Connect with us

Дотоод

УИХ гишүүн Х.Булгантуяа: Халамж авчихаад ядуу амьдраад байна

Published

on

УИХ-ын гишүүн Г.Занданшатар хүүхдийн мөнгийг 80 хувьд үргэлжлүүлэн олгож, өндөр цалинтай хүмүүст хүүхлийн мөнгө олгохгүй байх шийдвэрийг гаргаад байгаа билээ. Энэхүү шийдвэр нь хүүхдүүдийг алагчилж үзсэн хэмээн иргэд бухимдлаа илэрхийлсээр байгаа.

Тэгвэл эл асуудлаар УИХ-ын гишүүд санал бодлоо хуваалцан, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа:

Өнөөдөр төр засаг 1,4 их наяд буюу нэг цахилгаан станц барих мөнгөөр хүүхдийн мөнгө олгож байна. Хүүхдийн тоо 2023 он гэхэд бүр л өснө. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж байгаа эмзэг бүлгийн амьдралтай хүмүүст 100,000 төгрөгийг нь зайлшгүй өгөх хэрэгтэй. Бусад хүүхдүүдэд өгөх хэрэг байна уу.

Халамж авч байгаа мөртлөө ядуу амьдарч байна. Хүүхдийнхээ мөнгөөр сархад худалдан авч уугаад, хүүхдэдээ халамж анхаарал тавихгүй байна шүү дээ. Залуучууд нийгмийн даатгал төлөөд төлөөд, нөгөө мөнгө нь алга болчихдог. Тэтгэвэрт гараад тэтгэврээ аваад шууд л хэцүүхэн амьдрал луу орж байна.

Ажил хийхгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй залуучууд халамж аваад энэ нийгэм биднийг халамжилна гээд дээшээ хараад зүгээр хэвтэж байна. Өнөөдөр Монголд НДШ төлдөггүй 700.000 хүн бий. Тэд 20 жилийн дараа халамжийн тэтгэвэр ₮500.000 авч эхэлнэ.

1,4 их наяд төгрөгөөр хүүхдийн мөнгө олгоод, 1,3 их наяд төгрөгөөр тэтгэвэр өгөөд , 12 сая хүн ниймгийн даатгалын шимтгэл төлөөд ч бид тэтгэврээ тавьж чадахгүй байдалд хүрчихээд байна .2030 онд тэтгэвэрт гарах хүмүүс ихсэнэ. Тэгэхээр нийгмийн даатгалын сан тэр хүмүүсийн тэтгэврийн мөнгийг олгож дийлэх юм уу” гэлээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Gremix: Тухайн үед тийм зүйл хийсэндээ уучлалт гуйж байна

Published

on

By

Youtube-д хамгийн олон дагагчтай монгол хүн гэгддэг Gremix хэмээх залууг бид мэднэ. Тэрбээр уучлалт гуйжээ.

“Сүүлийн үед нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг дагаад жагсаал цуглаан болж байна. Жагсаал цуглааныг дагаад өмнө нь болж байсан зүйлс сөхөгдөж бичигдэж байгаагийн нэг нь ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн үйл явдал байгаа.

Тэр үйл явдлыг дагаад олон хүмүүсийн нэр явж байгаа дунд миний нэр байгаа. Тухайн үед яалт ч үгүй тийм зүйл болсон. Тухайн үед энэ видеонд зөвтгөж юм уу драмадах гэж хийсэнгүй.

Юу мэдэрч байгаагаа хлээх гэсэн юм. Мэдэхгүй бйагаа хүмүүст хэлэхэд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг талыг барьж хийсэн агуулгатай видеог хийж оруулсан би. Тэгээд энэ зүйл үнэхээр болсон.

Үүн дээр уучлуулахгүй байх л даа. Гэхдээ ямар нэгэн байдлаар уучлаарай гэж хэлэхийг бодоод яваад байсан. Доторхи хүн маань. Энэ үеийг далимд нь хэлье. Би энэ үйл явдлаас хоёр зүйлийг ойлгож авч байна.

Эхний ойлгож авсан зүйл нь мэдэхгүй зүйл рүүгээ хэзээ ч битгий ор. Орох гэж байгаан бол сайн судал. Тухайн үед би ямар ч улстөрийн мэдлэг байхгүй. Ерөнхийлөгчөөс өөр хүн мэддэггүй байсан. Ерөнхий сайд гэж ямар хүн байдгыг ч мэддэггүй байсан. Тэгээд тухайн үед мэдэж байгаа юм.

