Connect with us

Зөвлөгөө

Сайд Энх-Амгалангийн хийсэн хоол олныг алмайруулж байна

Published

on

УИХ-ын гишүүн, Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан хэрхэн хоол хийх талаар зөвлөгөө хүргэжээ. Энэ удаа түүний хийсэн хоол нь Гүрж ардын хоол бөгөөд нэр нь “Басма” гэнэ. Ингээд та бүхэнд түүний оруулсан зааварчилгааг хүргэе.

“Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Энэ удаа Гүрж, Үзбек, Киргиз зэрэг уулын орнуудын ард түмний хийдэг Басмаг хэрхэн хийдэг өөрийн жороосоо хуваалцаж, хийлээ. Гүрж, Үзбекүүд хоол хийх нь эр хүний ажил гэж хэлдэг. Үзбекүүд эмэгтэйчүүдээ гал тогоо, хоол хийх ажлаас хол байлгах ёстой гэдэг юм байна лээ. Энэ бол зөвхөн Үзбек эрчүүдийн үг юм шүү. ККК

Басмаг хонины сүүлээр хийвэл илүү гоё болдог. Хонины сүүлээр хийсэн Басма, Плов Үзбектээ хамгийн үнэтэй хоолонд ордог. Хонины сүүл холестрин багатай, дэлхийн хамгийн эрүүл тос. Сүүлний дараа оливын тос ордог гэж сонссон юм байна. Тийм учраас Монголчууд бид сүүлээ тосны чиглэлээр экспортод гаргавал маш том бололцоо байгаа гэж харж байна.

Сонгиныг энэ хоолонд аль болох их хийвэл илүү гоё амтлаг болдог: Хонины махаар хийвэл бүр илүү амттай болно. Гүржүүд үхрийн махаар их хийдэг юм билээ. Ногооны хувьд төмс, манжин, лууван, улаан ногоон чинжүү, улаан лооль орно. Улаан лооль махыг зөөлрүүлж өгдөг. За тэгээд байцаагаар Басмаг яаж хучдагийг зааж өгнө өө.

Амтлагч бол манай дэлгүүрүүдэд байдаг улаан, хар перец, лаврын навч, петрушка, укроп, пловны зэрэг амтлагч байна. Хоолоо илүү амттай болгоно гэвэл хар чавга нэмж хийж болно. Хийхгүй ч байсан болно. Дээр нь 3-4 сармисыг томоор хийнэ. За орц бол нэг иймэрхүү байх юм.

Тогоогоо хэт халаахгүйгээр хамгийн эхлээд сүүлэээ дэвсээд дээр нь сонгиноо хийнэ. Хоол хийгээд бичлэг тавихаар шоудлаа гээд зарим хүн шүүмжлээд байдаг юм. Би лав хоол хийхийг шоу гэж боддоггүй ээ. Хоол хийнэ гэдэг бол сэтгэл гаргасан цаана нэг тийм гоё зүйл хамт явж байдаг. Яагаад гэвэл хоолны амт хэр сэтгэл гаргаж хийснээс хамгийн их шалтгаалдаг.

Арменууд яагаад эмэгтэй хүнийг гал тогоонд хоол хийлгэх дургүй вэ гэхээр эмэгтэй хүн биений юм нь ирсэн үедээ сэтгэл санаа тогтворгүй болдог. Үүнийг дагаад хоолны амт өөрчлөгддөг гэж ярьдаг юм байна лээ. За хоолныхоо явц руу эргэж ороход сүүл сонгиноо дэвсэж дуусаад, лууван, манжин, төмсөө хийнэ. Чинжүүгээ сүүлд махныхаа дээр дэвсэнэ. Сармисаа томоор нь хийгээд дээрээс нь махаараа хучиж өгнө. Хар чавга, давс, амтлагчуудаараа амтлаад, улаан лооль, чинжүүгээ хийнэ. Хамгийн сүүлд байцааныхаа навчаар сайн хучиж өгнө.

