Connect with us

Дотоод

Иргэнийг эрэн хайж байсан ажиллагааг зогсоожээ

Published

on

2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан уулын Нүхтийн аманд иргэн С /21 настай, эрэгтэй/ нь алга болсон гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Тус дуудлагын дагуу Аврах ангиас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулаад байсан билээ.

Нүхтийн аманд алга болсон иргэн С нь алга болсон газраас зүүн хойд зүгт 3,5 км зайд Арцатын аманд уулын бэлд аялж явсан аялагч нартай 12:00 цагт таарснаар ар гэрийнхэнтэй холбогдож хүлээлгэн өгсөн гэсэн мэдээллийн дагуу эрлийн ажиллагааг зогсоосон байна.

Аялал зугаалгаар ногоон бүсэд зорчихдоо нэгдсэн зохион байгуулалттай, нэгийгээ бүртгэж, сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой аялж амрахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой Байдлын Алба мэдээллэв.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Дотоод

Б.Жаргалсайхан их сургуулиудыг хааш нь нүүлгэх байршлыг нь заалаа

Published

on

Их сургуулиудыг хөдөө орон нутаг руу нүүлгэх нь олон эерэг талтай. Олон жилийн толгойны өвчин болсон түгжрэлийн асуудал нэгдүгээрт шийдэгдэнэ. Хоёрдугаарт орон нутагт байгаа сургуулиуд тухайн аймгийнхаа эдийн засгийг тэлнэ. Ингэснээр хөдөө орон нутаг, аймгууд хөгжөөд бид үйлдвэрлэгч улс болох бүрэн боломж бий. Үүнтэй холбоотой төр засгаас тодорхой төлөвлөлт хийгдэж, зураг төсөл гарсан ч бодит ажил хэрэг болоогүй л байна.

Буянгийн Жаргалсайхан их дээд сургуулиудыг нүүлгэх асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлжээ.

“#ХЦДС-г Дорнод руу. Тэнд очоод хил дээрээ шууд дадлагаа хийгээд хил хамгаалалтандаа хүч нэмээд байж байг.

#АШУИС-г Хөвсгөл рүү. Хамгийн их хүн амтай, мөн хамгийн их ХБИ-тэй иргэдтэй аймаг.

#ШУТИС-г Эрдэнэт рүү. Уул уурхай машин техник гээд шууд практиктай холбогдоход амар шүү. Тэгээд ч тэнд бэлэн салбар сургууль нь байгаа.

#Төмөр замын дээд сургуулийг Дархан руу. Асуудал ойлгомжтой.

#ХААИС-г Архангай болон Сэлэнгэ рүү хуваагаад. Архангай хамгийн олон малтай, Сэлэнгэ газар тариалангийн аймаг.

#МУБИС-г Ховд руу. Олон ястны өлгий аймаг, хүүхэд бүрийн онцлогийг судлаг. Тэгээд ч салбар сургууль нь байгаа.

#СУИС-г Дундговь руу. Дуу хуурын нутагт очоод эхлээд ардын өв соёлоо сайн судлаадхаг. Тэгээд ч тэнд энерги нь бий

#Шашны их сургуулийг Дорноговь руу. Асуудал ойлгомжтой.

#БХИС-г Өвөрхангай руу. Аль ч аймаг руу ойролцоо зайтай, батлан хамгаалах бодлогын хувьд ч эерэг байршил.

#МУИС-г Хэнтий рүү. Яахав эзэн Чингисийнхээ нутагт очоод илүү сайн сурцгааг.

#Цагдаагийн академийг Баян-өлгий рүү. Гэмт хэрэг зөрчил баруун аймгуудад илүү их гардаг.

#Цэцэрлэгийн багшийн сургуулийг Сүхбаатар руу. Зүгээр л тэгж бодлоо. Хаана ч очсон хөөрхөн сургууль шд.

#Тагнуулийн сургуулийг Өмнөговь руу. Монголын баялаг ил далд хамгийн ихээр хил гардаг аймаг.

#хотын МСҮТ-үүдийг бүгдийг нь Төв аймаг руу. Газар нутаг томтой. Юу л бол юу л байгаа аймаг.

За ингээд сургуулиудыг дагаад багш нар, тэдний гэр бүл, үр хүүхэд, оюутнууд, оюутны гэр бүл аав ээж ах дүү нар нь, тэр их хүний урсгалуудыг дагаад хотод шингэсэн ЖДҮ эрхлэгч нар буцаад нутаг руугаа явна.

