Connect with us

Сайхан Түүхүүд

Хүнд өвчинтэй эцсээ хүртэл тэмцсэн ч биднийг орхин одсон агуу бүсгүйн дүр дахин амиллах нь

Published

on

Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ 7 хоногийн мэнд хүргэе! 2014-2016 онд Та бүхэн С.Болормаа агсан ясны хорт хавдар өвчинтэйгөө тэмцэн АНУ-д эмчлүүлж олон хүнд хагалгаа, эмчилгээ хийлгэж, ард түмнийхээ сэтгэлийн хүчээр гэрэлт хорвоод амьдрахын төлөө тэмцэж байсныг та бүхэн маань санаж байгаа байхаа. Тэрбээр амьдралынхаа сүүлийн цаг хугацаанд өөрийн түүхээр ном бичиж үлдээх хүсэлтэй байсан юм. Харамсалтай нь бид түүнийгээ 2016 оны намар нь үүрд алдсан билээ.

Харин 2019 онд “Mongolian Apollo film” бидний туулсан амьдрал, хайрын түүхээр УСКхийх хүсэлт ирүүлж, киноноос олсон орлогоо сайн үйлсийн аянд зарцуулна гэсэн болзолтой кино зураг авалтын ажил эхэлсэн юм. Олон саад бэрхшээл, цар тахал, хөл хорионы ард кино уран бүтээлчдийн баг маань амжилттай гарч 2022.06.03нд Үүрдийн Хайр УСК үзэгч та бүхний хүртээл болход бэлэн болжээ.

Түүний дүрийг залуу жүжигчин Khuntsenguun Battulga бүтээжээ. Үнэхээр адилхан… Сэтгэл догдлол, айдас сандрал, сэтгэл нэг тийм түгшүүртэй ч баяртайгаар энэ мэдээллээ та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Уран бүтээлийн мөнхийн цагаан суварга босгож өгсөн нийт кино багийнхандаа чинь зүрхнийхээ гүнээс талархал илэрхийлье

АНУ-с Б.Тамир

Тэдний өр өвдөм хайрын түүх…./заавал уншаарай/

Намайг Б.Тамир гэдэг. Би телевизийн салбарт ажилладаг жирийн л нэгэн залуу. Тэр нэгэн өвлийн хүйтэн өдөр “УБ” нэртэй жижигхэн кафед цай уух гэж орохдоо С.Болормаа гэх үзэсгэлэнт бүсгүйг олж харснаар миний амьдралын аз жаргалтай өдрүүд эхэлсэн юм даа.2011 он.Өвлийн хүйтэн өдөр халуун цай уух гэж Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хажууд “УБ” нэртэй жижигхээн кафед орлоо. Тэнд нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй зөөгч, бармэн гээд л хамаг юмаа ганцаараа хийгээд гүйж байсан санагдаж байна. Анхны сэтгэлд үлдсэн зүйл тэрний минь нээх нарийхан жингэнсэн дуу хоолой “Хэхэхэ юүүүү захиалах уу?” гээд л.Тэгээд өдөр цайны цагаараа ажлынхнаа дагуулж очиж хоол идэнгээ сэм сэмхэн өднө, орой ажлаа тараад ажилд тусалж бармен зөөгч хийж өгнө. Тэгж байгаад бид хоёр бие биедээ ихэд таалагдаж, Болороо намайг нээх их гүйлгээгүй ээ. Нэг мэдсэн тэр жингэнсэн дуунд нь дасчихсан байсан.Тэгээд л бид 2 өөрсдийн гэсэн телевизтэй болноо гэж их ярина. Бүх цаг үеийн мэдээллийг хүргэдэг жинхэнэ супер телевиз.

Мэдээж энэний хажуугаар бусдын адил олон үр хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлтэй болно, хүнд их хэрэгтэй хүн болох юмсан гэж бодож мөрөөднө. Гэхдээ одоо шөнө болгон бид хоёр эрүүл саруул ногоон талд гүйж байна зүүдлэх юм. Болороог минь дуурайсан хөөрхөн охин, намайг дуурайсан хүү гээд сайхан амьдралаа их мөрөөдөж байна.Амьдрал их амттай шүү. Анх болзож байхдаа их алхана, цалин буусан бол таксидана. Цалин дуусчихсан бол микродоно. Яг залуучууд минь ямар байдаг яг тэр жимээр л бидний амьдрал эхэлсэн. Эхнэр минь их ажилсаг няхуур төлөвлөлт, зохион байгуулалт сайтай учир амьдрал дороо л цэгцрээд ирдэг юм байна лээ. Тэгээд л айлын хажуу өрөөнд хувцсаа чирээд, бид 2 хамт амьдарч эхэлсэн. Түрээсийн өрөө гэсэн үг л дээ.

