Connect with us

Түүхүүд

Өвлийн өвөө дахин ирэхгүй гэдгийг мэдээд дараагийн өвлийн өвөөгийн эрэлд гарсан

Published

on

Євлийн євєєгийн шидэт уутанд ямар бэлэг байгаа бол гэж багачууд бодож эхэллээ. Тэд єєр єєрсдийнхєє идэх дуртай амттаныг тэр уутанд байгаа гэж итгэж, євлийн євєє хамгийн сайхан бэлэг єгнє гэж хvлээж байгаа. Харин томчуудын толгойд арай єєр бодол байх вий. Шинэ оноо угтах баярын орой ямар євгєнтэй дурсгалын зураг татуулах бол гэхдээ хэн нэгнийг сэмээрхэн ажиж, сураглаж байгаа гэдэп итгэлтэй байна. 45 жилийн турш цас мєсний орноос цан хvvрэг татуулан, цасан охидоо дагуулсаар зочилдог Гомбосvрэн євєєг дахин ирэхгvй гэдгийг томчууд л мэднэ.

“Баяртай, хvvхдvvд минь баяртай. Євєє нь ингээд явлаа. Єєр олон хvvхэд євєєг нь хvлээж байгаа. Дараа ирэхэд далай шиг баян, дайраад ирэхэд булаг шиг ундарч байгаарай” гээд хvvхдvvдээр vдvvлээд буцсан Гомбосvрэн гуай цас мєсний орондоо vvрд vлдсэнээ бидэнд л шивнэн хэлсэн билээ. Тэгэхээр бяцхан vре минь тvvнийг хvлээн ямар бэлэг авахаа тєсєєлєн суух нь аргагvй юм.

45 жил гэдэг бага хугацаа биш. Шинэ жил, сvлд мод, гоёлын даашинз, баярын бэлэг… Энэ бvхэнтэй хамт хєдєлмєрийн баатар, ардын жvжигчин Г.Гомбосvрэн гуайн дvр харагдана. Шидэт чарга хєлєглєсєн, цагаан сахалтай буурал євєєг хvн болгон vгvйлнэ. Баярын тэр vдэш євлийн євєєгvй байж яавч болохгvй, Тvvнийг хэн залгамжилж, мэргэжлийн євгєн болж чадах вэ? Євєєгийн эрэлд хамтдаа мордъё.

Хvvхэд шуугисан их єргєє олон улсын “Найрамдал” зуслангийн баярт 1991 оноос эхлэн таван тивийг тєлєєлсєн таван Санта Клаус зочилсон. Энэ удаа ч тэд уламжлалаа хадгална. Дуулж, бvжиглэдэг авьяастай таван жаал Санта Клаус болно. Авьяас чадвар, мэдлэг оюун, сурлагаараа тэргvvлеэн хvvхдvvдийн Харшийн ёолк Хvvхдийн ордонд болдог. 45 жилийн тvvхтэй энэ баяр арванхоёрдугаар сарын 30, 31-нд болно. Тєрийн томчууд ч оролцдог. Хvvхдvvдийн минь хувьд хамгийн сайхан, дурегалтай наадам нь энэ. Эл наадамд ямар євгєн зочилж, бэлэг тараах бол.

Ардын жvжигчин Ц.Гантємєр, П.Цэрэндагва, гавьяат жvжигчин Б.Жарантав, Н.Мягмарнаран нарын хэн ч євгєн болж чадах байв. Жарантав, Мягмарнаран нар олон байгууллага, газрын шинэ жилд євгєн болсон туршлагатай. Харшийн ёолконд тэд оролцохгvй юм байна. Залуухан євєє зочлон ирэх бололтой. Улсын драмын эрдмийн театрын жvжигчин Жаргалсайхан Гомбосvрэн євєєг залгамжлахаар болжээ.