Хотын талаас илүү нь алга болно. Яг саяын наадмын үе шиг эл хуль. Дадлагын мөнгө төгрөг ч хэмнэгдэнэ.Цэвэр агаарт цэвэр хоол хүнстэй эрүүл мэнд нь ч сайн.Хотод үлдсэн байр савыг нь эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудад өг. Бид одоо өөрсдөө үйлдвэрлэгч улс болох ёстой. Аймгууд ч дорхноо хөгжөөд ирнэ” гэв.

Continue Reading

Дотоод

Давгадорж аваргын тансаг амралтын газар приустэй хүнд үйлчилдэггүй

Published

on

Монгол улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Давгадорж сяахан “Аса Ланд” нэртэй тансаг зэрэглэлийн жуулчны баазаа ашиглалтад оруулжээ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Орхон голын хөвөөнд байрлах тус бааз нь УБ хотоос 370 км зайтай.

Нэг ээлжиндээ 180-240 хүн хүлээж авах хүчин чадалтай бөгөөд Канад хаус маягийн 72 өрөө, Модерн загварын люкс гэр 21 өрөөтэй аж. Түүгээр ч зогсохгүй бүх өрөө нь ТОТО брендийн 00 душ эйр кондишнтэй.

Монгол өв соёл, ёс заншлыг шингээсэн хийцтэй энэхүү амралтын газар нь муухан зочид буудлаас илүү үйлчилгээний соёлтой гэнэ шүү. Гэвч приустэй хүмүүст Сарангэрэл сайд асны хэлдгээр “улныханд” үйлчилдэггүй гэнэ.

Төмс Зоригоо Катя нар бал сараараа очсон биш “Аса Ланд” амралтын газрынханд хөөгдөөд ирсэн хэмээн сошиал хуудсанаа хуваалцаж байсан. Тодруулбал, Нөгөө лаг тансаг “Аса Ланд” амралтын газар ирлээ. Тэгсэн чинь приустэй хүнд үйлчилдэггүй юм байна. Дараа гоё машинтай болж байгаад ирэхээс. Аймар дээрэлхүүллээ. Хүнийг гаднаас нь хараад шууд дүгнэдэг юм байна” хэмээн тус амральтын газрын талаар сэтгэгдлээ хуваалцаж байв.

Тус амралтын газар баячуудад зориулагдсан мэт. Бүр нисдэг тэрэг бууж, тансаг зэрэглэлийн машинтай эрх ямбатнууд орж гарахыг бодоход тэдэнд л үйлчлүүлдэг болотой. Кофе нь 19000 төгрөгөөс дээш хоол 39000 дээш үнэтэй . Хамгийн хямдхан нь л энэ гээд бод.

“Цирк”-ийг Д.Дагвадоржийн ээж Х.Пүрэвбадам удирдаж, эхнэр М.Отгонцэцэг 100 хувь эзэмшиж байгаа. Аса аварга циркийг хувьчлан авч, шинэчлэн засвар хийнэ хэмээн мэдэгдэл хийсэн ч өнөөдөр циркчид бэлтгэл хийх заалгүй болж, эхнээсээ циркийн ахмад уран бүтээлчид ажилгүй болцгоосон.

Аса аварга Циркийг аваад оронд нь тансаг амралтын газар бариулчихав уу хэмээн олон нийт ч хардаж байгаа.

Асашёорюү Д.Дагвадорж өмнөх гэргий Тамираасаа албан ёсоор салж, тусдаа амьдарсаар багагүй хугацааг үдэж буй. Энэ талаараа ч өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв. Харин 2 жилийн өмнөөс дахин гэрлэсэн гэдгээ олонд зарласан юм. Их аваргын шинэхэн гэргийг М.Отгонцэцэг гэдэг.

Continue Reading

Дотоод

Б.Жавхлан: Өндөр орлоготой иргэдэд татварын ачааллыг үүрүүлнэ

Published

on

Сангийн яамнаас Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг боловсруулж, танилцууллаа.

Сангийн яам хэн илүү орлоготой байна тэр хүн илүү өндөр татвар төлөх зарчимд шилжих цаг болсон гэж үзэн дараах шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал, 2023 оноос эхлэн сарын

-10 сая хүртэл төгрөгийн цалинтай бол 10 хувийн

-15 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой бол 15 хувийн

-20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар авахаар төлөвлөжээ.

Монгол Улсын 1.3 мянган иргэн буюу уул уурхайн компаниуд, банкууд гэх мэт ТОП 100 ААН-ийн удирдах түвшнийхэн 10 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай. 20 сая төгрөгийн цалинтай иргэд эхний 10 сая төгрөгийн цалингаас 10 хувийн ХХОАТ төлж, үлдсэн 10 сая төгрөгөөсөө 20 хувийн татвар төлөх юм байна.

