Connect with us

Түүхүүд

Хааяа ээждээ сүү бариад очмоор байдаг ч орой болгон гар хоосон очдог байлаа

Published

on

Амьдралдаа алдаад хэдэн жил шаналж, хэдэн жил сархад ууж явлаа. Жил бүрийн баяруудаар байнга л ганцаараа байдал боллоо. Яагад гэвэл эхнэртээ хаягдаж, хамаатан саднууд минь тоохоо байсан юм. Гэхдээ би ганцаараа гэж шаналдаггүй юмаа. Надад ээж минь байдаг юм л даа. Хааяаа ээждээ сүү барьж очмоор байвч гуйлгачны амьдралд мөнгө бол маш ховор баялаг болохоор орой болгон гар хоосон очдог байсан. Би хэдий ядарсан гуйлгачин ч гэлээ гудамжинд зүгээр хүнээс Мөнгө хайрла гээд суудаггүй.

Нэгэн цагт гитарын хамтлагт гоцлол гитарчин хийж, ааваасаа сурсан тэр аман хуурыг тоглож мөнгө олдог байсын. Гэхдээ энэ бусдын л адил гуйлга гуйж байгаа мэт байвч би өөрийхөө авьяасыг бусдад үнэлүүлдэг байсан юм. Хүмүүс намайг гуйлгачин гэж ярьдаг ч бүх хүн л гуйлгачин шүү дээ. Өөртөө байхгүй зүйлүүдээ бүгд л бусдаас гуйдаг. Даан ч надад байхгүй юмаа гуйх найз, хамаатан садан байхгүй болохоор яалтай ч билээд би гуйлгачин нь үнэн.

Гитар аман хуур 2оороо нэг өдөр зэрэг тоглоод үзлээ. Үнэхээр тохирсон юм шиг тэр хошлон дуугарах нот чихийг минь сорд хийлгэсэн юм. Ийнхүү би цөөн хүнтэй газар цаасан хайрцаг урдаа тавиад тоглодог байсан бол одоо хамгийн олон хүн явдаг газруудад очиж тоглодог боллоо. Үнэхээр их хүн дунд байх хэцүү байсан ч одоогийн миний байдалд бардам зан ямар ч хэрэггүй зүйл байсан юм аа. Тийнхүү хэд хоног тоглоод суулаа. Сүүлдээ хүнээс ичхийг үл мэдрэн бүх зүрх сэтгэлээрээ гитар аман хуур 2о тоглодог боллоо. Нэлээн ч удаан тоглосон. Өдөр бүр цаасан хайрцаг минь мөнгөөр дүүрдэг болсон. Тэгээд овоо боломжийн мөнгөтэй болоод өөртөө хувцас авах гэж байсан ч ээжийгээ бодоод байсан чинь нэг дээлтэйгээ хэтэрхий удаан явж байгааг нь санаад торгоор дээл хийлгүүлэхээр боллоо.

Анх оёдолчин намайг хараад “хэнээс мөнгө хулгайлсан?” гэж пал хийтэл минь асуулаа. Тэр үед би сандарсандаа “гүэ эгчээ би хулгай хийдэггүй. Наад мөнгийг чинь би өөрөө авьяасаараа олсон” гэж хэлээд гитар хуур 2о харуулахад бүрэн итгээгүй ч лавдаг хулгайч гэж бодохоо больсон юм. Тэгээд бид 2 нэлээд удаан ярьж суулаа. Би бүх л зүйлээ нуулгүй ярьхад нөгөө эгч маань надад “миний дүү энэ дээлийг ээждээ өгөх гэж байгаа юмуу тэ?” гэж асуухад нь би “Тиймээ манай ээж шинэ дээл өмсөөгүй удаж байгаа. Тэгээд би байнга л ээжийгээ зовоодог болохоор нэг ч болов удаа баярлуулах гэсэн юм л даа” гэж хэлээд нөгөө эгч рүү харахад өөдөөс минь хараад “За эгчийн дүү эгчдээ дээл хийх торгоо аваад ирдээ эгч нь чамд үнэгүй хийгээд өгье” гэж хэллээ.

Би ч баярласандаа “За би одоохон торгоо аваад ирье” гээд өрөөний хаалгийг нь гаднаас нь хаагаад торгоны дэлгүүрлүү шогшлоо. Олон ч өнгийн зөөлөн чанартай торгонууд байв. Хамгийн үнэтэй торго нь хэтэрхий үнэтэй болохоор миний мөнгө хүрээгүй. Гэхдээ хямдхан торго авахыг хүсээгүй болохоор дунд зэргийн үнэтэй гарт зөөлөн баригдсан торгийг аван оёдолчин эгчрүү яаран гүйлээ. Тэгээд “хэд хоног болоод ирээд авчихдаа” гэхэд нь “за тэгьеда” гээд хаалгийг нь зөөлөн хаагаад хөгжмүүдээ тэврээд гарсан юм. Энэ өдрөөс хойш 7хоног өнгөрлөө. Овоо ч мөнгө олоод өөртөө комиссоос нэг өмд цамц авлаа. Тэгээд оёдолчин эгч дээрээ яваад очтол маш уран оёдолтой дээл миний урд байж байх нь тэр.