“Мєнх тэнгэрийн хvчин дор” кинонд Чингис хааны дvvгийн дvрийг чадварлаг бvтээсэн энэ залууд vзэгч олон “Хасар” Жагаа хэмээх нэр хайрласан. Тайз дэлгэцнээ олон дvрд хувилсан ч Жаргалсайхан “Хасар Жагаа нэртэй хэвээр. Хvvхдийн ордныхон тvvнд євлийн євєєг минь залгамжлаач гэсэн санал тавьжээ. Тэрбээр Гомбосvрэн гуайн гэрт айлчилж, тvvний зургийн ємнє хадаг тавьж хvндэтгэл vзvvлэн, мэргэжлийг нь євлєж буйгаа хэлсэн гэнэ. Харин Гомбосvрэн гуай шиг олны хайрыг булаасан євгєн болж чадахгvй байх вий гэсэн айдастай яваагаа тэр нуугаагvй.

Шинэ хувцас урлах хэрэггvй, буурлын хувцсыг ємсье гэж “Хасар” Жагаа боджээ. Хєдєлмєрийн баатар євєє тvvнээс єндэр тул дээл болон нємрєгт нь ялимгvй засвар хийх юм байна. Залуу євєє шинэ жилийнхээ бэлтгэлд орж, ордонд тухалж бэлгээ ууталж эхлэв. Залуу євєєтэй шинэ жилийн вальс, сvлд мод, цасан охид, тансаг бэлэг…

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Түүхүүд

Г.Уянга: Намайг гэрт нь очих сургаар хадам ээж маань эмнэлгээсээ эрт гарсан

Published

on

By

УИХ-ын гишүүн асан Г.Уянга нэгэн сайхан дурсамжаа хуваалцжээ. Маш сонирхолтой юм.

“Хадам ээжийн дүү ургийн номоо хийж байгаа юм бна. Нөхөр хөдөө яваад эзгүй тул ээжийн тухай дурсамж би бичихээр болов. Бичсэнээ хуваалцъя.

Би уурхайчны бэр

Тээр жил нөхөр бид хоёр хамаатан-найзуудтайгаа гэр бүлээрээ Тулгаа ахтайгаа золгохоор Шивээ овоо явж байлаа. Замын уртад онигоо ярьж биесээ хөгжөөж явав. Хадам ээжийн тухай бүлэг онигооны дараа 4 настай байсан том хүү минь “Манай эмээ лав хадам ээж биш шүү!” гэж их л ууртай хэлж билээ. Машинаар дүүрэн бөөн инээдэм. Харин амьдрал дээр хадмууд хэзээ ч онигоонд гардаг шиг байдаггүй гэж би боддог. Өгүүлэх нь:

Миний хадам ээж Дандарын Дорж гэж ажилч шуурхай, чанд хатуу хирнээ уян зөөлөн сайхан эмэгтэй байлаа.

Хосууд танилцаж дотносоод нэгнээ гэрээрээ оруулж эцэг эхтэйгээ танилцуулна гэдэг нэлээд том шат алхах гэж байгаа үйл явдал байдаг даа. Энэ нь хань болох хүнээ гэрийнхэндээ танилцуулах гэж байна гэсэн үг учраас үнэхээр сэтгэл догдлом хирнээ бас ч зүрхшээмээр үйл явдал мөн. Ханийн маань гэр Налайхад, хадам ээж хотод эмнэлэгт хэвтэж байсан юм. Намайг гэрт нь очих тухай хүүгээсээ дуулаад ээж гэр бараагаа янзлахаар хэдэн өдрийн наана эмнэлгээсээ гарч билээ. Зүгээр л нэг жаахан охинд ийм хүндэтгэл үзүүлж байгаа нь намайг бүр ч сандралд оруулж билээ. Манай хадмуудын гэр бүлийн болон бусад аливаа үйл явдалд ач холбогдол өгч, ёс төр гүйцээдэг сайхан уламжлал нь хүндэлмээр, суралцмаар. Ерөөс баруун зүгийн нутгийнхны ийм ёс төртэй уламжлалыг хүндлэхгүй байхын аргагүй.

Налайхад очсон тэр өдөр сэтгэлээс гардаггүй юм. Ээж минь дээл хувцсаа солиод хоймроо сууж надтай яриа дэлгээд, Цэцгээ Өнөрөө хоёр маань хоол цай бэлтгэж гүйгээд л, бага дүү Туяа нь намайг сонжиж, шулганаж тойроод л… нэг л дотно дулаахан сайхан уур амьсгалтай байсан.

