Published

on

By

Монголчууд бид малын сээрний ясыг цохuх, хуга̀ладаг уламжлалтай. Тэгвэл энэ талаар гар сарвууны мэс засалч эмч Л.Нанжид дараах сэрэмжлүүлгийг хуваалцжээ.

“Сэрэмжлүүлэг. Би нэг зүйлийг гайхаад бардаггүй дээр нь бүр ойлгодоггүй ээ. Учир мэдэх нэг нь зөвлөөрэй. Гар сарвууны эмч нарын бас л нэг толгойны өвчин болж байгаа зүйлийн нэг энэ сээрний ясыг гараараа цохuж хуга̀лах.

Энэ яс хуга̀рлаа гээд яг юу өөрчлөгдөөд яах гээд байгаа юм бүү мэд. Харин эсэргээрээ цохuсон хүний алганы шивнүүр яс нь хуга̀рах үзэгдэл элбэг юмаа. Бүгд л эр эмгүй сээр цохuж хуга̀лаж байгаа бичлэг хийгээд бусдад буруу үлгэр болох тэрэндээ онгирч омогшоод яах юм бэ сошилоор….

Өгөр яс хуга̀рч л байдаг. Таны чиний гарны яс хуга̀рвал хөдөлмөрийн чадвар алдагдах цаашлаад гар хавдаж үрэвсэх идээлж бохирдох гээд л их олон хүндрэл гарч бна даа…. зүгээр зугаа ч юмуу тоглоомч юм уу энэ үйлдлийн ард өөрөө хохироод үлдэнэ эмчлэх гэж эмч эмнэлгийнхэн зүдэрч байгааг л ойлгочихмоор байнаа.

Хамаатны дүү хүртэл гараа хуга̀лаад хагалгаанд орж байх шиг. Яс цохuж ясаа хуга̀лахаа болъёо бүгдээрээ” хэмээн анхааруулжээ.

Continue Reading

Зөвлөгөө

Иргэн: Бид яагаад картаар биш бэлэн мөнгөөр төлбөр хийх ёстой гээч?

Published

on

By

Бодох зүйл байна.

Бид яагаад хаа сайгүй картаар биш бэлэн мөнгөөр төлбөр төлөх ёстой вэ?

-Миний халаасанд 20 мянгатын дэвсгэрт бий. Би Ресторан орж оройн хоолоо идээд төлбөрөө бэлэн мөнгөөрөө төлнө.

Дараа нь рестораны эзэн миний өгсөн бэлэн мөнгөөр ажилтандаа унааны мөнгө болгож өгсөн гэж бодъё.

Ажилтан мөнгөө таксины жолоочид өглөө.

Таксины жолооч дараа нь үсээ засуулах гэж надад байсан 20000 төгрөг өгөв. Дараа нь үсчин энэ 20-аар дэлгүүр хэсэхэд ашиглах болно. Олон тооны төлбөр хийсний дараа миний өгсөн 20 мянгат 20к хэвээр байх бөгөөд төлбөр хийхдээ ашигласан бүх хүмүүс зорилгоо биелүүлж, банк бэлэн мөнгөний төлбөрийн гүйлгээнээс ашиг хүртэхгүй үлдлээ.

Гэхдээ хэрэв би ресторанд ирээд VISA картаар төлбөрөө хийвэл худалдагчаас миний төлбөрийн гүйлгээний банкны шимтгэл 150 авлаа 19850 төгрөг болов.

Үүнээс цааш рестораны эзэн ажилтандаа бэлэн мөнгөөр биш ухаалаг банкны апп ашиглан цалин олгов. /19700төг/

Ажилтан таксинд ялгаагүй ухаалаг банкаар төлбөр төлөв./19550төг/

Жолооч үсчин мөн адил /19400төг/

Ийнхүү 4хэн гүйлгээнээс 600 төгрөг банкны ашиг болно.

