Connect with us

Танд зөвлөхөд

Эрчүүд гэртээ ороход эхнэр тань ууртай байна уу? Ийм учиртай гэнэ

Published

on

Үүрэг хариуцлага. Гэр бүл дахь үүрэг хариуцлага 50% 50%-тай байх нь тухайн гэр бүлийг тогтвортой байхад чухал нөлөө үзүүлдэг. Гэвч ихэнхдээ эрчүүд ажил хийж, мөнгө олж байгаагаа үүрэг хариуцлагаа хүлээж байна гэж боддог. Гэхдээ энэ нь хэдий гэр бүлдээ зарцуулж байгаа ч ажил тань нөгөө талдаа таны сонгосон сонголт байдаг. Харин гэр бүл хамтын шийдвэр байдаг тул гэрт ирээд үүрэг хариуцлагаа хуваах ба туслах, чөлөөлөх, орон зай олгох, ойлгох, халамжлах, хуваалцах зэрэг юм.

Эрчүүдээ гэртээ ороод эхнэр тань их ууртай байна уу? Хэдий та ядарч байсан ч гэрийн ажлаас хуваалцаж, хүүхэдтэйгээ тоглож, олон хүүхдээ хараад өөрт тань ажиллах боломж нөхцөлөөр хангаж байгаад нь талархаж, халамжлах, сэтгэл санааг нь сонсох юм бол магадгүй уурлах нь багасна. Гэрийн ажил, хүүхэд харах ажил хэт ихдээд, гэрээс гарахгүй байхаараа эхнэр тань ингэж уурлаж байгаа юм. Гэртээ тав тухтай баймаар бол эхнэртээ тусал.

Тус бүртээ онцлогтой, сонирхол бүр нь өөр өөр тийшээ, хэрэгцээ бүр нь өөр өөр олон хүүхдээ өглөөнөөс орой болтол гэрийн ажилтай хамтатгана гэдэг маш хэцүү ажил. Та эхнэрийнхээ сэтгэлээс хуваалцах юм бол эхнэр тань хүүхдэдээ, өөртөө зөв хандана. Битгий эхнэрээ ганцаардуулаарай. Төрсөний дараах сэтгэл санааны байдал ч сэтгэл зүйд янз бүрээр нөлөөлж байдаг. Үүнд таны дэмжлэг хэрэгтэй. Гэр бүлдээ хайртай байж, гэрийн ажлаас хуваалцаж, хүүхэдтэйгээ ярилцдаг, бусдад нөлөөтэй байгаарай.

Эх сурвалж: Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Танд зөвлөхөд

Ах дүү хоёр бялуугаа яаж хуваахаа мэдэхгүй эмээгээсээ асуусан чинь маш зөв хариулж

Published

on

By

Ах дүү хоёр бялуу хуваахаар болж гэнэ л дээ. Батбайгаль ч билүү, Жүр үр ч билүү сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн тэр хоёр өнөөх бялуугаа хуваах гээд чадсангүй. Яг л “кондуктор оюутан хоёр шиг” маргалдаад л эхэллээ. Ах нь: би том юм чинь чамаас ихийг идэх нь шударга хэрэг гээд том жижиг хуваах санал гаргав. Дүү нь: хоёулаа адилхан хувааж авах нь илүү шударга хэрэг. Том жижиг хуваахыг хүлээн зөвшөөрөхгүй гэлээ. Тэр хоёрын “шударга” гэх зүйлийг ойлгох нь ялгаатай байсан тул маргалдсаар…. Эцэст нь эмээгээ дуудан ”яаж хуваавал шударга байх вэ” гэдгийг асууж байж сая л нэг бялуугаа хуваан идэцгээж гэнэ. Эмээ : “Нэг нь хуваагаад нөгөө нь сонгоод ав”.

Бид өөрсдийнхөө байр суурь, нөхцөл байдлыг мэдээгүй байгаа үед л асуудлыг хөндлөнгөөс нь харж шударга шийдлийг гаргаж чаддаг. Хөшигний ард талын зарчим үйлчилж байгаа тэр үед л шударга ёс бүтээгдэж байдаг. Энэ нь хамгийн ойлгомжтойгоор ах дүү хоёрын хэн нь ч бялууг хуваасан сонголтыг өөр хүн хийх тул аль болох шударга хуваалт хийхийг эрмэлзэнэ гэсэн үг. Учир нь тэр том жижиг хуваачихвал эхэлж сонгох хүн нь томыг нь авчих боломж бүрдэх учраас. Би хуулийн сургуулийн оюутан. Би эрхээ мэддэг. Бусдын эрхийг ч хүндэтгэдэг..