Гүржүүд гал удирдана гэдэг бол хүн удирдахаас хэцүү гэж хэлдэг. Хоол хийхэд хамгийн гол анхаарах зүйл бол галаа тохируулах байдаг. Ширүүн галаар цөөн минут эхэлж, үргэлжлүүлээд галаа аажмаар багасгаж, тогооны том жижиг, хийж байгаа хоолныхоо хэмжээнээс хамаарч 2.5-3.5 цаг зөөлөн жигд галаар болгоно.

Хоол хийхэд эр зориг бас хэрэгтэй байдаг шүү. Давсаа дутуудуулах, амтлагч бусад жоруудыг санасандаа хүртэл хийж чадаагүй бол нэг тийм юм мартсан юм шиг, юм дутуу орхисон юм шиг мэдрэмж төрөөд байдаг юм. Тийм учраас зоригоо бага зэрэг чангалчихад гэмгүй ээ… КККККК гэхдээ эрчүүд минь буруугаар ашиглав даа та нар минь. Би граммыг нь хүртэл хэллээ шүү.

Басмагаа гаргахад та бүхний харж байгаачлан маш их шөлтэй харагдах байх. Энэ хоолонд нэг ч дусал ус ороогүй юм шүү. Гол нь махны өөрийн нь шүүс, дээр нь байцаа бол маш их усархаг ногоо учраас шөл болж өгдөг. Дээр нь хоолны хамгийн их тосыг өөртөө шингээдэг учраас байцаагаа бол идээд хэрэггүй ээ гэж зөвлөх нь зөв байх.

За ингээд энэ удаа хөдөө ажлаар явж байхдаа цаг гаргаж хийсэн Басма минь маш амттай, хоббигоороо хоол хийсэн наддаа сэтгэл хангалуун сайхан болсоон. Бас хамт явсан урлагийн хоёр дүүгийн дуулсан Ханийн жаргал гэдэг сайхан дууны аялгуунд бүр ч илүү амттай байлаа.

Монголын минь гэр бүлүүд эрүүл саруул, элэг бүтэн байж, зав гарвал олон жил хамтдаа Басма хийж суух шиг жаргал хаанаас байх билээ. Амралтын өдрийн мэндийг дахин дэвшүүлж, Монголынхоо бүх гэр бүлд халуун дулаан уур амьсгал, хайр дүүрэн аз жаргалыг хүсэн ерөөе. Баярлалаа.”

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Зөвлөгөө

Загаа хайрлаарай Монголчуудаа!

Published

on

By

Хүний хүчин зүйлийн нөлөөгөөр түлшинд хэрэглэхээр хамгийн ихээр сүйтгэж буй модлог ургамал бол заг юм. Заг нь Монгол улсын “Ойн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. дэхь хэсэгт зааснаар хамгаалалтын бүсийн ойд хамаарна. Заган ой байгалийн маш хатуу ширүүн нөхцөлд ургаж байдаг учир хүний буруутай үйл ажиллагааны нөлөөнд өртвөл нэн эмзэг, өөрийнхөө аясаар сэргэн ургах процесс маш төвөгтэй хязгаарлагдмал ургамал юм.

Тиймээс говийн ард түмэн дээр үеэсээ загийг түлшинд хэрэглэхдээ хөгширч хатаж унаснаас нь түүж авч хэрэглэдэг нарийн дэг жаягтай байлаа. Харин сүүлийн жилүүдэд энэ дэг ёс алдагдаж хүмүүс машин техникийн хүчээр хүрч болох бүх л газраас загийг талбайгаар нь хавтгайруулан түүж түлшиндээ хэрэглэж байгаа нь цөлжилтийн эхлэлийг өөрсдөө тавьж байгаа хэрэг.

Энэ замбараагүй ашиглалтаас шалтгаалан говь цөлийн бүсэд эзлэх заган ойн талбайн хэмжээ жилээс жилд буурч зарим газарт заган ой устаж, хөрс шороо сулран элсний нүүлт хөдөлгөөн ихсэж, ургамал амьтан цөөрч устах аюул нүүрлэлээ. Мөн загийн салмай нь малын амин чухал тэжээлийн нэг болдог. Олон айлын малын хөлд шинэ залуу загийн ургац устахаас гадна зулзаган загийн салмайг идэж сүйтгэн түүний нөхөн сэргэх явцад саад учруулж байна.

