Connect with us

Дэлхий

Эрчүүдийн хамгийн хүсэмжилдэг бүсгүйчүүд дундаас Бритни Спирс хасагджээ

Published

on

Энэхvv жагсаалтыг зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа бєгєєд Нью-Йорк таймс сонины бичсэнээр 2001 оноос хойш энэ жагсаалтын эхний 10-т багтаж байсан Бритни Спирс энэ жил хасагджээ.

Дэлхий дээрх эрчvvдийн 2.5 сая нь єєрийн мєрєєдлийн бvсгvйгээ шалгаруулсан байна. Зохион байгуулагчдын ярьснаар эрчvvд энэ бvсгvйчvvдтэй зєвхєн гаднахь байдлаар нь тєдийгvй гэрлэж, хvvхэдтэй болоход бэлэн эсэхийг vндэслэн шалгаруулахыг оролдсон гэж ярьжээ. Энэ жагсаалтад 99 бvсгvй орсноос хоёр орос эмэгтэй байна. 2.5 сая орчим хvн Askmen.com сайтаар энэхvv саналаа єгчээ.

2006 оны хамгийн ялдам бvсгvйгээр Жессика Альба (Нvглийн хот, Диваажинд тавтай морил, Савар зэрэг кинонд тоглосон) шалгарсан байна. Холливудын ирээдvй гэгдэх энэ бvсгvй єнгєрсєн жил 78 дугаар байранд орсон билээ. Тvvний араас Сиена Милер, Анжелина Жоли нар удаалсан байна. Дєрєвдvгээр байрт єнгєрсєн жил тэргvvлж байсан загвар ємсєгч Андриана Лила шалгарсан байна. Харин тавдугаар байранд “Бондын бvсгvй” гэгдэх Мари Меноунос оржээ.

Шинээр гарах гэж буй “Бонд 007” цуврал киноны гол дvрд тоглох бvсгvй Шарлиз Терон зургадугаар байр эзэлсэн бол “Гap утас”, “Блэйд” киногоороо алдаршсан Жессика Биел долоод оржээ. Арамби дуучин Амери энэ жил тєсєєлж байгаагvй амжилт vзvvлж шууд наймдугаарт орсон бол удаахь байрыг жvжигчин бvсгvй Натали Поршман эзэлсэн байна. Энэ бvсгvй єнгєрсєн жил 72-т орж байжээ. Харин єнгєрсєн жилийн эхний аравт орж байсан бvсгvйчvvдээс дуучин Бюонс 50-д орж, жvжигчин Моника Белучи хоёрдугаар байрнаас 15 руу ухарч, Хэни Берри аравдугаар байрнаас 19, загвар ємсєгч Хайди Киум таваас 11-д, Эльза Беннижес долоогоос 34-т, Жозе Маран дєрєвдvгээр байрнаас 17 дугаар байрт ортлоо хойшилжээ.

Дуучин Амери энэ жилийн шинэ 27 бvсгvйчvvдээс тэргvvлсэн бол Ева Мендес (24), Кариен Электра (40), дуучин Гвен Стефани (51), Кристина Милиан (76), Оросын теннисчин Мария Шарапова (31) байранд тус тус шинээр орж ирсэн байна. Оросын хоёр дахь тєлєєлєгч болох эх орондоо мартагдсан Анна Курникова жил ирэх тусам рейтинг нь унаж 52-оос хамгийн сvvлд буюу 99 хvртэл ухарчээ.

Курниковын адил энэ жил Николь Кидман (68-96), Камерон Диаз (83-91), Женнифер Лопес (61-81), Ума Турман (70-7 , Кира Найтии (17-35), Дженифер Анистон (15-27), Сальма Хайек (19-25), Катрин Зэта Жонс (14-67), Кейт Бекижейл (22-74) нарын зиндаа буурсан байна. Харин 15 бvсгvй дээшилснээс Кайли Миноу (48-39), Пенелопа Крус (58-32), Скарлетт Иохансон (84-2 нар орсон байна. Тэрээр Жизель Бундхен (26), Розелин Сангес (20), Петра Немцова (46), Жессика Симпсон (12) нар урьдын байраа хадгалж vлджээ.

Энэхvv жагсаалтыг зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа бєгєєд Нью-Йорк таймс сонины бичсэнээр 2001 оноос хойш энэ жагсаалтын эхний 10-т багтаж байсан Бритни Спирс энэ жил хасагджээ.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Дэлхий

Монголоос Улаан-Үд рүү их хэмжээний валют авч орох гээд баригджээ

Published

on

By

Мөнгөн дэвсгэрт өөрийн гэсэн үнэртэй байдаг. Үүнийг нотлох нэг үйл явдал болсон нь Буриадын гаалийн үйлчилгээний үнэрч нохой доллар илрүүлсэн хэрэг юм. Уг нохойны сэжигтэй үйлдэл нь гаалийн шалган нэвтрүүлэхээр орж байсан гадаадын жуулчны чемоданаас Америк доллар байж болзошгүй хэмээн үзсэн.

