Connect with us

Дэлхий

Өвөр монголын наадмыг үзсэн хүмүүс алмайрчээ

Published

on

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны наадамд өнгөрсөн баасан гарагт буюу 8 сарын 1-ний өдөр нээлтээ хийжээ. Наадам гэдэг нь үүх түүхээр нь яривал тэртээх Чингис хааны үеийн овог аймгуудаас гаралтай уралдаан тэмцээн, баяр билээ.

Тухайн үед шаардлага гарсан үед тархай бутархай байсан овог аймгууд маш түргэн хугацаанд нэгдэн цуглаж чаддаг байлаа. Өнөөдөр энэ уламжлал хэвээрээ үлдэж морьтой иргэдийн арга хэмжээ болсон билээ.

Монголчуудын эрийн гурван наадам нь эрт дээр үеэс эх үүсгэлтэй бөгөөд тулаанд мордох, тулаанд ялах, хаан өргөмжлөх, эр цэргээ бүртгэх, тэнгэр хангайг тахих зэрэг ёслолыг үйлдэхэд эрийн гурван наадмыг дагалдуулан хийдэг байжээ. Энэ баяр наадмын үед эр хүний самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих уралдаан гэсэн гурван төрлийн тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Монголчууд үндэсний баяр наадмыг зуны дунд эсвэл адаг сард цагаан идээ элбэг болж, сүрэг мал ногоонд цадаж, хүч тамир орсон үед нь өргөн олноороо тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Бөхийн барилдаан нь үндэсний баяр наадмын гол хэсэг юм. Жил бүрийн улсын баяр наадамд 200, 500, 1024 гэх зэргээр харилцан адилгүй тоотой улс, аймгийн цолтой бөхчүүд барилддаг бол, орон нутгийн наадамд 32, 64, 128 зэрэг тооны аймаг сумын цолтой бөхчүүд барилддаг. Монгол бөхийн гарах, дэвэх, шавах, өрөх зэрэг хөдөлгөөн нь хангарьд, харцага, шонхор шувууны дэвэлт болон ямар нэг хүчит амьтны үйл хөдөлгөөнийг дүрсэлсэн утга учиртай. Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас өмсгөл бөгөөд бөх хүний өмсөх хувцас нь малгай, зодог, шуудаг, гутал, гутлын боолт юм.

Хүлэг морьдын дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд наадамд газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Баяр наадамд азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьдыг барагцаагаар 25-30 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10км орчим газраас уралдуулна. Морьдыг 6-8 насны хүүхэд унаж уралддаг байна.

Үндэсний баяр наадмын нэгэн төрөл нь сурын харваа бөгөөд эртний уламжлалтай юм. Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 м орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг(сурыг) хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуу сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорилцоно. Сур харвах үед уухайлдаг. Сурын харваанд шалгарсан хүмүүст мэргэн цол, чимэг олгодог.Монгол наадам нь 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн.

Монгол орны зун цаг эртнээс найр наадмын уламжлалтай байв. 13-р зууны МНТ-д бичигдсэнээр наадам “хуран сар”-д (долоодугаар сар) болдог байсныг тэмдэглэсэн. Чингисийн чулууны бичигт Чингис хаан Сартуул улсыг байлдан дагуулж буцах замд найрлахад Хасарын хүү Есүнгэ 500 алд газар харвасныг тэмдэглэсэн.

Жил бүр тогтмол явагдах болсон нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарт зориулсан даншиг наадмаас эхэлсэн. Ширээт цагаан нуурын энэ наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор донир гэгчийн морь магнайлсан нь тэмдэглэгдэн үлджээ. 1696 онд Долоннуурт том наадам болсон. 1911 онд Монгол улс тусгаар тогтноход даншиг наадмыг болиулсан.

1990 оноос хойш МАХН, АН хоёр нам наадмын тодотгол дээр сөргөлдөх болсон. 1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан хүчин ялснаар тэр жилийн наадам Монголын тулгар байгуулагдсны 790 жилийн ой гэж тэмдэглэгдэв. 2006 онд «Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой» болгон тэмдэглэсэн. 2015 оны байдлаар Хүннү улс нэгдсэн оноос эхлэн наадмын тодотголыг «Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадам» гэдэг болсон байв.

