Connect with us

Урлаг

“Хэцүү анги”-ийнхан уулзалдаж сонирхолтой яриа өрнүүлжээ

Published

on

Хөтлөгч Анхбаяр:

“Хэцүү анги” киноныхоо уран бүтээлчдийг төлөөлж, МҮОНТ-ийн 55 жилийн ойн баярт мэндчилгээ дэвшүүллээ. Cүнжид багштайгаа, ангийнхантайгаа дахин уулзах сайхан байлаа”хэмээн хуваалцжээ.

Жүжигчин Э.Уянгын хувьд хэд хэдэн кинонд тоглосноос гадна телевизийн хөтлөгчийн сонирхолдоо хөтлөгдөн UBS TV, Үндэсний телевизэд ажилласан билээ. Өдгөө тэр цахим орчинд богино хэмжээний видео оруулдаг идэвхтэн болсон байна.

Бадамцэцэгийн хувьд шүдний эмч гэдэг гайхалтай ажлаа хийж хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилж улмаар энэ үйлээ төр засгаар үнэлүүлж шагнал хүртсэн удаатай. Сайн санааны үйлстэн болсон байна.

“Хэцүү анги” киноны талаар эргэн дурсахад:

МҮОНТ-ийн бүтээл “Хэцүү анги” олон ангит уран сайхны киноны зураг авалтын ажиллагаа 3-н сар үргэлжилсэн. Зураг авалтанд МҮОНТ-ээс ерөнхий найруулагч Л.Ариунжаргал, ерөнхий зураглаач Ж.Нямсүх гээд нийт 16-н уран бүтээлчид бараг л хагас цэргийн зохион байгуулалтаар ажиллаж, ар гэрээ орхин багаараа байрлаж нарийн төлөвлөгөөний дагуу шургуу ажилласан юм.

Киноны зураг авалтанд үзэгчдийн сайн танил монголын урлагийн мастерууд болох жүжигчин Б.Нармандах, Ж.Сүххуяг, Б.Жаргалсайхан, H.Отгонтөгс, A.Энхбаяр нарын нийт 34-н гэрээт уран бүтээлчид бидэнтэй хамт нэг тогооноос хооллон гар сэтгэл нийлэн ажиллаа. Киноны гол дүр хөдөөний багш Сүнжидийн дүрийг жүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан М.Саранцэцэг чадварлагаар бүтээлээ. Мөн “Хэцүү анги”-ийн хэцүү гурван гол баатарт залуу жүжигчин Б.Батсайхан, М.Баярбат, М.Наранмөнх нар амжилттай тоглосон.

Кинонд МҮОНТ саяхан хийгдсэн техник шинэчлэлтийн үр дүнд авсан XDCAM маркийн 3-н камер, кран, явуулын гэрлийн төхөөрөмж зэрэг орчин үеийн техник хэрэгслийг иж бүрнээр ашигласан бөгөөд техникийн талын бүх зардлыг МҮОНРТ гаргаж үлдсэн зардлыг ивээн тэтгэгч байгууллагууд гаргасан юм.

Телевизийн бүтээл нь театрт гаргаж ашиг олдоггүй, зөвхөн телевиз үзэгч жирийн олон түмэнд зориулагдсан ашгийн бус үйлдвэрлэл боловч түүний нийгэмд үзүүлэх нөлөө асар хүчтэй, бас хамрах хүрээ өргөнтэй байдаг. Үүний ач холбогдлыг ойлгон ухамсарлаж, киног ивээн тэтгэж, хамтран ажилласан Мобикомын Be брэнд, Скайтель ХХК, Худалдаа Хөгжлийн Банк, ХАС банк, АПУ трейдинг компани, НҮБ-ийн Хүн амын сан, Хүүхдийн сан, Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Монголын Урлагийн Зөвлөл, Сэрүүлэг Дээд Сургууль зэрэг байгууллага хамт олонд Монголын нийт үзэгчид, хойч үеийнхэн талархах учиртай.

Бөмбөрийн нүргээ, нийтийн орилоон ханыг зад татах нь уу гэлтэй. Бүжиглэж буй залуус сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй дуу дуугаа авалцан чарлана. Тойргийн төвд гурван хүү бүжгийн гайхамшигтай уран хөдөлгөөн хийж, олныг доргиож, охидыг солиоруулах дөхөж буй нь энэ. Хөвгүүд хөл дээрээ бус гарын алга тохой, дал мөрөн дээрээ эргэлдэн бүжих нь амьд хүн биш амилуулсан зураг мэт.

Зогсолтгүй анивчих хурц цагаан гэрэл бүжигчдийг энд нэг тэнд нэг, хэвтээ нэг суугаа нэг болгож тасалдсан дүрсээр зурна.

Гэрэл гэнэт солигдож, өнгө өнгөөр туяарахад нэг хөвгүүн нь бүжгээ өөрчилж, оньсон хүний татвалзсан хөдөлгөөн үзүүлж эхэллээ. Нөгөө хоёр нь үл үзэгдэгч олсноос огцом огцмоор татан урагшилж, уян налархай хөдлөх нь гавьяат цолтон ч атаархам эвсэлтэй. Танхим дахин доргиж, улам хүчтэй орилолдох чимээ хадлаа.

Ая дуусахад нийтийг бишрүүлж байсан гурван хүү тойргоос гарч, зайдуу байх ширээ рүүгээ явлаа. Залуус өөрийн мэдэлгүй нүд унагаж, сая болж өнгөрсөн гайхамшигт бүжигт үнэнхүү уярч ууссан болох нь царайнаас нь илт мэдрэгдэнэ. Танхим дахь охидын ихэнх нь дэврүүн дурлалын мананд автсан гэхэд хилсдэхээргүй ажээ.

