Connect with us

Сайхан Түүхүүд

Цэрэндагва: Өдий хүртэл хирээ угаалгаж хоолоо хийлгэчихээд арай ч ингэж болохгүй байхаа

Published

on

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва хэрхэн сархад, тамхинаас татгалзсан талаараа өөрийн туршлагаа хуваалцжээ.

“Хоёр зүйлд хүмүүс их анхаараад байна. Сархад, тамхи гэж. Би ч хэрэглэж байсаан. Тамхи ч гэсэн адилхан. Тамхи гээд юмыг би хаяад арван хэдэн жил болж байна. Би тариа хийлгэсэнгүй, элдэв эм дом уусангүй. Ханийхаа үзүүлсэн нэгэн үйлдлээс болоод тамхийг би хаяая гэж шийдсэн.

Болдог л юм байна. Мань мэт нь хөдөө гадаа их явна. Хоол ундаа бэлдэхээсээ өмнө татах тамхиа өдрөөр нь хоногоор нь тооцоолоод л хайрцаглаад аваад гардаг. Хөөрхийдөө муу хань минь “Энэ чинь ийм л их хэрэгтэй юм байх даа. Хоол унд байвал л яасан юм бэ” гэж хэлдэг л байсан. 50 гаруй жил өөрийгөө муутгасан байна. Нэг кинонд хамт явсан. Ажил их байсан болохоор нутгийн хүмүүстэй тамхилж яваад, тамхи тооцоо алдсан.

Эрчүүд бид нар чинь тооцоо алдахдаа амархан улс л даа. Тамхигүй болчихоод нэг орой зурагнаас хүрээд ирсэн, хоол унд бэлэн байна. Идлээ. Хань орж ирдэггүй. Гадуур хүнтэй уулзаад явж байгаан байлгүй дээ гээд ажил шалгах санаатай хаана юу хийж байгааг нь бас харах санаатай явсан чинь байдаггүй.

Машин унаа сурагласан чинь хоёр унаа байдаггүй ээ. Бие хаа нь зүгээр байгаа даа зовж эхлэх юм. Зовлонгоо хамт туулна гэж хоёулаа нийлсэн юм л даа. Тэгээд байж байтал хоёр унаа ирлээ. Сүүлийн унаанаас нь хань минь тортой юм барьчихсан бууж ирж байна. Тосоод очлоо. “Яаваа бие хаа чинь зүгээр үү, юу болов” гэсэн чинь “Юу ч болоогүй. Эрдэнэт ороод ирлээ. Энэ болох уу” гээд бүтэн хайрцаг Марлборо гэдэг тамхи аваад ирж.

Тэгээд өрхийн тэргүүн ухаантай юм болохоороо бодол зурс хийж байна. Өдий болтол энэ хүнээр хирээ угаалгалаа. Хоолоо бэлдүүллээ. Энэнд л явуулах минь дутаж дээ гэсэн бодол толгойд орж ирсэн. Авчирсаныг нь хүндэтгээд, татаж байснаа бодоод нэгийг нь задалсан. Тэгээд хүнд тарааж өгсөн.

Гэртээ ирээд долоо хонож байсан. “Болж байна уу хань минь” гэж. “Юу тэр вэ” гэсэн чинь “Чи тамхи татахгүй болж байгаа юм уу даа” гэхээр нь “Бололгүй яахав дээ” гээд тэгээд л тамхинаас гарсан даа. Эрдэм ном сургуулийг би төгссөөн бас. Надад тэр хүнд үзүүлдэг хавтас чинь байгаа. Хоёр ч байгаа. Тэрнээс гадна ээж аавын минь надад нэвчээж өгсөн амин ухааны хүчинд өдий зэрэгтэй явж байна.

Би ханиа сонгоод олчихсондоо өдий зэрэгтээ явж байна гэж боддог. Сархаднаас бас больсон. Амсаж үзэж л байсан, ууж үзэж л байсан. Уул нь тухайн үедээ бол бас хэрэгтэй л юм байна лээ. Үгэнд хууртсан юмаа. Идээний дээж гээд. Энэ үгийн утгыг би ойлгоогүй байсан юм байна. Идээний дээж сархад гэж хүндлэхийн цаана ээ дээ наадах чинь их юм дагуулна шүү гэдгийг өвгөд маань бидэнд захиад үлдээснийг бид ухаалагүй явж.