Монголчууд эртнээс моринд эрэмгий, морины нуруун дээр сандайлж дэлхийд мөрөө тамгалсан ард түмэн билээ. Хурдан морийг эрхэмлэх бөгөөд “Сайн морь эзний чимэг, сайн эхнэр гэрийн чимэг” гэж хэлдэг. Хурдан морийг нас насаар нь уралдуулдаг: Үүнд

  • Даага – 2 настай
  • Шүдлэн – 3 настай
  • Хязаалан – 4 настай
  • Соёолон – 5 настай
  • Азарга – 7-оос дээш настай буюу Нас гүйцсэн
  • Их нас (Бүдүүн морь) – 7-оос дээш настай буюу Нас гүйцсэн

Хятад улсын монголчууд зуны дэлгэр цагт наадам хийнэ. Үүнээс хамгийн өргөн дэлгэр наадам Өвөр Монгол орны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд болдог.

Үзэмчин барилдаан нь Монгол улсад хөгжсөн Үндэсний бөхийн зодог шуудгаас өөр буюу хатуу ширэн зодог, хэлхгэр өмдтэй, малгайгүй. Цээж задгай байдгаараа адил. Албан ёсны цол олгодоггүй. Мөнгө, байгаар шагнана. Туршлагатай бөх хүзүүвчтэй. Түрүүлсэн тоогоор түүнд зангиа нэмж зүүнэ. Зангиагаа тайлахгүй барилдана.

Оросын монголчууд буюу буриадууд хоёр жилд нэг удаа олон улсын урлаг спортын Алтаргана наадам, халимагууд зарим жил бөх барилдаан зохиодог. Америк, Өмнө Солонгос зэрэг олон оронд ажиллаж амьдрахаар гарсан монголчууд тухайн нутагтаа зун цагт цуглан бэсрэг наадам зохиодог.

Монгол туургатны наадам анх бөх барилдаанаар эхэлсэн бол шатар, бокс, урлаг, сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнээр хүрээгээ тэлсэн. Тус наадамд Монгол улс, Өвөр Монгол орон, Буриад орон, Халимаг орон, Тува орноос оролцдог бөгөөд наадмыг өөр өөр оронд, спортын төрөл бүр тусдаа ээлжлэн зохион явуулдаг.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Дэлхий

Хятадад яагаад олон тооны нислэг цуцлагдсан юм бол

Published

on

By

Цуцлагдсан нислэгүүдийг ангилж үзвэл, Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал 622 нислэг, Шанхайн Пудун нисэх буудал 652 нислэг, Шэньжэнь Баоан нисэх буудал 542 нислэг цуцалжээ.

Энэ мэдээллийг Шэньжэнь хотод байрладаг, нислэгийн мэдээлэл өгдөг “Flight Master” компани гаргасан байна. Харин нислэгүүдийг яагаад цуцалсан талаар Хятадын агаарын тээврийн дээд байгууллагууд албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Харин зарим улсын хэвлэлээр Хятадад төрийн эргэлт гарсан байж болзошгүй, Си Зиньпинийг гэрийн хорионд оруулсан гэх мэдээлэл гарсан ч энэ нь баттай эх сурвалжаар нотлогдоогүй байгаа юм.

Continue Reading

Дотоод

Асашорюү: Абэ намайг харангуутаа Ёкозуна сайн уу л гэж байна

Published

on

By

Асашорюү Дагвадорж:

“2014 оны өдийд 4 сард Япон улсын ерөнхий сайд АБЭ ШИНЗО манай улсад айлчилав.

Тэр үед хөшигийн хөндийд шинэ нисэх буудалын асуудал гацаанд орчихсон нэмэлт хөрөнгө оруулалт гацчихсан 110 сая $ байсан байх. Манай тал шийдвэрлүүлэх гээд хүсээд бдг. Японы гадаад хэргийн яам огт хүлээж авахгүй байдал үүссэн бжээ.

Айлчлалын үеэр манай тал энэ асуудалаа нэг мөр шийдэлд хүрчихгээд аргаа барсан үе. Ерөнхий сайд Алтанхуягийн эдийн зөвлөх над руу ярьж байн. Уулзлаа. Энэхүү асуудлыг айлчлалын үед шийдчихмээр байн аваргаа гээд яриа өрнөлөө. Цаг тулсан байгаад байдаг…..

