Connect with us

Гадаад мэдээ

Финлянд улс Путиний анхааруулгыг үл тоож НАТО-д элслээ

Published

on

Шинэ долоо хоногийн мэнд дэвшүүлье! Финлянд улс НАТО-д элсэх эцсийн шийдээ гаргалаа. ОХУ-ын хамгийн ойрын хөрш бол Финлянд улс. Эртний Монголчуудын удам болсон энэ улс Европын бусад орнуудаас хэлний бүтцээр эрс ялгаатай. Mөн зоригтой, дайчин ард түмэн. Яг үнэндээ финн хүнтэй яриж хөөрөх, ууж идэхээр хачин ихээр санаа нийлдэг. Своми үндэстэн нь манай эртний Монгол аймаг Сьянбичууд юм уу даа.

Бид огт мэддэггүй болохоос 1940 онд Зөвлөлтийн улаан армийг өвлийн дайнд Финлянд ялж байсан түүхтэй байдаг. Путин анхааруулсаар байтал энэ улс НАТО-д элслээ. Финляндын ерөнхийлөгч тэд эхэлсэн болохоор бид санал нэгдэж НАТО-д элслээ гэж мэдэгдэж байна. Мөн Италийн Турин хотод зохиогдсон Eurovision 2022 дууны наадамд Украин улс түрүүллээ.Үзэгчдийн өгсөн саналаар тасархай түрүүлж чадлаа. Зеленский ерөнхийлөг ч ирэх жилийн Eurovision 2023 дууны наадмыг өнөөдөр бүрэн сүйтгэгдээд буй Мираполь хотод зохион байгуулна гэж мэдэгдэж байна.

Украинчуудыг бүх Европ дэмжиж, тэдэнтэй сэтгэл санаа, зүрх зориг нэг гэдгээ илэрхийлж, мөн Украинчууд ч өөрсдөө маш итгэлтэй болж ирж байна. Сайн цаг ойртсоор л байна. Бидний хувьд өөрсдийн маань Монголын эрх ашиг эн тэргүүнд баймаар. Гэтэл унаж буй Путинг дэмжигсэд их олон байх юм аа. Бас ч гэж цөөрөөд л байх шиг байгаа нь чухал алхам юм даа. Ийнхүү Финлянд НАТО-д элссэн, Украин Евровишион-2022 дууны наадамд түрүүлсэн мэдээтэй шинэ долоо хоног эхэлж байна.

Tа бүхэндээ амжилт хүсэн ерөөе!. Др. М. Найданхүү.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Гадаад мэдээ

Оросууд нэг мөсөн байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоох магадлалтай

Published

on

By

Олон Улсын эрчим хүчний агентлагаас Дэлхийн байгалийн хийн зах зээлд Орос украины хямрал цаашлаад орос барууны хоорондын улс төр, үзэл суртлын маргаан зөрчлөөс үүдэн нөхцөл байдал улам бүр тогтворгүй болж, томоохон савлагаа үүсэх эрсдэлтэй байгаа мэдэгдлийг гаргасан байна.

Тухайлбал, Олон Улсын эрчим хүчний агентлагийн гаргаж байгаа дата мэдээллүүд зам өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдлуудад хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд Ойрын хугацаанд Оросын Холбооны Улс болон барууны улс орнуудын хоорондын зөрчил сөргөлдөөн үргэлжлэн хурцадна гэж үзвэл Оросын холбооны Улсын зүгээс Европын Зах зээлд нийлүүлдэг байгалийн хийн хэмжээгээ үе шаттайгаар өндөр хурдацтайгаар танах, за тэр ч бүү хэл нэг мөсөн Европын улс орнуудад байгалийн хий нийлүүлэхээр бүрэн зогсоох магадлалтай байгаа гэсэн таамаглалыг Олон Улсын шинжээчдийн зүгээс дэвшүүлжээ.

Өөрөөр хэлбэл Оросын Холбооны Улс болон Европын улс орнуудын хоорондын зөрчил урт болон дунд хугацаандаа үргэлжилнэ гэж тооцвол оросын холбооны Улсын хувьд Европын улс орнуудтай өрнөж байгаа зөрчил сөргөлдөөнд өөрийн давуу талыг олж авахын тулд тодорхой арга хэрэгслүүдийг хэрэглэх бөгөөд Оросын холбооны Улсын авч хэрэгжүүлж болох хамгийн бодитой алхмуудын 1 нь буюу Европын улс орнуудыг шахаанд оруулах хамгийн бодит алхам нь эрчим хүчний түүхий эдийн зах зээл дээр тодорхой шахалтыг үзүүлэх алхам гэж үзэж болох үндэслэлтэй.

За тэр ч утгаараа оросын холбооны Улсын зүгээс Европын холбооны улс орнууд руу чиглэсэн байгалийн хийн нийлүүлэлтээ бүрэн зогсоох замаар Европын улс орнуудад шахалт үзүүлэх за эсвэл зөв европыг оросын холбооны улсаас эрчим хүчний хувьд хамаарал өндөртэй улс орнуудад улс орнуудыг өөртөө татах алхмыг авч хэрэгжүүлэх магадлалтай гэсэн таамаглалыг Шинжээчдийн зүгээс дэвшүүлж байна.