Тэр үед их л баярлаад эгчдээ “баярлалаа” гэж хэлчихээд ээжрүүгээ яаран гүйн одлоо. Тэгтэл хаанаас ч юм нэг машин хажуунаас минь ороод ирлээ. Нэг мэдэхэд би зам дээр ээжийнхээ дээлийг 2 гараараа тас тэврээд хэвтэж байсан юм. Арай л гэж замын хажуу руу гараад хашлаган дээр очоод эргээд хартал нөгөө машиний жолооч 10000 төгрөг чулуудчаад машиндаа суугаад яваад өгөв. Миний холын хараа муудсан байсан болохоор дугаарыг нь харж чадаагүй юм. Тэр үед миний зүүн хөл нэлээн эвгүй болчихсон юм шиг байлаа. Алхахад үнэхээр хэцүү байсан ч худалдаж авсан хувцас, хийлгүүлсэн дээлээ бариад нэг мод олж таяг болгоод гэрийнхээ зүг явлаа. Гэртээ улам ойртохын хэрээр гартаа барих дээлээ улам л чанга атгаад шүд зуун алхах нь тэр.

Гэрлүүгээ орлоо. Ээж минь цай чанаад зогсож байлаа. Намайг хараад “хүү минь хөлөө яасан юм бэ? Юу болоов” гээд түшиж сандал дээр суулгав. Тэгээд би ээжээ май гээд чанга атгасан дээлээ өгөх гэтэл тор нь улаан зүйл болчихсон байхыг анзаарлаа. Ээжийг цааш харах үед нь гялс ханцуйгаараа тэрийг нь арччихаад. Торноос нь гаргаад өглөө. Аз болж дээл нь улаан болоогүй байсан. Ээжийгээ дуудаад “Май ээжээ энэ хүүгийх нь өгч байгаа бэлэг. Зовоож байсанд уучлаарай” гээд өглөө. Ээж ч баярласандаа уйлаад хүү минь гээд тэвэрч аваад үнсэхэд нь би ч уярч ээжийгээ тас тэвэрлээ. Тэр өдрөөс хойш хөл минь муудаж алхаж чадахаа байсан юм. Хөгжмөө ч тоглохоо больж нэг өдөр таяг тулаад эмнэлэг орж шинжилгээ өглөө.

Маргааш нь хариугаа сонсох гээд очтол эмч өөдөөс минь “уучлаарай миний дүү тэр үедээ толгойндоо том бэтрэл авсан байна тэгээд……” хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүй дуугаа хураан суулаа. Би эмчээс юу болсон бэ эмчээ яагаад дуугарахгүй байгаан гэтэл “Чи өнөө маргаашгүй болсон байнаа. Сайндаа л 10хоногбайх” гэж хэлээд өрөөнөөсөө гараад явчихлаа. Тэр үед толгойд минь хамгийн түрүүнд ээж минь намайг явчихвал яах бол гэсэн бодол төрлөө. Эмлэгийн шатаар доголсон чигээр буун гарлаа. Гараад хэсэг зуур сандал дээр суун тайвширлаа. Гэтэл толгойд минь “Ээжийхээ хажууд байвал миний өөд болохыг ээж минь харна. Тэгэхээр ээжийн минь зүрхр дийлэхгүй харавчихаж магад” гэж бодлоо. Ээжийгээ харвуулахгүйн тулд гадаад явлаа гэж хэлээд гэрээсээ гарахаар боллоо.

Тэгээд сүүлийн удаа ээжтэйгээ уулзах гээд гэрлүүгээ ортол ээж минь шалан дээр миний хийж өгсөн дээлийг тэврээд хэвтэж байлаа. Би гайхсандаа ЭЭЖ гээд орилоод очтол ээж минь бурхан болсон байсан юм. Балмагдсандаа ээжийхээ нэрийг чадах хэрээрээ чанга дуудан ориллоо. Нулимс ч өөрийн эрхгүй 2 нүднээс минь урсаж байлаа. Амьдрал минь ямарч утгагүй болж хураасан эд хөрөнгөө зарж сархадчин боллоо. 3 хоногийн дотор би ээж ч үгүй, гэр ч үгүй, итгэл ч үгүй болсон юм. Тэгээд хотын гудмаар сархад үнэртүүлээд гуйван гуйван алхаад явж байтал зөрсөн хүн бүр элдэвээр л дуудан байлаа. Тэр үед эмчийн хэлсэн үг санаанд ороод өвчнөөр өөд болохгүй шүү гэж шийдээд донннор болохоор болсон юм. Маргааш нь болж уусан юм маань ч гарлаа уранхай ноорхой хувцастайгаа эмнэлэг рүү яваад орлоо.

