Connect with us

Дотоод

Туулын бургасны дэргэд машиндаа хонодог хүмүүс ямар учиртай талаар Гүндалай

Published

on

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай: “Туул голын хөвөөгөөр машинууд ороод зогссон байгааг харж байна. Хүмүүс энд унтаж байгаа гэж бодож байгаа. Сая бол хоёр машин байлаа. Хүмүүс энд машиндаа хоноод босоод ажил төрөлдөө явдаг байх. Буудлын мөнгө хэмнэдэг болов уу.

Хотод хүрч ирээд янз бүрийн ажил хийгээд, магадгүй такси халтуур хийдэг, магадгүй ямар нэгэн барилгын ажил, ямар ч хэргээр хотод ирсэн байдаг юм, хөдөөнөөс хотод орж ирээд хагас бүтэн сайн өдөр магадгүй ямар нэгэн ажил хийдэг байх гэж би бодож байна.

Машиндаа унтдаг байх. Үүнийг би яагаад хэлээд байгаа вэ гэхээр энэ замаар гольф тоглох гээд хагас бүтэн сайн өдөр явдаг юм. Тэгэхэд ингээд өглөө 8 цагийн үед машинууд дандаа байдаг байхгүй юу. Байнга хажуугаар нь өнгөрөхдөө боддог юм. Энд хүмүүс унтаж байгаа түүнээс биш өөр байдлаар ирээгүй байх гэж боддог.

Энд бас байна. Энд жишээ нь нэг машин байх жишээтэй. Туулын бургасны энд юм даа. Хар үүрээр энд юу хийхэв дээ? Хүмүүс унтаж л байгаа байх. Тэнд нэг машин байна, энд нэг машин байна гэх мэтээр. Энэ машинууд бол бургас руу толгойгоо харуулчихсан хүмүүс унтаж амарч байгаа гэж бодож байна.

Заримдаа их олон машин байдаг. Энэ хүмүүс бол машиндаа л унтаж байгаа хүмүүс. Миний хэлэх гэж байгаа зүйл юу вэ гэхээр буудлынхаа мөнгийг хэмнээд өөр очих газаргүй болоод машиндаа унтаж байгаа, амьдралын төлөө тэмцэж байгаа хүмүүс энд байна.

Энэ хүмүүсийгээ бас ойлгох хэрэгтэй. Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох ёстой гэж боддог юм. Би өөрөө олон жил машин барьж байгаа хүн урдаа утас бариад явахыг бол хөнгөхөн хийчих байх. Амьдралын төлөө тэмцэж байгаа, мөнгөө хэмнэж байгаа, гэр бүл үр хүүхэддээ мөнгөө зарцуулах гэж ингэж бас зүдэрч хичээж чармайж байгаа ард олныгоо бид ойлгож тэд нарыг хүндлэх хэрэгтэй.

Монголд өнөөдөр юмны үнийн өсөлт ямар байна, юм ямар их ховордож байна, ажлын байр тэр бүр олдохгүй, олдсон ч цалин нь гологдож байна, Монголчууд гадагшаа их явж байна, гадаад руу явж их ажил хийж байна. Хамгийн сайн ажил хийдэг улсууд чинь Монголчууд гэж байгаа юм. Солонгосчуудыг бол гайхшруулдаг. Тэнд загнуулаад ажил хийгээд явж байна.

Монголдоо бол буудлынхаа мөнгийг хэмнээд очих газаргүй, магадгүй хамаатан садан хүнгүй, хамаатан садантай ч байнга тэднийгээ зовоогоод байхыг хүсэхгүй амьдралын төлөө машиндаа хоноод одоохондоо хүйтэн биш байгаа байх. Ингээд явж байгаа хүмүүсийгээ би амьдралын төлөө тэмцэж байгаа хүмүүс гэж ойлгодог.

Заримдаа аваар осол их гардаг юм. Ялангуяа приустэй хүмүүс. Тэгээд би бодохдоо нойр муутай хоноод ийш тийшээ яарч яваад ийм зүйл болчихдог байх гэж. Миний санаачилсан хүүхдийн мөнгө бол манай ажилгүй орлоггүй явж байгаа хүмүүст мөн өрх толгойлсон олон ээжүүдэд жинхэнэ тусламж болж байгаа.