Налайхаас хичээлдээ явдаг байсан оюутан хүүгээ сургууль хичээлд нь ойртуулъя гэсэн үү, биднийг 2-р курст байхад шиг санана, ээж хотод нүүж ирлээ. Баянхошууны зүүн салаанд айлын хашаанд гэрээ бариад буусан юм. Хуягаагийнх ойр буусан биш бид хоёр хичээлээ тараад Баянхошуу явдаг боллоо. Хамт голоос чаргаар мөс зөөж хайлуулаад би гэрээ цэвэрлэж ээж хоол цай аялуулна. Харин Хуягаа маань Цэндээ эгчийн Налайхаас өгч явуулсан шуудайтай нүүрсийг борлуулж хэдэн бор юм болгоно. Орой гурвуулаа гэрийнхээ хойморт байх намхан бор ширээгээ тойрч суугаад хөгжилтэй яриа, үүх түүх дэлгэн суудагсан.

Эхэндээ хадам ээжийнхээ яриаг сайн ойлгодоггүй байж билээ. Торгууд аялгатай ярианы нь үсрээд 50 хувийг л “барьж авна” даа. Яриа сонирхолтой тул даруй ээжийг зогсоож байгаад “Хуягаа, ээж сая юу гэж хэлэв?” гээд л бид гурвын яриа орчуулгатай цааш үргэлжилнэ. Яваа яваандаа хүнээр орчуулуулах байтугай, өөрөө бараг торгууд аялгатай ярьдаг болчихож билээ. Хадам ээжтэйгээ ярьсаар торгууд аялга гадарлах болсон маань сүүлд хэрэг болж билээ. Бидний хэдэн сэтгүүлчид Тайваньд аялах үеэр, бага залуудаа Монголын баруун хязгаараас гарч Тайваньд ирж суурьшсан Дү мама хэмээн авгайлдаг настай эмэгтэйн гэрт зочилсон юм. Монголоор ярихдаа цэвэр торгууд аялгаар ярих тэр эмэгтэйн яриаг хамгийн сайн ойлгосон нь би байж, бусаддаа “орчуулга” хийж билээ.

Хадам ээжээс элдвийг асууж бага залуугийн нь амьдралыг яриулнаа. Хадам аав ээж хоёрын Ховдын Булганаас Налайхад уурхайчин болж суурьшихаар ирсэн түүх Монгол орны бүтээн байгуулалтын ид үеийн түүхтэй давхацна. Хориодхон настай залуу хосод онд тааруухан орсон, нэгдлийн баахан төллөх ямаа хариуцуулжээ. Мал маллагааны бие даасан туршлагагүй залуус баахан төлийн гарзтай гарч. Ингээд л түүний шийтгэл болгож хот руу илгээлтээр Налайхын уурхайд явуулж дээ. Аав комбайны машинист, ээж ус татагч моторчин хийж Монголын анхны уурхай- Налайхад нэгэн уурхайчин өрх мэндэлжээ.

Илгээлтээр ирсэн залуусыг мэргэжилтэй болгохын сацуу ахуй хангамж, тохь тухыг ч улсаас бүрэн шийдэж тэдэнд Налайхын сэрүүн дэнжид газар олгоод зогсохгүй нийтийн орон сууцаар ч хангасан байна. Хадам аав маань нэгэн өдөр ажлаа тарж усанд орчихоод Налайхын сэрүүн салхит дэнжийг өгсөн гэр рүүгээ энгэр задгай алхаж яваад хатгалгаа тусчихжээ. Аав түүнийгээ “Энэ муу чийгтэй байшингаас болов” хэмээн шууд дүгнээд тэр даруйдаа орон сууцыг нь уурхайдаа хүлээлгэж өгөөд хашаа байшин аваад гэрээ барьж санаа нь амарсан гэдэг. Аав бас муугүй зөрүүд хүн байжээ гэдгийг ах дүү, ойр дотныхны ярих түүхээс сонсдог боловч яг ямар хэмжээний зөрүүд хүн байсныг нь хааяа хааяахан ханиасаа мэдрэх жишээтэй.

