Connect with us

Урлагийн мэдээ

Чимэдцэеэ: “Тэнгэр ээж минь өршөө” дууг зохиосон шалтгаан их инээдтэй

Published

on

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ:

“Би бол Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Хоолой гэдэг газар төрсөн хүн. Багаасаа л цагаан сар гэдэг зүйлийг өнөө жил өнгөрлөө гэхэд маргааш нь хүлээсээр л ирэх жил болтол нь хүлээдэг байлаа. Тэр нь юуны учир вэ гэхээр айл хэснэ. Зарим айлууд 12 мөнгөний дэвтэр, зарим айл нь бүтнээр нь өгнө, зарим нь голоор нь хуваагаад өгнө. Тэр үед тийм байлаа. Дээр нь харандаа тавибал их юм. Хоёр ёотон тавибал ёстой тэнгэрт гарна даа.

Айл хэснэ гэдэг бол жаахан байхад хүүхдүүдийн хүслэн шүү дээ. Ирэх жилийн цагаан сар болтол хүлээж байгаа юм. Том хүний дээлний хуулга гэж ярьдаг юм даа. Гадрыг нь хуулж аваад угаагаад илүүрдээд хоёр жижиг хүүхдэд дээл хийж өгнө, дээлийг нь гадарлаж өгнө. Үзүүрсгэн дээл. Бид нар хурган дээл гэж өмсөж өсөөгүй. Олуулаа улс шүү дээ. Битүүлэг гэж нэг сайхан юм байдаг байлаа.

Битүүн болоход бөөн баяр болно. Битүүлэг солино. Битүүлэг солилцох гэж ярина даа айлууд дундаа. Биднийг жаахан байхад суман дээр байгаагүй, сургуульд орсоноос хойш л суман дээр очсон. Битүүлэг солилцоно гэдэг нь нэг хотонд байгаа айл, хоёр айл байлаа гэхэд дундаа битүүлгээ солилцоно. Бүгдийг нь биш шүү дээ. Солилцох юмаа өгнө гэсэн үг. Хонины хуйхалсан шийр эсвэл уураг сүүл ч юм уу болно. Тавган дээр тавиад явуулна.

Өнөөхийг чинь хүргэх гэж бид бөөн юм болно шүү дээ. Бүр болохгүй бол ах бид хоёр хуруудана. Хураадаж байгаад хүргэнэ. Тэгдэгийн учир нь өнөө тавганд чинь эргээд битүүлэг хийнэ. Битүүлэг хийхдээ зарим айл нь 2 чихэр юм уу тавьдаг байхгүй юу. Тэрийг л олж авах гээд үзэлцэж байгаа юм шүү дээ. Ийм сайхан байсан. Битүүн, шинийн нэгэн чинь жил жилийнх өөр байлаа.

Надад бол дурсамж маш их байдаг. Хамгийн гэгээн дурсамж гэвэл мөр гаргах гэж нэг ажил байна. Бид нар бол мөр гаргахгүй. Их олуулаа өссөн. Манайх Алтангэрэл судартай. Алтангэрэл судрыг бариад ээж минь гэрээ эргэнэ. Бүр хоттойгоо хонины хороотой цуг эргэнэ. Ээжийнхээ хормойд л тэр гэр хотыг эргэж явах гүй ээ мөн сайхан байсан. Санаанаас гарахгүй ээж минь үр хүүхэд ах дүү ач зээ нар аав ээж ард олон гээд бүгдийг нь хэлнэ.

Эдний минь амар тайван сайн сайхан байлгаж өгөөрэй гээд гуйна шүү дээ. Тэрийг чинь цээжлээд ээжийн хормойд. Би гэхдээ эхээр хормойдохгүй. Том нь түрүүлээд хормойдно шүү дээ. Би ахыг хормойдно. Миний дүү намайг хормойдно. Тэрний дүү тэрийг, тэрний дүү тэрийг гээд бүүр хойшоо явж өгнө. Галуун цуваа шиг л явдаг байлаа. Тээр нэг цагаан сараар Ардын эрх сонинд би бичиж байсан юм.

Тэрийг хүмүүс их сонирхож байсан юм. Би яг л өөрийн болсон цагаан саруудыг бичсэн байгаа юм. Миний хамгийн сайхан дурсамж бол ээжийгээ үг хэлээд явж байхад бие биенийгээ хормойдоод явна гэдэг тоглоом шүү дээ. Хүүхдүүдэд бол тоглоом байхгүй юу. Тэр нь их гоё. Тэгж явсан минь хамгийн сайхан дурсамж.