Тэгтэл нэгэн зүрхний дутагдалд орсон хүүхэд байхыг үзээд очоод хартал цусны бүлэг нь надтай ижил 1-р бүлэг байлаа. Эмчид “Донннор болмоор байнаа тэр хүүхдэд миний зүрх хэрэгтэй” гэж хэлэхэд эмч “Та өөд болно шдээ” гээд татгалзсан хариу хэллээ. Би тэр үед эмчид “би угийн удахгүй бэтрлээсээ болж өөд болно. Гуйлгачин хүн ч гэлээ миний зүрх эрүүл. Надад одоо айх хэрэг ч байхгүй, шалтаг ч байхгүй” гэж хэлэхэд нөгөө эмч ямар ч аргагүй байдалд ороод зөвшөөрсөн юм. Хагалгааны өдөр миний сүүлийн нар харах үе байсан юм.

Нарны туяа хурц байсанд нь би баярлан хурдхан хагалгааны өрөө рүү орж хэвтэхдээ ээждээ хийлгүүлсэн торгон дээлээ сүүлийн удаа атгаж үнэрлээд “Ээжээ хүү нь очлоо” гээд нүдээ анилаа. Сүүлийнамьсгалөрөөгөөр цуурайтаад. Амьдралд би алдсан ч надад амьдрах хүсэл эрмэлзлэл байсан. Хэдий би гуйлгачин байсан ч надад бусдаас гуйгаагүй ээж минь байсан. Гэхдээ амьдрал гэдэг мөнх насгүй зүйл болохоор хүн төрдөг тэгээд явдаг. Энэ жамаар явсан ч минийзүрх энэ хүүгийн цээжинд цохилох болохоор би жаргалтай байна. 

Амьдрал гэдэг зөвхөн хүний сэтгэл зүрхэн дээр тогтдог болохоор БИ АМЬДАРЧ ЧАДСАН ГУЙЛГАЧИН……………..

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Түүхүүд

Г.Уянга: Намайг гэрт нь очих сургаар хадам ээж маань эмнэлгээсээ эрт гарсан

Published

on

By

УИХ-ын гишүүн асан Г.Уянга нэгэн сайхан дурсамжаа хуваалцжээ. Маш сонирхолтой юм.

“Хадам ээжийн дүү ургийн номоо хийж байгаа юм бна. Нөхөр хөдөө яваад эзгүй тул ээжийн тухай дурсамж би бичихээр болов. Бичсэнээ хуваалцъя.

Би уурхайчны бэр

Тээр жил нөхөр бид хоёр хамаатан-найзуудтайгаа гэр бүлээрээ Тулгаа ахтайгаа золгохоор Шивээ овоо явж байлаа. Замын уртад онигоо ярьж биесээ хөгжөөж явав. Хадам ээжийн тухай бүлэг онигооны дараа 4 настай байсан том хүү минь “Манай эмээ лав хадам ээж биш шүү!” гэж их л ууртай хэлж билээ. Машинаар дүүрэн бөөн инээдэм. Харин амьдрал дээр хадмууд хэзээ ч онигоонд гардаг шиг байдаггүй гэж би боддог. Өгүүлэх нь:

Миний хадам ээж Дандарын Дорж гэж ажилч шуурхай, чанд хатуу хирнээ уян зөөлөн сайхан эмэгтэй байлаа.

Хосууд танилцаж дотносоод нэгнээ гэрээрээ оруулж эцэг эхтэйгээ танилцуулна гэдэг нэлээд том шат алхах гэж байгаа үйл явдал байдаг даа. Энэ нь хань болох хүнээ гэрийнхэндээ танилцуулах гэж байна гэсэн үг учраас үнэхээр сэтгэл догдлом хирнээ бас ч зүрхшээмээр үйл явдал мөн. Ханийн маань гэр Налайхад, хадам ээж хотод эмнэлэгт хэвтэж байсан юм. Намайг гэрт нь очих тухай хүүгээсээ дуулаад ээж гэр бараагаа янзлахаар хэдэн өдрийн наана эмнэлгээсээ гарч билээ. Зүгээр л нэг жаахан охинд ийм хүндэтгэл үзүүлж байгаа нь намайг бүр ч сандралд оруулж билээ. Манай хадмуудын гэр бүлийн болон бусад аливаа үйл явдалд ач холбогдол өгч, ёс төр гүйцээдэг сайхан уламжлал нь хүндэлмээр, суралцмаар. Ерөөс баруун зүгийн нутгийнхны ийм ёс төртэй уламжлалыг хүндлэхгүй байхын аргагүй.

Налайхад очсон тэр өдөр сэтгэлээс гардаггүй юм. Ээж минь дээл хувцсаа солиод хоймроо сууж надтай яриа дэлгээд, Цэцгээ Өнөрөө хоёр маань хоол цай бэлтгэж гүйгээд л, бага дүү Туяа нь намайг сонжиж, шулганаж тойроод л… нэг л дотно дулаахан сайхан уур амьсгалтай байсан.