“Чи жүжигчин болох гэж, олны танил болох гэж энэ ажлыг сонгож их ачаа үүрэх гэж, би олонд танигдчихаад яваа хүн, чамайг сархад уугаад далжигнаад яваад байх юм бол хажуудаа дагуулж явахад хэцүү болно шүү дээ гэж хань маань хэлсэн. Үг багаддаггүй юм байна лээ. Тусгаж авбал үг бүхэн эрдэм байдаг юм байна лээ гэдэг үүднээс тэр идээнээс татгалзсан байна” хэмээн ярьжээ.

Харин түүний гэргий Ардын жүжигчин Мэндбаяр гуай дараах ярилцлагыг өгчээ.

“1957 онд 7-р ангид байхдаа Төмөр замын 7-р сургуульд анги даасан багш Дэндэв гэж хүн байсан юм. Хэл уран зохиолын багш, сэтгүүлч хүн л дээ. Тэр хүн “Муурын байшин” гэдэг жүжгийг ангийнхаа хүүхдүүдээр хийхгүй юу. Тэгээд надад Баян муурын дүрийг өгсөн юм. Тухайн үед 7-р ангийн хүүхэд юу мэдэх вэ дээ. Би ер нь жүжиг гээд тэр дундаа драм гэж мэргэжлийг мэддэггүй байлаа.

Урлаг гэдэг зүйлийг дуулдаг, бүжгээр л ойлгодог байсан цаг үе юм. Ангийн багш маань энэ жүжгийг ангидаа тавиад, эхнэрийнхээ шляпан малгайд надад авчирч өмсүүлж цүнхийг нь бариулж, юбка цамцыг нь авчирч өгөөд ингээд гаргаж байсан. Тэр бол миний урлагт орох хамгийн анхны сэтгэл алхам байсан болов уу даа гэж боддог юм.

Түүнээс хойш 1959 онд 8-р ангиа төгсөөд 9-р ангидаа орох гээд 9 сарын 1-нд 18-р 10 жилд яваад очсон. Хичээл 3 хоног орсон юм. 9 сарын 3-нд Ардын жүжигчин Нямын Цэгмид гуай, Гомбосүрэн гуай, Клара гээд Буриад багш ирчихсэн. Одоо болохлээр Соёлын яам гэж байсан түүнээс дотооддоо дээд боловсролтой мэргэжлийн жүжигчин кино болон драмын жүжигчин бэлдэх 20 хүүхдийн зөвшөөрөл авсан юм байна лээ л дээ.

Тэгсэн завсралгаанаар захирлын өрөөнд дуудаж байна гээд. Захирлын өрөөнд яваад очсон чинь надтай нэг ангид хамт сурч байсан Зоригоо гэж Алтан Өргөө киноны Сүмбээд тоглодог тэр Зоригоо, би, Батсүх гэдэг гурван хүүхдийг телевизийн Бадрах бид дөрвийг нэг ангиас аваад захирлын өрөөнд оруулж байгаад за ингээд Монгол улсад анх удаа жүжигчний мэргэжлээр, драмын болон киноны жүжигчний дээд боловсролтой жүжигчдийг бэлдэх анхны анги байгуулж байна. Үүнд орох хүсэлтэй бол та нар очиж шалгуул, Дуурийн театрын байранд маргааш 14 цагаас шалгуулна гэсэн.

Тэр цаг үеийн тохироо, миний 9-р ангид орсон цаг үетэй яаж тэгж таарсан юм бурханы зураг юм болов уу гэж боддог. Тэгээд юу ч мэдэхгүй 9-р ангийн хүүхэд Багшийн дээд сургуулийн Кино драмын 1-р ангид дээд сургуульд орчихсон юм. Би чинь Төмөр замын Точка-гийн хүүхэд шүү дээ. Тэгсэн ангийнханаасаа “Тэр дуурын театр гэдэг нь хаана байдаг юм бол” гэсэн чинь “Төмөр замын автобуснаас шулуухан суугаад Ленин клуб гэж асуугаад буугаарай тэрний хойно яагаан байшин байдаг” гээд.