Гурван хүү бол нийслэлийн Оч цогцолбор сургуулийн арвын “Д” ангийн сурагчид. Тэдний арай биерхүүг нь Тэмүүн гэнэ. Онигордуу нүд, цагаан царайтай жирийн л нэг хүү гэмээр боловч цаанаа охидыг татах нэгэн нууцлаг зүйл түүнд байдаг. Дэгжин засалттай тас хар үс, нумарсан хар хөмсөгтэй царайлаг хүү нь Билгүүн. Тэр хоёрыг дагалдан баясагч сэргэлэн нүдтэй, намхавтар нуруутай хөвгүүний нэр Дөлгөөн.

Эцэг эхчүүд нь ярилцаж, тохирсон юм шиг ойролцоо дуудлагатай нэр өгснийг багш сурагчгүй гайхдаг. Гурван хүү ч биенээ нэрээр нь сонгоогүй, санамсаргүй найзалсан гэж хүн болгонд батлан ярьдаг хэдий ч ихэнх хүүхэд үүнд итгэдэггүй. Чамирхаж, нэр хүндээ өсгөх гээд нэрээ солиулсан гэсэн цуурхал сургууль дээр тарсан удаа ч бий. Гэхдээ энэ гурвын хэлдэг үнэн. Тэдний ижил юм шиг нэрийн давхацсан шалтгаан нь ч, биентэйгээ найзалсан түүх нь ч цэвэр тохиолдол билээ.

Дөлгөөн их яриасаг нэгэн бололтой, байнга гараа савчуулж, амаа ангалзуулж байгаа харагдана. Явъя хэдүүлээ, гээд Тэмүүн босоход, цаад хоёр нь түүний үгийг зөвшөөрч, даган өндийцгөөв. Дөлгөөн ширээн дээрээс лаазтай ундаагаа шүүрч авахад Билгүүн түүнийг орхи гэж загналаа. Хүү гомдож хошуугаа унжуулсан ч ундаагаа тавьсангүй. Хоёр найзынхаа араас даган, явуут дундаа ундаагаа сорсноо тэсгэлгүй өнөөх зогсоо чөлөөгүй яриагаа эхэлж байх дуулдана. Тэмүүн доогтой мушийж, инээж явна.

-Өнөөдөр хөөрхөн охин олон ирж шүү гэж Билгүүн хэлэхэд, Дөлгөөн,
-Аан? гээд амаа ангайлаа.
-Битгий тэнэг юм шиг аан гэж байгаач! гэж Билгүүн уцаарлалаа. “Аан..?” гэдэг бол Дөлгөөний сурчихсан зуршил. Билгүүн яаж загнаад ч найз нь ийнхүү аан гэж ангайсан хэвээрээ л өдийг хүрсэн. Дөлгөөн гэмшиж нурмайн, хормын төдийхөн дуугүй болсноо ахиад л ам нээлээ…

***

…Наймдугаар сарын сүүлчийн өдрийн шаргал наран дээш хөөрлөө. Нийтийн тээврийн түрэмгий шар тэрэгний дохио зүрх түг түг хийтэл хангинана. Өт хорхой шиг олон унаа уулзварт шавааралджээ. Нээлттэй цонхоор өглөөний нар ээж, бяцхан болжморууд модны мөчирт ирийтэл суугаад хэн нэгний тухай ярилцах мэт шулганалдана.

Сүнжид алчуур барин тоос арчиж зогслоо. Шүүгээний орой өөд зүтгэх бүрт нь үйлчлэгчийн цэнхэр өмдөн доорх хуучирч элэгдсэн хоёр шаахай нь нумарна. Бичгийн шүүгээг цэвэрлэж дуусаад, ханан дахь цаг руу хяламхийн, хурлын ширээг бушуухан арчиж эхлэв.

-Яадаг билээ. Захирал юм бодчихгүй байгаа даа. Есөөс өмнө яагаад ч арчиж дуусашгүй нь. Зулаа гээч урвалзсан охинд даашинз хасч өгөх гэсээр байтал оройтсон. Өглөө унтчих гэж байх уу хэмээн дотроо үглэж байлаа. Бага охин нь хичээлийн шинэ жилийн баярт өмсөх гоёлоо хоцрогдсон загвартай гэж голж, уйлан дуугарснаас ажил ундарч нойр хугасалсан нь энэ билээ.

Энд нь ч ингэж танаас гарга, тэнд нь ч ийм оруулга хий хэмээн хошуугаа цорвойлгон эрхэлж, яг хэлснээр нь оёсоор байтал буруу гэж гонгиноод байсан тул хэрүүл нанчилдаан хийхдээ тулж дахин ханзалснаа бодоод мушийв.

Хаалга онгойн, Тунгалаг захирлыг орж ирэхэд, Сүнжид амандаа, яадаг билээ ширээг нь арчсангүй гэж үглэж амжаад гэмшсэн харцтай мэндэлж, уучлалт гуйх шалтаг олохгүй тэвдлээ.

-Сүнжид ээ, чи чинь яасан хачин хүн бэ? гэхийг сонсоод цэвэрлэгч хирдхийн цочлоо.
-Хүүе яадаг билээ! Ю…юу болоов, захирал аа?

-Чи чинь, дээд сургууль төгссөн багш хүн байна шүү дээ.
-Тийм.
-Тэгээд хэлэхэд яадаг хүн бэ?

