Connect with us

Зөвлөгөө

Загаа хайрлаарай Монголчуудаа!

Published

on

Хүний хүчин зүйлийн нөлөөгөөр түлшинд хэрэглэхээр хамгийн ихээр сүйтгэж буй модлог ургамал бол заг юм. Заг нь Монгол улсын “Ойн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. дэхь хэсэгт зааснаар хамгаалалтын бүсийн ойд хамаарна. Заган ой байгалийн маш хатуу ширүүн нөхцөлд ургаж байдаг учир хүний буруутай үйл ажиллагааны нөлөөнд өртвөл нэн эмзэг, өөрийнхөө аясаар сэргэн ургах процесс маш төвөгтэй хязгаарлагдмал ургамал юм.

Тиймээс говийн ард түмэн дээр үеэсээ загийг түлшинд хэрэглэхдээ хөгширч хатаж унаснаас нь түүж авч хэрэглэдэг нарийн дэг жаягтай байлаа. Харин сүүлийн жилүүдэд энэ дэг ёс алдагдаж хүмүүс машин техникийн хүчээр хүрч болох бүх л газраас загийг талбайгаар нь хавтгайруулан түүж түлшиндээ хэрэглэж байгаа нь цөлжилтийн эхлэлийг өөрсдөө тавьж байгаа хэрэг.

Энэ замбараагүй ашиглалтаас шалтгаалан говь цөлийн бүсэд эзлэх заган ойн талбайн хэмжээ жилээс жилд буурч зарим газарт заган ой устаж, хөрс шороо сулран элсний нүүлт хөдөлгөөн ихсэж, ургамал амьтан цөөрч устах аюул нүүрлэлээ. Мөн загийн салмай нь малын амин чухал тэжээлийн нэг болдог. Олон айлын малын хөлд шинэ залуу загийн ургац устахаас гадна зулзаган загийн салмайг идэж сүйтгэн түүний нөхөн сэргэх явцад саад учруулж байна.

Дэлхий нийтийг хамраад байгаа цаг уурын дулааралтай холбоотойгоор жилд орох хур тунадасны хэмжээ багассанаас заган ой хатаж хуурайшин сийрэгжиж байна.
Байгаль экологийн тэнцвэртэй байдпыг хангах, устаж үгүй болохоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх арга хэмжээ, эрх зүйн орчны талаар уншигч тантай саналаа хуваалцахын зэрэгцээ зөвлөгөө болгох үүднээс бичиж сууна.

Байгаль хамгаалах ажилд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нутгийн иргэдийн сайн дурын нөхөрлөл байгуулах, ойн санг иргэдийн нөхөрлөлд эзэмшүүлэх талаар сургалт сурталчилгаа явуулах, заган ойг нөхөн сэргээх, ойжуулах ажилд төрийн бодлого, шийдвэрийг түлхүү тусгаж ажиллах. Говь цөлийн бүсэд ургадаг заг болон бусад ховор мод бутлаг ургамлын тарьц суулгац бэлтгэх зэрэг ажлуудыг ард иргэдийн дунд зохион байгуулалтайгаар явуулах.

Загийг түлшинд хэрэглэх явдлыг таслан зогсоох тухай Монгол улсын “Ойн тухай” хууль, БОАЖ-ын сайдын 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан А-269 тоот тушаал болон бусад эрх бүхий байгууллагуудаас гаргасан эрх зүйн актуудыг ард иргэд мөрдөж ажиллах шаардлагатай байна. Манай байгууллага хичнээн ярьж хэлээд ард түмэн та бүхэн амьдралдаа хэрэгжүүлэхгүй бол хэдхэн жилийн дараа заган ойгүй болох аюул нүүрлэх болно.

Хэрвээ та “Ойн тухай” хууль зөрчиж, заган ойн сангаас машин, техник ашиглан хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд БОАЖ сайдын 2009 оны ойн экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн, сүйтгэсэн 1 га талбайн хэмжээгээр учирсан шууд хохирлыг нөхөн төлж барагдуулна гэдгийг санах хэрэгтэй.

2001 онд батлагдсан “Ойн тухай үндэсний хөтөлбөр”-т заган ойг хамгаалах зорилгоор говь, цөлийн бүсийн зарим аймаг, сумдын түлшний хэрэгцээг хангайн бүсээс ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн модоор хангаж, түүний тээврийн зардлыг улсын төвлөрсөн төсөвт тусгаж санхүүжүүлнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээг орон нутгийн сумдын засаг дарга нар анхаарах шаардлагатай байна.

Монголчууд эрт дээр цагаас байгаль хамгаалах, байгалийн баялгийг ариг гамтай ашиглах, нөхөн сэргээхэд ихээхэн анхаарч төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болгож холбогдох хууль цаазын бичигтээ тусгасаар ирсэн баялаг уламжлалтай ард түмэн билээ.

Эдгээрээс тойм төдий/ дурдахад “Их засаг” хууль “Алтан хааны цааз”, 1640 оны Ойрад цааз, “Халх журам зэрэг сурвалж бичгүүдэд байгаль хамгаалах асуудлыг тодорхой заалтуудаар зохицуулж байсан байдаг.

Тухайн үед шашны сургаалийг байгаль хамгаалахад ихээхэн ашиглаж байсан нь сүсэг бишрэл ихтэй монголчуудын хувьд цаг үеээ олсон зөв арга байсан талаар манай эрдэмтэн мэргэд тэмдэглэн үлдээсэн. Үүний сонгодог тодорхой жишээ бол 13-р зууны үеийн шашин төрийн хууль цаазын бичиг “Арван буянт номын цагаан түүх” юм.

