Connect with us

Зөвлөгөө

Хувийн сууцаа дулаалах хүсэлтэй бол 70%-ийг нь хөнгөлнө!

Published

on

Иргэн та хувийн сууцаа дулаалах хүсэлтэй байна уу.

Хэрвээ тийм бол Дэлхийн банкны санхүүжилтээр Сүхбаатар дүүргийн 13-р хорооны хувийн сууцтай айл өрхүүдийн барилгыг дулаалах материалын зардлыг 70% хөнгөлөх боломжийг ашиглан сууцаа дулаалуулаарай.

Утас 99046763, 99693915

Мэдээ оруулсан: Хорооны Засаг дарга Н.Мөнхтогтох

Хувийн сууцаа дулаалах хүсэлтэй иргэдийн барилгыг дулаалах материалын зардлыг 70 хувь хөнгөлөх боломжийг ашиглан сууцаа дулаалаарай. Тавигдах шаардлага Сууцны талбай 64м2-с ихгүй байх, нэг давхар байх/мансардны давхаргүй/, Хана нь тоосго, мод, хөнгөн блок байх, барилгын материалын нийт үнийн дүнгийн 30 хувийг төлөх боломжтой байх, Дулаалгын ажлыг гүйцэтгэх хүн хүчний боломжтой байх.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Зөвлөгөө

Зовлон жаргалаа нууж яв

Published

on

By

Мэдэх ёстой нь мэдэж явбал болоо доо.

Хүн бүр өөр өөрийн ачаагаа үүрдэг хорвоод би л их зовж байна гэж бүү эндүүр. Хэлэхгүй л болохоос биш бүгд л их бага өөр өөрийн зовлонтой.

Таныг зовж явааг хараад тавлах хүн ч бий. Өрөвдөх хүн ч бий. Харц доогуур хүндхэн явах өдөр хүний амьдралд байдаг ч хүнд үеэ даваад мишээх өдөр бас бий. Тэвчээр хатуужил ухаан зааж даруу бөгөөд хөдөлмөрч яваа хүн амьдралын хүндийг туулж чадна. Танд туслахгүй байсан ч бусдад бүү гомд. Тэнгэр гэж байдаг болохоор тэр танд тусалнаа.

Жаргалаа ч бас далд байлга. Атаа жөтөө, янз бүрийн хэл аманд өртөөд жаргах ёстой цагаа эрх дураараа эдэлж чадахгүй болчих үе байх. Таны жаргалтай байгаа нь буруу юм шиг мэдрэмж өгдөг жаргалтай байхад чинь дургүй явдаг муу хүний хорон үгийн занаанд орох вий сэрэмжил.

Тэгээд ч жаргал бол хүний нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болдог зүйл болохоор та хүртэх эрхтэйгээ л хүртсэн. Таны ямар их зовж байж бүтээсэн амьдралыг мэдэхгүй хүн хараад “энэ яасан гэж ингэж жаргаж байгаа юм” гээд жаргал зүгээр л олдсон юм шиг хувааж эдлэх гэдэг. Хуруугаа ч хөдөлгөөгүй хүн жаргалаас чинь булаалдах нь үнэндээ шударга биш.

Эсвэл “Чи жаргалаа тэр ядарсан хүнд өгөөч” гэж жаргаж яваа нь таны буруу юм шиг дарамтлах хүн байх. Гэтэл түүний ядарч яваад та буруугүй. Мэдээж тусалж болох ч ийм шантаажаар туслах дэмий л байдаг. Тиймд ойлгохгүй хүнээс жаргал зовлонгоо нууж яваарай…

Continue Reading

Зөвлөгөө

Дүрэм зөрчөгсдөд хариуцлага тооцжээ

Published

on

By

Монгол Улсын Замын хөдөлгөөний #дүрэм зөрчиж бусдад аюул, осолтой байдал үүсгэж хөдөлгөөнд оролцсон жолооч нарт #Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцлоо.

Иргэн та ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ зөрчиж буй үйлдлийн талаарх мэдээллийг #E_Police гар утасны аппликейшинг ашиглан илгээх боломжтой.

Жолооч та замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэнд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Continue Reading

Зөвлөгөө

Цайны дээжээ өргөнө гэдэг чинь ийм гүн утгатай юм шүү дээ!

Published

on

By

Цайны дээж өргөнө гэдэг нь энгийн хэрнээ хүчтэй засал ажээ. Өглөө цайны дээж өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн хэмээнэ. Учир нь өвөг дээдсүүд харанхуй болох үед бидний ертөнцөд ирж үр хүүхдээ эргэж тойрч, муу муухай бүхнээс холдуулдаг хэмээн итгэдэг. Сүү өргөж байгаа нь ирэх замыг нь сүүн бороогоор гэрэлтүүлж, тэднийг ундаалж цангааг нь тайлж байгаа утга юм.

Цайны дээж өргөх үед үс гэзгээ янзлан нүүр гараа угааж, толгойдоо малгай, алчуур сэлтийг тавьж, хэт халуун биш цайны дээж өргөх ба гарын алгыг дээш харуулсан маягтай өргөдөг. Өргөх үедээ бүтэлгүй муухай үгс хэлдэггүй. Жишээ нь өр ширгүй, өвчин зовлонгүй, идэж уухаар дутаалгүй байлгаж хайрла гэж хэлж болдоггүй байна.

Өвөг дээдсийн, уул усны эздийн, наран ээжийн амар мэндийг эрж байна хэмээн өргөдөг. “Үе үеийн өвөг дээдэс минь, хөх мөнгөн тэнгэр эцэг минь, хөрст алтан дэлхий эх минь, 99 тэнгэр минь, 33 хурмаст минь, уул усны эздүүд минь, ураг төрлийн онгодууд минь,

өвгөн буурал аав минь, эмгэн буурал ээж минь, харсан даасан тэнгэрүүд минь, хар лусын савдагууд минь, атаа таван тэнгэр минь Та бүхэндээ …. жилтэй …. овогтой …. би цайныхаа дээжийг өргөж, амар мэндийг тань айлтгаж байна” хэмээн хэлж өргөөд эцэст нь “үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж, хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж хайрлаарай” хэмээн хүсэж өргөдөг учиртай.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status