Налайхаас хичээлдээ явдаг байсан оюутан хүүгээ сургууль хичээлд нь ойртуулъя гэсэн үү, биднийг 2-р курст байхад шиг санана, ээж хотод нүүж ирлээ. Баянхошууны зүүн салаанд айлын хашаанд гэрээ бариад буусан юм. Хуягаагийнх ойр буусан биш бид хоёр хичээлээ тараад Баянхошуу явдаг боллоо. Хамт голоос чаргаар мөс зөөж хайлуулаад би гэрээ цэвэрлэж ээж хоол цай аялуулна. Харин Хуягаа маань Цэндээ эгчийн Налайхаас өгч явуулсан шуудайтай нүүрсийг борлуулж хэдэн бор юм болгоно. Орой гурвуулаа гэрийнхээ хойморт байх намхан бор ширээгээ тойрч суугаад хөгжилтэй яриа, үүх түүх дэлгэн суудагсан.

Эхэндээ хадам ээжийнхээ яриаг сайн ойлгодоггүй байж билээ. Торгууд аялгатай ярианы нь үсрээд 50 хувийг л “барьж авна” даа. Яриа сонирхолтой тул даруй ээжийг зогсоож байгаад “Хуягаа, ээж сая юу гэж хэлэв?” гээд л бид гурвын яриа орчуулгатай цааш үргэлжилнэ. Яваа яваандаа хүнээр орчуулуулах байтугай, өөрөө бараг торгууд аялгатай ярьдаг болчихож билээ. Хадам ээжтэйгээ ярьсаар торгууд аялга гадарлах болсон маань сүүлд хэрэг болж билээ. Бидний хэдэн сэтгүүлчид Тайваньд аялах үеэр, бага залуудаа Монголын баруун хязгаараас гарч Тайваньд ирж суурьшсан Дү мама хэмээн авгайлдаг настай эмэгтэйн гэрт зочилсон юм. Монголоор ярихдаа цэвэр торгууд аялгаар ярих тэр эмэгтэйн яриаг хамгийн сайн ойлгосон нь би байж, бусаддаа “орчуулга” хийж билээ.

Хадам ээжээс элдвийг асууж бага залуугийн нь амьдралыг яриулнаа. Хадам аав ээж хоёрын Ховдын Булганаас Налайхад уурхайчин болж суурьшихаар ирсэн түүх Монгол орны бүтээн байгуулалтын ид үеийн түүхтэй давхацна. Хориодхон настай залуу хосод онд тааруухан орсон, нэгдлийн баахан төллөх ямаа хариуцуулжээ. Мал маллагааны бие даасан туршлагагүй залуус баахан төлийн гарзтай гарч. Ингээд л түүний шийтгэл болгож хот руу илгээлтээр Налайхын уурхайд явуулж дээ. Аав комбайны машинист, ээж ус татагч моторчин хийж Монголын анхны уурхай- Налайхад нэгэн уурхайчин өрх мэндэлжээ.

Илгээлтээр ирсэн залуусыг мэргэжилтэй болгохын сацуу ахуй хангамж, тохь тухыг ч улсаас бүрэн шийдэж тэдэнд Налайхын сэрүүн дэнжид газар олгоод зогсохгүй нийтийн орон сууцаар ч хангасан байна. Хадам аав маань нэгэн өдөр ажлаа тарж усанд орчихоод Налайхын сэрүүн салхит дэнжийг өгсөн гэр рүүгээ энгэр задгай алхаж яваад хатгалгаа тусчихжээ. Аав түүнийгээ “Энэ муу чийгтэй байшингаас болов” хэмээн шууд дүгнээд тэр даруйдаа орон сууцыг нь уурхайдаа хүлээлгэж өгөөд хашаа байшин аваад гэрээ барьж санаа нь амарсан гэдэг. Аав бас муугүй зөрүүд хүн байжээ гэдгийг ах дүү, ойр дотныхны ярих түүхээс сонсдог боловч яг ямар хэмжээний зөрүүд хүн байсныг нь хааяа хааяахан ханиасаа мэдрэх жишээтэй.

Хадам ээж ч хотын зарим “хачин” соёлд дасахгүй их л зовсноо ярьдаг юм. Хөдөөнөөс орон сууцтай айлд ирээд бие засах газрыг нь хайгаад олдоггүй гэнэ. Гэрийн эзэгтэй нойлын өрөөг зааж өгөхөд нь гэртээ бие засна гэж ээжийн ухаан санаанд огтоос багтахгүй байсан гэсэн. Тэгээд хэд хоног тэнд нь бие засч чадахгүй халуурч сандарсан гэдэг. Эцэстээ хөдөө гарч хөнгөрөөд хөлс нь гарч бие нь тавирч байснаа ээж хөгжилтэйеэ дурсан ярьдагсан.

