Connect with us

Урлаг

“Дуучин Сараа танд гар утас авч өгсөн гэсэн. Яагаад барьдаггүй юм бэ” гэхэд тэр хариулсан

Published

on

Хэнэггүй нь дэндсэн нөхөр. Нандиа, чи байр авах уу, гавьяат жүжигчин цол хүртэх үү”. Хачин асуулт. Нандиа гайхаж, эргэлзсэн ч үгүй “Байр” хэмээн эрсхэн хариулсан гэдэг. Дуучин бүсгүй их сонин. “Соц” үеийн сэтгэлгээнээ ер гарахгүй. Зах зээлийн нийгэмд шилжлээ. Хүн болгон мөнгөний араас бараг амиа тавин гүйв. Тэр тэгээгүй.

Таны тоглолт ямар үнэтэй вэ?

– 3000.

Хямдхан л юм.

– Үүнээс илүү үнээр яаж тоглох вэ. Үзэгчдээ бодох хэрэгтэй. Өндөр үнэ хэлчихвэл хүмүүс муу хэлэх байлгүй…

Тэр баян ч юм шиг байгаа биз, гэтэл бас тийм биш ч юм шиг.

Дуучин Сараа танд гар утас авч өгсөн гэсэн. Яагаад барьдаггүй юм бэ?

– Унагаад, будаа болгосон.

-Өөрийг авахгүй юм уу?

– Санхүүгийн боломж алга.

Нэр төр, байгалиас заяасан авьяасаа ашиглаад мөнгөжиж ёстой чиг болмоор хүн бол яах аргагүй Нандиа. Шинэ цагийн одод шиг халтуур хийж яагаад болохгүй гэж тийм ээ.

Тоглолтоо хийж баяжиж байгаад утас авах уу?

– Энэ тоглолтоос надад нэг ч төгрөг өгөхгүй гэсэн. Монголын залуучуудын холбооныхон “Бид таныг алдаршуулна. Өөр юм байхгүй. Мөнгө төгрөгний хувьд ничего нету” гэж хэлсэн.

Танаар бизнес хийгээд байгаа юм биш үү. Та Соёлын төв өргөөг байтугай Бөхийн өргөөг элбэгхэн дүүргэх үзэгч сонсогчтой хүн шүү дээ?

– Бид чинь хүнд үгүй гэж хэлж сураагүй юм. Дуучин Сараад энэ тухай хэлсэн “Та өөрийн бодолгүй юм уу. Тоглолт хийхгүй гэж хэлэхгүй яасан юм бэ” гэж загнаж байна лээ.

Хэдэн жилийн өмнө таныг нэг дуугаа таван мянган төгрөгөөр дуулдаг гэж ярьж байсан. Ханшаа өөрчилсөн үү?

– Төмөрөө бид хоёр “Хоёулаа хандивын тоглолт хийж байхаа больё” гэж ярьдаг юм. Хоёр дуу тавин мянгаар дуулж байгаа. Тэгээд хэцүү. “Нандиа эгч ээ, уучлаарай” гэсэн хүнээс чинь мөнгө нэхэлтэй биш. Урьсан хүн мөнгө өгөхгүй бол яваад л өгдөг.

Амьдралд өөрчлөлт орж байна уу?

– Эцсийн эцэст тав, тавь, таван зуун мянга ч бай адилхан зарж үрээд л дуусна.

Дээхнэ үед цуглуулсан хур “юм” байгаа биз дээ?

– Яг ш дээ. Юун хөрөнгө, мөнгө цуглуулах. Нууцаар тоглолт хийвэл донгодуулж, дагалдан жүжигчин болно шүү дээ.

Одоо эрх биш хүнээс мөнгө нэхэж сурч байгаа байлгүй.

– Ичээд байх юм. Цаанаасаа л болж өгөхгүй юм.

