Connect with us

Урлаг

Жүжигчин Ооноо баярт мэдээгээ хуваалцлаа

Published

on

Жүжигчин З. Онон хэд хоногийн өмнө эрүүл мэндийн шалтгаанаар хилийн дээс алхсан. Тэрээр “Анх удаа виз ингэж бүтэн 2 сар хүлээж үзлээ хэхэ. Хүсэж хүсэж явж байгаа жижигхээн эрүүл мэндийн асуудлаа чадвал шийдчихээд гялс хүрээд ирнээ Ооноо нь 
Ингэж удаан хүлээсэн хүн, хамаг ажил давхцсан ч зохицуулнаа гээд хамгийн жаргалтай инээж байгаа нь 

Жич : Бид 2-н виз хөөцөлдөж бүтээж өгсөн гэж худлаа шүү бээбүүдээ, ном журмыхаа дагуу 2 сар хүлээж байж явж байгаа шүү” хэмээн бичиж хилийн дээс алхаж байв. Жүжигчин Ооноо ямартай ч Солонгос улсад эрүүл мэндийнхээ асуудлыг шийдчихээд ирсэн бололтой. Түүний хараа нэлээн муу, байнга шахуу шил зүүдэг байсан бөгөөд Солонгос улсад хараа тэглүүлэх мэс засал хийлгэсэн байна.

“Шилний цаана ийм нүд байсан байна, сая л анзаарлаа хэхэ. Ямартай ч шилнээс салсан анхны зураг, 14 хоног нүдээ будаж болохгүй гэсэн болохоор очиж байгаа хурим найрныхан минь ойлгож өршөөгөөрэй” гэжээ.

Энэ 2 хөөрхөн зулзагнууд бий болоод аль хэдийн 7 недель болчихжээ. Мэдээж эхэндээ гайхаж сандарсан ч үнэхээр их баяртай байгаа. Ялангуяа 2уулаа гэж бодохоор л.

Хөвгүүд үү охидууд уу гэдгийг нь одоогоор мэдэхгүй байна. Эсвэл хөөрхөн хүү эгдүүтэй охин ч байгаа юм билүү

Ийм сайхан аз жаргалыг мөрөөдөж суугаа хүн бүрийн хүсэл биелэх болтугай.

Яг үнэндээ би энэ хүүхдүүдийн эцэг эхийг нь танихгүй ээ, гэхдээ тэдний өмнөөс маш их баяртай байна. Чи ч гэсэн энэ текст ийг хуулаад найзуудаараа тоглож болно шүү Хамгийн гол нь чиний пост ийг хэн дуустал нь уншдаг вэ гэдгийг харж болно” гэжээ. Ёстой хөгжилтэй бүсгүй шүү.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлаг

Нара: Гадаадад гарч хар ажил ч болтугай хийгээд тайван амьдармаар ч юм шиг

Published

on

By

Саяхан амаржиж хөөрхөн үртэй болсон дуучин Нара буюу Нарантуяа нэгэн зүйлийг хуваалцжээ.

“Өглөө 6 өнгөрөөд дүүг нь хөхүүлээд сууж байтал Бунжаа сэрчив. Тэгсэн миний хүү унт унт өнөөдөр Монголчууд ажил хаяна гэсээн гэсэн чинь ердийн үед өчнөөн гуйлгаж байж сэрдэг хүн чинь бүр айнннн манай багш тэгж хэлээгүй гээд босоод ирдиймдаа.

Тэгээд хүргэж өгөхдөө түгжрэлд гацаж байтал тээр энэ олон хүмүүс бүгд ажилдаа явж бшдээ гэснээ харин та л наад бүх ажлуудаа болиод мама дүүг сайн хар за юу гэж авдымдаа. Ээж нь мачийхгүй л бол бядны амьдрал сүйрнэшдээ миний хүү л гэлээ.

Аййй амаргүй тавилан минь гэж.. эсвэл гадаадад гарч хар ажил ч болохнээ хийгээд амар жимэр амьдармаар ч юм шиг…Ядаж хүүхдүүд минь биднээс болоод бидний өмнөх үеэс ч ухаантай болж бгаа нь яамай даа” гэжээ.