Хадам ээж ч хотын зарим “хачин” соёлд дасахгүй их л зовсноо ярьдаг юм. Хөдөөнөөс орон сууцтай айлд ирээд бие засах газрыг нь хайгаад олдоггүй гэнэ. Гэрийн эзэгтэй нойлын өрөөг зааж өгөхөд нь гэртээ бие засна гэж ээжийн ухаан санаанд огтоос багтахгүй байсан гэсэн. Тэгээд хэд хоног тэнд нь бие засч чадахгүй халуурч сандарсан гэдэг. Эцэстээ хөдөө гарч хөнгөрөөд хөлс нь гарч бие нь тавирч байснаа ээж хөгжилтэйеэ дурсан ярьдагсан.

Гэртээ “морь хардаг” соёлыг аав ээж хоёр маань хоюулаа хүлээн зөвшөөрч чадалгүй, харин түүний оронд хашаа хатгаж гэрээ барьж, хааш нь яаж үрэхээ мэдэхгүй байсан уурхайчны өндөр цалингаараа хэдэн тугалтай үнээ, мотоцикл худалдаж аваад жинхэнэ аз жаргалант амьдралаа босгосон гэдэг. Уурхай хүнд хэцүү нөхцөлтэй тул цалин маш өндөр, тэр үеийн даргын цалинтай дүйнэ. Ганц хүүхэдтэй залуу гэр бүл юунд үрэхээ мэдэхгүй. Ээж минь цалингаа буухаар л 200 -ын цагаан ор, авдар, хавтастай толь, хивс тэргүүтнийг нэг нэгээр нь худалдан авч, бүсэлж үүрээд гэрээ тохижуулснаа ярина. /Ээж ааваас биеэр өндөр, муугүй тэнхээтэй бүсгүй байж. Хааяахан аавыг балгачихаар түүртэх юмгүй үүрээд гэртээ ирдэг байсан гэх/ Тэр л үеийн хамгийн тохьтой “баян” айлын хогшил тавилгаас хоцролгүй гэрээ дүүргэж сайхан айл болжээ.

Аав тоосго шавар нийлүүлсээр хашаандаа тохилог сайхан өвлийн байшин босгосон ч, өвөл болохоор гэрээ бариад суучихдаг, харин өнөөх байшингаа цагаан сарын бууз хөлдөөх, өвлийн идшээ хадгалах, борц хатаах тэргүүтэнд л ашигладаг байсан гэх. Аавыг амьд ахуйд хөргөгч, хөлдөөгч, агуулахын зориулалтаар ашиглаж байсан ёотон шиг цэмцгэр дулаан өвлийн байшинд анх намайг бэр болоход хүлээж авсансан.

Хоёр сайхан хөгшин амьд байсансан бол бэрийн гарын цай уулгаж, ач нарыг нь тэврүүлж, өргөн тэтгэж баярлуулсан бол доо.. . гэж харуусан бодно. Уурхайн гүнд тоосжилт, хүнд металл дунд насаараа ажилласан уурхайчин хүн урт насална гэж бараг л үгүй. Хадам аав нөхрийг маань 7-р ангид байхад өөд болсон тул хараагүй, харин ээжтэйгээ хэсэгхэн ч гэсэн хамт байж хөгжилдөж хөөрч байсан гэгээн мөчүүд хэзээ ч мартагдамгүй амьдралын сайхан дурсамж болон сэтгэлд хадагджээ.