Тэр чигээрээ яваад орчихсон. Энэ миний алдаа. Хоёр дахь алдаа юу байсан бэ гэхээр сонгуулийн үеийн үйл явдал угаасаа олны танил хүмүүс, урлагийнхан, жүжигчид хүмүүс холбоотой байдаг гээд бүр толгойнд суучихсан.

Угаасаа л сонгууль болохоор дуучид ирдэг угаасаа байх ёстой гэж би боддог байсан нь миний алдаа. Ийм хоёр алдаа гаргасан. Бараг хоёр жилийн дараа дүгнээд харахад.

Энэ алдаагаа харсан. Бас л уучлаарай гээд өөрийгөө өмөөрүүлэх гэсэн юм алга. Энэ зүйлүүдээс харахад хамгийн авч болох ганц л сайн зүйл бий. Тэр нь магадгүй дараагийн сонгуулиас эхлээд ийм зүйл болохгүй байх.

Энэ зүйл гэдэг нь сонгуулиар явж байдаг пиарчид, олны танил хүмүүс, дуучид жүжигчид энэ зүйл байхгүй болох байх. Нийгэм маш гоё cancelдаж сурч байна. Түүнээс айгаад энэ хүмүүс энэ зүйлийг дахиж хийхгүй байх.

Энэ бол үйл явдлаас харж болно. Авч болох ганц сайн зүйл гэж би сүүлийн үед бодоод байгаа. Энэ талаар видео хийе гэж их удаан бодож явсан. Гэхдээ нэгэнт тийм зүйл хийчихсэн хүний үгэнд хэн ч орохгүй шүү дээ.

Юу гэж ч уйлж драма хийсэн итгэхгүй. Тиймээс чимээгүй явж байсан нь дээр юм байна даа гэж бодож явж байсан боловч сүүлийн үед видео хийхгүй бол дотроо тээгээд явж байвал юу ч болоо билээ гэж бодож байгаа юм.

Дүгнэж хэлэхэд би тухайн үед тийм зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Дээрээс нь нэмээд уучлаарай гэж хэлье. Дахин тийм зүйл болохгүй. Энэ видеог хийхээр нөгөө талыг нь барьсан юм шиг болчихож байгаа биз? Тийм зүйл байхгүй. Зүгээр л бодсон зүйлээ хэлж байгаа шүү.

Тэрнээс эсрэг талынх нь захиалга гэж бодоод байв. Ямар ч байсан хүн алдаа гаргасан гэхдээ буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй гэдгийг хэлэх гэсэн юм. Тийм л юм болж байна даа.

Үүнийг яаж дүгнэх нь таны эрх. Намайг уучлах шаардлага бол байхгүй. Гэхдээ миний яриаг сонссонд баярлалаа. Ганц л дөвийлгөх юм хэлье. Хүн болгон алддаг. Тэр алдаагаа засаад ахин гаргахгүй байх нь ухаарал байх. Би ухаантай эсэхийг цаг хугацаа харуулах байх.

Continue Reading

Дотоод

Б.Болор-Эрдэнэ: Эртээд 1 намын гишүүн, чи манай намын уух соёлыг дийлэхгүй ээ гэж бсан…

Published

on

By

Комедиан жаалд үүрнээсээ гардаггүй ялзарсан сэхээтэн гэж шүүмжлүүллээ хаха. Бодвол жагсаалыг гарч ирж дэмжсэнгүй гэж байгаа нь тэр байх, бас хөөрхөөн. Энэ далимд жагсаалд төдийлөн ач холбогдол өгөхгүй, нейтраль суугаад байгаа шалтгаанаа бичье.

1. Залхуураад жагсахгүй байгаа юм биш. Эсрэгээрээ би жагсаалыг тэмцлийн залхуу хэлбэр гэж үздэг. Монголчууд юунд залхуурдгийг сайн мэднэ. Бодохоос залхуурдаг. Хулгайг эсэргүүцээд байгаа юм шиг хэрнээ хулгайг нөхцөлдүүлж буй тогтолцооны асуудал, шүүх, Цэц, Үндсэн хуулийн талаар бичихээр риакцлах хүнгүй болчдог. Оюун санаа тийм залхуу байхад махан биеэрээ нэг өдөр талбай дээр үсэрч гарч шалдлаад юу ч өөрчлөгдөхгүй. Үндсэн хуулиа дээрэмдүүллээ гэж талбай дээр жагсаагүй ард түмэн асар их мөнгөн дүн сонсоод жагслаа. Их мөнгөнд риакцлах тэгээд үнэт зүйлийн тэмцэл мөн үү?