Захирлыг ийнхүү зэмлэхэд нь хариу үг олдсонгүй. Дээд боловсролтой гэдгээ хэлж, бичиг баримтаа үзүүлээд, арай дөмөгхөн ажил гарвал хийнэ шүү гэж захиралдаа хэлээч хэмээн охид нь үглэж байсныг саналаа…

***…Хаалга торхийтэл онгойж, хичээлийн эрхлэгч нэгэн охиныг дагуулан орж ирэхэд ангийнхан нүдээ том болгон алмайрснаа дэрхийтэл босцгоов. Нуруулаг царайлаг, хөөрхөн алаг нүдтэй, даруухан байрын охин руу ангийн бүх хүүхдийн харц чиглэжээ. Ширээн дээр сандайлж суугаад, хөгжим сонсож байсан Тэмүүний чихэвчийг Билгүүн мулт татаад, чихэнд нь амаа тулгаж,

-Хараач, нөгөө охин чинь! гэж шивнэлээ. Тэмүүн охиныг хармагцаа царай хувьсхийн барьц алдлаа. Яг л уржигдар оройных шиг дэн дун болж, хаана юу хийж байгаагаа ч мэдэхээ больчихов. Нэг мэдтэл хий юм хайж, цүнхээ уудалсан болоод зогсож байлаа. Хүүхдүүдийн хэллэгээр “тасархай” царайлаг шинэ охиныг хөвгүүд сэм ширтэж, харин ганц нэг охин атаархсан харц шидэлж эхэлжээ.

Энэ яриа бол шоргоолж шиг цээжээрээ тасархай биетэй гэх бус бусдаасаа хол тасархай царайлаг гэдэг утгыг илэрхийлж байгаа болох тухай Тэмүүн хичээл дээр мэтгэлцэж байсан удаатай.

-Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ? гэж эрхлэгчийг мэндлэхэд,
-Сайн. Багш аа, та сайн байна уу? гэж хүүхдүүд зэрэг дуржигнуулав.

-Сууцгаа. Та бүхэнд ангийн шинэ сурагчийг танилцуулъя. Энэ бол Гэрэл. Дөчин дөрөвдүгээр сургуулиас шилжиж ирж байгаа. Ангийн дарга шинэ сурагчид суудал хуваарилж өгөөрэй, ойлгов уу гэснээ эрхлэгч үүд рүү зүглэлээ. Билгүүн багш аа, асуулт байна, болох уу гэсээр босч ирэхэд эрхлэгч эргэн зогслоо.

-Манай ангийг дааж авах зоригтой багш олдохгүй байгаа гэж үнэн үү? хэмээн хоржоонтой асуухад, ангийн хүүхдүүдэд асуулт таалагдсан бололтой дэмжин, эсэн бусын дуу авиа гаргаж, доогтой инээлдлээ. Хүүгийн хэлдэг хэрэг дээрээ үнэн. Сургууль даяар “Хэцүү анги” гэж зард гараад буй энэ хэдэн хүүхдээс багш нар зугтааж байгаа. Ав гэж тулгахад ажлаасаа гарна гэж уйлсан хүн ч бий. Ангийг хэнд даалгах вэ гэдэг асуулт удирдлагын шүдний өвчин болсон.

Эрхлэгч үгээ бодон, мм-мм.., гэж урт амьсгаа аваад, танай ангийг багштай болгох тал дээр өнөөдөртөө багтааж сургуулийн захиргаа шийдвэр гаргана гээд гарч явахад бүх хүүхдийн анхаарал охин дээр эргэн төвлөрлөө. Шинэ сургууль, шинэ хүүхдүүдийн дунд ороод охин барьц алдсан бололтой, ичиж улайж байснаа,

-Сайн байцгаана уу? гэж дуулдах төдий мэндэллээ. Сурагчид түүнтэй мэндлэхийн оронд чимээгүй харцгаана. Зарим охидын атаархсан харц хэвээр, хөлөөс нь толгой хүртэл нэвт шувт сонжиж байна. Охин балмагдаж гүйцээд яахаа ч мэдэхээ больсон зогслоо. Сувд босч, ангийн дарга руу очиж нудраад,

-Хүүе ээ, Нарантуяа! Шинэ охиныг “байдал”-д оруулчихлаа ш дээ. Суудал хуваарилж өгөөч! хэмээн сэм шивнэн хэллээ. Нарантуяа түрүүнээс хойш чимээгүй сууж танихгүй охиныг ичээсэндээ үнэн голоосоо гэмшин босч ирээд, аа-аа.., хэмээн түгдэрч, ангийг тойруулан харж байснаа,

-Энд байсан хүүхэд шилжсэн. Чи энд сууж болно гээд, гэмшсэн бантсан хоёрын дундуур санд мэнд дуржигнуулж, чиний нэрийг Гэрэлээ гэсэн байхаа гэлээ. Энэ нь нэрийг нь лавлахдаа биш танихгүй охинтой үг сольж, сэтгэл санаагаар дэмжих гэж байгаа нь илэрхий. Сувдын дотор онгойж, урт амьсгаа авах нь ангийн бүх хүүхдэд дуулдлаа.

Сувд бол ийнхүү хүн болгонд тус болох гэж үнэн голоосоо чармайдаг сайхан сэтгэлтэй охин. Тэмүүн, Билгүүн, Дөлгөөн гуравтай нэг байранд тоглож өссөн хар багын найз нь. Гурван хөвгүүний хувьд Сувд хамгийн том дарга болдог. Хичээл номоо хий, шөнө орой битгий тэнэ гэх зэргээр ээжүүдээс нь илүү залж зааж байдаг хүн.

Зүүн гар талын эгнээнд харалдаа ширээнд ирж суухдаа Гэрэл Тэмүүнтэй санамсаргүй харц мөргөлдөхөд хоёул ичиж улайлаа. Шинэ байранд хэд дайралдсан хүү мөн шив. Ямар ч гэсэн ганц ч болов зүс таних хүн байна шүү. Хоёр банди хоргооход ирж болиулаад байсныг бодоход даруухан томоотой хүүхэд байх. Тэгээд бас таарахаараа улайчихдаг. Арай.., гэж Гэрэл бодсоноо өөрөөсөө ичээд түрүүчийнхээс илүү улайчихлаа.

