Connect with us

Урлаг

Тэд тэсрэлт хийж байсан ч томоохон сорилтуудтай тулгарсан

Published

on

Камертон хамтлагийн гишүүн, The Voice нэвтрүүлгийн шүүгч Д.Болд:

“1995 оны 6 сарын 24 нд анх бид дөрөв уулзаж хамтлаг болоод 11-н цомог гаргаж олон олон тоглолтууд хийж одоог хүртэл хамтдаа байж нэгэн зорилго дор үргэлж нэг санаатай байж чаддаг хайртай ГАНАА-ЭБА-МЭЭДЭЭ найз нартаа БАЯРЫН МЭНД.

Мөн үргэлж дэмжиж бидэнд урам зориг,халуун алга ташилт бэлэглэж байдаг ҮЗЭГЧ ОЛОН,ҮНЭНЧ ФЭНҮҮД та нартаа CAMERTON хамтлагийн 27 жилийн ойн БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ” хэмээн мэндчилгээ хүргэжээ.

Сургуульд байхдаа Болд, Мэнд-Амар нар ангийнхаа охидтой тусдаа хамтлагтай байсан бөгөөд дан эрэгтэй гишүүдээс бүрдсэн шинэ хамтлаг байгуулая гэж шийдсэнээр Ган-Эрдэнэ, Эрдэнэбат нарыг бүрэлдэхүүндээ элсүүлж дуулаачдын дөрвөл хамтлагийг өөрсдөө байгуулсан юм. Камертон хамтлаг уран бүтээлийн гараагаа хүүхдийн “Маамуу нааш ир” дууг хөгжимгүйгээр өнгө салган дуулж видео клип гарган эхэлж байв.

Тэдний анхны хит дуу “18 нас” 1995 оны намар олны хүртээл болсон бөгөөд уг дууг тухайн үед Никитон хамтлагийн дуучин Батчулуун Тайванбатад өгч Камертон энэ дууг өөрсдийн хэв маягаар дуулснаар Тайванбатын удирдлаган дахь Камертоны анхны уран бүтээл төрсөн юм. “18 нас” дууны клипийг Монгол Үндэсний Радио Телевизийн студид хийж тухайн үедээ шинэлэг уран бүтээл болж чадсан ба дууны клип телевизээр цацагдах үед дуу Монголын анхны FM радио болох 102.5 долгион болон Үндэсний Радиогоор олон нийтэд хүрч аль хэдийнээ хит болсон байсан юм. Хамтлаг тэр үедээ Монголын рок попын ертөнцөд цоо шинэ өнгө аяс авчирч залуусыг байлдан дагуулж чадсанаар тэр жилдээ Пентатоник наадмаас “Шилдэг Дебют Хамтлаг” шагналыг хүртэв.

1996 онд Камертон хамтлаг анхны цомгоо гаргаж тоглолтоо хийснээр Монголын хөгжмийн ертөнцөд байр сууриа олсон юм. Анхны бие даасан тоглолтоо Соёлын төв өргөөнд 2 өдөр дараалан тоглосон ба хамтлагийн анхны цомогт орох дуунуудыг дуулсан юм. Ихэнх нь хамтлагийн гишүүд өөрсдөө бичсэн дуунууд байсан бөгөөд “Хэн ч уйдаагүй хайр”, “Сартай шөнийн дуу”, “Халуун тэнгэр” дуунууд FM радиогоор хит болж эхэллээ. Ийнхүү дебют цомог болох “18 нас”-ыг бичүүлж Германд хэвлүүлэн гаргасан юм. Цомгийн борлуулалт өндөр байсан ба Хар Сарнай хамтлагийн “Бүтээнэ Сөнөөнө”, дуучин Сарантуяагийн “Аргагүй Амраг” цомгуудтай өрсөлдөж 1996 оны шилдэг цомгуудын нэг болов.