Ингэж л ярьдаг нөхөр дөө. Ийм хэнэггүй хүнээс чи гавьяат болох уу гэж асууж байдаг. Яг л “Би гавьяат болъё” гэж гуйна ш дээ. Соёлын төв өргөөний нэгдүгээр давхарт “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхны бэлтгэлийн өрөө гэж түүх ханхлах цэлгэр танхим бий. Оруут бүсгүйчүүдийн үс, зүсээ гоёх, өөрийгөө харах хоёр толь бүхий ширээ угтдаг. Ч.Насантогтох, Т.Ариунаа гэж толины дээр томоос том цагаан цаасан дээр тод хараар бичсэн байх юм. Нандиад ийм эд зүйлс байхгүй.

Яагаад гэвэл, тэр гавьяат биш. Гэхдээ түүнд эдгээрээс илүү үнэтэй зүйл байгаа нь ард түмнийх нь хүндлэл, хайр. Чихээ тавин сонсож, сэтгэлээ уудлан ярих дурсамжийг нь Нандиагийн дуунууд сэдрээдэг.

“Соёл-Эрдэнэ” анх байгуулагдахад Соёлын яамны сайд Ч.Лодойдамбын урилгаар Монголын анхны хамтлагт Нандиа дуучнаар очсон. “Баянмонгол” чуулга, Улсын филармонид бас дуулна. Түүнээс өөр эстрадын дуучингүй үе Монголд байж шүү дээ. Тэгсэн атлаа түүнд толь, ширээ сандал зэхсэнгүй. Нандиа “Би чинь тэр чигээрээ түүх болчихоод байгаа юм” хэмээн нэгэнтээ үнэн сэтгэлээсээ “хаагсан” удаатай. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 25 жилийн ойн тоглолтод тэр оролцсонгүй. Дуучин Д.Дуламсүрэн, Х.Төмөрөө, Б.Баяраа нартай хамт Дарханд тоглолтоор явж байгаад галт тэрэгнээсээ хоцорчихож. Олон хүн түүнийг загнажээ. Загнуулах заримдаа гоё байдаг бололтой юм.

Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа“Чи байхгүй болохоор ямар тоглолт болох юм” гээд тачигнаж гарчээ. “30 жилийн ойгоороо дуулъя” гэтэл нь “Тэр үед чи чавганц болсон байх биз. Юун дуулах манатай” гэжээ. Тэр ийн загнахад нь өөрийгөө хамтлагтаа хэрэгтэй зайран байх нь хэмээн үнэлж анх удаа биеэ тоосон гэж байгаа. Хамтлагийн 30 жилийн ой 2001 онд болсон. Нандиа оролцсоон. Цаг хугацаа гэж нээрэн хурдан юм.

Монголын эстрадын ганц дуучин моод хөөцөлдөхгүй байна гэж яаж байх юм. Гудамж шүүрдсэн урт, өргөн өмдтэй,үсээ дээш нь овоолгоод самначихсан Нандиа өмдийхөө шуумгийг хайчлуулах вий гэж цагдаагаас айна. Мөнгө биш моод хөөж, уран бүтээлдээ уусаж амьдарсан Нанди эгч минь.

“Унаган багын аашаараа
Уулын гөрөөс шиг омголон явлаа
Уулын гөрөөс шиг омголон явахдаа
Урсгал сайхан харцтай учирлаа …” гайхалтай сайхан дуулж байна. Хэдхэн хоногийн өмнө энэ дууг сонслоо.

“Хайрын нандин сэтгэл
Хаанаас ирдэг юм бэ
Аз жаргал зөгнөсөн анхны хайр

Алаг зүрх зүсээд ирэв үү …” дуулах нь сонсогдоно. Дуучин нь харин Нандиа биш байна. Түүнгүйгээр “Соёл-Эрдэнэ”-ийн тоглолт болохгүй тул хамтлагийнхан нь Сарааг урьж. Тэр амьд сэрүүн байна, ард түмнийхээ сэтгэлд дуутайгаа хамт мөнхөрчээ. Сарааг дуулаад байхад олон хүн Нандиаг төсөөлөн дуугаа сонсоор…

