Connect with us

Дотоод

И-Баримтын сугалааг сэргээхгүй бол иргэдийн амьдрал хэцүү байна

Published

on

И-баримтын сугалааг болиулаад 4 сарын хугацаа өнгөрч байна. Гэхдээ иргэд эхнээсээ И-Баримтын сугалааг эргэн сэргээхийг шаардаж эхэллээ. Сугалааны тохирол зогссоноос хойш худалдаа үйлчилгээний төвүүд үйлчилгээ авсан иргэдэд И-баримтыг гаргаж өгөх нь цөөрсөн.

Ялангуяа эмнэлэг бараа үйлчилгээний зарим худалдааны төв баримт олгохоо больжээ. Иргэд ч сугалаа зогссоноос хойш худалдан авалт хийх бүрдээ бас авах ёстой И-баримтаа үл тоож эхэлжээ. Энэ нь далд эдийн засгийг ил болгох бодлогод сөргөөр нөлөөлж байгаа юм.

Тухайлбал иргэн М нь Засгийн газрын 11-11 төвд холбогдож И-баримтын сугалааг дахин явуулж өгөх хүсэлтэйг уламжилжээ. Тэрбээр иргэний үүргээ биелүүлээд И-баримтаа үйлчилгээ авах бүрдээ авдаг. Гэхдээ хувь худалдаа эрхлэгчид худалдан авалт бүртээ И-Баримт өгдөггүй. Тиймээс хувь худалдаачдыг И-Баримт өгдөг болгож сугалааг дахин явуулахыг шаарджээ. Түүнтэй санал нэг олон иргэн байна.

Иргэн “Би бол зөв гэж бодож байна. Ямар ч байсан хэн азтай нь авна гэж бодож байна. Хүний аз ивээсэн үед орох л байх гэж боддог”.

Иргэн “Ер нь зөв байх. Сугалаа нь явж байвал зүгээр шд”.

Иргэн “Тохирлоор биш хувь хэмжээг нэмэх гээд байдаг шд. 2 хувь биш 10 хувь руу дөхүүлэх энэ тэр гэж яриад байгаа. Тэр нь зөв болов уу гэж бодоод байгаа”.

Иргэн “Би зөв гэж бодож байгаа. Яагаад гэхээр сугалааны тохирол маань И-баримтыг илүү идэвхитэй байлгах нэг хөшүүрэг болохоор тэрийг болиулсанаар хүмүүс илүү И-баримтаа авах бүртгүүлэх нь надад бууцтай юм шиг санагдаад байгаа”.

Иргэн “Надад бол болиулсан нь зүгээр гэж бодсон. Иргэддээ буцаан олголтоо нэмээд заавал сугалаа гэлтгүй хожиж байгаа хүн нь ховор харагдаад байдаг. Гэхдээ байдаг байх л даа.”

Иргэн “Ер нь сэргээсэн нь дээр шд. 5-10 төгрөг ч гэсэн бид нарт ч гэсэн баримтаар 40-50 мянган төгрөг орчихож байгаа юм чинь. Буцаагаад сэргээмээр байна. Бид бас тодорхой хэмжээний хөнгөлөлтөө авмаар байх юм”.

Уг нь И-баримтын сугалаа нь анхнаасаа татвар төлөгчдийг бүртгэлжүүлж далд эдийн засгийн эргэлдэх мөнгийг бууруулж татварын тэгш тогтолцоог сайжруулах зорилготой байсан. Ингээд 2016 оноос И-Баримтанд баримтаа бүртгүүлсэн иргэдийн дунд урамшуулалт сугалаа явуулж эхэлсэн байдаг.

Урамшуулалт сугалаанд иргэд идэвхитэй оролцож давхардсан тоогоор нийт 1,6 сая иргэн азтан болж нийт бичигдсэн баримтын 74 хувь нь И-Баримтанд бүртгэгдэж байсан юм. Мөн сугалааны урамшуулалд өнгөрсөн хугацаанд нийтдээ 81,2 тэрбум төгрөг олгожээ. Гэвч өнгөрсөн хавраас эхлээд тус сугалааг зогсоосноос үүдэн зарим байгууллагууд баримтаа гаргаж өгдөггүй болсныг иргэд ийнхүү шүүмжилж байна.

Эх сурвалж: NTV мэдээ

Юмны үнэ огцом нэмэгдэж, инфляци огцом өсч, хил хаасан зэргээс үүдэн Монголчуудын амьдрал хэцүү болоод байна. Тиймээс И-баримтын сугалаагаар ч гэсэн 50 мянга, 3 сая, мөн түүнээс дээш төгрөгийн азтнууд хэдэн иргэний дансанд ч гэсэн орж байвал амьдрал нь хэцүү байгаа иргэдэд томоохон тус нэмэр болох билээ.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Дотоод

Өмгөөлөгч Пүрэвдулам: Сангийн сайд үндсэн хууль зөрсөн шийдвэр гаргасан тул ОГЦОР

Published

on

Өмгөөлөгч А.Пүрэвдулам: “Сарангэрэл иргэдээ нийгмийн гарал байдлаар нь гадуурхаж ёс зүйн хариуцлага хүлээсэн. Харин сангийн сайд нь Үндсэн хуульд заасан хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар гадуурхсан шийдвэр гаргалаа. Хууль хүн бүрд эрх тэгш. Дараагийн огцрох сайд Жавхлан” гэжээ.

