Connect with us

Урлаг

Аглуу мөнгө цуглуулах хоббитой бол эхнэрийнх нь цуглуулах дуртай зүйл нь

Published

on

МУГЖ Л.Баттулга буюу Аглуу болон түүний гэргий Оюунчимэг нар телевизийн нэвтрүүлгээр ийнхүү ярьжээ.

Оюунчимэг: Хүүхэд байхдаа урлагийн ажиллагаанд хамрагдана. Цасан охин болно. Би Сэлэнгэд төрж өссөн шүү дээ. Тэндээ Сэлэнгийн шинэ жилүүдээр “халтуур” хийгээд явчихдаг байлаа. Хажуугаар нь бүжиглэнэ. Урлагийн бүх л юманд оролцдог байлаа.

Аглуу: Би сургуулийнхаа алиалагч нь болдог байлаа. Нэг юмнаас нь мултардаг байсан. Сурлагаараа айхтар сайн биш, дунд зэрэг л. Алиалагч нь дуранддаг шдээ? Муу сурлагатай хүмүүсийг дуранддаг. Өөрийгөө дурандахгүй амар байгаа юм. Ангийнхаа муу сурлагтнуудыг дуранддаг. Харшийн ёлканд орж байгаа юм. Хүүхдүүд л дээ.

Анхны ерөнхийлөгч П.Очирбат гуайн хажууд хүүхдүүд зогссон юм. Гэтэл ангийн хүүхэд маань миний байранд зогсчихсон. Тэгээд маргаад нэг нь үнэг, нөгөөх нь баавгайн хувцастай дээр доороо ороод бөөн юм болсон. Бие хамгаалагч нар нь яаж ч чадахгүй, хүүхдүүд болохоор больцгоо больцгоо та нар гэж байсан юм.Багаасаа л хүүхдүүдийг баясгаж явсан юм уу даа. Орой нь бэлэг аваад гэртээ харьдаг байсан юм.

Би гэр бүлдээ цаг зав гаргах нь миний үүрэг л дээ. Гэхдээ тоглолттой үед анхаарал муу гаргана. Гэр бүлийн ард талыг хань маань авч явж байгаа. Өглөө бүр чадвар эхнэрээ үнсээд өглөө болгон чадвал хайртай шүү гэж хэлэхийг хичээдэг. Яагаад гэвэл би хайрлах гэж авч суусан. Би орж ирээд удирдлага бариад л шууд телевиз шүү дээ. Яаж ч ядарсан байсан спортын суваг, Английн лиг гээд үздэг.

Оюунчимэг: Манай хүн гэртээ орж ирээд хоол хийхдээ их сайн. Хамтраад хийчихдэг. Хувцсаа гаргах сонгох тал дээр надаас туслалцаа авдаг.

Аглуу: Би Ази, Европоор яваад ирэхдээ эхнэртээ үнэртэй ус авчрахыг боддог. Гуталны размер энэ тэрийг нь бол мэднэ. Солонгосоос яваад ирэхдээ алтан ээмэг зүүлт ч юм уу аваад ирдэг. Би мөнгөний цуглуулгатай. Би багадаа мөнгө цуглуулж байгаад аавыгаа мөнгөн цуглуулдаг болгочихсон байхгүй юу. Аав маань нэгдүгээр сургуулийн тэнд явж байна. Харсан чинь мөн шүү.

Юу хийгээд байгаан бол гээд харсан чинь нэг хүнтэй юм наймаалаад байгаа юм уу. Та яаж яваан гээд тэгсэн чинь манай энэ мөнгөний холбооныхон энд байдаг юм шдээ гэж байсан юм. Дээр үеийн буюу 1915 оны ч байдаг юм уу, 1800-аад оны Оросын мөнгийг зөрүү өгч сольдог юм байна. Зөрүү нь Монгол төгрөгөөр авдаг, өгдөг. Аавын маань цуглуулга над дээр бий.

Миний хувьд маш нандин. Аав ээжийгээ санахаараа тэрийгээ гаргаж ирээд цэвэрлэж арчаад буцаагаад хийчихдэг. Одоо би альбомыг нь шинэчлэх гээд байгаа юм.

Оюунчимэг: Би ээмэг зүүлт цуглуулах хоббитой шд. Заавал үнэтэй биш, хэлбэр дүрс хөөрхөн зүйлс их цуглуулна.

