Connect with us

Дотоод

“Өө энэ урд талын фасад хоосон харагдаад байна. Энд тамга өлгөе” гэсэн ч юм шиг

Published

on

“Чингисийн Музей”-н загвартай холбоотой магтаал, шүүмжлэл нийгмийн дунд зөндөө гарсан. Сүүлд байршуулсан тэмдгүүдийн талаар мөн иргэд янз бүрийн байр суурьтай байна. Тэгвэл нэгэн иргэн дараах дүгнэлтийг бичжээ.

“Номыг нь үзэж ногоотой шөлийг нь амссан хүний хувьд хэдхээн зүйл хэлье даа. Надад ямар хамаа байхав гэхээр нэг л бишээ энэ чимэглэл.

Аливаа уран бүтээл нөр их хөдөлмөрөөр бүтдэг ГЭХДЭЭ !!! Маш гаж харагдаж байна. Наад захын 5-н зүйл хэлэхэд:

1-рт Байшингынхаа шийдэл хийцтэй огт зохицохгүй байна.

2-рт Тэгж их судалж төлөвлөж хуралдан барин хийсэн юм бол барилгын хийцдээ хоорондын зайг яагаад тооцолгүй хол ойр байрлуулав. Зүгээр л хэзээ хойно дараа нь төрсөн санаа байна. Ганган хүүхэнд гархи нэмэр гэгчээр “Өө энэ урд талын фасад хоосон харагдаад байна. Энэ зайнд нь тамга хийлгээд өлгөе” гэсэн нь үнэн. Үнэндээ наад хоосон зай чинь барилгын зураг гаргасан хүний шийдэл нь, наад барилгын чинь монументаль илэрхийлэл нь.

3-рт Баримлын хувьд дангаараа үнэхээр гоё уран нарийн хийцтэй атал яагаад тээр дээр хүн харж, мэдэрч болохооргүй өндөр өлгөв. Бас л бодолцоогүй.

4-рт Ийм нарийн уран хийцтэй баримлыг би л лав тээр дээр өлгөхгүй. Тэрний оронд хүмүүсийн дунд юмуу энэ чиглэлийн түүхэн дурсгалт аялал жуулчлалын газар юмуу Хар зүрхний хөх нуур мэтийн газар хийж байршуулна. Хүмүүс эртний хүмүүсийн дүрслэлийн уран нарийныг гайхан бишрэг, хажууд зургаа авхуулаг, гадныхан үзэж харж мэдрэг, судлаг гэж хүнтэй ойр байрлуулах байсан. Ядаж цонжин болдогт байрлуулсан бол морьт хөшөөнөөс өөр үзмэртэй болох л байсан.

5-рт Энгийнээр төсөв багатайгаар будаад юмуу өөр металиар, эсвэл биет үсгэн байдлаар шөнө гэрэлтэж асдагаар /лед гэрэлтэй/ хийх гэх мэт маш олон арга байхад яагаад заавал хүрлээр хөөмөлдөн барин хийлгэчихээд тээр дээр өлгөв? !!!.

Анхнаасаа буруу төлөвлөлт буруу тооцоолол буруу зарцуулалт.

Энэ Улаанбаатарт баригдаж хийгдэж байгаа баримлууд нэг л бишээ. Яагаад урлагийн, дүрслэлийн олон хэл хэлбэрүүд урсгал чиглэлүүд байгаад байхад муухан реалист дүрслэлтэй явцуу өгүүлэмжтэй баримлуудаасаа салахгүй байна аа. Уг нь орчин үеийн урсгал чиглэлээр бүтээл туурвидаг олон сайхан уран бүтээлчид байдагдаа. Хаа очиж Социйн үед хийгдсэн баримал, уран зураг, чимэглэл барилгууд нь урлагийн уран яруу хэллэгтэй. Ялангуяа тэр байшингийн ханан дээрх мозайк чимэглэлүүд үнэхээр гайхалтай.