2. Дэлхий. Дэлхий жагсаалаар хөгжөөгүй, жагсаад хөгждөггүй. Жагсаал жагсаалын ноён оргил алдарт Францын хувьсгал хүртэл цаазалсан хаанаасаа илүүтэйгээр Франц орныг сүйрүүлэн алдсан байдаг. Хүний дэлхий уйгагүй бичиж туурвиж, уншиж судалж, оюун ухаан, ёс зүйгээ шинжлэн хөгжүүлж, хөдөлмөрлөж бүтээх замаар хөгжиж явдаг. Энийг алгасаад нүүрс зэсээ ухаж зарж идээд хөгжинө гэж байхгүй.

3. Тэр дундаа Монголын бүх асуудлын цаад шалтгаан, оюун санааны уналтын ёроол дэндүү гүнзгий. “Аливаа асуудал тухайн асуудлыг бүтээсэн оюун санааны түвшинд шийдэгдэх боломжгүй” гэсэн Эйнштейний үг яг нийцнэ. Гудамжинд зогсож байгаа цагаа унших судлахад зарцуулж оюун санаандаа дэвшил гаргавал маргааш өөрчлөгдөх найдвар байж мэдэх юм.

4. Геополитик. Аюулгүй байдал бол эмч, жолооч шиг мэргэжил. Миний мэргэжил учраас ялангуяа 20, 21-р зуунд жижиг орнуудын элдэв жагсаал, үймээнд заавал том гүрнүүдийн бодлого хутгалдаж, завшиж ирснийг мэдэж байна. 7 сарын 1 ч гэсэн гаднын оролцоотой бсан гэж бодож бн. Тиймд манайх шиг байгалийн баялагтай, нээлттэй улстөртэй, савладаг нийгэмд улстөрийн жагсаал тус болохоосоо ус болох эрсдэл бий.

5. Улстөрд. Саяхан нэг өдрийн дотор Үндсэн хуулиас хулгайлж өөрчилсөн. Дахиад өөрчлөх санаархал намын цагаан байшин болоод ордны архины ширээн дээр яригдаад байгааг мэдэж байна. Өмнөх өвлийн залуусын жагсаалыг Хүрэлсүх Ерөнхийлөгч болох улстөрдөө ашигласан шиг одоо УИХ-ыг тараах, МАН гишүүдийн тоог нэмж бүр олноороо парламентад суугаад дахиад 2028 он хүртэл 5 жил засаглалаа сунгах санаархал бгаг бас мэдэж байна. Тиймд МАН-ыг эсэргүүцэж жагсаад харин ч тоглолтонд нь орж 5 жилээр сунгаж өгөх эрсдэлтэй.

Дээрх болон бусад шалтгаанаар үүрэндээ сууж байна. Гэхдээ би МАН дотор үүр засаад амаа хамхисан манай “сэхээтнүүд” шиг амиа бол бодсон зүйлгүй байнга ажиллаж, уншиж судалж, бичиж байна. Жагсаалыг идэвхийлэн дэмжихгүй ч, идэвхийлэн эсэргүүцээгүй. Тодорхой хэмжээнд ардчиллаа эдлээд, хэлмээр илэрхийлмээр байгаа зүйлсээ хэлээд тарахад хангалттай. Давтан хэлэхэд Монголын асуудлууд жагсаалаар шийдэгдэхгүй, оюун ухаан сэтгэлгээний өөрчлөлтөөс өөр гарцгүй.

Гишүүдийг хэн ч хүчилж гишүүн болгоогүй шт. Эд нарыг ер нь гишүүн биш төлөөлөгчид гэж нэрлэх нь зүйтэй. Би та нарыг төлөөлөөд өгье гэж өөрсдөө дур, мөнгө гаргаж санал цуглуулаад парламентад суудаг. Бид нарыг төлөөлнө гэдэг нь юуг төлөөлж байгаа билээ? Тодорхой хэмжээнд ёс зүй, сайн сайхныг төлөөлөх үүрэг хүлээнэ биз дээ. Нээх худлаа эр эмийн асуудал яана аа ийнээ. Ард түмний төлөөлөгчид хувь хүний төлөвшил, ёс суртахууны хувьд жир иргэнээс дээрдэхгүй юм гэхэд ядаж дунджийг төлөөлөх чадваргүй бол мэдээж шүүмжлүүлнэ.