Гурав дөрвөн алхам хол зайд сууж байгаа ч Тэмүүнд Гэрэлийн зүгээс халуу дүүгээд байх шиг санагдана. Охины зүрхнээс үүссэн ер бусын соронзон орны үйлчлэлд орсон мэт бүх бие нь цахилгаанжиж, толгойтой үс босчихов уу гэлтэй хуйхаа дагаад дагзаар нь эрвэгнээд ч байх шиг. Билгүүн толгойгоо эргүүлж, найзынхаа ухаан мэдрэлгүй болж, орчин тойрноосоо тасарчихсан суугааг ажиж мушийгаад, нүүрний ширээнээс эргэн харж буй Дөлгөөн рүү нүдээ ирмэснээ дурлалд автсан найз руугаа дохин, хэлээ гаргаж даажин хийлээ.

Дөлгөөн Тэмүүн рүү, бас охин руу ээлжлэн бүлтийтэл ширтэж, нүдэнд нь баяр гийсэн харагдана. Ямар сонин учрал вэ, энэ охин манай ангид орчих гэж. Надтай харц тулгараад улайчихлаа. Намайг таньж байх шиг байна гэж бодохоос Тэмүүний зүрх чанга цохилов. Хаалга тархийтэл хүчтэй саван нээх чимээ амттай бодлыг нь сарниачихлаа.

-Хүүхдүүд ээ, дуулиан! гэж чарласаар сэгсгэр засалттай богино үстэй сэргэлэн байрын охин харайн орж ирлээ.

Энэ сурагчийг хүүхдүүд дуулиан Цэнгэл гэж хочилно. Захирал өрөөнийхөө зузаан хананы цаана хэн нэгэн багшид аминчилж хэлсэн үг хүртэл түүний чихэнд хүрчихсэн байдаг. Хүүхдүүд түүн рүү шоолж мушийсан, алмайрч гайхсан, зүгээр л залхсан, янз бүрийн дүрээр харлаа…

***…-За Сүнжид багш аа, энэ бол таны даах арвын “Д” ангийн хамт олон. Манай сургуулийн авьяастай сурлагатай шилдэг сурагчид. Та бүхэнд амжилт хүсье гээд эрхлэгч гарч явахад хүүхдүүд гайхсан, үл тоосон зүсэн зүйлийн харцаар багшийг нэвт шувт цоргилоо. Цэнгэл тэргүүтэй хэсэг охин гутал хувцас руу харан, уруул дээрээ доогтой инээд тодруулсан бол Ганаа шоолон амаа мурийлгаж, нүдээ эргэлдүүлж харагдана. Билгүүн ууртай царайтай сууна. Багш хүүхдүүдийн тийм ч баяртай биш байгааг мэдрээд, сандарч мэгдсэн царайтай болчихлоо.

-Би та бүхний ангийн багш болж байгаадаа баяртай байна аа. Ангийн сурагчидтай танилцах, зохион байгуулалтын ажлаа бүгдээрээ завсарлагаа, хичээлийн дараа хийе. Одоо уран зохиолын хичээлдээ орцгооё гээд, цүнхнээсээ шохой гарган самбарт бичих гэснээ, өмнөө цагаан төмөр самбар байхыг олж хараад, шохой руугаа нэг самбар луу нэг харан самгардчихлаа. Хүүхдүүд багш барьц алдахыг мэдээд дооглон жуумайжээ. Зарим нь хэлээ гаргасан харагдана. Сувд санаа зовж,

-Багш аа, наана чинь үзэг нь байгаа! гэхэд Сүнжид багш дотроо “Тунгалаг захирал хурал хийхдээ ийм самбарт үзгээр бичиж байгааг зөндөө харсан байж, ингэж мунгинахдаа яахав дээ” гэж өөрийгөө зэмлэж амжаад, бандгар цагаан үзгийг авч, самбарт он сар бичих зуураа, за хичээлээ эхэлье хүүхдүүд ээ гэлээ. Эцэг эхчүүдийн хандиваар ийм самбартай болсон анги сургуульд хэдхэн байдгийн нэг нь арвын “Д” билээ.

Тэмүүн шинэ багш, уран зохиолын хичээл, доогтой жуумалзах хүүхдүүд гээд юуг ч анхаарах сөгөөгүй байлаа. Шинэ охиноос цацраад байгаа өнөөх ер бусын татах хүчний үйлчлэлд ороод, дахиад л орчноосоо тасарчихсан суув. Гэрэлийн амьсгалах нь хүртэл түүнд мэдрэгдэж, тархин дотор нь охины үйл хөдлөл бүрийг дамжуулах үүрэгтэй хяналтын дэлгэц суулгачихсан гэлтэй.

Тэмүүн урт гэгч амьсгаа аваад, хичээлдээ анхаарах гэж өөрийгөө хүчиллээ. Санасныг бодвол шинэ багш хичээлийг сайн заадаг аж. Асууж ярилцаж, хүүхдүүдэд хэлж өгч байгааг нь сонсоод, “Хүнийг хувцсаар нь биш толгойгоор нь үнэлж сурмаар даа!” гэсэн Сувдын үг санаанд нь орлоо…

***…Их хотод шинэ өглөө ирлээ. Орцны жижүүрүүд орчноо цэвэрлэн зогсоно. Сүү зардаг эмээ сүүдрэвч дор суугаад гарч орох хүмүүсийн гар луу горьдон харна. Сав суулга барьсан хүн үзэгдэхэд нүдэнд нь оч гийгээд, баяртай мэндлэн угтаж өнөөдөр сайхан сүүтэй ирсэн гэх дандаа хэлдэг цайлган үгээ хэлээд, цагаан сүүгээ уудална. Гэрэл орцноос гарч ирээд, эмээгийн дэргэдүүр гараад хичээлдээ алхлаа.