Миний санаачилсан хүүхдийн мөнгөөр олон хүн цар тахлын үеэр амь зуусан байх шүү. Ач тус болсон байх гэж баярлаж явдаг. Тэгээд Монголчууд минь бие биенээ ойлгож хүндэлж туслаж яваарай гэж хэлэх гэсэн юм” гэжээ.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Дотоод

Д.Сарангэрэлд “улныхан” гэж хэлүүлсэн иргэн хариугаа яг адилхан аргаар авчээ

Published

on

Сарангэрэл сайд асан ард түмнээ “улныхан” хэмээн буруу ойлгогдох үг ашиглан хэлсэн нь олон хүний бухимдлыг төрүүлсэн. Тэгвэл улныхан хэмээн хэлүүлсэн нэгэн иргэн бухимдлаа илэрхийлэн шалны алчууран дээрээ Сарангэрэлийн зургийг хэвлүүлэн, тэр алчуураараа шал угааж байгаа бичлэгээ сошиал орчинд цацжээ.

Тус бичлэгтээ” Сарангэрэл сайдыг огцруулж чадлаа. Би ийм гоё шалны алчууртай болсон. Одоо Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хэрэгтэй. Дараа нь үүдэндээ хөл арчих алчуур болгож тавина. Ганцхан Сарангэрэл сайдыг огцруулах биш бүгдийг нь хуу хамж хаях хэрэгтэй.

Сарангэрэл л “улныхан” гэж үг хэлээд нийтэд шүүмжлүүлсэн болохоос, төр засаг биднийг бүгд л ингэж хэлж ярьдаг байгаа. Сарангэрэл сайдын суудлаасаа буусан болохоос биш, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаагүй байгаа” хэмээн хэлжээ.

Continue Reading

Дотоод

Бунжаа: Ээжээ та унтаж амар амар хүү нь дүүгээ харж байя

Published

on

Дуучин Нара маань шинэ хүнээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Тэдний гэр бүлд шинэ хүн ирснээр аз жаргал хайр энэрэл тасрахгүй байгаа гэнэ шүү.

Учир нь Нарагийн том хүү Бунжаа ах болсондоо хязгааргүй их баярлаж байгаа бөгөөд дүүгээ аав ээжээсээ илүү харамлаж, асарч байгаа гэнэ. Ээжийгээ “та ганц кино үзчих би дүүгээ харж байя, та унтаж амар амар хүү нь дүүгээ харж байя” л гээд гүйгээд байгаа гэнэ. Бунжаа ёстой хөөрхөн юм аа.

Аргагүй биз дээ айлын ганц хүү болохоор их л ганцаарддаг байсан байлгүй хөөрхий. Одоо ч хоолоо хувааж идэх, хамтдаа тоглох, нууцаа ярих дүүтэй болсон хойно ахын хайрыг тултал л мэдрүүлж яваа бололтой.

Нара энэ тухайгаа сошиал хуудсанаа “Миний муу бор үр өнгөрсөн жилээс бүр огцом би маш ганцаарддаг гээд эхэлсиймаа… ингэж нэг хүүгээ ханьтай болгож санаа амрах гэж. Гэвч одоо нэг хэсэг нялхыг гээд Бунжаагийн хичээл номд өмнөх шиг анхаарч амжихгүй л байх” хэмээн бичжээ.

Өхөөрдөм Бунжаадаа, Нарадаа гэр бүлд нь аз жаргал хүсье.

Continue Reading

Дотоод

Дээр үед багш нарын алдрыг ингэж л үнэлдэг байлаа. Одоо ч дээ…

Published

on

Анх багш болоод төрсөн мэдрэмж одоогоос 20-оод жилийн өмнө: Мөн ч их урам авдаг хатуу ч үе байлаа.Миний үеийнхэн байна уу? Нэмээрэй!