Аглуу: Хүн өөдрөг явах ёстой. Надад дүр дээр ч байдаг юм уу, хамт олонтойгоо ямар нэгэн юм болохгүй байдаг ч юм уу тэр үед ганцаараа бодох дуртай. Би өөртөө хандаж өглөө болгон хэзээ нэгэн цагт заавал тэнгэр цэлмэнэ, тэнгэр цэлмэг байна гэдэгт итгэж яв гэж хэлдэг. Хөх тэнгэрийг хараад миний хийж байгаа зүйл заавал амжилтанд хүрнэ гэдэг ч юм уу заавал бүтэх ёстой гэж өөрийгөө зоригжуулж явдаг юм.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Урлаг

Сошиал од Ганцэцэг Комедиан Бээгий нар “учир ургуулсан” гэлцэж байна

Published

on

Япон тураах даруулга зардаг сошиал од Ж.Ганцэцгийг мэдэхгүй хүн ховор байх. Тэр алс хол арлын Япон улсаас бүсгүйчүүддээ зориулсан бараа оруулж ирдэг хөдөлмөрч бизнесвүмэн бүсгүй.

Цахим орчинд өөрийн хуудсаараа дамжуулан лайв хийдэг түүний хуудас өдгөө 100 гаруй мянган дагагчтай. Ж.Ганцэцэг бизнесээ сурталчилахынхаа хажуугаар хувийн амьдрал, үзэл бодлоо лайваараа дамжуулан хэлдэг нь олны шүүмжлэлийг байнга дагуулдаг. Бараг л өдөр болгон шахуу олны хэл аманд өртчих гээд байдаг сул талтай гэх үү дээ.

Ганцэцэг өдгөө 50 гарч яваа ч царай төрх бие галбиртаа ихээхэн анхаарч, биеэ зөв авч яваа харагддаг. Тэр нэг хүүтэй бөгөөд ганц бие ээж юм. Тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр би сайн ханьтай болохыг хүсэж байна.

Хань гэдэг чинь заавал баян тансаг, хүчтэй мөнгөтэй төгргөтэй байх ёстой юм биш, эмэгтэй хүнийг хайраараа услаж, халамжаараа тэтгэж явах учиртай юм. Би нэг залуутай амьдарч үзлээ. Тэгсэн чинь их гоё ганган юм эдэлж хэрэглэдэг. Гэхдээ бүх тооцоог нь надаар төлүүлдэг байсан.

Нэг ёсондоо намайг шимж амьдардаг байсан гэж хэлж болно. Эрт дээр нь тэр хүнийг явуулчихсан. Эмэгтэй хүнийг үнэгүй гэрийн үйлчлэгч гэж бодож, хамаг ар гэрийн ажлаа хийлгэдэг залуучууд үнэхээр хань мөн үү. Эсвэл зүгээр хамтран амьдрагч уу? Энийгээ ялгаж салгаж чаддаг болсон цагтаа эмэгтэй хүний бие сэтгэлд ойртох хэрэгтэй” гэжээ.

Ямартай ч саяхан UB Comedy-ийн Бээгийтэй дотно зургаа авхуулж сошиал хуудсанд нийтэлсэн нь олон хүний эгдүүцлийг хүргээд авчээ. Учир нь Комедиан Бээгийтэй хамт авхуулсан зургаа “Кинонд тоглолоо манай нөхөр” хэмээн нийтэлсэн байна. Үүний доор хүмүүс Монголын кино урлаг дуусчээ хэмээн ихэд бухимдангуй сэтгэгдлүүдээ илэрхийлж байсан юм.

Олны хараанд байнга өртөж явдаг бүсгүй сошиал хуудсаараа дамжуулан 20 жилийн өмнөх мөрөөдлөө биелүүлсэн талаараа хуваалцсан байна. Тэрээр” 2001 онд 2 жил шахуу айлд гэрийн үйлчлэгч хийж байлаа. Тэгэхэд гэрийн эзэн эхнэртээ бенз өөртөө нэг бенз авч байсан юм. Тэр үед л би бенз гэдэг машиныг заавал авч унана гэж өөртөө амлалт өгч байсан.

Тухайн үед чинь бенз битгий хэл миний хүү ч гараагүй үе байлаа. Би өөрөө боломжтой болохоороо санхүүгийн эрх чөлөөнд хүрсэнийхээ дараа бенз авна гэж мөрөөддөг байсан юм. Ямар ч байсан өөрийн гэсэн орон байраа авсан, хүүгээ ч тусад нь гаргасан. Шинэ дэлгүүрээ ч худалдаж авлаа.

Би давхар давхар маш олон ажлыг зэрэг хийдэг нэг хүнд ахадсан ажлыг ганцаараа хийдэг гэх үү дээ. Ажлынхаа араас тууштай зүтгэснийхээ ачаар мөрөөдлийн сайхан унаагаа авлаа. Анх байр авчихаад л карантнаас нь ус гоожиж байхыг хараад итгэж ядаж байсан шигээ мөрөөдлийн машинаа авчихсан ингэж зогсож байгаадаа үнэхээр одоо ч итгэж чадахгүй нь.

