Connect with us

Дэлхий

Хунтайж Чарльз амжиж Хаан болж, Камила Хатан болох нь

Published

on

Их Британийн хаанаар өргөмжлөгдөж байгаа Чарльз нь ердөө гурван настай байхдаа угсаа залгамжлагч хэмээн тодорхой болсон байдаг ба ийнхүү 73 настайдаа хаан ширээн суухаар боллоо.

Их Британийн хатан хаан 2-р Элизабетийг таалал төгссөн даруйд түүний угсаа залгамжлагч болох ууган хүү хунтайж Чарльзыг албан ёсны ёслолгүйгээр шууд дараагийн хаанд өргөмжилөх ёстой болжээ.

Ингээд хаан болохдоо тэр өөрийнхөө бүтэн нэр болох Чарльз Филип Артур Жорж гэх өөрийнхөө дөрвөн нэрнээс аль нэгийг нь хааны албан ёсны нэр болгон сонгох боломжтой байдаг юм. Улмаар тэр Чарльз нэрээ сонгосон ба одоо албан ёсоор III Чарльз хаан гэж дуудахаар боллоо.

Харин Диана гүнжийн дараа гэрлэсэн түүний хоёр дахь гэргий Камила хатан болж байна.

Хатан хаан II Элизабет 27 настайдаа хаан ширээнд заларч түүхэнд хамгийн удаан хаан ширээнд суусан удирдагч болж байсан бол хүү Чарльз нь ийнхүү 73 настайдаа хаан боллоо. Энэ нь Их Британийн хаант засаглалийн түүхэнд хааны сэнтийд заларч байгаа хамгийн ахмад залгамжлагч болж байгаа хэрэг болжээ.

Хаан ширээ залгамжлагчдын дотроос хааны титмийг хамгийн удаан хугацаанд хүлээсэн Чарльз нь 1952 онд өөрийн эх Элизабетийг хаан ширээнд суух үед буюу гурван настайдаа угсаа залгамжлагч болж, есөн настайдаа Уэльсийн хунтайжид өргөмжлөгдөж байжээ.

Чарльзийг хааны сэнтийд залах албан ёсны ёслол нь энэ бямба гарагт болохоор төлөвлөгдөж байгаа гэнэ.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Дэлхий

Хятадад яагаад олон тооны нислэг цуцлагдсан юм бол

Published

on

By

Цуцлагдсан нислэгүүдийг ангилж үзвэл, Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал 622 нислэг, Шанхайн Пудун нисэх буудал 652 нислэг, Шэньжэнь Баоан нисэх буудал 542 нислэг цуцалжээ.

Энэ мэдээллийг Шэньжэнь хотод байрладаг, нислэгийн мэдээлэл өгдөг “Flight Master” компани гаргасан байна. Харин нислэгүүдийг яагаад цуцалсан талаар Хятадын агаарын тээврийн дээд байгууллагууд албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Харин зарим улсын хэвлэлээр Хятадад төрийн эргэлт гарсан байж болзошгүй, Си Зиньпинийг гэрийн хорионд оруулсан гэх мэдээлэл гарсан ч энэ нь баттай эх сурвалжаар нотлогдоогүй байгаа юм.

Continue Reading

Дотоод

Асашорюү: Абэ намайг харангуутаа Ёкозуна сайн уу л гэж байна

Published

on

By

Асашорюү Дагвадорж:

“2014 оны өдийд 4 сард Япон улсын ерөнхий сайд АБЭ ШИНЗО манай улсад айлчилав.

Тэр үед хөшигийн хөндийд шинэ нисэх буудалын асуудал гацаанд орчихсон нэмэлт хөрөнгө оруулалт гацчихсан 110 сая $ байсан байх. Манай тал шийдвэрлүүлэх гээд хүсээд бдг. Японы гадаад хэргийн яам огт хүлээж авахгүй байдал үүссэн бжээ.

Айлчлалын үеэр манай тал энэ асуудалаа нэг мөр шийдэлд хүрчихгээд аргаа барсан үе. Ерөнхий сайд Алтанхуягийн эдийн зөвлөх над руу ярьж байн. Уулзлаа. Энэхүү асуудлыг айлчлалын үед шийдчихмээр байн аваргаа гээд яриа өрнөлөө. Цаг тулсан байгаад байдаг…..