Би ер нь ээждээ их шүлэг зориулсан юм байгаан. Дуу болсон нь хоёрхон бий. Хамгийн их түгсэн нь “Тэнгэр ээж минь өршөө” байгаа юм. Энийг яагаад зохиосон бэ гэвэл их инээдтэй шүү дээ. Залуу байхад чинь гавьяат жүжигчин арай л болоогүй байсан юм уу даа. Манай тийшээ эмэг эхийгээ гөеө гэдэг юм. Манай гөеө биднийг жаахан байхад орж ирээд сүрхий загнасан юмаа. Юу гэж загнасан юм бэ гэхээр ээж маань жирэмсэн, гэдсэн дээр нэг нь мордчихсон, нуруун дээр нь нэг нь мордчихсон, зарим нь хормой доогуур нь орчихсон байж.

Гөеө орж ирээд “Та нар одоо энэ хүүхнийг амар заяаг нь үзүүлсэнгүй” гээд загнаад. Тэгээд “Хүн эхийнхээ ачыг хариулна гэж байдаггүй юм гэнэ лээ, эхийнхээ ачыг хариулая гэвэл шүүдрийн усыг цохиод нэг данх цай чанаж өгвөл нэг л удаа өндийж хөхүүлсний ачыг хүргэсэн гэж бодоорой” гэж ярихгүй юу. Тэр нь жаахан хүүхдийн сэтгэлд домог шиг гоё юм шиг бодогдоод үлддэг юм байна. Жил бүр л дандаа шүүдэр цохих юмсан гэж бодсоор бодсоор гавьяат болдогынхоо урд жил юм шиг байна.

Би улсын амралтанд бараг явж байгаагүй. Хужирт гээчид бие жаахан яагаад гурван жил явсан. Ээж дээрээ очоод л үхэр малыг нь саалцаж, аргал түлээг нь янзлалцана. Ээждээ л очдог зантай байсан. Тэр жил манайх бунхан ухаагийн араар шүүдэр унаад байх шиг. Би өнөө шүүдрээ цохьё гэж бодлоо. Зориг ороод. Тэгээд шүүдрийг цохиод үзье гэж бодоод үдэш хэнд ч хэлсэнгүй харж байтал тавиур дээр нэг ишгүй шанага байна.

Тэрийг л аваад явна гэж бодлоо. Үүрээр. Арай хаяараагүй байсан юм даа. Сэрэнгүүтээ сэмээрхэн босоод нимгэн дээл өмсөөд явлаа. Нөгөө шанагныхаа толгойг бариад явлаа даа хө. Үнэхээр л болдоггүй болохоороо эхийн ачыг хариулна гэж тэгж хэлж. Эхийн ачыг хариулна гэж чаддаггүй юм байна, шүүдрийн дуслыг арвижуулж цохиж болдоггүй юм байна. Хоёр юм болдоггүй юм байна шүү.

Үүрийн харанхуйгаар яваад нар ханын толгойд ирэх шахууд ирж байгаа юм. Шүүдэр хатахад ирж байгаа юм л даа. Өнөөхийг чинь цохиод л байлаа, цохиод л байлаа шанага руу шүүдрийн дусал нь ордоггүй. Зүгээр л сарниад алга болчих юм. Сүүлдээ ядаад өвсний доогуур гараа шургуулаад салаагаараа хийлээ. Ганц нэг, ганц нэг дусал. Гэртээ ирлээ л дээ. Ээж маань царай нь жаахан баргар ууртай гэмээр байж байна. Би залуу байсан болохоор ээжээ би таны ачыг хариулах гэж байна ухааны юм яриад.

Тэгсэн чинь ээж өө намайг тоож байгаа юм алга. Тэгээд би өнөөх шанагаа гал руу шургууллаа. Жаахан цогтой байна. Жаахан цогтой байна. Сүүгээ дээр нь хөөрүүлээд тавьчихаж. Өнөөхийгөө шургуулаад авсан чинь ширгэх нь ээ. Аяганд хийгээд ээждээ өглөө л дөө. Ээж маань уучихсан. Тэгээд баярлаж байгаа ч юм алга. Намайг магтах ч биш нүд нь нэг л гар хүрэхээр маягтай байнаа.