Гэвч зарим хүмүүст энэ бол огтхон ч хамаагүй .Тэр ч бүү хэл бусадтай адил хүртэх ёстой эрхээ зарим үед хязгаарлуулах нь бий. Хамгийн наад захын жишээ л гэхэд орой гэртээ харихдаа “оюутны visa-гаар /хөнгөлөлтийн картаар/ үйлчлэхгүй” гэх тээврийн үйлчилгээнийхэнтэй маргалдана, эсвэл алхаж харина. Кондукторын гаргасан энэхүү “журам” нь өмнөх зууны зарим хүмүүсийг оруулахгүй гэсэн пайзыг санагдуулна. Би ойлгохдоо үйлчилгээнийхээ тооцоог урьдчилан хийчихсэн, тээврийн үйлчилгээг эдлэх эрх үүссэн гэж бодсон юм.

Кондуктор оюутан хоёрын маргалдах шалтгаан нь Оюутны байгууллага Тээврийн газар хоёрын ойлголцож чадахгүй байгаагаас л болж байгаа юм. Маргалдсаар байгаа ах дүү хоёр мэт. Нийтийн тээврийн газар, оюутны байгууллага хоёрын хооронд анхнаасаа “хөшигний ард талын зарчим” үйлчилсэн бол ямар ч маргаан гарахгүй, хэний ч эрх зөрчигдөхгүй байсан биз. Энэ нь тэгээд тийм ч ойлгомжгүй хэцүү асуудал биш шүү дээ. Ядаж үүнийг л шийдмээр байна. Яаж манайхаас бусад оронд аль алинд нь шударгаар шийдвэрлэж болоод байгаа хэрэг вэ. Маргаанд асуудал байгаа биш, маргалдаад байгаа бидэнд л асуудал байгаа хэрэг.

Шударга ёсыг хангах арга нь хариуцлагын тогтолцоо байдаг. Шударга ёс нь хууль дүрэм хэрхэн мөрдөгдөж байгаагаар илрэн гарах бөгөөд хичнээн шударга ёсны байсан ч “том биетэй ах нь дүүгээ дээрэлхэн бялууг нь булаан авах” тохиолдолд ахад хариуцлага тооцохгүй бол ах дүүд төдийгүй шударга ёсонд аюул учирна. Хариуцлагын зорилго нь мэдээж шударга ёсыг хангахад, ядаж л дахин буруу зүйл хийлгэхгүй байхад чиглэсэн байдаг. Гэтэл энэ зорилгодоо хангалттай хүрэхгүй л байна.

Оюутнуудад үйлчилдэггүй үйлчилгээг болж байна гэх үү, Гурван жилийн ялын тогтоол гутал хулгайлсан Болд, гучин саяыг хулгайлсан Болдод адил үйлчлэхийг болж байна гэх үү, Эсвэл өдрийнх орлогын талд ч хүрэхгүй үнээр сар явуулсан буруу үйлдэлийг нь торгохыг болж байна гэх үү? Энэ мэт олон асуудалтай маргамаар байна. Харин кондуктортай дахиж маргалдмааргүй байна…

Continue Reading

Танд зөвлөхөд

Тэрбумтан залуу луйврын сүлжээний талаар анхааруулжээ

Published

on

By

Монголын залуу тэрбумтнуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог залуу бол Noyon IZ буюу Г.Ирээдүй билээ. Тэрбээр сүлжээний луйврын талаар дараах анхааруулгыг өгчээ.

“Өнөөдөр миний лайв хийж байгаа учир юу вэ гэхээр луйврын сүлжээний понзи схемтэй холбоотой юманд битгий оролцоочээ гэдэг уриалга хийх гэсэн юм. Ямар учиртай вэ гэхээр эхлээд би тайлбарлая.

Жишээ нь би мөнгөтэй болохыг хүсье гэж бодоё. Понзи схем эхлүүлж байгаа хүний оронд өөрийгөө тавиад үзвэл надад мөнгө хэрэгтэй байна. Тэгээд надад 10 сая төгрөг байлаа. Тэгээд сүлжээний бизнес эхлүүллээ. Хэрвээ надад чи сая төгрөг өгвөл би долоо хоногийн дараа 200 мянган төгрөгний хүү эсвэл ямарваа нэгэн шагнал өгнө.

