Connect with us

Урлаг

Өөжгий: Хурдын Отгоо загнасан сургатай. Нөгөө нөхөр яриад уучлалт гуйж байна

Published

on

Ая зохиогч Өөжгийгийн дууг нэгэн залуу зөвшөөрөл авалгүйгээр арга хэмжээн дээр дуулсан байдаг. Энэ талаар Өөжгий хэлэхдээ:

“Энэ одоо юун алиалагч караокэны фонограмм тавьчиад миний дууг зөвшөөрөлгүй буруу зөрүү орилоод байнаа? Харангын Лхагваа л олны өмнө тайзан дээр дуулах эрхтэй энэ дууг. Би хэнд ч зөвшөөрөл өгөөгүй. Караоке, гэртээ, голын эрэг дээр бол хэн дуртай нь орилж болно. Харин түмэн олны өмнө бол ориг дуучин нь л дуулаг…” хэмээн гайхсан байдаг юм.

Гэвч иргэдийн хувьд “дуулж л байг л дээ, бид бас дуулахдаа зөвшөөрөл авах уу, сүртэй юм” хэмээн шүүмжилсэн юм. Харин тэр тайлбар хийхдээ:

“Зарим нь хэн ч хаана ч дуулсан яадгийм гэж бодоод байх шиг байна. Энэ бол оюуны өмчийг ямар хэмжээнд гишгэж дэвслэж хаясны л тод илэрхийлэл. Хэн дуртай нь бидний дуугаар ингэж түмний өмнө гарч дуулж мөнгө олоод байвал бид яаж амьдрах уу?

Тэр дууг зохиох гэж тархиа ширгэтэл бодож зовж, хөгжмийн найруулгыг нь хийлгэж, клип хийлгэж түмэн зардал гаргаж чүү чамай олонд хүргэнгүүт нь нэг нөхөр замаас нь дээрэмдээд ашиг олоод явж болохийм уу?

Чадалтай юм өөрсдөө шинэ дуугаа зохиогоод түмэнд хүргээд тэрүүгээрээ амьдраад явах хэрэгтэйшд. Өнөөгийн ханшаар нэг дууны зардал зохиосны хөлсийг бүр тооцохгүйгээр бодоход

1. Хөгжмийн найруулга- 3 сая.
2.Студи бичлэг, хөгжимчдийн хөлс , микс мастэринг хаана хийлгэж байгаагаасаа хамаарч 2-5 сая.
3. Клип 10-50 саяар бүтэж байна.

Энийгээ буцааж ядаж гаргасан зардлаа олмоор байнашд. Гадны жишгээр бол тайз, тв, фм, караоке зэрэгт тухайн дуу дуулагдах болгонд зохиогчийн эрхийг эзэмшиж байгаа хүн ямар нэг хэмжээгээр ашиг хүртдэг.” гэсэн байна.

Мөн өнөөдөр тэр ийнхүү бичжээ.

“Нөгөө “Эрчүүд”-г дуулсан нөхөр ярьж уучлал гуйв. Сайндаа ч биш тэнд байсан 1 хүний хүсэлтээр дуулсан гэнэ. Адилхан дуу хуур хийдэг, зовлон жаргалыг нь мэддэг хүний хувьд Хурдын Отгоо маань бас загнасан сурагтай.

Би ч нээх их юм хэлсэнгүйэ. Дуулсан дуучин нь амьд сэрүүн, дуулаад явж байх үед нь дууг нь энд тэнд битгий олны өмнө дуулж бай л гэлээ. Залуус үнэхээр л дуучин болоё гэж үнэнээсээ бодож байвал хамгийн түрүүний ээлжинд өөрийн гэсэн сайн муу хамаагүй хэдэн дуутай л болох хэрэгтэй.

Тэгээд л тайзан дээр тэсэж үлдэх үү үгүйгээ үзнэдээ. Дуучин хүнд хамгийн хэрэгтэй зүйл юу вэ би шинэ дуучдаас олонтаа асууж байсан. Хариулт нь их сонин. Гоё хоолой, мэдрэмж сэтгэл, клип бичлэг, мээнэжмээнт, мөнгө төгрөг гээд авч өгнөдөө. Аль нь ч бишээ нөхдөө.