Учир нь сангийн сайд ардын хүүхдүүдийг алагчлан үзэж өчигдөр хүүхдийн мөнгийг 80 хувьд нт өгөх боломжтой хэмээн мэдээлэл хийснээ өнөөдөр залруулж 91 хувь болгосон. Тэрээр” Цар тахалтай байх хугацаанд хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн орлогыг дэмжсэн.

Үүнийг огцом бууруулах боломжгүй. Өндөр орлоготой хэсэг хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар дунд, бага орлоготой хэсэгт хүүхдийн мөнгө тасалдахгүй байх боломжийг баталгаажуулах юм. 100 мянгаар хэвээр хадгална. 3.7 саяас дээш орлоготой өрхүүд өндөр орлоготойд тооцогдоно” хэмээн хэлсэн.

Түүнчлэн орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татвар тогтооно. Шаталсан татварын 2018 онд өргөн бариад дэмжигдээгүй. Тэр үед хамрах хүрээ нь нэлээдгүй том байсан. Босго орлого нь 1.5 сая, гурван сая, таван сая гэсэн шатлалтай байсан. Харин одоо босго орлогыг илүү өндөр тавиад, хамрах хүрээг бага болгосон. 817 мянган ХХОАТ төлөгчдийн 0.1 хувь нь үүнд хамрагдана. 0-10 сая төгрөгийн орлоготой бол дээр 10 хувь хэвээрээ, 10-15 сая төгрөгийн орлогод 10 сая давсан хэсэг дээр 15 хувийн татвар ногдуулна.

Сарын орлого нь 12 сая бол 10 сая дээр нь 10 хувийн татвар, хоёр саяд нь 15 хувийн татвар ногдуулна. Дэлхийн улс орнууд жигд ийм арга хэмжээ авч байна. Өндөр орлоготой хэсэг нь эдийн засгийн хүнд нөхцөлд ачаалал авах, бага орлоготой, инфляцад илүү нэрвэгдэж байгаа хэсэгт тусламж дэмжлэгтэй явах зарчим барьж байна” гэж хэлсэн юм.

Энэ нь мөн л Монгол улсын үндсэн хуулийн 14,2 зүйл заалтыг зөрчсөн үйлдэл болсон тул түүнийг огцруулах хэрэгтэй хэмээн үзэж байна.

Үндсэн хуулийн 14 2 т ” Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэжээ.

Жавхлан сайдын уг шийдвэр өрд иргэдээ хөрөнгө чинээгээр нь гадуурхсан үйлдэл боллоо.

Continue Reading

Дотоод

Б.Жаргалсайхан их сургуулиудыг хааш нь нүүлгэх байршлыг нь заалаа

Published

on

Их сургуулиудыг хөдөө орон нутаг руу нүүлгэх нь олон эерэг талтай. Олон жилийн толгойны өвчин болсон түгжрэлийн асуудал нэгдүгээрт шийдэгдэнэ. Хоёрдугаарт орон нутагт байгаа сургуулиуд тухайн аймгийнхаа эдийн засгийг тэлнэ. Ингэснээр хөдөө орон нутаг, аймгууд хөгжөөд бид үйлдвэрлэгч улс болох бүрэн боломж бий. Үүнтэй холбоотой төр засгаас тодорхой төлөвлөлт хийгдэж, зураг төсөл гарсан ч бодит ажил хэрэг болоогүй л байна.

Буянгийн Жаргалсайхан их дээд сургуулиудыг нүүлгэх асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлжээ.

“#ХЦДС-г Дорнод руу. Тэнд очоод хил дээрээ шууд дадлагаа хийгээд хил хамгаалалтандаа хүч нэмээд байж байг.

#АШУИС-г Хөвсгөл рүү. Хамгийн их хүн амтай, мөн хамгийн их ХБИ-тэй иргэдтэй аймаг.

#ШУТИС-г Эрдэнэт рүү. Уул уурхай машин техник гээд шууд практиктай холбогдоход амар шүү. Тэгээд ч тэнд бэлэн салбар сургууль нь байгаа.

#Төмөр замын дээд сургуулийг Дархан руу. Асуудал ойлгомжтой.

#ХААИС-г Архангай болон Сэлэнгэ рүү хуваагаад. Архангай хамгийн олон малтай, Сэлэнгэ газар тариалангийн аймаг.

#МУБИС-г Ховд руу. Олон ястны өлгий аймаг, хүүхэд бүрийн онцлогийг судлаг. Тэгээд ч салбар сургууль нь байгаа.

#СУИС-г Дундговь руу. Дуу хуурын нутагт очоод эхлээд ардын өв соёлоо сайн судлаадхаг. Тэгээд ч тэнд энерги нь бий

#Шашны их сургуулийг Дорноговь руу. Асуудал ойлгомжтой.