Эсвэл найзаа миний сүлжээнд бүртгүүлэх юм би чамд ахиад мөнгө өгье гэх мэтчилэн сүлжээний понзи схем маань ингэж явдаг. Гол луйварчин, понзи схемийг бүтээсэн хүн хүмүүсийг ашигладаг гэсэн үг. Яаж вэ гэхээр танай Солонго гэдэг эгч чинь чам дээр ирээд мөнгө олох арга байна гээд хэлнэ. Ямар арга юм бэ Солонгоо эгчээ гэхээр эгч нь ийм сүлжээний гадаад бизнест мөнгө оруулчихсан, 1 сая төгрөг оруулчихсан чинь долоо хоногийн дараа 200 мянга, дараагийн долоо хоногт 200 мянга гээд авсан эгч нь чамайг оруулчих юм бол би бонус ахиад 200 мянга авдаг юм, тиймээс эгч нь ч мөнгөтэй болно, чи ч мөнгөтэй болно, чи ч найзаа оруулчихвал бас мөнгөтэй болно гээд хэлдэг юм.

Тэр гадаад байгууллага нь Монголчуудын амьдрал хэцүү болохоор ч тэр юм уу мөнгө өгдөг энэ маш ашигтай гэх мэтээр ярьдаг. Сүүлийн үед койнтой холбоотой болчихсон. Блокчэйн гээд яриад байдаг. Койн авч байна, өсөөд байна гэдэг түүнийх нь ард ямар ч бодит бизнес байхгүй. Понзи схем бол өдөр ирэх тусам аймар нарийн болчихсон. Өмнө нь G-Time гэж сүлжээ байсан. Тэгээд “хулхидуулсан” хэдэн мянган хүн байдаг.

Тэнд хэдэн мянган хүн байгаа боловч тэрний хамсаатан нь өөрийнхөө найзыг сүлжээндээ оруулчихсан хүмүүс нь хам хэрэгтэн болчихдог. Энэ бол маш аюултай. Тиймээс лайв үзэж байгаа хүмүүс миний үеийнхэн эсвэл дүү нар байгаа байх. Ялангуяа үүнд хамгийн их өрөмтгий хүмүүс нь та бидний эмээ, өвөө, ах эгч гэх мэт мэдээллээс хол хүмүүс. Хэрвээ танай гэр бүлийн ямарваа нэгэн гишүүн сүлжээний ийм бизнес байна гэж ярьж байвал болиулах хэрэгтэй.

Манай Монголчууд тэгдэг л дээ. Мөнгө гаргаад өгөхөөр тэр мөнгийг хаанаас гаргаж өгөөд байгаа талаар нь боддоггүй, судалдаггүй, ямар байгууллагад мөнгөө өгөөд байгаагаа мэддэггүй. Энэ бүхэн маш их хэмжээний мөнгө алдахад хүргэдэг. Анзаарсан. Америкт ийм пирамид системтэй мөнгө дэлхийн баян европын орнуудад бол тоодоггүй юм билээ. Ялангуяа койноор мөнгө олно казиногоор мөнгө олно гэдгийг тоодоггүй юм. Ийм луйварын бизнес хамгийн их өндөр хандалттай орон нь Монгол шиг ийм ядуу буурай, мэдээллээс хол улсуудыг ашиглаж байж луйварддаг юм билээ.

Мэдээгээр харсан бол фэйсбүүкээр, инстаграмаар танилцаад гадаад нөхөр Монгол эгчтэй чатлаж байна лээ. Бие биендээ хайртай болчихсон гэж ярьдаг. Тэгээд би Монгол руу очих гэхээр надад ямарваа нэгэн асуудал гарчихлаа, надад мөнгө хэрэгтэй байна гээд бичихээр Монголд байгаа Сараа нь байдаг юм уу Навчаа нь байдаг юм уу эгч маань хайртай болчихсон болохоор мөнгө шилжүүлдэг. Ийм байдлаар гадаадын маш олон луйварчид ерөнхийдөө Монгол руу, Монголчуудыг луйвардаж байна. Тиймээс та хэд маань луйврын понзи схемд эргэн тойрны чинь гэр бүлийн, найз нөхөд хоорондоо ярьж байвал сайн судла, боль, мөнгөө ав гэж хэлэх хэрэгтэй.

