Connect with us

Урлаг

Тамирчдаа оролцуулахад аймгаас нь 12 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

Published

on

Монголын уламжлалт үндэсний спортын төрлүүдийг өсвөр залуу үеийнхэнд өвлүүлэн сургах хөгжүүлэх, иргэдийг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвх сонирхлыг дэмжих, эв нэгдлийг эрхэмлэх зорилгоор 4 жил тутамд зохион байгуулагддаг Үндэсний спортын VII их наадам Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн наадамд спортын 13 төрөлд 21 аймаг, есөн дүүргийн нийт 1700 орчим тамирчин өрсөлдөж байгаагаас Хэнтий аймгаа төлөөлөн 80 тамирчид оролцож байна. Манай баг тамирчид одоогийн байдлаар уламжлалт сурын харваанд алт, хүрэл, эмнэг булгиулах төрөлд алт, Халх сурын харваанд хүрэл медалийн болзлыг тус тус хангаад байна. Мөн шагайн харваа, ширээний шагай, уран уургачийн тэмцээнд шилдэг 4-т шалгарсан бөгөөд тэмцээн үргэлжилж байна.

Энэхүү наадамд тамирчдыгаа оролцуулахад аймаг орон нутгийн зүгээс 12 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Урлаг

Жүжигчин Үржинханд яагаад машинаа зарж автобусаар явдаг болсон бэ

Published

on

By

Жүжигчин Үржинханд:

“-Та саяхан л Кинонд тоглоод байгаагүй билүү…? одоо яагаад АВТОБУСАНД явж байгаам гэнэ… Яацын АВТОБУС сайхан л Унаа шдээ…

#Дүү Маань #Хорт хавдарын Хүнд шатанд Ам нь ангалзаж аврал эрэн бүлтэгнэж байхад БИ машинд сууж яваад ч яахын билээ… бүгдийг нь зараад дүүгийнхээ эмчилгээнд зориулсан тэгээд юу гэж…

Юм болгон харагддаг шигээ байдаггүй юм. Миний амьдралд тохиолдож байгаа зүйл маргааш өөр бусдад тохиолдохгүй гэх баталгаа байхгүй…

Юугаа ч мэдэхгүй тоглоод гүйж яваа 2хон настай охин үрд нь Ээжийг нь үлдээхийн төлөө Чадах бүхнээ Хийнэ. Ер нь хүнийг Харж байгаагаараа битгий дүгнэж байгаарай.

Та БҮХЭНДЭЭ ЭНЭ ХОРВООГИЙН ЭРХЭМ БАЯН. ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ..”

Continue Reading

Урлаг

Саранцэцэг: Зөндөө их нулимс урсгасан. Дотогшоо залгих ч үе байлаа

Published

on

By

“Хэцүү анги” киноны Сүнжид багшийн дүрээрээ монголчуудын танил болсон Соёлын тэргүүний ажилтан жүжигчин М.Саранцэцэг. Ингээд түүнтэй “Улаан эрэг” киноны талаар ярилцлаа.

-“Улаан эрэг” 60 ангит уран сайхны киног хэлмэгдүүлэлтийн үеийг харуулсан кино гэж сонслоо. Яагаад ийм кино хийх болов?

-Яг тэр чигтээ хэлмэгдүүлэлтийн үеийн кино гэж хэлж болохгүй. 1930-аад оныг харуулсан кино. Тэгэхээр энэ он жилүүдэд залуус хоорондоо хайр сэтгэлтэй бололцож л байсан байж таарна шүү дээ. Энэ үүднээсээ “Улаан эрэг” 60 ангит уран сайхны кинонд залуусын хайр сэтгэл ч гарна, гэр бүлийн амьдрал ч гарна. Ер нь тэр үеийн хүмүүсийн амьдралыг тусгасан кино гэж бодох хэрэгтэй.