Сүүний эмээгийн хоёр нүднээс хамаагүй залуу хэдий ч, цог жавхаа нь хавьгүй буурсан хоёр нүд орц руу бас горьдон харж байснаа нуруулаг охиныг дагуулан гөлөрлөө. Гэрэлийн аав цагаан уутаа дэргэдээ тавиад, хүнсний дэлгүүрийн арын шигүү буйлсны завсраар охиноо харж суугаа нь энэ.

Гэрэл хөөрхөн инээн утсаар ярьсаар өмнүүр нь өнгөрлөө. Охиныхоо энэ инээдийг хараад аавын сэтгэлд нар гийчих шиг. Гал нь буурсан хоёр нүднээс нь бөөн бөөн нулимс бөмбөрөн уналаа. Миний охин улам л царайлаг болоод байх юм аа. Жаахан гунигтай болчихоо юу даа. Би гэж хүний оронцог ингээд л сууж байдаг. Энэ сархад гээч муухай зүйлийг сэдсэн хүн ёстой муухай!

Сайн ханьтай, сайхан охинтой, үлгэрийнх шиг жаргалтай амьдарч байж дээ. Сархад гээч адын ундаа хүнээс бүхнийг булаах юм даа! Дориун хувцас олоод, ус цасанд орчихоод охин хань хоёр дээрээ хүрээд ирэх юмсан. Хонгилын хүмүүст хувцас өгдөг буянтай хүмүүс байдаг юм гэсэн надтай тааралддаггүй юм байх даа гэж бодож суулаа. Түүний нулимс асгарсаар л…

***…Билгүүн уулын орой өөд мацуулан хаазалж, Ямахагаа чадмаг жолоодон өгсөнө. Зулаа мотоцикл гадарладаг болохоор ийм өгсүүрт хөнгөн араагаараа ухасхийтэл зүтгэдэг хүчирхэг эд байна шүү гэж биширч явлаа. Аавынх нь цэнхэр Планета-3 бол өдийд нэгдүгээр араатайгаа чарлаж байхсан. Билгүүний ард суух бүрд ааваа санах юм даа гэж түүнд бодогдлоо.

Хайртай хос уулын оройд гарч хүчирхэг унаагаа тавиад, ийш тийш харуулдан зогслоо. Намрын улирал дундаа орсон болохоор ой гайхамшигтай. Тод шар, улбар шар, улаан, ягаан, хөх, ногоон, хар ногоон гээд зүс бүрээр алаглан харагдах нь агуу их зураач тосон будгаар өнгө холиод таталчихсан гэмээр. Хөх тэнгэр цэлийгээд, гайхамшигтай сайхан. Миний Монгол нутаг минь гэж Зулаа дотроо дуу алдлаа.

-Эндээс ой ямар гайхамшигтай харагддаг юм бэ? Сэтгэл сэргэчихлээ.
-Харин тийм ээ. Хамаг уур уцаар мартагдчихлаа.

Билгүүнийг мэддэггүй хүн бол энэ жаахан юмтай гэж бодмоор. Амандаа юм хэлж ганцаараа яриад л. Орчноосоо тасраад л. Энэ ингэхэд юунаас ингэж бухимдаад байгаа юм бол оо асуучих уу гэж Зулаа бодсоноо өмнөө унасан шар навчийг аваад үнэрлэж үзлээ. Хөрс чийг бас ногоон навчных шиг өтгөн шүүсний үнэр гарах нь гайхмаар. Харахад хатчихсан хэрнээ.

Найз залуу нь Зулаагийн асуух гээд байгааг мэдсэн юм шиг сэтгэлийн зовлонгоо ярьж эхэллээ.

-Ангид бөөн тэмцэл зөрчил. Хөдөөний багшаас болоод манай анги хоёр хуваагдчихсан.
-Яахаараа багш ангийг хуваачихдаг билээ?
-Тэмүүн бид хоёр тэр багшийг үзэн ядаад, харин ангийн хүүхдүүд өмөөрөөд байгаа юм.

Зулын царай хувьсхийн, гүн цочролд орлоо. Тэр дотроо арай ч дээ гэж үглэлээ. Тэгснээ биш байлгүй дээ. Биш л байгаасай гэж бурхнаас ч юм уу хэнээс ч юм гуйж эхэллээ. Тийм байх ёсгүй. Өөр хүн байлгүй дээ гэж горьдоно. Өөрийн мэдэлгүй, чи аль сургуульд сурдаг юм бэ? гэж лавлан асууснаа шал өөр л сургууль хэлнэ дээ, харж л байгаарай, яалаа гэж тийм байх вэ гэж зүрхэндээ шивнэж байлаа.

-Оч цогцолбор сургууль гэж хариулахад нь Зулаа хиртхийлээ. Яг л Их бүрдийн домог кинон дээр гардаг шиг орчлон дайвалзан хөрвөөлөө. Билгүүн ямар нэгэн зүйл үргэлжлүүлэн ярих боловч Зулаа огт сонсохгүй болсон зогсоно.

Гэр хорооллын шөнө ямар их чимээ шуугиантай өнгөрдгийг Зулаа өмнө анзаардаггүй байж. Өөрийн хашааны банхар болоод хөршүүд, өмнө хойд гудамжны ноход яасан ч их боргож хуцдаг юм бэ. Хэнийд ч юм бүү мэд ачааны тэрэгтэй хүмүүс ирж хашааны гөлмөн төмөр хаалгыг нь пүн пүнхийлгэн нүдэж чанга чангаар дуудаж, тэрэгний дохио үргэлжлүүлэн чихэнд чийртэй янгинуулна.

Арын гудамж хавиас хөгжмийн нүргээн сонсогдож хүмүүс чангаар хөхрөлдөх нь хэн нэгний төрсөн өдрийн ч юм уу найр болж байгаа бололтой. Зулаагийн нойр хулжиж нааш цааш хөрвөөн хэвтэж буй нь энэ. Оч сургууль гэж өөрийн хоёр чихээрээ гарцаагүй сонссон хэрнээ нэг л итгэж өгөхгүй. Биш байгаасай гэсэн горьдлогодоо автан хэвтсээр. Сургууль хэд хэдэн аравдугаар ангитай. Өөр анги байгаасай гэж огт найдваргүй зүйлд итгэх гэж хүчлэнэ.