Эцэст хэлэхэд энэ талаар тайлбар хийж бичсэн мэдээллийг болон ярилцлагыг харахаар хийсэн ажлынхаа үр дүнг ярихаасаа илүүтэйгээр яаж зовж, хэдэн удаа хуралдсанаа, хүч хөдөлмөр гаргаж хийснээ, ямар бэлгэдэл агуулгатайг нь яриад бичээд байхаас биш юу хийгээд өлгөчихсөнөө ярихгүй юмаа. Үнэндээ тэр чинь хамаагүйээ. Юу хийгээд өлгөчихсөн чинь, хаана юу байрлуулсан чинь буюу ажлын чинь үр дүн хамаатай. Процессоо биш үр дүнгээ л ярь. Үр дүн чинь хөгийн болсон байна. Музейн гадаад чимэглэлүүд БУРУУ. Доторх нь харин яаж гайхшруулахыг нь бүү мэд. Нэг иймэрхүү л байна даа.

Салбарын уран бүтээлчид нь дуугарна бизээ ….

Эх сурвалж: Munkh Od

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Дотоод

Ерөнхий боловсролын сургуулиудад багш, ажилчид авна

Published

on

By

2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 157 сургууль, насан туршийн боловсролын 5 төв, нийт 162 байгууллагад зарлагдсан багш, ажилчдын сул орон тооны мэдээллийг хүргэж байна. Ажлын байрыг сонирхсон иргэд тухайн байгууллагад хандана уу.

Бидний бүх бодит баялаг маань орой болоход гэртээ харьж өглөө ирдэг. Тэдэнд өөрсдийн хүсэл зорилго, уйтгар гуниг гэж байдаг. Тэдний тархин дахь мэдлэг бол таны баялаг юм.

-Өөрийн мэргэжлийн салбарын мэдлэг мэдээлэлтэй байх ёстой.

-Бүхий л шинэ мэдээллийг сонсож мэддэг байх хэрэгтэй. 

-Багш хүнд байвал зохих хэмжээний мэдлэг соёл, боловсролтой байх шаардлагатай.

-Мэргэжилдээ дуртай байх ёстой.

-Инээмсэглэсэн бөгөөд даруу зантай байх ёстой.

-Зан харьцаа болон яриа нь хүнд нөлөөлөхүйц байх ёстой.

-Бүхий л талаараа үлгэр жишээч байх ёстой.

-Цаг заваа зөв зохистой зохицуулдаг байх ёстой.

-Сахилга баттай ухаалаг байх ёстой.

-Зорьсондоо хүрэх идэвхтэй байх хэрэгтэй.

-Асуудал дэвшүүлэгч бус асуудлыг шийдэгч байх хэрэгтэй.                                                                                                             

–Сурагчдадаа адил хандаж, харьцах учиртай .

-Өөрийгөө шинэчилж чаддаг байх ёстой.

-Амьдралыг хөнгөвчлөх  гарын доорх зүйлсийг ашиглаж чаддаг байх хэрэгтэй.

-Орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж чаддаг байх шаардлагатай.

-Сурагч бүртэйгээ дотно яриа өрнүүлж чаддаг байх ёстой.

-Сурагчдад асуулт асуух боломж олгодог байх хэрэгтэй.

-Мэдэхгүй гэж хэлэхээс зовдоггүй мэдэхгүй зүйл байвал маргааш нь учрыг нь олдог байх хэрэгтэй.           

-Тэнцвэртэй эерэг боловсон харьцааг бусдад үзүүлдэг байх ёстой.

-Бодлоо үйлдлээрээ хэрэгжүүлдэг байх ёстой.

– Маш сайн ярих чадвартай байх хэрэгтэй.

-Өөртөө итгэлтэй байх шаардлагатай.

-Бусдад урам хайрладаг байх хэрэгтэй .

-Шийдвэр гаргагч түүнийгээ биелүүлэгч байх хэрэгтэй.

-Сурагчидтай үргэлж ярилцан тэднийг сонсох хэрэгтэй. 

– Энэрэнгүй байх хэрэгтэй.

Continue Reading

Дотоод

И-Баримтын сугалааг сэргээхгүй бол иргэдийн амьдрал хэцүү байна

Published

on

By

И-баримтын сугалааг болиулаад 4 сарын хугацаа өнгөрч байна. Гэхдээ иргэд эхнээсээ И-Баримтын сугалааг эргэн сэргээхийг шаардаж эхэллээ. Сугалааны тохирол зогссоноос хойш худалдаа үйлчилгээний төвүүд үйлчилгээ авсан иргэдэд И-баримтыг гаргаж өгөх нь цөөрсөн.