Дараа нь амьдрал арай дээрдэж хэн хэн нь ажлаа сайн хийж, цалингаа нэмүүлээд л. Анхны машинаа авчихаад бүхнийг ялчихсан юм шиг л хөөрч явлаа. Сайхан үе шүү….Миний эхнэр “Этүгэн эе” хэмээх уул уурхайн компанид ТУЗ-н даргын туслахаар ажилдаг байв. Маш их ажиллана. Өдөр шөнө нойр хоолгүйл ажиллана. Ажил ажил л гэсэн бүсгүй шүү. Заримдаа намайг мартлаа гэж би уурлана.2013 он.Бид хоёрын хамгийн их нандигнадаг зүйл бол Хайр минь шүү дээ. Бид 2 яг нэг хүн шиг бодож сэтгэдэг.

Үйлдэл бүхнээ шүү. Хайр хүнийг ийм болгодог байхаа. Болороо өмнө нь дөрвөлжин би таван хошуу хэлбэртэй байсан бол одоо бид хоёр тэр дүрсээ эвдсээр байгаад бөөрөнхий болчихсон байх өө.2013 онд бид 2 хуримаа хийхээр шийдсэн. Хуримын ордон, талбай, гандан ороод, дараа нь ах дүү, найз нөхдөө ресторанд урин сайхан хурим хийсэн шүү. Би өөрөө олон залуу хосын хурим найрыг хөтөлж байсан болохоор өөрийнхөө хуриман дээр зүгээр сууж чадахгүй “За би босъё, би хөтөлчихье” гээд л.Бид хоёрын хамгийн сайхан дурсамж гэвэл хуримаа хийчихээд “Хуримын дараа хаачих вэ?” гэдэг байлаа ш дээ.

Байргүй байлаа. Дараа нь нээх удалгүй 8% шалгуур тэнцээд өөрсдийн байраа авч билээ. Ямар сайхан гэж бодноо. Бүх зүйл нь шинэ гэр орон минь. Гэрийнхээ хойморт налайж суугаад эхнэр минь цай чанаж дээж өгч билээ. Үнэхээр сайхан…Бага багаар…Бид хоёр хуримаа хийсний дараагаар 2013 оны 6 сараас хойш Болормаа минь бага багаар өвдөж эхэлсэн.

Манай хүн их гүргэр. Зүгээрээ, зүгээр гээд ажлаа хийгээд гүйгээд л байлаа. Тэгээд их олон эмнэлэгээр явсандаа эмэгтэйчүүд, мэдрэл, дотор, зүрх судас, үе мөч, халдварт хавдар, гэмтэл согог, ер яваагүй эмнэлэг байхгүй. Бариа засал, зүү төөнүүр, уламжлалт анагаах ухаан, гээд л явж өгсөөн.Тэгж байгаад 2014 онд оношоо ерөнхийд нь мэдэж, Америкийн нэгдсэн улс руу ирж шинжилгээнд орж бүх оношоо мэдэж эмчилгээ эхлүүлсэн.

Болороогийн минь баруун хөл нь их өвддөг байсан. Тэсэхийн аргагүй. Маш их өвчин намдаах хүчтэй тариа эмнүүд уухаас өөр монголд эмчилгээ хийж чадаагүй ээ. Баруун хөл өвдөөд зүүн хөлнөөсөө зөрж нарийсаж эхэлсэн. Сүүлдээ явж чадахгүй болж суга таяганд орсон. Их аймшигтай…Тэгээд Монголдоо Хавдар судлалын төвд өвчин хөнгөвлөх төвийн эмчид хандан яс хамгаалах тариа хийлгэж эхэлсэн.

Тэр үед би Америкад ажлаар ирсэн байсан учир эхнэрийнхээ оношийн тухай эмч нартай уулзаж эмнэлэг хайж, тэр нь үр дүнд хүрсэн юм. Тэгээд эхнэр минь яаралтай араас ирсэн.Өвчний онош нь залуу хүмүүст маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэж оношлогдсон. Хүнд шатандаа орсон учир яаралтай эмчилгээ эхлүүлэхгүй бол үхлийн аюултай болжээ гэсэн.Анх эмч нарын баг үзээд хагалгаа хийвэл дараа нь суумгай болох магадлал өндөр. Тиймээс химийн эмчилгээний дараа туяаны эмчилгээ хийнэ гэсэн юм. Тэгээд химийн эмчилгээ эхлүүлсэн бөгөөд 5 курс эмчилгээ хийлгэсэн ч үр дүн сайн гараагүй. Эмч нар эргэн хуралдаж хагалгаа хийхээр болсон гэж хэлсэн. Одоо хагалгааны товоо хүлээгээд л сууж байна. Хагалгааны хүндрэлээс бас их айж байна.Одоо….Одоо Болормаа минь их ядруу байгаа дотор нь муухайраад л, толгой нь өвдөөд л, баруун хөл нь өвчин намдаах эм уухгүй бол өвдөөд л байгаа. Би яахав урлагийн хүн болохоор хажууд нь аль болох сэтгэл санааг нь дэмжих гээд л гүйгээд байдгийн.

