Connect with us

Дотоод

Ерөнхий боловсролын сургуулиудад багш, ажилчид авна

Published

on

2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 157 сургууль, насан туршийн боловсролын 5 төв, нийт 162 байгууллагад зарлагдсан багш, ажилчдын сул орон тооны мэдээллийг хүргэж байна. Ажлын байрыг сонирхсон иргэд тухайн байгууллагад хандана уу.

Бидний бүх бодит баялаг маань орой болоход гэртээ харьж өглөө ирдэг. Тэдэнд өөрсдийн хүсэл зорилго, уйтгар гуниг гэж байдаг. Тэдний тархин дахь мэдлэг бол таны баялаг юм.

-Өөрийн мэргэжлийн салбарын мэдлэг мэдээлэлтэй байх ёстой.

-Бүхий л шинэ мэдээллийг сонсож мэддэг байх хэрэгтэй. 

-Багш хүнд байвал зохих хэмжээний мэдлэг соёл, боловсролтой байх шаардлагатай.

-Мэргэжилдээ дуртай байх ёстой.

-Инээмсэглэсэн бөгөөд даруу зантай байх ёстой.

-Зан харьцаа болон яриа нь хүнд нөлөөлөхүйц байх ёстой.

-Бүхий л талаараа үлгэр жишээч байх ёстой.

-Цаг заваа зөв зохистой зохицуулдаг байх ёстой.

-Сахилга баттай ухаалаг байх ёстой.

-Зорьсондоо хүрэх идэвхтэй байх хэрэгтэй.

-Асуудал дэвшүүлэгч бус асуудлыг шийдэгч байх хэрэгтэй.                                                                                                             

–Сурагчдадаа адил хандаж, харьцах учиртай .

-Өөрийгөө шинэчилж чаддаг байх ёстой.

-Амьдралыг хөнгөвчлөх  гарын доорх зүйлсийг ашиглаж чаддаг байх хэрэгтэй.

-Орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж чаддаг байх шаардлагатай.

-Сурагч бүртэйгээ дотно яриа өрнүүлж чаддаг байх ёстой.

-Сурагчдад асуулт асуух боломж олгодог байх хэрэгтэй.

-Мэдэхгүй гэж хэлэхээс зовдоггүй мэдэхгүй зүйл байвал маргааш нь учрыг нь олдог байх хэрэгтэй.           

-Тэнцвэртэй эерэг боловсон харьцааг бусдад үзүүлдэг байх ёстой.

-Бодлоо үйлдлээрээ хэрэгжүүлдэг байх ёстой.

– Маш сайн ярих чадвартай байх хэрэгтэй.

-Өөртөө итгэлтэй байх шаардлагатай.

-Бусдад урам хайрладаг байх хэрэгтэй .

-Шийдвэр гаргагч түүнийгээ биелүүлэгч байх хэрэгтэй.

-Сурагчидтай үргэлж ярилцан тэднийг сонсох хэрэгтэй. 

– Энэрэнгүй байх хэрэгтэй.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Дотоод

Д.Мөнх-Эрдэнэ, Б.Жаргалсайхан нарын маргалдаж “барилдсан” шалтгаан ийм байжээ

Published

on

By

Өнөөдөр олон нийтийн дунд сенсаац тарьсан нэгэн зүйл бол лайвтай зочин Мөнх-Эрдэнэ болон “Буян”-гийн Жагаа нарын хооронд болсон “барилдаан” юм. Шүүхийн гадаа нэлээн “үзэлцсэн” хоёрыг маань өнөөдөр Монголчууд нийтээрээ үнэлэлт дүгнэлтээ өгөөд сууцгааж байна.

Тэгвэл энэ хоёр маань өмнө нь бие биенийхээ талаар юу хэлж байсан, яагаад ийм байдалд хүрсэн талаар эргэн санавал:

Б.Жаргалсайхан “Боль л доо. Ийм юмнуудыг хуулиар болдоггүй юм бол шар хаданд аваачаад хэвтүүлээч. Мөнх-Эрдэнэ жаахан юмтай. Урд консулаар явж байсан, тэндээ машин тэрэг зарж байсан наймаа хийж байсан нөхөр байна лээ шд.

Ам нээвэл л хүн доош нь хийгээд, хүнийг гэр орон гэр бүл амраг саднаар нь холбож доошн нь хийж яриад байх юм. Тэрийгээ одоо боливол яачихсан юм бэ Мөнх-Эрдэнэ ээ? Чамаас айгаад байх юм байхгүй шүү.

Миний нэрийг хүртэл оруулж байгаад доош нь хийж байгаа харагдсан. Би чамд муу зүйл хийсэн юм байхгүй. Чи жаахан хэрээ мэдээд ангалзаарай. Х.Нямбаатараа энэ зүгээргүй хүмүүсээ аваачиж шар хаданд хэвтүүл л дээ. Яагаад олон нийтийн сүлжээгээр эд нарыг хашгируулаад байгаан бэ?