Чиний гэсэн тодотголтой, чамаас өөр хэн ч амилуулахгүй тэр л дуугаа эхлээд олж ав. Дараа нь харин тэр гоё хоолой, мэдрэмж, мээнэжмээнт, мөнгө төгрөг чинь хэрэг болнодоо. Өчнөөн сайн дуучид тэр дуугаа олж авч чадахгүй явсаар дуусдаг хорвоо шүү.” гэжээ.

Мөн ” 2004-5 оны үед гадаадад нэг дэлгүүрт оровоо би. Дэлгүүрийн хөгжмөөр тэр үед ид хит болж байгаа Жэймс Блантын Your Beautiful яваад л. Би дэлгүүрийн мээнэжэрээс энэ трэнд болж байгаа дууг ингэж хамаагүй нийтийн зааланд явуулж болжаагаамуу гэж асуув.

Хариулт их сонин. Мөнгийг нь төлцөөн. Бид дэлгүүртээ хөгжим тавьсны хөлс гэж сард 180$ төлдөг гэнээ. Аливаа ориг CD, пянз, кассетэн дээр нийтийн өмнө тоглуулж болохгүй, хувилж болохгүй гэсэн бичиг байдгыг ихэнхи нь харсан байх.

Өөрөөр хэлбэл тухайн хүн худалдаж авсан СиДи пянзаа орон гэр, машин, голын эрэг дээр бол чөлөөтэй дуугаргаж болно. Гагцхүү олны өмнө ашиг олох зорилгоор хэрэглэж болохгүй гэсэн үг. Гадны жишгээр бол дэлгүүр, пааб, ресторан, караокэ, фм, тв гээд бүх газар оюуны өмчийг ашигласан татвараа төлдөг.

Жишээ нь тв, фм, караоке зэрэг газруудыг хянадаг хэний ямар дуу хэдэн удаа тавигдсан гэдгийг тоолж байдаг нэгдсэн том сервэрийн систэмтэй байдаг.

Өөрөөр хэлбэл нэг аятайхан дуу хийцэн байхад тэр дуу нь фм-р явах, тв-р клип нь гарах, караокед дуулагдах тоолонд бүтээсэн зохиогч, дуучин, студи, хөгжимчид, продакшн компаниуд ашиг хүртэж байхаар зохицуулагддаг.

Түрүүний бичсэн постуудад бичсэн нилээд хүний: Чиний дууг дуулж л байвал болоо биш үү. Дуулж л байг гэсэн утгатай олон коммент харлаа. Дуу гэдэг чинь бидний бүтээл, бүтээгдэхүүн, бизнэс, орлого, амь зуулга. Тэрийг нь дуртай хүн болгон нь ингээд хэрэглээд байвал бид яаж амьдрах уу?” гэлээ.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Урлаг

Д.Золбаяр: Маш олон хүний дургүйг хүргэх шиг боллоо

Published

on

By

Найруулагч Д.Золбаяр дараах зүйлийг бичлээ.

“Киног мэдлэг, мэргэжил, авъяас, мэдрэмж, сэтгэл зүрхээрээ хийдэг юм.

Мэдрэмжгүй хүн кино хийж байна гээд бичтэл маш олон хүний дургүйг хүргэх шиг боллоо. Тиймээ мэдлэг, мэргэжил, авъяас дээр мэдрэмж тулгуурладаг юм л даа. Тэр мэдрэмжийг хичээлээр олдог бол гоо зүйн хичээлээр, эс бөгөөс хүнд өөрт нь заяасан өгөгдлөөр олж авдаг. Хүнийг инээлгэх гээд ичээж, ухааруулах гээд залхааж, уяраах гээд зэвүүцүүлж байгаагаа ойлгохгүй байгааг мэдрэмжгүй гээд байгаа юм л даа. Ичих мэдрэмж бол урлагийн хүнд хамгийн гол мэдрэмж шүү. Ичих булчирхайгүй хүн л шагнал урамшуулал, мөнгө зоосны араас гүйж байгааг бэлээхэн харж байгаа шүү дээ.