1997 онд “Зүүд”, “Гудамжинд”, “Хүсэл хясал” гэсэн шинэ дуунуудыг гаргасан нь мөн томоохон хитүүд болсон юм. “Од дуу хоёр” болон “Зүүд” дуунуудын клип гарав. Удалгүй Камертон 2 дахь бие даасан тоглолтоо “Хүсэл хясал” нэртэйгээр хийв. Тоглолт амжилттай болсон ч хамтлаг богинохон хугацаанд уналтанд орсон ба хамтлагийн ирээдүй нэг хэсэгтээ тодорхойгүй байдалд оров. Тэр үед хамтлагийн менежер Тайванбат хамтлагийг буцаж нэгтгэж чадсан юм.

Харин Камертон тэр үед үүсээд байсан хамтлаг тарах цуу яриан дээр үндэслэн тарах болсноо худал зарлаж сүүлчийн тоглолт гэх “Greatest Hits” тоглолтоо сенсацитай хийв. Тоглолтын дараа Камертон хамтлаг нэг хэсэг нам жим болж хамтлагийн гишүүд соло уран бүтээлүүд гаргасан юм. Болдын “Ухаарал”, Эрдэнэбатын “Амьдрал”, Ган-Эрдэнийн “Чамтай хамт явмаар байна” дуунууд гарсан бөгөөд бүгд хит болцгоов.

Удалгүй “Бүхнийг март”, “Уйтгарлах завгүй залуу нас”, “Надад итгээч” зэрэг шинэ дуунуудыг гаргасан нь мөн хит болж Камертон хамтлаг тараагүй байсныг гэрчлэв. Энэ үед Камертон 2 дахь цомгоо гаргахад хангалттай олон дуутай болсон байсан бөгөөд 1998 онд “Уйлахдаа ухаар” цомог гарсан юм. Мөн Камертон хамтлаг нэр хүндээ сэргээхийн тулд “Unplugged” амьд тоглолтоо хийлээ.

1999 он Камертоны хувьд жинхэнэ тэсрэлтийн жил байв. Монголын хөгжмийн ертөнцөд Сүнс, Номин талст, Guys 666, 8 дахь гариг зэрэг олон шинэ хамтлагууд хүч түрэн гарч ирсэн ба Камертон шинэ уран бүтээл хийж өөрийн статусаа хадгалах томоохон сорилттой тулгарав. Хөгжмийн зохиолч Л.Балхжав өөрийн зохиосон “Амин нутаг” дуугаа санал болгож Камертон дуулснаар тэдний дараагийн томоохон хит дуу төрөв. Камертон 4 жилийн ойн тоглолтоо зун нь хийсэн юм.

Мөн Болдын зохиосон “Харууслын аяз”, “Санахын жаргал” болон “Явах цаг боллоо” зэрэг дуунууд бэлэн болсон байв. Ингээд Камертон анхны сингл цомгийг гаргахаар шийдэж 4 шинэ дуунаасаа бүрдсэн “Амин нутаг” цомгоо гаргав. “Явах цаг боллоо” дуунд On and Off продакшн видео клип хийсэн нь цоо шинэ тэсрэлт болж Камертон хамтлагийн статус шинэ өндөрлөгт хүрэв. “Явах цаг боллоо” дуу нь Камертоны хамгийн том хитүүдийн нэг болсон бөгөөд хамтлагийн хөгжмийн урсгалд шинэ чиг хандлага нэмсэн уран бүтээл байсан юм.

Уг дуунд Мэнд-Амар, Эрдэнэбат нар реп үглэж эхэлсэн ба “18 нас” цомогт багтсан “Бид Камертон” дуунаас хойшхи анхны тийм бүтээл байв. Удалгүй “Харууслын аяз” дууны клип гарснаар 4 дуу дөрвүүлээ ээлж дараалан хит болж Монголын рок попын ертөнцийг Камертон манлайлж эхлэв. FM радионуудын хит парадын топ 10-т Камертоны 4 шинэ дуу зэрэг багтаж хоорондоо өрсөлдөж байв. Эдгээр шинэ уран бүтээлүүдээрээ “Хувьсал” тоглолтоо хийсэн юм.

