Connect with us

Дотоод

Л.Оюун-Эрдэнэ, М.Нарантуяа нар бие биенээсээ асуулт асууж хариулжээ

Published

on

Улстөрч Л.Оюун-Эрдэнэ болон дуучин М.Нарантуяа нар 25-р суваг телевизийн “Би чамаас, чи надаас” нэвтрүүлэгт оролцох үеэрээ дараах асуултуудыг бие биендээ тавьж бас хариулт авчээ.

Л.Оюун-Эрдэнэ: Түүний хамгийн дуртай кино нь Зөрүүд эрийг номхотгосон нь гэж уншиж байсан. Хэрвээ энэ үнэн бол яагаад энэ кинонд дуртай юм бэ? Эрэгтэй хүнийг товчоор тодорхойлвол юу гэж тодорхойлох вэ?

Нара: Хүмүүс ер нь хүүхэд байхдаа, насанд хүрэх хүртлээ эрэгтэй хүнийг ааваараа төсөөлдөг байх. Нийгмийн амьдралд хөл тавьсанаас хойш ааваараа жишдэг байдал өөрчлөгдсөн. Тэр Зөрүүд эрийг номхотгосон нь гэдэг киног хүүхэд байхаасаа л үздэг байсан л даа.

Тэр кинонд яагаад дуртай вэ гэхээр эмэгтэй хүний омог бардам чанарыг гаргаж байгаа мөртлөө цаанаа уян хатан, өөрийнхөө чин сэтгэлд үнэнч байдаг байдлыг харуулсанаараа би тэр кинонд татагддаг байж магадгүй. Эрэгтэй хүн бол яг тэр кинон дээр гардаг шиг зөрүүд юм байна гэдгийг би аягүй сайн ойлгож байгаа. Эрэгтэй хүн ойлгоход хэцүү, гэхдээ нэг ойлгочихвол их гоё ертөнц гэж би хувьдаа боддог.

Ямар ч л байсан хэд хэдэн хүнээс Л.Оюун-Эрдэнийг аягүй гол хүнлэг, хүн чанартай залуу гэж сонсож байсан. Тэр байдлыг би гадаад төрхтэй холбоотой юм болов уу гэж боддог юм. Дөлгөөхөн харцтай, төлөв байдал даруухан гээд. Эрэгтэй хүний хувьд бол тэгж харагддаг. Хэр зөөлөн сэтгэлтэй хүн бэ? Би хувьдаа улстөрч хүн ширүүн байх ёстой гэхдээ хамгийн гол зорилго нь нийгмийн төлөө байдаг учраас зөөлөн сэтгэл зайлшгүй байх ёстой гэж боддог. Өөрийгөө хэр зөөлөн хүн гэж тодорхойлох вэ гэж асуумаар байна.

Л.Оюун-Эрдэнэ: Зөөлөн үү гэж асууж байна. Мэдээж зөөлөн юман дээрээ зөөлөн, хатуу юман дээрээ хатуу байж арга билэг гэдэг шиг амьдрал урагшлах байх л даа. Миний хувьд их итгэмтгий хүн. Тэр нь магадгүй зөөлөн гэдэгтэй уялдуулж бодож болох байх. Надаас шалтгаалж нөхөрлөл сэвтэж байсан ч юм уу, надаас болж үерхэл зогсох ч юм уу тийм зүйл гаргахгүй юмсан гэж бодож явдаг.

Хүн хэлэнгүүт түүнийг нь шууд байгаагаар нь хүлээж аваад итгэхийг хүсдэг. Энэ зүйлийг байхгүй болгочих юм бол, ялангуяа миний ажиллаж байгаа салбарт тэгэх юм бол утгаа алдана гэж боддог. Ер нь бол зөөлхөн байж магадгүй юм байнаа.

Нара-гийн анхны уран бүтээл нь Өөрийгөө хайж явна гэдэг нэртэй байсан юм билээ. Надад бас тэр нэр сонирхолтой санагдсан л даа. Өөрийгөө хайж дууссан уу, дууссан бол өөрийгөө товчоор магадгүй нэг өгүүлбэрээр Нара гэж хэн бэ гэдгийг тодорхойл гэвэл юу гэж тодорхойлох вэ?

Нара: Тэр анхны уран бүтээл маань Өөрийгөө хайж явна гэдэг уран бүтээл. Тэр дууны утга агуулга их гоё л доо. Хүн өөрийгөө олоогүй байж энэ хорвоо дэлхий дээр хийж бүтээх, ертөнцийн олон зүйлүүдийг ойлгодоггүй юм болов уу гэж би боддог. Миний дотор боддог зүйлтэй хамааралтай дуу байсан боловч үгийг нь би өөрөө бичээгүй. Нара өөрийгөө олсон гэж боддог.