Гэртээ “морь хардаг” соёлыг аав ээж хоёр маань хоюулаа хүлээн зөвшөөрч чадалгүй, харин түүний оронд хашаа хатгаж гэрээ барьж, хааш нь яаж үрэхээ мэдэхгүй байсан уурхайчны өндөр цалингаараа хэдэн тугалтай үнээ, мотоцикл худалдаж аваад жинхэнэ аз жаргалант амьдралаа босгосон гэдэг. Уурхай хүнд хэцүү нөхцөлтэй тул цалин маш өндөр, тэр үеийн даргын цалинтай дүйнэ. Ганц хүүхэдтэй залуу гэр бүл юунд үрэхээ мэдэхгүй. Ээж минь цалингаа буухаар л 200 -ын цагаан ор, авдар, хавтастай толь, хивс тэргүүтнийг нэг нэгээр нь худалдан авч, бүсэлж үүрээд гэрээ тохижуулснаа ярина. /Ээж ааваас биеэр өндөр, муугүй тэнхээтэй бүсгүй байж. Хааяахан аавыг балгачихаар түүртэх юмгүй үүрээд гэртээ ирдэг байсан гэх/ Тэр л үеийн хамгийн тохьтой “баян” айлын хогшил тавилгаас хоцролгүй гэрээ дүүргэж сайхан айл болжээ.

Аав тоосго шавар нийлүүлсээр хашаандаа тохилог сайхан өвлийн байшин босгосон ч, өвөл болохоор гэрээ бариад суучихдаг, харин өнөөх байшингаа цагаан сарын бууз хөлдөөх, өвлийн идшээ хадгалах, борц хатаах тэргүүтэнд л ашигладаг байсан гэх. Аавыг амьд ахуйд хөргөгч, хөлдөөгч, агуулахын зориулалтаар ашиглаж байсан ёотон шиг цэмцгэр дулаан өвлийн байшинд анх намайг бэр болоход хүлээж авсансан.

Хоёр сайхан хөгшин амьд байсансан бол бэрийн гарын цай уулгаж, ач нарыг нь тэврүүлж, өргөн тэтгэж баярлуулсан бол доо.. . гэж харуусан бодно. Уурхайн гүнд тоосжилт, хүнд металл дунд насаараа ажилласан уурхайчин хүн урт насална гэж бараг л үгүй. Хадам аав нөхрийг маань 7-р ангид байхад өөд болсон тул хараагүй, харин ээжтэйгээ хэсэгхэн ч гэсэн хамт байж хөгжилдөж хөөрч байсан гэгээн мөчүүд хэзээ ч мартагдамгүй амьдралын сайхан дурсамж болон сэтгэлд хадагджээ.

Ээж нэгэн удаа эмнэлгээс гарч ирээд, бид гурав Цэндээ эгчийн Налайхаас ээлжит “хангалт”-аар ирүүлсэн борцоор жинхэнэ баруун аймгийн хийцтэй цай чанаж, мөнөөх явган бор ширээгээ тойрч суулаа. “Ээж нь хоёр хүүдээ гоё юм авчирсан” гээд ээж дээлийнхээ энгэрийг ухаж дөрвөлжлөн эвхсэн жижиг цаас гаргаад ирлээ. Гэтэл тэр нь нямбайлан бичсэн дууны үг байлаа. Ээж: “Миний хоёр хүү сураад дуулаарай, их сайхан үгтэй дуу юм. Ээж нь хоёр хүүхэддээ зааж өгье гээд хажуугийнхаа орны хүнийг гуйгаад үгийг нь бичүүлчихлээ” гэж билээ. Би тэр дууг сурах гэж, яг нэг хэсгийн нь аяыг дандаа буруу аялаад Хуягаад байнга шоолуулдагсан. Манай хүн одоо ч намайг явуулсаар л байдаг юм. Тэр дуу “Санахын жаргал” гэдэг дуу байлаа.

Цэн цэнгийн алтан бөгж нь хө
Хуруунд минь тогтохоо байх нь ээ хө
Цэрвүү холоос таныгаа санасаар
Цээжний мхаа барах нь дээ хө

Өдрийн цогиотой өндөр борынхоо
Өлийг нь тааруулж сойё доо хө
Өөлөхийн өөгүй төрсөн чинийхээ
Өрөвчхөн зүрхийг амраая даа хө

Буйлан хажтай мөнгөн бугуйвч нь
Бугуйнд тогтохоо байх нь ээ хө
Холын газраас таныгаа санасаар
Хоол унднаас гарах нь дээ хө

Сарын цогиотой цайвар борынхоо
Сойлго уяаг нь тааруулъя даа хө
Санаа тогтохгүй сэтгэлээ дагаад
Сайхан чамдаа очъё доо хө