За би туслахыг хичээе гэж хэллээ! Та нар намайг их тэнгэрт болох хүндэтгэлийн зоогт аль болох нүдэнд харагдах газар суулгаарай гэж захисан юм.

Тэр хооронд Японы ерөнхий сайд асан Моритой утсаар ярилаа. Эцэст нь чи өөрөө хэл би ард нь бас хэлж өгье гэж тохирлоо. Мори Ёшро гуай одоо 2020 олимпийн зохион байгуулах хороон даргаар ажиллаж байгаа.

Орос хүн. Иркутск хотод Мори улица бдг. Цаг боллоо манай эхэс дээдсүүд эгнэж суугаад уран цэцэн үг хэлээд оройн зоог эхлэв!

Би аятайхан эвийг нь олж байгаад пиво бариад бослоо. Японд хүн хүндлэх нэг ёс юмдаа. Намайг хараад Ёкозүна сайн байн уу гээд их дотно байнаа. Пивоо хийж өгөнгөө шивнэлээдээ .

Манай талд ийм нэг асуудал байнаа та нэг шийдвэл баярлаад баршгүй гэж мэгээд чадахийнхаа хэрээр панаалдаад 2 лаа инээгээд л ярилцлаа.

АБЭ : ЁОКОЗҮНА ОЙЛГОЛОО!

гэсэн яриагаар тэр хором өнгөрсөн юм. Маргааш үүрээр нь миний бие Солонгосоор дамжин Японы Ишкава муж Комацү хотод танилыхаа хүүгийн хуриманд уригдан очсон Мори гуайд илтгэж билээ. Гацсан асуудал 7 хоногийн дараа эхэлж их ажил өрнөж билээ.

Төрийн бүх шатны байгуулга ажилсан. Гэхдээ миний бие тодорхой хүч болсон гэж боддогдоо.

Зураг: Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо хүндэтгэлийн хүлээн авалт дээр, Их тэнгэр 2014 оны 4 сар

Continue Reading

Дэлхий

Манайд ингэвэл ёстой хүүхдийн эрх зөрчигдлөө гэх биз

Published

on

ШВЕДИЙН “ЧИХЭРГҮЙ ХҮҮХЭД НАС

“Хүүхдүүд долоо хоногийн зөвхөн ганц Бямбад л чихэр идэх эрхтэй. Бусад өдөр нь чихэрт ер ойртохгүй. Энэ Шведийн ёс” гэж Эрка хэлэв. Тэднийх Шведийн нийслэл Стоккольм хотын Силантино дүүрэгт.

“За энэ ч худлаа даа, хүүхэд л юм чинь, чихэр харагдвал хүртэж л орхино доо” гэж би монголоороо эргэцүүлэв. Гэтэл тэдний 8 настай охин ер ойртсонгүй, ширээн дээгүүр элдэв чихэр амттан хөглөрнө. Өнөөх чихэртэй чихэртэй өдөр нь болоход ч учиргүй хорхойссонгүй. Тэгэж ингэсгээд л…

Уг нь би “За тавдахид ёстой шавайгаа ханатал идэх байх даа” гэж бодсон юм.

Ганц Эркагийнх биш, ерөөс Швед даяар ийм ажээ.

Тэгэхнээ нь Шведүүд хүүхдээ 3 нас хүртэл огт чихэрлэг зүйл амсуулдаггүй юм байна. Эмч нар нь тийн зөвлөдөг, тийм дэг соёлтой болчихож, тэгээд түүнээ нийтээрээ чанд баримталдаг юм байна. Хүүхэд 3 нас хүртэл ямар нэгэн чихэр сахартай зүйлс, чихэрлэг ундаа уухгүй. Ихэнхдээ крантныхаа усыг ууна. Тэр ус нь янзтай, тав хоноход л би усных нь амтанд орчихсон, юун энэ пластик савтай ус вэ, уулын тунгалаг харзны эхнээс залгилж байх шиг… Пластик савтай ус амнаас унах нь холгүй сулдгас гээд явчихна. Тэгэхнээ нь ус дамжуулах хоолойгоо зэсээр хийдэг гэхчив.

Хэрвээ төрсөн өдөр, янз бүрийн баяр ёслолд очвол, болвол чихэргүй байгалийн тараг, бяслаг, бялуу зэргийг бэлтгэдэг гэв.