Ялангуяа эмнэлэг бараа үйлчилгээний зарим худалдааны төв баримт олгохоо больжээ. Иргэд ч сугалаа зогссоноос хойш худалдан авалт хийх бүрдээ бас авах ёстой И-баримтаа үл тоож эхэлжээ. Энэ нь далд эдийн засгийг ил болгох бодлогод сөргөөр нөлөөлж байгаа юм.

Тухайлбал иргэн М нь Засгийн газрын 11-11 төвд холбогдож И-баримтын сугалааг дахин явуулж өгөх хүсэлтэйг уламжилжээ. Тэрбээр иргэний үүргээ биелүүлээд И-баримтаа үйлчилгээ авах бүрдээ авдаг. Гэхдээ хувь худалдаа эрхлэгчид худалдан авалт бүртээ И-Баримт өгдөггүй. Тиймээс хувь худалдаачдыг И-Баримт өгдөг болгож сугалааг дахин явуулахыг шаарджээ. Түүнтэй санал нэг олон иргэн байна.

Иргэн “Би бол зөв гэж бодож байна. Ямар ч байсан хэн азтай нь авна гэж бодож байна. Хүний аз ивээсэн үед орох л байх гэж боддог”.

Иргэн “Ер нь зөв байх. Сугалаа нь явж байвал зүгээр шд”.

Иргэн “Тохирлоор биш хувь хэмжээг нэмэх гээд байдаг шд. 2 хувь биш 10 хувь руу дөхүүлэх энэ тэр гэж яриад байгаа. Тэр нь зөв болов уу гэж бодоод байгаа”.

Иргэн “Би зөв гэж бодож байгаа. Яагаад гэхээр сугалааны тохирол маань И-баримтыг илүү идэвхитэй байлгах нэг хөшүүрэг болохоор тэрийг болиулсанаар хүмүүс илүү И-баримтаа авах бүртгүүлэх нь надад бууцтай юм шиг санагдаад байгаа”.

Иргэн “Надад бол болиулсан нь зүгээр гэж бодсон. Иргэддээ буцаан олголтоо нэмээд заавал сугалаа гэлтгүй хожиж байгаа хүн нь ховор харагдаад байдаг. Гэхдээ байдаг байх л даа.”

Иргэн “Ер нь сэргээсэн нь дээр шд. 5-10 төгрөг ч гэсэн бид нарт ч гэсэн баримтаар 40-50 мянган төгрөг орчихож байгаа юм чинь. Буцаагаад сэргээмээр байна. Бид бас тодорхой хэмжээний хөнгөлөлтөө авмаар байх юм”.

Уг нь И-баримтын сугалаа нь анхнаасаа татвар төлөгчдийг бүртгэлжүүлж далд эдийн засгийн эргэлдэх мөнгийг бууруулж татварын тэгш тогтолцоог сайжруулах зорилготой байсан. Ингээд 2016 оноос И-Баримтанд баримтаа бүртгүүлсэн иргэдийн дунд урамшуулалт сугалаа явуулж эхэлсэн байдаг.

Урамшуулалт сугалаанд иргэд идэвхитэй оролцож давхардсан тоогоор нийт 1,6 сая иргэн азтан болж нийт бичигдсэн баримтын 74 хувь нь И-Баримтанд бүртгэгдэж байсан юм. Мөн сугалааны урамшуулалд өнгөрсөн хугацаанд нийтдээ 81,2 тэрбум төгрөг олгожээ. Гэвч өнгөрсөн хавраас эхлээд тус сугалааг зогсоосноос үүдэн зарим байгууллагууд баримтаа гаргаж өгдөггүй болсныг иргэд ийнхүү шүүмжилж байна.

Эх сурвалж: NTV мэдээ

Юмны үнэ огцом нэмэгдэж, инфляци огцом өсч, хил хаасан зэргээс үүдэн Монголчуудын амьдрал хэцүү болоод байна. Тиймээс И-баримтын сугалаагаар ч гэсэн 50 мянга, 3 сая, мөн түүнээс дээш төгрөгийн азтнууд хэдэн иргэний дансанд ч гэсэн орж байвал амьдрал нь хэцүү байгаа иргэдэд томоохон тус нэмэр болох билээ.