Тэгсэн чинь ээж гэнэт тэгж байна. За Чимэдцээе. Шүүдэр гэж дэмийрч явсаар ажлаа сайн хийвэл барав гээд ер тоосон шинж алга. Би ч гомдсонгүй. Болсонгүй дээ, би ачыг нь хариулна гэж байхгүй юм байна гээд бодлоо. Амралт дуусаад буцлаа. Өвөл боллоо. Би ээждээ ойр ойр очно. Оччихоод буцаж явахдаа ээжийгээ санана. Хүн хариад хэд хоноод санадаг бол би тэгэхгүй. Яг гэрээсээ гараад буцаад явж байхдаа санаад байдаг сонин хүн байсан юм.

Энэ дууг 1992 оны 12 сард зохиосон юм. Ээждээ ойр ойр очдог хүн очиж чадсангүй. Манай тэнд анх удаа хил нээгдээд тийшээ явлаа, урлагийн бригад явлаа. Ердөө ээждээ очиж чадсангүй. Тэгээд гэнэтхэн шөнө “Тэнгэр ээж минь өршөө” гэдэг шүлэг орж ирлээ. Шөнө 12 ийн үед босч сууж байгаад бичээд авлаа. Өглөө ажил дээрээ Батсайхан нэг миний найз лимбэ үлээдэг залуу бий. Миний хэдэн шүлгэнд ая хийчихсэн. Би чинь тэндээ додигор байгаа шүү дээ нэлээн хэдэн дуутай.

Тэгээд шүлгээ өгсөн чинь хэдий завандаа зохиосон юм бүү мэд өдрийн цайны цаг 12 цагт дуу болчихсон. Хоёр биенээ хөөргөөд чиний шүлэг гоё байна, чиний ая сайхан байна жигтэйхэн байлаа. Хэд хоноод Ногоон Буян гээд нэг жолооч байсан. Түүнийг гуйлаа. Очоод ээждээ энэ дуугаа дуулж өглөө. Дуулаад өгсөн чинь ээж минь жигтэйхэн баярлалаа. Миний ээж баярлалаа энэ тэр гээд тэгдэггүй хүн байгаа юм.

Ээж маань тэгсэн юм. Баярлаж байгаа нь андашгүй. Айхтар чанга инээдэг. Дух нь мэлзэгнээд нэлээн чанга инээсэн. Намайг чинь ойр ойрхон илээд. Тэгж байснаа “За миний хүүхэн, ээжийнхээ бүх л ачыг хариулсан гэж бодоорой. Одоо болсон. Миний хүү ажлаа л сайн хий” гэсэн юм. Ингэж л би эхийнхээ ачыг хариулсан хэрэг дээ”.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Урлагийн мэдээ

Хүрэлхүүгийн бага охин амьдралын нэг шатыг алхлаа

Published

on

By

Монгол улсын гавьяат жүжигчин Хүрэлхүүгийн үзэсгэлэнт бага охин Сүрэн дээд сургуулиа төгсчээ. Тэрбээр олон улсын эрх зүйч хэмээх мэргэжлийг сонгосон аж. Хошин урлагийн салбарт нэр хүндтэйд тооцогдоог Хүрэлхүүгийн том охин Х.Намуун нь бизнесийн салбарт амжилттай орж өөрийн гэсэн брендтэй хүртэл болоод амжсан.

Харин бага охин Х.Сүрэн нь ийнхүү дээд сургуулиа төгссөн нь энэ юм. Сүрэнгийн хувьд эгч Намууныхаа хамтаар аавынхаа найруулсан кинонд дүр бүтээгээд амжсан билээ. Х.Сүрэнгийн хувьд эгчийнхээ араас дагаж загвар, гоо сайхны салбарт хүч үзэх болов уу хэмээх хүлээлт байгаа.

Хааяа нэг рекламны зурагт ороод зургаа авахуулчихаж байгааг нь харахад үнэхээр тийм бололотой юм билээ.

Сүрэн нь өөрийн биеийн галбирыг нуудаггүй нэгэн. Бикини хувцас гэх мэт биеэ харуулсан хувцастайгаа авахуулсан зургуудаа байнга ил тод тавьдаг. Төгс мэт сайхан биетэй хүн тэгэлгүй л яахав. Үүнээс гадна аялал зугаалганд их явдаг юм билээ. Гадаадаар аялан явж буй зургууд нь түүний хаягаар дүүрэн бий.

