Connect with us

Дэлхий

Манайд ингэвэл ёстой хүүхдийн эрх зөрчигдлөө гэх биз

Published

on

ШВЕДИЙН “ЧИХЭРГҮЙ ХҮҮХЭД НАС

“Хүүхдүүд долоо хоногийн зөвхөн ганц Бямбад л чихэр идэх эрхтэй. Бусад өдөр нь чихэрт ер ойртохгүй. Энэ Шведийн ёс” гэж Эрка хэлэв. Тэднийх Шведийн нийслэл Стоккольм хотын Силантино дүүрэгт.

“За энэ ч худлаа даа, хүүхэд л юм чинь, чихэр харагдвал хүртэж л орхино доо” гэж би монголоороо эргэцүүлэв. Гэтэл тэдний 8 настай охин ер ойртсонгүй, ширээн дээгүүр элдэв чихэр амттан хөглөрнө. Өнөөх чихэртэй чихэртэй өдөр нь болоход ч учиргүй хорхойссонгүй. Тэгэж ингэсгээд л…

Уг нь би “За тавдахид ёстой шавайгаа ханатал идэх байх даа” гэж бодсон юм.

Ганц Эркагийнх биш, ерөөс Швед даяар ийм ажээ.

Тэгэхнээ нь Шведүүд хүүхдээ 3 нас хүртэл огт чихэрлэг зүйл амсуулдаггүй юм байна. Эмч нар нь тийн зөвлөдөг, тийм дэг соёлтой болчихож, тэгээд түүнээ нийтээрээ чанд баримталдаг юм байна. Хүүхэд 3 нас хүртэл ямар нэгэн чихэр сахартай зүйлс, чихэрлэг ундаа уухгүй. Ихэнхдээ крантныхаа усыг ууна. Тэр ус нь янзтай, тав хоноход л би усных нь амтанд орчихсон, юун энэ пластик савтай ус вэ, уулын тунгалаг харзны эхнээс залгилж байх шиг… Пластик савтай ус амнаас унах нь холгүй сулдгас гээд явчихна. Тэгэхнээ нь ус дамжуулах хоолойгоо зэсээр хийдэг гэхчив.

Хэрвээ төрсөн өдөр, янз бүрийн баяр ёслолд очвол, болвол чихэргүй байгалийн тараг, бяслаг, бялуу зэргийг бэлтгэдэг гэв.

Тийнхүү хар багаас чихрээс ангид өсөхөөр чихэрлэг зүйлд донтох, дурлах нь эрс бага байдаг гэнэ.

Тэгээд долоо хоногт ганцхан өдөрт л чихэр, шоколад чөлөөтэй. Ингэхээр,

– нэгд, гэнэтхэн нэг дор их идэж чадахгүй,
– хоёрт, идсэн ч бялуураад хашрах талдаа,
– гуравт, угаас дур сонирхол, хорхойсол, шунал бага
– дөрөвт, ер нь хүүхдүүд сэтгэлзүйгээ сайн барьдаг, хаттай, хамжааргатай. /Бидний багад тавагтай руу дураар гар сунгуулдаггүй байв/

– за тэгээд хамгийн чухал нь хүүхдүүд эрүүл чийрэг, биеийн дархлаа сайтай, шүд ам ч сайтай байдаг байна.

Швед дэлхийд ганцаараа коронаг ямар ч хөл хориогүй, бүр маск ч үгүй туулсан орон юм. Хүмүүсээ төрөхөөс нь л эрүүл чийрэг өсгөдөг. Төрөнгүүт эхийн сүүгээр 10-12 сар заавал хооллохыг зөвлөдөг, бүр шаарддаг. Янзан бүрийн нэмэлт тэжээлээс ангид байлгадаг. 6 сартайгаас нь бор хоолонд оруулна. За тэр 3 нас хүртэл нь чихэрлэг элдэв амттан, газтай ундаанаас бол бүр тас хол.