Уулын оройд зогсож байснаа Зулаа гэнэт бие эвгүйрхлээ гэхэд Билгүүн сандарч бараг л шууд эмнэлэгт аваачна гэж зүтгэсэн хэдий ч элдэв арга саам хэрэглэсээр арван гуравдугаар хорооллын байр луу хүргүүлээд хоцорсон. Орц руу ороод чимээгүй нулимсаа арчин удаан гуниглаж зогссоноо Гантуяагаа дуудаж оройжингоо уйлж, найзыгаа зовоож сууж байгаад гэр лүүгээ ирсэн билээ.

Өглөөгүүр Зулаа хэсэгхэн унтаад сэрэхэд нь аль хэдийнэ ээж эгч хоёр нь босчихсон байлаа. Ээж нь гарах гэж байгаа харагдана. Зулаа өндийгөөд, биш байгаасай гэсэн горьдлогодоо хөтлөгдөн асуулаа.

-Ээж ээ. Танай ангид Билгүүн, Тэмүүн гэдэг хүүхэд байдаггүй тийм үү?
-Байдаг. Байдгаар барах уу, ээжийг нь дорд үзэж, шар махтай хатаагаад байгаа хоёр хэцүү хүүг чинь Тэмүүн, Билгүүн гэдэг юм шүү дээ.

Зул буцаж хэвтлээ. Нэгэнт иймээс цааш яахав. Өчигдөр л тийм гэдгийг мэдчихсэн болохоор цочирдоод байх зүйл байсангүй. Цэцэг харин Билгүүн гэх нэрийг сонсоод дотор нь харанхуйлчих шиг боллоо. Сүнжид толь руу харж хувцсаа засаж байсан тул хоёр охиныхоо царайны хувирлыг анзаарсангүй…

Эх сурвалж: А.Амарсайхан

“Хэцүү анги” кино зохиолоо роман болгохоор бодолд дарагдаж, кейборд нүдэж, хоёр он дамнан суулаа. Бичээд, хэвлүүлчихлээ. Та бүхэнд энэ шинэ бүтээлээсээ хэсэгчлэн хүргэж байна. Бүтнээр нь уншихыг хүсвэл номын дэлгүүрүүдээс асуугаарай. Мөхөс наддаа ухаантай зөвлөгөө хэлж, тусалж дэмжиж, номыг минь редакторласан Б.Галаарид анддаа баярласнаа энэ хуудсаар дамжуулан хэлье.

Номын дизайныг Т.Анхбаяр бүтээлээ. Хавтасны дизайнаа би өөрөө фотошоп дээр хонон өнжин нүдэж байж хийсэн. Номдоо үзэгчид, уран бүтээлчид, жүжигдэдээ хандаж бичсэн талархал, үзэгчдийн сэтгэгдэл, “Хэцүү анги” хийгдэх үеийн гэрэл зургуудаас оруулсан байгаа.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлаг

Нара: Гадаадад гарч хар ажил ч болтугай хийгээд тайван амьдармаар ч юм шиг

Published

on

By

Саяхан амаржиж хөөрхөн үртэй болсон дуучин Нара буюу Нарантуяа нэгэн зүйлийг хуваалцжээ.

“Өглөө 6 өнгөрөөд дүүг нь хөхүүлээд сууж байтал Бунжаа сэрчив. Тэгсэн миний хүү унт унт өнөөдөр Монголчууд ажил хаяна гэсээн гэсэн чинь ердийн үед өчнөөн гуйлгаж байж сэрдэг хүн чинь бүр айнннн манай багш тэгж хэлээгүй гээд босоод ирдиймдаа.

Тэгээд хүргэж өгөхдөө түгжрэлд гацаж байтал тээр энэ олон хүмүүс бүгд ажилдаа явж бшдээ гэснээ харин та л наад бүх ажлуудаа болиод мама дүүг сайн хар за юу гэж авдымдаа. Ээж нь мачийхгүй л бол бядны амьдрал сүйрнэшдээ миний хүү л гэлээ.

Аййй амаргүй тавилан минь гэж.. эсвэл гадаадад гарч хар ажил ч болохнээ хийгээд амар жимэр амьдармаар ч юм шиг…Ядаж хүүхдүүд минь биднээс болоод бидний өмнөх үеэс ч ухаантай болж бгаа нь яамай даа” гэжээ.

Continue Reading

Урлаг

Агий: Ангирмаа багшаас болоод нөхөрт гардаггүй юм биш

Published

on

By

Энэ удаа “Киви” хамтлагийн дуучин П.Алтанцэцэг буюу Агийтай холбогдлоо. Түүний талаар сүүлийн үед гарсан мэдээллүүдэд хариулт авсан юм.

-Сайн уу Агий. Энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийг эрч хүчтэй угтаж байна уу?

-Баярлалаа. Чамд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Ажил тавлаг биз дээ?

-Дажгүй шүү. “Киви” хамтлаг болон дуучин Агийгаар ойрд сонин сайхан юу байна?

-Хос цомог маань ирс­нийг сонс­сон байлгүй дээ. Ихэр цомогтой болоод бөөн баяр сууж байна /инээв/. Энэ бидний хүсэл байсан. Хүслийнхээ нэгээхэн хэсгийг биелүүлсэндээ баяртай байна. Хос цомог маань “Киви” хамтлагийн есөн жилийн хөдөлмөр шүү дээ.

-Он гараад танай хамтлаг 10 нас хүрлээ. Төрсөн өдрөө тохиолдуулж олон ажил төлөвлөсөн байх даа?