/100 гүйлгээ хийхэд миний 20000 төгрөг 5000 төгрөг болж 15000 төгрөг банкны ашиг боллоо/ Бэлэн мөнгөний эрсдэл сул тал ч байгаа бас бодох л зүйл

Эх сурвалж: Амьдралд Хайртай

Continue Reading

Зөвлөгөө

Ө.Цэцэгмаа:Суурь өвчнөө эмчлүүлээгүйгээс зүрх өвддөг

Published

on

By

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл амбулаторийн I Зүрх судасны их эмч Ө.Цэцэгмаатай ярилцлаа.

Сүүлийн үед зүрх судасны өвчин их залуужиж байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Зүрх судасны өвчин залуужиж байгаа нь хотжилттой холбоотой. Агаарын бохирдол, идэж байгаа хоол хүнс­нээс шалтгаалж энэ өв­чин ихэсч байна. Мөн үндсэн суурь өв­чин болох хоолойны ан­гина, шүд болон бөөрний архаг үрэвслээ эмчлүүлээгүйгээс үүнийг үүсгэдэг халд­варууд зүрхний өвчинд нөлөөлдөг. Үүнээс болж хавхлагын үрэв­сэл, зүрхний үе мөчний өвчлөлийг үүс­­гэх шалтгаан болж байна. Энэ нь бас зөв хооллолттой холбоотой. Зүрхний өвчнийг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлүүд бий. Гурван цагаан хор болох өөх тос, давс, элсэн чихрийг их хэмжээгээр хэрэглэж байна. Идэж байгаа хоол хүнсэнд ихэвч­лэн чихэрлэг зүйл их хэрэглэснээс шүд хор­хой­тох, хоолойн ангины үрэвсэлтэй, хоол боловсруулах замтай холбоотой үрэвсэл, сархад, янжуур их хэрэглэж байгаа нь зүрхний өвчинг үүсгэх шалтгаан болдог.

Хүмүүс зүрх өвдлөө гээд валидол их уудаг. Энэ эмийг байнга ууснаар биед сөрөг нөлөө үзүүлдэг үү?

-Энэ эмийг байнга ууж болохгүй. Валидолын найрлагад зүрхийг тайвшруулах үйлчилгээтэй минитол гэдэг бодис байдаг учир уулгадаг. Зүрх өвдсөн үед гарын дор байлгах шаардлагагүй. Эмчдээ үзүүлээд юунаас болж зүрх өвдсөн шалтгааныг нь тодруулж байж эм уух хэрэгтэй. Зүрхний эмийг янз бүрийн антибиотек, витамин шиг гарын дор авч хэрэглэдэг зүйл биш. Зүрхний цохилт удааширч, хэм алдагдаж түргэснэ, удааширна. Зүрхний цусан хангамжийн ямар дутагдал байна түүнээсээ хамаарч эмийн эмчилгээг эмчийн заавраар хэрэглэнэ. Манайхан эмчээр эм бичүүлж авчихаад “Энэ эм надад таарч байна. Их сайн” гэж хүмүүст хэлдэг. Гэтэл тухайн хүний зүрхний цохилт удааширсан, даралт нь бага үед энэ эмийг хэрэглэхэд хортой. Зөвхөн эмчийн заавраар зүрхний эмнүүдийг уух ёстой. Валидол нь тухайн үед зүрхний судас тэлэх, тайвшруулах зорилгоор уудаг.

Заримдаа тайван байх үед ч гэсэн зүрх хурдан цохилдог. Энэ нь муу юу. Хэвийн үед хүний зүрх нэг минутад хэд цохилох ёстой вэ?

-Зүрхний цохилт нэг минутад 60-80 байна. Хэрэв 80-100 байвал зүрхний цохилт түргэснэ. 60-аас доош бол зүрхний цохилт удааширдаг. Харин өвчний шалтгаанаар зүрхний цохилт хур­дас­вал өрхийн болон дотрын эмчийн хяналт дор эмийн эмчилгээ хийл­гэнэ. Юунаас болов гэдэг шалтгааныг нь олох хэрэгтэй. Үүний тулд зүрхний цахилгаан бичлэг хийлгэх, хэт авиан шинжилгээгээр шалтгааныг нь олж болно. Бас бусад халдварт өвч­нүүд байна. Тухайлбал, бамбай булчирхайн үрэвсэлтэй бол зүрхэнд өөрчлөлт орно.