Энэ киноны зохиолыг “Хэцүү анги”, “Тусгай салаа” зэрэг киноны зохиолоороо үзэгчдийн танил болсон А.Амарсайхан бичсэн. Харин хөгжмийн зохиолчоор хөгжмийн зохиолч Бат-Эрдэнэ буюу Аранзай, ерөнхий найруулагчаар Ш.Даваадорж ажилласан. “Zaya sh” студийн бүтээл шүү дээ, уг кино. Энэ кинонд голдуу залуу уран бүтээлчид тэр дундаа хөдөөгийн уран бүтээлчид түлхүү оролцож байгаа. Шинэ залуу уран бүтээлчдэд дүр бүтээх боломжийг олгож байгаа гэх үү дээ.

-Тэгээд хэлмэгдүүлэлтийг яаж гаргах юм бэ?

– Энэ киноны уран бүтээлчид дан хэлмэгдүүлэлтийн талаар өгүүлсэн кино хийе гэж бодсонгүй. Гэхдээ он цаг нь яах аргагүй тэр үйл явдлыг харуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн. Үйл явдал нь тэр цаг үед өрнөж байгаа учраас орохоос өөр аргагүй. Ер нь яагаад энэ үйл явцыг харуулсан кино хийсэн гэхээр манай Монголын гэр бүлд хэлмэгдүүлэлтэнд өртөөгүй гэр бүл гэж байдаггүй. Энэ киноны уран бүтээлчдийн гэр бүлд ч мөн адил. Эмээ өвөө нь эмээ өвөөгийнх нь аав ээж гээд л. Ямар нэгэн хэмжээгээр хэлмэгдүүлэлтийн хор уршгийг мэдэрсэн хүмүүс.

-60 ангитай гэхээр бүтэн хоёр сарын турш үзэгчдийг дэлгэцийн өмнө “уях” нь ээ?

-Тиймээ. Хоёрдугаар найруулагчийн хувьд жүжигчний хувьд ч их сайхан кино болсон гэж бодож дүгнэж байгаа.

-Яагаад киногоо “Улаан эрэг” гэж нэрлэсэн юм бэ?

-Киноны маань зохиолд нэг ийм үг байдаг юм. Өөр нэр өгч болох байсан ч тэгээгүй. Яагаад гэхээр магадгүй хүмүүс энэ киног улс төрийн өнгө аясаар хараад байж магадгүй. Улс төртэй ямар ч хамаагүй байтлаа хүмүүст тийм бодлыг төрүүлж болохгүй гэдэг үүднээс энэ нэрийг өгсөн. Тэгээд ч зохиол дээр нь улаан эрэг гэдэг энэ үг их утга агуулга хадгалж гардаг юм. Чухам ямар утга агуулга агуулаад байгааг удахгүй үзэгчид маань үзэх болно.

-Ингэхэд та яагаад энэ киноны туслах найруулагчаар ажилласан юм бэ?

-“Zaya sh” студийн найруулагч Даваадорж бид хоёр гурван ч уран бүтээл дээр хамтран ажилласан хүмүүс. Нэг үгээр хэлбэл бие биеийнхээ арга барилд суралцчихсан нэг нэгнээ мэддэг болчихсон улс. Тиймдээ ч нэг баг бүрдүүлсэн юм. Энэ багаараа “Улаан эрэг” кино руу орсон.

-“Хэцүү анги”-ийн Сүнжид багш “Улаан эрэг” кинонд ямар дүр бүтээж байна даа?

-Ээжийн дүрд тоглож байгаа. Нэг их зовсон ээж болж байна. Өмнө нь хоёр охинтой байсан бол одоо хоёр хүүтэй болсон. Тухайн үеийн нийтлэг нэгэн гэрийн эзэгтэй.

-1930-аад оны ээжүүд маш их хүнд хэцүү замыг туулсан. Одоогийнхтой харьцуулахад газар тэнгэр шиг л ялгаатай байгаа нь тодорхой. XXI зуунд амьдарч байгаа эмэгтэй 1930-аад оны хар өдрүүд дунд гэнэт ороход хэцүү байв уу?