-“Киви” хамтлагийн түүхийг бичилцсэн хүмүүс нь үнэнч сонсогчид. Тиймээс энэ зөвхөн бидний баяр биш. Манай хамтлагийнхан төрсөн өдрийн баяраа фэнүүддээ зориулахаар төлөвлөж байгаа. Үргэлж бидэнтэй хамт байж, урам өгдөг бас зэмлэж, хурцалдаг сонсогчиддоо “Баярлалаа” гэж хэлье.

-Өнөөдрийн төлөвлөгөөг чинь сонирхоё. Гадагшаа гарах ажил бий юу?

-Бид хос цомгийнхоо нэлээн хэдэн дууг дүрсжүүлсэн. Дахиад шинэ дууныхаа клипний ажилд орчихсон зав муутай байна. Өнөөдөр зураг авалттай.

-Ойрд дуучин Агий хэвлэлийн баатар болоод байгаа. Үнэхээр өөрөөс чинь болж буудалцаан болсон юм уу?

-Би албан ёсоор “Үгүй” гэж мэдэгдье. Би тэр буудалцаанд ямар ч холбоогүй. Тэр өдөр бид шинэ дууны бэлтгэлтэй байсан. Сүүлд нь буудалцаан болсон.

Тэр нь бүр надаас болсон гэж бичсэн байхыг хараад гайхсан. Сэтгүүлчид минь үнэн, зөв мэдээлэл цацаж байгаарай. Та бүхний бичсэнээр хүмүүс биднийг хүлээж авдаг юм шүү гэж хэлье.

-“Киви” хамтлагийг продюсераасаа болоод нөхөрт гардаггүй гэсэн мэдээлэл байдаг. Агийгийн энэ жилийн төлөвлөгөөнд энэ тухай бий юу?

-Бид энэ жил багшаасаа зөвшөөрөл авсан. Гэхдээ энэ бол наргиан байсан шүү. Б.Ангирмаа багшаасаа болоод нөхөрт гардаггүй юм биш. Уран бүтээлч, залуу хүний хувьд хийж, бүтээх олон зүйл байна. Өмнөө тавьсан зорилго гэж байгаа. Энэ бүхнээ гүйцэлдүүлчихээд сайхан гэр бүлтэй болох хүсэл байлгүй яахав.

Зууны Мэдээ

Continue Reading

Урлаг

Тагтаа маань хөөрхөн гүнжтэй болжээ. Түүний хэлсэн сэтгэлийн үг:

Published

on

By

Жүжигчин Сүхболд буюу Тагтаа маань баярын үгсээ хуваалцжээ.

“2022.12.02ны 12:47минутанд Хөөрхөн бяцхан гүнж минь бидэндээ ирлээ. Баярлалаа Хайрт минь. Чамдаа хязгааргүй их хайртай шүү

Ямар их зовж ямар их өвдөж төрдөгийг өөрийн биеэр харлаа, баахан л уйллаа. Ингээд манайх гэдэг айл чинь 2-лаа байсан бол 3-н хөөрхөн гүнжтэй болж 5-уулаа боллоо.

Бүхий л зүйлд талархъя амьдрал минь” гэсэн байна.

Багадаа ямар хүн больё гэж боддог байв. Аав, ээж нь юу гэж захидаг байсан?

-Манай аав, ээж мэргэжил сонголт дээр хаалт тавьж байгаагүй. Өөрийн дуртай хүссэн мэргэжлээ сонгох боломжийг олгосон. Гэхдээ ямар ч мэргэжилтэй хүн байж болно, хамгийн гол нь хүнтэй зөв харьцдаг, зөв хүн байгаарай. Хүнийг хайрлаж байж, хүнээр хайрлуулна шүү гэх үгийг байнга хэлж захидаг байсан.

Би багадаа дуучин болох хүсэлтэй байсан. Арван жилдээ хичээл, сурлагадаа сайн байгаагүй ч урлагийн үзлэгээр бол бусдыгаа манлайлдаг байв. Сурагч байхдаа “Хэцүү анги” кинонд тоглосны дараагаар жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй болж, СУИС-д шалгалт өгч орсон.

Оюутны дөрвөн жил нь хэр өнгөрсөн?

-СУИС-д хоёр удаа шалгалт өгч байж тэнцэж байлаа. Жанчив, Төмөрөө хоёртойгоо нэг үе болоод л орсон доо, бид гурав. Эхний жил шалгалт өгөхөд, Жанчив бид хоёр тэнцээгүй бол дараа жил нь дахин өгч тэнцсэн.

Энэ хооронд Төмөрөө эхний хэдэн сар хичээлдээ явж байгаад нэг мөр бид хоёртой хамт нэг үед суралцахаар шийдэж сургуулиасаа чөлөө авч байсан даа. Би багадаа Төмөрөөг сайн мэддэг байсан, харин Жанчивтай бид хоёр “Хэцүү анги” кинонд тоглохдоо анх танилцаж, одоог хүртэл нөхөрлөөд явж байна.

Бид гурав гурвуулаа дуулах дуртай, сонирхолтой байсан болохоор нэгдүгээр курсийн төгсөх жил “Мааз” хэмээх хамтлагийг байгуулахаар болсон. Манай хамтлаг 2012 онд байгуулагдаж, нийт арваад дуу хийсэн. Үүний гурав нь тухайн үед гарсан даруйдаа хит болж байж билээ.

-Хамгийн сүүлд “Нийслэл хүүхэн” дэлгэцийн уран бүтээлд тоглосон. Өөрийн тань бүтээсэн Сүхээ гэх адуучин залуугийн дүр олны хайрыг татсан. Энэ дүр тантай хэр ойр санагдсан бэ. Хөдөөгийн амьдралыг хэр сайн мэдэх үү?