Дэлхий нийтийг хамраад байгаа цаг уурын дулааралтай холбоотойгоор жилд орох хур тунадасны хэмжээ багассанаас заган ой хатаж хуурайшин сийрэгжиж байна.
Байгаль экологийн тэнцвэртэй байдпыг хангах, устаж үгүй болохоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх арга хэмжээ, эрх зүйн орчны талаар уншигч тантай саналаа хуваалцахын зэрэгцээ зөвлөгөө болгох үүднээс бичиж сууна.

Байгаль хамгаалах ажилд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нутгийн иргэдийн сайн дурын нөхөрлөл байгуулах, ойн санг иргэдийн нөхөрлөлд эзэмшүүлэх талаар сургалт сурталчилгаа явуулах, заган ойг нөхөн сэргээх, ойжуулах ажилд төрийн бодлого, шийдвэрийг түлхүү тусгаж ажиллах. Говь цөлийн бүсэд ургадаг заг болон бусад ховор мод бутлаг ургамлын тарьц суулгац бэлтгэх зэрэг ажлуудыг ард иргэдийн дунд зохион байгуулалтайгаар явуулах.

Загийг түлшинд хэрэглэх явдлыг таслан зогсоох тухай Монгол улсын “Ойн тухай” хууль, БОАЖ-ын сайдын 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан А-269 тоот тушаал болон бусад эрх бүхий байгууллагуудаас гаргасан эрх зүйн актуудыг ард иргэд мөрдөж ажиллах шаардлагатай байна. Манай байгууллага хичнээн ярьж хэлээд ард түмэн та бүхэн амьдралдаа хэрэгжүүлэхгүй бол хэдхэн жилийн дараа заган ойгүй болох аюул нүүрлэх болно.

Хэрвээ та “Ойн тухай” хууль зөрчиж, заган ойн сангаас машин, техник ашиглан хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд БОАЖ сайдын 2009 оны ойн экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн, сүйтгэсэн 1 га талбайн хэмжээгээр учирсан шууд хохирлыг нөхөн төлж барагдуулна гэдгийг санах хэрэгтэй.

2001 онд батлагдсан “Ойн тухай үндэсний хөтөлбөр”-т заган ойг хамгаалах зорилгоор говь, цөлийн бүсийн зарим аймаг, сумдын түлшний хэрэгцээг хангайн бүсээс ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн модоор хангаж, түүний тээврийн зардлыг улсын төвлөрсөн төсөвт тусгаж санхүүжүүлнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээг орон нутгийн сумдын засаг дарга нар анхаарах шаардлагатай байна.

Монголчууд эрт дээр цагаас байгаль хамгаалах, байгалийн баялгийг ариг гамтай ашиглах, нөхөн сэргээхэд ихээхэн анхаарч төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болгож холбогдох хууль цаазын бичигтээ тусгасаар ирсэн баялаг уламжлалтай ард түмэн билээ.

Эдгээрээс тойм төдий/ дурдахад “Их засаг” хууль “Алтан хааны цааз”, 1640 оны Ойрад цааз, “Халх журам зэрэг сурвалж бичгүүдэд байгаль хамгаалах асуудлыг тодорхой заалтуудаар зохицуулж байсан байдаг.

Тухайн үед шашны сургаалийг байгаль хамгаалахад ихээхэн ашиглаж байсан нь сүсэг бишрэл ихтэй монголчуудын хувьд цаг үеээ олсон зөв арга байсан талаар манай эрдэмтэн мэргэд тэмдэглэн үлдээсэн. Үүний сонгодог тодорхой жишээ бол 13-р зууны үеийн шашин төрийн хууль цаазын бичиг “Арван буянт номын цагаан түүх” юм.