Ундрамын нөхрийн бичсэн зүйлсээс ялангуяа бид нарт хамаатай нь улстөрчдийн уулт. 7 хоногт 2-3 өдөрууцан ирдэг гэж бичсэн байна. 2 өдөр балгацан, 2 өдөр шартаад тэгээд ганц өдөр хууль баталсан болох уу? Энэ ганц Ундрамын асуудал мэдээж биш. Эртээд нэг МАН-ын гишүүн аминдаа сайн санаагаар -Чи манай намын уух соёлыг дийлэхгүй ээ гэж бсан. Юугаараа ч гайхуулаад бган арай тэнэг мунаг уу lol. Хууль бичнэ гэдэг төвлөрөл, цаг хугацаа, эрүүл ухаан, хөдөлмөр.

Гостуу, шартсан хүмүүс хууль батлаад байхаар нийгэм тэр аяараа доройтож, хуулийн засаглал лөөлөө болно ойлгомжтой. Одоо яая гэхэв хамаг юмыг оюун ухаант хүний ухамсраар биш хяналт шийтгэлээр шийдэж явдаг нийгэм тэр аргаараа гишүүдийг чуулганд суухад өглөө болгон үлээлгэвэл таарна. Өглөө үлээчээд гарч яваад уучиж мэднэ, өдөрт гурав үлээлгэ.

2014 онд Мизес институцээс “From Aristocracy to Monarchy to Democracy” гэж ном гарсан. Ардчилал язгууртны болон хаант засаглалаас юугаараа сул талтай болох тухай шинжилсэн агуулгатай. Аристокраси руу буцдаггүй юм гэхэд ардчиллын сул талуудыг оношилж засаж залруулахад туслах сонирхолтой материал байгаа юм.

Жишээлбэл аристокраси, эсвэл хаант засаглалд элитүүд “Юу сайн бэ” гэдгийг төлөөлж чадах удирдагч гэдгээ баталж байж ард түмнээс дэмжлэг авч үлддэг. Эр зоригтой, шударга гэх мэт ард түмний үнэт зүйлсийн илрэл гэдгээ батлах хүсэлтэй байдаг. Ардчилалд харин асар олон оролцогч, асар олон ашиг сонирхол үүсэж, моралийн хувьд “Юу сайн бэ” гэсэн асуултад хариулах тодорхой эзэн биегүй болдог гэжээ. Манай Монгол ардчилсан улс боловч соёл, сэтгэлгээний хувьд уламжлалт шинжээ хадгалсаар байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр төрд болон улстөрчдөд манай түүхэнд Чингис хаан тэргүүтэй хаад язгууртнуудын төлөөлдөг байсан “Юу шударга сайн” болохыг илэрхийлэх, төлөөлөх шаардлага тавьдаг.

Төрийн ордны өмнө хогоор сүлд мод засахад дургүйцэж байгаа нь үүнтэй холбоотой. Төв талбай дээр хог засах, төрийн ордонд маажиг пүүз чирч орох, төрийн түшээд нь уух, завайрах зэрэгт эмзэглэх, дургүйцэх нь төрийг хайрлах гэхээсээ төрөөр дамжуулан илэрхийлж байсан үнэт зүйлсээ буюу өөрсдийгөө хамгаалах зөн гэж үзэж болно.

Уламжлалаас модерн руу шилжихийн хэрээр энэ бүхэн өөрчлөгдөөд явна. Гэхдээ оронд нь санал болгох орчин үеийн хэм хэмжээнүүд биежээгүй байхад бүх юмс шилжин өөрчлөгдөж байх шатанд энэ бүхнийг нь тасралтгүй, ичгүүр сонжуургүй, үл хүндэтгэлтэйгээр гутаан доромжлоод байх юм бол нийгмийн эв санааг уялдуулж байдаг итгэлцэл, хүндэтгэлийн нарийн уялдаа холбоосууд тасарч, улстөрийн болон нийгмийн элдэв хямрал дагалдаж “failed state” буюу ерөөсөө төр улсын хувьд фэилдсэн, задарсан, дотроо дайтсан олон улсын араас орох эрсдэлтэй. 20, 21-р зуунд ардчилалд шилжих, эсвэл ерөөсөө модернд шилжих шатанд олон орон энэ замаар орсон, Монгол араас нь орохгүй гэх баталгаа хаана ч байхгүй.