ХГҮА -д оролцсон оролцоо бүгд цагийн урамшуулалтай байлаа.Тэмцээнд сурагчдаа оролцуулж эхлэлээс дуустал хамт байж ажилласан бол 2-4 цаг

Дэвтэр засалт 100-150 ш тутамд 2 цаг / Үр дүнд нь хүүхдүүд бүгд зөв бичгийн дүрмийн алдаагүй сайхан ч бичнэ./

Хөтөлбөр төлөвлөгөө сайжруулалт 9 цаг /Одоогоор 1 нэгж хөтөлбөр иж бүрнээрээ хийвэл/

Тэр үед компьютер байхгүй дөрвөлжин шугамтай том дэвтэр дээр ёстой мэргэжлийн гэмээр шугамддаг байлаа.Принтер байхгүй тул тестээ гараар олшруулдаг байлаа. Гоё бичдэг сурагчдаа дайчилнаа ккк

Нээлттэй хичээл бүрд 4-5 цаг. Сургуулийн удирдлага мэргэжлийн бүх багш нар хичээлд минь сууж ёстой шүүмжилж гарна даа.Хүүе уйлах цаашаа хор шар хөдлөөд улам хичээсээр…

Шинэ санаа оновчтой ажил бүрд 2-3 цаг. Сургууль ангидаа тохижилт бүр дээрээ магтуулаад л ккк

Жижүүр багш 2 цаг урамшуулдаг байлаа гэж. Энэ үед багш мэргэжилдээ дурлаж байнга л өөрийгөө болон хэдэн шавь нараа хөгжүүлэхийн төлөө байжээ.Сургалтын орчноо тохижуулах гэж нөхөр ,хүүхэд ,эцэг эхээ дайчлаад будаж шохойдоод л ,оёж хатган нааж зүүгээд ёстой ажлын фронт дээр ажил өрнөж байлаа.

Кассеттай хөгжим хангинуулаад л ажил өрнөнө шүү дээ.Гэр орноосоо хоол цайгаа барьж ирсэн эцэг эх, өвөө эмээ , ах эгч нь сэтгэл зүрхээрээ хэчнээн сайхан гээч.

Энэ нь манай ахмад үеийн багш нарт хэчнээн дэм өгч ажлаасаа урам аван амьдралдаа ч зарцуулах цаг олон цалин нь хүрэлцэхүйц байсан даа.Тэмцээн бүр хүүхдийг дотроос нь сэргээж , сурах тэмүүлэлд ч бодитой ахиц гардаг байлаа. Бүх багш нар дуулж хуурдан бүжиглэдэг байсан шүү.

Сагс воллейбол ширээний теннис тоглодоггүй багш байхгүй. Урлагийн үзлэгээ ч ангийн багш нар өөрсдөө дэглэдэг байлаа. Энэ үед ахмад багш нартаа далд атаархаж удахгүй эд нар шигээ олон жил ажиллаад сайн багш болж нэмэгдэл хөлсөө ч нэмүүлж сайхан амьдарна гэсэн хүсэл тэмүүллээр тасралтгүй ажилласаар өдийг хүрлээ.

Багш бидэнд цалин хөлсөөрөө сайхан амьдрах нөхцөл аль сайд нь олгох юм бол доо.Бид хүлээсээр…. 2017 онд Л. Гантөмөр сайдын буянаар багш бүр леновотой болж бөөн баяр болж байлаа.

Одоо өнөөх маань хайрлаад ч асахгүй, асахаараа унтрахгүй ёстой хэцүүхэн л байна. Цалингаа аваад зээлээ төлдөг хэдэн багш л боловсролд чин сэтгэлээрээ ажилласаар л байгаа шүү.

Улсын хувийн сургууль гэсэн нугалаа аль эрт гараад ирсэн нуух юун.Хувийн сургуулийн таатай орчин цалин хөлс энэ багш нарыг талцуулаад удлаа.Бүгд хувийн сургууль руу явчихвал яана вэ? Яагаад бодлогын том асуудал гэж далайцтай харж шийдэхгүй байгаа юм бэ?

Шийдэж байгаа нь БҮТ ийн үнэлгээ юу? Би V түвшний багш нь байна өө ккк

Эх сурвалж: Ganchimeg Jarantai

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status