Харин Хутагтай цэцэн хун тайжийн зохиосон “Алтан хааны цаазын бичиг”-т шашны нөлөө бараг тусаагүй, гагцхүү төрийн хууль цааз түүний дотор байгаль, ан амьтныг хамгаалах талаар тусгайлан оруулж өгч, ялын бодлогыг онцгойлон авч үзсэн байх юм. Жишээ нь: Зохисгүй цагт ан хийж буга, согоо, бодон гахай агнасан бол таван үхрээр торго, зээр, гур агнасан бол таван хониор торго гэх мэтээр тэр үед монголд байсан бараг амьтан бүрээр зааж өгсөн байх юм.

ГГБЦГХ-Захиргааны БОХУ-Байцаагч В.Өсөхбаяр.

Continue Reading

Зөвлөгөө

Ирэх долоо хоногт зарим нутгаар цочир хүйтрэх төлөвтэй байна

Published

on

By

Ирэх долоо хоногийн Баасан гаригт 19-ний өдрөөс эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч, хангайн бүс нутгаар өдөртөө +8+10 градус дулаан, шөнөдөө нам дор газраар +4+6 градус дулаан, уулархаг нутгаар -2-4 градуст хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна.

19-ний Баасан гаригт БӨ, УВ, Ховдын нутгаар, 20-ны Бямба гаригт УВ, БӨ, ХО, ХӨ, ЗА, АР-н зарим сумдын нутгаар цас орох, хангайн, төвийн болон зүүн аймгуудын нутгаар цас, бороо холилдон орох магадлалтай байна.

Цаг агаарын энэхүү хүйтрэлт 4-5 хоногийн хугацаанд үргэлжлэх магадлалтай байгааг анхаарч ажил төрлөө зохицуулаарай!

Цаг агаарын энэ таамаглал нь ойрын 10 хоногийн таамаглал тул бусад улсын цаг уурын байгууллагын олон эх сурвалжаас нягталж үзэх боломжтой, эдгээр таамаглал төдийлөн хол зөрөхгүй!

Харин 30 хоног ба түүнээс цаашхи хугацааны таамаглал нь алдааны магадлал ихтэй бөгөөд цаг уурын байгууллагуудын таамаглал ашиглаж буй загвар, төрөл, ашиглаж буй мэдээллийн эх сурвалж зэргээс хамааран өөр өөр үр дүнтэй гарах явдал их байдаг.

Урт хугацааны таамаглалын хувьд магадлал өндөртэй биш боловч дараахь таамаглалыг урьдчилан хэлж, анхааруулах нь зүйтэй болов уу!

8-р сарын 19-23-ны өдрүүдэд тохиож байгаатай адил ийм хүйтрэлт 10-р сарын сүүлийн 10 хоногт, баруун болон хангайн бүс нутгаар давтагдах магадлалтай!

Эх сурвалж: Enkhbayar Namjildorj

Continue Reading

Зөвлөгөө

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах заавар

Published

on

By

Шимтгэл төлсөн байх хугацаа:

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн байх даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.

Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх дээрх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 4 сарын  хугацаанд ажлын өдрөөр тооцож сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос 100%-иар бодож олгоно. Даатгуулагч эхэд жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эмнэлэгийн байгууллагаас жирэсний болон амражсаны эмнэлгийн хуудсыг тус бүр 60 хонгийн хугацаагаар олгоно.

Албан журмын даатгуулагч Тэтгэмж бодох хувь 100%

Сайн дурын даатгуулагч Тэтгэмж бодох хувь 100%

Бүрдүүлэх баримт бичиг

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Эмнэлгийн хуудас

Даатгуулагч эх амаржсаны дараа 30 хоногийн дотор амаржсаны эмнэлгийн хуудсаа эмнэлгийн байгууллагаар бичүүлэн албан журмын даатгуулагч эх бол байгууллагын санхүүдээ, сайн дураар даатгуулагч эх бол харьяалах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгнө. Амаржсаны тэтгэмжийг бодоход жирэмсний тэтгэмж бодсон дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дахин бодно.

Сайн дурын даатгуулагч эхийн хувьд эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрээ оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид өгөн шимтгэл төлсөн хугацааг тодорхойлон бичүүлж, тэтгэмжээ бодуулна.

Continue Reading

Онцлох мэдээ