Хурдан, цочмог уурлах нь зүрхний өвчинтэй холбоотой юу. Ийм үед эмч нар долоогоны ханд уу гэдэг?

-Холбоотой. Хүн айж, сандарсан, цоч­сон үед зүрхний цо­хилт түргэсч, даралт ихэс­дэг. Долоогоны ханд тайвшруулахаас гадна зүрхний цохилтыг удааш­руулж, даралт буулгадаг учраас эмчийн зөвлөсний дагуу уух хэрэгтэй.

Зүрх нь өвддөггүй хэрнээ хааяа хатгаж өвдөн амьсгаа авч болдоггүй. Эмчид үзүүлэхээр зүгээр байна гэдэг. Ийм үед ямар эмчилгээ, шинжилгээ хийлгэх вэ?

-Янз бүрийн өвчин буюу суурь өвчнөөс шалтгаална. Тухайлбал, уушгины хатгалгаатай, хавирга хоорондын завсрын мэдрэлийн үрэвсэл, булчингийн мэдрэл, цөсний чулуутай бол гэнэт зүрхээр хатгуулж, цээжээр өвддөг. Цээжээр өвдсөн болгоныг миний зүрх өвдөж байна гээд эмчид ханддаг. Нарийн шинжилгээ хийж, оношийг нь тодруулснаар хам шинжүүдийг ялгаж байж зүрхний өвчин гэсэн оношоо тавина. Зүрхний янз бүрийн өвчин байдаг. Тухайлбал, зүрхний титэм судасны хурц үрэвсэл, ачаалалтай зүрхний бах, зүрхний хэрх өвчний шалтгаантай хавхлагуудад нөлөөлсөн үед хүчтэй хатгаж өвддөг. Мөн зүрхний шигдээсийн үед огцом хүчтэй өвдөлт өгнө. Тиймээс эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

Зүрх дандаа чичрээд байхаар нь эмчид үзүүлж, цахилгаан бичлэг хийлгэхэд зүгээр байна гэдэг. Энэ нь зүрх өвчлөх шалтгаан мөн үү?

-Манайхан зүрх чичрээд байна гэдэг. Энэ нь зүрхний хэм алдагдаж, түргэсээд байгааг чичирч байна гэж ойлгодог. Энэ үед зүрхний цахилгаан бичлэгээр илрэхгүй ч бусад өвчний үед чичрэлт илэрнэ. Дотоод шүүрлийн булчирхай бамбай, сахар багадалттай үед хөлөрч, чичрэх шинж тэмдэг илэрдэг. Үүнийг яг мэргэжлийн эмчид хандаж оношийг нь тод­руулна. Ганц зүрхний өвчний үед илрэхгүй.

Цус багадалт зүрхний хэм алдалтад нөлөөлдөг үү?

-Нөлөөлнө. Их хэмжээний цус багадалттай хүн зүрхний болон тархины цусан хангамжийн дутагдалд орсноос толгой өвдөж, зүрхээр хатгуулах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс суурь болон үндсэн өвчнөө эмчлүүлснээр зүрхний зовиур багасна.

Зүрх тэжээлийн дутагдалд орсон байна гэсэн яриа сүүлийн үед их гарч байна. Энэ юунаас болж байна вэ?