Тавхан лангийн тойгон ембүү нь хө
Ташаагий минь дараад байна даа хө
Танхил жаалхан чамайгаа би чинь
Тамираа тасартал санах юмаа хө

Санана гэдэг хайрлахын дээд шүү
Салгуун холоос санаж л явъя даа
Санаж хайрлахын дэнсийг тэгшлээд
Санахын жаргалд умбая даа хө…

Хадам аав ээж хоёр минь ганц хүүгээ эдээр дутаалгүй эрхлүүлж, хайраар дутаалгүй халамжилж өсгөсөн үр шимээ өөрсдөө хүртэж амжилгүй хорвоогоос эрт явцгаажээ. Энэ сайхан хүмүүсийн эдэлж чадаагүй буян хишгийг хань болсон азтай бүсгүй би, үр хүүхдүүд нь хүртэн жаргаж явна.

Хүний дээд- сайхан аав ээжээ дурсаж үгэн суварга босгох боломж олгосон хадам ээжийн минь дүү, өдгөө ч Ховд аймгийн Булган сумандаа амьдран суугаа Цагаадайн Хүрлээ эгч, хань Ж.Буяндалай ах болон төрөл төрөгсөд, ахан дүүстээ баярлалаа.

Д.Доржийн бэр, Авиан Баатархуягийн гэргий, сэтгүүлч Гантөмөрийн Уянга” гэсэн юм.

Continue Reading

Түүхүүд

Уг нь Энхтайван найрамдлын ордныг Оросууд барьж өгсөн. Гэвч одоо

Published

on

By

1990 оноос өмнө орос ах нарын школоор бид түүх соёлын олон гайхамшигт зүйлсийг бий болгож, эдгээр үнэт зүйлс ч бодит үр дүнгээ өгсөн байдаг. Ганц нэгээс нь иш татвъя л даа. Орос-Монголын ахан дүүсийн харилцааны үр дүнд гадны ямар ч улсад танигдаагүй шахам байсан манай улсад орос ах нар Энхтайван найрамдлын ордонг барьж босгож өгсөн.

Энхтайван найрамдлын нийгэмлэг нь дэлхийн 37 оронтой гишүүнчлэлийн холбоо тогтоож, эдгээр улс орнуудын ард иргэд төрийн зохицуулалтгүйгээр хоорондоо харилцан түүх соёлын өвөө сурталчилдаг Энхтайван найрамдлын холбоог бий болгосон.

Гэтэл хоёр дахь гадаад харилцааны яам гэж нэрлэгдэж байсан тус холбоо хоёр хүний гараар орж, тус холбооны оффис, оффисын газар гээд бүхнээ алдаад байгаа юм. Одоо Энхтайван найрамдлын ордны 37 нийгэмлэгийн үйл ажиллагаа таг чиг зогсч, ганц нэг нь энд тэнд үнэтэй байр түрээслэн амь зууж яваа. Энхтайван найрамдлын холбоо 1958 онд байгуулагдаж, ард түмний хандиваар боссон байдаг.

Даанч үйлийн үртэй удирдлагууд /Холбооны тэргүүн Д.Цахилгаан, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгт нар/ хотын А зэрэглэлийн бүс дэх барилгын өмнөх талбайг худалдаж, дараагаар нь худалдсан талбайд баригдаж буй барилгад оруулна хэмээн хуучин байрыг нь ч арилжчихаад байгаа юм. Энхтайван найрамдлын холбоод, нийгэмлэгүүдийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, үүний ач холбогдлын талаар хэлэх ярих зүйл олон бий

Хамгийн гол нь Энхтайван найрамдлын ордон гэх байрнаасаа эхлүүлээд түүх, соёлын чухал ач холбогдол бүхий л үнэт зүйлсээ хамгаалах учиртай атал байр, газрыг нь булаан баар, ресторан, сүм хийд болгон ашиглаж байгаа нь харамсах сэтгэл төрүүлнэм. Хуучин нийгмээс хаях зүйл бий ч авч үлдэх олон зүйл бий. Учир нь тэдгээр сайн сайхан бүхэн соёлын үрийг тарьж, нийгмийг сайн сайхан руу хөтлөн дагуулж байсан юм.

Харамсалтай нь дээрх гунигт явдал нэгээр дууссангүй. Хуучин нийгмээс муу нь биш сайн нь алга болж дуусах нь бололтой. Үүнийг давтах жишээ маш олон байна. Тухайлбал хүүхдийн парктай холбоотой асуудал хэрүүлийн алим өнхрүүлсээр өнөөг хүрсэн ч шийдэлд хүрээгүй байсаар. Хүүхдийн паркийн асуудал сөхөгдөхтэй зэрэгцэн хүүхэд залуучуудын боловсрол, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг байгууллагууд тэр чигтээ үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн нь ил боллоо.