Үр дүнд нь гадаадын жуулчнаас гаалийн мэдүүлэгтээ мэдүүлээгүй 4800 ам.долларыг илрүүлжээ. Шалгалт хийхэд зорчигчоос 14,800 ам.доллар буюу 148 ширхэг 100-ийн дэвсгэрт илэрчээ. Мөн тэр ногоон зурвсасаар орох гэж оролдсон аж. Энэ дүн нь мэдүүлэг өгөлгүй авч орох боломжтой дүнгээс бараг 5000-аар илүү гарсан гэсэн үг.

Улаан-Үдийн гаалийн дарга Александр Третьяаковын зүгээс ямар дүрэм журам хэрэгжиж байгаа талаар товч мэдээлэл өгсөн. Та Орос улс руу ямар ч хэмжээний валют авч орох боломжтйо. Гэхдээ 10,000 ам.доллараас дээш дүнтэй бол заавал мэдүүлэг бөглөх шаардлагатай ба үүнийгээ улаан зурвасаар авч орох ёстой юм.

Мөн 100,000 ам.доллараас дээш дүнтэй валют авч орж байгаа бол уг мөнгөнийхөө эх сурвалжийг батлах бичиг баримтыг өгөх шаардлагатай байдаг.

Эх сурвалж: Gazeta-n1

Continue Reading

Дэлхий

Өвөр монголын наадмыг үзсэн хүмүүс алмайрчээ

Published

on

By

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны наадамд өнгөрсөн баасан гарагт буюу 8 сарын 1-ний өдөр нээлтээ хийжээ. Наадам гэдэг нь үүх түүхээр нь яривал тэртээх Чингис хааны үеийн овог аймгуудаас гаралтай уралдаан тэмцээн, баяр билээ.

Тухайн үед шаардлага гарсан үед тархай бутархай байсан овог аймгууд маш түргэн хугацаанд нэгдэн цуглаж чаддаг байлаа. Өнөөдөр энэ уламжлал хэвээрээ үлдэж морьтой иргэдийн арга хэмжээ болсон билээ.

Монголчуудын эрийн гурван наадам нь эрт дээр үеэс эх үүсгэлтэй бөгөөд тулаанд мордох, тулаанд ялах, хаан өргөмжлөх, эр цэргээ бүртгэх, тэнгэр хангайг тахих зэрэг ёслолыг үйлдэхэд эрийн гурван наадмыг дагалдуулан хийдэг байжээ. Энэ баяр наадмын үед эр хүний самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих уралдаан гэсэн гурван төрлийн тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Монголчууд үндэсний баяр наадмыг зуны дунд эсвэл адаг сард цагаан идээ элбэг болж, сүрэг мал ногоонд цадаж, хүч тамир орсон үед нь өргөн олноороо тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Бөхийн барилдаан нь үндэсний баяр наадмын гол хэсэг юм. Жил бүрийн улсын баяр наадамд 200, 500, 1024 гэх зэргээр харилцан адилгүй тоотой улс, аймгийн цолтой бөхчүүд барилддаг бол, орон нутгийн наадамд 32, 64, 128 зэрэг тооны аймаг сумын цолтой бөхчүүд барилддаг. Монгол бөхийн гарах, дэвэх, шавах, өрөх зэрэг хөдөлгөөн нь хангарьд, харцага, шонхор шувууны дэвэлт болон ямар нэг хүчит амьтны үйл хөдөлгөөнийг дүрсэлсэн утга учиртай. Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас өмсгөл бөгөөд бөх хүний өмсөх хувцас нь малгай, зодог, шуудаг, гутал, гутлын боолт юм.

Хүлэг морьдын дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд наадамд газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Баяр наадамд азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьдыг барагцаагаар 25-30 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10км орчим газраас уралдуулна. Морьдыг 6-8 насны хүүхэд унаж уралддаг байна.

Үндэсний баяр наадмын нэгэн төрөл нь сурын харваа бөгөөд эртний уламжлалтай юм. Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 м орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг(сурыг) хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуу сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорилцоно. Сур харвах үед уухайлдаг. Сурын харваанд шалгарсан хүмүүст мэргэн цол, чимэг олгодог.Монгол наадам нь 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн.

Монгол орны зун цаг эртнээс найр наадмын уламжлалтай байв. 13-р зууны МНТ-д бичигдсэнээр наадам “хуран сар”-д (долоодугаар сар) болдог байсныг тэмдэглэсэн. Чингисийн чулууны бичигт Чингис хаан Сартуул улсыг байлдан дагуулж буцах замд найрлахад Хасарын хүү Есүнгэ 500 алд газар харвасныг тэмдэглэсэн.

Жил бүр тогтмол явагдах болсон нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарт зориулсан даншиг наадмаас эхэлсэн. Ширээт цагаан нуурын энэ наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор донир гэгчийн морь магнайлсан нь тэмдэглэгдэн үлджээ. 1696 онд Долоннуурт том наадам болсон. 1911 онд Монгол улс тусгаар тогтноход даншиг наадмыг болиулсан.