За би туслахыг хичээе гэж хэллээ! Та нар намайг их тэнгэрт болох хүндэтгэлийн зоогт аль болох нүдэнд харагдах газар суулгаарай гэж захисан юм.

Тэр хооронд Японы ерөнхий сайд асан Моритой утсаар ярилаа. Эцэст нь чи өөрөө хэл би ард нь бас хэлж өгье гэж тохирлоо. Мори Ёшро гуай одоо 2020 олимпийн зохион байгуулах хороон даргаар ажиллаж байгаа.

Орос хүн. Иркутск хотод Мори улица бдг. Цаг боллоо манай эхэс дээдсүүд эгнэж суугаад уран цэцэн үг хэлээд оройн зоог эхлэв!

Би аятайхан эвийг нь олж байгаад пиво бариад бослоо. Японд хүн хүндлэх нэг ёс юмдаа. Намайг хараад Ёкозүна сайн байн уу гээд их дотно байнаа. Пивоо хийж өгөнгөө шивнэлээдээ .

Манай талд ийм нэг асуудал байнаа та нэг шийдвэл баярлаад баршгүй гэж мэгээд чадахийнхаа хэрээр панаалдаад 2 лаа инээгээд л ярилцлаа.

АБЭ : ЁОКОЗҮНА ОЙЛГОЛОО!

гэсэн яриагаар тэр хором өнгөрсөн юм. Маргааш үүрээр нь миний бие Солонгосоор дамжин Японы Ишкава муж Комацү хотод танилыхаа хүүгийн хуриманд уригдан очсон Мори гуайд илтгэж билээ. Гацсан асуудал 7 хоногийн дараа эхэлж их ажил өрнөж билээ.

Төрийн бүх шатны байгуулга ажилсан. Гэхдээ миний бие тодорхой хүч болсон гэж боддогдоо.

Зураг: Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо хүндэтгэлийн хүлээн авалт дээр, Их тэнгэр 2014 оны 4 сар

Continue Reading

Дэлхий

Манайд ингэвэл ёстой хүүхдийн эрх зөрчигдлөө гэх биз

Published

on

ШВЕДИЙН “ЧИХЭРГҮЙ ХҮҮХЭД НАС

“Хүүхдүүд долоо хоногийн зөвхөн ганц Бямбад л чихэр идэх эрхтэй. Бусад өдөр нь чихэрт ер ойртохгүй. Энэ Шведийн ёс” гэж Эрка хэлэв. Тэднийх Шведийн нийслэл Стоккольм хотын Силантино дүүрэгт.

“За энэ ч худлаа даа, хүүхэд л юм чинь, чихэр харагдвал хүртэж л орхино доо” гэж би монголоороо эргэцүүлэв. Гэтэл тэдний 8 настай охин ер ойртсонгүй, ширээн дээгүүр элдэв чихэр амттан хөглөрнө. Өнөөх чихэртэй чихэртэй өдөр нь болоход ч учиргүй хорхойссонгүй. Тэгэж ингэсгээд л…

Уг нь би “За тавдахид ёстой шавайгаа ханатал идэх байх даа” гэж бодсон юм.

Ганц Эркагийнх биш, ерөөс Швед даяар ийм ажээ.

Тэгэхнээ нь Шведүүд хүүхдээ 3 нас хүртэл огт чихэрлэг зүйл амсуулдаггүй юм байна. Эмч нар нь тийн зөвлөдөг, тийм дэг соёлтой болчихож, тэгээд түүнээ нийтээрээ чанд баримталдаг юм байна. Хүүхэд 3 нас хүртэл ямар нэгэн чихэр сахартай зүйлс, чихэрлэг ундаа уухгүй. Ихэнхдээ крантныхаа усыг ууна. Тэр ус нь янзтай, тав хоноход л би усных нь амтанд орчихсон, юун энэ пластик савтай ус вэ, уулын тунгалаг харзны эхнээс залгилж байх шиг… Пластик савтай ус амнаас унах нь холгүй сулдгас гээд явчихна. Тэгэхнээ нь ус дамжуулах хоолойгоо зэсээр хийдэг гэхчив.

Хэрвээ төрсөн өдөр, янз бүрийн баяр ёслолд очвол, болвол чихэргүй байгалийн тараг, бяслаг, бялуу зэргийг бэлтгэдэг гэв.