Кино найруулагчийн авъяасын тухайд сүржигнэж, өвөрмөц байвал л мундаг авъяастай найруулагч гэсэн буруу ойлголт монголд газар авчээ. Жүжигчинтэй ажиллахдаа л супер үг хэлж, өвөрмөц араншин гаргадаг найруулагчийг авъяастай гэж байхыг олон харлаа. Зүй нь кино найруулагч хүн кинонд ажилладаг бүх мэргэжлийг мэдэрч, бүгдийг нь залж явах ёстой гэж багш нар маань заасан юм аа. Гадны том найруулагч нарыг ажихад ч тийм л юм билээ. Гэтэл одоо сайн оператороор зургаа авхуулаад, сайн зохиолчийг, сайн зураачийг, сайн эвлүүлэгчийг, сайн хөгжмийн зохиолчийг кинондоо ажиллуулчихвал л болоо бусад нь над падгүй гэдэг хүмүүсийн тухай л хэлсэн хэрэг л дээ.

Театр кино хоёрын ялгааг мэдэх, мэдрэх хоёр өөр шүү. Киноны хэллэг, театрын хэллэг хоёр зарим зүйлд төстэй, зарим зүйлд тэс хөндлөн байдаг . Гэтэл түүнийг мэдрэхгүйгээс ямар кинонууд гараад байгааг та бүхэн харж байгаа. Цааш нь ярьвал их юм бий.

Эцэст нь сэтгэлийн талаар ганц үг бичье. Миний нүүр ном 5000 найз, 10000 гаран дагагчтай. Би кино урлагийг ойлгуулж сурталчилан, мэдсэн зүйлээсээ тэдэнтэй хуваалцдаг. Гэтэл ганц ч удаа баярлалаа гэхгүй мөртлөө сэмхэн уншчихаад өө л гарвал хүнээр муулуулдаг урлагийнхан олон бий. Эндээс л урлагт өгдөг сэтгэл нь харагддаг юм шүү.

Бичвэл их юм бий…” гэсэн байна.

Continue Reading

Урлаг

Аглуу мөнгө цуглуулах хоббитой бол эхнэрийнх нь цуглуулах дуртай зүйл нь

Published

on

By

МУГЖ Л.Баттулга буюу Аглуу болон түүний гэргий Оюунчимэг нар телевизийн нэвтрүүлгээр ийнхүү ярьжээ.

Оюунчимэг: Хүүхэд байхдаа урлагийн ажиллагаанд хамрагдана. Цасан охин болно. Би Сэлэнгэд төрж өссөн шүү дээ. Тэндээ Сэлэнгийн шинэ жилүүдээр “халтуур” хийгээд явчихдаг байлаа. Хажуугаар нь бүжиглэнэ. Урлагийн бүх л юманд оролцдог байлаа.

Аглуу: Би сургуулийнхаа алиалагч нь болдог байлаа. Нэг юмнаас нь мултардаг байсан. Сурлагаараа айхтар сайн биш, дунд зэрэг л. Алиалагч нь дуранддаг шдээ? Муу сурлагатай хүмүүсийг дуранддаг. Өөрийгөө дурандахгүй амар байгаа юм. Ангийнхаа муу сурлагтнуудыг дуранддаг. Харшийн ёлканд орж байгаа юм. Хүүхдүүд л дээ.

Анхны ерөнхийлөгч П.Очирбат гуайн хажууд хүүхдүүд зогссон юм. Гэтэл ангийн хүүхэд маань миний байранд зогсчихсон. Тэгээд маргаад нэг нь үнэг, нөгөөх нь баавгайн хувцастай дээр доороо ороод бөөн юм болсон. Бие хамгаалагч нар нь яаж ч чадахгүй, хүүхдүүд болохоор больцгоо больцгоо та нар гэж байсан юм.Багаасаа л хүүхдүүдийг баясгаж явсан юм уу даа. Орой нь бэлэг аваад гэртээ харьдаг байсан юм.

