Connect with us

Зөвлөгөө

Ах дүү хоёр бялуугаа яаж хуваахаа мэдэхгүй эмээгээсээ асуусан чинь маш зөв хариулж

Published

on

Ах дүү хоёр бялуу хуваахаар болж гэнэ л дээ. Батбайгаль ч билүү, Жүр үр ч билүү сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн тэр хоёр өнөөх бялуугаа хуваах гээд чадсангүй. Яг л “кондуктор оюутан хоёр шиг” маргалдаад л эхэллээ. Ах нь: би том юм чинь чамаас ихийг идэх нь шударга хэрэг гээд том жижиг хуваах санал гаргав. Дүү нь: хоёулаа адилхан хувааж авах нь илүү шударга хэрэг. Том жижиг хуваахыг хүлээн зөвшөөрөхгүй гэлээ. Тэр хоёрын “шударга” гэх зүйлийг ойлгох нь ялгаатай байсан тул маргалдсаар…. Эцэст нь эмээгээ дуудан ”яаж хуваавал шударга байх вэ” гэдгийг асууж байж сая л нэг бялуугаа хуваан идэцгээж гэнэ. Эмээ : “Нэг нь хуваагаад нөгөө нь сонгоод ав”.

Бид өөрсдийнхөө байр суурь, нөхцөл байдлыг мэдээгүй байгаа үед л асуудлыг хөндлөнгөөс нь харж шударга шийдлийг гаргаж чаддаг. Хөшигний ард талын зарчим үйлчилж байгаа тэр үед л шударга ёс бүтээгдэж байдаг. Энэ нь хамгийн ойлгомжтойгоор ах дүү хоёрын хэн нь ч бялууг хуваасан сонголтыг өөр хүн хийх тул аль болох шударга хуваалт хийхийг эрмэлзэнэ гэсэн үг. Учир нь тэр том жижиг хуваачихвал эхэлж сонгох хүн нь томыг нь авчих боломж бүрдэх учраас. Би хуулийн сургуулийн оюутан. Би эрхээ мэддэг. Бусдын эрхийг ч хүндэтгэдэг..

Гэвч зарим хүмүүст энэ бол огтхон ч хамаагүй .Тэр ч бүү хэл бусадтай адил хүртэх ёстой эрхээ зарим үед хязгаарлуулах нь бий. Хамгийн наад захын жишээ л гэхэд орой гэртээ харихдаа “оюутны visa-гаар /хөнгөлөлтийн картаар/ үйлчлэхгүй” гэх тээврийн үйлчилгээнийхэнтэй маргалдана, эсвэл алхаж харина. Кондукторын гаргасан энэхүү “журам” нь өмнөх зууны зарим хүмүүсийг оруулахгүй гэсэн пайзыг санагдуулна. Би ойлгохдоо үйлчилгээнийхээ тооцоог урьдчилан хийчихсэн, тээврийн үйлчилгээг эдлэх эрх үүссэн гэж бодсон юм.

Кондуктор оюутан хоёрын маргалдах шалтгаан нь Оюутны байгууллага Тээврийн газар хоёрын ойлголцож чадахгүй байгаагаас л болж байгаа юм. Маргалдсаар байгаа ах дүү хоёр мэт. Нийтийн тээврийн газар, оюутны байгууллага хоёрын хооронд анхнаасаа “хөшигний ард талын зарчим” үйлчилсэн бол ямар ч маргаан гарахгүй, хэний ч эрх зөрчигдөхгүй байсан биз. Энэ нь тэгээд тийм ч ойлгомжгүй хэцүү асуудал биш шүү дээ. Ядаж үүнийг л шийдмээр байна. Яаж манайхаас бусад оронд аль алинд нь шударгаар шийдвэрлэж болоод байгаа хэрэг вэ. Маргаанд асуудал байгаа биш, маргалдаад байгаа бидэнд л асуудал байгаа хэрэг.

Шударга ёсыг хангах арга нь хариуцлагын тогтолцоо байдаг. Шударга ёс нь хууль дүрэм хэрхэн мөрдөгдөж байгаагаар илрэн гарах бөгөөд хичнээн шударга ёсны байсан ч “том биетэй ах нь дүүгээ дээрэлхэн бялууг нь булаан авах” тохиолдолд ахад хариуцлага тооцохгүй бол ах дүүд төдийгүй шударга ёсонд аюул учирна. Хариуцлагын зорилго нь мэдээж шударга ёсыг хангахад, ядаж л дахин буруу зүйл хийлгэхгүй байхад чиглэсэн байдаг. Гэтэл энэ зорилгодоо хангалттай хүрэхгүй л байна.

Оюутнуудад үйлчилдэггүй үйлчилгээг болж байна гэх үү, Гурван жилийн ялын тогтоол гутал хулгайлсан Болд, гучин саяыг хулгайлсан Болдод адил үйлчлэхийг болж байна гэх үү, Эсвэл өдрийнх орлогын талд ч хүрэхгүй үнээр сар явуулсан буруу үйлдэлийг нь торгохыг болж байна гэх үү? Энэ мэт олон асуудалтай маргамаар байна. Харин кондуктортай дахиж маргалдмааргүй байна…

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Зөвлөгөө

Загаа хайрлаарай Монголчуудаа!