-Тухайн хүний суурь өвчин, цус багадалт нө­лөөлөхөөр чухал эрхтэнд очих цусны хэмжээ багассанаар зүрхэнд тэжээл, тархинд цусан хангамж дутагддаг. Үүнээс болж зүрхний өвчнүүд өвдөх шинж тэмдэг, янз бүрийн өөрчлөлт гардаг. Тиймээс зүрхний тэжээлийн дутагдалд орохгүйн тулд юунаас шалтгаалж байгаа суурь өвчнөө эмчлэх хэрэгтэй. Зүрхний биш шалтгаантай суурь өвчин цус багадалт, архаг өвчнүүд, хавдрын улмаас цус багадалт үүссэнээс зүрхэндээ нөлөөлсөн байгаа. Эдгээр суурь өвчнийг эмчилснээр зүрхний цусан хангамж сайжирна.

Сүүлийн үед хүүхдүүд зүрхний цоорхойтой төрж байгаа. Та үүнийг юутай холбоотой гэж бодож байна вэ?

-Эхийн хэвлийд байх үйл ажиллагаатай холбоотой. Ээж нь жирэмсэн байхдаа элдэв төрлийн хортой эм бэлдмэл хэрэглэсэн байж болно. Агаарын бохирдолттой холбоотойгоор гажигтай хүүхэд төрөх магадлал өндөр. Мөн удамшилтай бас холбоотой.

Манайхны дунд зүрх өвдөхөөр даралт ихэсдэг гэсэн яриа бий. Энэ хэр үнэний хувьтай вэ?

-Цусны даралт ихэсвэл зүрхэнд нөлөөлнө. Өндөр даралтын улмаас толгой эргэж, дотор муухайрч зүрх чичирнэ, зүрхээр өвдөх шинж тэмдэг илэрдэг.

Зүрхний өвчин ямар тохиолдолд хүндэрч, хагалгаа хийхэд хүргэдэг юм бэ?

-Зүрх нь удаан хуга­цаагаар өвдсөн хүмүүс бий. Залуу хүмүүст ихэвч­лэн хэрх өвчний улмаас зүрхний хавхлагууд гэмтээд байгаа. Үүнээс үүдэлтэй зүрхний олдмол гажиг үүсдэг. Энэ олдмол гажгийн улмаас янз бүрийн өөрчлөлт өгч зүрхний дутагдалтай уч­раас мэс заслын аргаар хагалгаа хийдэг.

Энэ өвчнөөс иргэд яаж урьдчилан сэргийлэх вэ. Энэ талаар зөвлөгөө өгөөч?

-Сүүлийн үед зүрхний өвчин залуужиж байгаа гол шалтгаан нь амны хөндийн ариун цэвэр, гүйлсэн булчирхайн архаг үрэвслээ эмч­лүүлээгүйгээс зүрхний хавхлагууд, бөөрийг гэмтээснээс хүндрэл өгч даралт ихсэлт, зүрхний янз бүрийн өвчний шалтгаан болж байна. Тиймээс амны хөндий, хорхой идсэн шүд, чих болон бөөрний архаг үрэвслээ эмчлүүлж байвал зүрхний өвчлөл багасна. Мөн биеийн жин хэт тарган биш, хөдөлгөөний хомсдлоос үүсэлтэй зүрхний өвчин ихэсч байгаа. Хоол хүнсний хэрэглээ буюу давс, элсэн чихэр, өөх тосыг хэтрүүлэн хэрэглэснээр судасны хатуурал үүсч энэ өвчний эхлэл тавигдаж байна. Эмийн эмчилгээ шаардахгүйгээр зөвхөн хувь хүнээс шалтгаалах юм. Тиймээс хоолны дэглэм барьж чадвал зүрхний өвчин багасна.

Энэ өвчнийг бага дээр нь эмчлүүлснээр бүрэн эдгэрэх үү?

-Эдгэрнэ. Зүрхний өвчний шалтгааныг олоод бага дээр нь эм­чил­бэл зүрхний өвчин эмчлэгдэнэ. Тиймээс амны хөндийн ариун цэвэр, зөв зохистой хоол­лол­тоос шалтгаалсан зүрхний өвчнөөс урьд­чилан сэргийлэх хэрэгтэй.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status