Хүн болж төрсөнөөрөө сайн сайхны төлөө чадаж л байвал бусдын сайн сайхны төлөө явах ёстой юм байна гэдгийг маш сайн ухаарсан. Өөрийгөө энэ талаараа олсон гэж бодож байна.

Өвөөгөөрөө овоглоод өвөөтэйгөө хамт өссөн хүү гэж ярьж байхыг нь хүнээс сонссон. Өвөө эмээтэйгээ өссөн хүмүүс аягүй ухаантай, хэрсүү, зөв бурууг багаас нь ялгуулаад болохгүй бүтэхгүйг өвөө эмээ нар ээж ааваас илүүтэйгээр илүү хэлж өсгөдөг болов уу гэж боддог юм. Тэгээд өвөөгийнхөө талаар сайхан дурсамжуудаасаа яриач.

Л.Оюун-Эрдэнэ: Өвөө маань миний амьдралын хамгийн чухал хүн. Би 5 нас хүртлээ ярьж сураагүй. Намайг тусгай сургуульд явуулах талаар яригдаж байсан юм билээ. Өвөө маань болохоор миний хүү зүгээр ээ сонсгол нь зүгээр юм чинь гээд хар бор аргаар эмчлээд Хэнтий аймгийн Аварга тосонгын рашаанд хэл орсон гэж ярьдаг. Бороо орж байна ээжээ гэж хамгийн анх ярьсан гээд.

Ахмадууд маань ямар их тэвчээртэй, амьдралын хат ухаантай, мундаг вэ гэдгийг өвөөгийнхөө амьдралаас надад өгсөн хайр энэрлээс нь харж явдаг. Өвөөтэйгөө эмийн ургамал түүгээд л явж байсан цаг хугацаа бол миний амьдралын хамгийн баян зүйл. Өнгөрхийнхөө өмнө миний хүү санаа зоволтгүй гээд өвөө нь үргэлж тэнгэрт хамт байна гэж хэлээд өнгөрсөн. Өнөөдрийг хүртэл энэ үг миний сэтгэлд байдаг.

Хүнд үед ч юм уу шийдвэрлэх хормын өмнө үүнийг санаж өөрийгөө хэрсүүжүүлж хатуужуулдаг. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гэхээр их сайхан санагддаг” хэмээн ярилцжээ.

Л.Оюун-Эрдэнийн боловсрол:

  • 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
  • 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
  • 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
  • 2015 онд Жон Ф. Кеннедийн нэрэмжит Төрийн Захиргааны Дээд Сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 41 насандаа Монгол улсын 32 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байна.

2021 оны 6 дугаар сарны 25-нд МАН-ын XI Бага хурал хуралдаж, Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгосон байна.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Дотоод

Ерөнхий боловсролын сургуулиудад багш, ажилчид авна

Published

on

By

2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 157 сургууль, насан туршийн боловсролын 5 төв, нийт 162 байгууллагад зарлагдсан багш, ажилчдын сул орон тооны мэдээллийг хүргэж байна. Ажлын байрыг сонирхсон иргэд тухайн байгууллагад хандана уу.

Бидний бүх бодит баялаг маань орой болоход гэртээ харьж өглөө ирдэг. Тэдэнд өөрсдийн хүсэл зорилго, уйтгар гуниг гэж байдаг. Тэдний тархин дахь мэдлэг бол таны баялаг юм.

-Өөрийн мэргэжлийн салбарын мэдлэг мэдээлэлтэй байх ёстой.

-Бүхий л шинэ мэдээллийг сонсож мэддэг байх хэрэгтэй. 

-Багш хүнд байвал зохих хэмжээний мэдлэг соёл, боловсролтой байх шаардлагатай.

-Мэргэжилдээ дуртай байх ёстой.

-Инээмсэглэсэн бөгөөд даруу зантай байх ёстой.

-Зан харьцаа болон яриа нь хүнд нөлөөлөхүйц байх ёстой.

-Бүхий л талаараа үлгэр жишээч байх ёстой.

-Цаг заваа зөв зохистой зохицуулдаг байх ёстой.

-Сахилга баттай ухаалаг байх ёстой.

-Зорьсондоо хүрэх идэвхтэй байх хэрэгтэй.

-Асуудал дэвшүүлэгч бус асуудлыг шийдэгч байх хэрэгтэй.                                                                                                             

–Сурагчдадаа адил хандаж, харьцах учиртай .

-Өөрийгөө шинэчилж чаддаг байх ёстой.

-Амьдралыг хөнгөвчлөх  гарын доорх зүйлсийг ашиглаж чаддаг байх хэрэгтэй.

-Орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж чаддаг байх шаардлагатай.

-Сурагч бүртэйгээ дотно яриа өрнүүлж чаддаг байх ёстой.

-Сурагчдад асуулт асуух боломж олгодог байх хэрэгтэй.