Заримдаа бүүр хэтрүүлээд баларна ккк.Мэдээж хэрэг хүний нутагт ар гэр найз нөхөд, ажил төрлөөсөө хол байна гэдэг их хэцүү. Сэтгэл зүйгээр өргөх дэмжих хамгийн том дэм юм. Тэгээд мэдээж хэрэг мөнгө санхүү хэрэгтэй шүү дээ.… Амьдрал дутууг нь нөхдөг гэдэг шиг манай хүн ярих, үг хэлэх, дуу шүлэг, бүжгэндээ бол үнэн тааруу ш дээ ккк.

Гэхдээ миний Болормаа их ухаалаг даруу зантай, дандаа миний оргилуун занг дарж зөв шийдвэр гаргаж байдаг бүсгүй шүү…. хэмээн ард түмэн энэ 2 хосоор минь бахархаж байсан билээ. Урт удаан амьдраагүй ч сайхан залуугын энгэрт ханатлаа эрхлээд, жинхэнэ хайрыг мэдрээд буцлаадаа. Ум сайн амгалан болтугайТэгвэл түүний нөхөр цахим хуудаснаа үүнийг нийтэлсэн нь хүмүүс итгэж өгөхгүй байгаа билээ.Зовж байна гэж хэлж болдоггүй юм шүү

Хорвоо дээр 3 төрлийн л зовлон байдаг.

1. Өсөхийн цагт эх эцгээ алдах нэг зовлон!

2. Өөдлөхийн цагт ханиа алдах нэг зовлон!

3. Өтлөхийн цагт үрээ алдах үүрдийн зовлон!Хорвоо ямар ч байж болноо эд баялаг мөнгө төгрөг олдохдоо л олдоно!Харин хайртай хүмүүс гэдэг нэг л явбал дахин бидэнд эргэж ирдэггүй юм!Тийм учраас өөрийгөө зовж байна гэж бүү бодоорой. Амьдарна гэдэг, амьд явна гэдэг хамгийн сайхан нь билээ!!!Хань минь одоо тэнгэртГэрэл гэгээндСайн сайхантай хамтИнээмсэглэн байгаа!

Ум сайн амгалан болтугай!

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Сайхан Түүхүүд

Тэр эмээтэй ууртай жолооч таараад орхиод явсан бол яах байсан бол

Published

on

By

Та бүхэнд АНУ-ын томоохон метрполитан хот болох Нью-Йорк хотын таксинд явдаг нэгэн жолоочийн бичсэн зүйлийг хүргэж байна.

“Дуудлага өгсөн хаягийн дагуу байрны гадаа ирмэгц сигналдлаа. Хэдэн минут хүлээсний дараа дахин сигналдав. Орой ээлжийн хамгийн сүүлчийн дуудлага байсан тул орхиод явчихмаар байсан ч яагаад ч юм машинаанаасаа буун байшинд дөхөж очоод хаалгыг нь аажуухан тогшлоо.

“Жоохон хүлээзнээрэй одоохон” хэмээн сулхан хоолойгоор хөгшин эмээ хариуллаа. Ямар нэг зүйлийг шалан дээгүүр чирэх нь сонсогдоно. Нэлээн удсаны эцэст 90 гаруй насны жижигхэн эмээ миний урд хаалга онгойлгон гарч ирэв. Эрээн судалтай даашинз, торон гивлүүртэй жижиг малгай өмссөн тэр яг л 40-өөд оны киноноос гараад ирэв үү гэмээр санагдаж байлаа. Түүний хажууд жижигхэн чемодан байх бөгөөд гэрийг нь ажвал сүүлийн хэдэн жил хүн амьдраагүй болов уу гэлтэй бүх тавилгыг нь даавуугаар бүтээсэн байх юм. Ханан дээр ямар ч цаг байсангүй, шүүгээ болгоны тавиур хов хоосон.