Машины үнийг хүмүүс их асуудаг ерөнхийд нь хэлэхэд зэрэглэл сайтай хотхоны 3-4 өрөө байрны мөнгөөр машинаа авсаан. Машинаа би 3-5 жил унасны дараа хамгийн сүүлийн үеийн загвараар нь солино гэж бодож байгаа” гэжээ.

Ямартай ч мөрөөдлийн сайхан унаагаа авсан сошиал од бүсгүй маань цагаан морьтой ханхүү гэдэг шиг ёстой л цагаан хүлэгтэй гүнж болоод авлаа. Түүнийг машинтай болсны дараагаар маш олон дүү залуучууд мөнгө асуудаг болсон гэнэ шүү.

Continue Reading

Урлаг

Жүжигчин Үржинханд яагаад машинаа зарж автобусаар явдаг болсон бэ

Published

on

By

Жүжигчин Үржинханд:

“-Та саяхан л Кинонд тоглоод байгаагүй билүү…? одоо яагаад АВТОБУСАНД явж байгаам гэнэ… Яацын АВТОБУС сайхан л Унаа шдээ…

#Дүү Маань #Хорт хавдарын Хүнд шатанд Ам нь ангалзаж аврал эрэн бүлтэгнэж байхад БИ машинд сууж яваад ч яахын билээ… бүгдийг нь зараад дүүгийнхээ эмчилгээнд зориулсан тэгээд юу гэж…

Юм болгон харагддаг шигээ байдаггүй юм. Миний амьдралд тохиолдож байгаа зүйл маргааш өөр бусдад тохиолдохгүй гэх баталгаа байхгүй…

Юугаа ч мэдэхгүй тоглоод гүйж яваа 2хон настай охин үрд нь Ээжийг нь үлдээхийн төлөө Чадах бүхнээ Хийнэ. Ер нь хүнийг Харж байгаагаараа битгий дүгнэж байгаарай.

Та БҮХЭНДЭЭ ЭНЭ ХОРВООГИЙН ЭРХЭМ БАЯН. ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ..”

Continue Reading

Урлаг

Саранцэцэг: Зөндөө их нулимс урсгасан. Дотогшоо залгих ч үе байлаа

Published

on

By

“Хэцүү анги” киноны Сүнжид багшийн дүрээрээ монголчуудын танил болсон Соёлын тэргүүний ажилтан жүжигчин М.Саранцэцэг. Ингээд түүнтэй “Улаан эрэг” киноны талаар ярилцлаа.

-“Улаан эрэг” 60 ангит уран сайхны киног хэлмэгдүүлэлтийн үеийг харуулсан кино гэж сонслоо. Яагаад ийм кино хийх болов?

-Яг тэр чигтээ хэлмэгдүүлэлтийн үеийн кино гэж хэлж болохгүй. 1930-аад оныг харуулсан кино. Тэгэхээр энэ он жилүүдэд залуус хоорондоо хайр сэтгэлтэй бололцож л байсан байж таарна шүү дээ. Энэ үүднээсээ “Улаан эрэг” 60 ангит уран сайхны кинонд залуусын хайр сэтгэл ч гарна, гэр бүлийн амьдрал ч гарна. Ер нь тэр үеийн хүмүүсийн амьдралыг тусгасан кино гэж бодох хэрэгтэй.

Энэ киноны зохиолыг “Хэцүү анги”, “Тусгай салаа” зэрэг киноны зохиолоороо үзэгчдийн танил болсон А.Амарсайхан бичсэн. Харин хөгжмийн зохиолчоор хөгжмийн зохиолч Бат-Эрдэнэ буюу Аранзай, ерөнхий найруулагчаар Ш.Даваадорж ажилласан. “Zaya sh” студийн бүтээл шүү дээ, уг кино. Энэ кинонд голдуу залуу уран бүтээлчид тэр дундаа хөдөөгийн уран бүтээлчид түлхүү оролцож байгаа. Шинэ залуу уран бүтээлчдэд дүр бүтээх боломжийг олгож байгаа гэх үү дээ.

-Тэгээд хэлмэгдүүлэлтийг яаж гаргах юм бэ?

– Энэ киноны уран бүтээлчид дан хэлмэгдүүлэлтийн талаар өгүүлсэн кино хийе гэж бодсонгүй. Гэхдээ он цаг нь яах аргагүй тэр үйл явдлыг харуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн. Үйл явдал нь тэр цаг үед өрнөж байгаа учраас орохоос өөр аргагүй. Ер нь яагаад энэ үйл явцыг харуулсан кино хийсэн гэхээр манай Монголын гэр бүлд хэлмэгдүүлэлтэнд өртөөгүй гэр бүл гэж байдаггүй. Энэ киноны уран бүтээлчдийн гэр бүлд ч мөн адил. Эмээ өвөө нь эмээ өвөөгийнх нь аав ээж гээд л. Ямар нэгэн хэмжээгээр хэлмэгдүүлэлтийн хор уршгийг мэдэрсэн хүмүүс.