Үндсэндээ өнгөрсөн хугацаанд Европын холбооны Төв удирдлага, түүнчлэн Европын холбооны зарим нөлөө бүхий улс орнуудын санаачилгаар оросын холбооны улсаас эрчим хүчний хувьд бүрэн хамааралгүй болгох алхмуудыг Европын холбооны удирдлагууд авч хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд оросын холбооны улсаас нүүрс худалдан авахаа зогсоож, түүнээс гадна Газрын тос худалдан авахаа энэ оны төгсгөл гэхэд бараг ерэн хувьтай зогсоох тухай албан ёсны хөтөлбөрүүдийг Европын холбооны Төв удирдлагууд баталсан боловч Байгалийн хийн салбарт одоогийн байдлаар Европын холбооны улс гүрнүүд оросын холбооны улсаас хамааралтай байхаас өөр аргагүй нөхцөл байдалд ороод байга.

Хууль, тухайлбал, албан ёсны баримт мэдээллүүдээс үзэхэд өнгөрсөн онд л гэхэд Европын холбооны гишүүн улс орнуудын хувьд оросын холбооны улсаас нийт байгалийн хийнийхээ 40 орчим хувийг импортоор худалдан авсан гэх тооцоо судалгаа байгаагаас гадна нөгөө талаас нь авч үзэх юм бол Европын холбооны харьцангуй Зүүн хэсэгт байрлалтай улс орнууд буюу унгар, словак зэрэг улс орнуудын хувьд оросын холбооны улсаас эрчим хүчний түүхий эдийн хувьд ер хүртэлх хувийн хамааралтай юм.

Тиймээс энэхүү алхмыг шийдвэрлэхийн тулд үндсэндээ Европын холбооны зүгээс оросын холбооны Улсын эсрэг украинд явуулж байгаа цэргийн ажиллагаатай нь холбоотой хатуу хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд Хамгийн томоохон хориг саадыг учруулж байгаа хүчин зүйл нь эрчим хүчний хувьд оросын холбооны улсаас хамааралтай нөхцөл байдал нь болгоод байгаа учраас оросын холбооны улсаас аль болох богино хугацаанд эрчим хүчний хамааралгүй болох алхмуудыг Европын холбооны улс гүрнүүдийн зүгээс авч хэрэгжүүлж байна.

За тэгвэл эдгээр алхмууд нь үндсэндээ харьцангуй богино хугацаанд үр дүнд хүрэх магадлал багатай, магадгүй шинжээчдийн таамаглаж байгаагаар Европын Холбоо 2027- 2030 оны хооронд оросын холбооны улсаас эрчим хүчний хувьд хамааралгүй болох боломжтой гэж шинжээчид үзэж байгаа боловч түүнээс наана Оросын Холбооны Улс өөрийн давуу талаа ашиглан Европын Холбоо руу нийлүүлдэг байгалийн хийн нийлүүлэлтээ бүрэн зогсоох завгүй дамжуулан Европын улс орнуудад шахалт үзүүлэх магадлалтай бөгөөд үүнээс хамааран Олон Улсын Зах зээл дээр байгалийн хий болон бусад төрлийн эрчим хүчний түүхий Эдийн үнэ огцом нэмэгдэх эрсдэлтэй болохыг ч энэ салбарын мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Эх сурвалж: NTV мэдээ

Continue Reading

Гадаад мэдээ

Тэр хумсаа будаж годогнох бус бусдад буян болж амьдарч байна

Published

on

By

Калининград мужид орших Советск нэртэй жижигхэн хотод 15 настай Сергей Верзов гэгч хүү амьдран суудаг. Тэр инстаграмм хуудас хөтөлж, “лайк” цуглуулахын тулд хумс хуруугаа будаж, тод ягаан даашинз өмсөөд олны өмнө годгонодог нэгэн биш. Хүү олны “шүтээн” болсон олон хүнээс илүү их буян хийгээд байгаа нь анхаарлыг минь татсан хэрэг. Сергей 86 айлыг компьютертой болгоод байгаа юм.

Яаж тэр вэ гэж үү? Советск хотын оршин суугчид түүнд хуучин PC-нүүдээ авчирч өгснийг хүү задлан эд ангиар нь PC босгож хэрэгтэй гэсэн айлуудад нь өгдөг байна. Түүний угсарсан PC-үүд сүүлийн үеийн тоглоом тоглоход хүчин чадлын хувьд гологдох нь мэдээж… харин нэтээр хүссэн мэдээллээ хайж, хичээл ном хийхэд бол болоод байдаг аж.