2000 он Камертон хамтлагийн дараагийн нөр их уран бүтээлийн жил байв. Хамтлаг шинэ дуунууд зохиож дараагийн цомгийг бичүүлэх ажилдаа оров. Ингээд Монголын хуучны дуунуудыг шинэчилэн дуулсан “Retro II Remix” болон өөрсдийн бичсэн цоо шинэ дуунуудаас бүрдсэн “June 24” цомгуудыг Сингапур улсад бичүүлж гаргасан нь юм. Эхний видео клип “Retro II Remix” цомогт багтсан хип хоп стиллийн “Түг түг чаг чаг” дуу байсан ба зураг авалтыг Сингапурт хийсэн байна.

Мөн цэвэр R&B стиллийн “Надад өгөөч” дуунд 100 хувь компютер график ашиглан хийсэн клип гарав. “Мөнхийн ус”, “Хунгийн дуу”, “Шивнэх үгс”, “Why baby” дуунууд ар араасаа томоохон хитүүд болов. Уг 2 цомог Камертоны өмнөх амжилтуудыг эвдсэн ба Монголын хөгжмийн ертөнцийг бүрмөсөн байлдан дагуулж хамтлагийн нэрийг Азид цууриатуулах үндэс болсон юм. Камертон хамтлаг Монголд “June 24” тоглолтоо хийж, Япон улсад Азийн шилдэг хамтлаг дуучдын концертонд Монгол улсаа төлөөлөн ая дуугаа өргөж “Зорин ирэх салхинд” дуугаа дуулан олон улсад нэрээ гаргалаа.

“Retro II Remix” цомогт багтсан “Сэтгэлийн үг” дуу Хятад, Тайвань улсуудад нэрд гарж Тайваньчуудын хийсэн хүүхэлдэйн клип хүртэл гарав. Мөн сүүлийн 3 цомгийн дуунуудаас түүвэрлэсэн “Best Of” цомог нь Тайванийн зах зээлд хэвлэгдэж гарсан юм. Энэ үед Камертон хамтлаг Sony Music Entertainment, BMG зэрэг дэлхийн дуу бичлэгийн томоохон студиудын сонирхолыг татаж байв.

2001 оны сүүлээр Камертон дараагийн цоо шинэлэг цомгоо гаргасан нь “Төгсөшгүй” цомог байв. Уг цомгийг Солонгос улсад хэвлүүлсэн ба тэд өөрсдийн хамгийн шилдэг бүтээл болсон гэж үздэг. “Төгсөшгүй” бол бүх дуунуудыг нь амьд хөгжимтэй дуулж бичүүлснээрээ онцлог бүтээл байв. “Чамаас би асууя” R&B дууны клип эхэлж гаран хит болов. Дараа нь “Би хэнтэй ч учирч болох байсан” дуундаа клип хийсэн бөгөөд Камертоны дараагийн томоохон хит нь болсон юм. “Чамайг би боддоггүй байсан гэж үү?” дуу нь Азийн бүх оддын “Love Is the Answer” цуглуулга цомогт багтав. Мөн “Төгсөшгүй” тоглолтоо хийсэн юм.

2002 онд хамтлагийн гишүүд гэр бүлтэй болцгоосон ба Эба, Болд 2 хамгийн анх өрх толгойлж эгч дүү уран нугараач бүсгүйчүүд болох Бямбасүрэн, Бямбажав нартай гэр бүл болцгоож, харин Ганаа нь Халиун хэмээх бүсгүйтэй уулзаж, Мэдэ Есүй хэмээх бүсгүйтэй гэр бүл болсон юм. Энэ үед хамтлагийн уран бүтээл нэг хэсэгтээ завсардсан бөгөөд тэд хувийн амьдралдаа анхаарч байлаа.