Ээж нэгэн удаа эмнэлгээс гарч ирээд, бид гурав Цэндээ эгчийн Налайхаас ээлжит “хангалт”-аар ирүүлсэн борцоор жинхэнэ баруун аймгийн хийцтэй цай чанаж, мөнөөх явган бор ширээгээ тойрч суулаа. “Ээж нь хоёр хүүдээ гоё юм авчирсан” гээд ээж дээлийнхээ энгэрийг ухаж дөрвөлжлөн эвхсэн жижиг цаас гаргаад ирлээ. Гэтэл тэр нь нямбайлан бичсэн дууны үг байлаа. Ээж: “Миний хоёр хүү сураад дуулаарай, их сайхан үгтэй дуу юм. Ээж нь хоёр хүүхэддээ зааж өгье гээд хажуугийнхаа орны хүнийг гуйгаад үгийг нь бичүүлчихлээ” гэж билээ. Би тэр дууг сурах гэж, яг нэг хэсгийн нь аяыг дандаа буруу аялаад Хуягаад байнга шоолуулдагсан. Манай хүн одоо ч намайг явуулсаар л байдаг юм. Тэр дуу “Санахын жаргал” гэдэг дуу байлаа.

Цэн цэнгийн алтан бөгж нь хө
Хуруунд минь тогтохоо байх нь ээ хө
Цэрвүү холоос таныгаа санасаар
Цээжний мхаа барах нь дээ хө

Өдрийн цогиотой өндөр борынхоо
Өлийг нь тааруулж сойё доо хө
Өөлөхийн өөгүй төрсөн чинийхээ
Өрөвчхөн зүрхийг амраая даа хө

Буйлан хажтай мөнгөн бугуйвч нь
Бугуйнд тогтохоо байх нь ээ хө
Холын газраас таныгаа санасаар
Хоол унднаас гарах нь дээ хө

Сарын цогиотой цайвар борынхоо
Сойлго уяаг нь тааруулъя даа хө
Санаа тогтохгүй сэтгэлээ дагаад
Сайхан чамдаа очъё доо хө

Тавхан лангийн тойгон ембүү нь хө
Ташаагий минь дараад байна даа хө
Танхил жаалхан чамайгаа би чинь
Тамираа тасартал санах юмаа хө

Санана гэдэг хайрлахын дээд шүү
Салгуун холоос санаж л явъя даа
Санаж хайрлахын дэнсийг тэгшлээд
Санахын жаргалд умбая даа хө…

Хадам аав ээж хоёр минь ганц хүүгээ эдээр дутаалгүй эрхлүүлж, хайраар дутаалгүй халамжилж өсгөсөн үр шимээ өөрсдөө хүртэж амжилгүй хорвоогоос эрт явцгаажээ. Энэ сайхан хүмүүсийн эдэлж чадаагүй буян хишгийг хань болсон азтай бүсгүй би, үр хүүхдүүд нь хүртэн жаргаж явна.

Хүний дээд- сайхан аав ээжээ дурсаж үгэн суварга босгох боломж олгосон хадам ээжийн минь дүү, өдгөө ч Ховд аймгийн Булган сумандаа амьдран суугаа Цагаадайн Хүрлээ эгч, хань Ж.Буяндалай ах болон төрөл төрөгсөд, ахан дүүстээ баярлалаа.

Д.Доржийн бэр, Авиан Баатархуягийн гэргий, сэтгүүлч Гантөмөрийн Уянга” гэсэн юм.

Continue Reading

Түүхүүд

Уг нь Энхтайван найрамдлын ордныг Оросууд барьж өгсөн. Гэвч одоо

Published

on

By

1990 оноос өмнө орос ах нарын школоор бид түүх соёлын олон гайхамшигт зүйлсийг бий болгож, эдгээр үнэт зүйлс ч бодит үр дүнгээ өгсөн байдаг. Ганц нэгээс нь иш татвъя л даа. Орос-Монголын ахан дүүсийн харилцааны үр дүнд гадны ямар ч улсад танигдаагүй шахам байсан манай улсад орос ах нар Энхтайван найрамдлын ордонг барьж босгож өгсөн.

Энхтайван найрамдлын нийгэмлэг нь дэлхийн 37 оронтой гишүүнчлэлийн холбоо тогтоож, эдгээр улс орнуудын ард иргэд төрийн зохицуулалтгүйгээр хоорондоо харилцан түүх соёлын өвөө сурталчилдаг Энхтайван найрамдлын холбоог бий болгосон.