Continue Reading

Урлаг

Агий: Ангирмаа багшаас болоод нөхөрт гардаггүй юм биш

Published

on

By

Энэ удаа “Киви” хамтлагийн дуучин П.Алтанцэцэг буюу Агийтай холбогдлоо. Түүний талаар сүүлийн үед гарсан мэдээллүүдэд хариулт авсан юм.

-Сайн уу Агий. Энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийг эрч хүчтэй угтаж байна уу?

-Баярлалаа. Чамд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Ажил тавлаг биз дээ?

-Дажгүй шүү. “Киви” хамтлаг болон дуучин Агийгаар ойрд сонин сайхан юу байна?

-Хос цомог маань ирс­нийг сонс­сон байлгүй дээ. Ихэр цомогтой болоод бөөн баяр сууж байна /инээв/. Энэ бидний хүсэл байсан. Хүслийнхээ нэгээхэн хэсгийг биелүүлсэндээ баяртай байна. Хос цомог маань “Киви” хамтлагийн есөн жилийн хөдөлмөр шүү дээ.

-Он гараад танай хамтлаг 10 нас хүрлээ. Төрсөн өдрөө тохиолдуулж олон ажил төлөвлөсөн байх даа?

-“Киви” хамтлагийн түүхийг бичилцсэн хүмүүс нь үнэнч сонсогчид. Тиймээс энэ зөвхөн бидний баяр биш. Манай хамтлагийнхан төрсөн өдрийн баяраа фэнүүддээ зориулахаар төлөвлөж байгаа. Үргэлж бидэнтэй хамт байж, урам өгдөг бас зэмлэж, хурцалдаг сонсогчиддоо “Баярлалаа” гэж хэлье.

-Өнөөдрийн төлөвлөгөөг чинь сонирхоё. Гадагшаа гарах ажил бий юу?

-Бид хос цомгийнхоо нэлээн хэдэн дууг дүрсжүүлсэн. Дахиад шинэ дууныхаа клипний ажилд орчихсон зав муутай байна. Өнөөдөр зураг авалттай.

-Ойрд дуучин Агий хэвлэлийн баатар болоод байгаа. Үнэхээр өөрөөс чинь болж буудалцаан болсон юм уу?

-Би албан ёсоор “Үгүй” гэж мэдэгдье. Би тэр буудалцаанд ямар ч холбоогүй. Тэр өдөр бид шинэ дууны бэлтгэлтэй байсан. Сүүлд нь буудалцаан болсон.

Тэр нь бүр надаас болсон гэж бичсэн байхыг хараад гайхсан. Сэтгүүлчид минь үнэн, зөв мэдээлэл цацаж байгаарай. Та бүхний бичсэнээр хүмүүс биднийг хүлээж авдаг юм шүү гэж хэлье.

-“Киви” хамтлагийг продюсераасаа болоод нөхөрт гардаггүй гэсэн мэдээлэл байдаг. Агийгийн энэ жилийн төлөвлөгөөнд энэ тухай бий юу?

-Бид энэ жил багшаасаа зөвшөөрөл авсан. Гэхдээ энэ бол наргиан байсан шүү. Б.Ангирмаа багшаасаа болоод нөхөрт гардаггүй юм биш. Уран бүтээлч, залуу хүний хувьд хийж, бүтээх олон зүйл байна. Өмнөө тавьсан зорилго гэж байгаа. Энэ бүхнээ гүйцэлдүүлчихээд сайхан гэр бүлтэй болох хүсэл байлгүй яахав.

Зууны Мэдээ

Continue Reading

Урлаг

Тагтаа маань хөөрхөн гүнжтэй болжээ. Түүний хэлсэн сэтгэлийн үг:

Published

on

By

Жүжигчин Сүхболд буюу Тагтаа маань баярын үгсээ хуваалцжээ.

“2022.12.02ны 12:47минутанд Хөөрхөн бяцхан гүнж минь бидэндээ ирлээ. Баярлалаа Хайрт минь. Чамдаа хязгааргүй их хайртай шүү

Ямар их зовж ямар их өвдөж төрдөгийг өөрийн биеэр харлаа, баахан л уйллаа. Ингээд манайх гэдэг айл чинь 2-лаа байсан бол 3-н хөөрхөн гүнжтэй болж 5-уулаа боллоо.

Бүхий л зүйлд талархъя амьдрал минь” гэсэн байна.