Буцах хунгийн дуунаар сэрсэн… гэж өөрийн эрхгүй чангахан аялаад алхмаар санагддаг. Хэнэггүй нь дэндсэн энэ нөхөр “шинэ” хорвоодоо дасаж ижилсэхдээ дуугаа бас эгшиглүүлж явдаг байж таарах нь. Түүний дууг аялах тоолонд ийм бодол төрдөг. Эвлэлийн илгээлт өвөртлөн 1970 онд Монголын эстрад урлагт ирсэн Буурангийн Нандинцэцэг дулаахан дүр төрх, уянгалаг дуу хоолой, шилдэг сайхан уран бүтээлүүдээ үзэгч олныхоо сэтгэлд үлдээгээд 2006 оны нэгдүгээр сард “шинэ” илгээлт өвөртлөн гэнэт одсон юм.

Монголын рок музей хуудсаас хуулав

Монголын Рок музей танилцуулж байна.

1970-аад оны ахуй амьдрал, жаргал зовлон, уран бүтээл хийх үеийн хүнд хүчир бүхнээ тодотгож, чадаагүйдээ гуниж, чадсандаа хөөрч явснаа нэг бүрчлэн хичээнгүй тэрлэсэн энэ дэвтэртээ Буурангийн Нандинцэцэг дуучин маш хайртай явсан. Гадаад дотоодын аялан тоглолтынх нь дэлгэрэнгүй тэмдэглэл, концертын хөтөлбөр, дууны үг, найз нөхдийнх нь утасны дугаар, нэр хаяг нягт нямбай бичигджээ.

Нууцаа үлдээж, нулимсаа дусаасан тэмдэглэлийн энэ дэвтрээ тэр 1995 онд “Үл тасрах аялгуу” номоо бичиж байсан Дашзэвэгийн Жаргалсайханд “Өөр хүнд бол үзүүлэхгүй ээ. Харин чамд бол лавтай хэрэг болно” хэмээн гардуулсан гэдэг. Монголын поп урлаг, рок хөгжим судлал, “Соёл-Эрдэнэ” хамтлаг, “Баянмонгол” чуулгын түүхийг судлахад чухал хувь нэмэр болох үнэт өв, баримт бичигт тооцогдон Монголын рок музейн алтан фондонд хадгалагдаж байна.

Хөгжим засварын их мастерийн гэрт төрж, хөнгөн хөгжмийн “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхны дуучин байх их хувь заяанд төрсөн тэрээр ууган хүүдээ Соёл-Эрдэнэ хэмээх утга төгс нэр хайрласан нь ажил амьдралаа хамтад нь цогцлоосон аз жаргалант үеийг нь өгүүлэх бус уу.

Нандинцэцэгийн дуулж үлдээсэн олон олон сайхан дууг хойч үеийн дүү нар нь дуулсаар… амьдарсаар… амьдруулсаар. Дуулсан дууны зөвхөн нэрийг нь бичих гэвэл энэ зай багадна. Төр засаг нь хараагүй ч, түмэн олондоо шүтэгдэж хайрлагдсан Монголын Эстрадын жинхэнэ “Хатан хаан” нь байсан юм.

Үл мартагдах дуучид пэйж хуудас

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Урлаг

Д.Золбаяр: Маш олон хүний дургүйг хүргэх шиг боллоо

Published

on

By

Найруулагч Д.Золбаяр дараах зүйлийг бичлээ.

“Киног мэдлэг, мэргэжил, авъяас, мэдрэмж, сэтгэл зүрхээрээ хийдэг юм.

Мэдрэмжгүй хүн кино хийж байна гээд бичтэл маш олон хүний дургүйг хүргэх шиг боллоо. Тиймээ мэдлэг, мэргэжил, авъяас дээр мэдрэмж тулгуурладаг юм л даа. Тэр мэдрэмжийг хичээлээр олдог бол гоо зүйн хичээлээр, эс бөгөөс хүнд өөрт нь заяасан өгөгдлөөр олж авдаг. Хүнийг инээлгэх гээд ичээж, ухааруулах гээд залхааж, уяраах гээд зэвүүцүүлж байгаагаа ойлгохгүй байгааг мэдрэмжгүй гээд байгаа юм л даа. Ичих мэдрэмж бол урлагийн хүнд хамгийн гол мэдрэмж шүү. Ичих булчирхайгүй хүн л шагнал урамшуулал, мөнгө зоосны араас гүйж байгааг бэлээхэн харж байгаа шүү дээ.