Хуучин нийгэмд хүүхэд залуусын хөгжил боловсролд сайн анхаардаг байжээ. Энэ нь тухайн үеийн төрийг барьж байсан хүмүүсийн гавьяа. Өнөөдөр хүүхэд залуус, өсвөр үеийнхний ирээдүйн сайн сайхны төлөө чиглэж, хийгдэж ирсэн маш олон барилга байгууламж байгаа нь үүнийг нотолж байна. Хуучин үед баригдсан хүүхэд залуучуудын дөрвөн том ордон орно.

Харин өнөөдөр тэдний бидэнд үлдээсэн бүхэн устаж үгүй болж эхэллээ. Залуучуудад зориулсан анхны ордон нь Монголын залуучуудын санаачилгаар 1950-иад оны сүүлээр байгуулагдсан нь өнөөдрийн Улсын драмын эрдмийн театр, Залуучуудын соёлын төв, буюу нийслэлийн Хүүхэд залуучуудын ордон юм.

Харин хүүхдэд зориулсан ордны хувьд гэвэл 1950 оны сүүлчээр өнөөгийн Хүүхдийн урлан бүтээх төв, мөн 1980 оны дунд үеэс хүүхдийн номын ордонг барьж байсан байна. Эдгээр хүүхэд залууст зориулсан дөрвөн ордныг бий болгох үйлсэд Монголын залуучуудын байгууллагад ажиллаж байсан үе үеийн сэхээтнүүд том байр суурь эзэлдэг. Эдгээр дөрвөн ордон нь дэлхийн соёлын шинэ мянганы алхаатай Монголын нүүдэлчин ардын соёл иргэншлийг хөл нийлүүлэн хөгжүүлж, нэг ёсондоо урлагийн алтан үеийнхний залгамж халааг бойжуулж ирснийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.

Монголын залуучуудын анхны байгууллага болох Монголын Хувьсгалт залуучуудын эвлэл, түүний олон мянган гишүүн өөрийн үйл ажиллагааны 70 жилийн түүхтэй. Уг байгууллагын нийгэмд гүйцэтгэсэн үүргийг цөөнөөр илэрхийлбэл, 1930-аад оноос Монголын аж үйлдвэрийн тулгуур багана болж ирсэн Аж, Үйлдвэрийн комбинат, 1950-иад онд Атар газар эзэмших хөдөлгөөн, Дарханы бүтээн байгуулалт, 1970-80 оны эхээр Монголын хүнд аж үйлдвэрийн төв Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг байгуулахад идэвхтэй оролцож байсныг сануулах нь зүйтэй болов уу. Үүний зэрэгцээ Залуучууд соёл спорт, сургалтын материаллаг баазыг барьж байгуулах, зориулалтаар нь ашиглахад анхаарал хандуулж ирсэн байдаг.

Энэ ажлын эхлэлийг тэр үеийн МХЗЭ-ийн төв хорооны гишүүн Л .Түдэв, Хүүхдийн төлөө фондын төв комиссын дарга А.И.Цэдэнбал-Филатова нар байжээ. Тэд хүүхэд залуучуудын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэхэд нийгмийн бүх хүч нөөцийг дайчилсан байдаг. Эдгээр барилгуудыг 100 хувь ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байсан байна.

Хөдөө орон нутагт байгуулагдсан энэ чиглэлийн орднуудыг тоолбол 100 шахна. Гэтэл Монголын үе үеийн хүүхэд залуусын хөгжил, төлөвшлийг бэлтгэдэг энэ мэт байгууллагууд зориулалтын байдлаараа бүрэн ашиглагдахаа болиод байгаа нь ахмад үеийнхний сэтгэлийн зовлон болоод байна.

Тэтгэвэртээ гарсан хөгшид эдгээр байгууллагад албан тушаал хашихын тулд бус өнөөгийн залуусын соёл, боловсролд гол үүрэг гүйцэтгэх ёстой ахмадуудын бүтээсэн бүхэн устаж байгаа нь тэднийг ийн унтах нойрыг хугасалж байна.

Тухайлбал, Сансарын тунелиэс баруун тийш уруудаад Скай их дэлгүүрийн баруун талд байрлах Залуучуудын соёлын төв. Өсвөр үеийнхний шатар, даам, дуу, хөгжим, бүжиг, зураг, жүжиг, усан бассейн, уран уншлага гээд бүх төрлийн дугуйлан тус ордонд явагддаг байсан бол аажим аажмаар зориулалт нь өөрчлөгдөж дугуйлангийн өрөөнүүд өдрөөс өдөрт цөөрч байна.

Нэг үе энэ газрын үүдээр ороход л урлагийн сургуульд ороод ирчихсэн мэт сэтгэл дулаацаад явчихдаг байлаа. Харин та өнөөдөр Залуучуудын соёлын төвийн дэргэдүүр өнгөрөхөд л МАН-ын штабаас авахуулаад бизнесийн байгууллагууд хүүхдүүдийн ‘Урлагийн сургууль гэж хэлж болохоор газрыг эзэлснийг олж үзнэ.