Ингээд сүүлийн Хөвсгөлд мөнгөн өгөнгүүт 7 хоногийн дараа гучин хувийн хүүтэй ч билүү тийм бэлтгэс мөрөн компани гээд л хүмүүс яриад байсан бүгд л өмөөрөөд байсан Хөвсгөлд бүгдээрээ өмөөрөөд байсан тэр нийтдээ 264 тэрбум билүү гаруйг хүмүүсээс луйвардсан. Тэр Мөнгө нь одоо байхгүй. Хүмүүс нь мөнгөө авч чадахгүй тиймэрхүү нөхцөл байдалд. За одоо энэ хүмүүсийн коммент бол тэгж ш дээ. “Хаха Миний хөгшиний хийж үзсэн луйврууд уу адилхан луйварчин гэж байсан юм байна” гэсэн байна. Би 1 ч удаа ямарваа нэгэн тийм луйвар хийж байгаагүй.

Та нар өнөөдөр миний хийж байгаа бүх юмыг эндээ хараарай. Балай балай мэдээ гараад хүмүүс тэрийг хараад луйварчин энэ тэр гээд байсан яг өнөөдөр ингээд та нарыг жинхэнэ луйварчин хүмүүс чинь та нарын мөнгөөр жинхэнэ найрлаад явж байгаа. Би өнөөдөр байдаг газартай ажлаа хийгээд өдөр шөнө маш тайван сайхан амраад хийдэг юмнуудаа хийх явж байна аа. За тэгэхээр одоо нөгөө тиймэрхүү юмнууд харангууд үзэн ядагчид та нар ингээд ялаад намайг луйварчин гээд л өөрөө өөртөө л итгээд болохоос бодит амьдрал тийм байдаг юм аа.

Би та нарт 1 юм анхааруулаад хэлэхэд таны найз нөхөд, гэр бүлийн гишүүд эргэн тойронд байгаа Гэр бүлийн чинь гишүүн Гадаад руу ямар нэгэн тийм онцын шалтгаангүй тэ Мөнгө шилжүүлэх гэж байгаа бол тэр нь маш сайн нягтлаарай болиулаарай. Тэгээд одоо ээж чинь ч муу эгч чинь ч юм уу хамаатан чи муу найз чинь ч юм уу Ийм гадаадын сүлжээ бизнес ороод ирсэн байна лээ чи мөнгөө өгөнгүүт чамд койн болоод тэр койн өсөнгүүт тэрний хүү өсдөг юмаа гэдэг Ийм худал юмнууд байвал тэрийг нь таслан зогсоогоод бүх юм нь Тайлбарлаж өгөөрэй гэж хэлмээр байна.

Тэгээд одоо монголчууд Уул нь гадагшаа мөнгөө алдсаар гадагшаа алдагдсан мөнгийг бол одоо хуульч цагдаагийн байгууллага юм бол чадлаар тодруулж олж өгч чадаж байгаа байх гэж найдаж байна. Койн гаргасан хүмүүсийн зарим 1 нь одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаад явж байгаа шүү. Эртхэн шиг юмнуудаас шалгаарай. Би бол бол та нарт хаана ч хэлнэ. Би өөрөө хуваариа сүүлийн 12-13 жил ажил хийх эрхлээд явж байгаа. Хэрвээ би одоо та нар ярьдаг байсан тэр луйварчин байсан бол бусад шиг койн гаргаад тэр койн чинь мөнгөөр тансаглаад явж байгаа. Би бол 20,4 тэрбум төгрөгийг арван зургаан мянган хүнд нь ямар ч шимтгэлгүй бүгдийг нь тараагаад өгчихсөн.Та нар тийм хүн монголоос олоорой хэзээ ч олохгүй. Одоо ингээл бүгдээр начраараа уйлаад л явж байна шд. Койн гаргасан койн нь 10 дахин үнэ нь уначихсан.

Та нар тэгэхээр намайг хайрлах ёстой л гэж бодож байна. Сайтууд дээр мэдээ гарсан ш дээ. Би энд ингээд байж Би одоогийн цагдаагаас намайг шалгаарай гээл. Хүлээгээд л байж байна. Юуг нь шалгах нь чинь одоо татвараа одоо бодитоор нь үнэлдэг Монгол улсад одоо нийтдээ одоо юу билээ 2021 оны татварт компанитайгаа хуваариа нийлээд 80 гаруй сая төгрөгийн татвар төлсөн юм байна лээ. Тэрийг та нар миний сториноос харсан байх. Тэгэхээр Би та нарт хэлэхэд би хаана ч бардам үргэлж аз жаргалтай өглөө тайван сэрж орой тайван унтаж байгаа.