Зааж өгсөнөөр нь яваад очсон чинь олон хүүхдүүд суучихжээ. Нөгөө хүүхдүүд чинь гоё ч гэж жигтэйхэн юм. Нэрсээ хараад ороод л дуулаад, бүжиглээд. Дагвадоржийн Мэндбаяр дуудаж байна. Яваад орсон чинь жигтэйхэн ааштай гэмээр эмэгтэй байна. Тэр хүн нь намайг гар яв гэж хөөгөөд гаргачихаж байсан юм. “За дуулдаг уу” гэж байна. Дуулдаггүй гэсэн чинь өө, дуулдаггүй юм бол ямар гээчийн сонин хүүхэд вэ, өөр юу хийдэг юм шүлэг унш гэж байна.

Миний нутаг гээд 4 мөрт уншчихлаа. Бүжиг хийдэг үү гэнэ. Сургуулийн бүжгийн дугуйланд явдаг байсан юм. Бүжиг хийлээ. Тэр хүн нь Ардын жүжигчин, төрийн шагналт Оюун багш маань байсан. Гар гар гээд намайг тэглээ. Гараад явсан чинь нөгөө хүүхдүүд надаас яасан яасан гээд асууж байна. Мэдэхгүй ээ намайг гар гар гээд хөөгөөд гаргачихлаа гэсэн дээ.

Тэгээд хамгийн сүүлд тэнцсэн хүүхдүүдийн нэрсийн жагсаалт гарах болоод эхний хоёр өдөрт Мэндбаяр гээд гарчихсан байна. 3 дахь өдөр гэсэн Багшийн дээд сургуульд орох хамгийн сүүлийн шалгалт гэсэн чинь Мэндбаяр гээд нэр орчихсон байна. Итгэж ядаад гэртээ хариад аавдаа хэлэх гэсэн чинь аав хөдөө явчихсан. Маргааш ирнэ гэхээр нь гэрээ аягүй сайхан цэвэрлээд хичээлдээ тэр өдөр нь явсангүй.

Аавыг ирэнгүүт нь сайхан хоол унд хийчихээд аав намайг нааш ир үнсье гэж байна. Миний хүү сайхан хоол хийж ингээд сайхан амар гэж байна. Тэгэхээр нь би ааваа би нэг юм хэлэх үү гэсэн чинь юу вэ гэнэ. Би ингээд ингээд сургуульд шалгалт өгөөд тэнцээд Багшийн дээд сургуульд орчихлоо гэсэн чинь аав бүр гайхаад чи юу яриад байгаа хүүхэд вэ юу гэж чамайг ийм жаахан хүүхдийг авдаг юм гэхээр нь үгүй ээ авчихсан, Нямын Цэгмид гуай гээд Богдод тоглодог хүн гэсэн.

Тэр хүн манай ангийн багш болох юм гэнэ. Маргааш бид нарыг Багшийн дээд сургууль дээр ир гэсэн гэлээ. Аав бүр гайхаж байсанаа би ер нь аваад очьё. Энэ дүү чинь юу болоод байгаан, юу яриад байгаан гээд тэглээ. Тэгээд багш дээр дагуулаад очсон чинь танай охин орсоон, танд баяр хүргэе гэсэн чинь аавын хоёр нүдний нулимс урсаад.

Тэр үед би аавдаа их баярлаж байсан юм. Миний аав Дагвадорж гэж хүн байсан. Халх голын байлдаанд оролцож явсан цэргийн хүн. Тэндээсээ ирээд Өргөн төмөр зам гэж анх байгуулагдахад тэнд анх ажилтнаар нь ороод тэтгэвртээ 1976 онд гарсан. Аав маань ах бид хоёрыг өсгөсөн. Би ганц төрсөн ахтай. Төмөрбаатар гэдэг юм. Ах бид хоёр аавын гар дээр өссөн болохоор хоёр биенээ л гэнэ.

Анхныхаа хүүхдийг гаргахдаа хүн заавал ээжийгээ боддог юм байна. Яг төрсний дараа миний ээж намайг ингэж гаргасан байх даа гэж бодогдож байсан. Эх нэгтэй олон сайхан дүү нартай л даа би. Тэр дүү нар маань бүгдээрээ сайхан дор дорноо амьдралтай явцгааж байдаг. Тиймээс ээжийг нэг их үгүйлээд байдаггүй.