Published

on

By

Хүний хүчин зүйлийн нөлөөгөөр түлшинд хэрэглэхээр хамгийн ихээр сүйтгэж буй модлог ургамал бол заг юм. Заг нь Монгол улсын “Ойн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. дэхь хэсэгт зааснаар хамгаалалтын бүсийн ойд хамаарна. Заган ой байгалийн маш хатуу ширүүн нөхцөлд ургаж байдаг учир хүний буруутай үйл ажиллагааны нөлөөнд өртвөл нэн эмзэг, өөрийнхөө аясаар сэргэн ургах процесс маш төвөгтэй хязгаарлагдмал ургамал юм.

Тиймээс говийн ард түмэн дээр үеэсээ загийг түлшинд хэрэглэхдээ хөгширч хатаж унаснаас нь түүж авч хэрэглэдэг нарийн дэг жаягтай байлаа. Харин сүүлийн жилүүдэд энэ дэг ёс алдагдаж хүмүүс машин техникийн хүчээр хүрч болох бүх л газраас загийг талбайгаар нь хавтгайруулан түүж түлшиндээ хэрэглэж байгаа нь цөлжилтийн эхлэлийг өөрсдөө тавьж байгаа хэрэг.

Энэ замбараагүй ашиглалтаас шалтгаалан говь цөлийн бүсэд эзлэх заган ойн талбайн хэмжээ жилээс жилд буурч зарим газарт заган ой устаж, хөрс шороо сулран элсний нүүлт хөдөлгөөн ихсэж, ургамал амьтан цөөрч устах аюул нүүрлэлээ. Мөн загийн салмай нь малын амин чухал тэжээлийн нэг болдог. Олон айлын малын хөлд шинэ залуу загийн ургац устахаас гадна зулзаган загийн салмайг идэж сүйтгэн түүний нөхөн сэргэх явцад саад учруулж байна.

Дэлхий нийтийг хамраад байгаа цаг уурын дулааралтай холбоотойгоор жилд орох хур тунадасны хэмжээ багассанаас заган ой хатаж хуурайшин сийрэгжиж байна.
Байгаль экологийн тэнцвэртэй байдпыг хангах, устаж үгүй болохоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх арга хэмжээ, эрх зүйн орчны талаар уншигч тантай саналаа хуваалцахын зэрэгцээ зөвлөгөө болгох үүднээс бичиж сууна.

Байгаль хамгаалах ажилд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нутгийн иргэдийн сайн дурын нөхөрлөл байгуулах, ойн санг иргэдийн нөхөрлөлд эзэмшүүлэх талаар сургалт сурталчилгаа явуулах, заган ойг нөхөн сэргээх, ойжуулах ажилд төрийн бодлого, шийдвэрийг түлхүү тусгаж ажиллах. Говь цөлийн бүсэд ургадаг заг болон бусад ховор мод бутлаг ургамлын тарьц суулгац бэлтгэх зэрэг ажлуудыг ард иргэдийн дунд зохион байгуулалтайгаар явуулах.

Загийг түлшинд хэрэглэх явдлыг таслан зогсоох тухай Монгол улсын “Ойн тухай” хууль, БОАЖ-ын сайдын 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан А-269 тоот тушаал болон бусад эрх бүхий байгууллагуудаас гаргасан эрх зүйн актуудыг ард иргэд мөрдөж ажиллах шаардлагатай байна. Манай байгууллага хичнээн ярьж хэлээд ард түмэн та бүхэн амьдралдаа хэрэгжүүлэхгүй бол хэдхэн жилийн дараа заган ойгүй болох аюул нүүрлэх болно.

Хэрвээ та “Ойн тухай” хууль зөрчиж, заган ойн сангаас машин, техник ашиглан хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд БОАЖ сайдын 2009 оны ойн экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн, сүйтгэсэн 1 га талбайн хэмжээгээр учирсан шууд хохирлыг нөхөн төлж барагдуулна гэдгийг санах хэрэгтэй.

2001 онд батлагдсан “Ойн тухай үндэсний хөтөлбөр”-т заган ойг хамгаалах зорилгоор говь, цөлийн бүсийн зарим аймаг, сумдын түлшний хэрэгцээг хангайн бүсээс ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн модоор хангаж, түүний тээврийн зардлыг улсын төвлөрсөн төсөвт тусгаж санхүүжүүлнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээг орон нутгийн сумдын засаг дарга нар анхаарах шаардлагатай байна.

Монголчууд эрт дээр цагаас байгаль хамгаалах, байгалийн баялгийг ариг гамтай ашиглах, нөхөн сэргээхэд ихээхэн анхаарч төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болгож холбогдох хууль цаазын бичигтээ тусгасаар ирсэн баялаг уламжлалтай ард түмэн билээ.