Багадаа ямар хүн больё гэж боддог байв. Аав, ээж нь юу гэж захидаг байсан?

-Манай аав, ээж мэргэжил сонголт дээр хаалт тавьж байгаагүй. Өөрийн дуртай хүссэн мэргэжлээ сонгох боломжийг олгосон. Гэхдээ ямар ч мэргэжилтэй хүн байж болно, хамгийн гол нь хүнтэй зөв харьцдаг, зөв хүн байгаарай. Хүнийг хайрлаж байж, хүнээр хайрлуулна шүү гэх үгийг байнга хэлж захидаг байсан.

Би багадаа дуучин болох хүсэлтэй байсан. Арван жилдээ хичээл, сурлагадаа сайн байгаагүй ч урлагийн үзлэгээр бол бусдыгаа манлайлдаг байв. Сурагч байхдаа “Хэцүү анги” кинонд тоглосны дараагаар жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй болж, СУИС-д шалгалт өгч орсон.

Оюутны дөрвөн жил нь хэр өнгөрсөн?

-СУИС-д хоёр удаа шалгалт өгч байж тэнцэж байлаа. Жанчив, Төмөрөө хоёртойгоо нэг үе болоод л орсон доо, бид гурав. Эхний жил шалгалт өгөхөд, Жанчив бид хоёр тэнцээгүй бол дараа жил нь дахин өгч тэнцсэн.

Энэ хооронд Төмөрөө эхний хэдэн сар хичээлдээ явж байгаад нэг мөр бид хоёртой хамт нэг үед суралцахаар шийдэж сургуулиасаа чөлөө авч байсан даа. Би багадаа Төмөрөөг сайн мэддэг байсан, харин Жанчивтай бид хоёр “Хэцүү анги” кинонд тоглохдоо анх танилцаж, одоог хүртэл нөхөрлөөд явж байна.

Бид гурав гурвуулаа дуулах дуртай, сонирхолтой байсан болохоор нэгдүгээр курсийн төгсөх жил “Мааз” хэмээх хамтлагийг байгуулахаар болсон. Манай хамтлаг 2012 онд байгуулагдаж, нийт арваад дуу хийсэн. Үүний гурав нь тухайн үед гарсан даруйдаа хит болж байж билээ.

-Хамгийн сүүлд “Нийслэл хүүхэн” дэлгэцийн уран бүтээлд тоглосон. Өөрийн тань бүтээсэн Сүхээ гэх адуучин залуугийн дүр олны хайрыг татсан. Энэ дүр тантай хэр ойр санагдсан бэ. Хөдөөгийн амьдралыг хэр сайн мэдэх үү?

-Би сумын төвд төрсөн. Зундаа өвөө, эмээгийндээ очиж, тугал хурганд явдаг байсан учир хөдөөгийн амьдралыг мэднэ. Хэдий хөдөөгийн амьдралтай ойрхон ч мэдэхгүй зүйлс гарч байсан. Гэхдээ Монгол хүн юм болохоор морин дээрээ эвлэгхэн яваад дажгүй байсан шүү.

Өнгөрсөн 2020 оны наймдугаар сард “Нийслэл хүүхэн” кинонд хөдөөгийн барилддаг залуугийн дүрд тоглох санал ирэхэд их баярласан.

-Киноны хэсэгт та тугалтай мөргөлдөж байгаа хэсэг гардаг. Тэр жинхнээсээ мөргөлдсөн үү. Их сонирхол татаж байна?

-Тийм шүү. Жинхнээсээ мөргөлдсөн. Одоо гадуур явахаар хүүхдүүд намайг хараад тэр үед гаргаж байсан байдлыг үйлдлээрээ үзүүлээд инээлдээд байдаг, ёстой хөөрхөн. /инээв/ 

-Монгол ахуйг харуулсан их гоё кино байсан. Гэхдээ төгсгөлийн анги нь учир бүтээлэг дууссан нь хүмүүст ахиад анги гарах болов уу гэсэн хүлээлтийг үүсгэж байна. Дараагийн анги гарах уу. Нууц биш бол хариулаач?