Сергей PC босгож, аль нэг айлд хүргэж өгөх тоолондоо инста-д пост нийтэлж эсвэл компьютертой болоод баярлаж буй хүмүүсийн бичлэгийг оруулж өөрийгөө рекламддаггүй. Хүүд PC-нүүдээ угсарч суух өрөө үйлдвэр дээрээ гаргаж өгсөн нэгэн усан онгоцны үйлдвэрийн захирлаас өөр дэмжиж тусалдаг хүн үгүй. Сергей YouTube-ийн бичлэг үзсээр байгаад PC угсарч сурсан бөгөөд сурч мэдсэнээ бусдад зааж сургадаг аж. PC-тэй болоод чин сэтгэлээсээ баярлах хүүхэд багачуудын инээд хөөр түүний хувьд хамгийн том шагнал гэнэ. Нэг ийм эгэл бус хүү бидний дунд чимээгүйхэн амьдарч явна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийнхнээс нэг нь ч хүүгийн тухай нийтлэл гаргаж, нэвтрүүлэг хийгээгүй нь харамсалтай. Магадгүй ТВ-ээр гаргаад өгвөл үе тэнгийнх нь олж үзээд ямар хүмүүсийг “шүтэж” амьдраад байгаагаа эргэцүүлж бодох ч юм билүү…

Орчуулсан: Uka Ulziibat
2022-06-19

Continue Reading

Гадаад мэдээ

Казакстаны Токаевийг Путинтэй “тэрсэлдсэн” хэмээн шүүмжилжээ

Published

on

By

Санкт-Петебургийн Эдийн засгийн форумын уур амьсгалыг эвдсэн байр суурь!

Уламжлал болсон ОХУ-ын Санкт -Петербургийн Эдийн засгийн форумын 25 дахь удаагийн форум 6-р сарын 16-18-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Энэхүү форумд өнгөрсөн жилүүдэд гадаадын өндөр түвшний олон зочид төлөөлөгчид оролцож ирсэн бол энэ удаад биечлэн ирж оролцсон өндөр түвшний ганц зочин нь Казахстаны Ерөнхийлөгч Жомар Токаев байсан бол БНХАУ-ын дарга Ши Жипин, Египет улсын Ерөнхийлөгч Абдель Фатах Эль-Си-Си нар цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн.

Энэхүү хуралдааны явцад төлөвлөснөөс гажиж, олон нийтийн анхаарлыг татсан үгийг Казахстан улсын Ерөнхийлөгч Жомар Токаев хэлжээ.

1. Ерөнхийлөгч Ж.Токаев Луганск, Донецкий тусгаар тогтнолын асуудлаар хуралдааныг хөтлөгчийн тавьсан асуултанд хариулахдаа дараахь байр суурийг илэрхийлжээ.

Тэрээр “Орчин үеийн олон улсын эрх зүй бол НҮБ-ын дүрэм юм. Гэвч НҮБ-ын “Төрийн бүрэн бүтэн байдал, үндэстэн өөрийгөө тодорхойлох эрх” гэсэн хоёр зарчим зөрчилдсөн. Эдгээр зарчмууд хоорондоо зөрчилддөг, янз бүрийн тайлбарууд байдаг.

Хэрэв ийм байдлаар улс үндэстний өөрийгөө тодорхойлох эрх цаашид хэрэгжиж эхэлбэл дэлхий даяар 500 гаруй улс бий болж эмх замбараагүй байдал бий болно. Чухам ийм шалтгааны улмаас Казахстан улсын зүгээс Донецскийн Бүгд Найрамдах улс, Луганскийн Бүгд Найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгдсэн.

2. Ийнхүү ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй зэрэгцэн суугаад түүний баримталж буй гадаад бодлогын тодорхой асуудалтай байр суурь нийлэхгүй гэдгийг олон нийтийн өмнө шууд хэлсэн нь ОХУ-ын төр засгийн удирдагчдын сэтгэлд огт нийцээгүй бололтой.

Энэ талаар ОХУ-ын Төрийн Думын Тусгаар Улсуудын асуудал эрхэлсэн Байнгын хорооны орлогч дарга Константин Затулин “Говорит Москва” радиогийн ярилцлагад оролцож байр сууриа илэрхийлжээ.

К.Затулин хэлэхдээ: “Ерөнхийлөгч Ж.Токаев ЛНР, ДНР-ийн асуудлаар байр сууриа Ерөнхийлөгч В.Путины дэргэд шууд хэлсэн нь зохисгүй бөгөөд түүнтэй тэрсэлдэж байгаа мэт ойлгогдсон. Тэр энэ асуудлаар үгүйдээ л дуугүй байж болох байсан” гэж хэлжээ.

Мөн тэр цааш ярихдаа “Казахтстан улсын хүн амын дийлэнх хэсгийг Орос гаралтай иргэд эзэлдэг” гэж ярьжээ.

3. Дээрх байр сууринаас үзвэл Украины асуудал ОХУ болон Казахстан улсын баримталж буй байр суурь нилээд хол зөрүүтэй төдийгүй, ОХУ-ын Төрийн Думын гишүүд, төр засгийн удирдлагын зүгээс Жомар Токаевын илэрхийлсэн байр суурьд ихээхэн таагүй хандаж байгаа нь тодорхой байна

Enkhbayar Namjildorj

Continue Reading

Онцлох мэдээ