Өссөн өссөнөөрөө л аавыгаа илүүтэй бодож дурсаж, хамт байснаараа. Аавыгаа ганцаардсан үедээ ч юм уу, тулгамдсан асуудал гарахад их санадаг. Бага охиноо төрүүлчихээд ирэхдээ 7 хоногийн өмнө миний аав бурханы оронд очсон байсан. Долоо хоноод гэртээ орох гэснээ орж чадахгүй байлаа. Хэнд харуулах гэж орох юм бэ гэж бодогдоод.

Тийм нэг тулгамдсан юм уу үед л санадаг. Урлагийн буянаар, алтан үеийнхэн гэж ахмадуудынхаа халамж энхрийлэл хайраар ханийхаа хайраар сайхан явж байна” хэмээн ярьсан юм.

П.Цэрэндагва

1948 онд Сэлэнгэ аймагт төрсөн.
1974-1978 онд УБИС-ийн кино драмын ангид Д.Маамхүү, Г.Жигжидсүрэн нарын удирдлагад жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн.

1967-1971 онд УДЭТ-т жүжигчнээр
1972-1975 онд УХЗТ-т жүжигчнээр
1978 оноос УДЭТ-т жүжигчнээр ажиллажээ. 

1994 онд “Ричард ван III” жүжгийн Бекингем вангийн дүрээр МУАХ-ны ШИЛДЭГ ДҮРИЙН ШАГНАЛ

1991 онд МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цол

2001 онд МОНГОЛ АРДЫН ЖҮЖИГЧИН цол 2004 онд “Шөнө дундын бүжиг” жүжгийн Амегогийн дүрээр “Гэгээн Муза I” наадмын ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

2005 онд “Саран хөхөө” жүжгийн Сурасадиний дүрээр “Гэгээн Муза II” наадмын ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР

2006 онд “Шөнө амталсан нулимс” жүжгийн Тэрбишийн дүрээр “Гэгээн Муза III” наадмын ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР

2009 онд “Эдип” жүжгийн Тресийгийн дүрээр “Гэгээн Муза VI” наадмын ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

2010 онд “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Фролло хамбын дүрээр “Гэгээн Муза VII” наадмын ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР-ийн шагналуудыг тус тус хүртсэн.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Сайхан Түүхүүд

Тэр эмээтэй ууртай жолооч таараад орхиод явсан бол яах байсан бол

Published

on

By

Та бүхэнд АНУ-ын томоохон метрполитан хот болох Нью-Йорк хотын таксинд явдаг нэгэн жолоочийн бичсэн зүйлийг хүргэж байна.

“Дуудлага өгсөн хаягийн дагуу байрны гадаа ирмэгц сигналдлаа. Хэдэн минут хүлээсний дараа дахин сигналдав. Орой ээлжийн хамгийн сүүлчийн дуудлага байсан тул орхиод явчихмаар байсан ч яагаад ч юм машинаанаасаа буун байшинд дөхөж очоод хаалгыг нь аажуухан тогшлоо.

“Жоохон хүлээзнээрэй одоохон” хэмээн сулхан хоолойгоор хөгшин эмээ хариуллаа. Ямар нэг зүйлийг шалан дээгүүр чирэх нь сонсогдоно. Нэлээн удсаны эцэст 90 гаруй насны жижигхэн эмээ миний урд хаалга онгойлгон гарч ирэв. Эрээн судалтай даашинз, торон гивлүүртэй жижиг малгай өмссөн тэр яг л 40-өөд оны киноноос гараад ирэв үү гэмээр санагдаж байлаа. Түүний хажууд жижигхэн чемодан байх бөгөөд гэрийг нь ажвал сүүлийн хэдэн жил хүн амьдраагүй болов уу гэлтэй бүх тавилгыг нь даавуугаар бүтээсэн байх юм. Ханан дээр ямар ч цаг байсангүй, шүүгээ болгоны тавиур хов хоосон.

– Миний чемоданыг гаргаж өгөхөд туслаач гэж тэр хэлэв. Би чемоданыг нь машинд хийчихээд буцаж ирж эмээг түшихэд тэрээр надаас зөөлхөн сугадаж зугуухан алхсаар машинд суув. Эмээг надад баярлаж талархахад нь ” Зүгээр дээ, би үйлчлүүлэгчидээ өөрийнхөө ээжийг амьд байсан бол халамжлах байснаар л халамжлахыг хичээдэг юм” гэж хариулав.

– Өө тиймүү. Ёстой сайн хүү байна. Энэ миний очих хаяг, хотын төвөөр дамжин очиж болох уу?