Тийнхүү хар багаас чихрээс ангид өсөхөөр чихэрлэг зүйлд донтох, дурлах нь эрс бага байдаг гэнэ.

Тэгээд долоо хоногт ганцхан өдөрт л чихэр, шоколад чөлөөтэй. Ингэхээр,

– нэгд, гэнэтхэн нэг дор их идэж чадахгүй,
– хоёрт, идсэн ч бялуураад хашрах талдаа,
– гуравт, угаас дур сонирхол, хорхойсол, шунал бага
– дөрөвт, ер нь хүүхдүүд сэтгэлзүйгээ сайн барьдаг, хаттай, хамжааргатай. /Бидний багад тавагтай руу дураар гар сунгуулдаггүй байв/

– за тэгээд хамгийн чухал нь хүүхдүүд эрүүл чийрэг, биеийн дархлаа сайтай, шүд ам ч сайтай байдаг байна.

Швед дэлхийд ганцаараа коронаг ямар ч хөл хориогүй, бүр маск ч үгүй туулсан орон юм. Хүмүүсээ төрөхөөс нь л эрүүл чийрэг өсгөдөг. Төрөнгүүт эхийн сүүгээр 10-12 сар заавал хооллохыг зөвлөдөг, бүр шаарддаг. Янзан бүрийн нэмэлт тэжээлээс ангид байлгадаг. 6 сартайгаас нь бор хоолонд оруулна. За тэр 3 нас хүртэл нь чихэрлэг элдэв амттан, газтай ундаанаас бол бүр тас хол.

Дээр нь өмнө бичиж байсан даа, цэцэрлэгийн хүүхдүүдийг үд болтол нь гадаа тоглуулчихна, гадаа хооллоно, бүр хүйтэн зэвэргэн байсан ч ялгалгүй, даараад хошуу ам нь хөхөрч, нусаа гоожуулчихсан халтайсан юмнууд гадаа л гүйлдээд байна. /Сумын төвд яг ингэж хөхөртлөө гадаа тоглож, гүйж, ажил хийж өссөн мань мэтийн дархлаа бол хүүхдүүдийнхтэйгээ харьцуулахад чулуу чулуу./

Хүүхэд бүрийг бассейнд явуулна.

Харин манайд таг эсрэгээрээ, хүүхдээ хайрлаж байгаа нь энэ гээд аль л амттан нэртэй хог өгнө. Хамгийн наад зах нь шүд хорхойсно, дархлаа муу, дөнгөсгүй л ханиад шуухинаа хүрнэ, гэдэс ходоод хямарна. Тэгээд бөөн зовлон. Тэр зовлон насан турш нь дагана. Яагаад гэвэл угаасаа л дархлаа сул бол тэгээд чангартал их юм шаарддаг.

Хайрлаж байгаа нэртэй хүүхдүүдээ хорлодог. Энэ явдлаа өмөөрнө гэж жигтэйхэн, миний хүүхэддээ юу өгөх нь хэнд ямар хамаатай юм, алив миний хүү энийг … гээд амруу нь амттан нэртэй сөрөг зүйлс хийгээд хошуугаа цорвойлгоно. Ёстой Жавхлан юм даа.

Хэрвээ манай улсад чихэр шокаладыг, чихэрлэг болон газтай ундааг 3 нас хүртэл тас хориглох хууль гаргавал, дээр нь нэмээд долоо хоногт ганцхан өдрийг Чихэртэй өдөр гэвэл олон эцэг эхчүүд Хүүхдийн эрх зөрчигдлөө гээд юу л болох бол гэж бодогдох. Энэ гудманд, хоолны газарт, дэлгүүрт, гэртээ хүүхэддээ юм авч өгч буй эцэг эхчүүдийг харахаар эрхгүй ийм сөрөг бодол төрдөг.

Хайрлаад байгаа нэртэй хорлоод л байгаа юм л даа, уг нь. Ингэхэд монголд хүүхдийн хорт хавдар гэдэг юм цөөнгүй гарах болсон шүү. Аа бас, шинэ жил, хүүхдийн баяраар баахан гялгар цаастай хор боож бэлэглэнэ. Тийм юм өгөхгүй л бол үнэ цэнэгүй мэт ойлголтыг бат суулгачихлаа. Яамаар ч юм бэ дээ.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status