2003 оны эхээр Камертоны шинэ уран бүтээл болох “Чка өдөр” видео клип гарав. Мөн “Хүлээлт” дууны клип гарж удалгүй хамтлаг шинэ цомог гаргана гэдээ зарлаж 2003 оны зун “Өнөөдөр” цомог гарав. Цомгийн дуунууд дахин ээлж дараалан хит болсоор оны сүүлээр “Хайрлая чамайгаа” дууны клип гарж Камертоны дараагийн томоохон хит дуу болсон юм. Мөн тэр ондоо “Хайрын хот” нэртэй 4 дуунаас бүрдсэн сингл цомгоо гаргасан ба No Mercy хамтлагтай хамтарсан тоглолт хийсэн юм.

2004 оны зун “June 2004” цомог болон оны сүүлээр “Celebration” сингл цомгуудыг гаргав.

2005 он гарснаар хамтлагийн гишүүд түр хугацааны завсарлага авч байгаагаа зарлаж тус тусын уран бүтээлээ хийж эхэлцгээв. 2005 оны намар 10 жилийн ойн тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийсэн нь Камертоны хамгийн нүсэр тоглолтуудын нэг байв. 30 мянган хүний багтаамжтай цэнгэлдэхийн багтаамж хэтэрсэн юм.

2010 онд хамтлагийн 15 жилийн ойн тоглолт, 2015 онд 20 жилийн ойн тоглолтууд тус тус болов. Тоглолтын дараа хамтлагийн ахлагч Болд өөрийн Facebook хуудсандаа 2016 онд Камертон хамтлаг шинэ цомог гаргана гэдгийг зарласан байна.

2017 оноос хойш хамтлагийн гишүүд нийлж “Хязгааргүй” цомгоо гаргасан. Хамтлагийн гишүүн Ганаа, Мэдэ хоёр бие даасан 2 дах цомгоо гаргаж, 20 жилийн ойн тоглолтоо хийсэн юм.

  • 1995 онд Пентатоник наадмын Шилдэг дебют хамтлаг
  • 1996 онд Пентатоник наадмын шилдэг хамтлаг
  • 1997 онд шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл
  • 2000 онд шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл
  • 2003 онд Алтан микрофон наадмын шилдэг хамтлаг, шилдэг цомог
  • 18 нас (1995)
  • Уйлахдаа ухаар (1998)
  • Амин нутаг (1999)
  • Retro 2 Remix (2000)
  • June 24 (2000)
  • Төгсөшгүй (2001)
  • Өнөөдөр (2003)
  • Хайрын хот (2003)
  • June 2004 (2004)
  • Celebration (2004)
  • Хязгааргүй (2017)
  • 18 нас
  • Хүсэл Хясал
  • Greatest Hits
  • Unplugged
  • 4 жилийн ойн тоглолт
  • Хувьсал
  • June 24
  • Төгсөшгүй
  • Camerton & No Mercy
  • 24 цаг
  • June 2004
  • 10 жилийн ойн тоглолт
  • 15 жилийн ойн тоглолт
  • 19 жилийн ойн тоглолт /2014 оны 5-р сарын 14/
Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Урлаг

Д.Золбаяр: Маш олон хүний дургүйг хүргэх шиг боллоо

Published

on

By

Найруулагч Д.Золбаяр дараах зүйлийг бичлээ.

“Киног мэдлэг, мэргэжил, авъяас, мэдрэмж, сэтгэл зүрхээрээ хийдэг юм.

Мэдрэмжгүй хүн кино хийж байна гээд бичтэл маш олон хүний дургүйг хүргэх шиг боллоо. Тиймээ мэдлэг, мэргэжил, авъяас дээр мэдрэмж тулгуурладаг юм л даа. Тэр мэдрэмжийг хичээлээр олдог бол гоо зүйн хичээлээр, эс бөгөөс хүнд өөрт нь заяасан өгөгдлөөр олж авдаг. Хүнийг инээлгэх гээд ичээж, ухааруулах гээд залхааж, уяраах гээд зэвүүцүүлж байгаагаа ойлгохгүй байгааг мэдрэмжгүй гээд байгаа юм л даа. Ичих мэдрэмж бол урлагийн хүнд хамгийн гол мэдрэмж шүү. Ичих булчирхайгүй хүн л шагнал урамшуулал, мөнгө зоосны араас гүйж байгааг бэлээхэн харж байгаа шүү дээ.