– Хотын төвөөр дамжина гэвэл нилээд тойрч очих байхдаа эмээ

– Зүгээр зүгээр. Би асрамжийн газар луугаа очиж байгаа болохоор яараагүй ээ.

Би толиндоо түүнийг харлаа. Түүний харцан дахь оч хэдий унтарчээ. Гэвч тэрээр ямар нэг зүйлд итгэлтэй байх бөгөөд түүний нүднээс зөөлөн туяа цацарч байлаа.

– Гэр бүлээс минь үлдсэн хүн байхгүй хэмээн зөөлөн хоолойгоор хэлээд эмч нар намайг удаан амьдрахгүй гэж хэлсэн хэмээн үргэлжлүүлэхэд нь би таксины тоолуураа аажуухан унтраалаа.

– Ямар замаар явах уу хоёулаа хэмээн би түүнээс асуулаа. Шөнийн туршид бид 2 хотоор зугаалж тэр нэгэн цагт лифт ажилуулагчаар ажиллаж байсан газраа, нөхөртэйгээ анх суусны дараа амьдарч байсан дүүргээ зааж өгч билээ. Мөн тавилгын дэлгүүрийн урд түр зогсохыг гуйлаа. Түүнийг жоохон охин байхад тэнд бүжгийн заал байдаг байсан бөгөөд тэрээр бүжгийн дугуйланд нь явдаг байжээ. Зарим үед намайг ганц нэг байшингийн урдууд аажуухан явахыг гуйх бөгөөд ямар нэг бодолд автан чимээгүйхэн тэдгээр байшингууд руу ширтэнэ. Гүн харцны цаана ямар дурсамж нуугдаж байгаа нь шигүү ойг алсаас харахад нууцлаг бөгөөд сүрдмээр байдагтай адил санагдана. Үүр цайж нарны туяа багахан туяарч эхлэхэд тэрээр гэнэт:

– Би их ядарч байна. Явъя даа хэмээлээ.

Бид 2 түүний заасан хаяг руу юу ч ярилгүй чимээгүйхэн явцгаав. Намхан цагаан байшингийн гадаа ирмэгц 2 сувилагч түүнийг тосон авахаар гарч ирэн түүнийг тун анхаарал болгоомжтой түшиж хөдөлгөөн бүрийг нь ажиглана. Намайг машины араас түүний чемоданыг гаргаж байх хооронд тэрээр аль хэдий тэргэнцэр дээрээ суужээ.

– Чамд хэдийг өгөх билээ хэмээн түрийвчээ онгойлгон асуув.

– Хэд ч хэрэггүй ээ эмээ.

– Амьдрахад чинь мөнгө хэрэгтэй шүү дээ…

– Өөр зөндөө зорчигч байгаа гэж хэлээд өөрийн эрхгүй би түүнийг тэвэрч билээ. Тэр намайг өөрийнхөө хэмжээнд тун чанга тэвэрсэн.

– Өнөөдөр чи надад жаргалтай мөчийг бэлэглэлээ. Баярлалаа гэж тэрээр гараас минь атган хэлээд 2 сувилагчийн хамт өглөөний манан дунд уусан ууссаар асрамжийн газар луугаа орлоо . Ард минь хаалга хаагдах чимээ сонсогдлоо. Энэ бол амьдралын төгсгөл, амьдралын хаалга хаагдаж байгаагийн чимээ байсан юм.

Ямар ч зорчигч авалгүйгээр зорилгогүй хаашаа ч хамаагүй гүн бодолд автан явсаар л байлаа. Бүхэл өдрийн туршид ямар нэг зүйл ярихыг хүссэнгүй. Эмээ дээр ууртай нэгэн жолооч таараад түүнийг хүлээж тэсэлгүй орхиод явсан бол яана? Би машинаасаа буулгүй сигналдчихаад яваад өгсөн бол яана?

Би амьдралдаа хэзээ ч ийм чухал зүйлийг хийж байгаагүй юм билээ. Бидний анзааралгүй орхисон, тэвчилгүй хаясан, чухалд тооцолгүй өнгөрөөсөн аливаа нэгэн зүйл хэн нэгний хувьд ямар чухал, ямар үнэ цэнэтэй, ямар жаргалтай зүйлд хувирдагийг бид мэдэхгүй…” гэсэн юм.