Нэн ялангуяа парламентад суугаа гишүүдийн элдэв асуудал ч энэ мэт төрийг үзэх үзэл, нэр хүнд, итгэлцэлтэй холбоотой бөгөөд айл гэрийн ор дэр, хана туургаар тогтох асуудал огт биш юм. Хувьдаа үнэт зүйлсээ, оршихуйгаа хамгаалах зөнгөөр бухимдаж, хилэгнэж байгаа монголчуудаа ойлгож дэмжиж байна. Ордны өмнө хог засаж, ордонд гутлаа чирч, ордноор ууж, заваарч байгаа хямдхан халтар н овшнууд ерөөсөө бүгдээрээ талбай хавиас зайлцгаавал Монголын оршин тогтнохуйд тустай.

Болушка

Continue Reading

Дотоод

АПУ-гийн Батчимэг: Төрийн ордонд болсон хэргийн эзнийг баттай мэдээд яриад байгаа бус уу?

Published

on

By

АПУ компаний хэмээн овоглогддог П.Батчимэг дараах байр суурийг илэрхийлсэн байна.

“Ойрын үед олны анхааралд өртөөд буй УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдөр орой NTV TB-ийн Улаан Бал нэвтрүүлгээр оролцож ( уригдсан гэж ойлгосон) холбогдоод буй асуудлууд тэр дундаас уул уурхайн хулгай, хувийн амьдралаа олон нийтийн сүлжээгээр дэлгэж, ичгүүр сонжуургүй инээж ярьж, “ярвайж” уйлж жүжиглэж суухыг хараад үнэхээр дур гутлаа.

Энэ эмэгтэй хууль батлах гэж суусан болохоос хулгай дээрмээ хаацайлж, хувийн амьдрал, ор хөнжлийн асуудлаа олонд гайхуулах мэт бардам, дээрэнгүй, “ давилуун” “сэхүүн” авирлах нь хэрээс хэтэддсэн ёс зүйг уландаа гишгэсэн, бүдүүлэг хүн болох нь өөрийнх нь ярилцлагаас тод томруун харагдлаа.

Ээж эх хүний ариун гэр орон, хань үр хүүхдүүддээ хандах сэтгэл түй ч алга. Хувь хүний эрээн бараан амьдрал, ард түмнээс сонгогдсон төрийн түшээ хүний ёс зүйг бүүр орхиё. Хамгийн гол асуудал төрийн ордон өнөө үед уудаг, дээрэмчид, луйварчид, хулгайчид, үгүй дутуу юмгүй “ бузар бүхний үүр” болсон юм байнаа гэдгийг МАН-ын эрхэм гишүүн эмэгтэй олон нийтийн сүлжээнд цацаж орхилоо.

Төрийн ордонд ууцгааж, эрдэнэт хүний амь насыг тvлхэн унаrаж, санаатай бүрэлrэснuйr хүртэл гишүүн Ч.Ундрам баталгаатай мэдэж ярьж сууна. Өөрийн гэртээ өөрийн нөхөртэйгээ өөрийн дураар авирлаж байхад нь ард түмэн юунд сонгосон эрхэм гишүүнийхээ хувийн асуудалд анхаарлаа нээрээ хандуулаад байгаа юм бол…

Хуулийн байгууллага одоо уг ярилцлагад анхаарлаа хандуулж, төрийн ордонд болсон санаатай, зохион байгуулалттай уг асуудлын талаар олон нийтэд мэдээлэл өгөх нь үнэнд нийцтэй. Хардах эрх нь бидэнд бий.

Ч. Ундрам гишүүн 2019 оны 5 дугаар сарын 17-ны орой Төрийн ордонд үйлдэгдсэн ноцтой хүн амuны хэргийн үйлдсэн “эзнийг” мэдээд яриад байгаа бус уу. Олон олон сайтууд, иргэд, олон нийтийн сүлжээ сануулаад анхаарал хандуулаад эхэллээ.” гэжээ.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status