Ойлгож байна шүү дээ. Энэ бол бас л үл бүтэх нөхөр байна лээ шд. Би мэдэх л юм байна лээ. Тэр С.Эрдэнэтэйгээ уулзаж юм ярьж байгаад бичлэг хийгээд тэрийгээ намуудад зарсан л юм байна лээ шд 100 сая төгрөгөөр. Би тэрийг нь мэднэ шдээ наад нөхрийг чинь. Зүгээр шантаажчин юм билээ.

Магадгүй Мөнх-Эрдэнэ мэтийнх нь ард Элбэгдорж байгаа бол Элбэгдоржоо чи больчих. Одоо чамайг ахиад улс төрд гаргахгүй. 2 удаа ерөнхийлөгч хийгээ биз дээ? Одоо Монголчуудыг хооронд нь ингээд нэгийг нь нэгээр нь элдэвээр хэлүүлдэг ажил хийдгээ больчихвол яасан юм?

Наадах чинь улс төрийн тэмцэл биш. Улс төрийн тэмцэл бол нийгэм эдийн засаг улс орны асуудлаар шүүмжлэх, мэтгэлцэхийг улс төрийн тэмцэл гэдэг юм. Тэрнээс хүн доош нь хийхийг улс төр гэдэггүй юм шүү дээ” гэсэн юм.

Харин лайвчин Мөнх-Эрдэнэ өнөөдөр шүүхийн гаднаас дараах мэдээллийг хийсэн билээ.

“Намайг түрүү жилээс хойш лайв хийлээ гээд шүүхээс дууддаг байсан цагдаа дуудаад зөрчлийн хэрэг нээгээд. Бүтэн жил цагдаа шүүхээр явж байна. Орох болгондоо би Үндсэн хуулинд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэсэн гэдгээ хэлээд ялсан, ялдаг.

Яагаад гэвэл үнэн ялдаг юм, зөв ялдаг юм. Ноднин Нямдоржийн бузрыг ярьсаар байгаад төрөөс зайлуулсан. Нямдорж намайг зөрчлийн хэрэг нээгээд шүүхээр яллах гээд дийлээгүй ээ. Цагдаагаар зөрчлийн хэрэг нээгээд прокуророор хянуулаад дийлээгүй ээ.

Буянгийн Жагаа гэж нөхөр нийгмийн даатгалын сангийн 10 хэдэн 20 тэрбум төгрөгийг яасан байх нь уу? Капитал банкнаас аваад “идчихсэн”. Тэгээд ноднин лайв хийгээд очсон чинь миний утсыг цохиж унагаасан. Үүн дээр Буянгийн Жагаа гомдол гаргаад Сүхбаатар дүүргийн нөгөө Мөнгөнтулга нар шүүхээр ороод би ялчихлаа. Буянгийн Жагааг ялчихлаа.

Нийгмийн даатгалын сангаас Жагаа ах 20 хэдэн тэрбум луйвардсан луйварчин. Нийгмийн даатгалын сангийн 20 хэдэн тэрбумаа төл. Одоо бас баян хүний дүрд тоглочихсон. Би Жаргалсайханыг ялсан. Яагаад гэвэл шударга ёс ялдаг юм.

Буян Жагаа дампуурчихсан шүү, та нар андуураад байгаа. Би удам судраар нь мэднэ. Одоо Жагаа шиг нөхдүүдээр Монголчуудаа хэзээ ч дээрэлхүүлэхгүй. Жагааг баян гэдэг. Үүнийг шударга гэдэг. Шударга биш. Ардын намын тролл. 2017 онд МАН-аас 500 мянган доллар авч байсан тролл.

Жаргалсайхан хотын төвд зочид буудлыг нураачихсан. Балгас болгочихсон. Дотор нь сүнс байдаг гэсэн би үнэн гэж бодож байгаа. Буян Жагаа дампуурчихсан. Одоо худлаа ярьж хүмүүсийн толгойг эргүүлэхгүй шүү. Хангай зочид буудал нь нурчихсан. Одоо рекламны самбараас мөнгө олж байгаа” гэж хэлээд удалгүй олон нийтэд ил болсон “барилдаан” өрнөсөн билээ.

Continue Reading

Дотоод

Хандив цуглуулж өгсөн. Ёстой юу ч өгөөд нэмэргүй айлууд байдаг юм билээ!

Published

on

By

Өнгөрсөн жил ээжүүдтэйгээ нийлж хандив цуглуулан хүнд хэцүү амьдарч байгаа хүүхдүүдэд хүнсний зүйл өгсөн юм. Ёстой юу ч өгөөд нэмэргүй айлууд байдаг л юм билээ. БЗД-т 2 охинтойгоо амьдардаг 1 эгч байсан. Дүүргээс 3 гэр өгсөн. 2 охин нь 30 хүрээгүй, эрүүл саруул нэг нь 3, нэг 2 охинтойгоо амьдардаг.

Гэр рүү нь шагайх аргагүй битүү хог, хашаа нь дүүрэн хог. Гудамжны нохой, муур үүрэлчихсэн. Хүн гэрт орох нь бүү хэл хашаанд нь тогтохын аргагүй үнэртэй самхай… Маш хүнд нөхцөлд 5 жаахан охин өсч байгааг хараад уйлмаар санагдаж байсан. 2 хүүхэн ажил хийдэггүй, сархад уудаггүй ч гэрээ цэвэрлэдэггүй.