-Би сумын төвд төрсөн. Зундаа өвөө, эмээгийндээ очиж, тугал хурганд явдаг байсан учир хөдөөгийн амьдралыг мэднэ. Хэдий хөдөөгийн амьдралтай ойрхон ч мэдэхгүй зүйлс гарч байсан. Гэхдээ Монгол хүн юм болохоор морин дээрээ эвлэгхэн яваад дажгүй байсан шүү.

Өнгөрсөн 2020 оны наймдугаар сард “Нийслэл хүүхэн” кинонд хөдөөгийн барилддаг залуугийн дүрд тоглох санал ирэхэд их баярласан.

-Киноны хэсэгт та тугалтай мөргөлдөж байгаа хэсэг гардаг. Тэр жинхнээсээ мөргөлдсөн үү. Их сонирхол татаж байна?

-Тийм шүү. Жинхнээсээ мөргөлдсөн. Одоо гадуур явахаар хүүхдүүд намайг хараад тэр үед гаргаж байсан байдлыг үйлдлээрээ үзүүлээд инээлдээд байдаг, ёстой хөөрхөн. /инээв/ 

-Монгол ахуйг харуулсан их гоё кино байсан. Гэхдээ төгсгөлийн анги нь учир бүтээлэг дууссан нь хүмүүст ахиад анги гарах болов уу гэсэн хүлээлтийг үүсгэж байна. Дараагийн анги гарах уу. Нууц биш бол хариулаач?

-Продюсерууд хоорондоо ярилцаж байгаа байх. Одоогоор манай кино дуусаагүй. NTV-гээр гарч байгаа. Кино гарч дууссаны дараа хоёрдугаар бүлгийг хийх үү, яах уу гэдгээ ярилцах байх. Ямартай ч жүжигчидтэйгээ холбогдоод нааштай хариу авсан гэсэн. Хэрвээ хийгдэхээр бол долдугаар сарын дундуур буюу наадам хавьцаа хийж магадгүй гэсэн сураг дуулдсан. Гэхдээ баттай биш. Одоогоор мэдээлэл бага байна.

-Одоо яг ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Энэ сарын 2-нд IPTV-д орсон “Нөхөрт гарсны маргааш гээд уран бүтээл байгаа. Энэ бол цэвэр Р.Сүхболд гэдэг хүний уран бүтээл. Хоёрдугаар сарын эхээр контентын зургаа аваад сая IPTV-д орууллаа. Энэхүү уран бүтээлд би Батжа гэдэг дүрийг “Х-түц” продакшны залуу жүжигчин З.Намуундарьтай бүтээсэн. Бид хосын дүрийг бүтээсэн байгаа.

“Нийслэл хүүхэн” олон ангит киноны Сүхболд буюу Сүхээгийн дүрээр олны хайрыг татaaд амжсан залуу жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Сүхболд.

Авхаалжтай сэргэлэн залуу насны ханиараа Алтанзул гэх даруухан үзэсгэлэнт бүсгүйг насны ханиараа сонгон нижгэр хурим хийж байсан цаг саяхан билээ.

Ханилаад удаагүй ч тэд цэцэг шиг сайхан хоёр охинтой болсон түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та хамгийн сэтгэлд үлдсэн дүpээ нэрлээч?

-Би бүх л дүрүүдээ дуртай. Гэхдээ хамгийн сэтгэлд ойр гэвэл хамтлагийн маань “Би дурламаар байна” дууны кино юм. Энэ кинондоо ч маш их хайртай. Тухайн үед бид бүх л юмаа лoмбарданд тавьж, хамтдаа нийлж сэтгэлээ зориулж хийж байлаа.

Зураг авалтын бүх хэсэгт дурсамж байдаг учиp, маш үнэ цэнэтэй болж сэтгэлд минь үлдсэн. Харин үүний дараа гэвэл “Нийслэл хүүхэн” киноны Сүхээгийн дүр их таалагддаг. Миний нэр Сүхболд, энэ киноны дүр ч Сүхбат. Гадуур явахад хүмүүс Сүхээ гээд л дуудна. Жинхэнэ нэрээр дуудаж байгаа юм шиг л ёстой сайхан. Манай 2 настай охин бүр аав нь яадаг билээ гэхээр чихээ дэлдийлгээд инээдэг юм.

-Ам бүл хэдүүлээ амьдардаг вэ?

-Дөрвүүлээ. Эхнэр хоёр сайхан охиныхоо хaмт амьдардаг. Гурван гүнжийнхээ дунд л оршиж байна даа.

-Анх аав болоход ямар мэдрэмж төрж байв, сэтгэгдлээ хуваалцaaч?

-Анх 2019 оны 10 сарын 7-нд аав болж байлаа. 2019 онд анх бэр гуйж, хоёрдугаар сард эхнэр жирэмсэн гэдгээ хэлж, таван сард гэрлэлтээ батлуулж, 7 сард байраа зoхицуулж, есөн сард хуримаа хийлээ, 10 сард охинтой боллоо. Бүтэх зүйлс ар араасаа л маш гоё болдог юм байна гэж бoдогдсон.

Охинтой боллоо гээд төрөх өрөө рүү ороход охиныг эхнэр тэвэрчихсэн угтсaн. Би анх хараад шоконд ороод, шууд л уйлчихсaн. Төрөхөд нь хажууд нь байсан бол уйлаад л байх байсан юм билээ. Анх харахад надтай их адилхан харагдсан. Тэгээд л гарыг нь харсан яг миний гар шиг жижигхэн үсний cүвтэй байж таарсан, би ч бүр хайр хүрчихсэн.

Энэ мэдpэмж бол маш агуу гоё юм билээ. Хүүхэдтэй болоход амьдрал өөрөөр эргэж, улам бүр хариуцлагатай болж байгаа юм шиг санагдсан. Хүнээс дутхaaргүй өсгөнө шүү, хичээнэ шүү гээд л дотроо өөртөө амласан дaa.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status