Мөн өөрийнхөө унадаг уу гэмээр нэгэн машиныг 21 насны төрсөн өдрөөрөө харуулсан бөгөөд Benz үйлдвэрийн E400 хэмээн машин дээр суусан зургаа оруулсан байдаг юм.

Continue Reading

Урлагийн мэдээ

Ононбатын хань Нансалмаа нөхрөө “магтжээ”

Published

on

By

Монголын рок попын ертөнцөд олон жилийн турш өөрийн мэдлэг чадвараа харуулж, өнөөдрийг хүртэл салбартаа амжилттай ажилласаар байгаа эрхэмүүдийн нэг бол яах аргагүй On&Off продакшнаар овоглодог Ононбат билээ. The Voice нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж мундаг продюсер хэвээрээ гэдгээ харуулж чадсан түүнийг үнэлэх хүмүүс маш их бий.

Тэгвэл өнөөдөр Ононбатын насан баяр болж байгаа юм байна. Ононбатын гэргий Нансалмаа ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэж дараах сэтгэгдлийг хүргүүлжээ.

“Миний нөхрийн ухаан чадварыг, мэдлэг оюуныг манайхан сайн мэднэ. Хүмүүсийн мэддэггүйг найзууд нь, хамтрагчид нь сайн мэднэ. Харин би нэвт мэднэ. Хорвоогийн хамгийн романтикуудийн нэг, хорвоогийн том мөрөөдөгчдийн нэг, хорвоогийн түмэн живаа хүмүүсийн сортой зүйрлүүлэх сайн чанартай, том үсгээр эхлэн бичигдэх Хүн. Хүүхдүүддээ ийм хайртай аав ховор.

Эхнэртээ ийм хайртай, халамжтай нөхөр ховор. Ер нь ховор Хүн. Хайрлаж чаддаг, хайр дааж чаддаг, хариуцлага гэдэг үгний мөн чанарыг харуулж чаддаг, зөвхөн ажил мэдлэгээрээ энэ цаг хугацааны оюуны том баялаг бүтээгч болж чадсан Хүн. Хатуу хорвоог зөөллөж өгдөг Хүн. Хайртай чамдаа Тайз дэлгэц, Хөгжим дуу, Компьютер техникийнхээ дээдийг эдлэн бялхаж, party кино баяр хөөрөөр бас байнга бялхаж, сэтгэл итгэл дүүрэн, хөдөлгөөн эрүүл мэнд сайн, Бурханы ивээлд санасан бүхэн нь саадгүй бүтэж явахыг ерөөе. Төрсөн өдрийн мэнд” гэв

Мөн хэдхэн хоногийн өмнө Нансалмаа дараах эргэцүүллийг үлдээсэн юм.

“Нөхөр бид хоёрын ажиглаж, санаа нийлдэг зүйлс олон талдаа. Энэ нь хамт ажилладаг нэг гэр бүлийн хоёрын маргаан гүнзгийрч ширүүн маргаан болдоггүй үндэс нь байх. Бид хоёрын анзаарч байгаагаар зун бүтэн нэг сараар хоцорч ирдэг болсон. Оройтож ирээд оройтож буцаж байгаа.

Намар ба хаврын улирал уртасч зун, өвөл хавчигдагдаад байгаа анзаарагдсан. Өнөөдөр нар буцдаг өдөр гэж одон орон судлалаар тогтоогдсон өдөр. Гэхдээ манай нар яг өнөөдөр бол зун дөнгөж эхэлж байхад юу хийсэн гэж буцах болж байна хэхэ. Харин жилийн хамгийн урт өдрийн мэндийг хүргэнгээ урт насал удаан жаргахыг бүгдэд нь ерөөе.”

Continue Reading

Урлагийн мэдээ

Эрэгтэй хүүхэд 60 хүртлээ томоождоггүй гэдгийн тод жишээ Бажид баяр хүргэе!

Published

on

By

Люмино хамтлагийн гишүүн Бажигийн төрсөн өдөр болж байна.

“Өнөөдөр Хөдөлмөрийн баатар, соёлын гавъяат зүтгэлтэн, ард түмний гавъяат, Минт-ийн элч төлөөлөгч дуучин, алтан гадас одонт Бажигийн төрсөн өдөр.