Цааш нь дурдвал Хүүхдийн урлан бүтээх төвийг нэрлэж болно. Хэдийгээр Хүүхдийн урлан бүтээх төвийн үйл ажиллагаа одоогоор хэвийн явагдаж байгаа ч тус төвийн хашаанд дарж алмаар барилгууд сүндэрлэж эхлээд байна. Бас нэгэн жишээ татъя. Хүнсний 50 дугаар дэлгүүрийн хажууханд байрлах залуу техникчдийн клуб. Хуучны учир мэдэх хүмүүс энэ клубийн ач холбогдол, үр дүнг сайн мэднэ.

Хэдхэн жилийн өмнө энд 1000 шахам хүүхэд төрөл бүрийн секц, сургалт, семинарыг зохион байгуулдаг байсан. 1975 онд орос ах нарын хөрөнгөөр баригдсан гурван давхар уг барилгаас өнөөдөр хүүхдүүд шахагдан 500 хүрэхгүй хүүхэд халит мульт орж гаран амиа аргацааж байна. Төр амгалан, иргэнд ээлтэй соц нийгэмд олон аавын хүүхдүүд энд сурч хүмүүжиж, эх орны ирээдүйг авч явааг таах ч аргагүй. Харин цөвүүн цаг эхэлснээр уг барилгын эргэн тойронд сүрлэг барилгууд баригдаж, талбайнаас нь хумслан барилгын дотно гаднагүй түрэмгийлж байна.

Хандгайтын зусланг ах эгч нар маань сайхнаар дурсдаг. Гэтэл Дээд үеийнхний яриад байдаг тэр гайхамшигт зуслан өнөөдөр аялал жуулчлалын зориулалтаар ашиглагдаж, цанын бааз болоод хувирчихаж. Залуучуудын соёлын төвийг барьж байгуулах нөр их ажлын ачааллыг төр засаг болон МХЗЭ-ийн төв хороо, тэр үеийн Хүүхдийн төлөө фондын өдөр тутмын тусламж дэмжлэгтэйгээр Барилгын цэргийн 022, 158 дугаар ангийн барилгачид, зөвлөлтийн 20 гаруй мэргэжилтнүүд нуруундаа үүрсэн байдаг. Алтан үеийнхний бүтээсэн энэ бүхэн ашиг хонжоо хайсан хэн ч биш хэсэг бүлэг хүмүүсийн гараар орох учиртай юм гэж үү?

Өнөөгийн хүүхэд залуус чөлөөт “цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар үнэндээ алга байна гэж хэлдэг. Тэд РС-нд хонож, үе үехэн шөнийн цэнгээний газар ордог нь үүнтэй холбоотой гэж үзэх нь ч үнэн юм. Учир нь тэд чөлөөт цагаа таатай орчинд өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх газрыг нь эрх мэдэлтнүүд булаагаад авчихсан. Мөнгө олж, баян амьдарч л байвал эрх мэдэлтэнд хүүхдийнх нь ирээдүйг өөрчлөх сайхан бүхэн хэрэггүй мэт.

Нийслэлд газрын төлөөх тулаан өрнөж, хүүхдийн тоглоомын талбайг хүртэл булаадаг болсон бол сүүлдээ хуучин цагийн соёлын өвийг устгахад ханцуй шамлан ордог болж. Уг нь бидний хойч ирээдүйд соёл боловсрол хэрэгтэй юм уу, эсвэл тэнгэр баганадсан завсаргүй барилгууд хэрэгтэй юм уу?

Хамгийн гол нь номын сангийн газрыг булаагаад оронд нь шөнийн цэнгээний газар бий болгочихож байгаа нь хэн хүнгүй нэгийг бодогдуулах биз ээ.

С.Мөнх-Од
Эх сурвалж: “Нийслэл Таймс”

Continue Reading

Түүхүүд

Эмчилгээний төлбөр гэж ирэхэд асар их байхдаа гэж айгаад нээж үзсэн

Published

on

By

Хорвард сургуулиасаа ирээд ямар нэг юм худалдаалж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Эл өдөр тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа.

Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирж өглөө. Хүү сүүг удаан уугаад халаасандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ гэхэд охин

-’’Хэрэггүй ээ” Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой” гэж сургасан юм гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явжээ. Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ.

Бусад эмнэлэгт эмч нар эмчлэх нь байтугай оношилж чадаагүй аж. Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон… бас мартаагүй нэр… Өвчтөнд үзлэг хийхээр өрөөнд нь орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ.

Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст нь бүсгүйн бие сайжирч эрүүл болсон байна. Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ, хагалгаа үйлчилгээний зардал 10.000 доллар болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв.

Ийм их эмчилгээ, асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалбал та эмчилгээнийхээ төлбөрийг олон жилийн өмнө “Нэг аяга сүүгээр төлсөн” Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.

Continue Reading

Онцлох мэдээ