Continue Reading

Дотоод

Монголчуудын тусламж ЛНР, ДНР гэх салан тусгаарлах мужууд руу илгээгджээ

Published

on

By

ДОНБАСС БОЛОН ЗҮҮН-ӨМНӨД УКРАИНЫ ИРГЭДЭД ХҮРГҮҮЛЭХ ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН 5 ОРЧИМ ТОНН АЧАА ЭРХҮҮ МУЖ РУУ АЧИГДЛАА.

Тодруулбал, Монгол Улсад түр болон байнгын оршин сууж буй ОХУ-ын болон бусад орны иргэд яс үндэс үл хамааран ОХУ( ЗХУ)-д их, дээд сургууль дүүргэсэн монголчуудтай хамтран хойд хөршид өрнөөд буй ( Бид хамтдаа) аянд нэгдсэн нь тун саяхан.

“Алслагдсан хөдөө орон нутгаас энэхүү аянд хэрхэн нэгдэж болох вэ, яаж туслах вэ” гэсээр монголчууд олноор холбогдож, Гэгээн Троицкийн сүмийн нээсэн хандивын албан ёсны данс руу хорин гурван сая төгрөгийг цуглуулжээ.

Хүмүүнлэгийн ачааг боож баглахад олон улсын шаардлага стандартын дагуу ажиллаж, Монголын талаас гаалийн бүрдүүлэлтийг хийж дууссан бөгөөд, тусламжийн аяныг санаачлагчид нь ОХУ-ын Эрхүү мужийн Онцгой Байдлын Штаб, Улаан Загалмайн байгууллага руу хандан уг хүмүүнлэгийн ачааг ОХУ-ын хил гаалиар нэвтрүүлэх, хоёр улсын хооронд тээвэрлэх асуудлыг тун саяхан шийдүүлснээр өнөөдөр энэхүү ачаа ОХУ-руу ачиж байна. Энд сонирхуулахад, тээврийн зардлыг нэгэн сайхан сэтгэлт эрхэм хувиасаа гаргасан ажээ.

Украины Зүүн- Өмнөд нутгийн иргэдэд хэдхэн хоногийн дараа 10 гаруй тонн ачааг Эрхүү хотоос ачааны тэргээр илгээх гэнэ. Энэ удаа Монголоос хүргэгдэх дээрх 5 орчим тонн хүмүүнлэгийн тусламжийн ачаанд Монголын сайхан сэтгэл эгэл жирийн иргэд, орос болон гадаадын бусад иргэд, жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудын сэтгэл зүрх шингэсэн мөнгөн тусламжаар худалдан авсан болон хандивласан ” Монголд үйлдвэрлэв” бүхий шошготой гурил, цай, үр тариа, гоймон, лаазалсан хоол, тэмээн болон хонины ноосон оймс болон элсэн чихэр, хувийн ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн живх, нүүр гарын алчуур зэргийг худалдан авч явуулж байгаа юм.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Гэгээн Троицгийн сүм дээр байгуулагдсан штабт нэн шаардлагатай эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн тусгай жагсаалт хүртэл ирсэн байсныг эм хангамжийн хувийн компаниуд бас хандивласан байна.

Эргэн сануулахад , өнгөрсөн хавар 4-р сарын 20-ны өдөр Гэгээн Троицкийн сүм сайн дурын ажилтнууд болон иргэдийн оролцоог уриалсан байдаг. Тиймээс, “Монгол ахан дүүс уг арга хэмжээнд их идэвхтэй оролцсонд чин сэтгэлээсээ талархаж буйг уламжилж өгнө үү”- хэмээн хүмүүнлэгийн ачааг цуглуулах штабаас мэдээллээ.

Эх сурвалж: ᠳᠠᠮᠳᠢᠨᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠴᠡᠴᠡᠭᠳᠡᠯᠭᠡᠷ (Сэсэгэ)

Мөн Донбасс руу явсан гэдэг мэдээллийн эх сурвалжийг та доороос харна уу.

Continue Reading

Онцлох мэдээ