Continue Reading

Сайхан Түүхүүд

Г.Эрдэнэчимэг гомдол гаргаж байгаагаа мэдэгдлээ

Published

on

By

Дуучин Эрдэнэчимэг нэр бүхий сайтуудын эсрэг гомдол гаргаж байгаагаа мэдэгдэв.

Дуучин маань:

“БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 2-р ХЭЛТЭСТ 2022-06-24нд

Г.Эрдэнэчимэг миний бие нэр бүхий сайт, пэйж хуудас, хувь хүмүүсийг Эрүүгийн хуулийн 13-р зүйлийн 14т заасан гэмт хэргийг үйлдэж нэр хүндэд халдан илт худал мэдээлэлийг ярилцлага өгсөн мэтээр олон нийтэд тараан, хандалт авах хэрэгслэлээ болгон хувь хүний үзэл бодлыг өөрийн дураар зохион гүтгэн удаа дараа доромжилж байгаад гомдолтой байгаа тул өргөдөлгаргаж өглөө! Хамгийн сүүлд 2020оны 1 сард C1 тв “Алганы хээ” нэвтрүүлэгт ярилцлага өгсөн байдаг.” гэжээ.

Continue Reading

Сайхан Түүхүүд

Баячууд, дарга нар гэрийн үйлчлэгчээрээ Филиппин ажиллуулдаг шалтгаан нь энэ гэх юм

Published

on

By

Bold Tovuu:

“Манай баячууд, дарга нар гэрийн үйлчлэгч, хүүхэд харагчаар Филиппин хүүхнүүдийг их ажлуулдаг. Анх цалин $500 байсан одоо $1000 гарсан гэсэн. Тэдний англи хэл ч гэж юу байхав. Ийм цалингаар дээд сургуулийн мундаг англи хэлтэй, бүр тооны багшийг хөлсөлж болмоор юм шиг санагддаг.

Тэгсэн хамгийн гол нь гэр орны таагүй дотоод уур амьсгал, харилцаагаа гадагшаа алдахгүй гэж ингэдэг гэхийн” гэжээ.

Харин Happyflower-ийнхон ийнхүү дүгнэлт бичсэн байдаг юм.

“Филиппин үйлчлэгч үү? Монгол үйлчлэгч үү?

Монголд өнөөдөр 10 мянган айл гэрийн үйлчлэгчтэй байна. Үүнээс 4000 нь филиппин үйлчлэгч байдаг ажээ. Монголчуудыг бодвол үг дуугардаггүй, юм “туудаггүй”, ажилсаг, байнгын чөлөө гуйгаад байдаггүй, дээрээс нь харьцаа сайтай, хамгийн гол нь англи хэлтэй болохоор хүүхдүүд хэл сурна гэж манайхан ихээр сонгодог гэнэ. Хэдий сайн чанаруудтай ч өөр зан заншил, өөр хэв маяг, ямар нэг шашны урсгал гээд цаг хугацаа өнгөрөх тусам монгол хүнтэй хамт өсөөгүй хүүхэд филиппин ёс заншлаар хүмүүжиж байна.

Манайхан гэрийн үйлчлэгчийн ажлыг зарцын ажил гэж ойлгодог. Энэ бол гэрийн эзэгтэйн тэр тусмаа эхнэр хүний ажил. Заавал баячууд гэрийн үйлчлэгчтэй байдаг гэсэн ойлголтоос илүү өнөөгийн нийгэмд гэр орон, үр хүүхэд, арын ажлыг нь амжуулаад өгөх гэрийн үйлчлэгч зайлшгүй шаардлагатай байгааг захын хүнээс асуухад хэлээд өгнө. Хамаг цагаа гэртээ юм угааж, хоол хийхэд зориулж байснаас илүү ихийг бүтээх чадалтай хүн гэрийн үйлчлэгчтэй байх нь хэн хэндээ хэрэгтэй.

Найдвартай, итгэл даах, сайн гэрийн үйлчлэгч бэлтгэдэг байгууллага манай улсад 5-6 байдаг гэнэ. Ажил хэмээн үзэж улсын бүртгэлд авдаг байна. Монголдоо мэргэжлийн үйлчлэгч бэлтгэдэг болсон өнөө цагт заавал мода дагаж Филлиппин үйлчлэгч авах нь зөв үү. Бодох л асуудал.”

Continue Reading

Онцлох мэдээ