-60 ангитай гэхээр бүтэн хоёр сарын турш үзэгчдийг дэлгэцийн өмнө “уях” нь ээ?

-Тиймээ. Хоёрдугаар найруулагчийн хувьд жүжигчний хувьд ч их сайхан кино болсон гэж бодож дүгнэж байгаа.

-Яагаад киногоо “Улаан эрэг” гэж нэрлэсэн юм бэ?

-Киноны маань зохиолд нэг ийм үг байдаг юм. Өөр нэр өгч болох байсан ч тэгээгүй. Яагаад гэхээр магадгүй хүмүүс энэ киног улс төрийн өнгө аясаар хараад байж магадгүй. Улс төртэй ямар ч хамаагүй байтлаа хүмүүст тийм бодлыг төрүүлж болохгүй гэдэг үүднээс энэ нэрийг өгсөн. Тэгээд ч зохиол дээр нь улаан эрэг гэдэг энэ үг их утга агуулга хадгалж гардаг юм. Чухам ямар утга агуулга агуулаад байгааг удахгүй үзэгчид маань үзэх болно.

-Ингэхэд та яагаад энэ киноны туслах найруулагчаар ажилласан юм бэ?

-“Zaya sh” студийн найруулагч Даваадорж бид хоёр гурван ч уран бүтээл дээр хамтран ажилласан хүмүүс. Нэг үгээр хэлбэл бие биеийнхээ арга барилд суралцчихсан нэг нэгнээ мэддэг болчихсон улс. Тиймдээ ч нэг баг бүрдүүлсэн юм. Энэ багаараа “Улаан эрэг” кино руу орсон.

-“Хэцүү анги”-ийн Сүнжид багш “Улаан эрэг” кинонд ямар дүр бүтээж байна даа?

-Ээжийн дүрд тоглож байгаа. Нэг их зовсон ээж болж байна. Өмнө нь хоёр охинтой байсан бол одоо хоёр хүүтэй болсон. Тухайн үеийн нийтлэг нэгэн гэрийн эзэгтэй.

-1930-аад оны ээжүүд маш их хүнд хэцүү замыг туулсан. Одоогийнхтой харьцуулахад газар тэнгэр шиг л ялгаатай байгаа нь тодорхой. XXI зуунд амьдарч байгаа эмэгтэй 1930-аад оны хар өдрүүд дунд гэнэт ороход хэцүү байв уу?

-Яг өнөөгийн нийгэмд амьдарч байгаа ээж биш мэдэхгүй цаг хугацаанд очих мэдээж амаргүй байсан. Үнэндээ ажиллагаа их байсан шүү. Шал өөр нийгэмд, өөр орчинд амьдарч байгаа хоёр өөр ээж. Энэ утгаараа энэ хоёр ээж ялгаатай. Энэ ялгааг аль болох сайн гаргах гэж л бодсон. Тэгэхээр Сүнжид багшаас өөр дүр босгож чадаж уу үгүй юу гэдгийг үзэгчид маань л шүүн тунгааж хэлэх байх. Би өөрөө бол зохиолынхоо дагуу чадан ядан хийсэн.

-Та хоёр хүүтэй ээж. Хоёр хүүгийн чинь хэн нь таныг илүү их зовоов?

-“Хэцүү анги” кинотой харьцуулж ингэж асууж байгаа болов уу гэж бодож байна. ‘‘Хэцүү анги” киноны Зулаа ээжийнхээ санааг маш их зовоож байсан л даа. Энэ кинонд би Дөл, Гал гэсэн хоёр хүүтэй болсон. Тэд маань намайг зовоодоггүй. Харин нийгэм нь Гал, Дөл хоёрын ээжийг зовоож байгаа юм.

Өөрөөр хэлбэл би өөрөө хоёр хүүгийнхээ төлөө их зовлоо. Миний хоёр хүүд хоёр залуу жүжигчин тоглосон. Энүүхэндээ гэхэд манай бүх жүжигчид дүрдээ их дурласан. Сайн ч тоглосон. Тийм болохоор ч тэрүү одоо ч бид жүжигчдээ нэрээр нь биш дүрийнх нь нэрээр дууддаг.

-Хэр их нулимс урсгав?

-Зөндөө их нулимс урсгасан. Нулимсаа дотогшоо залгих үе ч их байсан. Уран бүтээлчид маань ч гэсэн хөндлөнгийн хүний нүдээр киногоо харж нулимсаа барихдаа барьж гаргахдаа гаргаж байсан.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status