Гэтэл хоёр дахь гадаад харилцааны яам гэж нэрлэгдэж байсан тус холбоо хоёр хүний гараар орж, тус холбооны оффис, оффисын газар гээд бүхнээ алдаад байгаа юм. Одоо Энхтайван найрамдлын ордны 37 нийгэмлэгийн үйл ажиллагаа таг чиг зогсч, ганц нэг нь энд тэнд үнэтэй байр түрээслэн амь зууж яваа. Энхтайван найрамдлын холбоо 1958 онд байгуулагдаж, ард түмний хандиваар боссон байдаг.

Даанч үйлийн үртэй удирдлагууд /Холбооны тэргүүн Д.Цахилгаан, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгт нар/ хотын А зэрэглэлийн бүс дэх барилгын өмнөх талбайг худалдаж, дараагаар нь худалдсан талбайд баригдаж буй барилгад оруулна хэмээн хуучин байрыг нь ч арилжчихаад байгаа юм. Энхтайван найрамдлын холбоод, нийгэмлэгүүдийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, үүний ач холбогдлын талаар хэлэх ярих зүйл олон бий

Хамгийн гол нь Энхтайван найрамдлын ордон гэх байрнаасаа эхлүүлээд түүх, соёлын чухал ач холбогдол бүхий л үнэт зүйлсээ хамгаалах учиртай атал байр, газрыг нь булаан баар, ресторан, сүм хийд болгон ашиглаж байгаа нь харамсах сэтгэл төрүүлнэм. Хуучин нийгмээс хаях зүйл бий ч авч үлдэх олон зүйл бий. Учир нь тэдгээр сайн сайхан бүхэн соёлын үрийг тарьж, нийгмийг сайн сайхан руу хөтлөн дагуулж байсан юм.

Харамсалтай нь дээрх гунигт явдал нэгээр дууссангүй. Хуучин нийгмээс муу нь биш сайн нь алга болж дуусах нь бололтой. Үүнийг давтах жишээ маш олон байна. Тухайлбал хүүхдийн парктай холбоотой асуудал хэрүүлийн алим өнхрүүлсээр өнөөг хүрсэн ч шийдэлд хүрээгүй байсаар. Хүүхдийн паркийн асуудал сөхөгдөхтэй зэрэгцэн хүүхэд залуучуудын боловсрол, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг байгууллагууд тэр чигтээ үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн нь ил боллоо.

Хуучин нийгэмд хүүхэд залуусын хөгжил боловсролд сайн анхаардаг байжээ. Энэ нь тухайн үеийн төрийг барьж байсан хүмүүсийн гавьяа. Өнөөдөр хүүхэд залуус, өсвөр үеийнхний ирээдүйн сайн сайхны төлөө чиглэж, хийгдэж ирсэн маш олон барилга байгууламж байгаа нь үүнийг нотолж байна. Хуучин үед баригдсан хүүхэд залуучуудын дөрвөн том ордон орно.

Харин өнөөдөр тэдний бидэнд үлдээсэн бүхэн устаж үгүй болж эхэллээ. Залуучуудад зориулсан анхны ордон нь Монголын залуучуудын санаачилгаар 1950-иад оны сүүлээр байгуулагдсан нь өнөөдрийн Улсын драмын эрдмийн театр, Залуучуудын соёлын төв, буюу нийслэлийн Хүүхэд залуучуудын ордон юм.

Харин хүүхдэд зориулсан ордны хувьд гэвэл 1950 оны сүүлчээр өнөөгийн Хүүхдийн урлан бүтээх төв, мөн 1980 оны дунд үеэс хүүхдийн номын ордонг барьж байсан байна. Эдгээр хүүхэд залууст зориулсан дөрвөн ордныг бий болгох үйлсэд Монголын залуучуудын байгууллагад ажиллаж байсан үе үеийн сэхээтнүүд том байр суурь эзэлдэг. Эдгээр дөрвөн ордон нь дэлхийн соёлын шинэ мянганы алхаатай Монголын нүүдэлчин ардын соёл иргэншлийг хөл нийлүүлэн хөгжүүлж, нэг ёсондоо урлагийн алтан үеийнхний залгамж халааг бойжуулж ирснийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.