Кино найруулагчийн авъяасын тухайд сүржигнэж, өвөрмөц байвал л мундаг авъяастай найруулагч гэсэн буруу ойлголт монголд газар авчээ. Жүжигчинтэй ажиллахдаа л супер үг хэлж, өвөрмөц араншин гаргадаг найруулагчийг авъяастай гэж байхыг олон харлаа. Зүй нь кино найруулагч хүн кинонд ажилладаг бүх мэргэжлийг мэдэрч, бүгдийг нь залж явах ёстой гэж багш нар маань заасан юм аа. Гадны том найруулагч нарыг ажихад ч тийм л юм билээ. Гэтэл одоо сайн оператороор зургаа авхуулаад, сайн зохиолчийг, сайн зураачийг, сайн эвлүүлэгчийг, сайн хөгжмийн зохиолчийг кинондоо ажиллуулчихвал л болоо бусад нь над падгүй гэдэг хүмүүсийн тухай л хэлсэн хэрэг л дээ.

Театр кино хоёрын ялгааг мэдэх, мэдрэх хоёр өөр шүү. Киноны хэллэг, театрын хэллэг хоёр зарим зүйлд төстэй, зарим зүйлд тэс хөндлөн байдаг . Гэтэл түүнийг мэдрэхгүйгээс ямар кинонууд гараад байгааг та бүхэн харж байгаа. Цааш нь ярьвал их юм бий.

Эцэст нь сэтгэлийн талаар ганц үг бичье. Миний нүүр ном 5000 найз, 10000 гаран дагагчтай. Би кино урлагийг ойлгуулж сурталчилан, мэдсэн зүйлээсээ тэдэнтэй хуваалцдаг. Гэтэл ганц ч удаа баярлалаа гэхгүй мөртлөө сэмхэн уншчихаад өө л гарвал хүнээр муулуулдаг урлагийнхан олон бий. Эндээс л урлагт өгдөг сэтгэл нь харагддаг юм шүү.

Бичвэл их юм бий…” гэсэн байна.

Continue Reading

Урлаг

Аглуу мөнгө цуглуулах хоббитой бол эхнэрийнх нь цуглуулах дуртай зүйл нь

Published

on

By

МУГЖ Л.Баттулга буюу Аглуу болон түүний гэргий Оюунчимэг нар телевизийн нэвтрүүлгээр ийнхүү ярьжээ.

Оюунчимэг: Хүүхэд байхдаа урлагийн ажиллагаанд хамрагдана. Цасан охин болно. Би Сэлэнгэд төрж өссөн шүү дээ. Тэндээ Сэлэнгийн шинэ жилүүдээр “халтуур” хийгээд явчихдаг байлаа. Хажуугаар нь бүжиглэнэ. Урлагийн бүх л юманд оролцдог байлаа.

Аглуу: Би сургуулийнхаа алиалагч нь болдог байлаа. Нэг юмнаас нь мултардаг байсан. Сурлагаараа айхтар сайн биш, дунд зэрэг л. Алиалагч нь дуранддаг шдээ? Муу сурлагатай хүмүүсийг дуранддаг. Өөрийгөө дурандахгүй амар байгаа юм. Ангийнхаа муу сурлагтнуудыг дуранддаг. Харшийн ёлканд орж байгаа юм. Хүүхдүүд л дээ.

Анхны ерөнхийлөгч П.Очирбат гуайн хажууд хүүхдүүд зогссон юм. Гэтэл ангийн хүүхэд маань миний байранд зогсчихсон. Тэгээд маргаад нэг нь үнэг, нөгөөх нь баавгайн хувцастай дээр доороо ороод бөөн юм болсон. Бие хамгаалагч нар нь яаж ч чадахгүй, хүүхдүүд болохоор больцгоо больцгоо та нар гэж байсан юм.Багаасаа л хүүхдүүдийг баясгаж явсан юм уу даа. Орой нь бэлэг аваад гэртээ харьдаг байсан юм.