Өнөөдөр тэр 100-н талыг буюу 50 насыг зооглож байна. Буянтай буурайдаа олон жил биднийгээ тайз болон дэлгэцээр баясгаж байгаад нь талархаж, зөвхөн хайрын үгс илгээх өдөр.

Эрэгтэй хүүхэд 60 хүртлээ томоождоггүй, хөдөлгөөнтэй байдааааг гэдгийн хамгийн тод томруун жишээ болон явж байгаа хүмүүн билээ. МУСТА Baji Batkhishig-даа зүрх илгээе”

Baji&Yalalt

Люмино хамтлаг нь албан ёсоор 1998 онд MC,Skitzo,Baji,Хөлгөө,Чинзоо гэсэн 5 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулагдасан. 2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдхүүнтэй болж өөрчлөгдсөн. 2013 оноос хамтлагийн бүрэлдэхүүнд DJ Zolo орж ирснээр Люмино хамтлаг нь албан ёсоор 4 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Монгол улсад Хипхоп урсгалыг олонд таниулж хүмүүсийн хүртээл болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хамтлаг юм. Тэдний анхны ХИТ дуунууд нь хайрын өнгө аясыг илүүтэйгээр тусгаж байснаараа нийт сонсогчдыг хипхоп сонсоход нөлөөлсөн гэж үздэг.

Тэдний 1999 оноос хойш хийсэн дууны дугаралтууд өнөөдөрч гэсэн сонсоход чанарын шаардлага хангасан хэвээр байгаагаас харвал маш чанарлаг зүйлсийг анхнаасаа төлөвлөж хийж ирсэн нь харагддаг. Монголд ‘sample’ гэдэг зvйлийг утгаар нь ашигласаар ирсэн хипхопын үндсэн урсгалын (mainstream) хамтлаг юм. Тэдний эхний дуунуудаас авхуулаад өнөөдрийг хүртэл гарч байгаа ихэнх дуунуудыг МС продюсерлэж, хөгжмийг Бат-Эрдэнэ (Аранза) нар хамтран хийж ирсэн. Тэд дууг 2 сувгаар хийдэг. Продюсер МС-гийн хэсэгт ихэнх дуу багтдаг бол Анхаа, Бажи мөн бие даан дуунуудыг хийж эхэлсэн байдаг.

Хүнийх, Тайван, Заримдаа, Шөнө дунд цас орж байна! гэсэн дуунуудыг энд дурьдаж болно. 1999-2006 оныг хүртэл уран бүтээлийн идэвхтэй үед байж 5 бие даасан студийн цомог, “Танихгүй охины захидал” уран сайхны кино, 30 орчим видео клип, 20 гаран бие даасан тоглолтыг хийсэн байдаг. Люмино+Аранза+Даваахай (Zaya’sh) энэ 3 тухайн үедээ нэргүй л болохоос Label компаны хэмжээнд гар нийлэн ажиллаж дорвитой бүтээлүүдийг үйлдвэрлэдэг байсныг тэдний дээх нь үеийн бүтээлүүдээс харж болно.

Тэд энэ хугацаанд Монголын хөгжмийн дээд шагнал болох “Пентатоник”-ийн цомыг 4 удаа хүртжээ. 2008 оноос хамтлагийн гишүүд бие даасан уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд Анхаа “Cuthberth” гэсэн нэрээр Модерн Номадстай хамтарсан чиллаут стилийн хөгжмийн цомог гаргаж, 2009 оноос МС өөрийн соло реп дуунуудыг сонсогчдод хүргэж, өндөр үнэлэлт авсанаар 2011 онд Platinum beatz, Romantic beatz гэсэн бие даасан студийн хос цомог гаргаж, “The Secret of rap” нэртэй орчин цагийн хөгжмийн тухай номыг өөрөө бичиж редактор хийн гаргасан байдаг.

Мөн 2009 оноос Бажи соло “rnb” дуунуудыг хийж олны сонорт хүрч эхэлсэн. 2012 оноос Люмино хамтлагийн уран бүтээл эргэн идэвхжсэн ба “Хэмнэл нэрэгч” хэмээх төсөл хэрэгжүүлж, аялан тоглолт болон шинэ дуунуудыг үйлдвэрлэсээр байна.

Continue Reading

Онцлох мэдээ