Connect with us

Зөвлөгөө

Эх хэлээрээ ингэж тоглож болохгүй ээ

Published

on

Хэл устаж байгаа тухай мэдээлэл хийгээд хэл чухам юу юунаас болж мөхдөг тухай судалгаан дунд нэг анхаарууштай үзүүлэлт таарлаа. Мөхөж байгаа хэл үгийнхээ үндсэн утгыг онолгүй самуурч, үгийн хэрэглээн дээр хүмүүс нэгдсэн байр суурьгүй болцгоодог гэнэ шүү. Үгээ зөв утгаар нь хэрэглэдэггүй хэл мөхдөг гэсэн энэ аксиомыг олж хармагц залуусын ярианаас бичгийн хэл рүү халиад байгаа нэгэн аялга шууд санаанд буув.

Сүүлийн үед тэр аялга сонин хэвлэл рүү ч түрэмгийлэн орж ирээд, хаа сайгүй л “Яасан байх нь уу?”, “Тэгэх үү, яах уу?”, “Ийм хямралаас гарах замыг хэн заах уу?” гэхчлэн бичдэг болцгоочихлоо. Зориуд моодорхоод ч байх шиг эхэлснээ одоо бүр ужгирч, халдвартай юм шиг албан ёсны байр суурь илэрхийлдэг үг болох нь. “Тэд юунаас ингэтлээ айдаг болсон байх уу?” хэмээн манай тун дажгүй сэтгүүлч бичиж байх жишээтэй.

Ингэж хэлээ зэрэмдэглэж болохгүй ээ. Зүй нь “Яасан байх нь вэ?”, “Тэгэх үү, яах вэ?”, “Хямралаас гарах замыг хэн заах вэ?”, “Юунаас ингэтлээ айдаг болсон байх вэ?” гэж бичих ёстой. Монгол хэлээр бол Yahoo компанийн нэр шиг “Яах уу?” гэж бичигддэг үг огт байхгүй шүү. Ярианд хэрхэн сонсогдож буйгаас үл хамааран “Яах вэ?” л гэж бичих ёстой.

“Яах уу?” гэвэл ямар нэгэн зүйл хийх үү хэмээн санал болгосон утгыг зөвхөн ярианд л илтгэнэ. “Байх уу?” гэвэл ямар нэгэн зүйл (субъект) оршин буй эсэхийг лавласан, эсвэл болих уу даа гэсэн утга илэрхийлнэ. Тэгэхээр “уу” биш ээ, “вэ” шүү! Аль аль нь асуух сул үг мөн ч, утга нь тэс ондоо! Бид л хэлээ хайрлаж хамгаалахгүй бол, бидний өмнөөс хэн хайрлаж хамгаалж өгөх билээ?

Gawaa Dambadarjaa

Нээрээ л бид эх хэлээ харь орны үг хэллэгтэй хольж солин, тренд болсон гэх нэрийдлээр утгагүй үгээр ярьж бичиж, сүүлдээ тэр үгээ моод болгоод нутагшуулчихжээ. Фэйсбүүк, мессежээр бичдэг шигээ яриад хэвшчихсэн.

Хүн төрөлхтний хэл харилцах, мэдээлэх, нөлөөлөх гэсэн гурван үндсэн үүргээс гадна танин мэдэх, мэдээлэл хуримтлуулах, соёл, түүхийн илэрхийлэл болж тэдгээрийг хадгалах, дамжуулах, хөгжүүлэх чухал хэрэгсэл болдог. Өөрөөр хэлбэл, хэл нь харилцааны хэрэгсэл төдийгүй тухайн үндэстэн, угсаатны түүх, соёлын өвийг бүтээж, хадгалж, тээж, хөгжүүлж, тэдний оршин тогтнох үндэс, баталгаа болж байдаг.

Гэтэл өнөөдөр дэлхий дахинд хоёр долоо хоног тутамд нэг хэл устаж, түүнийг даган тухайн үндэстний түүх, соёл, сэтгэлгээ, зан заншил, оюуны өв устаж үгүй болж байна. Хэл хил мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян. Бид эх хэлээ, өв соёлоо хайрлан хадгалж нандигнаж явах ёстой байтал моод дагаж намиран, хэл соёлоо өөрсдөө үгүй хийж байна.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Зөвлөгөө

ШӨХТГ-ын дарга “хөвсгөр бүсгүйчүүдэд” зөвөлгөө өглөө

Published

on

ШӨХТГ-дарга С.Мөнхчулуун хөвгөр бүсгүйчүүдэд хандан зөвөлгөө өгчээ. Тэрээр өнгөрсөн 6 сарын хугацаанд 24 кг жин хассан бөгөөд өөрийнхөө энэхүү туршлагаа зовлон нэгт бүсгүйчүүддээ хуваалцахаар шийджээ.