Би гэр бүлдээ цаг зав гаргах нь миний үүрэг л дээ. Гэхдээ тоглолттой үед анхаарал муу гаргана. Гэр бүлийн ард талыг хань маань авч явж байгаа. Өглөө бүр чадвар эхнэрээ үнсээд өглөө болгон чадвал хайртай шүү гэж хэлэхийг хичээдэг. Яагаад гэвэл би хайрлах гэж авч суусан. Би орж ирээд удирдлага бариад л шууд телевиз шүү дээ. Яаж ч ядарсан байсан спортын суваг, Английн лиг гээд үздэг.

Оюунчимэг: Манай хүн гэртээ орж ирээд хоол хийхдээ их сайн. Хамтраад хийчихдэг. Хувцсаа гаргах сонгох тал дээр надаас туслалцаа авдаг.

Аглуу: Би Ази, Европоор яваад ирэхдээ эхнэртээ үнэртэй ус авчрахыг боддог. Гуталны размер энэ тэрийг нь бол мэднэ. Солонгосоос яваад ирэхдээ алтан ээмэг зүүлт ч юм уу аваад ирдэг. Би мөнгөний цуглуулгатай. Би багадаа мөнгө цуглуулж байгаад аавыгаа мөнгөн цуглуулдаг болгочихсон байхгүй юу. Аав маань нэгдүгээр сургуулийн тэнд явж байна. Харсан чинь мөн шүү.

Юу хийгээд байгаан бол гээд харсан чинь нэг хүнтэй юм наймаалаад байгаа юм уу. Та яаж яваан гээд тэгсэн чинь манай энэ мөнгөний холбооныхон энд байдаг юм шдээ гэж байсан юм. Дээр үеийн буюу 1915 оны ч байдаг юм уу, 1800-аад оны Оросын мөнгийг зөрүү өгч сольдог юм байна. Зөрүү нь Монгол төгрөгөөр авдаг, өгдөг. Аавын маань цуглуулга над дээр бий.

Миний хувьд маш нандин. Аав ээжийгээ санахаараа тэрийгээ гаргаж ирээд цэвэрлэж арчаад буцаагаад хийчихдэг. Одоо би альбомыг нь шинэчлэх гээд байгаа юм.

Оюунчимэг: Би ээмэг зүүлт цуглуулах хоббитой шд. Заавал үнэтэй биш, хэлбэр дүрс хөөрхөн зүйлс их цуглуулна.

Аглуу: Хүн өөдрөг явах ёстой. Надад дүр дээр ч байдаг юм уу, хамт олонтойгоо ямар нэгэн юм болохгүй байдаг ч юм уу тэр үед ганцаараа бодох дуртай. Би өөртөө хандаж өглөө болгон хэзээ нэгэн цагт заавал тэнгэр цэлмэнэ, тэнгэр цэлмэг байна гэдэгт итгэж яв гэж хэлдэг. Хөх тэнгэрийг хараад миний хийж байгаа зүйл заавал амжилтанд хүрнэ гэдэг ч юм уу заавал бүтэх ёстой гэж өөрийгөө зоригжуулж явдаг юм.

Continue Reading

Урлаг

Цэгмэд ачтайгаа яг нэг өдөр төржээ

Published

on

By

Жүжигчин Цэгмэд:

“Ач маань эрийн цээнд хүрчээ .Эмээтэйгээ яг нэг өдөр 8 -р сарын 15 нд мэндэлсэн тул өнөөдөр бид хоёрын баярын өдөр УГЗ.өвөө шигээ .Муста,Радиогийн тэргүүний ажилтан аав шигээ баргил бүдүүн хоолойтой.СУИС ийг найруулагё .жүжигчний мэргэжилээр төгсөөд .ажлын гараанд очоод 3 жилийг ардаа хийсэн ийм л ачтай настай би болой .гэж..хэ хэ” хэмээн өгүүлжээ.

Continue Reading

Онцлох мэдээ