-Мэдэхгүй гэж хэлэхээс зовдоггүй мэдэхгүй зүйл байвал маргааш нь учрыг нь олдог байх хэрэгтэй.           

-Тэнцвэртэй эерэг боловсон харьцааг бусдад үзүүлдэг байх ёстой.

-Бодлоо үйлдлээрээ хэрэгжүүлдэг байх ёстой.

– Маш сайн ярих чадвартай байх хэрэгтэй.

-Өөртөө итгэлтэй байх шаардлагатай.

-Бусдад урам хайрладаг байх хэрэгтэй .

-Шийдвэр гаргагч түүнийгээ биелүүлэгч байх хэрэгтэй.

-Сурагчидтай үргэлж ярилцан тэднийг сонсох хэрэгтэй. 

– Энэрэнгүй байх хэрэгтэй.

Continue Reading

Дотоод

И-Баримтын сугалааг сэргээхгүй бол иргэдийн амьдрал хэцүү байна

Published

on

By

И-баримтын сугалааг болиулаад 4 сарын хугацаа өнгөрч байна. Гэхдээ иргэд эхнээсээ И-Баримтын сугалааг эргэн сэргээхийг шаардаж эхэллээ. Сугалааны тохирол зогссоноос хойш худалдаа үйлчилгээний төвүүд үйлчилгээ авсан иргэдэд И-баримтыг гаргаж өгөх нь цөөрсөн.

Ялангуяа эмнэлэг бараа үйлчилгээний зарим худалдааны төв баримт олгохоо больжээ. Иргэд ч сугалаа зогссоноос хойш худалдан авалт хийх бүрдээ бас авах ёстой И-баримтаа үл тоож эхэлжээ. Энэ нь далд эдийн засгийг ил болгох бодлогод сөргөөр нөлөөлж байгаа юм.

Тухайлбал иргэн М нь Засгийн газрын 11-11 төвд холбогдож И-баримтын сугалааг дахин явуулж өгөх хүсэлтэйг уламжилжээ. Тэрбээр иргэний үүргээ биелүүлээд И-баримтаа үйлчилгээ авах бүрдээ авдаг. Гэхдээ хувь худалдаа эрхлэгчид худалдан авалт бүртээ И-Баримт өгдөггүй. Тиймээс хувь худалдаачдыг И-Баримт өгдөг болгож сугалааг дахин явуулахыг шаарджээ. Түүнтэй санал нэг олон иргэн байна.

Иргэн “Би бол зөв гэж бодож байна. Ямар ч байсан хэн азтай нь авна гэж бодож байна. Хүний аз ивээсэн үед орох л байх гэж боддог”.

Иргэн “Ер нь зөв байх. Сугалаа нь явж байвал зүгээр шд”.

Иргэн “Тохирлоор биш хувь хэмжээг нэмэх гээд байдаг шд. 2 хувь биш 10 хувь руу дөхүүлэх энэ тэр гэж яриад байгаа. Тэр нь зөв болов уу гэж бодоод байгаа”.

Иргэн “Би зөв гэж бодож байгаа. Яагаад гэхээр сугалааны тохирол маань И-баримтыг илүү идэвхитэй байлгах нэг хөшүүрэг болохоор тэрийг болиулсанаар хүмүүс илүү И-баримтаа авах бүртгүүлэх нь надад бууцтай юм шиг санагдаад байгаа”.

Иргэн “Надад бол болиулсан нь зүгээр гэж бодсон. Иргэддээ буцаан олголтоо нэмээд заавал сугалаа гэлтгүй хожиж байгаа хүн нь ховор харагдаад байдаг. Гэхдээ байдаг байх л даа.”

Иргэн “Ер нь сэргээсэн нь дээр шд. 5-10 төгрөг ч гэсэн бид нарт ч гэсэн баримтаар 40-50 мянган төгрөг орчихож байгаа юм чинь. Буцаагаад сэргээмээр байна. Бид бас тодорхой хэмжээний хөнгөлөлтөө авмаар байх юм”.

Уг нь И-баримтын сугалаа нь анхнаасаа татвар төлөгчдийг бүртгэлжүүлж далд эдийн засгийн эргэлдэх мөнгийг бууруулж татварын тэгш тогтолцоог сайжруулах зорилготой байсан. Ингээд 2016 оноос И-Баримтанд баримтаа бүртгүүлсэн иргэдийн дунд урамшуулалт сугалаа явуулж эхэлсэн байдаг.

Урамшуулалт сугалаанд иргэд идэвхитэй оролцож давхардсан тоогоор нийт 1,6 сая иргэн азтан болж нийт бичигдсэн баримтын 74 хувь нь И-Баримтанд бүртгэгдэж байсан юм. Мөн сугалааны урамшуулалд өнгөрсөн хугацаанд нийтдээ 81,2 тэрбум төгрөг олгожээ. Гэвч өнгөрсөн хавраас эхлээд тус сугалааг зогсоосноос үүдэн зарим байгууллагууд баримтаа гаргаж өгдөггүй болсныг иргэд ийнхүү шүүмжилж байна.