– Миний чемоданыг гаргаж өгөхөд туслаач гэж тэр хэлэв. Би чемоданыг нь машинд хийчихээд буцаж ирж эмээг түшихэд тэрээр надаас зөөлхөн сугадаж зугуухан алхсаар машинд суув. Эмээг надад баярлаж талархахад нь ” Зүгээр дээ, би үйлчлүүлэгчидээ өөрийнхөө ээжийг амьд байсан бол халамжлах байснаар л халамжлахыг хичээдэг юм” гэж хариулав.

– Өө тиймүү. Ёстой сайн хүү байна. Энэ миний очих хаяг, хотын төвөөр дамжин очиж болох уу?

– Хотын төвөөр дамжина гэвэл нилээд тойрч очих байхдаа эмээ

– Зүгээр зүгээр. Би асрамжийн газар луугаа очиж байгаа болохоор яараагүй ээ.

Би толиндоо түүнийг харлаа. Түүний харцан дахь оч хэдий унтарчээ. Гэвч тэрээр ямар нэг зүйлд итгэлтэй байх бөгөөд түүний нүднээс зөөлөн туяа цацарч байлаа.

– Гэр бүлээс минь үлдсэн хүн байхгүй хэмээн зөөлөн хоолойгоор хэлээд эмч нар намайг удаан амьдрахгүй гэж хэлсэн хэмээн үргэлжлүүлэхэд нь би таксины тоолуураа аажуухан унтраалаа.

– Ямар замаар явах уу хоёулаа хэмээн би түүнээс асуулаа. Шөнийн туршид бид 2 хотоор зугаалж тэр нэгэн цагт лифт ажилуулагчаар ажиллаж байсан газраа, нөхөртэйгээ анх суусны дараа амьдарч байсан дүүргээ зааж өгч билээ. Мөн тавилгын дэлгүүрийн урд түр зогсохыг гуйлаа. Түүнийг жоохон охин байхад тэнд бүжгийн заал байдаг байсан бөгөөд тэрээр бүжгийн дугуйланд нь явдаг байжээ. Зарим үед намайг ганц нэг байшингийн урдууд аажуухан явахыг гуйх бөгөөд ямар нэг бодолд автан чимээгүйхэн тэдгээр байшингууд руу ширтэнэ. Гүн харцны цаана ямар дурсамж нуугдаж байгаа нь шигүү ойг алсаас харахад нууцлаг бөгөөд сүрдмээр байдагтай адил санагдана. Үүр цайж нарны туяа багахан туяарч эхлэхэд тэрээр гэнэт:

– Би их ядарч байна. Явъя даа хэмээлээ.

Бид 2 түүний заасан хаяг руу юу ч ярилгүй чимээгүйхэн явцгаав. Намхан цагаан байшингийн гадаа ирмэгц 2 сувилагч түүнийг тосон авахаар гарч ирэн түүнийг тун анхаарал болгоомжтой түшиж хөдөлгөөн бүрийг нь ажиглана. Намайг машины араас түүний чемоданыг гаргаж байх хооронд тэрээр аль хэдий тэргэнцэр дээрээ суужээ.

– Чамд хэдийг өгөх билээ хэмээн түрийвчээ онгойлгон асуув.

– Хэд ч хэрэггүй ээ эмээ.

– Амьдрахад чинь мөнгө хэрэгтэй шүү дээ…

– Өөр зөндөө зорчигч байгаа гэж хэлээд өөрийн эрхгүй би түүнийг тэвэрч билээ. Тэр намайг өөрийнхөө хэмжээнд тун чанга тэвэрсэн.

– Өнөөдөр чи надад жаргалтай мөчийг бэлэглэлээ. Баярлалаа гэж тэрээр гараас минь атган хэлээд 2 сувилагчийн хамт өглөөний манан дунд уусан ууссаар асрамжийн газар луугаа орлоо . Ард минь хаалга хаагдах чимээ сонсогдлоо. Энэ бол амьдралын төгсгөл, амьдралын хаалга хаагдаж байгаагийн чимээ байсан юм.

Ямар ч зорчигч авалгүйгээр зорилгогүй хаашаа ч хамаагүй гүн бодолд автан явсаар л байлаа. Бүхэл өдрийн туршид ямар нэг зүйл ярихыг хүссэнгүй. Эмээ дээр ууртай нэгэн жолооч таараад түүнийг хүлээж тэсэлгүй орхиод явсан бол яана? Би машинаасаа буулгүй сигналдчихаад яваад өгсөн бол яана?