#БХИС-г Өвөрхангай руу. Аль ч аймаг руу ойролцоо зайтай, батлан хамгаалах бодлогын хувьд ч эерэг байршил.

#МУИС-г Хэнтий рүү. Яахав эзэн Чингисийнхээ нутагт очоод илүү сайн сурцгааг.

#Цагдаагийн академийг Баян-өлгий рүү. Гэмт хэрэг зөрчил баруун аймгуудад илүү их гардаг.

#Цэцэрлэгийн багшийн сургуулийг Сүхбаатар руу. Зүгээр л тэгж бодлоо. Хаана ч очсон хөөрхөн сургууль шд.

#Тагнуулийн сургуулийг Өмнөговь руу. Монголын баялаг ил далд хамгийн ихээр хил гардаг аймаг.

#хотын МСҮТ-үүдийг бүгдийг нь Төв аймаг руу. Газар нутаг томтой. Юу л бол юу л байгаа аймаг.

За ингээд сургуулиудыг дагаад багш нар, тэдний гэр бүл, үр хүүхэд, оюутнууд, оюутны гэр бүл аав ээж ах дүү нар нь, тэр их хүний урсгалуудыг дагаад хотод шингэсэн ЖДҮ эрхлэгч нар буцаад нутаг руугаа явна.

Хотын талаас илүү нь алга болно. Яг саяын наадмын үе шиг эл хуль. Дадлагын мөнгө төгрөг ч хэмнэгдэнэ.Цэвэр агаарт цэвэр хоол хүнстэй эрүүл мэнд нь ч сайн.Хотод үлдсэн байр савыг нь эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудад өг. Бид одоо өөрсдөө үйлдвэрлэгч улс болох ёстой. Аймгууд ч дорхноо хөгжөөд ирнэ” гэв.

Continue Reading

Дотоод

Давгадорж аваргын тансаг амралтын газар приустэй хүнд үйлчилдэггүй

Published

on

Монгол улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Давгадорж сяахан “Аса Ланд” нэртэй тансаг зэрэглэлийн жуулчны баазаа ашиглалтад оруулжээ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Орхон голын хөвөөнд байрлах тус бааз нь УБ хотоос 370 км зайтай.

Нэг ээлжиндээ 180-240 хүн хүлээж авах хүчин чадалтай бөгөөд Канад хаус маягийн 72 өрөө, Модерн загварын люкс гэр 21 өрөөтэй аж. Түүгээр ч зогсохгүй бүх өрөө нь ТОТО брендийн 00 душ эйр кондишнтэй.

Монгол өв соёл, ёс заншлыг шингээсэн хийцтэй энэхүү амралтын газар нь муухан зочид буудлаас илүү үйлчилгээний соёлтой гэнэ шүү. Гэвч приустэй хүмүүст Сарангэрэл сайд асны хэлдгээр “улныханд” үйлчилдэггүй гэнэ.

Төмс Зоригоо Катя нар бал сараараа очсон биш “Аса Ланд” амралтын газрынханд хөөгдөөд ирсэн хэмээн сошиал хуудсанаа хуваалцаж байсан. Тодруулбал, Нөгөө лаг тансаг “Аса Ланд” амралтын газар ирлээ. Тэгсэн чинь приустэй хүнд үйлчилдэггүй юм байна. Дараа гоё машинтай болж байгаад ирэхээс. Аймар дээрэлхүүллээ. Хүнийг гаднаас нь хараад шууд дүгнэдэг юм байна” хэмээн тус амральтын газрын талаар сэтгэгдлээ хуваалцаж байв.

Тус амралтын газар баячуудад зориулагдсан мэт. Бүр нисдэг тэрэг бууж, тансаг зэрэглэлийн машинтай эрх ямбатнууд орж гарахыг бодоход тэдэнд л үйлчлүүлдэг болотой. Кофе нь 19000 төгрөгөөс дээш хоол 39000 дээш үнэтэй . Хамгийн хямдхан нь л энэ гээд бод.

“Цирк”-ийг Д.Дагвадоржийн ээж Х.Пүрэвбадам удирдаж, эхнэр М.Отгонцэцэг 100 хувь эзэмшиж байгаа. Аса аварга циркийг хувьчлан авч, шинэчлэн засвар хийнэ хэмээн мэдэгдэл хийсэн ч өнөөдөр циркчид бэлтгэл хийх заалгүй болж, эхнээсээ циркийн ахмад уран бүтээлчид ажилгүй болцгоосон.

Аса аварга Циркийг аваад оронд нь тансаг амралтын газар бариулчихав уу хэмээн олон нийт ч хардаж байгаа.

Асашёорюү Д.Дагвадорж өмнөх гэргий Тамираасаа албан ёсоор салж, тусдаа амьдарсаар багагүй хугацааг үдэж буй. Энэ талаараа ч өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв. Харин 2 жилийн өмнөөс дахин гэрлэсэн гэдгээ олонд зарласан юм. Их аваргын шинэхэн гэргийг М.Отгонцэцэг гэдэг.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status