Монголын залуучуудын анхны байгууллага болох Монголын Хувьсгалт залуучуудын эвлэл, түүний олон мянган гишүүн өөрийн үйл ажиллагааны 70 жилийн түүхтэй. Уг байгууллагын нийгэмд гүйцэтгэсэн үүргийг цөөнөөр илэрхийлбэл, 1930-аад оноос Монголын аж үйлдвэрийн тулгуур багана болж ирсэн Аж, Үйлдвэрийн комбинат, 1950-иад онд Атар газар эзэмших хөдөлгөөн, Дарханы бүтээн байгуулалт, 1970-80 оны эхээр Монголын хүнд аж үйлдвэрийн төв Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг байгуулахад идэвхтэй оролцож байсныг сануулах нь зүйтэй болов уу. Үүний зэрэгцээ Залуучууд соёл спорт, сургалтын материаллаг баазыг барьж байгуулах, зориулалтаар нь ашиглахад анхаарал хандуулж ирсэн байдаг.

Энэ ажлын эхлэлийг тэр үеийн МХЗЭ-ийн төв хорооны гишүүн Л .Түдэв, Хүүхдийн төлөө фондын төв комиссын дарга А.И.Цэдэнбал-Филатова нар байжээ. Тэд хүүхэд залуучуудын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэхэд нийгмийн бүх хүч нөөцийг дайчилсан байдаг. Эдгээр барилгуудыг 100 хувь ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байсан байна.

Хөдөө орон нутагт байгуулагдсан энэ чиглэлийн орднуудыг тоолбол 100 шахна. Гэтэл Монголын үе үеийн хүүхэд залуусын хөгжил, төлөвшлийг бэлтгэдэг энэ мэт байгууллагууд зориулалтын байдлаараа бүрэн ашиглагдахаа болиод байгаа нь ахмад үеийнхний сэтгэлийн зовлон болоод байна.

Тэтгэвэртээ гарсан хөгшид эдгээр байгууллагад албан тушаал хашихын тулд бус өнөөгийн залуусын соёл, боловсролд гол үүрэг гүйцэтгэх ёстой ахмадуудын бүтээсэн бүхэн устаж байгаа нь тэднийг ийн унтах нойрыг хугасалж байна.

Тухайлбал, Сансарын тунелиэс баруун тийш уруудаад Скай их дэлгүүрийн баруун талд байрлах Залуучуудын соёлын төв. Өсвөр үеийнхний шатар, даам, дуу, хөгжим, бүжиг, зураг, жүжиг, усан бассейн, уран уншлага гээд бүх төрлийн дугуйлан тус ордонд явагддаг байсан бол аажим аажмаар зориулалт нь өөрчлөгдөж дугуйлангийн өрөөнүүд өдрөөс өдөрт цөөрч байна.

Нэг үе энэ газрын үүдээр ороход л урлагийн сургуульд ороод ирчихсэн мэт сэтгэл дулаацаад явчихдаг байлаа. Харин та өнөөдөр Залуучуудын соёлын төвийн дэргэдүүр өнгөрөхөд л МАН-ын штабаас авахуулаад бизнесийн байгууллагууд хүүхдүүдийн ‘Урлагийн сургууль гэж хэлж болохоор газрыг эзэлснийг олж үзнэ.

Цааш нь дурдвал Хүүхдийн урлан бүтээх төвийг нэрлэж болно. Хэдийгээр Хүүхдийн урлан бүтээх төвийн үйл ажиллагаа одоогоор хэвийн явагдаж байгаа ч тус төвийн хашаанд дарж алмаар барилгууд сүндэрлэж эхлээд байна. Бас нэгэн жишээ татъя. Хүнсний 50 дугаар дэлгүүрийн хажууханд байрлах залуу техникчдийн клуб. Хуучны учир мэдэх хүмүүс энэ клубийн ач холбогдол, үр дүнг сайн мэднэ.