Харин Хутагтай цэцэн хун тайжийн зохиосон “Алтан хааны цаазын бичиг”-т шашны нөлөө бараг тусаагүй, гагцхүү төрийн хууль цааз түүний дотор байгаль, ан амьтныг хамгаалах талаар тусгайлан оруулж өгч, ялын бодлогыг онцгойлон авч үзсэн байх юм. Жишээ нь: Зохисгүй цагт ан хийж буга, согоо, бодон гахай агнасан бол таван үхрээр торго, зээр, гур агнасан бол таван хониор торго гэх мэтээр тэр үед монголд байсан бараг амьтан бүрээр зааж өгсөн байх юм.

ГГБЦГХ-Захиргааны БОХУ-Байцаагч В.Өсөхбаяр.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Зөвлөгөө

ШӨХТГ-ын дарга “хөвсгөр бүсгүйчүүдэд” зөвөлгөө өглөө

Published

on

ШӨХТГ-дарга С.Мөнхчулуун хөвгөр бүсгүйчүүдэд хандан зөвөлгөө өгчээ. Тэрээр өнгөрсөн 6 сарын хугацаанд 24 кг жин хассан бөгөөд өөрийнхөө энэхүү туршлагаа зовлон нэгт бүсгүйчүүддээ хуваалцахаар шийджээ.

С.Мөнхчулуун сошиал орчинд тун чиг идэвхитэй нэгэн. Тийм ч учраас фэйсбүүк дээр “Ганган хөвсгөр бүсгүйчүүд” нэртэй группт орон, хэрхэн жин хасах тухай зөвлөгөө мэдээлэл оруулжээ.

Тодруулбал “өлсөхгүй цадахгүй ойр ойрхон хоолло гүйцээ. Ингэж чадвал над шиг турна” хэмээн бичжээ. Ямартай ч хөвгөр бүсгүйчүүд маань ШӨХТГ дарга С.Мөнхчулууны үгэнд ороод зөвөлгөөг нь дагаад байвал жингээ хасч чадах юм байна шүү.

С.Мөнчулуун наадмын үеэр нэгэн зураг оруулахдаа “Жин хасаж жимбийгээд, Аавын дээл таараад аз жаргалтай сайхан байна. Аав минь цэргээс тэтгэвэрт гарч ард болоод 1991 онд хийлгэж өмсч байсан дээл гэхээр 31 жилийг элээсэн дээл юм. Аавынхаа дээлээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаараа гоёлоо’ хэмээх тайлбарыг бичиж байжээ.

С.Мөнхчулуун нь 1979 онд төрсөн. 1997-2001 онд Техникийн их сургуулийг механик инженер, 2011-2013 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.

Тэрбээр 2009-2010 онд нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн, 2010-2012 онд нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга.

2008-2009 онд СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар ажилласан. Тухайн ондоо МАН-аас нэр дэвшиж,

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон, дараа нь НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон, Улмаар НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны даргын албан тушаалыг хашсан. Харин 2016 оны арванхоёрдугаар сараас 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар тус, тус ажиллажээ.

Continue Reading

Зөвлөгөө

Зовлон жаргалаа нууж яв

Published

on

By

Мэдэх ёстой нь мэдэж явбал болоо доо.

Хүн бүр өөр өөрийн ачаагаа үүрдэг хорвоод би л их зовж байна гэж бүү эндүүр. Хэлэхгүй л болохоос биш бүгд л их бага өөр өөрийн зовлонтой.

Таныг зовж явааг хараад тавлах хүн ч бий. Өрөвдөх хүн ч бий. Харц доогуур хүндхэн явах өдөр хүний амьдралд байдаг ч хүнд үеэ даваад мишээх өдөр бас бий. Тэвчээр хатуужил ухаан зааж даруу бөгөөд хөдөлмөрч яваа хүн амьдралын хүндийг туулж чадна. Танд туслахгүй байсан ч бусдад бүү гомд. Тэнгэр гэж байдаг болохоор тэр танд тусалнаа.

Жаргалаа ч бас далд байлга. Атаа жөтөө, янз бүрийн хэл аманд өртөөд жаргах ёстой цагаа эрх дураараа эдэлж чадахгүй болчих үе байх. Таны жаргалтай байгаа нь буруу юм шиг мэдрэмж өгдөг жаргалтай байхад чинь дургүй явдаг муу хүний хорон үгийн занаанд орох вий сэрэмжил.

Тэгээд ч жаргал бол хүний нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болдог зүйл болохоор та хүртэх эрхтэйгээ л хүртсэн. Таны ямар их зовж байж бүтээсэн амьдралыг мэдэхгүй хүн хараад “энэ яасан гэж ингэж жаргаж байгаа юм” гээд жаргал зүгээр л олдсон юм шиг хувааж эдлэх гэдэг. Хуруугаа ч хөдөлгөөгүй хүн жаргалаас чинь булаалдах нь үнэндээ шударга биш.

Эсвэл “Чи жаргалаа тэр ядарсан хүнд өгөөч” гэж жаргаж яваа нь таны буруу юм шиг дарамтлах хүн байх. Гэтэл түүний ядарч яваад та буруугүй. Мэдээж тусалж болох ч ийм шантаажаар туслах дэмий л байдаг. Тиймд ойлгохгүй хүнээс жаргал зовлонгоо нууж яваарай…

Continue Reading

Зөвлөгөө

Дүрэм зөрчөгсдөд хариуцлага тооцжээ

Published

on

By

Монгол Улсын Замын хөдөлгөөний #дүрэм зөрчиж бусдад аюул, осолтой байдал үүсгэж хөдөлгөөнд оролцсон жолооч нарт #Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцлоо.

Иргэн та ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ зөрчиж буй үйлдлийн талаарх мэдээллийг #E_Police гар утасны аппликейшинг ашиглан илгээх боломжтой.

Жолооч та замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэнд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status