С.Мөнхчулуун сошиал орчинд тун чиг идэвхитэй нэгэн. Тийм ч учраас фэйсбүүк дээр “Ганган хөвсгөр бүсгүйчүүд” нэртэй группт орон, хэрхэн жин хасах тухай зөвлөгөө мэдээлэл оруулжээ.

Тодруулбал “өлсөхгүй цадахгүй ойр ойрхон хоолло гүйцээ. Ингэж чадвал над шиг турна” хэмээн бичжээ. Ямартай ч хөвгөр бүсгүйчүүд маань ШӨХТГ дарга С.Мөнхчулууны үгэнд ороод зөвөлгөөг нь дагаад байвал жингээ хасч чадах юм байна шүү.

С.Мөнчулуун наадмын үеэр нэгэн зураг оруулахдаа “Жин хасаж жимбийгээд, Аавын дээл таараад аз жаргалтай сайхан байна. Аав минь цэргээс тэтгэвэрт гарч ард болоод 1991 онд хийлгэж өмсч байсан дээл гэхээр 31 жилийг элээсэн дээл юм. Аавынхаа дээлээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаараа гоёлоо’ хэмээх тайлбарыг бичиж байжээ.

С.Мөнхчулуун нь 1979 онд төрсөн. 1997-2001 онд Техникийн их сургуулийг механик инженер, 2011-2013 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.

Тэрбээр 2009-2010 онд нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн, 2010-2012 онд нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга.

2008-2009 онд СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар ажилласан. Тухайн ондоо МАН-аас нэр дэвшиж,

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон, дараа нь НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон, Улмаар НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны даргын албан тушаалыг хашсан. Харин 2016 оны арванхоёрдугаар сараас 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар тус, тус ажиллажээ.

Continue Reading

Зөвлөгөө

Зовлон жаргалаа нууж яв

Published

on

By

Мэдэх ёстой нь мэдэж явбал болоо доо.

Хүн бүр өөр өөрийн ачаагаа үүрдэг хорвоод би л их зовж байна гэж бүү эндүүр. Хэлэхгүй л болохоос биш бүгд л их бага өөр өөрийн зовлонтой.

Таныг зовж явааг хараад тавлах хүн ч бий. Өрөвдөх хүн ч бий. Харц доогуур хүндхэн явах өдөр хүний амьдралд байдаг ч хүнд үеэ даваад мишээх өдөр бас бий. Тэвчээр хатуужил ухаан зааж даруу бөгөөд хөдөлмөрч яваа хүн амьдралын хүндийг туулж чадна. Танд туслахгүй байсан ч бусдад бүү гомд. Тэнгэр гэж байдаг болохоор тэр танд тусалнаа.

Жаргалаа ч бас далд байлга. Атаа жөтөө, янз бүрийн хэл аманд өртөөд жаргах ёстой цагаа эрх дураараа эдэлж чадахгүй болчих үе байх. Таны жаргалтай байгаа нь буруу юм шиг мэдрэмж өгдөг жаргалтай байхад чинь дургүй явдаг муу хүний хорон үгийн занаанд орох вий сэрэмжил.

Тэгээд ч жаргал бол хүний нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болдог зүйл болохоор та хүртэх эрхтэйгээ л хүртсэн. Таны ямар их зовж байж бүтээсэн амьдралыг мэдэхгүй хүн хараад “энэ яасан гэж ингэж жаргаж байгаа юм” гээд жаргал зүгээр л олдсон юм шиг хувааж эдлэх гэдэг. Хуруугаа ч хөдөлгөөгүй хүн жаргалаас чинь булаалдах нь үнэндээ шударга биш.

Эсвэл “Чи жаргалаа тэр ядарсан хүнд өгөөч” гэж жаргаж яваа нь таны буруу юм шиг дарамтлах хүн байх. Гэтэл түүний ядарч яваад та буруугүй. Мэдээж тусалж болох ч ийм шантаажаар туслах дэмий л байдаг. Тиймд ойлгохгүй хүнээс жаргал зовлонгоо нууж яваарай…

Continue Reading

Зөвлөгөө

Дүрэм зөрчөгсдөд хариуцлага тооцжээ

Published

on

By

Монгол Улсын Замын хөдөлгөөний #дүрэм зөрчиж бусдад аюул, осолтой байдал үүсгэж хөдөлгөөнд оролцсон жолооч нарт #Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцлоо.

Иргэн та ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ зөрчиж буй үйлдлийн талаарх мэдээллийг #E_Police гар утасны аппликейшинг ашиглан илгээх боломжтой.

Жолооч та замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэнд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status