Дээр нь өмнө бичиж байсан даа, цэцэрлэгийн хүүхдүүдийг үд болтол нь гадаа тоглуулчихна, гадаа хооллоно, бүр хүйтэн зэвэргэн байсан ч ялгалгүй, даараад хошуу ам нь хөхөрч, нусаа гоожуулчихсан халтайсан юмнууд гадаа л гүйлдээд байна. /Сумын төвд яг ингэж хөхөртлөө гадаа тоглож, гүйж, ажил хийж өссөн мань мэтийн дархлаа бол хүүхдүүдийнхтэйгээ харьцуулахад чулуу чулуу./

Хүүхэд бүрийг бассейнд явуулна.

Харин манайд таг эсрэгээрээ, хүүхдээ хайрлаж байгаа нь энэ гээд аль л амттан нэртэй хог өгнө. Хамгийн наад зах нь шүд хорхойсно, дархлаа муу, дөнгөсгүй л ханиад шуухинаа хүрнэ, гэдэс ходоод хямарна. Тэгээд бөөн зовлон. Тэр зовлон насан турш нь дагана. Яагаад гэвэл угаасаа л дархлаа сул бол тэгээд чангартал их юм шаарддаг.

Хайрлаж байгаа нэртэй хүүхдүүдээ хорлодог. Энэ явдлаа өмөөрнө гэж жигтэйхэн, миний хүүхэддээ юу өгөх нь хэнд ямар хамаатай юм, алив миний хүү энийг … гээд амруу нь амттан нэртэй сөрөг зүйлс хийгээд хошуугаа цорвойлгоно. Ёстой Жавхлан юм даа.

Хэрвээ манай улсад чихэр шокаладыг, чихэрлэг болон газтай ундааг 3 нас хүртэл тас хориглох хууль гаргавал, дээр нь нэмээд долоо хоногт ганцхан өдрийг Чихэртэй өдөр гэвэл олон эцэг эхчүүд Хүүхдийн эрх зөрчигдлөө гээд юу л болох бол гэж бодогдох. Энэ гудманд, хоолны газарт, дэлгүүрт, гэртээ хүүхэддээ юм авч өгч буй эцэг эхчүүдийг харахаар эрхгүй ийм сөрөг бодол төрдөг.

Хайрлаад байгаа нэртэй хорлоод л байгаа юм л даа, уг нь. Ингэхэд монголд хүүхдийн хорт хавдар гэдэг юм цөөнгүй гарах болсон шүү. Аа бас, шинэ жил, хүүхдийн баяраар баахан гялгар цаастай хор боож бэлэглэнэ. Тийм юм өгөхгүй л бол үнэ цэнэгүй мэт ойлголтыг бат суулгачихлаа. Яамаар ч юм бэ дээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Таван орос эмэгтэй тутмын нэг нь В.Путинтай гэрлэхийг хүсдэг

Published

on

By

Оросын “Левада” судалгааны төвийн дүнгээр, тус улсын таван эмэгтэй тутмын нэг нь Ерөнхийлөгч Владимир Путинтай гэрлэхийг хүсдэг байна. Орос эмэгтэйчүүдийн 20 хувь нь Кремлийн тэргүүнтэй гэрлэхийг хүсдэг бол 66 хувь нь түүнээс татгалзжээ.

Харин нас болон боловсролоор нь авч үзвэл, 25-39 насны эмэгтэйчүүд болон бүрэн дунд боловсролтой эмэгтэйчүүдийн тус бүр 25 хувь нь түүнтэй гэрлэхийг хүсдэг гэдгээ хэлжээ. Түүнчлэн бүрэн дундаас доош боловсролтой, амьдралын боломж тааруу, тосгоны оршин суугч эмэгтэйчүүдийн тус бүр 20 гаруй хувь нь “тийм” гэсэн хариултыг сонгож,

В.Путинтай гэрлэхийг хүсчээ. Өнгөрөгч гуравдугаар сарын Ерөнхийлегчийн сонгуульд В.Путин ялалт байгуулсны дараа орос эмэгтэйчүүдийн 23 хувь нь түүнтэй гэрлэхийг хүсч байжээ. Дашрамд дурдахад, дэлхийн хамгийн нөлөөтэй хүнээр тодорсон В.Путин өнгөрөгч 7-ны өдөр 60 нас хүрсэн юм.