Кино найруулагчийн авъяасын тухайд сүржигнэж, өвөрмөц байвал л мундаг авъяастай найруулагч гэсэн буруу ойлголт монголд газар авчээ. Жүжигчинтэй ажиллахдаа л супер үг хэлж, өвөрмөц араншин гаргадаг найруулагчийг авъяастай гэж байхыг олон харлаа. Зүй нь кино найруулагч хүн кинонд ажилладаг бүх мэргэжлийг мэдэрч, бүгдийг нь залж явах ёстой гэж багш нар маань заасан юм аа. Гадны том найруулагч нарыг ажихад ч тийм л юм билээ. Гэтэл одоо сайн оператороор зургаа авхуулаад, сайн зохиолчийг, сайн зураачийг, сайн эвлүүлэгчийг, сайн хөгжмийн зохиолчийг кинондоо ажиллуулчихвал л болоо бусад нь над падгүй гэдэг хүмүүсийн тухай л хэлсэн хэрэг л дээ.

Театр кино хоёрын ялгааг мэдэх, мэдрэх хоёр өөр шүү. Киноны хэллэг, театрын хэллэг хоёр зарим зүйлд төстэй, зарим зүйлд тэс хөндлөн байдаг . Гэтэл түүнийг мэдрэхгүйгээс ямар кинонууд гараад байгааг та бүхэн харж байгаа. Цааш нь ярьвал их юм бий.

Эцэст нь сэтгэлийн талаар ганц үг бичье. Миний нүүр ном 5000 найз, 10000 гаран дагагчтай. Би кино урлагийг ойлгуулж сурталчилан, мэдсэн зүйлээсээ тэдэнтэй хуваалцдаг. Гэтэл ганц ч удаа баярлалаа гэхгүй мөртлөө сэмхэн уншчихаад өө л гарвал хүнээр муулуулдаг урлагийнхан олон бий. Эндээс л урлагт өгдөг сэтгэл нь харагддаг юм шүү.

Бичвэл их юм бий…” гэсэн байна.

Continue Reading

Урлаг

Аглуу мөнгө цуглуулах хоббитой бол эхнэрийнх нь цуглуулах дуртай зүйл нь

Published

on

By

МУГЖ Л.Баттулга буюу Аглуу болон түүний гэргий Оюунчимэг нар телевизийн нэвтрүүлгээр ийнхүү ярьжээ.

Оюунчимэг: Хүүхэд байхдаа урлагийн ажиллагаанд хамрагдана. Цасан охин болно. Би Сэлэнгэд төрж өссөн шүү дээ. Тэндээ Сэлэнгийн шинэ жилүүдээр “халтуур” хийгээд явчихдаг байлаа. Хажуугаар нь бүжиглэнэ. Урлагийн бүх л юманд оролцдог байлаа.

Аглуу: Би сургуулийнхаа алиалагч нь болдог байлаа. Нэг юмнаас нь мултардаг байсан. Сурлагаараа айхтар сайн биш, дунд зэрэг л. Алиалагч нь дуранддаг шдээ? Муу сурлагатай хүмүүсийг дуранддаг. Өөрийгөө дурандахгүй амар байгаа юм. Ангийнхаа муу сурлагтнуудыг дуранддаг. Харшийн ёлканд орж байгаа юм. Хүүхдүүд л дээ.

Анхны ерөнхийлөгч П.Очирбат гуайн хажууд хүүхдүүд зогссон юм. Гэтэл ангийн хүүхэд маань миний байранд зогсчихсон. Тэгээд маргаад нэг нь үнэг, нөгөөх нь баавгайн хувцастай дээр доороо ороод бөөн юм болсон. Бие хамгаалагч нар нь яаж ч чадахгүй, хүүхдүүд болохоор больцгоо больцгоо та нар гэж байсан юм.Багаасаа л хүүхдүүдийг баясгаж явсан юм уу даа. Орой нь бэлэг аваад гэртээ харьдаг байсан юм.