-Яг өнөөгийн нийгэмд амьдарч байгаа ээж биш мэдэхгүй цаг хугацаанд очих мэдээж амаргүй байсан. Үнэндээ ажиллагаа их байсан шүү. Шал өөр нийгэмд, өөр орчинд амьдарч байгаа хоёр өөр ээж. Энэ утгаараа энэ хоёр ээж ялгаатай. Энэ ялгааг аль болох сайн гаргах гэж л бодсон. Тэгэхээр Сүнжид багшаас өөр дүр босгож чадаж уу үгүй юу гэдгийг үзэгчид маань л шүүн тунгааж хэлэх байх. Би өөрөө бол зохиолынхоо дагуу чадан ядан хийсэн.

-Та хоёр хүүтэй ээж. Хоёр хүүгийн чинь хэн нь таныг илүү их зовоов?

-“Хэцүү анги” кинотой харьцуулж ингэж асууж байгаа болов уу гэж бодож байна. ‘‘Хэцүү анги” киноны Зулаа ээжийнхээ санааг маш их зовоож байсан л даа. Энэ кинонд би Дөл, Гал гэсэн хоёр хүүтэй болсон. Тэд маань намайг зовоодоггүй. Харин нийгэм нь Гал, Дөл хоёрын ээжийг зовоож байгаа юм.

Өөрөөр хэлбэл би өөрөө хоёр хүүгийнхээ төлөө их зовлоо. Миний хоёр хүүд хоёр залуу жүжигчин тоглосон. Энүүхэндээ гэхэд манай бүх жүжигчид дүрдээ их дурласан. Сайн ч тоглосон. Тийм болохоор ч тэрүү одоо ч бид жүжигчдээ нэрээр нь биш дүрийнх нь нэрээр дууддаг.

-Хэр их нулимс урсгав?

-Зөндөө их нулимс урсгасан. Нулимсаа дотогшоо залгих үе ч их байсан. Уран бүтээлчид маань ч гэсэн хөндлөнгийн хүний нүдээр киногоо харж нулимсаа барихдаа барьж гаргахдаа гаргаж байсан.

Continue Reading

Урлаг

Одончимэг: Энэ удаа UB cab-ын талаар дуугарахаас өөр аргагүйд хүрлээ

Published

on

By

Драмын жүжигчин Одноо:

“Хүүе UB cab үнэхээр шинэ дэвшилт үйлчилгээ нэвтрүүлсэн маш амар харин ямар нэгэн юм эхэндээ л хариуцлагатай бж байгаад сүүлийн үед үнэхээр сулардаг юм байна дөө.

Ирж байгаа машинууд үнэр танар бохир гэж мөн хамгийн чухал асуудал нь бидний дуудаад ирэх хугацаанаасаа хэтэрч бид хүлээхээр бид яагаад нэмж төлөх болдог юм бол UB cab ааа.

Мөн бидний гадаанаа таксигаа хүлээлгэхээр бас төлнө . Энэ жаахан шудрага бус уу тэ уг нь таныг бид очих хугацаанаасаа хэтрүүлж хүлээлгэсэн бол гарсан нийт төлбөрөөсөө тодорхой хасаж өгдөг бол тэ.

Жишээ нь би ирэх хугацаа нь 5 мин гэж заасан машинаа 20 мин хүлээж дээр нь би төлбөр нэмж төлдөг гэнээ яагаад ингэж гарч байгаан бол гэсэн түгжрэлээс болоод гэнээ.

Гайхаад аялал дууслаа за яахав төлбөрөө автомат төлбөрийг нь төлөх гэсэн өөдөөс төлбөр төлөгдсөн гэж гарч ирэнгүүтээ шууд утасны мсжээр хувь дансруу нь хийхээр болдог шүү.

Энэ нэг удаагийн үйлдэл биш шүү нэжгээд удаагийн үйлдэл учраас дуугарахаас өөр аргагүйд хүрлээ. Би өөрөө хүүхдүүдээ аюулгүй сургуульд нь хүргүүлдэг нь магтууштай UB cab үнэнч үйлчлүүлэгч зүгээр энгийн нэг ээжийн үүднээс дуугарч байгаан шүү.” гэжээ.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status