Би гэр бүлдээ цаг зав гаргах нь миний үүрэг л дээ. Гэхдээ тоглолттой үед анхаарал муу гаргана. Гэр бүлийн ард талыг хань маань авч явж байгаа. Өглөө бүр чадвар эхнэрээ үнсээд өглөө болгон чадвал хайртай шүү гэж хэлэхийг хичээдэг. Яагаад гэвэл би хайрлах гэж авч суусан. Би орж ирээд удирдлага бариад л шууд телевиз шүү дээ. Яаж ч ядарсан байсан спортын суваг, Английн лиг гээд үздэг.

Оюунчимэг: Манай хүн гэртээ орж ирээд хоол хийхдээ их сайн. Хамтраад хийчихдэг. Хувцсаа гаргах сонгох тал дээр надаас туслалцаа авдаг.

Аглуу: Би Ази, Европоор яваад ирэхдээ эхнэртээ үнэртэй ус авчрахыг боддог. Гуталны размер энэ тэрийг нь бол мэднэ. Солонгосоос яваад ирэхдээ алтан ээмэг зүүлт ч юм уу аваад ирдэг. Би мөнгөний цуглуулгатай. Би багадаа мөнгө цуглуулж байгаад аавыгаа мөнгөн цуглуулдаг болгочихсон байхгүй юу. Аав маань нэгдүгээр сургуулийн тэнд явж байна. Харсан чинь мөн шүү.

Юу хийгээд байгаан бол гээд харсан чинь нэг хүнтэй юм наймаалаад байгаа юм уу. Та яаж яваан гээд тэгсэн чинь манай энэ мөнгөний холбооныхон энд байдаг юм шдээ гэж байсан юм. Дээр үеийн буюу 1915 оны ч байдаг юм уу, 1800-аад оны Оросын мөнгийг зөрүү өгч сольдог юм байна. Зөрүү нь Монгол төгрөгөөр авдаг, өгдөг. Аавын маань цуглуулга над дээр бий.

Миний хувьд маш нандин. Аав ээжийгээ санахаараа тэрийгээ гаргаж ирээд цэвэрлэж арчаад буцаагаад хийчихдэг. Одоо би альбомыг нь шинэчлэх гээд байгаа юм.

Оюунчимэг: Би ээмэг зүүлт цуглуулах хоббитой шд. Заавал үнэтэй биш, хэлбэр дүрс хөөрхөн зүйлс их цуглуулна.

Аглуу: Хүн өөдрөг явах ёстой. Надад дүр дээр ч байдаг юм уу, хамт олонтойгоо ямар нэгэн юм болохгүй байдаг ч юм уу тэр үед ганцаараа бодох дуртай. Би өөртөө хандаж өглөө болгон хэзээ нэгэн цагт заавал тэнгэр цэлмэнэ, тэнгэр цэлмэг байна гэдэгт итгэж яв гэж хэлдэг. Хөх тэнгэрийг хараад миний хийж байгаа зүйл заавал амжилтанд хүрнэ гэдэг ч юм уу заавал бүтэх ёстой гэж өөрийгөө зоригжуулж явдаг юм.

Continue Reading

Урлаг

Цэгмэд ачтайгаа яг нэг өдөр төржээ

Published

on

By

Жүжигчин Цэгмэд:

“Ач маань эрийн цээнд хүрчээ .Эмээтэйгээ яг нэг өдөр 8 -р сарын 15 нд мэндэлсэн тул өнөөдөр бид хоёрын баярын өдөр УГЗ.өвөө шигээ .Муста,Радиогийн тэргүүний ажилтан аав шигээ баргил бүдүүн хоолойтой.СУИС ийг найруулагё .жүжигчний мэргэжилээр төгсөөд .ажлын гараанд очоод 3 жилийг ардаа хийсэн ийм л ачтай настай би болой .гэж..хэ хэ” хэмээн өгүүлжээ.

Continue Reading

Онцлох мэдээ