Эдгээрээс тойм төдий/ дурдахад “Их засаг” хууль “Алтан хааны цааз”, 1640 оны Ойрад цааз, “Халх журам зэрэг сурвалж бичгүүдэд байгаль хамгаалах асуудлыг тодорхой заалтуудаар зохицуулж байсан байдаг.

Тухайн үед шашны сургаалийг байгаль хамгаалахад ихээхэн ашиглаж байсан нь сүсэг бишрэл ихтэй монголчуудын хувьд цаг үеээ олсон зөв арга байсан талаар манай эрдэмтэн мэргэд тэмдэглэн үлдээсэн. Үүний сонгодог тодорхой жишээ бол 13-р зууны үеийн шашин төрийн хууль цаазын бичиг “Арван буянт номын цагаан түүх” юм.

Харин Хутагтай цэцэн хун тайжийн зохиосон “Алтан хааны цаазын бичиг”-т шашны нөлөө бараг тусаагүй, гагцхүү төрийн хууль цааз түүний дотор байгаль, ан амьтныг хамгаалах талаар тусгайлан оруулж өгч, ялын бодлогыг онцгойлон авч үзсэн байх юм. Жишээ нь: Зохисгүй цагт ан хийж буга, согоо, бодон гахай агнасан бол таван үхрээр торго, зээр, гур агнасан бол таван хониор торго гэх мэтээр тэр үед монголд байсан бараг амьтан бүрээр зааж өгсөн байх юм.

ГГБЦГХ-Захиргааны БОХУ-Байцаагч В.Өсөхбаяр.

Continue Reading

Зөвлөгөө

Ирэх долоо хоногт зарим нутгаар цочир хүйтрэх төлөвтэй байна

Published

on

By

Ирэх долоо хоногийн Баасан гаригт 19-ний өдрөөс эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч, хангайн бүс нутгаар өдөртөө +8+10 градус дулаан, шөнөдөө нам дор газраар +4+6 градус дулаан, уулархаг нутгаар -2-4 градуст хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна.

19-ний Баасан гаригт БӨ, УВ, Ховдын нутгаар, 20-ны Бямба гаригт УВ, БӨ, ХО, ХӨ, ЗА, АР-н зарим сумдын нутгаар цас орох, хангайн, төвийн болон зүүн аймгуудын нутгаар цас, бороо холилдон орох магадлалтай байна.

Цаг агаарын энэхүү хүйтрэлт 4-5 хоногийн хугацаанд үргэлжлэх магадлалтай байгааг анхаарч ажил төрлөө зохицуулаарай!

Цаг агаарын энэ таамаглал нь ойрын 10 хоногийн таамаглал тул бусад улсын цаг уурын байгууллагын олон эх сурвалжаас нягталж үзэх боломжтой, эдгээр таамаглал төдийлөн хол зөрөхгүй!

Харин 30 хоног ба түүнээс цаашхи хугацааны таамаглал нь алдааны магадлал ихтэй бөгөөд цаг уурын байгууллагуудын таамаглал ашиглаж буй загвар, төрөл, ашиглаж буй мэдээллийн эх сурвалж зэргээс хамааран өөр өөр үр дүнтэй гарах явдал их байдаг.

Урт хугацааны таамаглалын хувьд магадлал өндөртэй биш боловч дараахь таамаглалыг урьдчилан хэлж, анхааруулах нь зүйтэй болов уу!

8-р сарын 19-23-ны өдрүүдэд тохиож байгаатай адил ийм хүйтрэлт 10-р сарын сүүлийн 10 хоногт, баруун болон хангайн бүс нутгаар давтагдах магадлалтай!

Эх сурвалж: Enkhbayar Namjildorj

Continue Reading

Зөвлөгөө

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах заавар

Published

on

By

Шимтгэл төлсөн байх хугацаа:

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн байх даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.

Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх дээрх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 4 сарын  хугацаанд ажлын өдрөөр тооцож сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос 100%-иар бодож олгоно. Даатгуулагч эхэд жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эмнэлэгийн байгууллагаас жирэсний болон амражсаны эмнэлгийн хуудсыг тус бүр 60 хонгийн хугацаагаар олгоно.

Албан журмын даатгуулагч Тэтгэмж бодох хувь 100%

Сайн дурын даатгуулагч Тэтгэмж бодох хувь 100%

Бүрдүүлэх баримт бичиг

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Эмнэлгийн хуудас

Даатгуулагч эх амаржсаны дараа 30 хоногийн дотор амаржсаны эмнэлгийн хуудсаа эмнэлгийн байгууллагаар бичүүлэн албан журмын даатгуулагч эх бол байгууллагын санхүүдээ, сайн дураар даатгуулагч эх бол харьяалах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгнө. Амаржсаны тэтгэмжийг бодоход жирэмсний тэтгэмж бодсон дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дахин бодно.

Сайн дурын даатгуулагч эхийн хувьд эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрээ оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид өгөн шимтгэл төлсөн хугацааг тодорхойлон бичүүлж, тэтгэмжээ бодуулна.

Continue Reading

Онцлох мэдээ