Эх сурвалж: “Монголын Үнэн”

Continue Reading

Дэлхий

“Фронт” Цэгмидэд ОХУ-ын төрийн дээд шагнал гардуулжээ

Published

on

By

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Гавьяат малчин, Цэргийн гавьяаны одонт, ахмад дайчин Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн “Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардуулжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн түүхэн ойн өдөр Монгол Улсын иргэн өдгөө 98 настай, Сүрэнхорлоогийн Цэгмидийг Ард түмнүүдийн хоорондын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлж,

тус улсын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагнах зарлиг гаргасан. ОХУын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г нийт 1212 хүнд гардуулсан бөгөөд үүнээс (ТУХН-ийг эс тооцвол) гадаадын 13 орны 40 иргэн дээрх одонгоор шагнагджээ.

“Фронт” хэмээн алдаршсан Сүрэнхорын Цэгмид гуай 1942 оны 12 дугаар сард 19-хөн настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр  очиж байсан юм.

Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байжээ. С.Цэгмид гуайг хэдхэн сарын өмнө Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасан юм.

Continue Reading

Дэлхий

Монголын тамирчинд солонгосын цагдаа туслажээ

Published

on

By

БНСУ-ын Чанвон хотноо буудлаrын спортын ДАШТ зохион байгуулагдаж буй билээ. Энэхүү тэмцээнд дэлхийн 91 орны 4.255 баг тамирчин оролцож буй юм. ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцож буй тамирчин “А” цагдаагийн ажилтанд талархан, Чингис хааны зурагтай хоёр ширхэг түлхүүрийн оосор бэлэглэсэн талаар “Yonhap” агентлаг мэдээлжээ.

Чанвон дахь цагдаагийн хэлтсээс мэдээлснээр, Монгол Улсын тамирчин, 36 настай А нь есдүгээр сарын 4-ний өдрийн 19:40 цагийн орчим Чанвон хотын Сеонсаны их дэлгүүрийн өмнөөс таксинд суугаад, гар утсаа мартаад буужээ. Утсанд нь тоглолтын график зэрэг маш чухал мэдээллүүд байсан тул тэрбээр яаралтай ойролцоох цагдаагийн хэлтэст хандсан байна.

Тухайн үед цагдаагийн хэлтэс дээр монгол хэл мэддэг нэг ч хүн байгаагүй тул цагдаа нар орчуулгын аппликэйшн ашиглан хэл нэвтрэлцэхийг оролдсон нь амжилттай болж, А-гийн таксинд суусан зогсоолыг олж тогтоожээ. Таксины жолооч нь зорчигч А-гийн гар утсыг олсон даруйдаа их дэлгүүрт үлдээгээд явсан байсан аж. This article is work of website Asuult.xyz and you are not authorized to redistribute it.

Гар утсаа эргүүлэн авсан А цагдаа нарт талархаж буйгаа ил захидал дээр бичиж илэрхийлээд, нүүрэн талдаа Чингис хааны зурагтай түлхүүрийн оосор бэлэглэсэн байна. Тус гар утсанд А-гийн тоглолтын сүүлийн хэсгийн хуваарь байжээ.

Цагдаагийн ажилтан “Монголын тоглогчийн гар утсаа үлдээсэн таксиг олоход амаргүй байсан. Азаар орчуулагч апп утсандаа татаж, гадаад тоглогчийн утсыг олж өгсөндөө баяртай байна” хэмээн хэлсэн байна.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status