Тийнхүү хар багаас чихрээс ангид өсөхөөр чихэрлэг зүйлд донтох, дурлах нь эрс бага байдаг гэнэ.

Тэгээд долоо хоногт ганцхан өдөрт л чихэр, шоколад чөлөөтэй. Ингэхээр,

– нэгд, гэнэтхэн нэг дор их идэж чадахгүй,
– хоёрт, идсэн ч бялуураад хашрах талдаа,
– гуравт, угаас дур сонирхол, хорхойсол, шунал бага
– дөрөвт, ер нь хүүхдүүд сэтгэлзүйгээ сайн барьдаг, хаттай, хамжааргатай. /Бидний багад тавагтай руу дураар гар сунгуулдаггүй байв/

– за тэгээд хамгийн чухал нь хүүхдүүд эрүүл чийрэг, биеийн дархлаа сайтай, шүд ам ч сайтай байдаг байна.

Швед дэлхийд ганцаараа коронаг ямар ч хөл хориогүй, бүр маск ч үгүй туулсан орон юм. Хүмүүсээ төрөхөөс нь л эрүүл чийрэг өсгөдөг. Төрөнгүүт эхийн сүүгээр 10-12 сар заавал хооллохыг зөвлөдөг, бүр шаарддаг. Янзан бүрийн нэмэлт тэжээлээс ангид байлгадаг. 6 сартайгаас нь бор хоолонд оруулна. За тэр 3 нас хүртэл нь чихэрлэг элдэв амттан, газтай ундаанаас бол бүр тас хол.

Дээр нь өмнө бичиж байсан даа, цэцэрлэгийн хүүхдүүдийг үд болтол нь гадаа тоглуулчихна, гадаа хооллоно, бүр хүйтэн зэвэргэн байсан ч ялгалгүй, даараад хошуу ам нь хөхөрч, нусаа гоожуулчихсан халтайсан юмнууд гадаа л гүйлдээд байна. /Сумын төвд яг ингэж хөхөртлөө гадаа тоглож, гүйж, ажил хийж өссөн мань мэтийн дархлаа бол хүүхдүүдийнхтэйгээ харьцуулахад чулуу чулуу./

Хүүхэд бүрийг бассейнд явуулна.

Харин манайд таг эсрэгээрээ, хүүхдээ хайрлаж байгаа нь энэ гээд аль л амттан нэртэй хог өгнө. Хамгийн наад зах нь шүд хорхойсно, дархлаа муу, дөнгөсгүй л ханиад шуухинаа хүрнэ, гэдэс ходоод хямарна. Тэгээд бөөн зовлон. Тэр зовлон насан турш нь дагана. Яагаад гэвэл угаасаа л дархлаа сул бол тэгээд чангартал их юм шаарддаг.

Хайрлаж байгаа нэртэй хүүхдүүдээ хорлодог. Энэ явдлаа өмөөрнө гэж жигтэйхэн, миний хүүхэддээ юу өгөх нь хэнд ямар хамаатай юм, алив миний хүү энийг … гээд амруу нь амттан нэртэй сөрөг зүйлс хийгээд хошуугаа цорвойлгоно. Ёстой Жавхлан юм даа.

Хэрвээ манай улсад чихэр шокаладыг, чихэрлэг болон газтай ундааг 3 нас хүртэл тас хориглох хууль гаргавал, дээр нь нэмээд долоо хоногт ганцхан өдрийг Чихэртэй өдөр гэвэл олон эцэг эхчүүд Хүүхдийн эрх зөрчигдлөө гээд юу л болох бол гэж бодогдох. Энэ гудманд, хоолны газарт, дэлгүүрт, гэртээ хүүхэддээ юм авч өгч буй эцэг эхчүүдийг харахаар эрхгүй ийм сөрөг бодол төрдөг.

Хайрлаад байгаа нэртэй хорлоод л байгаа юм л даа, уг нь. Ингэхэд монголд хүүхдийн хорт хавдар гэдэг юм цөөнгүй гарах болсон шүү. Аа бас, шинэ жил, хүүхдийн баяраар баахан гялгар цаастай хор боож бэлэглэнэ. Тийм юм өгөхгүй л бол үнэ цэнэгүй мэт ойлголтыг бат суулгачихлаа. Яамаар ч юм бэ дээ.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status