Эх сурвалж: NTV мэдээ

Юмны үнэ огцом нэмэгдэж, инфляци огцом өсч, хил хаасан зэргээс үүдэн Монголчуудын амьдрал хэцүү болоод байна. Тиймээс И-баримтын сугалаагаар ч гэсэн 50 мянга, 3 сая, мөн түүнээс дээш төгрөгийн азтнууд хэдэн иргэний дансанд ч гэсэн орж байвал амьдрал нь хэцүү байгаа иргэдэд томоохон тус нэмэр болох билээ.

Continue Reading

Дотоод

Монголчуудын тусламж ЛНР, ДНР гэх салан тусгаарлах мужууд руу илгээгджээ

Published

on

By

ДОНБАСС БОЛОН ЗҮҮН-ӨМНӨД УКРАИНЫ ИРГЭДЭД ХҮРГҮҮЛЭХ ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН 5 ОРЧИМ ТОНН АЧАА ЭРХҮҮ МУЖ РУУ АЧИГДЛАА.

Тодруулбал, Монгол Улсад түр болон байнгын оршин сууж буй ОХУ-ын болон бусад орны иргэд яс үндэс үл хамааран ОХУ( ЗХУ)-д их, дээд сургууль дүүргэсэн монголчуудтай хамтран хойд хөршид өрнөөд буй ( Бид хамтдаа) аянд нэгдсэн нь тун саяхан.

“Алслагдсан хөдөө орон нутгаас энэхүү аянд хэрхэн нэгдэж болох вэ, яаж туслах вэ” гэсээр монголчууд олноор холбогдож, Гэгээн Троицкийн сүмийн нээсэн хандивын албан ёсны данс руу хорин гурван сая төгрөгийг цуглуулжээ.

Хүмүүнлэгийн ачааг боож баглахад олон улсын шаардлага стандартын дагуу ажиллаж, Монголын талаас гаалийн бүрдүүлэлтийг хийж дууссан бөгөөд, тусламжийн аяныг санаачлагчид нь ОХУ-ын Эрхүү мужийн Онцгой Байдлын Штаб, Улаан Загалмайн байгууллага руу хандан уг хүмүүнлэгийн ачааг ОХУ-ын хил гаалиар нэвтрүүлэх, хоёр улсын хооронд тээвэрлэх асуудлыг тун саяхан шийдүүлснээр өнөөдөр энэхүү ачаа ОХУ-руу ачиж байна. Энд сонирхуулахад, тээврийн зардлыг нэгэн сайхан сэтгэлт эрхэм хувиасаа гаргасан ажээ.

Украины Зүүн- Өмнөд нутгийн иргэдэд хэдхэн хоногийн дараа 10 гаруй тонн ачааг Эрхүү хотоос ачааны тэргээр илгээх гэнэ. Энэ удаа Монголоос хүргэгдэх дээрх 5 орчим тонн хүмүүнлэгийн тусламжийн ачаанд Монголын сайхан сэтгэл эгэл жирийн иргэд, орос болон гадаадын бусад иргэд, жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудын сэтгэл зүрх шингэсэн мөнгөн тусламжаар худалдан авсан болон хандивласан ” Монголд үйлдвэрлэв” бүхий шошготой гурил, цай, үр тариа, гоймон, лаазалсан хоол, тэмээн болон хонины ноосон оймс болон элсэн чихэр, хувийн ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн живх, нүүр гарын алчуур зэргийг худалдан авч явуулж байгаа юм.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Гэгээн Троицгийн сүм дээр байгуулагдсан штабт нэн шаардлагатай эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн тусгай жагсаалт хүртэл ирсэн байсныг эм хангамжийн хувийн компаниуд бас хандивласан байна.

Эргэн сануулахад , өнгөрсөн хавар 4-р сарын 20-ны өдөр Гэгээн Троицкийн сүм сайн дурын ажилтнууд болон иргэдийн оролцоог уриалсан байдаг. Тиймээс, “Монгол ахан дүүс уг арга хэмжээнд их идэвхтэй оролцсонд чин сэтгэлээсээ талархаж буйг уламжилж өгнө үү”- хэмээн хүмүүнлэгийн ачааг цуглуулах штабаас мэдээллээ.

Эх сурвалж: ᠳᠠᠮᠳᠢᠨᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠴᠡᠴᠡᠭᠳᠡᠯᠭᠡᠷ (Сэсэгэ)

Мөн Донбасс руу явсан гэдэг мэдээллийн эх сурвалжийг та доороос харна уу.

Continue Reading

Онцлох мэдээ