Та нараас илүү. Яагаад гэвэл би хорин долоон насандаа ажлын хамт олонтой. Манай ажлын хамт олон бүгдээрээ 30 хүрээгүй залуус байгаа 20,4 тэрбум төгрөгийг буцаагаад хүмүүст нь өгчихсөн. Ийм хүнийг хайрладаг болохоос та нар шиг ингэж Их үзэн ядаж атаархсандаа Олон юм ярьдаггүй юм. Тэгэхээр Би та нарт 1 юм хэлье. Та нарын эргэн тойронд байгаа Гэр бүлийн чинь эгч, магадгүй Миний эмээ ч байж болно. Луйврын схемд мөнгө өгчихсөн тиймэрхүү байдалтай байгаа тэрийгээ авч чадахгүй. Тэгэнгүүтээ ингэдэг билээ. Схемд орчихвол чи өөрийнхөө эд хөрөнгийг хамгаалах гэж мөнгөө хамгаалах гэж тэр луйврын схемд орсон хүмүүсээ өмөөрдөг.

Яг энэнтэй адилхан Монголын койн ч ийм байгаа юм аа. Муулж болохгүй муулвал өөрийнх нь авсан эд Хөрөнгө нь устаад алга болчих гээд байгаа. Яг өнөөдөр тэр эд хөрөнгийн асуудал байхгүй болсон шүү дээ. Байхгүй болсон. Яасын бүү мэд. Ихэнх мөнгө нь гадагшаа гараад явчихсан. Залуус тэгж байна лээ. Би энэ койноос ямар ч Мөнгө аваагүй тэ. Би энэ койноос ямар ч Мөнгө аваагүй гэж олон хүмүүс ярьж л үгүй шдээ. Та нарын тэр койнд оруулсан мөнгөөрөө хоол идэж байна бензинийхээ мөнгийг хийж байна. Тэр ажиллаж байгаа оффисынхоо түрээсийг төлж байна. Гэтэл би бол өөрөө өөрийнхөө олсон мөнгийг өөртөө үүрээд аз жаргалтай тайван сайхан, Зовлонгоо үүрээд жаргалаа эдлээд явж байгаа.”

Continue Reading

Танд зөвлөхөд

Сайд Энх-Амгалангийн хийсэн хоол олныг алмайруулж байна

Published

on

By

УИХ-ын гишүүн, Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан хэрхэн хоол хийх талаар зөвлөгөө хүргэжээ. Энэ удаа түүний хийсэн хоол нь Гүрж ардын хоол бөгөөд нэр нь “Басма” гэнэ. Ингээд та бүхэнд түүний оруулсан зааварчилгааг хүргэе.

“Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Энэ удаа Гүрж, Үзбек, Киргиз зэрэг уулын орнуудын ард түмний хийдэг Басмаг хэрхэн хийдэг өөрийн жороосоо хуваалцаж, хийлээ. Гүрж, Үзбекүүд хоол хийх нь эр хүний ажил гэж хэлдэг. Үзбекүүд эмэгтэйчүүдээ гал тогоо, хоол хийх ажлаас хол байлгах ёстой гэдэг юм байна лээ. Энэ бол зөвхөн Үзбек эрчүүдийн үг юм шүү. ККК

Басмаг хонины сүүлээр хийвэл илүү гоё болдог. Хонины сүүлээр хийсэн Басма, Плов Үзбектээ хамгийн үнэтэй хоолонд ордог. Хонины сүүл холестрин багатай, дэлхийн хамгийн эрүүл тос. Сүүлний дараа оливын тос ордог гэж сонссон юм байна. Тийм учраас Монголчууд бид сүүлээ тосны чиглэлээр экспортод гаргавал маш том бололцоо байгаа гэж харж байна.

Сонгиныг энэ хоолонд аль болох их хийвэл илүү гоё амтлаг болдог: Хонины махаар хийвэл бүр илүү амттай болно. Гүржүүд үхрийн махаар их хийдэг юм билээ. Ногооны хувьд төмс, манжин, лууван, улаан ногоон чинжүү, улаан лооль орно. Улаан лооль махыг зөөлрүүлж өгдөг. За тэгээд байцаагаар Басмаг яаж хучдагийг зааж өгнө өө.