Би амьдралдаа хэзээ ч ийм чухал зүйлийг хийж байгаагүй юм билээ. Бидний анзааралгүй орхисон, тэвчилгүй хаясан, чухалд тооцолгүй өнгөрөөсөн аливаа нэгэн зүйл хэн нэгний хувьд ямар чухал, ямар үнэ цэнэтэй, ямар жаргалтай зүйлд хувирдагийг бид мэдэхгүй…” гэсэн юм.

Continue Reading

Сайхан Түүхүүд

Г.Эрдэнэчимэг гомдол гаргаж байгаагаа мэдэгдлээ

Published

on

By

Дуучин Эрдэнэчимэг нэр бүхий сайтуудын эсрэг гомдол гаргаж байгаагаа мэдэгдэв.

Дуучин маань:

“БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 2-р ХЭЛТЭСТ 2022-06-24нд

Г.Эрдэнэчимэг миний бие нэр бүхий сайт, пэйж хуудас, хувь хүмүүсийг Эрүүгийн хуулийн 13-р зүйлийн 14т заасан гэмт хэргийг үйлдэж нэр хүндэд халдан илт худал мэдээлэлийг ярилцлага өгсөн мэтээр олон нийтэд тараан, хандалт авах хэрэгслэлээ болгон хувь хүний үзэл бодлыг өөрийн дураар зохион гүтгэн удаа дараа доромжилж байгаад гомдолтой байгаа тул өргөдөлгаргаж өглөө! Хамгийн сүүлд 2020оны 1 сард C1 тв “Алганы хээ” нэвтрүүлэгт ярилцлага өгсөн байдаг.” гэжээ.

Continue Reading

Сайхан Түүхүүд

Баячууд, дарга нар гэрийн үйлчлэгчээрээ Филиппин ажиллуулдаг шалтгаан нь энэ гэх юм

Published

on

By

Bold Tovuu:

“Манай баячууд, дарга нар гэрийн үйлчлэгч, хүүхэд харагчаар Филиппин хүүхнүүдийг их ажлуулдаг. Анх цалин $500 байсан одоо $1000 гарсан гэсэн. Тэдний англи хэл ч гэж юу байхав. Ийм цалингаар дээд сургуулийн мундаг англи хэлтэй, бүр тооны багшийг хөлсөлж болмоор юм шиг санагддаг.

Тэгсэн хамгийн гол нь гэр орны таагүй дотоод уур амьсгал, харилцаагаа гадагшаа алдахгүй гэж ингэдэг гэхийн” гэжээ.

Харин Happyflower-ийнхон ийнхүү дүгнэлт бичсэн байдаг юм.

“Филиппин үйлчлэгч үү? Монгол үйлчлэгч үү?

Монголд өнөөдөр 10 мянган айл гэрийн үйлчлэгчтэй байна. Үүнээс 4000 нь филиппин үйлчлэгч байдаг ажээ. Монголчуудыг бодвол үг дуугардаггүй, юм “туудаггүй”, ажилсаг, байнгын чөлөө гуйгаад байдаггүй, дээрээс нь харьцаа сайтай, хамгийн гол нь англи хэлтэй болохоор хүүхдүүд хэл сурна гэж манайхан ихээр сонгодог гэнэ. Хэдий сайн чанаруудтай ч өөр зан заншил, өөр хэв маяг, ямар нэг шашны урсгал гээд цаг хугацаа өнгөрөх тусам монгол хүнтэй хамт өсөөгүй хүүхэд филиппин ёс заншлаар хүмүүжиж байна.

Манайхан гэрийн үйлчлэгчийн ажлыг зарцын ажил гэж ойлгодог. Энэ бол гэрийн эзэгтэйн тэр тусмаа эхнэр хүний ажил. Заавал баячууд гэрийн үйлчлэгчтэй байдаг гэсэн ойлголтоос илүү өнөөгийн нийгэмд гэр орон, үр хүүхэд, арын ажлыг нь амжуулаад өгөх гэрийн үйлчлэгч зайлшгүй шаардлагатай байгааг захын хүнээс асуухад хэлээд өгнө. Хамаг цагаа гэртээ юм угааж, хоол хийхэд зориулж байснаас илүү ихийг бүтээх чадалтай хүн гэрийн үйлчлэгчтэй байх нь хэн хэндээ хэрэгтэй.

Найдвартай, итгэл даах, сайн гэрийн үйлчлэгч бэлтгэдэг байгууллага манай улсад 5-6 байдаг гэнэ. Ажил хэмээн үзэж улсын бүртгэлд авдаг байна. Монголдоо мэргэжлийн үйлчлэгч бэлтгэдэг болсон өнөө цагт заавал мода дагаж Филлиппин үйлчлэгч авах нь зөв үү. Бодох л асуудал.”

Continue Reading

Онцлох мэдээ