Ээж нь хог түүж ирдэг. Түүсэн хогоор 3 гэрээ дүүргэчихсэн…Та 2 наад хүүхдүүдээ бодооч, ажил хийгээч гэж тэсэлгүй хэлэхэд дуугай л бай гэсэн царайтай… Одоо ч тэр айлыг, жаахан хүүхдүүдийн ирээдүйг бодохоор гол харладаг. Хүүхдийн мөнгө, ээжийн группээс гадна НИТХ-ын төлөөлөгч, хороо, дүүрэг нь байнга тусалдаг юм билээ.

Тэд зүгээр л ажиллаж юм хийхийг хүсдэггүй. Төлбөрийг нь даагаад дээд сургуульд оруулсан ч сургуулиа хаясан гэсэн….Ийм айлууд цөөн биш байгаа нь л аймаар…

Tsoojchuluuntsetseg Bayanmunkh

Continue Reading

Дотоод

Б.Жавхлан: Нойр хоолгүй явж байх хооронд ийм зүйл болчихлоо

Published

on

By

Ибаримтын шторктой холбоотой шүүмжлэл иргэдийн дунд бий болоод байгаа билээ. Тэгвэл энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах тайлбарыг хийжээ.

“Сэтгүүлчидтэйгээ яриад мэдээлэл хийж байхад яг ийм шторк зэрэгцээд гараад явсан. Би тэр үед нь завсарлаад үзээд үүнийг нь зогсоосон байгаа юм. Сүүлийн хэд хоног төсвөө барьж гүйгээд үүн дээрээ ажиллаад шинэ сайд нартайгаа тулж ажиллаад бараг л нойр хоолгүй яваад байгаа юм.

Урд шөнө бараг л унтаагүй манай яамны ажилчид маань ингээд надтай хамт цуг явж байна. Энэ хооронд нэг ийм юм болчихлоо. Манай Татварын Ерөнхий Газрын дарга эрүүл мэндийн асуудлаас болоод гадаадад явж байгаа юм.

Энэ хооронд анхаарал сарниад ийм зүйл боллоо. Бид уг нь удахгүй эхлэх сугалаагаа сурталчлах төлөвлөгөөт ажил байсан юм. Манай залуучууд үүнийг зохион байгуулаад хэвлэлийн ажилтан нь зохион байгуулаад ийм зүйлүүд болсон. Би үзсэн.

Тэгээд бас алдаатай зүйлүүд орсон байна. Ёс зүйгүй ийм үр хэрэглэсэн зүйл болсон байна. Уг санаа нь бол энгийн юм байгаам шдээ. Бид 5 сард сугалааг зогсоосоноос хойш сугалааг баталгаажуулдаг энэ тоо бүр 2 дахин буурсан. 7 жилийн үр дүнд хүрсэн дүн маань 3 сарын дотор 50 хувь буурсан.

Цаашлаад энэ нь НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөх ийм асуудлууд үүснэ. Одоо бид сугалааны системдээ маш сайн цахимжуулж шинэчлэл хийсэн, ил тод, бас ойлгомжтой болсон. Сугалаанд оролцож байгаа баримтаа уншуулсан иргэн бүр сугалаанд оролцож байгаа баримтуудынхаа серийн дугаарыг утсан дээрээсээ харна.

Өмнө нь шинэчлэл хийгдээгүй яваад байхад зарим нь ингээд за супер азтан тодорсонгүй гээд зарладаг байсан. Одоо бол бүх азтан тодорно. Өөрөөр хэлбэл уншуулсан баримт болгон сугалааны тохиролтонд орно.

Харин уншуулаагүй хаячихсан бол та орохгүй гэсэн үг байхгүй юу. Тэгээд олон цаас НӨАТ-ын баримтуудыг уншуулах тусам таны хожих магадлал нь өндөрсөөд явна. Уншуулсан баримтын хэмжээгээр сар болгоны сугалаанд өгөх хожилын сан нэмэгдээд явна.

Энэ сар тэдэн баримт уншуулсан байсан, хожилын сан тэдээр нэмэгдлээ, ингэж буурлаа, үүн дээр тохирсон азтан тэд байна эд байна гээд. Тэр болгоныг лайваар харна, сугалаа нь өөрөө бүр шууд эхний сугалаагаа Их Дэлгүүр дотор явья хийе гээд тэнд гэрээлчихсэн ажиллаж байна.

Тэр шторкоор өгөх санаа нь ийм л энгийн санаа байсан. Хамтарч ажилласан студи маань найруулга зохиол нь санаанд хүрэхгүй нэг ийм юм болчихлоо. Үүнтэй холбоотой төлбөр үйлчилгээ гарсан зүйл одоогоор байхгүй. Энд гүйцэтгэл амжилтгүй болсон учраас бид төлбөрийн асуудал байхгүй шүү”. гэлээ.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status