Амтлагч бол манай дэлгүүрүүдэд байдаг улаан, хар перец, лаврын навч, петрушка, укроп, пловны зэрэг амтлагч байна. Хоолоо илүү амттай болгоно гэвэл хар чавга нэмж хийж болно. Хийхгүй ч байсан болно. Дээр нь 3-4 сармисыг томоор хийнэ. За орц бол нэг иймэрхүү байх юм.

Тогоогоо хэт халаахгүйгээр хамгийн эхлээд сүүлэээ дэвсээд дээр нь сонгиноо хийнэ. Хоол хийгээд бичлэг тавихаар шоудлаа гээд зарим хүн шүүмжлээд байдаг юм. Би лав хоол хийхийг шоу гэж боддоггүй ээ. Хоол хийнэ гэдэг бол сэтгэл гаргасан цаана нэг тийм гоё зүйл хамт явж байдаг. Яагаад гэвэл хоолны амт хэр сэтгэл гаргаж хийснээс хамгийн их шалтгаалдаг.

Арменууд яагаад эмэгтэй хүнийг гал тогоонд хоол хийлгэх дургүй вэ гэхээр эмэгтэй хүн биений юм нь ирсэн үедээ сэтгэл санаа тогтворгүй болдог. Үүнийг дагаад хоолны амт өөрчлөгддөг гэж ярьдаг юм байна лээ. За хоолныхоо явц руу эргэж ороход сүүл сонгиноо дэвсэж дуусаад, лууван, манжин, төмсөө хийнэ. Чинжүүгээ сүүлд махныхаа дээр дэвсэнэ. Сармисаа томоор нь хийгээд дээрээс нь махаараа хучиж өгнө. Хар чавга, давс, амтлагчуудаараа амтлаад, улаан лооль, чинжүүгээ хийнэ. Хамгийн сүүлд байцааныхаа навчаар сайн хучиж өгнө.

Гүржүүд гал удирдана гэдэг бол хүн удирдахаас хэцүү гэж хэлдэг. Хоол хийхэд хамгийн гол анхаарах зүйл бол галаа тохируулах байдаг. Ширүүн галаар цөөн минут эхэлж, үргэлжлүүлээд галаа аажмаар багасгаж, тогооны том жижиг, хийж байгаа хоолныхоо хэмжээнээс хамаарч 2.5-3.5 цаг зөөлөн жигд галаар болгоно.

Хоол хийхэд эр зориг бас хэрэгтэй байдаг шүү. Давсаа дутуудуулах, амтлагч бусад жоруудыг санасандаа хүртэл хийж чадаагүй бол нэг тийм юм мартсан юм шиг, юм дутуу орхисон юм шиг мэдрэмж төрөөд байдаг юм. Тийм учраас зоригоо бага зэрэг чангалчихад гэмгүй ээ… КККККК гэхдээ эрчүүд минь буруугаар ашиглав даа та нар минь. Би граммыг нь хүртэл хэллээ шүү.

Басмагаа гаргахад та бүхний харж байгаачлан маш их шөлтэй харагдах байх. Энэ хоолонд нэг ч дусал ус ороогүй юм шүү. Гол нь махны өөрийн нь шүүс, дээр нь байцаа бол маш их усархаг ногоо учраас шөл болж өгдөг. Дээр нь хоолны хамгийн их тосыг өөртөө шингээдэг учраас байцаагаа бол идээд хэрэггүй ээ гэж зөвлөх нь зөв байх.

За ингээд энэ удаа хөдөө ажлаар явж байхдаа цаг гаргаж хийсэн Басма минь маш амттай, хоббигоороо хоол хийсэн наддаа сэтгэл хангалуун сайхан болсоон. Бас хамт явсан урлагийн хоёр дүүгийн дуулсан Ханийн жаргал гэдэг сайхан дууны аялгуунд бүр ч илүү амттай байлаа.

Монголын минь гэр бүлүүд эрүүл саруул, элэг бүтэн байж, зав гарвал олон жил хамтдаа Басма хийж суух шиг жаргал хаанаас байх билээ. Амралтын өдрийн мэндийг дахин дэвшүүлж, Монголынхоо бүх гэр бүлд халуун дулаан уур амьсгал, хайр дүүрэн аз жаргалыг хүсэн ерөөе. Баярлалаа.”

Continue Reading

Онцлох мэдээ