-Продюсерууд хоорондоо ярилцаж байгаа байх. Одоогоор манай кино дуусаагүй. NTV-гээр гарч байгаа. Кино гарч дууссаны дараа хоёрдугаар бүлгийг хийх үү, яах уу гэдгээ ярилцах байх. Ямартай ч жүжигчидтэйгээ холбогдоод нааштай хариу авсан гэсэн. Хэрвээ хийгдэхээр бол долдугаар сарын дундуур буюу наадам хавьцаа хийж магадгүй гэсэн сураг дуулдсан. Гэхдээ баттай биш. Одоогоор мэдээлэл бага байна.

-Одоо яг ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Энэ сарын 2-нд IPTV-д орсон “Нөхөрт гарсны маргааш гээд уран бүтээл байгаа. Энэ бол цэвэр Р.Сүхболд гэдэг хүний уран бүтээл. Хоёрдугаар сарын эхээр контентын зургаа аваад сая IPTV-д орууллаа. Энэхүү уран бүтээлд би Батжа гэдэг дүрийг “Х-түц” продакшны залуу жүжигчин З.Намуундарьтай бүтээсэн. Бид хосын дүрийг бүтээсэн байгаа.

“Нийслэл хүүхэн” олон ангит киноны Сүхболд буюу Сүхээгийн дүрээр олны хайрыг татaaд амжсан залуу жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Сүхболд.

Авхаалжтай сэргэлэн залуу насны ханиараа Алтанзул гэх даруухан үзэсгэлэнт бүсгүйг насны ханиараа сонгон нижгэр хурим хийж байсан цаг саяхан билээ.

Ханилаад удаагүй ч тэд цэцэг шиг сайхан хоёр охинтой болсон түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та хамгийн сэтгэлд үлдсэн дүpээ нэрлээч?

-Би бүх л дүрүүдээ дуртай. Гэхдээ хамгийн сэтгэлд ойр гэвэл хамтлагийн маань “Би дурламаар байна” дууны кино юм. Энэ кинондоо ч маш их хайртай. Тухайн үед бид бүх л юмаа лoмбарданд тавьж, хамтдаа нийлж сэтгэлээ зориулж хийж байлаа.

Зураг авалтын бүх хэсэгт дурсамж байдаг учиp, маш үнэ цэнэтэй болж сэтгэлд минь үлдсэн. Харин үүний дараа гэвэл “Нийслэл хүүхэн” киноны Сүхээгийн дүр их таалагддаг. Миний нэр Сүхболд, энэ киноны дүр ч Сүхбат. Гадуур явахад хүмүүс Сүхээ гээд л дуудна. Жинхэнэ нэрээр дуудаж байгаа юм шиг л ёстой сайхан. Манай 2 настай охин бүр аав нь яадаг билээ гэхээр чихээ дэлдийлгээд инээдэг юм.

-Ам бүл хэдүүлээ амьдардаг вэ?

-Дөрвүүлээ. Эхнэр хоёр сайхан охиныхоо хaмт амьдардаг. Гурван гүнжийнхээ дунд л оршиж байна даа.

-Анх аав болоход ямар мэдрэмж төрж байв, сэтгэгдлээ хуваалцaaч?

-Анх 2019 оны 10 сарын 7-нд аав болж байлаа. 2019 онд анх бэр гуйж, хоёрдугаар сард эхнэр жирэмсэн гэдгээ хэлж, таван сард гэрлэлтээ батлуулж, 7 сард байраа зoхицуулж, есөн сард хуримаа хийлээ, 10 сард охинтой боллоо. Бүтэх зүйлс ар араасаа л маш гоё болдог юм байна гэж бoдогдсон.

Охинтой боллоо гээд төрөх өрөө рүү ороход охиныг эхнэр тэвэрчихсэн угтсaн. Би анх хараад шоконд ороод, шууд л уйлчихсaн. Төрөхөд нь хажууд нь байсан бол уйлаад л байх байсан юм билээ. Анх харахад надтай их адилхан харагдсан. Тэгээд л гарыг нь харсан яг миний гар шиг жижигхэн үсний cүвтэй байж таарсан, би ч бүр хайр хүрчихсэн.

Энэ мэдpэмж бол маш агуу гоё юм билээ. Хүүхэдтэй болоход амьдрал өөрөөр эргэж, улам бүр хариуцлагатай болж байгаа юм шиг санагдсан. Хүнээс дутхaaргүй өсгөнө шүү, хичээнэ шүү гээд л дотроо өөртөө амласан дaa.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status