1990 оноос хойш МАХН, АН хоёр нам наадмын тодотгол дээр сөргөлдөх болсон. 1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан хүчин ялснаар тэр жилийн наадам Монголын тулгар байгуулагдсны 790 жилийн ой гэж тэмдэглэгдэв. 2006 онд «Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой» болгон тэмдэглэсэн. 2015 оны байдлаар Хүннү улс нэгдсэн оноос эхлэн наадмын тодотголыг «Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадам» гэдэг болсон байв.

Монголчууд эртнээс моринд эрэмгий, морины нуруун дээр сандайлж дэлхийд мөрөө тамгалсан ард түмэн билээ. Хурдан морийг эрхэмлэх бөгөөд “Сайн морь эзний чимэг, сайн эхнэр гэрийн чимэг” гэж хэлдэг. Хурдан морийг нас насаар нь уралдуулдаг: Үүнд

  • Даага – 2 настай
  • Шүдлэн – 3 настай
  • Хязаалан – 4 настай
  • Соёолон – 5 настай
  • Азарга – 7-оос дээш настай буюу Нас гүйцсэн
  • Их нас (Бүдүүн морь) – 7-оос дээш настай буюу Нас гүйцсэн

Хятад улсын монголчууд зуны дэлгэр цагт наадам хийнэ. Үүнээс хамгийн өргөн дэлгэр наадам Өвөр Монгол орны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд болдог.

Үзэмчин барилдаан нь Монгол улсад хөгжсөн Үндэсний бөхийн зодог шуудгаас өөр буюу хатуу ширэн зодог, хэлхгэр өмдтэй, малгайгүй. Цээж задгай байдгаараа адил. Албан ёсны цол олгодоггүй. Мөнгө, байгаар шагнана. Туршлагатай бөх хүзүүвчтэй. Түрүүлсэн тоогоор түүнд зангиа нэмж зүүнэ. Зангиагаа тайлахгүй барилдана.

Оросын монголчууд буюу буриадууд хоёр жилд нэг удаа олон улсын урлаг спортын Алтаргана наадам, халимагууд зарим жил бөх барилдаан зохиодог. Америк, Өмнө Солонгос зэрэг олон оронд ажиллаж амьдрахаар гарсан монголчууд тухайн нутагтаа зун цагт цуглан бэсрэг наадам зохиодог.

Монгол туургатны наадам анх бөх барилдаанаар эхэлсэн бол шатар, бокс, урлаг, сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнээр хүрээгээ тэлсэн. Тус наадамд Монгол улс, Өвөр Монгол орон, Буриад орон, Халимаг орон, Тува орноос оролцдог бөгөөд наадмыг өөр өөр оронд, спортын төрөл бүр тусдаа ээлжлэн зохион явуулдаг.

Continue Reading

Дэлхий

Олимпын аварга оросын тамирчин Монголын элчин сайдын яаманд очжээ

Published

on

By

ОХУ-ын уран гулгалтын шилдэг тамирчин, Олимпийн аварга, дэлхийн аварга Алина Загитова Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зочилж, дэлхий дахинд сая сая үзэгчтэй уран гулгалтын спортыг манай оронд хөгжүүлэхэд Монголын сонирхогч байгууллага, бизнес, спортын зүтгэлтнүүдтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Нэрт тамирчныг Элчин сайдын яаманд цаг гарган хүрэлцэн ирсэнд Элчин зөвлөх Д.Хасар талархал илэрхийлж, мөсөн дээрх хоккей, уран гулгалтын тэмцээнүүдийг монголчууд шимтэн үздэгийг сонирхуулж, залуу тамирчны их спортын ертөнцөд үзүүлсэн онцгой амжилтаар манай спортын хорхойтнууд бахархдагийг дуулгав.

Улаанбаатар хотод олон улсын олимпийн хорооны үндсэн шаардлагуудыг хангасан, 2500 хүний суудал бүхий өвлийн спортын Мөсөн өргөө жилийн өмнө ашиглалтад орсныг Элчин сайдын яамны зөвлөх Ц.Ганболд танилцуулж, Мөсөн өргөөг бүтээн байгуулсан “Степпе арена” компанийн удирдлагууд олимпийн аваргыг Улаанбаатарт ирэх намар айлчлуулж, талын Монголд уран гулгалтын спортыг хөгжүүлэх эхний томоохон алхам хийх эрмэлзэлтэй байгааг уламжилж, Алина Загитовагаас энэ саналыг нухацтай бодож үзэхийг хүслээ.

Энэ үеэр “Степпе арена” компанийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан олимпийн аваргатай цахимаар холбогдож, боломжит хамтын ажиллагааны тодорхой санал тавьсныг Алина Загитова болон түүний менежер Мария Купцова нар сонирхон хүлээн авч, ажил хэрэг болгох талаар илүү нарийвчилж ярилцахаар тогтов.

ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам

Continue Reading

Онцлох мэдээ