ҮСХ-ноос мэдээлснээр манай улсад дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа юм.

Хэдхэн сарын өмнө Сэтгүүлч Отгон Сангийн сайд Б.Жавхлангийн бичсэн постыг та бүхэнд хүргэе.

“Хөгжлийн банкийг “тоногч”-дын нэг нь Сангийн сайд Б.Жавхлан !!!

Хөгжлийн банкнаас зээл авсан “Чингисхаан банк”, “Мондулаан трейд” компаний хувьцаа эзэмшигч гэр бүлтэй Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр нь хамтарсан компанитай буюу нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд ажээ.

Улс төрчдийн хувийн компаниудыг санхүүжүүлсэн ЖДҮ-ийн сангийн захирал нь УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн “ төлөөний хүн” байсан бол Хөгжлийн банкийг дампууруулсан захирлуудын томилгоо, найдваргүй томоохон зээлдэгчид нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай мөн л салшгүй холбоотой ажээ

Дампуурахдаа тулсан “Чингисхаан банк”-нд

-Эрүүл мэнд,Нийгмийн даатгалын 130 тэрбум төгрөг

-Хөгжлийн банкны 37.4 тэрбум

– Хөгжлийн банкны дамжуулсан зээлийн үлдэгдэл 1.1 тэрбум

– Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм лизинг” ХХК-ны 9 тэрбум

-Хөгжлийн банкны бас нэг охин компани “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-аас 2 тэрбум төгрөг

гэх мэтээр Зөвхөн Хөгжлийн банкнаас бараг 50 тэрбум төгрөг “Чингисхаан” банкинд байршуулжээ. Арилжааны ганц банкинд татвар төлөгчдийн энэ их мөнгийг байршуулж, эрсдэлд оруулав? гэдэг асуудал үүснэ. Үүний цаана УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн хувийн ашиг сонирхол нуугдаж байгаа юм.

“Чингисхаан банк”-ны Ерөнхий захирал Будням овогтой Батхүү, Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр Амийль овогтой Соёлмаа нар “Ньюгоби гэйт” ХХК-г 2011 оноос хойш хамтран эзэмшиж иржээ. Буднямын Батхүү нь эхнэр Б.Баярсайханы нэрээр “Чингисхаан банк”-ны 20 гаруй хувийг эзэмшдэг

. Түүнээс гадна Б.Батхүүгийн эхнэр Б.Баярсайхан хувьцааг нь эзэмшдэг “Мондулаан трейд” компани Хөгжлийн банкнаас 15 тэрбумын зээл авчээ. 2016 онд Б.Жавхлан УИХ-ын гишүүн болсноор Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр, дэд захирал Б.Чойжилжалбуу нарыг томилоход оролцсон төдийгүй Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг”ХХКийн гүйцэтгэх захирлаар өөрийн туслах байсан Г.Пүрэвсүрэнг томилжээ.

Дээрхи захирлуудын шийдвэрээр “Чингисхаан банк”-руу Хөгжлийн банкны дээрх мөнгө урсах болжээ. Тэд “Чингисхаан” банк дахь хадгаламжийн заримыг нь замд яваа хөрөнгөөр бүртгүүлж хүү зогсоох арга хэмжээ хүртэл авч байжээ. Энэ үйл ажиллагаанд хяналт тавих ёстой Хөгжлийн банкны Хяналт шалгалт хариуцсан дэд захирал Я.Сод-Эрдэнэ / ЕТГ-ын дарга Я.Содбаатарын ах/ ажлаа хийгээгүйгээс Хөгжлийн банкийг хохироосон байдаг.

Хөгжлийн банкинд ажиллаж байсан Б.Жавхлангийн “төлөөний хүмүүс”-ийн шийдвэрээр Б.Жавхлангийн ойрын хүмүүсийн компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан байдаг. Дараагийн удаа Болдын Жавхлан нь Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Болдын Амгаланг Монгол банкны харьяалалын байгууллага болох “Бичил Санхүүгийн хөгжлийн сан”-д ажилд оруулж, энэ сангийн мөнгийг хэрхэн хувийн Банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан “угаасан” болохыг баримтаар хүргэх болно.

Хөгжлийн банкийг Сангийн яамны мэдэлд аваачсан нь “Чононд хонь хадгалуулах” гэгч л болжээ”.

Сэтгүүлч Б.Отгон

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status