Би гэр бүлдээ цаг зав гаргах нь миний үүрэг л дээ. Гэхдээ тоглолттой үед анхаарал муу гаргана. Гэр бүлийн ард талыг хань маань авч явж байгаа. Өглөө бүр чадвар эхнэрээ үнсээд өглөө болгон чадвал хайртай шүү гэж хэлэхийг хичээдэг. Яагаад гэвэл би хайрлах гэж авч суусан. Би орж ирээд удирдлага бариад л шууд телевиз шүү дээ. Яаж ч ядарсан байсан спортын суваг, Английн лиг гээд үздэг.

Оюунчимэг: Манай хүн гэртээ орж ирээд хоол хийхдээ их сайн. Хамтраад хийчихдэг. Хувцсаа гаргах сонгох тал дээр надаас туслалцаа авдаг.

Аглуу: Би Ази, Европоор яваад ирэхдээ эхнэртээ үнэртэй ус авчрахыг боддог. Гуталны размер энэ тэрийг нь бол мэднэ. Солонгосоос яваад ирэхдээ алтан ээмэг зүүлт ч юм уу аваад ирдэг. Би мөнгөний цуглуулгатай. Би багадаа мөнгө цуглуулж байгаад аавыгаа мөнгөн цуглуулдаг болгочихсон байхгүй юу. Аав маань нэгдүгээр сургуулийн тэнд явж байна. Харсан чинь мөн шүү.

Юу хийгээд байгаан бол гээд харсан чинь нэг хүнтэй юм наймаалаад байгаа юм уу. Та яаж яваан гээд тэгсэн чинь манай энэ мөнгөний холбооныхон энд байдаг юм шдээ гэж байсан юм. Дээр үеийн буюу 1915 оны ч байдаг юм уу, 1800-аад оны Оросын мөнгийг зөрүү өгч сольдог юм байна. Зөрүү нь Монгол төгрөгөөр авдаг, өгдөг. Аавын маань цуглуулга над дээр бий.

Миний хувьд маш нандин. Аав ээжийгээ санахаараа тэрийгээ гаргаж ирээд цэвэрлэж арчаад буцаагаад хийчихдэг. Одоо би альбомыг нь шинэчлэх гээд байгаа юм.

Оюунчимэг: Би ээмэг зүүлт цуглуулах хоббитой шд. Заавал үнэтэй биш, хэлбэр дүрс хөөрхөн зүйлс их цуглуулна.

Аглуу: Хүн өөдрөг явах ёстой. Надад дүр дээр ч байдаг юм уу, хамт олонтойгоо ямар нэгэн юм болохгүй байдаг ч юм уу тэр үед ганцаараа бодох дуртай. Би өөртөө хандаж өглөө болгон хэзээ нэгэн цагт заавал тэнгэр цэлмэнэ, тэнгэр цэлмэг байна гэдэгт итгэж яв гэж хэлдэг. Хөх тэнгэрийг хараад миний хийж байгаа зүйл заавал амжилтанд хүрнэ гэдэг ч юм уу заавал бүтэх ёстой гэж өөрийгөө зоригжуулж явдаг юм.

Continue Reading

Урлаг

Цэгмэд ачтайгаа яг нэг өдөр төржээ

Published

on

By

Жүжигчин Цэгмэд:

“Ач маань эрийн цээнд хүрчээ .Эмээтэйгээ яг нэг өдөр 8 -р сарын 15 нд мэндэлсэн тул өнөөдөр бид хоёрын баярын өдөр УГЗ.өвөө шигээ .Муста,Радиогийн тэргүүний ажилтан аав шигээ баргил бүдүүн хоолойтой.СУИС ийг найруулагё .жүжигчний мэргэжилээр төгсөөд .ажлын гараанд очоод 3 жилийг ардаа хийсэн ийм л ачтай настай би болой .гэж..хэ хэ” хэмээн өгүүлжээ.

Continue Reading

Онцлох мэдээ