Хэдхэн жилийн өмнө энд 1000 шахам хүүхэд төрөл бүрийн секц, сургалт, семинарыг зохион байгуулдаг байсан. 1975 онд орос ах нарын хөрөнгөөр баригдсан гурван давхар уг барилгаас өнөөдөр хүүхдүүд шахагдан 500 хүрэхгүй хүүхэд халит мульт орж гаран амиа аргацааж байна. Төр амгалан, иргэнд ээлтэй соц нийгэмд олон аавын хүүхдүүд энд сурч хүмүүжиж, эх орны ирээдүйг авч явааг таах ч аргагүй. Харин цөвүүн цаг эхэлснээр уг барилгын эргэн тойронд сүрлэг барилгууд баригдаж, талбайнаас нь хумслан барилгын дотно гаднагүй түрэмгийлж байна.

Хандгайтын зусланг ах эгч нар маань сайхнаар дурсдаг. Гэтэл Дээд үеийнхний яриад байдаг тэр гайхамшигт зуслан өнөөдөр аялал жуулчлалын зориулалтаар ашиглагдаж, цанын бааз болоод хувирчихаж. Залуучуудын соёлын төвийг барьж байгуулах нөр их ажлын ачааллыг төр засаг болон МХЗЭ-ийн төв хороо, тэр үеийн Хүүхдийн төлөө фондын өдөр тутмын тусламж дэмжлэгтэйгээр Барилгын цэргийн 022, 158 дугаар ангийн барилгачид, зөвлөлтийн 20 гаруй мэргэжилтнүүд нуруундаа үүрсэн байдаг. Алтан үеийнхний бүтээсэн энэ бүхэн ашиг хонжоо хайсан хэн ч биш хэсэг бүлэг хүмүүсийн гараар орох учиртай юм гэж үү?

Өнөөгийн хүүхэд залуус чөлөөт “цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар үнэндээ алга байна гэж хэлдэг. Тэд РС-нд хонож, үе үехэн шөнийн цэнгээний газар ордог нь үүнтэй холбоотой гэж үзэх нь ч үнэн юм. Учир нь тэд чөлөөт цагаа таатай орчинд өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх газрыг нь эрх мэдэлтнүүд булаагаад авчихсан. Мөнгө олж, баян амьдарч л байвал эрх мэдэлтэнд хүүхдийнх нь ирээдүйг өөрчлөх сайхан бүхэн хэрэггүй мэт.

Нийслэлд газрын төлөөх тулаан өрнөж, хүүхдийн тоглоомын талбайг хүртэл булаадаг болсон бол сүүлдээ хуучин цагийн соёлын өвийг устгахад ханцуй шамлан ордог болж. Уг нь бидний хойч ирээдүйд соёл боловсрол хэрэгтэй юм уу, эсвэл тэнгэр баганадсан завсаргүй барилгууд хэрэгтэй юм уу?

Хамгийн гол нь номын сангийн газрыг булаагаад оронд нь шөнийн цэнгээний газар бий болгочихож байгаа нь хэн хүнгүй нэгийг бодогдуулах биз ээ.

С.Мөнх-Од
Эх сурвалж: “Нийслэл Таймс”

Continue Reading

Түүхүүд

Эмчилгээний төлбөр гэж ирэхэд асар их байхдаа гэж айгаад нээж үзсэн

Published

on

By

Хорвард сургуулиасаа ирээд ямар нэг юм худалдаалж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Эл өдөр тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа.

Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирж өглөө. Хүү сүүг удаан уугаад халаасандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ гэхэд охин

-’’Хэрэггүй ээ” Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой” гэж сургасан юм гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явжээ. Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ.

Бусад эмнэлэгт эмч нар эмчлэх нь байтугай оношилж чадаагүй аж. Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон… бас мартаагүй нэр… Өвчтөнд үзлэг хийхээр өрөөнд нь орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ.

Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст нь бүсгүйн бие сайжирч эрүүл болсон байна. Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ, хагалгаа үйлчилгээний зардал 10.000 доллар болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв.

Ийм их эмчилгээ, асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалбал та эмчилгээнийхээ төлбөрийг олон жилийн өмнө “Нэг аяга сүүгээр төлсөн” Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.

Continue Reading

Онцлох мэдээ